-
2025 оны 7 сарын 31
Голомт банк Universe картын эзэмшигчдэдээ зориулан ээлжит урамшууллаа зарлалаа. Бид энэ удаа Shangri-la Ulaanbaatar-тай хамтран бүх төрлийн кредит болон Premier, Si дебит картад үйлчлэх буцаан олголттой урамшууллыг 2025.07.23-наас эхлэн хэрэгжүүлж байна. Он дуустал үргэлжлэх энэхүү урамшууллын хүрээнд та сонгогдсон картаар Shangri-La Ulaanbaatar-т байрлах үйлчилгээний газруудаар үйлчлүүлэхдээ Голомт банкны ПОС дээр төлбөрөө төлөөд 5%-10%-ийн буцаан олголт авах боломжтой.
-
2025 оны 7 сарын 31
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар БГД-ын 16 дугаар хороонд 320 хүүхдийн суудалтай сургууль барьж буй.
-
2025 оны 7 сарын 31
Прокурорын байгууллагаас улсын хэмжээнд Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “мансуурах” зөрчлийн гаралт, шийдвэрлэлтийг 2023 оноос 2025 оны эхний хагас жилийн байдлаар судлахад, эрх бүхий албан тушаалтан 2023 онд 197, 2024 онд 300, 2025 оны эхний хагас жилд 188 буюу нийт 685 зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан.
-
2025 оны 7 сарын 31
"Урмыг нь хугалахаар, ууцыг нь хугал" гэх үг бий. Гэтэл зарим улсын цолтой бөхчүүд олны хүндлэл, итгэл сэтгэлийг умартаж, энд тэнд сөхөрч яваа нь туйлын эмгэнэлтэй. Муу нэрийг хусавч арилахгүй шүү дээ.
-
2025 оны 7 сарын 31
Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хурал үргэлжилж байна.
-
2025 оны 7 сарын 31
3 дахь удаагийн энэхүү хурлаар сайжруулсан шахмал түлшний түүхий эдийн агаарын бохирдол үүсгэх нөлөөг олон удаагийн шинжилгээ, туршилтаараа нотолж авч үзээд, ирэх өвөл анхдагч нүүрсний өөр эх үүсвэр буюу хагас коксон түлшийг түлж, хэрэглээнд нэвтрүүлэх шийдэлд хүрсэн байна. Гэхдээ импортын шахмал түлшээ авахдаа ч нарийвчилсан шинжилгээ дүгнэлтэд үндэслэх болохыг Эрдэмтдийн зөвлөл мэдэгдэж байв.
-
2025 оны 7 сарын 31
Чингисийн өргөн чөлөөний засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн уулзвараас Тэмээтэй хөшөөний уулзвар хүртэлх замыг хэсэгчлэн хааж, засвар, шинэчлэлтийн ажил хийж байна.
-
2025 оны 7 сарын 31
20 жилийн өмнө Сүхбаатар аймгийн наадамд морь цоллож байсан тэр хүү өнөөдөр "Дэлхийн шилдэг дуурийн дуучин" болжээ. Тэрбээр дэлхийн шилдэг дуурийн дуучдын жагсаалтыг нийт 7500 оноогоор тэргүүлжээ. Ийнхүү уншигч бүхэнд Дэлхийн дуурийн шилдэг дуурийн дуучин Э.Амартүвшингийн тухай 24 баримтыг хүргэж байна.
-
2025 оны 7 сарын 31
Өнөөдөр буюу 2025 оны долоодугаар сарын 31-ний Пүрэв гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.
-
2025 оны 7 сарын 31
"Opera World"-оос өчигдөр буюу 2025 оны долоодугаар сарын 30-ны өдөр дэлхийн шилдэг дуурийн дуучдын шинэчилсэн чансааг танилцуулжээ.
-
2025 оны 7 сарын 31
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт гарсан ой, хээрийн гал түймрийг бүрэн унтраажээ
-
2025 оны 7 сарын 31
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 31-ний байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13014 болжээ.
-
2025 оны 7 сарын 31
Улаанбаатар хот орчмоор өнөөдөр үүлшинэ. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.
-
2025 оны 7 сарын 30
Миний хөгшин аав болон аав гээд манай удам 80 жил Үндэсний бөхөөрөө барилдаж байгаа. Увс аймгийн 20 жилийн ойн баяр наадамд хөгшин аав минь түрүүлж байсан. 80 жилийн өмнө өвөөгийнхөө түрүүлж байсан энэ дэвжээнд түрүүлсэндээ баяртай байна.
-
2025 оны 7 сарын 30
Тулгар төрийн 2234, Их Монгол улсын 819, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, ардын хувьсгалын 104 жилийн ой, ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Увс аймаг баруун бүс-2025 наадмын хүчит бөхийн барилдаан өндөрлөлөө.
-
2025 оны 7 сарын 30
Тулгар төрийн 2234, Их Монгол улсын 819, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, ардын хувьсгалын 104 жилийн ой, ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Увс аймаг баруун бүс-2025 наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваа өндөрлөлөө.
-
2025 оны 7 сарын 30
Ерөнхийлөгчмйн фракц хотын даргад Я.Содбаатарыг зүтгүүлж, ерөнхий нарийн бичгийн даргад Б.Пүрэвдагвад өгөхөөр зургаа зуржээ. Саяхан болж өнгөрсөн Өндөр гэгээний мэлмий гийсний их ойн даншгаар Өвөрхангайд ийм уулзалтууд Ерөнхий сайд Г.Занданшатар, ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нар хийсэн байна.
-
2025 оны 7 сарын 30
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр, өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
-
2025 оны 7 сарын 30
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Женев хотод зохион байгуулагдаж буй Парламентын дарга нарын дэлхийн 6 дугаар бага хуралд оролцох үеэрээ ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга Хатагтай В.И.Матвиенкотой албан ёсны уулзалт хийлээ.
-
2025 оны 7 сарын 30
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн Танхимын дарга Нүкага Фүкүширотой албан ёсны уулзалт хийлээ.