Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5082 5083 5084 5085 5086 5087 5088
  • ”Мөнх тэнгэрийн бичиг-2016” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр болно
    2016 оны 10 сарын 28
    Их эзэн Чингис хаан мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохиож буй ”Мөнх тэнгэрийн бичиг-2016” уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн нээлт 2016 оны 10 дугаар сарын 28-ны баасан гарагийн 12:00 цагт Монголын Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд болно.

    2011 оноос уламжлал болгон зохиож буй тус үзэсгэлэн өнөө жил олон улсын үзэсгэлэн болон өргөжиж, 5 улсын 40 гаруй уран бүтээлч, төлөөлөгч оролцож байна. Үзэсгэлэн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үнэ төлбөргүйгээр гарна.

    Үзэсгэлэнгийн хүрээнд ЕБС-ийн багш нарын бүтээлийн үзэсгэлэнг Хүүхдийн урлан бүтээх төвд 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн, Монгол бахархлын өдөрт зориулсан үзэсгэлэнг Цонжин болдогт байрлах Чингис хааны морьт хөшөө цогцолборт 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тус тус 10 хоног зохион байгуулна.
  • Охины ордныхон өнөөдөр хэн нэгэнд амлалт өгөх хэрэггүй
    2016 оны 10 сарын 28
    ХОНЬ - (3/21-4/19)
    Дотоод сэтгэлийн зөрчилдөөнт байдал урилга хүлээн авахад саад болно. Амрагийн харилцаа тогтоосон хүнээ гэр бүлийнхэн, найз нөхөддөө танилцуул. Цагийг хөгжилтэй өнгөрүүл. Юу ч хийж байсан гэсэн дотны хүмүүстэйгээ хамт байхыг хичээ. Сайн найз тань гадаадаас ирж, найзуудаараа уулзаж цуглах болно. Та бүгдийг сайн хийдэг боловч тухалж суугаад жижиг сажиг ажлыг бусдаар хийлгэ.
    Дэлгэрэнгүй
    БААСАН, 2016 ОНЫ 10 САРЫН 28
    ҮХЭР - (4/20-5/20)
    Танд хэн нэгэн дайсагнаж байгаа тул анхааралтай бай. Хэтэрхий өөдрөг чиг хандлага таны хувийн харилцаанд бэрхшээл маргааныг бий болгоно. Хэтэрхий нарийн харамч байх нь хамтрагчид тань таагүй сэтгэгдэл төрүүлнэ. Эргэн тойрны дуусгаагүй ажил дарамт болон стрессийн шалтгаан болно. Гэр бүлийн харилцаа таны хувьд чухлаар тавигдана. Спортын үйл ажиллагаанд оролцох эсвэл бусад биеийн хүчний үйл ажиллагаа нь өнөөдөр танд сөргөөр нөлөөлнө.
    Дэлгэрэнгүй
    БААСАН, 2016 ОНЫ 10 САРЫН 28
    ИХЭР - (5/21-6/21)
    Сугар гарагийн нөлөөгөөр таны бүтээлч байдал дээшилнэ. Од эрхэс хайр дурлал, гэр бүлийн асуудалд нөлөө үзүүлнэ. Та гайхалтай хайр дурлалтай учрах бөгөөд яг л тэнгэрт нисэн дүүлж буй мэт байх болно. Ихэнх Ихрүүд гэртээ үлдэж хувийн асуудлаа цэгцлэхийг хүснэ. Бүтээлч байдал нэмэгдэж, олон шинэ санаа төрөх болно. Хайрттайгаа цагийг хамтдаа өнгөрөөхийг хичээ.
    Дэлгэрэнгүй
    БААСАН, 2016 ОНЫ 10 САРЫН 28
    МЭЛХИЙ - (6/22-7/22)
    Сэтгэл зовоосон чиг хандлага өнөөдрийг тодорхойлно. Хийж байгаа үйлдэл бүрээ эргэж хар. Эсрэг тохиолдолд дараа нь харамсах болно. Ажил тань бодсоноос чинь илүү амжилт олоход хэцүү байж болох тул өөрийн хийж чадахаасаа илүүг санаархаад хэрэггүй. Бусдыг өдөөд ч хэрэггүй. Өнөөдөр та хэрэлдэж маргах, эв найрамдалгүй байдал үүсгэх магадлал өндөр байна. Тиймээс эрх мэдэл бүхий хүмүүс юм уу заримдаа эцэг эхтэйгээ таарамж муутай байдаг бол өнөөдөр зайгаа барих нь зүйтэй.
    Дэлгэрэнгүй
    БААСАН, 2016 ОНЫ 10 САРЫН 28
    АРСЛАН - (7/23-8/22)
    Цагаа хуваарилах чадвар тань бусдыг бишрүүлэхээс гадна аз хийморь таны гарт байна. Эрсдэл гаргахаас сэргийлж, хянуур байхаас гадна гэнэдэж осол гаргаж магадгүй тул болгоомжлох өдөр. Өнөөдөр одод эрхэсийн тохиол эв түнжин, хамтын ажиллагааг онцолсон байна. Анд нөхдийн харилцаа дэлбээлж, ахан дүүсийн харилцаа улам гүнзгийрнэ. Хүрээлэн буй орчноо урлаг, хөгжмийн ертөнцөөр чимээрэй.
    Дэлгэрэнгүй
    БААСАН, 2016 ОНЫ 10 САРЫН 28
    ОХИН - (8/23-9/22)
    Хайр дурлал, мөнгө санхүүтэй холбоотой асуудал таны урмыг хугалах болно. Ямар нэг худал хуурмаг явдлаас болж хайртай дотны хүмүүстэйгээ харьцахад хүнд байх бололтой. Асуудалд аль болох бодитой хандахыг хичээ. Хайртай хүн, үр хүүхэд ойр дотны хүмүүсээсээ бүх үнэнийг сонсоно гэж найдах хэрэггүй. Өнөөдөр хэн нэгэнд амлалт өгөх хэрэггүй. Ямар нэг зүйл хийхээсээ өмнө сайтар бод. Өөрийн хийж чадах зүйлийг л хий.
    Дэлгэрэнгүй
    БААСАН, 2016 ОНЫ 10 САРЫН 28
    ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
    Та улам үзэсгэлэнтэй дур булаам болж, аль хэдийн баялгаа нөөцлөнө. Дэлгүүр хэсэн сайн хувцас, хүнс цуглуулна. Мэдрэмж өндөр байна. Чухал захиа хүлээн авч, танд тааламжтай байх болно. Урлаг, уран бүтээлийн ажил урагштай байж, бизнесийн сайхан санаа төрнө. Өргөдөл хүсэлт гаргах гэж байгаа бол яг одоо амжуул. Өөрийнхөө давуу талыг ашиглан бусдын дунд энх тайвныг бүтээж чадна. Найзалж нөхөрлөхөд энэ үе ээлтэй. Амрах эсвэл өөрийнхөө алжаапаа тайлдаг зүйлээ хийж болно.
    Дэлгэрэнгүй
    БААСАН, 2016 ОНЫ 10 САРЫН 28
    ХИЛЭНЦ - (10/23-11/21)
    Цөөхөн ч амархан томорч мэдэх асуудал өнөөдөр гарч ирэх тул түргэн шуурхай шийд. Дэлгүүрийн кредит картыг ажил хэрэгтээ дахиж ашиглах хэрэггүй. Та татвар төлөлт, даатгал, хуультай холбоотой асуудлуудаа эргэн хар. Аз болоход энэ бүхэн ямар ч саадгүй шийдэгдэнэ. Хайр, сайн сайхны бэлэг тэмдэг Цолмон одоо таны хувийн ашиг сонирхол, ганц бие байдлын илэрхийлэл 12-р гэр Жинлүүрийн ордод яваа. Тиймээс удахгүй хайрын гурвалжин, нууц хайр гарч ирнэ. Атаархал таны зорилгод саад болох байх.
    Дэлгэрэнгүй
    БААСАН, 2016 ОНЫ 10 САРЫН 28
    НУМ - (11/22-12/21)
    Амрах, биеийн хүчний ажил болон дасгал хөдөлгөөн хийх, цэвэр агаарт байхад сайн. Амьдралын эрч хүч өндөр байна. Идэвхи зүтгэлийнхээ ачаар маш түргэн хугацаанд ажлын үр дүнгээ үзэх бололтой. Эмэгтэй Нумуудын хувийн амьдралд өөрчлөлт гарах магадлалтай. Харин эрэгтэй нумууд тэвчээртэй, хүлээцтэй байж, амьдралд нь эерэг хандлага гарахыг хүлээ.
    Дэлгэрэнгүй
    БААСАН, 2016 ОНЫ 10 САРЫН 28
    МАТАР - (12/22-1/19)
    Гараг эрхсийн хандлагын нөлөөгөөр өнөөдөр тун ярвигтай өдөр байх болно. Хайр дурлалтай холбоотой асуудал бүрхэг, тодорхойгүй байна. Романтик харьцаа төгсөхөд сэтгэлээр унаж гунигтай, аз жаргалгүй болно. Гэхдээ энэ нь өөрөөр байж болно. Өнгөрсөн явдалтай холбоотой мөнгөний асуудал эргэн сөхөгдөх ба шийдэлд хүрэхээс өмнө хууль шүүх, хөндлөнгийн оролцоо шаардагдана.
    Дэлгэрэнгүй
    БААСАН, 2016 ОНЫ 10 САРЫН 28
    БУМБА - (1/20-2/18)
    Өөрийн хүрээллийг өргөжүүлэхийн тулд хичээл зүтгэл гарга. 11 сарын дунд үе хүртэл Сугар гараг Арслангийн ордтой давхцаж байгаа тул та шинэ хайр дурлалтай учирна. Өмнө нь хэзээ ч төсөөлж байгаагүй хүн эсвэл танаас шал өөр шашинтай хүнд сэтгэл татагдаж магадгүй. Бусдад таагүй сэтгэл үлдээхээс болгоомжил, огцом шийдвэр бүү гарга. Сэтгэл хөдлөл болон мэдрэмжиндээ төөрөхөөс болгоомжил.
    Дэлгэрэнгүй
    БААСАН, 2016 ОНЫ 10 САРЫН 28
    ЗАГАС - (2/19-3/20)
    Өнөөдөр од гарагсийн эерэг сөрөг нөлөө зонхилон холилдсон өдөр. Гэнэтийн төлөвлөгөө тань шинэ зүйл оролдож уйтгар гунигаа бууруулахыг шаардана. Зарим нэг хүмүүс тантай өрсөлдөж, эсвэл замын тань эсрэг талд зогсон таныг ажиглах болно. Гэхдээ зорилго үүнд хамааралгүй тул хэт их ач холбогдол өгөх шаардлагагүй. Хайр дурлал, мөнгөний гараг Цолмон, одоо таны хамтын санхүү, хөрөнгө мөнгийг тань илтгэдэг Жинлүүрийн ордонд орох болно. Хэдийгээр энэ үеийг урьдчилан мэдэгдэхгүй ч мөнгө таны замд бий болох болно.
  • Багц 24: Б.Мөнгөнтуяа “Намайг хилсээр хоригдож байхад өвөө минь бурханы оронд одсон харамсдаг”
    2016 оны 10 сарын 28
    Сүүлийн жилүүдэд хууль хүчний байгууллагын үйл ажиллагаа доголдож, бусдын нэр төрд халдаж, хэрэгтэн хэмээн “цоллосны” эцэст хэргийг хэрэгсэхгүй болгодог жишиг тогтсон гэх гомдол ихээр гарах болсон. Тэгвэл өчигдөр болсон шүүх хуралдаан үүнийг нотлох шиг болж, шүүхээс төр нь 20 гаруйхан настай бүсгүйг хохироосон болохыг баталж, түүний хоригдсон хугацааны болон өмгөөлөгчийн хөлсний хохирлыг барагдуулахаар болов.
  • Дэлхийн жүдогийн өдөр өнөөдөр тохиож байна
    2016 оны 10 сарын 28
    Дэлхийн жүдогийн өдөр өнөөдөр тохиож байна. Жил бүрийн 10 дугаар сарын 28-ны өдрийг “Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-гээс дэлхийн жүдогийн өдөр” болгон зургаа дахь жилдээ дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлж байна.



    Олон улсын жүдо бөхийн холбооноос жүдо бөхийг үндэслэгч Кано Жигорогийн төрсөн өдөр буюу энэ өдөр Дэлхийн жүдогийн өдрийг тэмдэглэдэг болжээ. Дэлхийн жүдочид, тус спортыг сонирхогч, дэмжигчид Жүдогийн өдрийг тэмдэглэж өнгөрүүлсээр зургаадахь жилтэйгээ золгож байна.



  • Өнөөдөр: “Их хотын хямдрал-377” үзэсгэлэн худалдаа болно
    2016 оны 10 сарын 28
    09.00 цагт Чингис зочид буудалд Монголын мэс засалч эмч нарын 11 дүгээр чуулга уулзалт болно.

    09.00 цагт Хүүхдийн урлан бүтээх төвд ”Хяналтын нэгдсэн тогтолцоо, үр дүн, хамтын ажиллагаа” онол практикийн бага хурал болно.

    09.00 цагт Монголын үндэсний музейд Нийслэлд Аялал жуулчлалын чиглэлээр суралцаж буй 1 дүгээр дамжааны оюутнуудын хотын аялалын нээлт болно.

    09.50 цагт Монголын хөрөнгийн биржид Хөрөнгийн зах зээлийн өдөрлөгийн нээлт болно.

    10.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнд эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем legalinfo.mn цахим хуудасны 10 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ, нээлттэй өдөрлөг болно.

    11.00 цагт Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ”Гал түймэр гарсан үед эрүүл мэндийн байгууллагуудын арга хэмжээ” сэдэвт үзүүлэх сургалт болно.

    11.00 цагт Хууль зүй, дотоод хэргийн яаманд Архивын Ерөнхий газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.

    11.00 цагт Татварын ерөнхий газарт НӨАТ-ын урамшууллын 16 дахь удаагийн тохирлоор хонжвор таарсан иргэдийн төлөөлөлд батламж гардуулна.

    12.00 цагт Монголын уран зургийн галерейд “Монгол бахархлын өдөр”-т зориулсан ”Мөнх тэнгэрийн бичиг-2016” уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн нээлт болно.

    12.00 цагт Монголбанкны байранд Мөнгөний нийлүүлэлт, банкны сектор болон гадаад секторын статистик мэдээллүүдийг хүргэх хэвлэлийн бага хурал болно.

    12.00 цагт Сүхбаатар дүүрэгт тус дүүргийн 2016 оны ”Эрүүл мэндийг дээдлэгч иргэн, өрх, байгууллага”-ын шагнал гардуулах ёслол болно.

    12.00 цагт НЗДТГ-т Нийслэлийн “Тэргүүний өрх, гэр”-ийг шалгаруулах ёслолын ажиллагаа болно.

    12.00 цагт “Амгалан” төрөх эмнэлэгт Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг ажиллана.

    12.00 цагт Кемпинский зочид буудалд “Нялхсын эрүүл мэндийн тулгамдсан асуудал” сэдэвт сургалт, семинар болно.

    13.00 цагт Сангийн яаманд Сангийн сайд Б.Чойжилсүрэн, АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Ёоланда Фернандез нар “Зудын ой сав, тал газарт гарах гамшгийг давах туулах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурна.

    16.00 цагт “Blue sky” зочид буудалд “Тогтвортой хөгжилд хэвлэл мэдээллийнхний оролцоо” уулзалт, хэлэлцүүлэг болно.

    19.00 цагт Шангри-Ла зочид буудалд Нийслэлийн шилдэг бүтээн байгуулалтыг шалгаруулах ёслолын ажиллагаа болно.

    Төрийн ордонд

    09.00 цагт Монголд хадгаламж, зээлийн хоршоод үүсч хөгжсөний 20 жилийн ойд зориулсан “Хөгжлийн төлөө хамтдаа” Үндэсний хоёрдугаар форум болно.

    11.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголоос Азийн аварга болсон сагсан бөмбөгийн багтай уулзана.

    14.30 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНТУ-ын Элчин сайдыг нутаг буцаж буйтай нь холбогдуулан хүлээн авч уулзна.

    Соёлын төв өргөөнд

    10.00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хийсэн бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болно.

    14.00 цагт Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Монгол Улсын Ардын жүжигчин, Д.Лувсаншаравын нэрэмжит “Хүүхдийн найрал дуу”-ны наадмын гала концерт тоглоно.

    Сүхбаатарын талбайд

    11.00 цагт “Их хотын хямдрал-377” хямдралтай, урамшуулалтай өргөтгөсөн үзэсгэлэн худалдааны нээлт болно.

    11.10 цагт ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулсан “Миний мөрөөдлийн аз жаргалтай Улаанбаатар” сэдэвт гар зургийн уралдааны шагнал гарпдуулах ёслол болно.
  • Хууль эрхзүйн зөвлөгөө үнэгүй өгнө
    2016 оны 10 сарын 28
    Нийслэлийн 377 жилийн ойн баярыг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Өмгөөлөгчдийн Холбоотой хамтран иргэдэд үнэ төлбөргүй хууль, эрхзүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх өдөрлөг зохион байгуулах гэж байна. Энэ үеэр иргэн, хуулийн этгээдэд хуулийн туслалцаа үзүүлэх, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалахад нь туслах, хуульзүйн ач холбогдол бүхий баримт бичгийг боловсруулахад мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлэх, хуулийн асуудлаар амаар болон бичгээр зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээ үзүүлэх юм Өдөрлөг нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Мишээл, Драгон дахь салбаруудад 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10:00-19:00 цагт болно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ
    2016 оны 10 сарын 28
    2016.10.28 / БИЛГИЙН ТООЛЛЫН 28
    НАМРЫН АДАГ ШАР НОХОЙ САРЫН
    ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ХОНЬ ӨДӨР
    Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ
    Наран ургах, шингэх: 07.35-17.45
    Барилдлага: Үл тохирох
    Шүтэн барилдлага: Төрөхүй
    Суудал: Огторгуй
    Аргын тооллын 10 сарын 28, Сугар гараг. Билгийн тооллын 28, Тугчин одтой, харагчин хонь өдөр. Өдрийн наран 7 цаг 35 минутад мандан, 17 цаг 45 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

  • Улаанбаатарт 6 хэмийн хүйтэн байна
    2016 оны 10 сарын 28
    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 17-19 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 5-10 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.
  • ШШГЕГ-тай холбоотой гомдол мэдээллийг АТГ хүлээн авч байна
    2016 оны 10 сарын 27
    АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс томилогдсон ажлын хэсэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хяналт шалгалтын үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна.
  • Монголын Арбитрт гадныхан итгэдэггүй
    2016 оны 10 сарын 27
    УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан болж өндөрлөлөө. Чуулганаар Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 86.1 хувь нь дэмжлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүд Арбитрын үйл ажиллагааг сайжруулж, шүүхт анхаарлаа хандуулж ажиллах талд нэг байр суурь илэрхийлсэн юм.


    УИХ-ын гишүүн Д.Энхбаатар: Арбитрын хуулийг сайжруулснаар Монголд Гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулна.
    “ Арбитрын тухай шинэчилсэн хуулийг дэмжиж байна. Арбитр бол талуудын оролцоотой явдаг зүйл. Талууд харилцан тохиролцдог тул өргөн оролцдог. Ганцхан асуудалд шүүх оролцдоггүй. Арбитраар талууд харилцан тохиролцоогүй тохиолдолд шүүх таслан зогсоодог. Байнгын Арбитр нь ажлын албатай үйл ажилгаа байнга явуулдаг. Худалдаа Үйлдвэрлэлийн Аж ахуйн танхимын дэргэд Арбитр байсан. Үүнийг үйл ажиллагааг нь цааш өргөжүүлээд байнгынх болгож болно гэж үзэж байнаа. Ер нь Арбитр хоёр янзын чиглэлтэй. Манай Улсын хувьд байнгын арбитр хэрэгжүүлэх заалт байвч боловсон хүчин шаардлагатай Улаанбаатарт аж үйлдвэрийн тэнхимд болон бусад газруудад Арбитр байгуулсан. Олон маргаан шийдвэрлэсэн зүйл алга. Арбитрын хуулийг сайжруулснаар Монголд Гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулна”
    УИХ-ын гишүүн Х.Баделхан: Арбитрын үүрэг тодохой биш
    “Энэ хуулийг дэмжиж байна. Арбитрын үүрэг тодорхой биш болсон. Яг маргааныг Арбитр эцэслэн шийддэг үү.”
    УИХ-ын гишүүн Х.Баттөмөр: Цаашид Арбитраар худалдааны зохицуулалтын хууль гарах шаардлагатай байна
    “Арбитрын хуулийн шинэчилсэн найруулгыг дэмжиж байна. Ямар хууль сайн хууль вэ гэхээр ямар ч хүн ойлгохоор хуулийг хэлнэ. Арбитрын хуульд Найруулгын чанартай заалтыг шинэчилмээр байна. Манайд хөрөнгө оруулалтын орчин муу гэдэг. Цаашид Арбитраар худалдааны зохицууллатын хууль гарах шаардлагатай байна.



    УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Шүүх өөрсдийнх нь дээр хөх тэнгэр л байгаа гэж хардаг. Шүүхийнхэнд анхаарлаа хандуулна уу С.Бямбацогт сайд аа
    “Арбитрын шинэчилсэн найруулгын хуулийг дэмжиж байна . Өнөөдөр Шүүхийн систем муу байна. Шүүх баялаг бүтээгчдийг шантаажилдаг. Үүнд С.Бямбацогт сайдыг анхаарлаа хандуулхыг хүсч байна. Иргэний захиргаа дээр 33 мянган хэрэг шийдвэрлэгдэж байхад Арбитрт 100 маргаан л шийдэгдэж байна. Арбитр бол хамгийн зөв үнэнийг баталдаг. Өнөөдөр Иргэний шүүх нь мафийн сүлжээнд орсон. Шинжээч, өмгөөлөгчтэйгээ холбоотой. Манай Улсад хөрөнгө оруулалт хийдэг баялаг бүтээгч салбарыг шантаажилдаг. Шүүх өөрсдийнх нь дээр хөх тэнгэр л байгаа гэж хардаг. Энэ талаар шүүхийнхэнд анхаарлаа хандуулна уу гэж хэлмээр байна С.Бямбацогт сайдаа.

    УИХ-ын гишүүн Р.Амаржаргал : Монголын Арбитрт Манай улсад ажиллаж байгаа гадны байгууллагууд итгэдэггүй.
    “Монголын Арбитрт Манай улсад ажиллаж байгаа гадны байгууллагууд итгэдэггүй. Миний ойлгож байгаагаар бусад газруудад Арбитр байгуулна гэвэл хөгийн юм болно. Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэд байгаа Арбитрын үйл ажиллагааг сайжруулах хэрэгтэй. Монголын Арбитрт гарсан шийдвэр Олон Улсад шийдвэрлэгдэггүй, хүчин төгөлдөр болдоггүй гэдгийг ойлгосон. Энэ асуудал их амаргүй. Гадны байгууллагатай хийсэн хөрөнгө оруулалттай асуудлыг Арбитр шийддэг. Бусад орнууд хүлээн зөвшөөрхөөр Конвенцд оролцох, Арбитраас гаргасан шийдвэр хүчтэй байснаар олон улсад зөвшөөрөгднө . Арбитрын нэг давуу тал нь Дээд шүүхэд явагддаг асуудал байхгүй. Нэг шийдвэр гаргасан бол дахиж хэлэлцдэггүй. Арбитрын үйл ажиллагаанд анхаарлаа хандуулмаар байна”


    УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Арбитрт аж ахуйн хэрэг маргааныг шийддэг болмоор байна
    “ Арбитрын тухай энэ төсөл олон жил боловсрогдсон учраас энэ төслийг дэмжинэ. Арбитрын байгууллагын үүргийг өндөр болгох шаардлагатай. Ихэнх хүмүүс шүүх рүү яваад байдаг. Аль болох шүүхээс гадуур аж ахуйн хэрэг маргааныг Арбитр шийддэг болбол эрх зүйн орчинд дэмжлэг болгох хэрэгтэй. Олон Улсын шүүхүүдийн ажилладаг шалгуурт дөхөж очих шаардлагатай байна. С.Бямбацогт сайдад хэлхэд Арбитрын үйл ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартайгаа уялдуулах ёстой. Үйл ажиллагааг сайжруулах тал дээр хамтарч ажиллах болно.
    Байнгын хорооны саналаар 49 гишүүн оролцож 86.1 хувиар санал хэлэлцэгдэж Хуульзүйн байнгын хороонд анхны байдлаар шилжүүлж буйг УИХ-ын дарга М.Энхболд мэдэгдсэнээр хурлыг өндөрлүүлэв.
  • Ам.доллар 2375 төгрөгтэй тэнцлээ
    2016 оны 10 сарын 27
    Монгол банкны өнөөдрийн зарласан ханшаар нэг ам.доллар 2348 төгрөгтэй тэнцлээ.
  • Амиа хорлохоор өөрийгөө бууджээ
    2016 оны 10 сарын 27
    Амиа хорлох зорилгоор өөрийгөө буудсан хэрэг энэ сарын 25-ны өдөр гарчээ. Тодруулбал, Яармагийн гүүрний доор 35-40 орчим насны эрэгтэй өөрийнхөө толгойн тус газраа буудсан байна.

  • Засгийн газар 100 хоногт хийсэн ажлаа тайлагналаа
    2016 оны 10 сарын 27
    Мэргэжлийн Засгийн газар 100 хоногт хийсэн ажлаа тайлагналаа. Уулзалтад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танхимынхаа сайд нарынхаа хамтаар оролцсон юм.
  • УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ
    2016 оны 10 сарын 27
    8 сарын байдлаар М 110 маргаан авч 58 хэргийг шийдвэрлэжээ. Арбитрын хүртээжм хангалттгүй байна. О
  • Сарын тэмдгийн үед секс хэрхэн хийх вэ?
    2016 оны 10 сарын 27
    Олон зуун жилийн өмнөөс сарын тэмдгийн үед секс хийхийг тэвчих ёстой хэмээн үздэг байжээ. Бүр тэр ч байтгуй сарын тэмдгийн үеэр эмэгтэйг олон нийтээс тусгаарлах үйл ажиллагаа явуулдаг байв. Энэ нь эмэгтэй хүнээс ялгарч буй цусны үнэр араатан амьтдыг дуудаж бусад овгийнхныг аюулд учруулж болзошгүй гэж үздэг байсантай холбоотой. Мөн сарын тэмдгийн үед эмэгтэй хүн ид шидийн хүч олон авч бусдыг хорлох аюултай гэж хий айдаг байсан байна.



    Орчин цагт зарим хүмүүс сарын тэмдгийн үед сексийн дур хүслээ барьж чадахгүйгээсээ болж энэхүү бичигдээгүй хуулиа зөрчиж эхэлжээ. Гэхдээ бичигдээгүй хууль бол хэзээд “бичигдээгүй” л байдаг учир түүнийг зөрчлөө гээд ямар нэг сүртэй аюул гарсангүй. Түүгээр ч үл барам сарын тэмдгийн үед эмэгтэй хүний дур хүсэл энгийн үеийнхээс илүү их оргилдог гэдэг нь тогтоогджээ. Хэрвээ та байнгын ганц сексийн хамтрагчтай бол сарын тэмдгийн үед бэлгийн харьцаанд орж болно. Харин тохиолдлын хавьтлаас эрс татгалзах хэрэгтэй. Хэрвээ тэр ямар нэг вирусын халдвартай байвал таны савны амсар нээлттэй байгаа учраас үрэвсэлт өвчин авах магадлал маш өндөр юм байна.

    Сарын тэмдгийн үед секс хэрхэн хийх вэ?
    Сарын тэмдгийн эхний өвдөлттэй үеийг өнгөрөөх хэрэгтэй. Өвдөлттэй байна гэдэг нь цус их хэмжээгээр алдаж байгаа гэсэн үг. Цус их алдалттай үед тийм ч таатай байхгүй болов уу? Мөн эхлээд орны даавуу, алчуур , салфетка зэргийг урдчилан бэлдээрэй. Эрэгтэй нь дээр байрлалыг сонговол тааламжтай бөгөөд хэвтэж байхад цус алдалт хамаагүй бага хэмжээтэй байдаг. Хэрвээ эмэгтэй нь дээрээ бол доошоо цус алдалт их болох ба сарын тэмдгийг зогсоож магадгүй. Орчин цагийн анагаах ухааны мэргэжилнүүд сарын тэмдгийн үед хосууд ариун цэврийг сайн хангасан үед ямар ч аюулгүй гэж зөвлөж байна. Гэвч цус бол гадны өвчин үүсгэгч микроб өсөн үржих, амьдрах нэн таатай орчин гэдгийг мартаж болохгүй. Сарын тэмдгийн үед савнаас эндометрия гэх хальсанцар гуужиж гадагшилдаг байна. Зохих цагт нь гадагшлуулахгүй бол эндометриоз өвчин үүсэж болзошгүй юм. Үүнийг эмчлүүлэхгүй явбал өвдөлт мэдрэгдэж сарын тэмдгийн бус өдөр цус үзэгдэх цаашилбал үргүй болох аюултай. Гэхдээ энэ нь сексээс шалтгаалахгүйгээр үүсдэг тохиолдол ч бас бий.

    Сарын тэмдгийн үеэр хэвлий ууцаар нь их өвддөг эмэгтэйчүүдэд секс өвчин намдаах үйлчилгээ үзүүлж ч болох аж. Мөн энэ үеийн секс эмэгтэй хүний сэтгэл санаанд сайн нөлөө үзүүлдэг гэж үздэг.

    Секс сарын тэмдгийг зогсоох уу?
    Хүчтэй дур ханалт , мэдрэмжээс болж сарын тэмдэг дуусах ёстой өдрөөсөө өмнө дуусаж магадгүй. Энэ нь эр бэлгийн эс эмэгтэй хүний биед орсноос үүсэлтэй. Мөн яг бэлгийн хавьталд орох үед зогссон хирнээ дараа нь үргэлжлээд дахин ирэх тохиолдол байдаг. Ингэснээр сарын тэмдгийн хоног бүр уртсах болно гэсэн үг.

    <>Сарын тэмдгийн үед бэлгийн харилцаанд орвол жирэмсэн болох уу? Ихэнх эмэгтэйчүүд сарын тэмдгийн үед секс хийвэл жирэмсэн болохгүй хэмээн эндүүрдэг. Гэвч эрсдэл байсаар л байдаг. Таны сарын тэмдэг байх ёстойгоосоо бага ирдэг эсвэл сунжирдаг бол сарын тэмдгийн үед секс хийхдээ хамгаалалт хэрэглэх зүйтэй. Сперм эмэгтэй хүний биед 5-7 хоног амьд байдаг болов ч түүнээс ч олон хоног амьдрах тохиолдол бий. Мөн нэг биш хоёр өндгөн эс байвал жирэмслэх магадлал бүр л илүү байх болно.

    Сарын тэмдэг бол эмэгтэй хүний эрүүл мэндийн толь гэгддэг. Энэ үеэр эмэгтэйчүүд бид ганцаардах, шалтгаангүйгээр гуних, эсвэл бүр хэт хөөрөлд автах нь ч бий. Ийм донсолгоотой өдрүүдэд та өөрийгөө аль болох сэтгэл хангалуун байлгахыг хичээгээрэй. Дотны найзуудтайгаа хөгжилдөж, хаа нэг тийшээ аяллаар явж, эсвэл бүр хайрттайгаа ханатлаа секс хийсэн ч болох нь ээ. Хамгийн гол нь таныг хэцүүхэн өдрүүдэд ч эрх чөлөөтэй байлгаж чадах найдвартай ариун цэврийн хэрэглэл сонгохоо мартуузай.
  • Сан-Паулогийн загварын долоо хоногийн шилдэг зургуудаас
    2016 оны 10 сарын 27
    Сан-Паулугийн загварын долоо хоногийн шилдэг зургуудаас
  • Шуурхай: Б.Мөнгөнтуяагийн сэтгэл санааны хохирлыг барагдуулах боломжгүй гэж үзлээ
    2016 оны 10 сарын 27
    Б.Мөнгөнтуяагийн нэхэмжлэлтэй хэргийн шүүх хурал СХД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд болж дөнгөж сая өндөрлөлөө.



    Шүүхээс Б.Мөнгөнтуяагийн нэхэмжлэл болох хоригдсон хугацааны хохирол, өмгөөллийн хөлсний мөнгийг олгохоор шийдвэрлэлээ. Харин сургалтын төлбөр болон эмчилгээний зардалын хэрэгсэхгүй болголоо.



    Мөн сэтгэл санааны болон ажилгүй байх үеийн цалингийн орлогын нэхэмжлэлийг авч хэлэлцэхгүй гэсэн шийдвэр гаргалаа.
  • Б.Пүрэвдорж: Эдийн засгийг сэргээх тэр арга хэмжээ нэлээн хүнд нөхцөл байдалд орно шүү
    2016 оны 10 сарын 27
    <iframe src=”https://www.facebook.com/plugins/video.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fanbuleg%2Fvideos%2F1222268134478729%2F&show_text=0&width=560” width=”560” height=”315” style=”border:none;overflow:hidden” scrolling=”no” frameborder=”0” allowTransparency=”true” allowFullScreen=”true”></iframe>
  • Төрийн өмчит оролцоотой компаниудын өр 10.5 их наяд болжээ
    2016 оны 10 сарын 27
    Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн хорооны бодлого зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Ням-Осор “Төрийн өмчийн хороо татан буугдсанаар төрийн өмчийн 89 компанийн гааль, нийгмийн даатгал, Сангийн яаманд, Татварын ерөнхий газар зэрэг байгууллагуудад байгаа санхүүгийн тоо баримт маш их зөрчилтэй байгаа нь хүндрэл учруулж байна.

    Үйл ажиллагаа явуулж тайлан тооцоо гаргаж байгаа нь 89 компани байна. Засгийн газраас шийдвэр гарсан тамга тэмдэгтэй боловч үйл ажиллагаа явуулдаггүй 7-8 компани бий. 2012 оны эцсийн байдлаар төрийн өмчийн болон төрийн өмчит оролцоотой компаниуд гурван их наяд төгрөгийн өртэй байжээ.

    2015 оны эцсийн байдлаар 10,5 их наяд төгрөгийн өртэй болсон. Өрийн хэмжээ 2012 оныхоос гурав дахин нэмэгдсэн. Авлага нь 2012 оны эцсээр 1,2 их наяд байсан. Хөрөнгийн үнэлгээ 21 их наяд болсон” гэдгийг мэдэгдлээ.

    Эдгээр алдагдалтай компаниудыг цаашид яах вэ гэсэн асуудлыг гарц хайж өнөөдөр Төрийн өмчийн хорооны бодлого зохицуулалтын газар хуралдаж байна. Ингээд ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар төрийн өмчийн болон оролцоотой компаниудын эдийн засгийн үзүүлэлтийг танилцуулах юм байна.

    Урьдчилсан байдлаар эдгээр компаниудад дөрвөн чиглэл барьж цаашид ажиллахаар Засгийн газрын хуралдаанд танилцуулах юм байна.

    Эхний чиглэл нь үйл ажиллагаа явуулдаггүй “Мах корпораци”, Дарханы газрын тосны үйлдвэр зэрэг 7-8 газрыг татан буулгахаар төлөвлөжээ.
    Хоёрдугаар чиглэл өөрчлөн байгуулж нэгтгэнэ. Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв, Эрчим хүчний хүрээлэн, Эрчим хүчний судалгааны төв гээд байгууллагуудыг нэгтгэж болох бүтцийн өөрчлөн байгуулалт хийх 10 гаруй компани байна. ТОСК, Барилгын хөгжлийн төв, Авто тээврийн үндэсний төв гээд компанийн засаглал биш хувь хүний тоглолт явагддаг 8-9 байгууллагад өөрчлөлт хийж хяналтын системийг илүү болгоно.
    Гурав дахь чиглэл нь хувьчлал. Төрийн өмчийн 89 компаниас 30 орчим нь ашигтай байна. Үлдсэн нь компаниуд нь алдагдалтай ажилладаг. Засгийн газрын хуралдаанд танилцуулаад УИХ-аар орж байж хувьчлах эсэх нь асуудал шийдэгдэнэ.
    Дөрөв дэх чиглэл нь дулааны болон цахилгаан станц, МИАТ, Төмөр зам, томоохон стратегийн орд газруудын менежмент удирдлагын бодлогыг сайжруулах, өр зээлнээс нь гаргах, үйл ажиллагааг сайжруулна гэдгийг Ц.Ням-Осор дарга хэллээ.

    Ц.Ням-Осор дарга “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлал зөв буруу гэдэгт би дүгнэхгүй. Өмнө нь явагдчихсан зүйл учраас. Төрийн өмчийн хорооны бодлого зохицуулалтын газрын зүгээс бол 49 хувийг худалдаж авсан талтай хурлаа хийе гээд дөрвөн удаа хэлцэл хийсэн.

    Өнөөдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газар дээр эцсийн хэлцэл хийнэ. ТУЗ болон захирлыг хоёр жилээр томилох эсэх асуудлыг өнөөдөр шийдвэрлэх байх. Бусад нь бол тохирчихсон. Бүтэц зохион байгуулалт гээд зарчмын тал дээр нэлээд сайн тохирсон.

    Саналын зөрүүтэй 8-9 асуудал байсан ч тохиролцож чадсан. 49 хувийг эзэмшигч талаас ТУЗ-ийн дарга, захирлыг хоёр жилээр ээлжлэн томилно гэдэг санал тавиад байна.
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Ботаникийн цэцэрлэг” байгууллаа
    2016 оны 10 сарын 27
    Улаанбаатар хотноо 2015 онд зохион байгуулсан Азийн бүс нутгийн ойн менежмент, нөхөн сэргээлтийн талаарх уулзалтын үеэр Монголын байгаль орчин аялал жуулчлалын яам, БНХАУ-ын Төрийн ойн агентлаг, Ази, номхон далайн ойн тогтвортой менежмент, нөхөн сэргээх байгууллагууд хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төв хэсгийн 8,4 га талбайд “Ботаникийн бичил цэцэрлэг байгуулах” төсөл хэрэгжүүлж эхэлсэн.

    “Ботаникийн бичил цэцэрлэг байгуулах” төслийн ажил дуусч, өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдолын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, БНХАУ-ын Төрийн ойн газрын орлогчч дарга Ли Шуминг болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

    Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан БНХАУ-ын Төрийн ойн агентлаг, Ази, номхон далайн ойн тогтвортой менежмент, нөхөн сэргээх байгууллага, Монгол Улсын Байгаль орчны консерциум хамтран бичил цэцэрлэгийн төсөл хэрэгжүүлж, өнөөдөр нээлтээ хийж байна. НИТХ-ын ээлжит 3-р хуралдаанаар нийслэлийн Засаг даргын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсан. Энэ хөтөлбөрийн үндсэн чиглэл бол байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал байгаа. Өнөөдрийн төслийн үр дүн бол нийслэлчүүдийнхээ төлөө хийж байгаа ногоон хөгжлийн томоохон ажил болж байна. Мөн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад чухал ач холбогдолтой юм” гэлээ.

    Уг бичил цэцэрлэгийг “Ази номхон далайн ойн тогтвортой менежмент ба нөхөн сэргээлтийн сүлжээ” олон улсын төрийн бус байгууллага санхүүжүүлсэн бөгөөд нийт бүтээн байгуулалтад 1,3 сая ам.доллар зарцуулжээ. Барилга тохижилтын ажлыг “Харцат-Уул”, ойжуулалтын ажлыг “Амьд газар” компани хийж гүйцэтгэсэн байна гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
5082 5083 5084 5085 5086 5087 5088
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Нэмүү өртөг, борлуулалт ба тогтвортой орлого” хөтөлбөр амжилттай зохион байгуулагдлаа
    10 цаг 39 мин
  • Авлигатай тэмцэх газраас “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна
    11 цаг 2 мин
  • ТБХ: “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
    14 цаг 53 мин
  • ХЗБХ: “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэл”-ийг хэлэлцэж, тогтоолын төслийг дэмжив
    14 цаг 55 мин
  • Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо
    17 цаг 36 мин
  • Т.Мөнхсайхан: ЖИЛ БҮР НАСАНД ХҮРЭЭГҮЙ 2600 ОХИН ЖИРЭМСЭЛЖ БАЙНА, ЭНЭ БАГА ТОО БИШ
    17 цаг 39 мин
  • Өмнөговь аймаг АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
    17 цаг 41 мин
  • Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 460 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав
    18 цаг 6 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Байгалийн баялгийн өгөөжийн дийлэнхийг ард иргэд хүртдэг байх, байгаль орчин, иргэдийн амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй ашиглахад онцгой анхаарах шаардлагатай
    18 цаг 18 мин
  • Б.Золтуяа: Шинэ хотын даргыг улсаараа магтаж буйг хараад гайхлаа
    18 цаг 21 мин
  • "Алдарт эхийн одон"-гийн тухай бидний мэдвэл зохих БҮХ зүйл
    18 цаг 29 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал
    19 цаг 53 мин
  • Н.Учрал: Хүүхдийн төлөө зөвхөн “За” гэж хэлэх хангалтгүй, заавал хийе
    19 цаг 55 мин
  • О.Зундуйдорж: Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийн гарын үсэг 50 сая төгрөгийн үнэд хүрсэн
    20 цаг 2 мин
  • Н.Алтанхуяг: МАН-ын бодлогоор манай улс хөгждөг бол хөгжихөөр хугацаа өнгөрлөө
    20 цаг 29 мин
  • НИТХ дахь МАН-ын бүлэг Б.Пүрэвдагвыг нийслэлийн засаг даргад нэр дэвшүүлэхийг 100 хувийн саналаар дэмжлээ
    20 цаг 53 мин
  • Замын-Үүд боомтоор 36 мянган өндгийг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
    21 цаг 0 мин
  • МУГЖ Г.Ариунбаатар Вердийн “Набукко” дуурийн гол дүрд тоглож байна
    21 цаг 14 мин
  • Өмнөд Солонгосын кино салбар AI технологийг ашиглаж эхэлснээр жүжигчид, уран бүтээлчид ажилгүй болох эрсдэл нүүрлэв
    21 цаг 41 мин
  • Ираны дайнд амь үрэгдсэн америк цэргүүд: АНУ-ын арми хохирлын бодит хэмжээг ил болгож эхэллээ
    21 цаг 51 мин
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • ХХБ-аас Монгол Улсын гавьяат эдийн засагч төрлөө
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банкны салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
  • АНАЛИЗ: Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трамп, В.Путин нарын хэнийг илүү дотно угтав?
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • Т.Отгонболд: “Багануур” ХК нүүрсний тонн тутамд 5 мянга гаруй төгрөгийн алдагдалтайгаар нийлүүлэлт хийж байна
  • Д.Трампын бэр асан Ванесса Трамп хөхний хорт хавдраар өвчилжээ
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
  • Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас 103 хүн эрүүл мэндээрээ хохирчээ
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Б.Жаргалан: МАН-ын живж байгаа усан онгоцонд сууж болохгүй
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Монгол Улс НҮБ-ын Ойн форумыг даргална
24 баримт
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК