-
2016 оны 1 сарын 18
Түүх, соёлын дурсгалт үнэт зүйлсийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсан бүлэг этгээдийг тагнуулын байгууллага илрүүлэн шалгаж байна.
-
2016 оны 1 сарын 18
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх гэж буй бөгөөд улс төрөөс завсарлага авах гэж байгаагаа мэдэгдсэн билээ. Тиймээс түүний орны хүнийг сонгох сонгууль болох гэж байгаа нь энэ юм.
-
2016 оны 1 сарын 18
”Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 03 дахь дугаар хэвлэгдэн гарчээ.
-
2016 оны 1 сарын 18
Консервны лааз үйлдвэрлэдэг болжээ
-
2016 оны 1 сарын 18
Өнөөдрөөс хүйтний эрч чангарч, цас орно
-
2016 оны 1 сарын 18
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Гэр оронгүй иргэдийн талаар авах арга хэмжээний тухай” А/29 дугаар захирамж гаргалаа. Тус захирамжаар гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэх үйлчилгээ үзүүлдэг “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагад Улаанбаатар хотын Цагдаагийн газраас 2013 оны 06 дугаар сард хүлээлгэж өгсөн эд хөрөнгийг Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Нийгмийн Хамгааллын тусгай төв”-д хүлээлгэж өгөх ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн даргаар Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга Ч.Болдбаатар ажиллаж байна. Улаанбаатар хотын Цагдаагийн газраас хүлээлгэж өгсөн, тус төвд нийгэмшиж байгаа иргэдийг 2016 оны 01 дүгээр сард багтаан “Нийгмийн хамгааллын тусгай төв”-д хүргүүлэхийг тус ажиллах хэсэгт даалгалаа. Дээрх үйл ажиллагаатай холбогдон гарах зардал болох 650.000 төгрөгийг Нийслэлийн 2016 оны төсөвт батлагдсан тэнэмэл орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх зардлаас санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст үүрэгдлээ. Мөн “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагаас хүлээж авсан иргэдийг хуулийн этгээдийн дүрэмд заасан үйл ажиллагааны чиглэлийн дагуу нийгэмд бие даан амьдрах чадварт сургах, нийгэмшүүлэх үйл явцад туслан дэмжих, нийгмийн хамгааллын үйлчилгээ үзүүлж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Нийгмийн хамгааллын тусгай төв”-д даалгалаа. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалайд даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 1 сарын 18
АПУ Трейдинг компани Олон улсын ISO 9001:2008 сатндартын батламж гардан авлаа
-
2016 оны 1 сарын 18
http://www.24tsag.mn/content/129201.shtml
-
2016 оны 1 сарын 18
”Ирвэс хамгаалах сан”-ийн ажилтан Т.Лхагвасүмбэрэл агсны дурсгалд зориулсан 1000-н зул өргөх ёслол өнөөдөр 18.00 цагт Чингисийн талбайд болно.
-
2016 оны 1 сарын 18
БЗД-ийн нутаг Намъянжүгийн гудамж, Нарантуул олон улсын худалдааны төвийн урд замд Т. Spacio маркийн авто машины жолооч Ж нь явган зорчигч 34 настай эрэгтэ Э-г мөргөж гэмтээсэн. Явган зорчигч Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон.
БЗД-ийн нутаг Их тойруу Сансарын тунелийн хойд замд N.Pulsar маркийн авто машины жолооч У нь явган зорчигч 50 настай эрэгтэй Б-г мөргөж гэмтээсэн. Явган зорчигч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон.
-
2016 оны 1 сарын 18
Буркина Фасод 3 хоногийн хугацаанд гашуудал зарлаад байна
-
2016 оны 1 сарын 18
БГД-5 “Фамили” саунд бусдыг биеэ үнэлэхийг зохион байгуулаад байна” гэсэн мэдээллийг 01-р сарын 15-нд авч шалгахад: ХУД-13 хороонд суух Б /эм.28н/ гэгч бусдыг биеэ үнэлэхийг зохион байгуулсан хэргийг БГДЦХ-2 шалгаж байна.
-
2016 оны 1 сарын 18
10-ийн бетоноор цохиж амь насанд нь хүрчээ
-
2016 оны 1 сарын 18
Нийслэл юунд хөрөнгө оруулалт, худалдан авалт хийхээ анх удаа ил тод зарлаж, өнгөрсөн жилээс эхлэн нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Худалдааны танхимтай хамтран “Улаанбаатар хөрөнгө оруулалт - 2015” бизнес чуулга уулзалтыг зохион байгуулсан. Энэ жил тус чуулга уулзалтыг “Улаанбаатар худалдан авалт - 2016” нэртэйгээр хоёр дахь жилдээ 01 сарын 20-нд зохион байгуулах гэж байна. Чуулга уулзалт нь нийслэлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх зорилготой юм.
“Улаанбаатар худалдан авалт - 2016” бизнес чуулга уулзалтаар нийслэл энэ онд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөр, тендерүүдээ танилцуулж, эдгээрт хувийн хэвшлийнхэн хэрхэн оролцох, хамтран ажиллах талаар харилцан санал солилцоно. Хувийн хэвшлийн санаачилга аль салбарт чухал байна, хууль эрх зүйн хүрээнд хот хэрхэн дэмжин ажиллах боломжтойг форумын хүрээнд ярих юм.
Чуулга уулзалтад Улсын Их хурал, Засгийн газрын гишүүд, Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд нар, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагууд, Улаанбаатар хотын Худалдааны танхимын гишүүд, Олон улсын байгууллагын төлөөлөгч, Үндэсний баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагчид оролцоно.
Тус чуулга уулзалт энэ сарын 20-нд Шангри-Ла зочид буудалд болох бөгөөд нэгдсэн хуралдаан 9:00-12:00, салбар хуралдаан 14:00-17:00 цаг хүртэл үргэжилнэ. Чуулга уулзалтад оролцох хүсэлтэй нийслэлд үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчид www.ubchamber.mn цахим хуудас болон 77003883 утсанд хандаж бүртгүүлэх боломжтой гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 1 сарын 18
Мөн УИХ-ын гишүүн Г.Уянгыг ХҮН-д элсэхээр өргөдлөө өгсөн талаар зарим эх сурвалжууд мэдээлж эхэллээ. Хэрвээ уг мэдээлэл баталгаажвал ХҮН-ынхан УИХ-д хоёр төлөөлөлтэй болно гэсэн үг юм.
-
2016 оны 1 сарын 18
Галт тэргэнд дайруулж амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн бямба гаригт гарчээ.
-
2016 оны 1 сарын 18
АЭХ-ны тэргүүнд Б.Ургамалцэцэг, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг, Г.Байгальмаа, З.Нарантуяа, Ц.Одонтунгалаг, И.Нарантуяа, Д.Оюунцэцэг, Л.Нармандах, Г.Хажидмаа, Г.Хажидмаа нар нэр дэвшиж байгаа билээ.
-
2016 оны 1 сарын 18
11.00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалан нийгэмлэгүүдийн холбооноос цахилгааны төлбөрөөс нэг тэрбум төгрөг завшиж хэрэглэгчдийг хохироосон талаар мэдээлэл хийнэ.
-
2016 оны 1 сарын 18
Өвөрхангай аймгийн Засаг даргын захирамжаар улсын болон хувийн цэцэрлэгүүдийг өнөөдрөөс эхлэн 23-ны хүртэл түр хугацаагаар хаах шийдвэр гаргажээ.
-
2016 оны 1 сарын 18
Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш 16.00 цагт товлогдож, нийт 14 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүний дотор Элчин сайд нарыг томилуулах тухай асуудал багтсан байна. Энэ тухай Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн хэлэлцүүлэх аж.
Мөн Монгол Улсын виз олгох журмыг шинэчлэн батлах тухай, Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журмыг шинэчлэн батлах тухай, Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоох журмыг шинэчлэн батлах зэрэг асуудлыг Хууль зүйн сайд оруулж хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Дэлгэрэнгүй жагсаалтыг дараах хүснэгтээс тодруулж харна уу.
№