зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5287 5288 5289 5290 5291 5292 5293
  • “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд энэ онд 25 багц ажлыг хэрэгжүүлнэ
    2016 оны 2 сарын 15
    Нийслэлийн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж, Улаанбаатар хот 2020 он гэхэд 2 сая жуулчин хүлээж авах зорилттой “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг өнгөрсөн жилээс хэрэгжүүлж эхэлсэн.Хөтөлбөрийн хүрээнд энэ жил ямар ажлуудыг хэрхэн өрнүүлэх талаар хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Хэвлэлийн бага хуралд нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга нар оролцлоо.

    НИТХ-ын 2014 оны 19/24 дүгээр тогтоолоор батлагдсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрт 7 үндсэн зорилтыг тавьсан ба эдгээр зорилтын хүрээнд 2016 онд 25 багц ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүнд:
    Нэгдүгээр зорилтын хүрээнд аялал жуулчлалын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого, зохицуулалтыг оновчтой болгох ажлууд хийгдэнэ. Үүнд зочид буудал, дэн буудлын стандартыг шинэчлэх, нийслэл хотын албан татварын тухай хууль батлагдсантай холбогдуулан жуулчдын тоог ор/хоногоор тооцох аргачлалд шилжих, төрийн байгууллагуудаас зохион байгуулдаг олон улсын хурал, зөвлөгөөн, арга хэмжээг аялал жуулчлалын бус улиралд зохион байгуулах зэрэг зохицуулалтын ажлууд багтаж байна.
    Хоёрдугаар зорилтын хүрээнд гадаад дотоодын жуулчид Улаанбаатар хотод аюулгүй зорчих, шаардлагатай мэдээлэл, туслалцааг шуурхай авах нөхцөлийг бүрдүүлэх ажлууд байна. Эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг иргэний харьяалал харгалзахгүй үзүүлэх нөхцөлийг нийслэл, дүүргийн эмнэлгүүдэд бүрдүүлэх, Улаанбаатар хотын жуулчны мэдээллийн төвүүдийг тогтвортой ажиллуулах, “Жуулчны мэдээллийн лавлах утас”-ны үйлчилгээг технологийн дэвшилд тулгуурлан сайжруулах, Улаанбаатар хотын үйлчилгээний газруудын хаяг, байршлын мэдээллийг Гүүгл Мэпд 3D хэлбэрээр оруулж, иргэд жуулчид гар утас, ухаалаг төхөөрөмжөө ашиглан хялбар зорчих, ойр орчмын үйлчилгээний газруудынхаа мэдээллийг авах боломжийг бүрдүүлнэ. Нийслэлийн аялал жуулчлалын эрсдэлийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлнэ.
    Гуравдугаар зорилтын хүрээнд гадаад, дотоодын жуулчид, иргэдэд зориулсан амралт, аялал жуулчлалын төвүүдийг байгуулж, алжаал тайлах тав тухын орчныг бий болгох ажлууд хийгдэнэ. Тухайлбал хот орчмын явган аяллын нэг гол чиглэлийг олон улсын стандартын дагуу үлгэр жишээ тохижуулах, НИТХ-аас батлагдсан Улаанбаатар хотын аяллын гол маршрутын дагуу, гудамж талбайд хийгдэх тохижилтын ажлууд багтаж байна.
    Дөрөвдүгээр зорилт буюу Улаанбаатар хотыг аялал жуулчлалын зорих газар болгон гадаадад сурталчлах ажлын хүрээнд ХБНГУ, ОХУ, БНХАУ, Япон, Хонгконг зэрэг орнуудад зохиогддог дэлхийд тэргүүлэх аялал жуулчлалын үзэсгэлэн, яармагуудад Улаанбаатар хотыг сурталчлан оролцох, олон улсын нэр хүндтэй сонин, сэтгүүл, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран Улаанбаатарын аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үзмэрүүдийг сурталчлах цогц ажлууд хийгдэнэ.
    Тавдугаар зорилт буюу Улаанбаатар хотын онцлог, давуу талыг тусгасан, жуулчдын хэрэгцээнд нийцсэн аяллын бүтээгдэхүүн, шинэ үйлчилгээг гаргах ажлын хүрээнд Хүрэлтогоот дахь одон орон судлалын төвийг гадаад, дотоодын жуулчдад нээлттэй, аялал жуулчлалын төв болгох ажлыг эхлүүлэх, Улаанбаатар хотын нийтийн тээврээр зорчих, үзвэр, үйлчилгээний газруудад багцын үнээр үйлчлүүлэх боломжтой “Жуулчин” картыг үйлчилгээнд нэвтрүүлэх, агаарын такси үйлчилгээ нэвтрүүлэх эхний шатны ажлууд хийгдэнэ.
    Зургаадугаар зорилтын хүрээнд жуулчдыг татах урлаг, спорт, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулах юм. Үндэсний их баяр наадмын үеэр жуулчдад зориулсан 7 томоохон олон нийтийг хамарсан соёл, урлагийн арга хэмжээ, бусад хугацаанд 21 соёл урлаг, спорт, аялал жуулчлалын арга хэмжээг зохион байгуулна. Эдгээрийн дотор “Даншиг наадам-Хүрээ цам”, Сонгодог урлагийн үдэш, төв талбайд зохиогддог цуврал фестивалиуд зэрэг 2015 оноос эхэлсэн жуулчдын сонирхлыг ихээр татаж буй арга хэмжээнүүд багтсан.
    Долоодугаар зорилт буюу бүх төрлийн үйлчилгээнд найрсаг харилцаа, хандлагыг төлөвшүүлж хотын соёлыг дэлгэрүүлэх ажлын хүрээнд өндөр хөгжилтэй орны сургалтын хөтөлбөрөөр үйлчилгээний менежментийн сургалтууд явуулж, 2000 үйлчилгээний ажилтныг бэлтгэж мэргэшүүлнэ. Үйлчилгээний болон хотын соёлыг дэлгэрүүлэх “Инээмсэглэх Монгол”, “Найрсаг Улаанбаатар” зэрэг нийгмийн аяныг явуулна.
    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр өнгөрсөн жил гадаадын жуулчдын тоо 6 хувь өссөн үзүүлэлттэй байгаа юм. Хөтөлбөрийн хэрэгжилтэд 3,4 тэрбум төгрөг зарцуулсан бол Нийслэлийн Татвар, Статистикийн газраас 20 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажилласан гэсэн судалгааг гаргажээ гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.
  • Хөхний даруулганд нуусан тэрбум долларын мансууруулах бодисыг илрүүлжээ
    2016 оны 2 сарын 15
    Хөхний даруулганд нуусан тэрбум долларын мансууруулах бодисыг илрүүлжээ
  • 79 хувийн эмнэлэгт хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжтой
    2016 оны 2 сарын 15
    2014 онд Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт авахаар гэрээ байгуулсан хувийн эмнэлгүүдийн жагсаалтыг ШӨХТГ-аас олон нийтэд мэдээллээ.
  • Кэсон аж үйлдвэржсэн бүсээс олсон ашиг орлогын 70 хувийг Засгийн газарт зарцуулдаг
    2016 оны 2 сарын 15

    Гүрпүрэв Ганчимэг
  • С.Ганбаатар: ХҮН эв нэгдэлтэй, ил тод байгаа
    2016 оны 2 сарын 15
    Тэрээр Үндсэн хуулийн Цэцтэй холбоотой улс төржилтийг зогсоож, хуулиа барьж ажиллацгаая, асуудалд нухацтай хандъя, ээлжит бус чуулган зарлаж яаран шийдэх асуудал биш хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ.

    Мөн ойрын хугацаанд гурван хуулийг санаачилж өргөн барихаар төлөвлөөд байгаа юм байна. Эдгээр хуулийн гол утга санаа нь, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг бүрэн авдаг болох, хайгуулын нэгж талбайд хийгдэх хайгуулын ажлын зардлын доод хэмжээ хэт доогуур байгааг нэмэх, гадаадын иргэдийг ажиллуулсан ажлын байрны нөхөн төлбөрт туслан гүйцэтгэгчийг хамруулах, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгоход орон нутгийн иргэдийн саналыг авдаг болох, тусгай зөвшөөрлийг хууль зөрчиж олгосон бол хүчингүй болгуулах, ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны талбараар орлуулдаг байдлыг зогсоох, газрын кадастрын бүртгэлийг боловсронгуй болгож, солбицлын давхардал хийдлээс үүсдэг хүнд суртал зөрчлийг арилгах зорилготой хуулийн төслүүдийг санаачлан өргөн барихаар бэлдэж байгаа юм байна.
  • МАН: Н.Энхбаярыг Шадар сайдад дэмжинэ
    2016 оны 2 сарын 15
    УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мэдээлэл хийлээ. Өнөөдөр 09.00 цагт УИХ-ын ээлжит бус чуулганыг нээх товтой байсан ч гишүүдийн ирц бүрдээгүйгээс хойшлогдсоор байгаа. Гэхдээ эрх баригч намын гишүүд ирвэл чуулганы танхимд орж ирцийг бүрдүүлэн хуралдцаанд оролцохоо мэдэгдлээ. УИХ дахь МАН-ын 26 гишүүнээс 22 нь Төрийн ордонд албан өрөөндөө ажлаа явуулж байгаа аж.



    УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бус чуулганыг хуралдуулах шаардлагагүй гэж үзжээ. Намрын чуулганаар 24 асуудал хэлэлцэхээр төлөвлөснөөс 11-ийг нь хэлэлцжээ. Намрын чуулган 4 сар 120 хоног үргэлжилдэг. Харин ээлжит бус чуулганы 10 хоногийн хугацаанд 20 гаруй хуулийн төсөл хэлэлцэхээр төлөвлөсөн нь халтуурдсан зүйл болж, улс орны хийгээд ард иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлнө гэж МАН-ын бүлэг гэсэн байр суурьтай байна. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.



    -Танай намын бүлэг УИХ-ын даргыг огцруулах асуудлыг тавина гэж байсан. Энэ нь төр тогтворгүй байхад нөлөөлөх юм биш үү?



    -УИХ-ын дарга ёсзүйн биш хууль зөрчсөн олон удаагийн үйлдэл гаргасан. Тийм ч учраас УИХ-ын даргын асуудал яригдаж байна. ҮХЦ-ийн гишүүнийг хууль бусаар чөлөөлөх гэж байгаатай МАН-ын бүлэг эвлэрэхгүй. Ээлжит бус чуулганаар ч ҮХЦ-ийн гишүүнийг хууль бусаар огцруулах асуудал орсон. Асуудлыг олонхиороо хүч түрж шийдэж болохгүй. Хүч түрж, хууль зөрчдөг байдал газар авсан. Тийм болохоор хуулийн хүрээнд асуудлыг тавина.



    -Шадар сайдаар Н.Энхбаярыг томилохтой холбогдуулан танай бүлгийн гишүүдийг эсэргүүцэж байгаа гэсэн яриа байна. Энэ талаар?



    -Засгийн газрын томилгооны асуудалд МАН-ын бүлэг хөндлөнгөөс оролцох боломжгүй. Эрх баригч АН, “Шударга ёс” эвслийн бүлгийн шийдвэрлэх асуудал. Бид Засгийн газрын гишүүнээр нэрийг нь дэвшүүлсэн эрхмүүдийг дэмжээд явна. Харин ажлаа сайн хийх хэрэгтэй. Хийж чадахгүй бол хариуцлага тооцно. ЭМС-ын сайдыг томилоогүй байна. Хэрвээ Шадар сайдад МАХН-ын дарга Н.Энхбаярын нэрийг дэвшүүлбэл дэмжээд явна.

  • Засгийн газрыг шүүхэд өгөхөөр болжээ
    2016 оны 2 сарын 15
    Дэлхийн Монгол ногоон нэгдэл ТББ-ын тэргүүн Х.Бээжин нар Засгийн газрыг шүүхэд өгөх болсноо мэдэгдлээ.
  • НӨАТ-ын сугалаагаар 3543 азтан тодров
    2016 оны 2 сарын 15
    НӨАТ-ын сугалаагаар 3543 азтан тодров
  • Титаник-2 хөлөг онгоц 2018 онд далайд гарна
    2016 оны 2 сарын 15
    Титаник-2 хөлөг онгоц 2018 онд далайд гарнаАвстралийн Blue Star Line компани алдарт хөлөг онгоцыг дахин бүтээхээр зорьж байна.Чингэхдээ анхны хувилбарыг нь ягштал баримтлах ажээ.Хөлөг онгоц 2018 онд Хятадын Зянсу боомтоос Дубай хүртэл аялах юм.Хуучин шинэ хөлгүүдийг харьцуулсан зургаас хүргэе.

    Төв шат
  • ЭЕШ-ын бүртгэл эхэллээ
    2016 оны 2 сарын 15
    ЭЕШ-ын бүртгэл өнөөдөр өглөө 09:00 цагт орон даяар эхэллээ.

    Энэ жилийн шалгалтын онцлог нь Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу ЕБС төгсөгч болон их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилготой элсэгчид монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгнө. ЭЕШ-ын хариултын хуудасны загварыг өөрчилж байгаа бөгөөд хариултын хуудсыг бөглөхдөө балын харандаагаар бөглөх юм.

    БСШУЯ-ны статистик мэдээллийг үндэслэн энэ жил 12 дугаар анги төгсөгчдийн мэдээллийг ЭЕШ-ын онлайн бүртгэлийн программд регистрийн дугаараар оруулсан байна. ЭЕШ-ын монгол хэл, англи хэл, орос хэлний шалгалтын агуулгад шалгуулагчдын сонсоод ойлгох чадварыг шалгах даалгавруудыг нэмж оруулна. Энэ онд төгссөн шалгуулагч төгсч буй сургуулийнхаа харьяа ЭЕШ-ын байранд шалгалт өгнө. Харин өмнөх онд төгссөн шалгуулагчид бүртгүүлэхдээ өөрийн сонгосон аймаг, хотын ЭЕШ-ын байранд шалгалт өгнө. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд тусгайлан бэлтгэсэн танхимд шалгалт өгөх юм.

    Шалгалтад http://eyesh.eec.mn/reg цахим хуудсаар бүртгүүлнэ. Шалгалт бүрт 5.800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг байх юм.

    БСШУЯ-наас энэ сардаа багтаан нийслэлийн бүх ЕБС-иуд, зарим аймгийн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчидтай уулзаж заавар зөвлөмж өгөх ажлыг зохион байгуулах аж.

    Түүнчлэн шалгалт өгөх ЭЕШ-ын байр, анги танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан хуудас зэргийг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан 2016 оны 05 сарын 15-наас хойш www.eec.mn сайтаас хэвлэн авна.

    Бүртгэл ирэх дөрөвдүгээр сарын 25-ны орой 18:00 цагт дуусах юм. Бүртгэлийн хугацаанд багтааж бүртгүүлэхийг БСШУЯ болон Боловсролын үнэлгээний төв /БҮТ/-өөс анхааруулж байна.
  • Ж.Мөнхбат аварга ”Хавай” аралд алтан хуримаа хийв
    2016 оны 2 сарын 15
    Ж.Мөнхбат гэргий Ө.Тамир нар алтан хуримаа хийхээр болжээ. Хүүхдүүд нь 50 жил хамтдаа амьдарсан аав, ээжийнхээ алтан хуримыг Хавайд хийхээр товлоод байна. Хуримын гол зохион байгуулагчаар Их аварга Хакүхо М.Даваажаргал ажиллаж байгаа аж. Хагас зуун жил жаргал зовлонгоо хуваалцаж, нэг нэгэндээ уусч жаргасан, алтан хуримаа хийвэл монгол түмэн, энэ хоёр сайхан аав, ээжид аз жаргал хүсч, эрүүл энх урт удаан наслахын ерөөл өргөж, бахархах нь тодорхой юм.
  • Аюулт үзэгдлээс 39 хүний амийг аварчээ
    2016 оны 2 сарын 15
    Нийслэлийн Онцгой байдлын газар сар шинийн баяр амралтын өдрүүдэд өндөржүүлсэн байдалд үүрэг гүйцэтгэв.
  • Шинэ клип: Дуучин Хүрэлээ ”Миний дурласан бүсгүй”
    2016 оны 2 сарын 15
    <iframe width=”560” height=”315” src=”https://www.youtube.com/embed/UUc9wiMGnmc” frameborder=”0” allowfullscreen></iframe>
  • Галзуурсан чоно хүн рүү дайрчээ
    2016 оны 2 сарын 15
    Мал амьтны гоц халдварт өвчин болох Галзуу өвчний тохиолдол гурван аймагт бүртгэгджээ.
  • МАН-ынхан чуулганы танхимд орж ирээгүй байна
    2016 оны 2 сарын 15
    УИХ-ын ээлжит бус чуулган өглөө 09:00 цагт нээлтээ хийх хуваарьтай байсан ч одоог хүртэл эхлээгүй байна. 12.00 цагийн байдлаар 76 гишүүнээс 30 гишүүн бүртгэгдээд байна. Тодруулбал, Ардчилсан намын 26, “Шударга ёс” эвслийн хоёр, ИЗНН-ын нэг, бие даагчдаас нэг гишүүн байгаа аж. Ардчилсан намын бүлгийн гишүүдээс дөрөв нь гадаад, дотоодод томилолттой байгаа. Харин МАН-ын бүлгийнхэн эрх баригчид өөрсдөө ирцээ бүрдүүлэх ёстой хэмээн чуулганы танхимд орж ирэхгүй байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Тус бүлгийн тухайд нэгдсэн чуулган болон байнгын хороодын хуралдаануудад Ардчилсан намын бүлэг 100 хувь ирцээ бүрдүүлсний дараа танхимд орж ирэх нь гэм биш зан болсоор удаж байгаа. Уг нь УИХ-ын гишүүд аль бүлэгт хамаарч байгаагаас шалтгаалахгүйгээр ирцээ бүрдүүлж, парламентын үйл ажиллагааг хэвийн явуулах үүрэгтэй. Гэтэл ууган намынхан энэ мэт жижиг асуудлаар хууль тогтоох үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулдаг байдлаа хэзээ зогсоож, төлөвших юм бол доо
  • ҮХЦ-ийн гадна Ж.Амарсанааг огцруулахыг шаардаж хүмүүс цуглажээ
    2016 оны 2 сарын 15
    УИХ-ын дарга З.Энхболд түүнийг хууль зөрчсөн хэмээн үзэж албан тушаалаас нь эгүүлэн татах албан тоотыг Улсын дээд шүүхэд хүргүүлсэн. Харин Улсын дээд шүүхээс түүнийг эгүүлэн татахыг зөвшөөрснөөр ийнхүү Улсын Их хурлаар хэлэлцэж эхлээд байгаа юм. Тэгвэл Ж.Амарсанаагийн хувьд “Намайг огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцдэггүй юм. Намайг хууль зөрчсөн эсэхийг шүүх нотолно. Үнэхээр огцруулах, эгүүлэн татах асуудал яригдвал хуулийн дагуу эхлээд ҮХЦ дотроо хуралдсаны дараа Улсын Дээд шүүхэд асуудлыг хэлэлцэх ёстой” гэж хэлсэн байдаг. Тиймээс Үндсэн хуулийн цэц өнөөдөр эл асуудлаар хуралдаж байна. Цэцийн гадна Ж.Амарсанааг огцруулах ёстой гэсэн иргэд цөөнгүй байсан юм.
    Ингээд иргэн Ш.Жаргалсайхантай уулзаж сэтгэгдлийг сонслоо. Тэрбээр “Ард түмний эсрэг хууль санаатайгаар гаргаж байна. УИХ-аар огцруулчихаад байхад би огцрохгүй гээд суугаад байдаг. Ийм болчимгүй үйл хийж болох уу. Түүнийг хуулийн сургууль төгссөн мэдлэг боловсролтой хүн бүр гайхаж байна. Өнөөдөр энд цуглаан болоогүй ч болоход тун ойрхон байна.Цэц нь ингээд байвал ард түмэн одоо хэнд нь итгэж явах юм бэ?. Тэд өнөөдөр арьсаа хамгаалаад байгаа юм уу. Уг нь өнөөдөр их хурал огцруулцна гэсэн биз дээ.Тэгсэн хирнээ эндээ байгаад л арьсаа хамгаалаад байх юм. Ер нь болохгүй бол үндсэн хуулийн цэцийг тэр чигт нь сольж болно шүү дээ. Үндсэн хуулийн цэцээ манах манаач нар нь ингээд ард түмний эсрэг хууль гаргаад байвал тэднийг гуйж байх алба байхгүй.
  • ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанааг огцруулах асуудлыг маргааш хэлэлцэнэ
    2016 оны 2 сарын 15
    Ж.Амарсанааг огцруулах асуудлыг маргааш хэлэлцэнэ
  • Банкууд долларыг 2021-2023 төгрөгөөр зарж байна
    2016 оны 2 сарын 15
    Ам.долларын төгрөгтэй харьцах ханш он гарсаар чангарах болсон. Өнөөдрийн байдлаар арилжааны банкууд нэг ам.долларыг 2021-2023 төгрөгөөр худалдаж байна.
  • Ойрын өдрүүдэд хүйтэн байна
    2016 оны 2 сарын 15
    Ойрын өдрүүдэд хүйтэн байна

  • “Тэмээн поло-2016” болно
    2016 оны 2 сарын 15
    Ирэх гуравдугаар сарын 3-6-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо “Тэмээн поло-2016” Улсын аварга шалгаруулах тэмцээн болно.
5287 5288 5289 5290 5291 5292 5293
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
    4 цаг 0 мин
  • Телеграмм залилангийн улмаас 72 хүнд 1.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
    4 цаг 16 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Хэмнэлтийн тодотгол”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
    4 цаг 37 мин
  • Монгол, Киргизийн хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрлээ
    5 цаг 6 мин
  • И.Зандангарав: Дулааны шугамын ажилд зохих журмыг мөрдөөгүйн улмаас эвдрэл үүссэн зөрчлийг арилгуулж байна
    5 цаг 29 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
    5 цаг 35 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ХХААХҮ-ийн салбарын цаг үеийн ажлын талаар УИХ-д мэдээлэл хийлээ
    5 цаг 48 мин
  • Ж.Энхбаяр: Хонь, ямаа, адуун сүргийг бууруулж, үхэр болон тэмээн сүргийг нэмэгдүүлэх шаардлага байгаа
    5 цаг 53 мин
  • Ж.Энхбаяр: Богино хугацаанд эрс өсөж байгаа салбар, хүмүүс урам зоригтой байгаа
    6 цаг 7 мин
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
    6 цаг 8 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
    6 цаг 13 мин
  • Ш.Бямбасүрэн: Шинэ хоршоо хөдөлгөөнийг хир халдаахгүй л явуулах гээд байна
    6 цаг 16 мин
  • Б.Жаргалан: МАН-ын дарга нар бүгд гоё нэртэй хөтөлбөртэй боллоо
    6 цаг 20 мин
  • Ой, хээрийн түймэртэй холбоотой дуудлага 46.2 хувиар өсжээ
    7 цаг 5 мин
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
    7 цаг 6 мин
  • ТТБЗ: Төсвийн орлогыг хэт өөдрөгөөр төсөөлж, зарлагыг нэмэгдүүлэх боломж хомс гэдгийг сануулсаар ирсэн
    7 цаг 28 мин
  • Г.Дамдинням: "Алт-3" аяны тогтоолын төслийг ЗГ зориг гаргаж оруулж ирж байгаа
    7 цаг 43 мин
  • "Монгол Наадам" цогцолборын хойд уулзвар хүртэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэхгүй
    8 цаг 11 мин
  • Нийслэлийн иргэдийн өдрөөр Улаанбаатар–Давааны зөрлөг–Улаанбаатар чиглэлд галт тэрэг аялна
    8 цаг 46 мин
  • “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
    9 цаг 2 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • МАН-ын рейтинг тасралтгүй уруудаж, АН-ынх аажмаар өсөж байна
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • Л.Энх-Амгалан: Боловсролын сайд П.Наранбаярын "гөлөг төөрүүлсэн" мэдэгдэлд зориулж хэдэн үг хэлье
  • “Дэлхийн эдийн засаг: Мөнгөний бодлогын үр нөлөө” сэдэвт олон улсын өндөр түвшний хурал болж байна
  • Бага насны хүүхдийг голын эрэг дагуу ганцааранг нь үлдээхгүй байхыг анхаарууллаа
  • "Бууж мордох хорвоо"
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Зүрхэнд гэрлийн хурдаар хүрэх ХУРД хамтлагийн таван дуу
  • Нийслэлийн иргэдийн баяраар ил задгай, зөвшөөрөлгүй худалдаа хийхийг хориглоно
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Бага насны хүүхдийг голын эрэг дагуу ганцааранг нь үлдээхгүй байхыг анхаарууллаа
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
  • Дэвид Бекхэм: Английн хөлбөмбөгийн домог
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • А.Ариунзаяа: Жендерийн гэдэг үгийг ад үзээд байгааг ойлгохгүй байна
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК