-
2016 оны 6 сарын 15
Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын уран бүтээлчид Бүгд Найрамдах Солонгос Улсын Тэжон хотын дуурийн уран бүтээлчидтэй хамтран “Дон Жуан” дуурийг тоглох гэж байна. Тус дуурийн анхны тоглолт 1787 онд Прага хотноо болж байсан түүхтэй. Харин манай тайзнаа 2004 онд анх тоглож байжээ.
Тэгвэл энэ удаа “Дон Жуан” дуурийг энэ сарын 18, 25-нд 17.00 цагт УДБЭТ-ын тайзнаа тоглох аж байна.
-
2016 оны 6 сарын 15
Өнөөдрийн байдлаар оны эхний нийт 23.8 сая хээлтэгчийн 80.2 хувь буюу 19.1 сая мал төллөж 18.7 сая төл хүлээн аваад байна.
-
2016 оны 6 сарын 15
Булган аймаг дахь Цагдаагийн газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх, албан хаагчдын ажиллах нөхцлийг сайжруулах чиглэлээр олон шинэлэг ажлуудыг зохион байгуулж байгаагийн нэг нь Улаанбаатар хотыг Архангай аймагтай холбосон орчин үеийн жишигт нийцсэн шилэн пассад бүхийн замын хөдөлгөөний хяналтын төвийг нээж ашиглалтад оруулсан явдал юм.
-
2016 оны 6 сарын 15
УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны иргэдтэй уулзалт хийв
-
2016 оны 6 сарын 15
Нийслэлийн ИТХ-аас баталсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “PLAYTIME- 2016” олон улсын амьд хөгжмийн наадам 3 дахь жилдээ энэ оны 6-р сарын 24, 25, 26 өдөр Гацуурт тосгоны Монгол Шилтгээнд болно. Өнөөдөр энэхүү наадмыг зохион байгуулагчид хэвлэлийн бага хурал хийж наадмын тухай мэдээлэл өглөө.
-
2016 оны 6 сарын 15
Нэг сая 30 мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгожээ
-
2016 оны 6 сарын 15
Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд энэ зун буюу наймдугаар сарын 6-нд Чингисийн талбайд 350 уран нугараач зэрэг нугарч, “Гиннес”-ийн номонд бүртгүүлэхээр зэхэж байгаа аж. Одоогийн байдлаар Улаанбаатар болон орон нутагт байдаг уран нугаралтын студи, дугуйлангийн сурагчид дунд шалгаруулалт явуулж байгаа бөгөөд тэд нэгдсэн бэлтгэлдээ ороод байгаа юм байна.
-
2016 оны 6 сарын 15
УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд Баянгол дүүргийн 18 дугаар хорооны иргэдтэй уулзалт хийв
-
2016 оны 6 сарын 15
Нийслэлийн иргэд, хүүхэд залуусын чөлөөт цагаа зөв зүйтэй өнгөрөөх, бие бялдараа чийрэгжүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд 2012-2015 онд дөрвөн дүүрэгт нийт 6,8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр усан спорт сургалтын төвийг шинээр барьж, ашиглалтад оруулжээ.
-
2016 оны 6 сарын 15
Ажилласан жилтэй нь дүйцэх нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно
-
2016 оны 6 сарын 15
аа
-
2016 оны 6 сарын 15
“Нүүдлийн зурган өгүүлэмж” сангийн тэргүүн Н.Эрдэнэбаяртай ярилцлаа. Түүний бүтээсэн Бонго Монголын хүүхэд бүрийн найз болсон бол ээлжит бүтээл Бумбардай нь Японы зах зээлд гарсан анхны монгол комик юм.
-
2016 оны 6 сарын 15
Олон нийтийн цахим орчинд садар самуун агууламжтай мэдээлэл /контент/ байршуулдаг, бусдад тараан сурталчилж буй зарим хэрэглэгч, хаалттай нууц бүлгэм, хуудсыг цагдаагийн байгууллагынхан илрүүлжээ.
-
2016 оны 6 сарын 15
Ардчилсан нам энэ удаа ажил сайн хийж, сумыг аймаг, аймгийг хот болтол нь хөгжүүлж чаддаг нэр дэвшигчээ Баянзүрх дүүрэгт илгээсэн аж. Өвөрхангай аймгийг тултал нь хөгжүүлж чадсан учраас одоо эрэлт хэрэгцээтэй байгаа Баянзүрх дүүрэгт нэр дэвшигч Д.Зоригтыг илгээснээ намын нөхөд нь хэлж байна. Үнэхээр ч Д.Зоригт очсон газар болгоноо хөгжүүлж, босгож чаддаг эрхэм болох нь Эрчим хүчний салбарын сэргэн мандалтаас харагдана.
Мэдээж Д.Зоригт сайдын өнөөдрийн амжилт нь чанартай боловсрол юм. Түүнийг боловсрол сайтай, эзэмшсэн мэргэжлээ “чулуу” болгож чадсан, чадварлаг эрхэм гэдэг. Энэ ч утгаараа тэрбээр боловсролыг дээдэлж, боловсролтой монгол залуусыг бий болгохын төлөө явдаг. Мэдээж Монгол Улсын хөгжлийн гарц нь хувь хүний боловсрол болохоор арга ч үгүй биз.
Микр буюу Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны иргэдтэй Д.Зоригт болон НИТХ-д нэр дэвшигч М.Тулгат нар уулзахад “Сайн оюутан” хөтөлбөр иргэдэд, тэр тусмаа залуусын маань сэтгэлд ихэд хүрчээ. Тус дүүргийн 1 дүгээр хороо нь 7900 хүн амтай, 2100 өрхтэй, сонгуульд санал өгөх иргэдийн тоо нь 5500 аж. Залуус ихтэй энэ хорооны иргэд “Сайн оюутан”-г дэмжиж байгаагаа илэрхийлээд “Сайн түшээдээ сайн оюутнууд нь итгэж байна” хэмээн байсан шүү.
-
2016 оны 6 сарын 15
Өнөөдрөөс загасчилалын хорио тавигдаж байна. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 15-ныг хүртэл загас агнахыг хориглосон байдаг.
-
2016 оны 6 сарын 15
Орон сууц болон аливаа барилгын гол судсыг инженерүүд хийдэг. Бүтэц, зохион байгуулалт гэхчлэн инженер хүний хийх ажил тухайн барилгын судсыг цохилуулж, амь оруулдаг гэж болно. Товчхондоо инженер сайтай улс орон, дүүрэг хороо хөгжихийн их үндэс юм. Ийм ч учраас инженер хүн, бүр эрчим хүчний сайд хүн манай тойрогт нэр дэвшиж байгаад олзуурхаж, баярлаж байна гэж иргэн Ц.Баасан өгүүлсэн юм.
Эрчим хүчний сайд Д.Зоригт Баянзүрх дүүргийн 49 дүгээр тойрогт АН-аасаа нэр дэвшиж байгаа билээ. Энэ өдөр тэрбээр НИТХ-д нэр дэвшигч Т.Батцогтын хамт Дарь эх буюу Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны иргэдтэй уулзаж, намын мөрийн хөтөлбөр болоод иргэдийнхээ аж амьдрал, улс орны хөгжлийн талаар халуун яриа өрнүүлсэн юм.
21 дүгээр хорооны хүн ам 11 300 аж. 3 207 айл өрхтэй, санал өгөх насны иргэд нь 7000 орчим юм байна. Нэгэн үеэ бодвол Дарь эх орчим хөгжиж, гудамжууд гэрэл гэгээтэй, цэвэр, тохилог болжээ. Бүр Дарь эх цогцолбор гэх амралт зугаалгын төв хүртэл баригдсан байна. Яваандаа энэ цогцолбор газрыг Зайсан толгой шиг сайхан хөгжүүлж, тохижуулна гэдгээ уулзалтын үеэр Д.Зоригт сайд өгүүлж байсан юм. Гэсэн ч иргэдийн амьдрал хүнд, ажилгүйдэл их байгааг Д.Зоригт сайд онцлоод цаашид энэхүү амин чухал асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө хичээн ажиллахаа ч хэлж байлаа.
Өнгөрсөн дөрвөн жилд АН бүр олонхи болж чадаагүйгээс засаг барьж, шийдвэр гаргахад саад тотгор ихтэй байлаа. Мөн эдийн засгийн байдал тааламжгүй байгаа хүндхэн үед АН засаг барьсан ч зовлон тоочиж зүгээр суугаагүй, болохгүйгээс болохыг нь хүртэл хичээж, зүтгэсэн тухайгаа Д.Зоригт сайд иргэдэд тайлбарлаж байсан. Мөн намын мөрийн хөтөлбөрийнхөө талаар ярихад иргэд “Сайн хашаа” болон “Сайн оюутан” хөтөлбөрүүдийг ихэд таашаан алга ташин хүлээн авч байсныг онцлох хэрэгтэй. Хэрэв АН үргэлжлүүлэн засаг баривал ганц Дарь эх гэлтгүй гэр хорооллын айлууд хашаандаа дэд бүтэцтэй, гудамж нь гэрэлтэй, засмалтай, ёстой л дур дураараа, амгалан тайван амьдарцгаах аж. Д.Зоригт сайдын хэлснээр хүн болгон олон давхар орон сууцанд амьдрах албагүй, хувийн эдлэн газартаа халуун хүйтэн устай, төвийн халаалтад холбогдсон, цэвэр бохирын асуудлаа шийдүүлээд сайхан амьдрах боломж бүрдэх юм. Ингэснээр хөрсний бохирдол, агаарын бохирдол бүгд үгүй болж, цэвэр сайхан нийслэл хот өдрөөс өдөрт өнгөө засах билээ. Гэр хорооллын иргэд маань “Сайн хашаа”-нд хамрагдвал 15 сая төгрөгийн зээл авч, дэд бүтэцтэй болоод зогсохгүй зээлийн талыг улс барагдуулж, үлдсэнийг нь зээл авснаас хойш гурав дахь жилээс сард 100 мянган төгрөгийн эргэн төлөлттэйгээр барагдулах юм шүү дээ. Ийм сайхан саналаас хэн татгалзах билээ. 2012 оны сонгуульд Э.Бат-Үүл тэргүүтэн нийслэлийг ийм, тийм болгоно гэхэд хэн ч итгэхгүй байлаа, харин өнөөдөр АН-ынханд итгэхгүй хүн үгүй биз.
Энэ ч утгаараа Дарь эхдээ сайхан амьдрах санал тавьж буй Ардчилсан намынхнаа 100 хувь дэмжиж, их бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн хийх боломжийг бий болгоно гэдгээ иргэд ил тод хэлж байна лээ.
Тэгэхээр инженер хүн 49 дүгээр тойрогт нэр дэвшиж байгаад баянзүрхчүүд ихэд олзуурхаж байгаа аж. Инженер төрийн түшээтэй болчихвол энэ дүүрэг хөгжилд хүрэх нь туйлын үнэн биз ээ.
-
2016 оны 6 сарын 15
Нийслэлийн “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Playtime-2016” амьд хөгжмийн наадам энэ сарын 24-26-нд “Монгол шилтгээн” цогцолборт болох гэж байна.
-
2016 оны 6 сарын 15
Японоос ахиухан ажлын байр аваад ирэг
-
2016 оны 6 сарын 15
БСШУЯ, Монголын Үндэсний музей хамтран “Монголчуудын өв соёл-Монгол нум 3000 жил” үзэсгэлэн үргэлжилж байна.
-
2016 оны 6 сарын 15
Дүүрэг, хороогоо хогтой байлгасан албан тушаалтанд хариуцлага тооцно