Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4401 4402 4403 4404 4405 4406 4407
  • Ууланд хууль бусаар тарвага агнасан иргэнийг үйлдэл дээр нь баривчилжээ
    2017 оны 10 сарын 11
    Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхоролын тушаалаар 2017 оны 09 дүгээр
  • Сурагчдын амралт ирэх сарын 3-наас эхэлнэ
    2017 оны 10 сарын 11
    ЕБС-ийн сурагчдын улирлын амралт хот, хөдөөгүй арваннэгдүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн амрах юм байна.
  • Багануур дүүрэгт газар хөдөлжээ
    2017 оны 10 сарын 11
    Нийслэлийн Багануур дүүрэгт газар хөдлөлт болсон талаар ОБЕГ-аас мэдээллээ. Тодруулбал, тус дүүргээс хойд зүгт 20 км-т /Е47091’00”, N108043’00’’/
  • Ч.Улаан: Төсвийн байнгын хорооныхон өөрсдөө хуулиа зөрчиж болохгүй
    2017 оны 10 сарын 11
    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2017.10.11) хуралдаан 09 цаг 54 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Засгийн газраас 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн
  • Нийтийн тээврийн хэрэгсэлд зогсоол зарлах автомат системийг суурилуулав
    2017 оны 10 сарын 11
    Нийслэл хотын нийтийн тээврийн үйлчилгээнд өнөөдрийн байдлаар нийт 88 чиглэлд 950 автобус, троллейбус үйлчилгээнд ажиллаж, ажлын өдөрт 800 мянга орчим зорчигч тээвэрлэж байна. Нийслэлийн Тээврийн газраас нийслэлийн 378 жилийн ойг угтан хийж байгаа ажлын нэг нь иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу өвлийн улиралд цонх цантаж, зорчигчдод хүндрэлтэй байдал үүсч, буух зогсоолоо андуурах асуудлыг шийдвэрлэх зорилгоор дуу хоолойгоор зогсоол зарлах автомат системийг автобус, троллейбуснуудад суурилуулаад байна.

    Нийслэлийн Тээврийн газраас “Улаанбаатар Смарт Карт” ХХК-тай хамтран автобусан дотор дуу хоолойгоор зогсоол автоматаар зарлагчийгсуурилуулах, системийн хөгжүүлэлтийг хийж гүйцэтгэн нийтийн тээврийн үйлчилгээнд 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс албан ёсоор эхлүүлээд байна. Дуу хоолойгоор зогсоол зарлах автомат системнэвтэрч мөн харааны бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврээр зорчих боломжийг нэмэгдүүлж байгаагаараа онцлог юм.

    Замын хөдөлгөөний болон зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс дуу хоолойгоор зогсоол зарлах автомат систем нь жолоочийн ямар нэг оролцоогүйгээр автобус, троллейбусанд суурилуулсан GPS системээс газарзүйн мэдээллийг авч ажилладаг.

    Өнөөдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Г.Доржпалам, Х.Булгаа нар дуу хоолойгоор зогсоол зарлах автомат систем суурилуулсан ажлын явцтай танилцлаа. Өнөөдрийн байдлаар 1100 автобусанд суурилуулахаас ажлын явц 90 гаруй хувьтай явж байна гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
  • Дэлхийн банк, ОУВС-гийн жилийн уулзaлтад Монголбанк оролцож байна
    2017 оны 10 сарын 11
    Дэлхийн банк, Олон улсын валютын сангийн 2017 оны жилийн уулзалт 10-р сарын 10-15-ны өдрүүдэд Америкийн Нэгдсэн Улсын нийслэл Вашингтон хотноо зохион байгуулагдаж буй. Тус уулзалтанд Дэлхийн банк, ОУВС-гийн удирдлагууд цугларан дэлхийн эдийн засгийн цаашдын төлөв байдал, олон улсад өрнөж буй гол үйл явдлууд, дэлхийн санхүүгийн тогтолцооны нөхцөл байдлын талаар хэлэлцдэг бөгөөд гишүүн орнуудын төв банк болон сангийн яамны төлөөллүүд, эрдэмтэн судлаачид, хувийн хэшлийнхэн, төрийн бус байгууллагууд болон хэвлэл мэдээллийн байгууллагын мэргэжилтнүүд ч оролцдог. Энэ удаагийн жилийн уулзалтанд Төв банкийг төлөөлж Монголбанкны Ерөнхийлөгчөөр ахлуулсан ажлын хэсэг оролцож байна.
  • АТГ-аас илрүүлсэн Барилга хот байгуулалтын яамны 14 зөрчил
    2017 оны 10 сарын 11
    Авлигатай тэмцэх газрын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээр ахлуулсан ажлын хэсэг Барилга, хот байгуулалтын яам болон түүний харьяа агентлагт ажиллажээ
  • Эдийн засгийн байнгын хороо хуралдав
    2017 оны 10 сарын 11
    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2017.10.11) хуралдаан 09 цаг 50 минутад 52.6 хувийн ирцтэй эхлэв. Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн талаар танилцууллаа.



    Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат “Эдийн засгийн байнгын хорооны өмнөх хуралдааны үеэр шинэ Засгийн газар байгуулагдан, 2017 оны төсвийн тодотголыг үзэж, танилцах нь зүйтэй гэдэг үндэслэлээр гишүүдээс уг асуудлыг хойшлуулах горимын санал гарсан нь дэмжигдсэн. Өнөөдрийн байдлаар Засгийн газар байгуулагдаагүй байгаа тул 2017 оны төсвийн тодотголыг дахин хойшлуулах горимын санал гаргаж байна” гэв. Ийнхүү Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбатын горимын саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжснээр Байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
  • АТГ: ЭМЯ баяр наадмыг тохиолдуулан 10.2 сая төгрөгийн урамшуулал олгосон нь илэрлээ
    2017 оны 10 сарын 11
    Авлигатай тэмцэх газар 13 яам, 27 агентлагт авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцсан дүнгээ хэлэлцүүлж байгаа билээ.
  • М.Цанлиг сонгомол барилдааны анхны дэлхийн аварга боллоо
    2017 оны 10 сарын 11
    Болгар улсын Пловдив хотод сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ахмадын ХIХ дэх ДАШТ өчигдөр эхэлж, 41 орны 600 гаруй тамирчин хүч үзэж байна. Сонгомол барилдааны 130 кг-ын жинд зодоглосон Монгол Улсын начин М.Цанлиг дэлхийн аварга болов.

    Тэрээр эхний тойрогт хийлж, дараа нь Финландын бөх Хейки Жанне Хааракангасыг 8:0, гуравдугаар тойрогт Хорватын бөх Иван Матековичийг 5:0, дөрөвдүгээр тойрогт Энэтхэгийн бөх Харандер Сингх, тавдугаар тойрогт Ираны бөх Бахалдин Мохаммад Каримзаден нарыг дараалан цэвэр ялсанаар сонгомол барилдааны ахмадын дэлхийн аварга цолыг эх орондоо анх удаа авчирлаа.

  • Төрийн үйлчилгээг цахим болгох бодлого боловсруулж хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулагдав
    2017 оны 10 сарын 11
    Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлж, үйлчилгээний шат дамжлагыг багасгах, хороодоос үзүүлэх төрийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх талаар санал боловсруулах ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын А/760 тоот захирамжаар байгууллаа. Байнгын ажиллагаатай уг ажлын хэсгийг Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга ахлах бөгөөд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд НАГ, НҮНТ, ХТЕТГ, НГА ХУД, СХД, НЗДТГ, ЗАА-ны төлөөлөл багтсан байна.

    Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын зүгээс иргэдийн төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах, хөрөнгө мөнгө, цаг хугацаа хэмнэх боломжийг бүрдүүлж “Smart car”, “Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэл, элсэлт”-ийн цахим системийг нэвтрүүлсэн. Мөн газар зүйн мэдээллийн системд суурилсан Нийслэлийн дундын мэдээллийн санг өргөжүүлж, нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд тоон гарын үсэг нэвтрүүлэх, төрийн мэдээлэл солилцооны ХУР системээр дамжуулан цахим мэдээлэл солилцох eDES системийг шинээр нэвтрүүлэх зэргээр шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм. Нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээг цахим болгож хэрэгжүүлэх уг ажлыг бодлогын түвшинд НМТГ хариуцан ажиллах юм гэж Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.
  • Воробьевагийн нэрэмжит тэмцээнд манай 18 бөх зодоглоно
    2017 оны 10 сарын 11
    Чөлөөт бөхийн олимп, дэлхийн аварга ОХУ-ын алдарт бөх Наталья Воробьевагийн нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үе (2001-2003), залуучуудын (1998-2000) эмэгтэйчүүдийн ОУТ ирэх амралтын өдрүүдэд (X.14-15) Эрхүү хотод болно. Дөрөв дэх удаагийн тэмцээнд манай улсаас өсвөр үеийн охидын 40 кг-ын жинд Б.Дэлгэрмаа, 43 кг-д Д.Уянга, 46 кг-д Г.Саруулбуян, Б.Энхзул, 49 кг-д Т.Баярмаа, 56 кг-д Б.Мишээл, 65 кг-д Д.Дэлгэрцэцэг, 69 кг Ц.Хулан, Д.Цогзолмаа, Т.Мянганбаяр, залуучуудын 44 кг-д Б.Болорчимэг, Б.Мөнхтуул, 48 кг-д Б.Бямбацэрэн, 55 кг-д Б.Энхцэцэг, Н.Анударь, 59 кг-д Б.Энхтүвшин, 70 кг-д Х.Хулан, Ө.Одбаг нарын 18 тамирчин оролцохоор болжээ. Монголын багийн ахлагчаар П.Чулуунбаатар, даасгалжуулагчаар Э.Батмөнх, Ц.Ганзориг нар ажиллана. Өнгөрсөн жил тус тэмцээнээс Н.Анударь алт, Б.Энхцэцэг, Б.Энхзул, Д.Отгонжаргал нар мөнгөн медаль хүртэж байв.
  • У.Хүрэлсүхийн зарласан Ардын Засгийн сайдууд хэн бэ
    2017 оны 10 сарын 11
    МАН-ын бүлэг Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын бүрэлдэхүүнийг батлахаар өчигдөр хуралсан. Хуралдаанаар зарим нэг сайдуудыг ашиг сонирхолын зөрчилтэй хэмээн татгалзсан. Энэ асуудал хэрхэн шийдэгдэхийг өнөөдрийн МАН-ын Удирдах зөвлөлийн хурал харуулна. Тус хуралдаанаар сайдад нэр дэвшигчдийг дэмжвэл УИХ дахь МАН-ын бүлэг дахин хуралдах аж.
  • АТГ 121 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна
    2017 оны 10 сарын 11
    Авлигатай тэмцэх газраас 2017 оны 10 дугаар сарын 2-6-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 14 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 28 гомдол мэдээллийг шалгав. Үүнээс 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзан, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 15 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

    Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 1 хэрэг хүлээн авсан бөгөөд 122 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 1 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүллээ. Одоогоор 121 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.
  • Г.Дэнзэн хүсэлт гаргажээ
    2017 оны 10 сарын 11
    Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байсан Г.Дэнзэн нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан ирэх баасан гаригт болно.
  • Бяцхан дуучин Б.Бат-Энэрэл БИО чацаргана брэндийн шинэ нүүр царай боллоо
    2017 оны 10 сарын 11
    Эгдүүтэй төрх, эвлэгхэн хоолойгоороо үзэгчдийн дунд танил болж, аль хэдийнэ өөрийн гэсэн сонсогч, фэнүүдтэй болсон бяцхан хүү Б.Бат-Энэрэлийн “Хайрын хариу” талархлын тоглолт есдүгээр сарын 29-ний өдөр үзэгчдийн халуун алга ташилтан дунд амжилттай болж өндөрлөв. Тоглолтын үеэр азтай үзэгчдийг шалгаруулж Ерөнхий ивээн тэтгэгч UFC группийн БИО чацарганы шүүсний бүтэн жилийн хэрэглээний эрхийн бичгийг гардуулан өгсөн юм.

    Мөн UFC групп дуучин Б.Бат-Энэрэлтэй 1 жилийн гэрээ байгуулан хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд хүн бүрийн хэрэглэх дуртай, хамгийн амттай, хамгийн аминдэмтэй БИО чацаргана брэндийн шинэ нүүр царайгаар Б.Бат-Энэрэл хүүг тодорхойлон ивээн тэтгэж хамтран ажиллах болсон юм.



    Энэ талаар бяцхан авьяастан, дуучин Б.Бат-Энэрэл ”Тоглолт маань гоё боллоо .Үзэгчид дуу болгонд маань алга ташиж баярлаж байна. Миний тоглолтыг дэмжиж ажилласан БИО чацарганы ах эгч нартаа баярлалаа. Би 2 настайгаасаа эхлэж БИО чацаргана уусан. БИО чацаргана бусдаас илүү амттай, илүү амин дэмтэй. Яагаад гэвэл цэвэр чацаргана жимсний шүүс гэж би боддог. Тиймээс миний эрүүл мэндэд тустай, миний уух хамгийн дуртай ундаа юм” хэмээн сэтгэгдлээ хуваацлаа.

    Мөн UFC Группийн Маркетинг, борлуулалт хариуцсан захирал Б.Хадбаатар ”Манай UFC групп үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн урлаг, спортынхныг дэмжин ажилласаар ирсэн. Энэ удаа бид бяцхан авьяаслаг дуучин Б.Бат-Энэрэлийг БИО чацаргана брэндийн шинэ нүүр царайгаар тодорхойлж хамтран ажиллаж байгаадаа баяртай байна” гэлээ.



    Тоглолтын үеэр Ерөнхий ивээн тэтгэгч UFC группийн удирдлага, хамт олон Бяцхан авьяаслаг дуучин Б.Бат-Энэрэл болон урлагийн замд хөтлөн оруулсан багш, МУГЖ дуучин С.Батсүх нарт хамтын ажиллагаагаа эхлүүлж байгаад баяр хүргэж, урлагийн Янжинлхам бурхан үргэлж ивээж байхыг билэгдэж, хүндэтгэл үзүүлэн эдийн дээд Монгол хадагаа өргөн барьсан юм.

    Бяцхан авьяастан Б.Бат-Энэрэлдээ хичээл сурлага, уран бүтээлийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.
  • Үйл явдал: АТГ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    2017 оны 10 сарын 11
    11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д ”Багшдаа тусалъя” эцэг эхчүүдийн холбооноос багш нарын цалин нэмэх асуудлаар мэдээлэл хийнэ.

    11.00 цагт Нийслэлийн иргэний танхимд Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдийн анхдугаар чуулга уулзалт болно.

    11.00 цагт “Q Art Gallery”-д ”Үзэсгэлэнт Япон орон, байгаль, уламжлалт соёл, хүмүүс” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

    11.00 цагт АТГ-аас өөрийн байрандаа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

    11.00 цагт Хан-Уул дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвд ”Бизнес эрхлэгч та хөнгөлөлттэй зээлд хэрхэн хамрагдаж, төслөө хэрхэн бичих вэ” өдөрлөг болно.

    13.00 цагт Отгонтэнгэр их сургуульд оюутан, залуучуудыг эерэг хандлагад уриалж, хорт зуршлаа орхих арга замыг сурталчлан таниулах зорилго бүхий “Эерэг хандлага-Эрүүл оюутан” аяны нээлт болно.

    14.00 цагт Монгол цэргийн музейд “Бие бүрэлдэхүүний чөлөөт цагийг үр ашигтай өнгөрүүлэхэд цэнгээнт бүжгийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдол” сэдэвт сургалт, өдөрлөг болно.

    Төрийн ордонд

    09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

    09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

    14.00 цагт “В” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.

    “Монгол ньюс мэдээллийн төв”-д

    11.00 цагт Жендерт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход өсвөр насны хөвгүүдийн оролцоог хангах зорилго бүхий ”Хүчирхэг хөвгүүд” аяны зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

    11.30 цагт Иргэн Д.Батбаяр Монгол бөө судлаач болон бөөгийн холбоо, эвлэл, ТББ, бөөгийн улаач нарыг мэтгэлцээнд дуудах талаар мэдээлэл хийнэ.
  • Байнгын хороод хуралдана
    2017 оны 10 сарын 11
    Өнөөдөр УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдана. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.


  • Үзэлцэхээ мэдэгдээд байсан Ж.Мөнхбатын хулхи нь бууж Төрийн ордны индэр дээрээс арьсаа хамгаалав
    2017 оны 10 сарын 11
    УИХ-ын гишүүд байсхийгээд л Төрийн ордны индэр дээрээс элдэв төрлийн чих дэлдийлгэм мэдээлэл хийдэг моод дэлгэрчээ. Хэдхэн сарын өмнө “Бандууш” хочит Д.Гантулга гишүүн төрийн ордны алтан соёмбоны өмнө “улаан махны хэрэг” хийгээгүй талаараа мэдээлж, олны нийтийг алмайруулсан. Харин энэхүү үйл явдлын дуулиан намжиж амжаагүй байтал гишүүд ар араасаа арьсаа хамгаалсан мэдээлэл хийх боллоо.
  • Өнөөдөр “Олон улсын охидын өдөр”
    2017 оны 10 сарын 11
    Өнөөдөр “Олон улсын охидын өдөр”
4401 4402 4403 4404 4405 4406 4407
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    17 цаг 48 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    17 цаг 56 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    23 цаг 13 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    23 цаг 25 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК