-
2016 оны 5 сарын 26
“МОНГОЛ ЦЭРГИЙН ЖАВХАА-2016’’ уралдааны шагнал гардуулах ёслол, иргэн-цэргийн бахархалын өдөр, үдшийн цэнгүүний хөтөлбөр
-
2016 оны 5 сарын 26
Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Б.Ургамалцэцэгийг “Хүмүүс” буландаа урилаа.
“ЭРДЭМ БОЛОВСРОЛТОЙ МОНГОЛ ХҮН” ХӨТӨЛБӨРИЙГ АРД ИРГЭДИЙН САНАЛ, БОДОЛД ТУЛГУУРЛАН БОЛОВСРУУЛСАН
-Танаас ярилцлага авах гээд цаг болзохоор орж ирэхэд ширээн дээр тань “Гачигдалтай амьдралын давуу тал” гэдэг ном байсан. Одоо бас түүнийг аваад явж байгаа харагдлаа. Юуны тухай ном бэ?
-Боловсролын философийн тухай ном. Номын нүүрний зураг болон нэрнээс нь боловсролын гүн ухаан гэж шууд харагдахгүй байгаа биз. Энэ номонд орчин цагийн боловсрол, суралцахуйн онолуудыг тодорхой тайлбарлаж эдгээр онол, арга зүйд тулгуурлан дэлхийн улс орнууд боловсролоо хэрхэн хөгжүүлж байгаа талаар маш сонирхолтой өгүүлжээ. Энэ номын зохиогч нь боловсрол судлаач А.Заяадэлгэр хэмээх бүсгүй бий. Өмнө нь би түүний бичсэн “Боловсролын эдийн засаг” гэдэг номыг уншсан. Маш сонирхолтой ном байсан шүү. Саяхан номын дэлгүүрээр ортол А.Заяадэлгэр маань боловсролын гүн ухааны шинэ ном гаргасан байхаар нь авчихлаа.
-Улс төр халсан үед их сонин сонголт байна шүү. Уг нь энэ үед “Сонгуулийн менежмент”-ийн номууд л эрэлт хэрэгцээтэй байх болов уу гэж бодсон юм?
-Миний хувьд мэргэжлийнхээ дагуу боловсролын хөгжлийн олон улсын чиг хандлага, боловсрол судлалын чиглэлээр гарч байгаа ном, гарын авлага гэх мэт шинэлэг бүхнийг тогтмол уншиж судлахыг хичээдэг. Ер нь уншиж л байхгүй бол хурдтай хөгжиж байгаа энэ нийгэмд хоцрогдчих гээд байна.
-Өнгөрсөн дөрвөн жилд хамгийн үр бүтээлтэй ажилласан, шинэчлэл хийсэн салбарын нэгээр боловсролын салбарыг иргэд нэрлэсэн байна билээ. Шинэчлэлийн Засгийн газарт дэд сайдын албан тушаалд ажиллах саналыг Танд хэн тавьсан бэ. Та яагаад Боловсролын дэд сайдын албан тушаалыг сонгов?
-Манай нам аливаа улс төрийн томилгоог Гүйцэтгэх зөвлөлөөрөө хэлэлцүүлдэг зарчимтай.
Намын бүх шатны төлөөллийн байгууллагад ажиллаж байсан учраас Шинэчлэлийн Засгийн газарт дэд сайдаар ажиллах санал ирсэн байх. Би 20 жил улс төрийн гал тогоонд намын нөхдийн хамт явж байна. Ардчилсан нам 2012 онд “Монгол хүн 2020” хөтөлбөр боловсруулахад би намын нөхдийн хамт идэвхийлэн оролцсон. Тэр дундаас “Эрдэм боловсролтой Монгол хүн” дэд хөтөлбөрийг боловсруулахад гардан оролцсон. Энэ хөтөлбөр зөвхөн намын хэдэн дарга, гишүүдийн хөтөлбөр байгаагүй. Монгол орныхоо өнцөг булан бүрт очиж, ард иргэдээсээ санал авч боловсруулсан бодлого.
Гэхдээ Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайдын албан тушаалд л очно гэж хэлээд шууд томилогдохгүй шүү дээ. Өндөр мэдлэг боловсрол, туршлагатай олон залуус манай намд байгаа. Мэдээж миний хувьд эзэмшсэн үндсэн мэргэжил, энэ чиглэлээр сурч, ажилласан туршлага маань Боловсрол, шинжлэх ухааны дэд сайдын албан тушаалд томилогдоход нөлөөлсөн байх.
Боловсролын салбар бол гэгээлэг, бас хариуцлагатай салбарын нэг. Бидний ирээдүй болсон хүүхэд, залуучуудыг эрдэм боловсролтой дэлхийд өрсөлдөх чадвартай иргэн болгох их хувь заяаны асуудлыг шийддэг салбар. Би маш сайн баг, сайхан хамт олон, боловсролын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэдэг тийм хүмүүстэй Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайдаар ажиллах хугацаандаа хамтран ажилласандаа бахархдаг. Най-зууд маань хүртэл “манай нам” гэж ярьдаг байсан хүн үгсийнхээ санд “манай яам-ныхан” гээд нэмчихсэн байна гэж цаашлуулдаг юм.
-Бодлого боловсруулсан хүмүүс олон байж таарна. Гэхдээ тэр бүгдэд хэрэгжүүлэх боломж олддоггүй байх. Харин таны хувьд бодлого боловсрууллаа бас ч хэрэг-жүүллээ?
-УИХ-ын 2012 оны сонгуу-лийн үр дүнд нам маань ялж, боловсруулсан хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө зүтгэх завшаан надад тохиосон. Хичээж ажилласан шүү.
НЭГЭНТ СОНГОСОН БОЛ ХАТУУ ХӨТҮҮ ГЭЖ НЯЛЦАГАНААД БАЙХ ХЭРЭГГҮЙ
-Та Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн бил үү?
-Тийм ээ, 2006 оноос намынхаа Үндэсний зөвлөлдөх хороо, Гүйцэтгэх зөвлөлд ажиллаж байна. Манай нам 2012 онд бүх шатны сонгуульд сайн бодлоготой оролцсон. Ард түмнээсээ асуусан бодлого байсан учраас ард түмэн ч итгэл хүлээлгэсэн, бид ч олуулаа болсон. Итгэлийг нь алдаагүй, бодлогоо ч бас сайн хэрэгжүүллээ.
-Та 20 жил улс төрд явж байна гэхээр намд эрт элсчээ?
-Би намдаа бол хуучин хүн шүү дээ. Намд элсээд, мөн намын ажил хийгээд 20 жил болж байна. Намын арын албанд ажиллаж байсан ч бодлого боловсруулах, намын ялалт, ялагдал гээд бүх л цаг хугацаанд намын журмын нөхдийн хамт явж ирсэн. Өнгөрсөн сонгуулиар намын нэрсийн жагсаалтын 13 дугаарт эрэмблэгдсэн ч яг хамраараа тасдуулна гэдэг шиг л юм болсон доо. /инээв/ Дэд сайдаар томилогдохоос өмнө бол намынхаа гал тогоонд л ажилласан.
-Хэдэн онд намд элссэнээ тодруулан хэлж болох уу?
-Намд 1996 онд элсэж байлаа. Тэр үед Монголын социал демократ нам байсан. Сурагч байхдаа пионерийн ажилд их идэвхтэй оролцдог хүүхэд байсан учир Улсын Багшийн их сургуульд Түүх, пионерийн удирдагчийн ангид элсэн орсон юм. Гэвч нийгэм өөрчлөгдөөд тэр анги ч өөрчлөгдсөнөөр сурган, сэтгэл судлалын ангийг дүүргэсэн. Хүний багадаа сурсан дадал ерөөсөө арилдаггүй юм билээ. Нийгмийн идэвх сайтай байсан, тэр маань одоо ч хэвээр үргэлжилсээр л байна (инээв). Намд элсэхэд тэр зан чанар их нөлөөлсөн байх. МСДН-ын нийслэлийн зөвлөлд улс төрийн ажилтан хийдэг байв.
-Улс төр их хатуу тоглоом. Ялангуяа эмэгтэй хүнд. Багшлаад л, сурсан мэдсэнээ хүүхдүүдтэй хуваалцаад явах сонголт танд байж шүү дээ?
-Нэгэнт л улс төрийг сонгочихсон юм чинь хатуу хөтүү гэж нялцаганаад байх хэрэггүй гэж боддог. Хэн нэгэн намайг чирээд энэ хатуу тоглоом руу авчраагүй. Өөрийн минь л хийсэн сонголт шүү дээ.
-Яагаад МСДН-ыг сонгож байсан юм бэ?
-Тэр үед оюутнууд ардчилсан хүчний лидерүүдийн лекцийг их сонсож, номуудыг нь уншдаг байсан. Үзэл бодол нь ч их таалагдана. Тухайн үед би УБИС-ийг төгссөн байсан. Намууд байгуулагдаад л, хараад байх нь ээ багш нар голдуу хүмүүс МСДН-ыг байгуулж байв. Ер нь багш, эмч нар Социал демократ намыг их сонгож байсан. 1996 оны сонгуулийн дараахан долоодугаар сард намд элссэн. Тухайн үед МСДН-ын нийслэлийн зөвлөлийн дарга Төмөртогоо агсан намайг ажилд авч байсан юм. Ер нь намайг намд оруулсан хүн гэвэл Төмөртогоо гишүүн дээ. Одоо Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч Нармандах эгч бид хоёр юм. Дүүргийн улс төрийн ажилтнаар ажиллаж байгаад нэг жилийн дараа буюу 1997 оны дөрөвдүгээр сараас 2000 он хүртэл УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн бие төлөөлөгчөөр ажилласан.
-Бие төлөөлөгчөөрөө ажиллуулах хүнээ тухайн гишүүн өөрөө сонгоно биз дээ?
-Манай нам тэр үед их дэг журамтай, зарчимтай байсан. “Ардчилсан холбоо” эвсэл тэр үед ялалт байгуулж, манай намаас УИХ-д 15 гишүүн сонгогдсон юм. Тэгээд намд хэзээ элссэн, намын байгууллагад хэрхэн ажилласан зэрэг шалгуураар УИХ-ын 15 гишүүнийхээ туслахуудыг эхлээд сонгосон. Тэр үед би намд дөнгөж элсээд жил л болж байсан цаг. Туслахуудын дараагаар УИХ-ын гишүүний бие төлөөлөгчийг сонгосон. Тэгээд л Н.Алтанхуяг гишүүний бие төлөөлөгч болсон доо.
Арын дэнж дээр ганц нэгхэн айлтай байх үеэс л сонгинохайрхан дүүрэгтэй амьдралаа холбосон
-Н.Алтанхуяг гишүүн тэгэхэд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс УИХ-д сонгогдсон байх аа?
-Тэгсэн. Гишүүн маань тэр үеийн УИХ-ын 69 дүгээр тойргоос сонгогдож байсан.
-Та тэгвэл ажлын гараагаа Сонгинохайрхан дүүргээс эхэлсэн байх нь ээ?
-Нэгдүгээр хорооллын XIV хорооны номын сангийн жижигхэн өрөөнд УИХ-ын гишүүний бие төлөөлөгч гээд суудаг байлаа. Эмээ, өвөө нарыг хүлээж авдаг ажил хийдэг. Залуус бол улс төр нэг их сонирхдоггүй байж дээ. Би Сонгинохайрхан дүүргээ сайн мэднэ. Ажлын гараагаа эхэлсэн сайхан дүүрэг шүү дээ. Тухайн үед УИХ-ын гишүүний сонгогдсон тойргийн 12, 13, 14, 15, 16 дугаар хорооны сонгогчидтой ажилладаг байсан даа.
-Бие төлөөлөгч гэдэг бол яг тойрог дээр ажилладаг, сонгогч, УИХ-ын гишүүн хоё-рыг холбодог гол хүн шүү дээ.
-Тэр үеийн УИХ-ын 69 дүгээр тойрог, одоогийн Өнөр хорооллын хаана, ямар байгууллага байдаг, хаана нь ямар хүн амьдардаг гээд бүгдийг нь мэддэг байлаа. Нэгдүгээр хорооллын арын дэнж дээр ганц хоёрхон айл буучихсан байхад нь ингэж төлөвлөлтгүйгээр айл буулгаж болохгүй гээд ухуулга сурталчилгаа хүртэл хийгээд явж байсан. Гэтэл одоо тэр дэнж хоёр хороотой, хориод мянган оршин суугчтай гэр хороолол болсон байна лээ. Би УИХ-ын гишүүний бие төлөөлөгчөөр ажиллаж байхдаа нэгдүгээр хорооллын иргэдийн төлөөлөл болж гишүүндээ тэдний үгийг нь хүргэдэг, хууль тогтоомжтой холбоотой гарсан санал, хүмүүсийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх талаар юу хийж болохоор байна гэх мэт бодит мэдээллээр гишүүнээ хангадаг ажил хийдэг байсан. УИХ-ын гишүүн сон-гогчидтойгоо том танхимд уул-захаасаа илүү тэдэнтэй биечлэн уулзвал үр дүнтэй болохыг хараад уулзалтын хэлбэрийг нь өөрчлөх саналыг гишүүндээ тавьж байсан. УИХ-ын гишүүн аль болох сонгогчдоо сонсож тэдэнтэй ойр ажилладаг байх хэрэгтэй л дээ.
-Сонгогчидтой хийх уулзалтын хэлбэрийг өөрчлөхийг тухайн үед УИХ-ын гишүүн чинь зөвшөөрсөн биз дээ?
-Зөвшөөрөлгүй яахав. Бид ч хэрэгжүүлж чадсан. Уулзалтын хуваарь гаргаж хороо бүр дээр очиж иргэдтэй нэг бүрчлэн уулздаг болсон. Сүүлдээ ч өвөө, эмээ нартайгаа найз болж, олны дунд хүмүүс тэр бүр ярихгүй зүйлсийг гэрээр нь орж биечлэн сонсдог болж билээ. Жижиг гэлтгүй иргэдийнхээ үгийг сонсохоор талархал ч ирнэ шүү дээ. Одоо бодоход жижигхэн юм шиг санагддаг ч санаанаас гардаггүй нэг асуудал бий. Тэр үед сонгогчид талархан хүлээн авч байсан юм. 1998 онд л доо. 16 дугаар хорооны ахмад Банзрагч гуай “Их тэнгэр”-т орж үзэх юмсан. Ямар газар байдаг юм бэ, жирийн иргэн орж үзэж болдог юм болов уу” гэж асууж байсныг нь гишүүндээ хэлтэл болно гээд одоогийнхоор түр маягийн уулзалт зохиодог байв. Ингээд хорооныхоо хүмүүсийг “Их тэнгэр” цогцолбортой танилцуулах ажлыг хийдэг байсан. Ю.Цэдэнбал даргын амьдарч байсан байр, тухайн үеийн УИХ-ын дарга Р.Гончигдорж, Ерөнхий сайд М.Энхсайханы амьдарч байгаа байр гээд тайлбарлаад явахаар манай сонгогчид маш сонирхоно. Төрийн минь сүлд өршөө гэж залбираад, настай хүмүүс их баярласан. Төрөө дээдэлдэг, төрөө хүндэлдэг сайхан үе байсан л даа.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.
-
2016 оны 5 сарын 26
Нийтийн эзэмшлийн зам талбайд байрласан зөвшөөрөлгүй түргэн үйлчилгээний цэгүүдийг албадан нүүлгэнэ
-
2016 оны 5 сарын 26
...АН-аас УИХ-ын сонгуульд Дархан-Уул, Өмнөговь, Булган, Хэнтий, Говьсүмбэр болон Дорноговь, Орхон, Сүхбаатар, Дорнод аймаг, Нийслэлийн Баянгол, Хан-Уул дүүрэгт нэр дэвшигчид тодорчээ...
-
2016 оны 5 сарын 26
Хүүхдийн баяраар 1000 хүүхдийн парад болно
-
2016 оны 5 сарын 26
Нийслэлийн ногоон бүсийн хүүхдийн зуслангуудын үйл ажиллагааг сайжруулна
-
2016 оны 5 сарын 26
Зорилтот бүлгийн хүүхдүүдийг тусгай хөтөлбөрөөр баярлуулна
-
2016 оны 5 сарын 26
Чуулганыг хууль зөрчиж завсарлуулсан. Хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй Эрүүгийн байцаан шийтгэх тухай, Прокурорын байгууллагын тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай зэрэг олон хуулийн төслийн эцсийн найруулгыг сонсох ёстой байсан. Ингэснээр энэ хуулиуд хүчин төгөлдөр үйлчилж эхлэх байсан ч амжихааргүй боллоо. Энэ долоо хоногт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж батлах ёстой байсан. Өөрөөр хэлбэл, оффшор данстай хүмүүсийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй байх хуулийн төслийг УИХ хэлэлцэх байсан. Энэ хуулийн төслийг МАН-ын бүлэг дэмжиж батлах ёстой гэж үзэж байсан. АН-ын дарга оффшор данстнуудыг УИХ-д нэр дэвшүүлэхгүй гэж амласан. Асуудлыг дэмжээд ярья гэхээр УИХ-аа өөрөө завсарлуулчихлаа.
-
2016 оны 5 сарын 26
Хонь - (3/21-4/19)
Хайр сэтгэлийн ачаар урам зориг дүүрэн байна. Дурлал, романтик байдал танд асар их баяр баясгаланг бэлэглэж, бодит байдал ба уран зөгнөлийн хооронд байна. Хүүхдүүдтэй бол тэдэндээ цаг гарга. Зарим Хонь адал явдлыг эрэлхийлж, огт мэддэггүй газруудаар зугаалахыг хүсэх байх. Энэ бүхэн сэтгэл санааг тань сэргээнэ. Түр азнаад өөр юм хийхийг хичээ.
Дэлгэрэнгүй
Пүрэв, 2016 оны 05 сарын 26
Үхэр - (4/20-5/20)
Сониуч занг тань хөдөлгөх сонирхолтой хүмүүстэй уулзах бололтой. Удаан хугацааны төлөвлөгөө биелэлээ олно. Ажлаа дуусгахын тулд урьд хэзээ ч байгаагүйгээр өөрийгөө дайчлах хэрэг гарах байх. Ганц бие хүмүүсийн хувьд өөртэйгөө ижил үзэл бодолтой нэгэнтэй учирч, шөнөжингөө улс төрийн талаар ярилцах бололтой. Бизнес эрхлэчдийн хувьд чухал баримт бичигт гарын үсэг зурна. Мөн найз нөхдийн зүгээс мөнгөн тусламж хүсвэл урт хугацаагаар зээлүүл.
Дэлгэрэнгүй
Пүрэв, 2016 оны 05 сарын 26
Ихэр - (5/21-6/21)
Та гэр бүл, найз нөхөд, хөршүүд гэж явсаар их завгүй байх бололтой. Ах эгч нартаа тусла, та тэдний амьдралд өөрчлөлт хийж чадна. Гэрээсээ гарч, онцгой ер бусын зүйл хийж алжаалаа тайл. Гадагшаа гарч, сонгодог орчинд хооллож, эмчилгээ хийлгэ. Өнөөдөр олон жил уулзаагүй найз нөхөдтэйгээ уулзах бөгөөд өмнө нь зүс танихаас цаашгүй явсан зарим нэг хүмүүстэй санамсаргүй тааралдах болно. Уулзалт таны сэтгэлийг маш их татах болно.
Дэлгэрэнгүй
Пүрэв, 2016 оны 05 сарын 26
Мэлхий - (6/22-7/22)
Cap таны мөнгөний гэр арслангийн ордод байгаа тул санхүү, өмч хөрөнгө, үнэ цэнтэй зүйлсэд онцгой анхаарал хандуулах болно. Энэ бол таны хувьд хувийн нөөц бололцоогоо дүгнэн шинжлэх сайхан боломж. Мөн түүнчлэн таны орлого чинь зарлагаасаа давж байгаа эсэх, чадлынхаа хэрээр олж түүгээрээ амьдарч чадаж байгаа эсэхээ тооцож үзэх цаг. Өрнийхөө хагасыг төлөвлөж байснаас эрт төлөх боломж энэ өдрүүдэд олдоно. Бүү алдаарай. Дотны хүнээ сонсоход цаг зарцуул.
Дэлгэрэнгүй
Пүрэв, 2016 оны 05 сарын 26
Арслан - (7/23-8/22)
Cap таны чигт байгаа тул цоглог зан асан дүрэлзэнэ. Өөрт таалагддаг хүмүүстэйгээ сайхан орчинд, өдрийн зоог барь. Дахин шинээр төрсөн мэт сэтгэгдэл төрж, урдаа юу тулгарсан туулаад гарах хүсэл зориг танд байна. Эрүүл мэндийн асуудал нэн тэргүүнд тавигдаж эхлэх бололтой. Тиймээс эмчид ханд. Дотоод сэтгэлийн зовнил шаналлын улмаас бие сэтгэл хямардаг тул цаг алдалгүй мэргэжлийн хүнд хандаарай.
Дэлгэрэнгүй
Пүрэв, 2016 оны 05 сарын 26
Охин - (8/23-9/22)
Тайван байж чадвал та сэтгэл хангалуун байж чадна. Сэтгэл зүйн шинэ сургаптанд суух, эсвэл мэргэжлийн хүмүүстэй уулзаж зөвлөгөө авснаар таны амьдралд тэнцвэртэй байдал үүснэ. Таны эрч хүч урам зориг нэлээд доогуур түвшинд байгаа тул аливаад өөрийгөө хэт хүчлэх хэрэггүй. Өөрт таалагдахгүй байгаа зүйлээ илэрхийлэх хэрэгтэй. Хэрвээ хайр дурлалын харилцаагаа ажмилттай байлгахын хүсвэл хайртай хүндээ итгэ.
Дэлгэрэнгүй
Пүрэв, 2016 оны 05 сарын 26
Жинлүүр - (9/23-10/22)
Энэ өдөр гялалзсан өдөр байх болно. Гайхалтай нь таныг орой болтол саатуулах, нэгэн сонирхолтой зан араншинтай хүнтэй тааралдах болно. Тийм амьд жүжиглэлт үзэхээс бүү татгалз, нүд чихээ баясга. Эрх мэдэлтэй хүмүүстэй тохиролцохдоо болгоомжтой байгаарай. Бизнесийн түнш тань найдвар төрүүлсэн ажлыг санал болговол татгалзах хэрэггүй.
Дэлгэрэнгүй
Пүрэв, 2016 оны 05 сарын 26
Хилэнц - (10/23-11/21)
Хилэнцүүдийн зөн совин хүчтэй байдаг ч өнөөдөр түүнд тийм их найдсаны хэрэггүй. Та өнөөдөр их завгүй ажиллах бололтой. Ажиллаж байгаа эсвэл нийгмийн үйл ажиллагаанд оролцож байгаа таны хувьд төвийг сахисан нь дээр. Ингэснээр дарамтаа багасгах болно. Ажлын байрны сайжирсан орчин таны ашиг орлогыг нэмэгдүүлж, хүчирхэг хүмүүст таны тухай мэдээлэл өгнө.
Дэлгэрэнгүй
Пүрэв, 2016 оны 05 сарын 26
Нум - (11/22-12/21)
Бүхнийг уучилж өршөөх, энэрэнгүй хандах, ивээлээ үзүүлэх, алдаагаа ойлгож ухамсарлах өдөр. Бусдын гуйлтыг биелүүлж, өөрт хэцүү санагдсан ч тэвчээртэй байж, уужуу, энэрэнгүй сэтгэл гарга. Найз нөхөд, хайртай хүн, түнштэйгээ зөрчилдөх боловч зөвхөн харилцан зөвшилцөл эсвэл илэн далангүй яриа л энэ бүхнийг нааштайгаар шийдэх аж. Найз нөхөд болон хамтран ажиллагсадтайгаа харилцах харилцаандаа анхаараарай.
Дэлгэрэнгүй
Пүрэв, 2016 оны 05 сарын 26
Матар - (12/22-1/19)
Ажил үүргийг тодорхой ойлгож хэрэгжүүлэх нь цаашдын хүндрэлийг багасгах боломж юм. Таны анхаарал мөнгийг бий болгох, хэрхэн зарцуулах тал дээр төвлөрнө. Өв залгамжлалаас, даатгалаас эсвэл таны хамтрагчийн цалин хангамж нэмэгдсэнээр та хоёр нилээн мөнгө хуримтлуулна. Урьдынхаараа хямгатай байж, мөнгөө банкинд хий, битгий үр. Бэлгийн болон сэтгэхүйн дур хүсэл дээд цэгтээ хүрэх тул дотно хүнтэйгээ холбоо тогтоож хайр сэтгэлээ бэхжүүл.
Дэлгэрэнгүй
Пүрэв, 2016 оны 05 сарын 26
Загас - (2/19-3/20)
Энэ ордонд төрсөн та усанд их дуртай. Учир нь ус таны ордны гол элемент. Гэхдээ өнөөдөр устай холбоотой төлөвлөгөөгөө зохиохгүй байсан нь ухаалаг хэрэг болно. Ямар нэгэн зүйлийг гаднах байдлаар нь дүгнэх гэсний хэрэггүй, нөхцөл байдал, асуудлыг сайн ойлгохгүй бол тайлбарлаж өгөхийг асуу. Шинэ улиралдаа галбиртай болохын тулд өдөр бүр фитнесийн дасгал хийн таргапуулж мэдэх хоолыг хоолны жагсаалтаасаа хас.
-
2016 оны 5 сарын 26
Хууль хүчний байгууллагын удирдлагуудыг халах солих асуудлыг ярих бүрт орных нь хүнд “Сахал”, “Боевик” хочтой Бригадын генерал Б.Билэгтийн л нэр дуулддаг. Түүнээс өөр супер эрхэм энэ салбарт алга гэж эндүүрмээр. Тэр нь очсон газар бүртээ хэл ам дагуулах нь зуршил болсон. Тагнуул, цагдаа харин одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар. Аз уу, эз үү энэ дундаас хожих нэгэн байхад хохирсон нь олон гэлтэй. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт байдал ямар байгааг Авлигатай тэмцэх газраас Төрийн албаныхны томилгоонд хийсэн судалгаа харууллаа. Өнөөдөр дэлгэсэн энэ судалгаанаас харахад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хамгийн олон томилгоо хийснээрээ толгой цохьж явна. Эдгээр нь хууль зөрчсөн эсэхийг бид дараагийн дугаарууддаа баримттайгаар хүргэх болно. Ийнхүү хардах бас нэгэн үндэслэл нь ШШГЕГ-т ажиллаж байгаад хууль бусаар ажлаасаа халагдсан гэх гомдолтой 12 алба хаагч өнөөдрийн байдлаар холбогдох байгууллагад хандаад явж байна. Тэднийг хууль зөрчин ажлаас нь халсныг шүүх байгууллага эхнээс нь тогтоогоод байгаа. Харин энэ удаад ганцхан жилийн дотор хорих ангийн даргыг дөрвөнтээ сольсон явдлыг онцлохыг хүслээ. Жилийн дотор хийсэн энэхүү томилгоог хууль ёсных гэж харахад хэцүү. Тодруулбал, ШШГЕГ-ын дарга Б.Билэгт Баянзүрх дүүрэг дэх Эмэгтэйчүүдийн Хорих 407 дугаар ангийн даргаар ажиллаж байсан хурандаа Ганхуягийг тодорхойгүй шалтгаанаар албан тушаалаас нь чөлөөлж энэ асуудал өдгөө шүүхийн шатанд явна. Хэл амтай халсан Ганхуяг даргын оронд хурандаа Б.Амардоржийг томилсон байна. Гэтэл ажилдаа дадаж байсан хурандаа Б.Амардоржийг өөр хорих анги руу шилжүүлж, оронд нь Д.Алимаа гэгчийг томилжээ. ШШГЕГ-т удирдах албан тушаалтны томилгоо тоглоом болсны илрэл энэ. Ингээд дуусахгүй. Хорих 407 дугаар ангийн даргаар томилогдоод удаагүй Д.Алимаа нь удалгүй ШШГЕГ-ын Сургалт хариуцсан тасгийн даргаар суга дэвшжээ. Баянзүрх дүүрэг дэх Эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар анги албан тушаал горилогчдын, эсвэл дэвшигчдийн дамжигч бааз болоо юу гэлтэй. Өдгөө тус хорих ангийн даргаар дэд хурандаа Д.Уранчимэг ажиллаж байна. Түүнийг ШШГЕГ-ын дарга Б/458 тоот тушаалаараа томилсон ч хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг АТГ-т хянуулаагүйн дээр Д.Уранчимэгийн нөхөр ШШГЕГ-ын Захиргаа удирдлагын газрын дарга М.Алтан-Очир аж. Нөхрийнхөө татаасаар энэ албан тушаалд очсон гэх хардлага байдаг ч энэ бүхнийг холбогдох газраас шалгаж тогтооно биз ээ. М.Алтан-Очирын хувьд хорих ангид данстай мал дутаасан хэрэгт холбогдож байсан нэгэн. Түүний энэ болоод бусад хууль бус үйлдлийг хэсэг сэтгүүлчдийн эрхлэн гаргадаг “Хар дэвтэр”-т баримттайгаар нийтэлсэн байдаг билээ.
Энэ бүгдийг түр орхиод ШШГЕГ-ын даргын хууль зөрчсөн томилгоо руу эргэн оръё. Өдгөө тус газрын Сургалт хариуцсан тасгийн даргаар ажиллаж байгаа хурандаа Д.Алимаа нь Багануур дэх Хорих 427 дугаар ангийн хянагчаар ажлын гараагаа эхлүүлж байжээ. Өнгөрсөн жил буюу 2015 онд Цагдаагийн академи төгссөн ч ганцхан жилийн дотор дэд хурандаа, хурандаа гэх эрхэм цолыг гэрлийн хурдаар хүртсэн азтай эмэгтэй. Ажилласан жил, хийж бүтээснээрээ цол нэмж, албан тушаал ахидаг хатуу дэг журамтай энэ салбарт түүн шиг аз шовойсон нэгнийг олоод ир гэвэл алга биз ээ. Хамгийн гол нь энэ бүгд хууль журмын дагуу байсан уу гэвэл эргэлзээтэй. Зангарагтай, хариуцлагатай энэ албанд насаараа ажиллаад ч, мөрөөдөөд ч энэ цолонд ийм богино хугацаанд хүрнэ гэдэг нарнаас гал гуйхтай адил. Харин хурандаа Д.Алимаа хэний татаасаар, хэрхэн энэ албан тушаалд хүрснийг бид эргэн хүргэх болно.
-
2016 оны 5 сарын 26
“Цензургүй сурвалжлага” нэвтрүүлгийн сэтгүүлч Л.Мөнхбаясгалан Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоонд хандаж, оффшор данс эзэмшдэг Монгол хүмүүсийн тухай баримтуудыг бүрэн эхээр нь авах хүсэлт тавьсан, АНУ-ыг зорих гэж буйгаа фэйсбүүкээрээ дамжуулж, мэдэгдсэн.
-
2016 оны 5 сарын 26
Өнөөдөр буюу тавдугаар сарын 26-ны пүрэв гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу.
-
2016 оны 5 сарын 26
12:00 цагт Дэлхийн сүүний өдрийг тохиолдуулан “Монгол сүүний нэг өдөр”-ийг тэмдэглэх талаар Монголын сүүний нэгдсэн холбооноос мэдээлэл хийнэ.
-
2016 оны 5 сарын 26
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлсөж ундаасна.
-
2016 оны 5 сарын 26
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 20-22 градус дулаан байна.
-
2016 оны 5 сарын 25
Монголын Оскар гэгддэг ”Academy Awards Mongolia 2016” кино наадам ирэх сарын 03-ны өдөр болно.
Уг наадмыг ”Монголын Үндэсний Кино Урлагийн Академи”-аас жил бүр зохион байгуулдаг билээ. Тус академи нь одоогоос найман жилийн өмнө Монгол улсад кино урлагийг хөгжүүлэх, Монгол киног дэлхийн түвшинд хүргэж, Кино урлагийн салбарт ажиллаж буй залуу уран бүтээлчдийг дэмжих, дэлгэцийн бүтээлээр дамжуулан үндэсний соёл, түүхийг олон нийтэд таниулах, соён гэгээрүүлэх зорилготойгоор байгуулагдсан юм.
”Академийн дээд Шагнал”-ыг 2011 онд зохион байгуулагдаж шилдэг бүтээлээр ”Зөрлөг” УСК шалгарч байсан бол 2012 онд ”Бодлын хулгайч”, 2013 онд ”Аравт” УСК, 2014 онд ”Үргээлэг”, 2015 онд ”Аав” УСК тус тус ”Академи авардс”-ын шилдэг кино бүтээлээр шалгарч байв.
Тэгвэл энэ жилийн шилдгийн шилдгүүдийг шалгаруулахаар уран бүтээлийн бүртгэлийг эхлүүлээд буй. Энэхүү бүртгэл дуусахад хоёр хоног үлдээд байгааг кино урлаачдаа дуулгая. Та бүхэн амжиж өрсөлдөх бүтээлээ бүртгүүлээрэй.
Одоогийн байдлаар ”Үргээлэг-2” 10 номинаци, ”Lovers” 5 номинаци, ”Содура” 15 номинаци, ”Атганд үлдсэн эрдэнэ” 15 номинаци, ”Тоглож болохгүй нас” 6 номинацид тус тус нэр дэвшжээ.
Монголын киноны шилдгүүдийг дараах номинациар шалгаруулна
1. Шилдэг кино Best Picture
2. Шилдэг эрэгтэй дүр Leading role actor
3. Шилдэг туслах эрэгтэй дүр Supporting role actor
4. Шилдэг эмэгтэй дүр Leading role actress
5. Шилдэг туслах эмэгтэй дүр Supporting role actress
6. Шилдэг найруулагч Directing
7. Шилдэг зураглаач Cinematography
8. Шилдэг зураач Art direction
9. Шилдэг хөгжим Music original score
10. Шилдэг дуу Music original song
11. Шилдэг монтаж Film Editing
12. Шилдэг дууны найруулагч Sound Editing
13. Шилдэг зохиол Writing screenplay
14. Шилдэг дүрсний эффект Visual effects
15. Шилдэг нүүр будалт Make-up and hairstyle
16. Шилдэг баримтат кино Documentary (feature)
17. Шилдэг хөрөнгө оруулагч Best investor гэсэн төрлүүдээр шилгүүдийг тодруулах юм.
-
2016 оны 5 сарын 25
Оскарын шагналт жүжигчин Анжелина Жоли Их Британий нэр хүндтэй сургуулиудын тоонд багтдаг Лондоны эдийн засгийн их сургуульд зочин профессороор томилогдсон байна. Энэ долоо хоногийн эхээр Лондоны эдийн засгийн их сургуулиас энэ талаар мэдээлсэн бөгөөд тус сургуулийн Эмэгтэйчүүд, Энх тайван, Аюулгүй байдлын сэдвээр магистрын зэрэг хамгаалахаар суралцаж байгаа оюутнуудад лекц уншиж, багшилахаар болжээ. Тэрээр энэ талаараа хэлэхдээ ”оюутнуудад багшилж, нилээд хэдэн улсын засгийн газар болон НҮБ-тай хамтран ажилласан туршлагаасаа хуваалцаж, мөн тэднээс суралцахаар болсондоо таатай байна” хэмээн хэлсэн байна. Тус их сургуульд зочин профессороор томилогдсон эрхмүүдийн дотор мөн Их Британий Гадаад Хэргийн Төрийн Нарийн Бичгийн Даргын албыг хашиж байсан, ахмад дипломатч Уилльям Хааг багтсан байна.
-
2016 оны 5 сарын 25
Улаанбаатар хотын цагдаагийн газрын харьяа хэлтэс, төвийн албан хаагчид Туул голын ай савыг цэвэрлэхээр болжээ.
-
2016 оны 5 сарын 25
Францын засгийн газраас мягмар гаригт энэ жилийн Тур де Франс дугуйн уралдааны үеэрх аюулгүй байдлын хараа хяналтыг чангатгах талаар зарлалаа. Энэ жилийн олон улсын дугуйн уралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг францын 23000 цагдаагийн албан хаагч болон тусгай хүчнийхэн хамгаалж, ажиллахаар болсон байна. Энэхүү арга хэмжээг өнгөрсөн долоо хоногт парламентын зүгээс дахин 2 сарын хугацаатайгаар сунгасан улс орон даяарх онцгой байдлын хүрээнд авч хэрэгжүүлэхээр болоод байна. Францын Дотоод хэргийн сайд Бернар Казенёв Тур де Франс дугуйн уралдааныг зохион байгуулагч Кристиан Прудхоммтой уулзсаны дараагаар уг шийдвэрийг гарган зарласан байна.
-
2016 оны 5 сарын 25
Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хороо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран Монгол Улсад Өмгөөллийн байгууллага үүсэн байгуулагдсан өдрийг тохиолдуулан “Иргэддээ-Тусалъя” Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг энэ сарын 27-ны 10:00-16:00 цагийн хооронд Чингисийн талбайд зохион байгуулах юм.