зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4402 4403 4404 4405 4406 4407 4408
  • Чөлөөт эх одтой, шар бич өдөр
    2017 оны 7 сарын 20
    2017.07.19 / БИЛГИЙН ТООЛЛЫН 26
    ЗУНЫ ДУНД УЛААН МОРЬ САРЫН
    ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ХОНЬ ӨДӨР
    Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ
    Наран ургах, шингэх: 05.15-20.38
    Барилдлага: Үхэх
    Шүтэн барилдлага: Авахуй
    Суудал: Огторгуй
    Аргын тооллын 7 сарын 19, Буд гараг. Билгийн тооллын 26, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, улаагчин хонь өдөр. Өдрийн наран 5 цаг 15 минутад мандан, 20 цаг 38 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.
  • Улаанбаатарт 28 хэмийн дулаан байна
    2017 оны 7 сарын 20
    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн баруун хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 12-17 градус, өдөртөө Халх голын сав газраар 20-25 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг, ихэнх нутгаар бороо орно. Өдөртөө солигдмол үүлтэй, нутгийн зүүн өмнөд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 15-20 градус, өдөртөө бүх нутгаар 25-30 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлэрхэг, түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.
  • “Хуур Мusic Festival 2017” хөгжмийн наадам анх удаа зохиогдоно
    2017 оны 7 сарын 19
    “BRB” , “Монгол ТВ”, “Xyyp”, “Brainstorm”, “Skinny” компани хамтран Монголын шоу арга хэмжээ, парти, хөгжмийн наадмын стандартыг нэг шат ахиулан “XMF-Хуур Music Festival” хөгжмийн наадмыг анх удаа зохион байгуулна.

    Монголд өмнө засч байгаагүй хамгийн том, шинэлэг тайз, гайхалтай тод гэрэлтүүлэг, цэвэр хөгжмийн дуугаралт, онцлог орчин болон эмх цэгцтэй зохион байгуулалт үзэгчдийг хүлээж байна.

    Хоёр өдөр үргэлжлэх тус шоуны эхний өдөр Монголын шилдгүүд болон гадаадын уран бүтээлчид урилгаар дуулах юм. Хоёр дахь өдөр гадаадын шилдэг залуу DJ нарын тоглолт болно.

    Тус фестиваль ирэх сарын 25, 26-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох бөгөөд тасалбар нь энэ сарын 24-нөөс худалдаанд гарах аж. Энэхүү хөгжмийн наадмыг цаашид жил бүр зохион байгуулахаар төлөвлөжээ.
  • Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар шинээр тэмдэг, тэмдэглэгээ байршууллаа
    2017 оны 7 сарын 19
    Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар шинээр тэмдэг, тэмдэглэгээ байршууллаа
  • Явган зорчигчийг мөргөж амь насыг хохироогоод зугтсан этгээдийг илрүүлжээ
    2017 оны 7 сарын 19
    ХУД-ийн нутаг Морингийн давааны замд /2017.06.21/ марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 58 настай Э-г мөргөж амь насыг хохироогоод хэргийн газрыг орхин явжээ.
  • Өгөөжийн уулзвараас урагш 60 метр замыг хаана
    2017 оны 7 сарын 19
    Өгөөжийн уулзвараас урагш 60 метр замыг хаана
  • Төмөр замчид ойн түймрийг унтраахад оролцлоо
    2017 оны 7 сарын 19
    Монгол орны хойд болон төвийн аймгуудад гарсан ой хээрийн түймэрийг унтраахад төр болон хувийн хэвшлийн байгууллагууд, иргэд идэвхтэй оролцож, байгаль орчноо хамгаалах үйлсэд нэгдэж буй. Зам тээврийн салбарынхан ч ой хээрийн түймрийг унтраахад бие сэтгэлээрээ оролцож байна.

    Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат энэ сарын 16-ны өдөр ой хээрийн түймэрт шаардлагатай гал унтраах ажилд бэлэн байх үүрэг чиглэлийг салбар газруудад өгсөн байна. Үүний дагуу шаардлагатай тохиолдолд нэмэлт хүчээр ажиллахын тулд “Чингис хаан” ОУНБ-ын Аврах, гал унтраах албаны бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд орж шаардлагатай багаж хэрэгслийг бэлтгэн ажиллажээ. Мөн иргэний нисэхийн залуучуудын холбооноос хандивын уриалга гаргаж, Томас айр компани 2тн устай JU1918 онгоцоор хоёр удаа Батсүмбэрийн галын голомтод нислэг үйлдэж гал унтраагаад буй аж. Цаашид шаардлага гарсан буюу захиалга өгсөн тохиолдолд 2тн устай JU1918 онгоц бэлэн байдалд байна.

    Түүнчлэн УБТЗ-ын хэмжээнд байгаа 11 галын машин 40 хүний бие бүрэлдэхүүн болон 2 гал унтраах галт тэрэг, шүхэрчин буулгах жижиг онгоц, гал унтраах усаар бөмбөгдөх онгоцыг бэлэн байлгаж, шаардлагатай арга хэмжээг шуурхай авч ажиллажээ.

    Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны орчимд гарсан ой хээрийн түймэрийг унтраахад УБТЗ-ын Залуучуудын төв байгууллага нэгдэж ”Эх орноо аварцгаая” уриалгыг нийт шугам замын хэмжээнд дэвшүүлсэн ажиллаж байна.

    Дээрх уриалгын хүрээнд Зүүнхараа зангилааны төмөр замчин залуус, орон нутгийн залуустай хамтран хандивын аян өрнүүлж, усаар шүрших төхөөрөмж, нэг тоннын багтаамжтай усны сав, гал үлээх хэрэгсэл зэрэг зургаан сая гаруй төгрөгийн үнэ бүхий эд материал, багаж хэрэгслийг цуглуулан түймэр унтраахад гар бие оролцож буй хүмүүст хүлээлгэж өгчээ.

    Мөн Зүүнхараа дахь Гал унтраах ангийн ”галын галт тэрэг”-ийг Түнхэл өртөө рүү шуурхай тушаалаар явуулжээ. Төмөр замчид хандивын аянаар цуглуулсан эд зүйлсээ уг галт тэргээр зөөвөрлөн хүргэсэн байна.

    Түүнээс гадна Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депо, Зүүнхараа өртөө, Барилга ашиглалт үйлчилгээний I анги, Замын хэсэг, Дохиолол холбооны I анги зэрэг байгууллагын нийт 200 гаруй залуус сайн дураараа зохион байгуулалтад орон гал түймрийн голомтод ажиллаж байна. Төмөр замчдын ар гэрийнхэн ч түймрийн голомтод ажиллаж байгаа хүмүүст хоол хүнс, хувцас хэрэгслээр тусалж, албан байгууллагуудын удирдлагаас ажилтнуудаа байгалийн гамшгийн эсрэг тэмцэх үйлст оролцох нөөц бололцоогоор хангаж ажиллажээ.
  • Усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
    2017 оны 7 сарын 19
    Усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • “Гал сөнөөгчдөд туслах групп”-ийнхэнг шагнажээ
    2017 оны 7 сарын 19
    “Гал сөнөөгчдөд туслах групп”-ийнхэнг шагнажээ
  • 1046 жолоочийн зөрчлийн оноо дуусчээ
    2017 оны 7 сарын 19
    ​Жолоочийн зөрчлийн оноо тооцох журам 2016 оны хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Журамд заасны дагуу жолооч бүр 10 оноотой байх бөгөөд зөрчлийн төрлөөс хамаарч 1-5 оноог хасах журмаар зохицуулдаг болсон.

  • Батсүмбэрт гарсан таван түймрийг цурманд оруулжээ
    2017 оны 7 сарын 19
    2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 09:00 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 2, Мандал суманд 1, Хүдэр суманд 2, Эрдэнэ суманд 2, нийт 7 түймэр асаж, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 1, Мандал суманд 3,Төв аймгийн Батсүмбэр сумын 5, Булган аймгийн Сэлэнгэ сумын 1, Увс аймгийн Малчин сумын 1, нийт 11 түймрийг цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

  • Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын ажилтай танилцлаа
    2017 оны 7 сарын 19
    Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын ажилтай танилцлаа
  • Ж.Мөнхбат: Cүүлийн хэдэн жилд анх удаа төсвийн орлого 500 тэрбум төгрөгөөр давлаа
    2017 оны 7 сарын 19
    Ж.Мөнхбат: Cүүлийн хэдэн жилд анх удаа төсвийн орлого 500 тэрбум төгрөгөөр давлаа
  • Баянзүрх дүүргийн МАН-ын гишүүдийн итгэлийг уландаа гишгэгч Э.Бат-Амгалан хэзээ хариуцлагаа хүлээх вэ
    2017 оны 7 сарын 19
    Баянзүрх дүүргийн МАН-ын гишүүдийн итгэлийг уландаа гишгэгч Э.Бат-Амгалан хэзээ хариуцлагаа хүлээх вэ
  • Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлд тавигдах шаардлагыг өндөрсгөнө
    2017 оны 7 сарын 19
    Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлд тавигдах шаардлагыг өндөрсгөнө
  • Цагдаагийн алба хаагчдад цол, шагнал гардууллаа
    2017 оны 7 сарын 19
    Цагдаагийн алба хаагчдад цол, шагнал гардууллаа
  • 80 гаруй хувь нь зуншлага тааруу, гантай байна
    2017 оны 7 сарын 19
    Өнгөрсөн зургадугаар сарын сүүлчээр л гэхэд зарим нутагт 40 градус хүрч халсан. Хэт халалтаас шалтгаалж газар хуурайшиж, бэлчээрийн
  • Баяр наадмын үеэр 707 зөрчил илрүүлжээ
    2017 оны 7 сарын 19
    дэсний их баяр наадмын үеэр МХЕГ, НМХГ-аас Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худаг, Сүхбаатарын талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэнд хоол үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, иргэдийг хамруулж, шалгалтыг зохион байгууллаа. 2017 оны 07 дугаар сарын 10-наас 16-ны өдрүүдэд 386 улсын байцаагч албан хаагчид болзошгүй хордлого, халдвараас урьдчилан сэргийлэх, түүхий эд, бүтээгдэхүүн нь чанар, аюулгүй байдлын шаардлага хангаж буй эсэх, ажиллагсдын эрүүл мэнд, ажлын байрны цэвэрлэгээ, үйлчилгээ, халдваргүйтгэлийн байдалд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулан, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллалаа.

    Энэ жил нийт 800 нийтийн хоол, худалдаа эрхлэх зөвшөөрөл олгогдлоо. Төв цэнгэлдэх хүрээлэнд нийтийн хоолны чиглэлээр 400, худалдааны чиглэлээр 100, Хүй долоо худагт нийтийн хоолны 200, худалдааны 100 зөвшөөрөл олгогдсон байна. Өнгөрсөн жилүүдэд иргэд, аж ахуй нэгж байгууллагад нийтийн хоол эрхлэх зөвшөөрөл олгогдож байсан бол энэ жилээс зөвхөн аж ахуй нэгж байгууллагад нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл өгдөг болсноор иргэдэд эрүүл аюулгүй хоол хүнсээр үйлчлэх нөхцөл баталгааг илүү сайжрууллаа.

    Нийт худалдаа үйлчилгээ эрхлэгчид, үйлчилгээний цэгүүдийн гадна талд нэр, хаягаа ил харагдахуйц байрлуулсан, худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэл явуулах эрхийн зөвшөөрөлийн мандатаа ил байрлуулах, худалдаа, үйлчилгээ эрхлэгчид нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан, тогооч нар нь мэргэжлийн үнэмлэхтэй, аж ахуйн нэгжүүд эмблем лого бүхий дүрэмт хувцас, малгайгаар жигдэрч, анонс байршуулсан. Хуушуураар үйлчлэх газрууд нь үйлчлүүлэгчдэд зориулсан сүүдрэвчтэй, сандал ширээ тавьсан, нэг удаагийн хэрэглээний бээлий, зориулалтын чимхүүр, сэрээ, халбага, нойтон болон амны сальфетка хүрэлцэхүйц байрлуулсан, хүнсний бүтээгдэхүүнийг горимын дагуу хадгалах хөргөгч, хөлдөөгчийг байршуулсан, гадна дотроо хогийн савтай байх шаардлага өгч, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллалаа.



    Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худагт НМХГ-ын явуулын лаборатори ажиллаж бүтээгдэхүүнийг газар дээр нь шинжиллээ. Махны 113, айрагны 26, нийт 139 дээжийг лабораторийн шинжилгээнд хамруулж улсын /ахлах/ байцаагчийн 14 дүгнэлт гаргалаа. Шалгалтын явцад 707 зөрчил илрүүлж, газар дээр нь 644 зөрчил буюу 91 хувийг арилгуулж ажиллалаа.
  • АНУ-ын Чикаго хотод амьдарч байгаа монголчууд сэтгэлийн хандиваа илгээлээ
    2017 оны 7 сарын 19
    Ойн түймэрт ажиллаж байгаа алба хаагчдад хүргэх, Онцгой байдлын албанд дэмжлэг үзүүлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд эд материалын болон мөнгөн хандив ирүүлсээр байна.

    Тухайлбал, өчигдөр АНУ-ын Чикаго хотод амьдарч байгаа 10,000 гаруй монголчуудын төлөөлөл болж яруу найрагч Х.Тэргэл болон бизнесийн үйл ажиллагаа явуулдаг н.Батцэнгэл нар хандив цуглуулах аян өрнүүлж, 1,116,000 мянган төгрөгийг хандивлалаа.



    Харин өнөөдөр “Оюу-Толгой ХХК”-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес болон тус компанийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” –аас ой хээрийн түймэрт ажиллаж байгаа алба хаагчдад зориулж хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэл, бэлэн мөнгө нийлсэн 53 сая төгрөгийн хандивыг гардуулав.



    Түүнчлэн энэхүү хандивын аянд хөдөө орон нутгаас иргэд ихээр нэгдэж байна. Тэдний нэг болох Хэнтий аймгийн Чингис хотын “Залуусын давалгаа” сайн дурын бүлгийн 10 гаруй залуус нэгдэн 400 гаруй иргэдийн дунд хандив өрнүүлж, 500,000 гаруй мянган төгрөгийн эд материал, 1,250,000 төгрөгийг хандивлалаа.



    Мөн “Багануур Хувьцаат ХХК”-ийн зүгээс 25 сая төгрөгийн үнэ бүхий хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэл, 11,590,000 мянган төгрөгийн мөнгөн хандивыг гардуулсан бол Үндэсний хөрөнгө оруулалтын банкны ажилтнууд бас аянд нэгдэж 1 500 000 төгрөгний хандив илгээлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
  • Кейра Найтли “Цөмөөхэй”-д дүр бүтээнэ
    2017 оны 7 сарын 19
    Walt Disney кино компани хүн бүрийн хайртай гүнжийн үлгэрүүдийг бүрэн хэмжээний кино болгох ажилд шуудран ороод байгаа. “Үнсгэлжин”, “Үзэсгэлэнт гүнж ба жонон хоёр” гээд эхнээсээ үзэгчдийн хүртээл болсон. Одоо “Мулан”, “Аладдин” киноны ажил эхэлсэн байгаа юм. Тэгвэл, Disney зөвхөн гүнжийн үлгэрээр хязгаарлагдахгүй, дэлхийд алдартай “Цөмөөхэй”-гийн үлгэрийг бүрэн хэмжээний кино болгохоор шийджээ. Дүрийн сонголт хийгдэж эхэлсэн бөгөөд Холливудын хөөрхөн бүсгүйчүүдийн нэг Кейра Найтли дагинын дүрд тоглох гэнэ. Харин бяцхан охин Кларагийн дүрд Макензи Фой сонгогдсон байна. Түүнчлэн Хелен Миррен, Морган Фриман зэрэг кино урлагийн салбарын алдартнууд кинонд дүр бүтээх ажээ.

    Walt Disney-н бүтээл “Цөмөөхэй” кино 2018 оны арваннэгдүгээр сарын 2-нд нээлтээ хийхээр төлөвлөгджээ.
4402 4403 4404 4405 4406 4407 4408
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Төрийн өмчийг хувьчлах, олон нийтэд нээлттэй арилжаалахтай холбоотой тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
    49 мин
  • Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барив
    1 цаг 3 мин
  • Эрүүл мэндийн дэд сайд Г. Номин ЭХЭМҮТ-д ажиллалаа
    1 цаг 6 мин
  • Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх алба 2025 оны тайлангийн хурлаа өнөөдөр амжилттай зохион байгууллаа
    2 цаг 39 мин
  • Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 үйлдлийг илрүүлжээ
    4 цаг 18 мин
  • АБГББХ: “Хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
    4 цаг 30 мин
  • Бизнес дэх төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийн орон зайг тэлнэ
    4 цаг 46 мин
  • Сэтгүүлчид халдаж, нулимж танхайрсан Ц.Оюунжаргалд шүүхээс торгуулийн ял оноолоо
    5 цаг 23 мин
  • НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах санал солилцлоо
    5 цаг 31 мин
  • Хотын дарга Х.Нямбаатар Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Стивен Даустыг хүлээн авч уулзлаа
    5 цаг 34 мин
  • В.Путин: Шаардлагатай бол Орос улс "түүхэн газар нутаг"-аа хүчээр булаан авна
    7 цаг 19 мин
  • Тавантолгой түлш ХХК-ийн Лаборатори магадлан итгэмжлэгдлээ
    7 цаг 37 мин
  • НИТХ-ын ажлын алба Улсын архивын үзлэгт хамрагдаж байна
    8 цаг 25 мин
  • Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    8 цаг 35 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    8 цаг 49 мин
  • Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж эхэллээ
    8 цаг 51 мин
  • Г.Дамдинням: Сайд огцроод шатахууны хараат байдлаас гарах бол маш баяртайгаар буучихна
    9 цаг 11 мин
  • Улаанбаатарт өдөртөө -8 хэм хүйтэн, цас орно
    9 цаг 25 мин
  • BILLBOARD: 2025 онд дэлхийг доргиосон ШИЛДЭГ 100 дуу
    9 цаг 35 мин
  • Дата аваад дансандаа мөнгөтэй бол ONDO × HAPPY PAY 
    9 цаг 40 мин
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Г.Дамдинням: Сайд огцроод шатахууны хараат байдлаас гарах бол маш баяртайгаар буучихна
  • Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Сэтгүүлчид халдаж, нулимж танхайрсан Ц.Оюунжаргалд шүүхээс торгуулийн ял оноолоо
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • НИТХ-ын ажлын алба Улсын архивын үзлэгт хамрагдаж байна
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Тавантолгой түлш ХХК-ийн Лаборатори магадлан итгэмжлэгдлээ
  • НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах санал солилцлоо
  • Бизнес дэх төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийн орон зайг тэлнэ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК