-
2016 оны 5 сарын 16
АНУ-ын агаарын зэвсэгт хүчний генерал Лори Жей Робинсон өнгөрсөн баасан гаригт Хойд Америкийн Агаарын Орон Зайг Хамгаалах Алба болон АНУ-ын Хойд хэсгийн цэргийн анги нэгтгэлийг удирдах албан тушаалд томилогдсоноор тус улсын түүхэн дэх анхны эмэгтэй армийн коммандлагч боллоо. Лори Робинсоныг энэхүү зэвсэгт хүчний томоохон албан тушаалд томилох ёслолын арга хэмжээнд АНУ-ын Батлан Хамгаалахын ТНБД Эш Картер оролцсон байна. Тэрээр Лори Робинсоныг үхэл амьдралыг шийдэх эгзэгтэй мөчид хамгийн оновчтой, зөв шийдвэрийг гаргах чадвартай хэмээн магтсан байна.
-
2016 оны 5 сарын 16
”Сэлэнгэ” олон улсын худалдааны төв нээлтээ хийлээ
27 минутын өмнө
Print Zasag and PDF
ShareThis Facebook Tweet LinkedIn Email
Сэлэнгэ аймагт Олон улсын худалдааны төвийг барьж ашиглалтад орууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт оролцлоо. Олон улсын худалдааны төв ашиглалтанд орсноор 300 гаруй иргэн тохилог ажлын байраар хангагдаж, хүнсний 100, барааны 140 орчим, гоо сайхан, бэлэг дурсгал, соёлын үйлчилгээний 20-иод лангуу ажиллана. Сэлэнгэ аймгийн иргэд олон жил дулаахан, тохилог, соёлтой, орчин бүрдүүлсэн сайхан худалдааны төвтэй болъё гэдэг хүсэлт тавьж байсны мөрөөр 2010 оны төсөвт анх удаа төсвийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар худалдааны төвийн байгуулах ажил Сэлэнгэ аймагт хэрэгжиж эхэлсэн гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга хэллээ.
Олон улсын худалдааны төвийн байранд Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийг байгуулан үйл ажиллагааг нь эхлүүллээ. Өнөөдөр зөвхөн Олон улсын худалдааны төв ашиглалтад ороод зогсохгүй Төрийн үйлчилгээний нэгдсэн төв нээгдэж байгаа нь иргэд төрийн үйлчилгээг хүнд суртал, чирэгдэлгүйгээр хүлээн авах боломжийг бүрдүүлж байна. Бүх аймгийн төвүүдэд төрийн үйлчилгээг иргэд нэг дороос шууд авдаг ийм боломжийг нээж байгаа. 21 аймагт энэ оны 6 дугаар сарын 1-ний дотор Төрийн үйлчилгээний нэгдсэн төв нээгдэж, үйл ажиллагаагаа явуулж эхэлнэ гэж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт хэллээ. Энэ төв иргэдэд 70 гаруй үйлчилгээ үзүүлэх бөгөөд даатгал, автотээвэр, эрх зүйн туслалцаа, нотариат, нийгмийн даатгал, нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлт, татвар, газрын харилцаа, барилга, хот байгуулалт, улсын бүртгэл, статистикийн чиглэлээр төрийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд байрлан ажиллах юм. Сэлэнгэ аймгийн Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн анхны үйлчлүүлэгч нь шинээр мэндэлсэн Д.Хүслэн хүү болж, төрсний гэрчилгээг эцэг, эхэд нь гардууллаа. Мөн 16 нас хүрч байгаа залуучуудын төлөөлөлд иргэний үнэмлэхийг нь гардууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
- See more at: http://zasag.mn/news/view/13596#sthash.NlxYQDPt.dpuf
-
2016 оны 5 сарын 16
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр 10.00 цагт ээлжит хуралдаанаа зарласан байсан ч хойшилжээ. Үдээс хойшдоо уг хурлыг дахин зарлах юм байна.
Бүлгээр Авлигатай тэмцэх газрын даргын асуудлыг хэлэлцэх юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус газрын даргаар хурандаа Ц.Энхжаргалыг томилуулах тухай саналыг УИХ-д хүргүүлснээс хойш 10 хоногийн хугацаа өнгөрөөд байгаа. Өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар эл асуудлыг хэлэлцэх үед УИХ дахь Ардчилсан намын бүлгээр асуудлыг хэлэлцэж амжаагүй байна гэсэн үндэслэлээр завсарлага авсан юм.
УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа 12.00 цагт зарласан байна.
-
2016 оны 5 сарын 16
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг 2016 оны сонгуульд АН-аас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшихээр болжээ. Түүнийг унаган тойрог Увс аймагтаа нэр дэвших байх гэсэн таамаглал байсан. Тэгвэл тэрбээр тойргоо өөрчилж нийслэлийн дүүрэгт нэр дэвшихээр болсон байна.
Сонгуулийн Ерөнхий хорооноос Увсын мандатын тоог багасгаж хоёр болгоход тэрбээр эрс эсэргүүцэн ”Увсын хүн ам их. Тэдний төлөөлөл хоёр байх нь зүйд нийцэхгүй” хэмээн байнгын хорооны хуралдаан дээр зарчмын зөрүүтэй санал гаргаж тус тойрогт нэг мандатыг нэмэх саналыг гаргаж олонхоор дэмжүүлж чадсан юм. Ийнхүү Увсын тойргийг нэмүүлж чадсан түүнийг өөртөө тойрог бэлдэж байна гэж хардаж байсан нь худал болов.
Тэрбээр 2008 онд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшин ялалт байгуулж байсан. Харин 2012 оны сонгуулиар тойргоо сольж төрсөн нутгаа Увсдаа нэр дэвшин ялж байсан. Харин энэ удаа эргэн Сонгинохайрхан дүүрэгт очжээ.
-
2016 оны 5 сарын 16
Өнгөрсөн сарын 24-ний өглөө Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт хоёрдугаар багийн нутаг, Буйр нуурын эргээс дотогш 400 орчим метрийн зайд загасчилж явсан дөрвөн хүнтэй завь хөмөрч, улмаар бүгд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.
-
2016 оны 5 сарын 16
Энэ сарын 12-наас 25-ныг хүртэл 18-30 насныхныг вакцинд хамруулах аяныг орон даяар эхлүүлсэн байгаа.
-
2016 оны 5 сарын 16
МАХН-ынхан Н.Энхбаярыг орхисоор
-
2016 оны 5 сарын 16
Чингэлтэй-Налайх дүүрэгт АН-аас нэр дэвших юм байна.
-
2016 оны 5 сарын 16
“Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам”-ын дарга Ш.Төмөрсүхийн биед халдахыг завджээ. Түүн рүү тавдугаар сарын 14-ны үүрээр гурван залуу дайрч боож унагаахыг оролдсон хэрэг гарсан байна.
-
2016 оны 5 сарын 16
Манай ЗГ “Хан ресурс”-д 70 сая ам.долларын өрөө төлөхөд бэлэн болжээ
Монголын Засгийн газар Канадын хөрөнгө оруулалттай “Хан ресурс” компанид 70 сая ам.долларын өрөө төлөхөд бэлэн болсон талаар “Reu¬ters” агентлаг мэдээлжээ. Уг мөнгийг удахгүй гэрээнд заасан журмын дагуу шилжүүлэх аж. Эргэн сануулахад, өнгөрсөн жил Монгол Улс “Хан ресурс” компанид 100 сая ам.доллар төлөх ёстой гэсэн шийдвэрийг арбитрын шүүхээс гаргаж байв. Тэгвэл өнгөрсөн гуравдугаар сард Торонтод болсон уул уурхайн хурлын үеэр хоёр тал хэлэлцээ хийн, дээрх тоог 70 сая ам.доллар байхаар тохиролцон, гэрээ байгуулсан билээ. 2010 оноос хойш хэд хэдэн Засгийн газар дамжин, таван удаа хэлэлцээ хийж байсан дээрх маргаа- ны улмаас манай улс өдөрт 7000 ам.долларын хүү төлж, жилийн хугацаанд төлбөрийн хэмжээ 106 сая ам.долларт хүрсэн тухай өмнө нь мэдээлж байсан юм.
-
2016 оны 5 сарын 16
...“Саус гоби сэндс” бол анхнаасаа их “но”-той компани. Яг үнэндээ Р.Фрийдландын компани юм. Ерөнхий сайдыг нь шааж унагаад, 35 тэрбумын татварыг бас шаачихдаг. Тэгээд ялгүй мултардаг. Ерөнхийлөгчөөр нь өршөөлгөөд 35,0 тэрбумын татварын өрөө 18,0 болгоод буулгачихдаг...
-
2016 оны 5 сарын 16
Энэ сарын 13-ны өдөр дөрвөн настай хүү санамсаргүй байдлаар өөрийгөө буудаж, хөнөөсөн харамсалтай хэрэг гарчээ.
-
2016 оны 5 сарын 16
...“Өсөх зоос” ХХК, “Монзол” ХХК-тай ямар холбоотой вэ гэвэл “Өсөх зоос” ХХК-ийн захирал Ч.Чинбат, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй хамт нэгэн цагт ноолуурын наймаанд дөрөө харшиж явж. Тэгээд ч “Өсөх зоос” ХХК нь Уул уурхай, үйлдвэрлэл, худалдааны “Монзол” ХХК-аас салбарлан нүүрс олборлолт, боловсруулалтын салбарт ажиллах зорилгоор 2008 онд байгуулагдсан аж...
-
2016 оны 5 сарын 16
2016 оны Сонгуулийн тоглоомын дүрэм өнгөрсөн долоо хоногт тодорхой болов. УИХ-ын чуулганы хуралдаанаар Сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай СЕХ-ны саналыг авч хэлэлцэн баталсан. Тодруулбал 2016 оны сонгуулийг хөдөөд 48, хотод 28 тойрог мандаттай байхаар хуваарилж өглөө. Тэгвэл сар гаруйн хугацааны дараа болох сонгуультай холбоотой 24 баримтыг хүргэж байна.
-
2016 оны 5 сарын 16
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2010 оноос эхлэн жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гариг бүр бүх нийтээр мод тарьдаг уламжлалтай. Энэ дагуу өнгөрсөн амралтын өдрүүдэд төрийн гурван өндөрлөгөөс эхлээд албан байгууллага, хамт олноороо болон иргэдийн төлөөлөл мод тарилаа.
Тэгвэл “Мод тарих үндэсний өдөр” бий болсноос хойш Монгол орны хэмжээнд нийт 9 сая орчим мод тарьсан байна. Үүний 70 хувь нь ургасан гэх сайхан мэдээг албаныхан өгч байна.
Монгол орны хэмжээнд нийт 9 сая орчим мод тарьсан байна. Үүний 70 хувь нь ургасан
Түүнчлэ энэ жил шинээр суулгасан моддыг цахим бүртгэлжүүлж, тарьсан мод бүрт QR код бүхий чип зүүж, холбогдох мэдээллийг цахим санд байршуулах шинэ үйлчилгээг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нэвтрүүлжээ.
Ингэснээр тухайн модны чип дэх кодыг гар утас болон цахим төхөөрөмжөөр уншуулахад хэн, хэзээ тарьсан талаар болон тухайн модны талаар холбогдох бүхий л мэдээллийг авах боломжтой аж.
-
2016 оны 5 сарын 16
Гэр хорооллын дахин төлөвлөлт саадгүй үргэлжилнэ
-
2016 оны 5 сарын 16
Шинэ суурьшлийн бүс байгуулах төсөл болон техникийн нөхцөлүүдийг нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөр дамжуулан худалддаг болно
-
2016 оны 5 сарын 16
Шадивлангийн чиглэлийн автозамд өнгө хучилт хийж бүрэн ашиглалтад оруулна
-
2016 оны 5 сарын 16
Хонь - (3/21-4/19)
Эрч хүчээр дүүрэн, зан ааш ч өөдрөг байна. Нийгэмдээ өөрчлөлт хийх сонирхлоороо аль нэг намын бүлэгт элсч, лоббид оролцох бололтой. Хамгийн гол нь үнэнч шударга, нийгмийн төлөө тэмцэж чаддаг байх хэрэгтэй. Эрүүл мэндийн салбараас шинэчлэлээ эхпэх байх. Өөрийн амьдралдаа ч гэсэн шинэчлэл хийхийг хичээ.
Дэлгэрэнгүй
Даваа, 2016 оны 05 сарын 16
Үхэр - (4/20-5/20)
Гэр бүл, найз нөхөдтэйгөө ширээ тойрон сууж, чин сэтгэлээсээ ярилцах өдөр. Гэр орноо тохижуулахад онцгой ач холбогдол өгөөрэй. Энэ нь ажил танд баяр баясал өгнө. Худалдан авсан бэлэг тань гэр бүл, найз нөхдийг чинь дуу алдахад хүргэнэ. Өдрийг тэдэндээ зориул. Эмэгтэй хүнээс бэлэг юм уу бага зэрэг мөнгө авна. Хүүхдүүдтэйгээ хэл амаа хялбар ололцож баярын арга хэмжээнд дуртайяа оролцох болно. Хосууд аз жаргалтай байхын тулд тав тухтай орчин бүрдүүлэх нь чухал. Ганц бие Үхрүүд хайрлаж явдаг хүндээ чин зүрхнээсээ ханд.
Дэлгэрэнгүй
Даваа, 2016 оны 05 сарын 16
Ихэр - (5/21-6/21)
Өнөөдөр олон нийтийн уулзалт, арга хэмжээ ихтэй тул энэ бүгдэд зохицох сайхан хувцас өмсөх хэрэгтэй. Хуучин найзтайгаа уулзаж магадгүй. Таны сэтгэлийг хөдөлгөх болно. Хуучин цагаа дурсаж, эргэн тойрондоо хүн байгаа үгүйг ч мартан нэг нэгийнхээ талаар удаан ярилцах болно. Дараа уулзахыг хүсвэл утасны дугаарыг нь авахаа мартав. Найз тань таныг маш чухал хүнтэй танилцуулж магадгүй. Та өнөөдөр маш азтай байх болно.
Дэлгэрэнгүй
Даваа, 2016 оны 05 сарын 16
Мэлхий - (6/22-7/22)
Ирж буй хоногуудад од гаригуудын маш хүчтэй байршил нь, таны энерги, урагшлан дэвжих учир шалтгаан, дайчин чанарыг улам нэмэгдүүлэх болно. Хүслээ биелүүлэхийн тулд юуг л бол юуг ч хийж чадах юм шиг санагдана. Энэ бол үр бүтэээлтэй, шинийг санаачлагч үе ирж буй хэрэг бөгөөд мэлхий ордынхон хичээвэл өндөр амжилтанд хүрэх болно. Таны нэр алдар, амжилтанд хүрсэн явдал таны өөрийн чинь ур чадвараас гадна бусдын тус дэм их бий.
Дэлгэрэнгүй
Даваа, 2016 оны 05 сарын 16
Арслан - (7/23-8/22)
Санхүүгийн асуудалдаа эргэлзэн тээнэгэлзэж суух нь таныг хүсэл мөрөөдлөө биелүүлэх хугацааг хойшлуулах нь. Өөрийгөө зэмлэн буруутгахын оронд эргэлзээгээ залруулж, итгэлээ олж ав. Санхүүгийн байдлаасаа эмээсэн айдас түгшүүрээ даван туулж чадвал бүх зүйл хэвэндээ орно. Танд хэрэгтэй зүйл бол танин мэдэхүйн шинжлэх ухаан. Мэргэжлийн зөвлөгөө авч, өөртөө тохирох эсэхийг туршаад үзээрэй.
Дэлгэрэнгүй
Даваа, 2016 оны 05 сарын 16
Охин - (8/23-9/22)
Хайр дурлалын харилцаанд үүссэн асуудал танд төвөгтэй санагдах бөгөөд та ажил төрлөө зохицуулснаар гэртээ илүү их цаг зарцуулах боломж гарна. Өөрөөс тань ухаалаг хүмүүсийн зөвлөгөөг сайн сонс, магадгүй тэдний зөвлөгөөг сонссоноор таны амьдрал илүү хялбар болох болно. Биеийн тамираар хичээллэдэг охиныхоны хүч чадал өнөөдөр нэлээд тогтворгүй байх бололтой. Таны эрч хүч өндөр байвал үүнийг дэмий ашиглах хэрэггүй.
Дэлгэрэнгүй
Даваа, 2016 оны 05 сарын 16
Жинлүүр - (9/23-10/22)
Шөнө тайван бус унтсанаас болж та маш эрт босох болно. Салхинд гар. Өөрийнхөө ямар их эрч хүчтэйг мэдрэх болно. Гэр орны ажлаа зохицуул. Бүх талаас сэтгэл гонсойж болзошгүй байна. Шинэ өдрөө нааштай үр дүн гарна хэмээн хүлээн ав. Зөн совин тань юу хэлж байгааг сонс, түүндээ дүгнэлт хийгээрэй. Бизнесээс олох ашиг орлого таны өөдрөг үзлийг сэргээн сайжруулах болно.
Дэлгэрэнгүй
Даваа, 2016 оны 05 сарын 16
Хилэнц - (10/23-11/21)
Эрч хүчтэй, тамир тэнхээ ихтэй Хилэнцүүд онгод орж, урам зориг дүүрэн байна. Спортоор хичээллэж, идэвхтэй байх хэрэгтэй. Хайрын гараг Цолмон ухарч байгаа тул хайр дурлалд ямар ч саад тотгоргүй. Өнөөдөр ачтай буянтай Бархасбадь гараг ирж дурлалт хосд мөргөлдөөн, сөргөлдөөнөө ялан дийлэх арга замыг олж өгөн, холбоо харилцааг бэхжүүлж өгөх болно. Мэргэжлийн үйл ажиллагаа, гэр бүлийн тэмдэглэлт баярт итгэмээргүй их зарлага гарах байх.
Дэлгэрэнгүй
Даваа, 2016 оны 05 сарын 16
Нум - (11/22-12/21)
Дээд тушаалын хүнтэй уулзах эсвэл төрийн байгууллагад хандан хүсэлт гаргах зэрэг нь таны уур бухимдлыг төрүүлж мэдэх бололтой. Ажлынхаа талаар хамтрагчаасаа зөвлөгөө ав. Бие эрхтэн, сэтгэл санаа тавгүйтэж магадгүй. Гэхдээ таны сэтгэл татам байдал гайхамшгийг бүтээх шидтэй байна. Асуудалд хэт сэтгэлийн хөөрлөөр хандах хэрэггүй.
Дэлгэрэнгүй
Даваа, 2016 оны 05 сарын 16
Матар - (12/22-1/19)
Та өнөөдөр шаргуу тэвчээр, амьдрах чадвар, өөдрөг үзлээр тулгарах саад бэрхшээлүүдийг даван гарна. Зарим ганц бие эрчүүд гэр бүлийн аяллын талаар тууштай зохицуулалт хийнэ. Бусад нь бал сарын аялалд гарна. Хайр дурлал нөгөө талаараа аялалтай холбогдоно. Хилийн чанадад байгаа нь адал явдалтай, хайр дурлалтай холбогдоно. Гэртээ байгаа нь шинэ найз нөхөдтэй болж, бизнесийн олон сонирхолтой гэрээ хэлэлцээрүүд хийнэ.
Дэлгэрэнгүй
Даваа, 2016 оны 05 сарын 16
Бумба - (1/20-2/18)
Бүх зүйлийг хийх хангалттай цаг байхгүйгээс болж нойргүйдэлд орж болзошгүй. Чухал уулзалт, хурал зөвлөгөөнийг мартахгүйн тулд тэмдэглэж авах нь ичмээр зүйл биш. Эрүүл мэндийн болон гүн амьсгал, бясалгалын дасгал хийж сайхан амрах туршлага олж авахыг хичээ. Хамтран ажиллагсдын хооронд таатай уур амьсгал бий болно, хамтын санаагаа хэрэгжүүлэх, ирээдүйн төлөвлөгөө гаргахдаа энэ боломжийг ашигла. Бусдад өөрийн мөнгө, цаг хугацаагаа зориулахад таны хөрөнгө ч нэмэгдэнэ.
Дэлгэрэнгүй
Даваа, 2016 оны 05 сарын 16
Загас - (2/19-3/20)
Авьяаслаг Загаснуудад өөрийн авьяас чадвар, бүтээлч байдлаа илэрхийлэх сайхан цаг. Шийдэмгийгээр асуудалд хандах чадвар, идэвх зүтгэл таныг төсөл төлөвлөгөө боловсруулах богино хэмжээний ажил хийж чадна гэдгийг илтгэнэ. Амжилт бүтээл арвин байх болно. Хэрвээ танд үр ашигтайгаар зохицуулах төлөвлөгөө байгаа бол ичих хэрэггүй, зүгээр л бусдаас дэмжлэг ав. Ингэснээр аюулгүй, баталгаатай зорилго өөд тэмүүлэх итгэл өгөх ба санхүүгийн нөөцөө өсгөхөд тань тусална.
-
2016 оны 5 сарын 16
Хугацаат цэргийн алба хаагч амиа хорлохыг завдсан хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 12-ны өдөр Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн алба хаагч Б барилга дээрээс үсрэх гэж байсныг НОБГ-ын алба хаагчид аварсан байна.