-
2016 оны 5 сарын 27
АСЕМ-ын бэлтгэл ажил хэвийн үргэлжилж байна
-
2016 оны 5 сарын 27
Хан-Уул дүүрэг дэх Нисэхийн зам буюу “Буянт-Ухаа-1” хорооллын урд замд “Sinotruk ZZ” маркийн автомашины жолооч унадаг дугуйтай явсан иргэнийг мөргөж амь насыг нь хохироожээ.
-
2016 оны 5 сарын 27
Өчигдөр буюу энэ сарын 26-ны орой эрүүгийн ертөнцийн ”Мунзуй” хочит Г.Нямдоржийг УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн баривчилсан талаар эх сурвалж мэдээллээ. Түүнийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, гуравдугаар хороололд байрладаг ”Rich Hill” зочид буудалд бусдыг барьцаалан мөнгө нэхэн, дээрэмдэж байхад нь үйлдэл дээр нь баривчилсан аж.
-
2016 оны 5 сарын 27
Тус тойрог сонгуулийн хуулийн өөрчлөлтөөр дөрвөн мандаттай болсон бөгөөд дүүргийн АН–ынхан өчигдөр нэр дэвшигчидээ тодорхой болголоо.
Ямартай ч АН-хан дараах нэр дэвшигчийг олон цензурыг харгалзан тун чиг боломжийн шийдвэрт хүрчээ. УИХ гишүүдээс Лу.Болд, Г.Батхүү, АН ын дараа үеийн улс төрчид болох Ж.Ганхуяг, Г.Байгалмаа нар ХУД-ээс тодорлоо.
Дээрх нэр дэвшигчдийн сонголт нь олон сонирхолыг нэгтгэсэнээрээ хамгийн “оптимальный” болж чадаж. Тухайлбал: АН-н мөнхийн “зовлон” фракцын хуваарилалтаар МОАХ – с Г.Байгалмаа, МОАН –с Лу.Болд, Г.Батхүү, Алтангадас – с Ж.Ганхуяг. АН- н өнөөгийн УИХ-д эзлэх суудал нь 38 буюу нийт тойргийн 50%. Иймд тойрог бүрийн 50% нь “улирагсад” гэвэл /З.Энхболдын гол шаардлага/ дээр дурьдсан Лу.Болд, Г.Батхүү нар. Харин жендэрийн хувьд 30% гэвэл 1 квот нь эмэгтэй байх нөхцлийг Г.Байгалмаа, тойргийн “гал тогоо”-д байж сонгогчидтой гардан ажилласан шаардлагыг 8 жил Засаг даргын албыг хашсан Ж.Ганхуяг гэхчилэнгээр тус тус хангажээ.
Өмнөх 2012 оны Улсын их хурлын сонгуулиар ялалт байгуулсан Лу.Болд гишүүн тойрогтоо тогтмол уулзалтуудыг зохион байгуулж томоохон ажлуудыг санаачлан хийж хэрэгжүүлсэнд сонгогчид ам сайтай байдаг юм билээ. Мөн Лу.Болд гишүүний хувьд туршлагатай, гадаад харилцаа тал дээр Монголын нүүрийг тахалдаг улс төрч гэж хэлэхэд бараг л хэлсдэхгүй байх. Иймдээ ч Лу.Болд гишүүн ХУД АН-ынхнаас бүрэн дэмжлэг авч нэгээр гарч байх шиг.
Хоёр дахь квотын “эзнээр” ХУД Засаг дарга Ж.Ганхуяг “тодорсон”. Ж.Ганхуягийн хувьд дүүрэгтээ хоёр удаа Засаг даргаар сонгогдон ажиллаж байгаа төрийн менежментийн хувьд бэлтгэгдсэн менежер гэх юм билээ. Зөв менежмэнтийг хийсний үр дүнд дүүрэгтээ жил бүр төсвөөс хамгийн их санхүүжилтийг татаж чадсан сүйхээтэй залуу. Энэ ч утгаараа сүүлийн найман жил Хан-Уул дүүрэг танихын аргагүй өөрчлөгдөж, дүүргийн жирийн иргэдээс эхлээд АН жирийн гишүүд ч дүүргийн намынхаа дэд дарга, “унаган хүүд” бүрэн дэмжлэгээ өгчээ. Нөгөө талаас АН –н дараа үеийн улс төрчид буюу 70-аад оны “даруулж даруулж ирсэн” гэх дунд үеийнхэн ч түүнийг тун хүчтэй дэмжиж байгаа гэнэ.
Г.Батхүү гишүүн нь Өвөрхангайгаас хоёронтоо УИХ гишүүний сэнтийд сууж байгаа туршлагатай улс төрч. Энэ жил тэрээр Өвөрхангайдаа үзэлгүйгээр Хан-Уулыг сонгосон нь бас учиртай. Магадгүй өнгөрсөн 2012 оны сонгуулиар маш их хэл ам болж байж сонгогдож байсан нь ийн буйраа сэлгэхэд хүргэсэн бололтой.
Эсрэгээрээ МОАХ-ын угшилтай Г.Байгалмаа анхнаасаа хүчтэй яригдаж байсан. Их хурлын даргын зөвлөх тэрээр Дэд сайдаар ажиллаж байхдаа Хан-Уул руу хүчтэй анхаарч тэнд өөрийн дэмжигчдийг бий болгож чадсан “авхаалжтай” нэгэн. Г.Байгалмааг МОАХ –н партизанууд хүчтэй дэмжихээс гадна АН-н 1-р хүн далдуур зөвлөхөө чамлахааргүй зүтгүүлсэнээр квотын эзэн болгож чаджээ.
Иймээс ХУД-ийн АН-хан Лу.Болд, Г.Батхүү, АН ын дараа үеийн улс төрчид болох Ж.Ганхуяг, Г.Байгалмаа нараа дэвшүүлээд явсан нь багадаа намын дотоод эв нэгдэл, ихдээ сонгуульд ялах боломж гэж үзжээ. Өнөөгийн нөхцөл байдлаас харахад дээрх хувилбараас илүү зөв сонголт харагдахгүй байна. Одоо ҮЗХ батлах л үлдлээ.
-
2016 оны 5 сарын 27
Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хорооны хуульч, өмгөөлөгчид “Иргэддээ-Тусалъя” аяны хүрээнд иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна. Арга хэмжээ өнөөдөр 10:00-16:00 цагийн хооронд үргэлжилнэ.
-
2016 оны 5 сарын 27
Уул уурхайн яамнаас мэдээлснээр энэ сарын 25-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 40 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна.
-
2016 оны 5 сарын 27
АН-ынхан өнөөдөр ээлжит бус ҮЗХ-ны хурлаа хийхээр зар тараагаад байна. ҮЗХ өнөөдөр 18.00 цагаас Төрийн ордонд хуралдах тов гарчээ. Уг хурлаар 2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд АН-аас нэр дэвших хүмүүсээ тодруулна
-
2016 оны 5 сарын 27
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Батлан Хамгаалахын яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги шалгаруулах ”Монгол цэргийн жавхаа’’ уралдааныг 4 дэх жилдээ зохион байгуулж байна.
-
2016 оны 5 сарын 27
Хүйтэн дайны үеийн зөвлөлтийн арга барил бүхий хэв маягтай оросын тагнуулын сүлжээний гишүүний шүүх хурал лхагва гаригт явагдлаа. АНУ-ын банкны системийн талаар тагнуулын үйл ажиллагаа явуулж байсан хэрэгт Оросын банкны мэргэжилтэн, 41 настай Евгений Буряковыг буруутай хэмээн шүүхээс шийдвэр гаргаж, түүнийг 2.5 жил шоронд хорих ялыг шүхээс оноосон байна. АНУ-ын холбооны бүсийн шүүгч Ричард Берман мөн 10000 ам.долларын торгуулийг түүнд ногдуулсан байна. Яллагчид түүнийг дипломатуудтай холбоо үүсгэн, тэдэнтэй хамтран ОХУ-ын банкнуудын эсрэг АНУ-ын зүгээс тавьж болзошгүй хоригийн талаар эдийн засгийн тагнуулын мэдээллүүдийг цуглуулж байсан болон АНУ-ын эрчим хүчний өөр эх үүсвэр, хувилбар, нөөц бололцоог хайж эрэлхийлж байгаа талаарх мэдээллүүдийг цуглуулж байсан хэрэгт буруутгасан байна. Түүнийг эдгээр мэдээллүүдийг 2012 оноос 2015 оны 1 дүгээр сар хүртэл идэвхтэй цуглуулсаныг баталсан байна. Түүний харьяалагддаг нууц тагнуулын бүлгийг ”Хууль зөрчигчид” гэж нэрийддэг бөгөөд уг бүлгийн гишүүд нь АНУ-д өөр нэр, бичиг баримт ашиглан олон жилийн турш энгийн хүмүүс шиг амьдарч байдаг талаар АП агентлаг мэдээллээ.
-
2016 оны 5 сарын 27
Дөрвөн настай хүү нохойд уруулсаны улмаас шархаа даалгүй амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн гуравдугаар сард гарсан билээ.
-
2016 оны 5 сарын 27
Тэгэхээр намын дүрэмд заасны дагуу Засгийн газрынхаа эсрэг санал өгсөн болон түүнтэй адил үйлдэл гаргасан гишүүдийн УИХ-д нэр дэвших эрхийг нь хасч хариуцлага тооцох ёстой гэж буй аж. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн нэрсийг ҮЗХ-оор хэлэлцэхийн өмнө хяналтын хорооноос ийм шийдвэр гаргасан нь АН доторх зөрчлийг улам хурцатгаж мэдэхээр байна. Учир нь уг асуудлыг Ардчилсан намын дүрэмд тодорхой заасан байдаг тул өнөөдөр хуралдах ҮЗХ-ны шийдвэрээс нэр бүхий 15 гишүүн нэр дэвших, эс дэвших асуудал шийднэ гэж байгаа юм. Өнөөдрийн шийдвэр АН-ыг дүрмээ хэрэгжүүлдэг эс хэрэгжүүлдэгийг харуулна.
-
2016 оны 5 сарын 27
Шилэн дансны тухай хуулийг нийслэл, дүүргийн харьяа төсөвт байгууллагууд 96,4 хувиар биелүүлжээ
-
2016 оны 5 сарын 27
Маргааш Чингисийн талбайн баруун талын замыг хэсэгчлэн хаана
-
2016 оны 5 сарын 27
Энэ сарын 28 буюу Бямба гарагт Чингисийн талбайд ”Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны эцсийн шалгаруулалт, шалгарсан ангиудын үзүүлэлх тоглолт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа, үдшийн цэнгүүнийг зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан 11:00-14:00, 21:00-23:00 цагийн хооронд Чингисийн талбайн баруун талын замыг хаах юм. Мөн Чингисийн талбайн урд талын авто машины зогсоолыг 08:00-23:00 цаг хүртэл хааж, Амарын гудамж, Хангарди ордны баруун тал, Улсын Драмын Эрдмийн театр, Тагнуулын ерөнхий газрар, Спортын ордны урд зогсоолуудыг иргэдэд үнэ төлбөргүй ашиглуулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 5 сарын 27
Япон улсын визний журамд өөрчлөлт орж, Японы талаас урилга, батлан даалтыг заавал шаардахгүй болсон байна. Гэхдээ тухайн иргэн санхүүгийн хувьд Япон улсад зорчих боломжгүй бол дээрх материалыг шаардах юм байна. Мөн гэр бүлийн аль нэг гишүүний зардлаар зорчих бол тухайн зардал гаргах хүний санхүүгийн баримтыг өгөх юм. Түүнчлэн зорчих зорилгын дагуу бүрдүүлэх бичиг баримтуудын зарим хэсэгт өөрчлөлт оруулж, виз мэдүүлгийн хуудаснаас гадна шинээр асуулгын хуудсыг бөглөх болсон байна. Түүнчлэн визний материалыг шалган шийдвэрлэх хугацааг богиносгож, мэдүүлэг хүлээн авсан өдрийн дараагийн өдрөөс эхлэн ажлын гурав хоногт шийдвэрлэж байх аж.
-
2016 оны 5 сарын 27
Guys хамтлагийн дуучин Замын-Үүдийн гаалиар их хэмжээний хар тамхи оруулж ирэх гэж байгаад тагнуулынханд баривчлагдсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Түүнийг энэ сарын 24-ний өдөр саатуулсан бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.
Цагдаагийн байгууллагын эх сурвалжаас авсан мэдээллээр хар тамхи тээвэрлэж яваад саатуулагдсан этгээд нь Guys хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал юм байна. Өдгөө түүнийг ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулан шалгаж байгаа аж.
-
2016 оны 5 сарын 27
МАХН-ын 76 нэр дэвшигчид өнөөдөр Төрийн ордоны урд өлсгөлөн зарлана. Сонирхолтой нь уг өлсгөлөнд Засгийн газрын аппаратад ажиллаж буй МАХН-ын хүмүүс болон Н.Энхбаяр тэргүүтэй намын удирдлагууд ч мөн оролцох юм байна.
Өлсгөлөн зарлах болсон шалтгаан нь МАХН-ын дарга Н.Энхбаяр болон дэд дарга Э.Эрдэнэжамъян нарыг сонгуульд оролцуулахгүй гэснийг эсэргүүцэж ийн өлсгөлөн зарлах гэж байгаа юм байна. Н.Энхбаярын хувьд ялтай байх хугацаа нь дуусч, хоёр ч өршөөлийн хуульд хамрагдсан гэж байгаа ч АТГ-ын зүгээс ялтай байх хугацаа нь дуусаагүй хэмээгээд байгаа юм. Харин Э.Эрдэнэжамъяаны хувьд дэд сайдаар ажиллаж байхдаа Интерпол руу захидал бичсэнээсээ болж төрд ажиллах эрхээ дөрвөн жилээр хасуулсан юм.
-
2016 оны 5 сарын 27
П.Анужин алдагдсан гэх бичлэг дээр МАН-тай тангараг тасарч, хонь, чоно болсон Н.Энхбаярт намынхаа бага хурал дээр яригдсан зүйлийг нэгд нэгэнгүй хэлж, “хошуу хүргэж” байгаа нь тод бичигдсэн байдаг. Энэ нь П.Анужинг ямар хэмжээний улс төрч, улс төрч хүний ёс суртахууны хэм хэмжээ нь хэр болохыг бэлхэн илтгэж байсан.
-
2016 оны 5 сарын 27
СХД-ийн АН-аас нэр дэвшигчид тодорлоо
-
2016 оны 5 сарын 27
Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багаас өнөөдрийн байдлаар 13 тамирчин ”Рио-2016” зуны олимпийн наадамд оролцохоор болоод байгаа. Тэгвэл үүгээрээ тэд дэлхийд дөрөвдүгээрт эрэмблэгдэж байна.
Эхний гурван байрыг одоогоор Япон, Бразил, Францын тамирчид эзэлж байна. Харин манай улстай ХБНГУ тэнцүү тамирчинтайгаар яваа бол БНСУ, ОХУ, БНХАУ зэрэг гүрнүүд араас ахиж байна.
”Рио-2016” олимпийн наадамд оролцуулахаар зарласан 13 жүдоч энэ амралтын өдрүүдэд болох “Мастерс” тэмцээнд эрхийн болзлоо хадгалж чадвал Риог зорих эрх нь албан ёсоор баталгаажина.