зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4862 4863 4864 4865 4866 4867 4868
  • Ц.Элбэгдорж иргэдийг гамшгаас хамгаалах арга зүйн төвийн үйл ажиллагаатай танилцав
    2016 оны 11 сарын 22
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Хан-Уул дүүрэгт байрлах Нийслэлийн Иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

    Төрийн тэргүүнийг сургалт, арга зүйн төвд хүрэлцэн ирэхэд Онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүн жагсч, хурандаа Н.Уламбаяр илтгэл өгч, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал угтан авав.

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус төвийн Газар хөдлөлтийн танхим, Өндрөөс аврах ажиллагаа үзүүлэх танхим, Утаат орчны дадлага хийх танхим, Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх сургалтын танхим, 150 хүний багтаамжтай орчин үеийн тоноглол бүхий үзвэрийн 3D бичил кинотеатр зэрэгтэй танилцсан юм.

    Нийслэлийн Засаг даргын 2014-2015 оны төсвийн хөрөнгө оруулалтаар Нийслэлийн Иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвийг шинээр байгуулан үйл ажиллагааг нь эхлүүлээд байгаа юм байна. Тус төвд болзошгүй гамшгийн аюулаас өөрийгөө болон бусдыг хэрхэн аврах талын мэдлэг, дадлыг иргэд, олон нийт, хүүхэд багачуудад олгож, сургалт, дадлагад хамруулдаг болж байгаа аж.

    Тухайлбал, газар хөдлөлтийн гамшгийн зарлан мэдээллийн дохиогоор хэрхэн объектыг орхиж аюулгүй орчинд хүрэх, өөртөө болон бусдад эмнэлгийн анхны тусламж яаж үзүүлэх, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглаж сурах зэрэг иргэдийн нэн түрүүнд мэдэх шаардлагатай мэдлэг, дадлыг тус сургалтын төвд олгох юм байна.

    Дадлага явуулдаг өрөө, танхимууд нь газар хөдлөлтийн доргилт, чичирхийллийг мэдрүүлэх, утаат орчинд ажиллах, саад бартаа давж туулах, хананд авирах зэрэг тусгай тоноглолтой бөгөөд үзвэрийн 3D бичил кинотеатрт гамшиг ослын талаар баримтат кино зэргийг үзүүлж, аюулын үед хэрхэн ажиллаж байгааг бодит байдлаар харуулдаг ажээ.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг тус төвтэй танилцах үед ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчид дадлага хийж байсан юм.

    Газар хөдлөлтийн танхимд 8 баллын чичирхийллийг биеэр мэдрэх боломжтойг харууллаа. Тус танхимыг БНХАУ-ын Сычуань мужийн жишгээр тоноглож, техник хэрэгсэл суурилуулсан байна.

    Өндрөөс аврах үйл ажиллагааны танхимд 15-аас дээш насны хүүхэд хаданд авирах, олсоор буух зэрэг дадлага хийх бололцоотой юм. Мөн 5-8 насны хүүхдүүд өөрт таарсан бартаа саадыг даван туулж байгааг биетээр үзүүллээ. Утаат орчны дадлага хийх танхимд гал гарч утаа бүрхсэн нөхцөлд хэрхэн аюулгүй байдлаа хангах, утаат орчноос зайлах, хорт хий, утаанаас хамгаалах баг өмсөх зэргээс гадна галын хорыг зөв сонгон хэрэглэж гал унтраах дадлага хийдэг юм байна.

    Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх сургалтын танхимд сурагчид биет үзүүлэнгүүд дээр хиймэл амьсгал хийх, судас, булчин тариа хийх, ил, далд шарх боох, цус алдалт зогсоох, хугарсан, мултарсан үе, мөчинд чиг тавьж боох зэрэг энгийн үед ч амьдралд хэрэг болохоор дадал эзэмшиж байна.

    Энэ бүхнийг үзэж танилцсаны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгүүлчдэд товч мэдээлэл өгөв.

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Та бүхний амгаланг айлтгая.

    Өнгөрсөн жилүүдэд ҮАБЗ-ийн хүрээнд бид гамшгийн асуудлыг нэлээд авч ярилцсан. Санаа зовоож байгаа нэг гамшиг бол газар хөдлөлтийн гамшиг юм.

    Мянгаад жилийн өмнө, Улаанбаатарын энэ бүсэд газар хөдөлж байсан гэдэг дүгнэлт байдаг. Тэр мянгаад жил нь одоо болчихсон. Дээр нь Улаанбаатарыг тойрсон газар хөдлөлтийн маш хүчтэй хагарлууд бий. Хагарлууд хоорондоо уулзах ийм үйл явц ойрхон болж байгаа. Нэг үгээр хэлбэл, ойрын маш богинохон хугацаанд Улаанбаатар хотод маш хүчтэй газар хөдлөлт болох хандлага байна гэдгийг гадаад, дотоодын судлаачид, эрдэмтэд гаргаж ирж, үргэлж анхааруулж байгаа.

    Энэ талаар УИХ-д мэдээлэл хийсэн. Жил бүрийн 1 дүгээр сард бүх байгууллагуудаас мэдээлэл авдаг.

    Энд хэлэх гэсэн хамгийн гол хоёр зүйл байна.

    Аливаа төрийн хамгийн гол үүрэг бол иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах, мэдээлэл өгөхөд оршдог. Тийм учраас Улаанбаатараас эхлээд ийм төвүүдийг байгуулъя. Цаашдаа Дархан, Эрдэнэт, аймгийн төвүүдэд ийм төвүүдийг байгуулъя.

    Хамгийн гол нь байгалийн гамшгийг тойрч гарах ямар ч боломжгүй. Үүнийг зогсоох боломжгүй. Жишээ нь, газар хөдлөлийг зогсоосон орон хаана ч байхгүй.

    Яавал бага хохиролтой гарах вэ? Бэлтгэлтэй л байвал бага хохиролтой гардаг. Хүмүүс нь мэдэж байвал бага хохиролтой гардаг. Жишээ нь, Япон Улсад газар хөдлөлт болоход бие биеэ аварсан хэмжээ нь гэвэл хажуу хөршөө аварсан нь 80 хувьд хүрч байсан. Нэг үгээр хэлбэл, хүн өөрөө амьд гараад, хажуудах хүмүүсээ аварч чадах юм бол 80 хувийг аварч чаддаг. Хамгаалагч, төр, бусад газрыг хүлээх ямар ч боломжгүй үед ийм байгаа.

    Яг өнөөдрийнх шиг ийм хүйтэнд, өвлийн улиралд, Монголд, Улаанбаатарт газар хөдөлбөл яах вэ?

    Энэ бол жинхэнэ гамшиг болно. Ийм нөхцөлд бид бэлтгэлтэй байх ёстой гэсэн үүднээс сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдээс эхлээд албан байгууллагуудад бүгдэд нь газар хөдлөлтийн тухай, гамшгийн тухай мэдээллийг тарааж, хүргэж байгаа.

    Хэвлэл, мэдээллийнхэн үүн дээр маш идэвхтэй ажилладаг байгаасай. Тухайн хугацаанд, энэ талаар ард иргэдэд мэдээлэл түгээдэг байгаасай гэж бодож байгаа. Бид мэдээлэлтэй, бэлтгэлтэй байх юм бол бага хохирно. Түүний үр дагаврыг арилгахад маш их ажил болдгийг та бүхэн мэдэж байгаа. Газар хөдлөлтийн аюул ойрхон зүйл.

    Зөвхөн бэлтгэл, сургуулилтаар энэ бүхэн дуусаасай гэж бид үргэлж залбирч байгаа. Гэхдээ үүнд манай нийт иргэд бэлтгэлтэй байх ёстой. Энэ бэлтгэлийг хангахын тулд хийж байгаа хөрөнгө оруулалт, ажил бол нийслэлийн Гамшгаас хамгаалах газар дээр байрласан Сургалтын төв юм.

    Иргэд, хүүхдүүд, сургууль цэцэрлэгийнхэн энд ирээд нэг удаа сургалт хийгээд гарахад амьдралынхаа турш өөрийгөө аваад явах мэдлэгтэй болох юм шүү гэдгийг хэлье. Баярлалаа” гэлээ.
  • Н.Алтанхуягийн дүүг төрийн албан хаагч гэж үндэслэлгүй хорьж байна гэв
    2016 оны 11 сарын 22
    Н.Алтанхуягийн дүүг төрийн албан хаагч гэж үндэслэлгүй хорьж байна гэв
  • Мөнгөн ус зарж байсан этгээдийг илрүүлжээ
    2016 оны 11 сарын 22
    Баянгол дүүргийн хоёрдугаар хороо, Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хашаанд иргэн О-н “Ренж ровер” загварын автомашин дотроос их хэмжээний мөнгөн ус илрүүллээ гэсэн дуудлагыг урьд шөнө 00:37 цагт Онцгой байдлын ерөнхий газрын жижүүрт ирүүлжээ.

  • Хүн хутгалаад хэргийн газраас зугтсан этгээдүүдийг саатуулжээ
    2016 оны 11 сарын 22
    Энэ сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороонд мэсний шархтай нэгэн иргэн цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байна.

  • Яргуй нүдлэх цагаар
    2016 оны 11 сарын 22
    МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдэг өгүүллэг шалгаруулах “Утгын чимэг” наадам өчигдөр Д.Нацагдоржийн нэрэмжит номын санд болсон билээ. Энэ жилийн “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадамд Балсангийн Лхагвасүрэнгийн “Яргуй нүдлэх цагаар” өгүүллэг тэргүүлж, Баттөрийн Мягмаржавын “Хөххүү”, Пүрэвхүүгийн Батхуягийн “Зэрлэг зөрлөг” өгүүллэгүүд удаалсан юм.
    Ингээд та бүхэндээ тэргүүн бүтээл болох Балсангийн Лхагвасүрэнгийн “Яргуй нүдлэх цагаар” өгүүллэгийг толилуулж байна.
    Балсангийн ЛХАГВАСҮРЭН
    ЯРГУЙ НҮДЛЭХ ЦАГААР
    Мөр өвгөнийх өвөлжөөнөөсөө нүүлээ. Сайхан хөх ямаад нь үүр цүүрээр тургилан хөлнөөс хөглөрсөн хөх бууцаа орхин, хөх гол нь бургилан урсдаг хөх уулс нь тэнгэрийн өехийд тулан ихэмсэгхэн дуниарах хангайгаа зорьлоо. Нар дээр мандсан хойно Мөр өвгөнийх энд байгаагүй юм шиг алга болсныг мэдэж багагүй сандарсан хүн бол Дамба даргынх гэх эх адаггүй хөглөрсөн айлын тарган шар авгай.
    “Залуу хүн гэхэд дандаа нөмгөн явж байх… Айлд нөмгөн орох муу л гэдэг, тэгээд өглөө босох дургүйг нь яав аа”. Мөр өвгөн ингэж дургүйцэнгүй байдаг ч “Олон нялх нойтон хүүхэдтэй ядарсан бүсгүй амьтан…Миний хоёр охиноос ялгаа юу байхав. Бүсгүй хүн ном эрдэм, ажил төрөл муутай байна гэдэг мөн ч тусгүй ээ. Тэгээд энэ хань ижил шүү юм нь Дамба байж таардаг нь ч юув. Дарга ховордсон цагийн дарга даа зайлуул. Багийн дарга гээд л айл хэсэж аяга тагш юм эргүүлэхээс өөр ямар ажил энэ хүнд байна аа. Өөрийнхсөн юм бол ганц сайн ороолгоод авах юмсан. Дарга нэр зүүгээд самбаганаж явахын оронд хэдэн хүүхэд, орон гэр, эхнэр хүүхдээ өөд нь татдаг болоосой” гэж халаглан, хайрлан бодох нь ч бий.
    Дамба даргын эхнэр тарган шар авгай сурсан зангаараа тарагны хөрөнгө авах санаатай аминдаа л эрт босоод Мөр өвгөнөөс эмээн хоёр гурав залгасан хүүхдийнхээ өлгийний бүсээр цулцгар харвингаа ороосон болоод хойд хамар дээрээ аахилан гартал өвөлжөө бууц нь цэмбийгээд өөрийнх нь саяхан боссон ор дэрнээс ч цэвэрхэн харагдаж байлаа.
    “Хм…Мөр гуайнх хачин айл шүү. Нүүлээ, энээ тэрээ гэж хэлж болно оо доо. Саахалт улс байна даа. Тэгээд ч хаврын хаварт тарагны хөрөнгө залдагийг ямар мэдэхгүй биш…
    Одоо ч мөд тараг бүрэхээ өнгөрөв байна. Уул нь мал жилбэтэй тараг байтугай л элбэг байхаар байна санж” гэж бодмоглон гэртээ орвол Дамба дарга гуай хиртэй шар бүсээ хайн хэдэн хүүхдийнхээ ор дэрийг хөглөрүүлж байлаа.
    -Чи чинь унтаж унтаж босоод цай цүй ч уусан юмгүй хаачих нь вэ. Ганц удаа ч болов хурга ишиг тавилцаад өгдөг болоосой. Жаахан жаахан саагаад тавихгүй бол цаадуул чинь сүдээд бараг сүүгээр чацга алдаж байна.
    -Чи дуугүй бол гэм…Хэдэн хурга ишгээ яахыгаа өөрөө мэд. Мөр гуайнхыг ачаалалцаж өгөхгүй бол оройтох нь…Алив, чи бүс олоод өгөөч. Багийн хурлын зар тараах гэж бас нэг том ажил байна цаана чинь…
    Ийм нэг яриа хөөрөө Дамба даргынд өрнөж байхад Мөр гуайн нүүдэл газрынхаа талд ороод хэдэн хөх ямаа нь нүүдэл хөсгөө дагаж биш дагуулж явлаа.
    Мөр гуай ганц жаргаж явлаа. “Сайхан амьтад даа, миний хэдэн хөх золигнууд. Та нарыгаа яргуйнд цатгахгүй юм бол Мөр Мөр биш болог” гэж бардам давилуун бодож явахад хөгшин нь аанай л хоёр охиноо эгээ дэргэд нь байгаа адил өхөөрдөн энхрийлж явлаа.
    “Зусландаа буунаа гэдэг охид минь ирлээ л гэсэн үг дээ. Олон л жил сурлаа, яасан ч дуусдаггүй эрдэм ном юм. За тэгээд дууслаа гэхэд ус нутагтаа ирэхгүй л гэлцэх юм. Энэ өвгөн л их юм мэдэж байдгаараа миний хоёр охины мэргэжил энэ суманд байтугай аймгийн төв дээр ч байхгүй гэх шив. Мөдхөн охидоо сургууль номоо дүүргэхээр нь хот орноо гээд иш мухаргүй зүтгэх вий дээ. Санаагаар болдог бол нутаг орондоо ирвэл аштай юу даа. За даа, тэгээд Мөрийнх гэдэг айлын явдал суудал ажил төрлийг би ч, өвгөн ч биш энэ хэдэн хөх ямаа л мэддэг болоо шив. Эд хаашаа зүглэнэ. Манайх тийшээ. Хүн өтөлнө гэдэг хачин юм. Малд хүртэл мэдүүлээд… Өнөө муу Дамбынд тарагны хөрөнгө өгч амжилгүй үүр цүүрээр хөдөлсөн нь эдний л аяг аашийг дагаад тэр.
    Энэ хэдэн цадиггүй хөх ямаа яргуйнд цадах нь Дамбын хэдэн халтар хүүхэд тараг идэхээс илүү болтой”.
    Мөр гуай хөгшинөө ажиглангуй…
    “Зайлуул хоёр охиноо л бодож яваа даа. Зусландаа буугаад хэд хоног хот явуулна байгаа. Охид маань зун ирээ ч үү, үгүй ч үү. Зав зай гэж байх биш. Ээж нь очвол гэр орон нь нүүгээд очсоноос ялгаа юун билээ. Би яахав. Энэ хэдэн хөх золиг байхад хамаг л ажил ундраад байх нь тэр” гэж бахтайхан бодоод хэдэн сөрөвгөр сахлаа хөдөлгөн мишилзэх нь их л сэтгэл хангалуун байгаагийнх.
    Ямаандаа мэдүүлсэн ч юм шиг, яргуй нүдлэх урин цагийг дагуулсан ч юм шиг ийм нэгэн нүүдэл хангайгаа өгсөж явахад Дамба дарга хойд хамар дээрээ гараад өвгөний эзгүй өвөлжөөг халшран харж дэмий л шилэн хүзүүгээ гэмшингүй илж зогсоог тарган шар авгай нь хотон дотроосоо доогтойхон харж, “ачаалалцах айл чинь байгаа л биз дээ…Дамба дарга гуай” гэж доогтойхон бодонгоо “ёстой л нүүж баймаар өдөрсанж. Хэзээ нэг Мөр гуайнх шиг хүүхдүүд томроод санаж бодох юмгүй сайхан айл болж налайх юм бол доо” гэж санаашран сааг…сааг…сүүг…сүүг…гэн асгарах сүүний чимээгээр сэтгэлээ сүлэн тулман хөхтэй халтар ямааныхаа халуун хондлойд нүүрээ наалаа.
    Дамба дарга их л ундууцангуй эхнэрийнхээ хажуугаар өтөг бургиулан өнгөрч үг дуу ч үгүй мордоод арилж өглөө.
    Яргуй нүдлэх цагийн урь орсон амгалан хөх өдрийн наран дэргэд юм шиг ээж Дамба даргын хэдэн бор хүүхэд хотон дотроо хурга ишигээ ноолон хөглөрнө.
    Энэ өдрөөс хойш бараг хагас сар болж ээ.
    Мөр өвгөн өдөр бүр сэрвийсэн хөх цохионы хэцээс Дамба даргын зуслан өөд дурандаж дэмий л толгой сэгсэрнэ. Санахын аргагүй холоос усны шувууд хүртэл ирээд үүр саваа засчихаад байхад… Мал хуйгаа боддоггүй юмаа гэхэд нялх нойтон хүүхэдтэй бүсгүй амьныг бодож болмоор доо… Мод толгойных нь хөх утаа тийм гэх шиг суунаглана.
    Хариугүй борооших янзтай хөх үүрээр Дамба даргын гадаа тэрэгний хөллөгөө буулгах чимээнээр тарган шар эхнэр нойроо харамлан сэрж ядаад,
    -Хэн бэ… Дамба уу… Яв чи цаашаа, тэр чигээрээ яв. Битгий ирээрэй, би эндээ хэдэн хүүхэдтэйгээ хөх өтгөн дотор шигдээд зусая яадгийн. Хүн амьтан намайг биш чамайг л муу хэлнэ биз гэж үглээд чимээ хүлээтэл дуу гарсангүй. Харин өрхийг нь цэлийтэл хуулаад гэрийн бүс шурдхийн тайлах сонсогдлоо. “Энэ чинь айл хунар хэсэж яваад солиорчихоогүй байлтай” гээд мөн л урд хормойгоо өшиглөн нөмгөн гарвал Мөр өвгөн хөмсөгөө өргөн сүрдэм ширвээд туурганы уяа тайлангаа
    -Юугаа хийгээд дэмий зогсоод байгаа хүн бэ чи?! Орж тогоо шанагаа янзал. Хүүхдүүдээ хувцасла гэм…гэжээ.
    Ачааллаад дуусах алдад Дамба дарга сүнс сүлдгүй болсон амьтан айлын хотны захад чөдөрлөж орхисоор байгаад турж эцсэн хөгшин морио давиран сажлангаа “За байз үүцээ задлаад сайхан өөхтэй хавирга чанаж байхаа өнөөх минь юу л мэдээ аж” гэж бодмоглон урд гүвээн дээрээ гартал яах аргагүй гэр бараа нь ачаалаад хөдлөх янзтай.
    Үгүй ерөө, энэ муу эхнэр чинь бүр задрах нь ээ, эзгүй хойгуур гэр бараагаа сандаагаад, юун нүүж суух манатай, улс нийгмийн ажлын араас явсаар ядарч үхэх гэж байхад мунхаг амьтан ч болдоо гэсээр омог ихтэй давхиж ирээд Мөр өвгөнийг харан хий нь гарсан гүзээ шиг шалчийн толгойгоо илэн мориноосоо буулаа. Мөр өвгөн үг дуу ч үгүй чөдрөөр ар нуруун дундуур нь гөвшиж өгөөд түүчээ тэрэгний хайнагны чөрхийг өөдөөс нь шидлээ.
    Дамба дарга ачаагаа хөтлөн Мөр өвгөний аль хэдүйн тоосруулан тууж одсон малынхаа араас “Очихгүй гээд яалтай” гэсэн шиг халшран алхаж явахад эхнэр нь эгээ л зөгий дүнгэнэх адил яршигтайгаар ар өвөрт нь үглэн бас нэг муу хардмар аядан бага хүүгээ бүр нэг сурцтай аргагүй алхаан дундаа хөхүүлж явлаа.
    Түүчээ хайнаг үе үе чөрхөө чангаан арагш суух нь “тэнэж тэнэж ирчихээд өнгөрсөн хойно юундаа яараав дээ, Дамба дарга минь гэх шиг, замын хажуугаар үй зайгүй дэлгэрсэн хөх яргуй дөрөөний суранд элэгдэж түрий нь эргэсэн муу банхар гутлыг нь шоолон инээх шиг ч алив бүхнээс жийрхэн халширч явахдаа “Хм,Төр улс нь төрхөө алдсан цагийн дарга ч бол доо, ядарсан чавганц ч чамаас арай дөнгүүрсэн” гэх Мөр өвгөний үг чихнээс нь салахгүй нургиж нүүр нь халуу оргиход ичиж нэрлэхсэндээ ойрд бараа нь харагдаагүй эзэндээ эрхлэх аядан урд хойно нь орон бөөвөгнөн гүйх хөгшин нохойгоо “Жов, жов гэм” хэмээн сүр бараа далайлган хөөх дуунаар үглэж гомдоллосоор нэгэнт залхаж байсан эхнэр нь ч бас алхаа сааж сүүлчийн тэргэн дээр эвлэгхэн зассан хашлаганд үүр ноохойндоо эрхлэх гөлөгнүүд шиг шомбойлдон байх хэдэн хүүхдээ бараадан алхлаа.
    Хаврын цэнхэр зэрэглээнд хучуулан үлдэх говийн бор уулсаас алхам алхамаар алсарч их нүүдлийн сүүлчийг мушгин хөдөлсөн ийм нэгэн нүүдэл Дамба даргын ухааны үүдийг нээж хөдөлсөн юм болов уу.
    Бүсээ засаж бүслээд дориун дуугаар хөөг хөөг хэмээн залхуутайхан алхах нүүдэл хөсөгт хүч нэмээд тооно даруулсан уяаг ягштал чангаллаа.
    Тэгээд эхнэрээ дуудан морио өгч ачаа хөсгөө хөтлүүлээд сүү үнэрсэн сөөвгөрхөн хүүгээ гар тосон авч өвөртөө хийн өхөөрдөн үнэрлэх зуур “Миний хүүхдүүдээ, томоотой суугаарай, хашлага даваад унав” хэмээн овоо нэг эцэг хүн шиг зоримог чанга алхав.
  • С.Эрдэнэ: Эрх баригчидтай тэрсэлдвэл шууд мөрдөн хорихын хаалга татдаг
    2016 оны 11 сарын 22
    арангуйлал бий боллоо
  • Б.Энх-Амгалан гишүүн ард түмнийг буруутгаж, арьсаа хамгаалав
    2016 оны 11 сарын 22
    Б.Энх-Амгалан гишүүн ард түмэн рүү бурууг тохож, арьсаа хамгаалав
  • Гэмт хэргийн гаралт 1.7 хувиар өсчээ
    2016 оны 11 сарын 22
    Улаанбаатар хотын хэмжээнд тусгай зориулалтын 102 дугаарын утсанд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас хоногт дунджаар 1,500-2,000 гэмт хэрэг, зөрчлийн тухай дуудлага мэдээлэл ирж байна. Өөрөөр хэлбэл, дүүрэг дэх нэг цагдаагийн хэлтэс хоногт 100-130 хэрэг, зөрчлийн тухай дуудлага ирдэг байна.
  • Ройтерс: 2016 оны этгээд гэрэл зургууд
    2016 оны 11 сарын 22
    Энэ оны этгээд зургууд камерын дуранд
  • Эрдэнэт үйлдвэр Казакстанаас 10 сая долларын авлагаа авах боллоо
    2016 оны 11 сарын 22
    Эрдэнэт үйлдвэр ерээд онд Казакстаны хувийн компанид нийлүүлсэн 10 сая долларын зэсийн баяжмалынхаа мөнгийг өнөө хүртэл авч чадахгүй байв. Тухайн үед харилцагч байсан компани өнөөдөр дампуурсан гэх шалтгаанаар энэ авлагын эргэн төлөлт ахицгүй байлаа. Бүр үе үеийн Ерөнхийлөгчийн айлчлал болгонд сөхсөн боловч амжилт олоогүй юм.
    Харин Эрдэнэт үйлдвэрийг зуун хувь Монголын талд шилжсэнээс гуравхан сарын дараа энэ 10 сая долларын авлагаа авах боллоо. Хэрэв алданги хүүтэй нь тооцвол 15 сая доллар хүрэх байсан ч нэгэнт үйл ажиллагаагаа явуулахаа больсон компанийхаа өмнөөс Казакстан улс үндсэн төлбөр болох 10 сая долларыг Монголын талд эргүүлэн төлөхөөр тохиролцсон байна.
    Эзэнтэй айл шиг болсон Эрдэнэтийн гадаад дотоод өр авлага энэ мэт цэгцрэх цаг удахгүй хэмээн найдаж байна.
  • Эерэг 24: Т.Энхцэцэг дэлхийн аварга боллоо
    2016 оны 11 сарын 22
    Тус тэмцээнд 55 улсын 841 эрэгтэй, 125 эмэгтэй, нийт 966 тамирчин оролцсон байна.
  • Moody’s яагаад МАН-ын Засгийн газарт дарааллан муу үнэлгээ өгөв
    2016 оны 11 сарын 22
    Зээлжих зэрэглэл тогтоогч Moody’s/Мүүдийз/ Монгол Улсын зээлжих зэрэглэлийг B3-аас Caa 1 болгон бууруулжээ. 3 сарын өмнө Монгол Улсын зээлжих зэрэглэл B2-оос B3 болон буурч байсан юм.
  • Түлэгдсэн гэр бүлийн нэрийг барьж залилан хийсэн этгээдүүдийг шалгаж байна
    2016 оны 11 сарын 22
    2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө нэгэн айлд гал гарсны улмаас 3 хүн тэр дунд бяцхан орхин түлэгдсэн харамсалтай явдал болсон билээ.

  • Монгол Улс БНАСАУ-д хүмүүслэгийн тусламж үзүүллээ
    2016 оны 11 сарын 22
    Монгол Улсаас БНАСАУ-д суугаа Элчин сайд С.Цоггэрэл БНАСАУ-д болсон үерийн гамшигтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийг БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ри Гил Сөнд хүлээлгэн өгчээ.
  • Бичлэг: Японд газар хөдлөлт ингэж мэдрэгдэж байна
    2016 оны 11 сарын 22
    Бичлэг: Японд газар хөдлөлт ингэж мэдрэгдэж байна
  • Өнөөдөр болох үйл явдлын тойм
    2016 оны 11 сарын 22
    09:00 цагт: Дээрхийн гэгээнтэн Далай багш Монголын оюутан залуустай уулзах уулзалт Соёлын төв өргөөнд болно.

    11:00 цагт: ”Жайка - Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд Хөрсний дулааныг ашиглан Монголд өвлийн хүлэмжийг байгуулан 3 жил амжилттай ажиллуулсан байна. Өнөөдөр хаалтын ажиллагаа буюу ”Ургацын баяр”-аа хийнэ. Үйл ажиллагаанд Японы Элчин сайд, Хотын удирдлагууд, холбогдох яам, агентлагуудаас оролцоно. Хаана: 61-н гарамд

    15:00 цагт: Монгол Улсад бүртгэлийн байгууллага үүсч хөгжсөний 76 жилийн ой, Улсын бүртгэлийн ажилтны өдөрт зориулсан Баярын хурал Нийслэлийн иргэний танхимд болно.

    16:30 цагт: Рэкет уран сайхны киноны нээлт Гэгээнтэн энтертайнмэнт төвд болно.

    Эдийн засгийн байнгын хороонд Санхүүгийн зохицуулах хороо үйл ажиллагаа, зах зээлийн нөхцөл байдал цаашид хэрэгжүүлэх ажлынхаа талаар танилцуулга хийнэ. / Нийслэлийн Засаг захиргааны 5-р байр/ болно.
  • Далай лам ”Шинжлэх ухаан ба Бурханы сургаал” сэдэвт хэлэлцүүлэгт оролцоно
    2016 оны 11 сарын 22
    Далай лам өнөөдөр ”Шинжлэх ухаан ба Бурханы сургаал” сэдэвт хэлэлцүүлэгт оролцоно
  • Шуурхай: Цунамийн өндөр 3 метрт хүрч болзошгүй
    2016 оны 11 сарын 22
    Өнөөдөр өглөө 05 цаг 40 минутын орчимд Японд хүчтэй газар хөдлөлт болсон талаар манай сайт шуурхай мэдээлсэн. Үүний улмаас цунами болж магадгүй хэмээн Японы телевизүүд ард иргэддээ сэрэмжлүүлэг өгсөөр байна.


    Мөн энэ үеэр Фүкүшимагийн атомын цахилгаан станцын зарим эд анги автоматаар унтарч зогссон байна. Үүнээс өмнө буюу 2011 оны гуравдугаар сард болсон газар хөдлөлт, цунамийн дараа Фукушимагийн атомын эрчим хүчний реактор дэлбэрч осол гарсан билээ.


    Дашрамд дурьдахад эл нөхцөл байдалтай холбогдуулан Ерөнхий сайд Ш.Абэ иргэддээ хандаж үг хэлсэн байна. Тэрбээр энэ аюул ослоос сэрэмжилж, цунами болж магадгүй бүс нутагт амьдарч байгаа иргэдээ уулархаг газар очихыг зөвлөжээ. Японы Ерөнхий сайд Ш.Абэ АПЕК-ийн хуралд оролцож, Аргентинд айлчилж байгаа боловч ийнхүү ард түмэндээ санаа тавьсан байна.
    Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2011 оны гуравдугаар сарын 11-нд Японы зүүн хойд эрэгт 9,0 магнитудтай газар хөдлөлт болсон юм. Үүний дараагаар эрэг рүү 14 метрийн өндөртэй цунами бууж ”Фукушима-1” цөмийн цахиалгаан станцын зургаан реакторын дөрвийг нь живүүлж, реакторыг хөргөх системийг ажилгүй болгонсы улмаас устөрөгчийн цуврал дэлбэрэлт болж цөмийн түлштэй хэсэг хайлж байсан билээ.


  • Шуурхай: Газар хөдлөлтийн улмаас Фүкүшимагийн АЦС автоматаар унтарчээ
    2016 оны 11 сарын 22
    снаар сэрэв. Овоо сэгсэрлээ. Эргээд жаахан хажуулдсан ч утас жингэнэж(газар хөдлөлтийн сэрэмжлүүлэг мэдээлэл ирсээр), нэг л түгшүүртэй. ”Тарчилж” байхаар босов. Телевизээ асаав. Фүкүшима, Сэндай хавьд байдал хүндэрчээ. ”Цунами ирж байна, зугтаарай, өндөр газар луу яаралтай очиж хорогдоорой’ гэсэн болзошгүй аюулаас сэргийлсэн мэдээ бүх телевизийн эфирээр цацагдсаар. АПЕК-ийн хуралд оролцож, Аргентинд айлчилж яваа Ерөнхий сайд Ш.Абэ иргэддээ хандаж үг хэлж байна. Фүкүшимагийн атомын цахилгаан станцын зарим эд анги автоматаар унтарч зогссон гэнэ. Аюул осол холуур байгаасай. Амар амгалангаар, хор хохиролгүйгээр дуусаасай билээ. Мэдээллийг сайтар авч, сэрэмжлүүлгийг дагаж мөрдөөрэй нутаг нэгтнүүд минь!
  • УИХ-ын байнгын хороод хуралдана
    2016 оны 11 сарын 22
    УИХ дахь байнгын хороодын өнөөдрийн хуралдааны хэлэлцэх асуудлууд, хуваарийг хүргэж байна.

4862 4863 4864 4865 4866 4867 4868
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
    1 мин
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    10 цаг 48 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    22 цаг 20 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    22 цаг 31 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    23 цаг 9 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    23 цаг 21 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    23 цаг 36 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    23 цаг 44 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    Өчигдөр 08 цаг 34 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Уржигдар 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    2025-12-12
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    2025-12-12
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    2025-12-12
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК