-
2016 оны 5 сарын 10
Хятадын Фужиань мужийн уулархаг бүсийн Санминь хотын барилгын ажилчдын байрлан ажиллаж байсан барилгыг хөрсний гулсалтын улмаас нурсан хад чулуу дарсан хэрэг явдал гарсан байна. Нурсан хад чулууны хэмжээг 100000 куб метр хэмээн дунджаар тооцоолсон байна. Энэхүү гамшгийн улмаас 34 хүн амь үрэгдэж, 14 хүн бэртэж, гэмтэн, 4 хүнийг одоо болтол олоогүй байгаа талаар орон нутгийн Коммунист Намын хэвлэлийн албанаас мэдээлсэн байна. Бэртэж гэмтсэн хүмүүсийг эмнэлэгт яаралтай хүргэсэн бөгөөд тэдний биеийн байдал хэвийн байгаа ажээ. Сураггүй алга бологсдыг эрж олох, аврах ажиллагаанд 600 гаруй аврагч, гал сөнөөгч, цагдаагийн албан хаагч нар оролцож байна. Нурсан хад чулууг зайлуулах ажил хүндрэлтэй байгаа талаар хятадын төв телевиз мэдээллээ. Хад чулуунд дарагдсан барилгачид төрийн өмчит Хуадиан Фушинь Энэржи ХХК-ий Читан усан цахилгаан станцын барилга дээр ажиллаж байсан бөгөөд уг цахилгаан станц нь 2017 оны 8 дугаар сард ашиглалтанд орохоор төлөвлөгдөж байсан талаар Синхуа агентлаг мэдээлжээ.
-
2016 оны 5 сарын 10
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 1000 инженерийн нэгдсэн зөвлөлгөөн, Инноватор цом гардуулах ёслол энэ сарын 5-нд Хангарьд паласт боллоо.
-
2016 оны 5 сарын 10
Нэгдүгээрт, намын дүрмийн 7-р зүйлийн 2-т МАХН-ын гишүүнээс гарах хүсэлтийг харьяалагдах намын анхан шатны байгууллагад бичгээр мэдэгдсэнээр намын гишүүний бүртгэлээс хасагдсанд тооцно гэсэн заалт бий. Гэвч Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар үүнийг зөрчин Намын даргын нэр дээр өргөдөл өгсөн. Түүнийг Хяналт Ёс Зүйн Хороо шилжүүлэн авч 2016 оны тавдугаар 05-ний өдөр намын №77,78 тоот шийдвэрээр тэднийг намаас хассан. Энэ нь намын дүрмийн 7.2 заалтыг ноцтой зөрчсөн тул дээрх шийдвэрийг 2016 оны тавдугаар сарын 09-ний өдөр Хяналт Ёс Зүйн Хорооны тогтоолоор хүчингүй болгосон байгаа.
Хоёрдугаарт, Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар МАХН-ын бага чуулганаар сонгогдсон гишүүд. Мөн Хяналт Ёс Зүйн Хорооны бүрэлдэхүүнийг сонгох, тэдгээрийн тайланг хэлэлцэх үүрэгтэй. МАХН-ын дүрмийн 9-р зүйлийн 10.4-т Намын Их чуулган намын бодлогын асуудлыг хэлэлцэж болох бөгөөд дараах асуудлыг онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ гэсэн байдаг. Тиймээс Их Чуулганы чөлөө цагт бага чуулган эрх барьдаг учир намын бага чуулганаар тэднийг бага чуулганы гишүүнээс чөлөөлөх боломжтой тул дээрх гишүүд МАХН-ын ээлжит бага чуулган хүртэл МАХН-ын бага чуулганы гишүүн хэвээрээ Д.Тэрбишдагва намын дэд дарга хэвээр байна гэсэн үг.
Эцэст нь хэлэхэд, УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар намын гишүүнээсээ гарахыг Намын анхны шатны байгууллагаараа шийдвэрлүүлэх, намын сонгуульт ажлаа ээлжит бага чуулганаар чөлөөлүүлж байж дараагийн намд элсэх асуудал нь нээлттэй болно гэдгийг анхааруулж байна.
-
2016 оны 5 сарын 10
Австри улсын Канцлер Вернер Фейманн албан тушаалаасаа огцорч байгаагаа өчигдөр зарлалаа. Тэрээр Социал Демократ намаас түүнд үзүүлэх дэмжлэг сул байгааг энэ үеэр онцолсон байна. Мөн Австри улсад ар талдаа намын бүрэн дэмжлэгтэй Канцлер хэрэгтэй байна гээд улс эх орны өмнө тулгамдаж байгаа олон асуудлуудыг шийдвэрлэхийн тулд энэ загийн газарт эрч хүч бүхий шинэ Канцлер, шинэ эхлэл шаардлагатай байгааг чухалчилсан байна. 2008 оноос эхлэн Австрийн Канцлерийн албан тушаалыг хашсан Вернер Фейманны хувьд мөн дээрх хугацаанд Социал Демократ намын даргын албыг давхар хашсан бөгөөд 5 дугаар сарын 9-ний өдөр эдгээр албан тушаалуудаас өөрийн саналаар нэгэн зэрэг огцроод байна. Австрийн шинэ Канцлерийг сонгон томилох хүртэл энэхүү албан тушаалыг дэд Канцлерийн үүргийг гүйцэтгэж байсан Райнхольд Миттерленнер түр хугацаанд хашихаар болжээ.
-
2016 оны 5 сарын 10
Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
-
2016 оны 5 сарын 10
лон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нийгэмлэгээс Панамын хуулийн фирмийн оффшор дансны мэдээллийг бүрэн эхээр нь монголын цагаар өнөөдөр 03.00 цагт /05.09/ нийтэд зарласан. Монголын 49 эрхэм оффшор данстай байгаагийн нэг нь УИХ-ын гишүүн асан Д.Батбаяр юм. Энэхүү дансных нь талаар түүнээс тодрууллаа.
-Таныг оффшор данстай гэх мэдээлэл дэлгэгдлээ. Энэ тухайгаа мэдээлэхгүй юу?
-Оффшор данс гэж иргэн өөрийн эх орноос бусад оронд данс нээлгэхийг хэлээд байх шиг байна. Надад оффшор данс байгаа юу гэвэл байгаа. Зөвхөн Япон улсад байгаа. Учир нь 25 жилийн өмнө сумод барилдаж байхдаа, 17-18 жил амьдрахдаа эрүүл мэндэд шаардлагатай мөнгө, цалин мөнгийг тухайн дансаар авдаг байсан юм. Дөрөв таван данс байгаа. Одоо хаагдаад ганц хоёр нь л үлдэж байгаа байх. Учир нь тухайн дансанд ямар ч мөнгө байхгүй. Би зодогоо тайлахдаа байгаа бүх мөнгөө аваад ирсэн. Данс нь 0 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа.
-Та эдгээр дансаа УИХ-ын гишүүн байхдаа Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлж байсан уу?
-Дансны үлдэгдэл 0 төгрөг байсан шүү дээ.
-
2016 оны 5 сарын 10
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 09.00 цагт товлогдсон байсан ч гишүүдийн ирц бүрдэхгүйгээс хойшиллоо.
Тус хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд
Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл
Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг,
Прокурорын байгууллагын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх байв.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тухай УИХ-ын гишүүн Г.Уянгын саналыг сонсохоор төлөвлөөд байв.
-
2016 оны 5 сарын 10
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Авлигатай тэмцэх газрын даргаар томилуулахаар цагдаагийн хурандаа Х.Энхжаргалын танилцуулгыг УИХ-д хүргүүлсэн. Гэвч энэ асуудал өнөөдрийг хүртэл шийгдээгүй байгаа юм. Харин энэ суудалд УИХ-ын дарга З.Энхболд өөрийн хүнийг томилохоор зэхэж байгаа гэх мэдээлэл байна.
-
2016 оны 5 сарын 10
МУГЖ, бүжигчин Д.Алтанхуягийн үүсгэн байгуулсан “Монголын балетын хөгжил сан”-ийн санаачлагаар “Night of Ballet” Олон улсын балетын наадам ирэх зургаадугаар 2-4-нд Улаанбаатар хотноо зохиогдох юм. Наадамд:
Дасти Баттон /АНУ/
Жосеф Майкл Гатти /АНУ/
Родриго Алмаралес /Куба Швед/
Лаша Хозашвили /Гүрж улс/
Наояа Эбэ /Япон улс/
Елена Лобсанова /ОХУ, Канад/
Аяа Канеко /Япон улс/ зэрэг олон улсын балетчид хүрэлцэн ирж оролцох аж. Түүнчлэн Монгол улсаас Д.Алтанхуяг, Г.Цолмон, Ч.Ганчимэг, А.Эрдэнэболд, Б.Саруул, О.Анужин зэрэг балечин оролцох нь ээ. Оролцогчид дэлхийн сонгодог урлагийн алдартай бүтээлийг Монголын тайзнаа тоглох юм байна.
Балетын наадам ирэх зургаадугаар сарын 4-нд 19.00 цагт “The Corporate Hotel and Convention centre”-т болно.
-
2016 оны 5 сарын 10
Намууд УИХ-д нэр дэвшигчдээ энэ сарын 23-наастодруулна. Гэхдээ нэр дэвшигчид эхнээсээ лоббигоо хийгээд эхэлсэн. Намууд суудал авчрах боломжтой нэрдэвшигчээ сойдог үндсэн дүрмийг энэ удаа АН эвдэх сураг байна.
-
2016 оны 5 сарын 10
”Монгол HD” телевиз Ерөнхий сайд асан УИХ-ын гишүүн С.Батболд, Барилга, хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар нарыг оффшор бүсэд данстай гэж мэдээлсэн билээ. Гэхдээ урьд шөнө ”Panama Papers”-ээс албан ёсоор зарласан материалд тэдний нэр байхгүй байгаа юм.
Энэ талаар тэд хэвлэлийн бага хурал хийж албан ёсны мэдээлэл өглөө.
-
2016 оны 5 сарын 10
Монгол, Болгарын Засгийн газар хооронд соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах хөтөлбөрийг үргэлжлүүлнэ
-
2016 оны 5 сарын 10
Газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх зөвлөлийн хуралдаан боллоо
-
2016 оны 5 сарын 10
Улаанбурхан өвчний байдал, тархалтыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцууллаа
-
2016 оны 5 сарын 10
“Сайн хашаа” хөтөлбөр батлагдлаа
-
2016 оны 5 сарын 10
Дизель түлшний импортын онцгой албан татварын хэмжээг зарим боомтод тэглэлээ
-
2016 оны 5 сарын 10
Олон улсын номын баяр Улаанбаатар хотод болно
-
2016 оны 5 сарын 10
Тээврийн хэрэгслийн албан татвараа төлөх хуулийн хугацаа энэ сард дуусна
-
2016 оны 5 сарын 10
Нийслэлийн Монгол ардын намынхан өчигдөр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 45 тойрогт өрсөлдөх 45 нэр дэвшигчийг тодруулжээ.
-
2016 оны 5 сарын 10
УИХ-ын 10 дугаар тойрог буюу Булган аймагт 2016 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас “UFC” группийн захирал О.Амартүвшин, Монгол Ардын намаас Ж.Бат-Эрдэнэ, МАХН-аас Б.Шижирбаатар нар өрсөлдөх гэж байна. Мэдээж гол тулаан О.Амартүвшин, Ж.Бат-Эрдэнэ нарын хооронд болно. Тус аймаг нь нэг мандаттай. Хоёр мандаттай байсан боловч өмнөх сонгуулиудаар Монгол Ардын нам ялж ирсэн учраас энэ жил Ардчилсан намынхан мандатынх нь тоог цөөлж нэг болгосон нь энэ.