БГД-ийн 5-р хороо “Фамили” саунд бусдыг биеэ үнэлэхийг зохион байгуулаад байна” гэсэн мэдээллийг цагдаагийн алба хаагчдад өгчээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид өнгөрсөн баасан гарагт очиж шалгахад ХУД-ийн 13-р хороонд суух 28 настай эмэгтэй Б гэгч бусдыг биеэ үнэлэхийг зохион байгуулж байжээ. Уг хэргийг БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулах хэрэгт Эрүүгийн хуулийн 124.2-т зааснаар хэрэг үүсгэн шалгадаг билээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)