-
2015 оны 6 сарын 17
<iframe width=”560” height=”315” src=”https://www.youtube.com/embed/-JEO8EtVE1I” frameborder=”0” allowfullscreen></iframe>
-
2015 оны 6 сарын 17
Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт цэвэрлэгээ, ногоон байгууламжийн ажил эхэллээ
-
2015 оны 6 сарын 17
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх үүднээс ОХУ-д айлчилж байна. Тэрбээр ОХУ-ын Санктпетербургийн эдийн засгийн форумд оролцох гэж байгаа юм.
Айлчлалын хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай уулзалт хийх аж. Энэ үеэр эдийн засгийн харилцаа, дэд бүтцийн асуудлын талаар санал солилцож, ярилцах юм байна.
Ерөнхий сайдын хувьд энэ зун нэлээд завгүй өнгөрөөхөөр төлөвлөөд байгаа аж. Тэрбээр ОХУ-д айлчлал хийсний дараа АНУ-ыг зорихоор төлөвлөөд байгаа юм.
Б.Дэжид
-
2015 оны 6 сарын 17
Улаанбаатар хотын гудамж, зам талбайн гадна гэрэлтүүлгийг цагийн механизм ашиглаж удирдах үйл ажиллагааг автоматжуулсан ”ТУЛГА” систем ашиглах сургалт зохион байгууллаа. Сургалтад Улаанбаатар хотын Захирагчийн алба, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, дүүргүүдийн дэд бүтэц тохижилтын хэлтсийн мэргэжилтнүүд, дүүргүүдийн гэрэлтүүлэг ашиглалт үйлчилгээ хариуцсан байгууллагуудын инженер, техникийн ажилчид хамрагдав.
-
2015 оны 6 сарын 17
Налайх хотын Захирагчийн сонгуульд аль нэг нэр дэвшигч олонхийн санал аваагүй тул журмын дагуу дахин сонгуулийг зохион байгуулах гэж байна. Дахин сонгууль маргааш буюу 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 07-22 цагийн хооронд зургаан хэсгийн хороонд болно. Энэ удаагийн сонгуульд өмнөх сонгуульд хамгийн олон санал авсан 2 нэр дэвшигч буюу Налайх дүүргийн ИТХ-аас нэр дэвшигч Ш..Хаан, бие даан нэр дэвшигч Ц.Минжинхүү нар өрсөлдөнө. Эдгээр нэр дэвшигчийн хамгийн олон санал авсан нэр дэвшигч Нийслэлийн анхны дагуул хот Налайх хотын Захирагчаар сонгогдоно. Тиймээс Монгол Улс, нийслэлийн түүхэнд анх удаа зохион байгуулагдаж буй Захирагчийн сонгуульд идэвхтэй оролцож саналаа өгөөрэй гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 6 сарын 17
Байнгын хороодын өнөөдрийн хуралдааны хуваарь /2015.06.17/
Байнгын хорооны хуралдаан:
06 дугаар сарын 17-ны Лхагва гарагт:
1.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай болон “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.05.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэн яаралтай хэлэлцэх дэгээр, анхны хэлэлцүүлэг/.
2.Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдаан Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдааны дараа “А” танхимд:
Хэлэлцэх асуудал
Засгийн газраас 2015 онд агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд авто тээврийн хэрэгслэлээс ялгарах хорт утааг багасгах тал дээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар болон хийгээр халаалтын асуудлыг шийдвэрлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар цаашид хийхээр төлөвлөж байгаа ажлын талаар сонсох.
3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Нийтийн сонсголын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч, 2014.07.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
4.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл/Улсын Их хурлын гишүүн Р.Амаржаргал нарын 3 гишүүн 2015.06.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
“Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын гэрээ”-ний төсөл /Засгийн газар 2015.06.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
Цөмийн энергийн комиссын мэдээлэл сонсох;
Бусад
5.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Гэр хорооллын нөхцөлийг сайжруулах төслийг хэрэгжүүлэх явцад иргэдийг хохироосон тухай өргөдлийн дагуу хяналт шалгалт хийж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулга хэлэлцүүлэх тухай.
-
2015 оны 6 сарын 17
Нийслэлийн Засаг дарга “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/485 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Улсын төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжүүлэх Баянгол дүүргийн 85 дугаар цэцэрлэгийн сантехникийн засварын 70 сая төгрөгийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулан, худалдан авах ажиллагааг холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт даалгав.
-
2015 оны 6 сарын 17
”Авзага”-ын арван давхраас 2 настай хүүхэд унаж амиа алдлаа
-
2015 оны 6 сарын 17
”Милл” кино компани, ”Нүдэн” филмын дэлгэцийн уран бүтээл ”Made in Ulaanbaatar” УСК маргааш ”Тэнгис” кино театрт 17:00 цагаас нээлтээ хийж үзэгчдийн хүртээл болох нь ээ. Тус кино хот хөдөөгийн амьдралын ялгааг тун сонирхолтойгоор харуулж чадсан адал явдалт инээдмийн төрлийн кино юм.
-
2015 оны 6 сарын 17
Тэрээр хамгийн сүүлд ”Цензургүй яриа”-д орж байр сууриа илэрхийлсэн. Түүнээс өмнө Оюутолгойн хөрөнгө оруулагчдыг ”ГААГ”-ийн шүүхэд өгснөө зарласан. Бас Оюутолгойн гүйцэтгэх захирлыг Арбитрийн шүүхэд өгч байгаагаа ч олон нийтэд мэдэгдсэн. Түүнээс хойш нилээд хугацаа өнгөрөв. ”ГААГ”-ийн шүүхээс ч, Арбитрийн шүүхээс ч хариу ирсэнгүй. Үнэхээр С.Ганбаатар хэлсэндээ хүрч ”ГААГ”, Арбитрийн шүүхэд өгсөн бол ямар нэгэн хариу, тайлбар ирэх ёстой гэж зарим хүмүүс ярилцаж байна. Харин учир мэдэх хүмүүс энэ хоёр шүүхээс С.Ганбаатарын ”төөрөлдсөн, хаяг андуурсан” хүсэлт захидалд хариу ирэх учиргүй гэж тайлбарлах болсон.
-
2015 оны 6 сарын 17
Нийслэлийн“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд PLAYTIME 2015 амьд хөгжмийн наадам энэ оны 6-р сарын 27, 28 өдөр “Монгол шилтгээн”-д зохион байгуулагдах гэж байна. Тус наадам нь 14 дэх жилдээ зохион байгуулагдах бөгөөд наадмын гол зорилго нь Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр өнгөрүүлэх, дэлхийн болон монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулах замаар тэдний хөгжмийн боловсролыг дээшлүүлэхэд оршино.
-
2015 оны 6 сарын 17
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтсээс “Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагаа”-ны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, идэвхижүүлэх, хамтын ажиллагааны ач холбогдол, хэрэгцээ шаардлагыг ойлгуулах, Мандал сум дахь Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагааг сурталчилах үүднээс Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Засаг даргын тамгын газартай хамтран “Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагаа” арга хэмжээг зохион байгуулж ажиллалаа.
-
2015 оны 6 сарын 17
СХД-ийн 26 дугаар хороонд оршин суух иргэнээс ”манай нөхөр өөрийгөө боох гээд байна” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу очиж шалгахад 29 настай эрэгтэй “Б” 06-р сарын 15-ны 21:40-д архи ууж согтуурсан үедээ ээжээсээ архины мөнгө нэхэж өгөхгүй гэхэд нь айлган сүрдүүлэх зорилгоор гэрийн баганаасаа цахилгааны утсаар боох гэж завдсан байжээ. Уг хэргийг СХД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
-
2015 оны 6 сарын 17
Авлигатай тэмцэх газар төрийн байгууллагын үйл ажиллагааны мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээллээ сар бүрээр танилцуулж байгаа билээ. Өнгөрсөн сард тус газраас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр зохион байгуулсан үйл ажиллагааны талаар товч мэдээлье.
-
2015 оны 6 сарын 17
Аврагч залуу гэмт халдагчдын бай, бүр гэмт хэрэгтэн байж, монгол бүсгүйн хэн болох нь тодорхойлогдсон болон биеийн байдал нь хэр байгаа тухай багц мэдээллийг хэрэг дээр ажиллаж буй цагдаа нараас авснаа “Багц 24” буландаа хүргэж байна.
-
2015 оны 6 сарын 17
Дөрөвхөн настай охиныг зодож хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй талийгаач охины хойд эх Г.Маралмаа, хэргийг нуун дарагдуулсан хэмээн буруутгагдсан талийгаач охины төрсөн эцэг Т.Цогт нарыг шүүх хурал өнөөдөр 10.00 цагаас ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид болно. Хурал Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд болох байсан ч Г.Маралмаагийн биеийн байдал тааруу байгаа учир ийнхүү цагдан хорих ангийн шүүх танхимд болох юм. Өмнөх шүүх хурал энэ сарын 3-нд болох байсан ч шүүгдэгч Г.Маралмаа алдаж унан, түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгдсэн юм. Тиймээс шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулаад байсан билээ.
-
2015 оны 6 сарын 17
Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
-
2015 оны 6 сарын 17
2015 оны 06 дугаар сарын 17-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
-
2015 оны 6 сарын 16
Хүүхдүүд гудамжинд хэвтэж байна
-
2015 оны 6 сарын 16
АНУ-ын Филаделф хотын баруун хэсэгт ус дамжуулах хоолой задарч их хэмжээний ус гудамж талбайд асгарсан байна.