-
2016 оны 4 сарын 13
Л.Сайнтөгс: Түр суурьшуулах орон сууцанд орсон айлууд түрээс төлөхгүй
-
2016 оны 4 сарын 13
Йеменд амиа золиослогч дэлбэрэлт үйлдэж, 6 хүн амь үрэгдлээ
-
2016 оны 4 сарын 13
Хошууч эмэгтэйг гэр бүлийнхнийх нь хамт хөнөөсөн этгээдэд 25 жилийн ял оноов
-
2016 оны 4 сарын 13
Сент Кристофер ба Невисийн Холбооны Улстай дипломат харилцаа тогтоолоо
-
2016 оны 4 сарын 13
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ирц бүрдэхгүй байсаар 11.00 цагт 52 хувийн ирцтэй эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт” /Засгийн газар 2016.03.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлж, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг нарын 9 гишүүн 2016.03.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.
Хэлэлцэх асуудлын хуваартьт багтсан “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт”-ийг хэлэлцэх үед гишүүд асуулт асууж хариулт авлаа. Тодруулбал Д.Тэрбишдагва гишүүн “Тариаланчид толгойдоо ногоон юм зүүчихээд баахан юм яриад, жагсаал цуглаан хийгээд яваад байх юм. Гудамны жагсаалаар асуудлыг шийдэхгүй байх. Тариалалт эхлэхээс өмнө төлөвлөгөөгөө гаргаж ажилдаа ормоор юм. Тэрнээс гадна махны үнийг тогтвортой байлгах чиглэлээр ямар ажил хийж байна вэ?” гэж асуулаа.
Түүний асуултанд ХХАА-ын сайд Р.Бурмаа хариулсан юм. Тэрээр “Махан бүтээгдэхүүний үнэ тогтворжуулахаар нөөцийн мах бэлтгэх хөрөнгө 2015 оны төсөвт суугаагүй. Гэсэн ч 14,5 мянган тонн бэлтгэж махны үнийг тогтвортой барих ажил хийсэн. Энэ ажлын төсвийг энэ оны улсын төсөвт суулгасан. Одоогийн байдлаар махны үйлдвэрүүдэд хараахан очиж чадаагүй байна. 2016 хавар нөөцийн мах бэлтгэх ажил УИХ-аас баталсан төсөвт суугаагүй. Тиймээс малчны зээлийн хүүг гурав дахин бууруулсан. Нөгөө талаар махны үйлдвэрт хөнгөлөлттэй зээл олгох ажил явагдаж байна. Өнөөдөр тариаланчдын улсын зөвлөгөөн Дархан-Уул аймагт болж байна. Энэхүү зөвлөгөөнд холбогдох албаны хүмүүс, тариаланчид оролцож бэлтгэл ажил болоод тоног төхөөрөмжийн танилцуулга хийнэ. Өнгөрсөн жил ган гачигаас болж ургац алдсан. Иймд Тариалангийн тухай хуульд зохицуулалт оруулж өгсөн” гэсэн юм.
Ийнхүү асуулт асууж хариулт авсны дараа санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.
Харин дараагийн асуудал болох Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай асуудлыг хэлэлцэх явцад ихэнх гишүүд тусгай хамгаалалтанд авсан гэдэг нэр зүүгээд орхих вий гэсэн болгоомжлол байгааг хэлж байсан. Мөн 820 мянган га талбайг тусгай хамгаалалтанд авна гэж байна. Энэ нь Тост, Тосон бумбын нурууны шаардлагатай талбайг хамарч чадаж байгаа юу гэж тус байнгын хорооны ихэнх гишүүд асуусан юм.
Эдгээр асуултад холбогдох албаныхан хариулахдаа 820 мянган га талбайг тусгай авна гэдэг маань улсын хэмжээнд дөрөвт орно хэмээн хариулсан юм.
Ийнхүү Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай асуудлын анхны хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооноос зарчмын зөрүүтэй санал гараагүй тул анхны хэлэлцүүлгээр дэмжиж УИХ-ын чуулганд танилцуулахаар боллоо.
-
2016 оны 4 сарын 13
Р.Гончигдож: Ц.Нямдорж гишүүн ээ, би ч гэсэн ухаантай мэт ярьж чадна шүү
-
2016 оны 4 сарын 13
Макаод хулгай хийдэг монголчуудыг баривчилжээ
-
2016 оны 4 сарын 13
Дани улсын Родби хотод пауэрлифтингийн хэвтээ шахалтын өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-24-нд болно.
-
2016 оны 4 сарын 13
цаг агаар
-
2016 оны 4 сарын 13
“Ромео Жульетта” жүжгийг
-
2016 оны 4 сарын 13
Swat ийм бичигтэй хар хувцастнуудыг бид зөвхөн америк кинон дээрээс хардаггүй. Тусгай анги гэж нэрлэж заншсан цагдаагийн энэ нэгжийн үүрэг тодорхой. Зэвсэглэсэн юм уу зохион байгуулалттай бүлэг этгээдийн нийгэмд аюултай үйлдлийг таслан зогсоох.
-
2016 оны 4 сарын 13
Өмнөд Солонгост парламентын сонгуулийн санал хураалт явагдаж байна
-
2016 оны 4 сарын 13
Зам Тээврийн яам Завхан-Улаанбаатарын замын ажлын тендерийг 2013ондзарласан.
-
2016 оны 4 сарын 13
АТГ-ын даргыг чөлөөлөхийг дэмжлээ
-
2016 оны 4 сарын 13
УИХ-ын гишүүн М.Батчимэгийн зөвлөх З.Пагмажав нь улсын нууцтай холбоотой мэдээллийг Тайванийн талд дамжуулсан хэргээр 16 жилийн ял авсэн. Уг мэдээлэлтэй холбоотой янз бүрийн яриа олон нийтийн дунд яригдаж буй.
-
2016 оны 4 сарын 13
ОХУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД С.В.ЛАВРОВ МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛНА
[40]
-
2016 оны 4 сарын 13
2016 оны сонгуультай холбоотой бүх мэдээллийг багтаасан www.songuuli16.mn сайт нээгдлээ. Тус сайтад нэр дэвшигчдийн мэдээллийн нэгдсэн сан, УИХ, аймаг, нийслэлийн ИТХ-д нэр дэвшигчдийн танилцуулга, сонгуулийн хуультай холбоотой хуулийн зүйл, заалтууд болон бусад мэдээллийг нэг дор нэгтгэжээ.
-
2016 оны 4 сарын 13
Дахин төлөвлөлтийн үйл ажиллагаа саатсанаас болж орон гэргүй болох аюул Улаанбаатар хотын 200 орчим иргэнд тулгараад байна. Байрных нь цонх, хаалга, паарыг сугалан, хогийн цэг болгосноос хүн амьдрах аргагүй болжээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хөгшид, бага насны хүүхдүүд бүхий эдгээр өрхийг шаардлага хангасан, зохистой орон байраар яаралтай хангах хэрэгтэй байна.
-
2016 оны 4 сарын 13
Өнөөдөр, гурван байнгын хороо хуралдана. АТГ-ын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд өчигдөр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж байна Хууль зүйн байнгын хороо Н.Ганболдын хүсэлтийг нь хүлээн авч үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг дэмжвэл чуулганаар уг асуудлыг хэлэлцэж эцэслэх юм.
Н.Ганболд нь 2011 оны арваннэгдүгээр сараас хойш АТГ-ын даргаар ажилласан бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь ирэх жилийн арваннэгдүгээр сард дуусгавар болох байсан аж.
-
2016 оны 4 сарын 13
УИХ-ын гишүүн Х.Баттулга Хуульзүйн сайд Д.Дорлигжавт албан бичиг илгээж, ЦЕГ-ын дарга Р.Чингисийг шалгаж өгөхийг хүслээ.