зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.10.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4983 4984 4985 4986 4987 4988 4989
  • Маргааш тэгш тоогоор төгссөн автомашин хөдөлгөөнд оролцоно
    2016 оны 8 сарын 26
    Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан автомашины түгжрэлийг бууруулах зорилгоор автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор (0, 2, 4, 6, 8) төгссөн автомашин 08 дугаар сарын 27-ны Бямба гарагт, сондгой тоогоор (1, 3, 5, 7, 9) төгссөн автомашин 08 дугаар сарын 28-ны Ням гарагт өглөөний 0800 цагаас 2000 цагийн хооронд зуны хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцоно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • ТҮЦ-үүдийн шалгалт үргэлжилж байна
    2016 оны 8 сарын 26
    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 56 дугаар тогтоолоор баталсан ”Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам”-ын хэрэгжилтийг хангуулж, үйл ажиллагааг эрчимжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар холбогдох байгууллагуудын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгууллаа.

    Ажлын хэсэг дээрх журмын хэрэгжилтийг шалгаж, илэрсэн зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулах, зөвшөөрөлгүй Түргэн үйлчилгээний цэгүүдийн судалгаа гаргаж цаашид зөвшөөрөлгүй Түргэн үйлчилгээний цэгүүдийг хэрхэх талаар санал боловсруулж, хяналт шалгалтыг 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 09 дүгээр сарын 01-ний хооронд зохион байгуулна
  • Олимпийн медальтан Д.Отгондалай нутагтаа ирлээ
    2016 оны 8 сарын 26
    “Рио-2016” олимпийн наадамд боксын төрлөөс хүрэл медаль хүртсэн Д.Отгондалай болон чөлөөт бөхийн тэмцээний эрэгтэйчүүдийн 65 кг-ын жингийн хүрэл медалын төлөө харамсалтайгаар ялагдсан Г.Мандахнаран нар маргааш эх орондоо ирнэ. Мөн тэдэнтэй хамт чөлөөтийн баг тамирчид ирэх юм.
  • Цахилгааны хязгаарлалт үргэлжилнэ
    2016 оны 8 сарын 26
    Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу.
    БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

    10.30-17.30 цагт: 21-р хороо ЖУӨ-ийн 1-6-р гудамж,
    СҮХБААТАР ДҮҮРЭГ

    10.00-18.00 цагт: 1, 11, 12, 13-р хороо Рашаант, Хангайн гудамж, Ус өргөх насос, Сансар худалдааны төв, Макс хүнс, Санколл, Инкозон, Зоос одон тэмдэг, Оргил деко, Фортуна стар, Хүжийн гал констракшн, Гэрэлт жин, Эрчим инженеринг, Бэрэн констракшн ХХК-ууд болон тэдгээрийн ойр орчмоор,
    ХАН-УУЛ ДҮҮРЭГ

    11.00-18.00 цагт: Цагаан шонхор, Эрхэт сүлд, Монголиа Вояаж, Сандей, Морин нуур, Ди Си Би, Тахианы ферм, РЭС бетон зуурмаг, Хийт констракшн ХХК-ууд болон тэдгээрийн ойр орчмоор,
    НАЛАЙХ ДҮҮРЭГ

    10.00-18.00 цагт: 1-р хороо Баянзүрхийн гудамж, Энгэр шанд, Их ам, Туулын гүүр орчмоор.
  • Өдрийн зурхай: Үс засуулахад тохиромжгүй
    2016 оны 8 сарын 26
    Аргын тооллын 8 сарын 26, Сугар гараг. Билгийн тооллын 24, Гөрөөсөн толгой одтой, цагаан луу өдөр.

    Өдрийн наран 6 цаг 05 минутад мандан, 19 цаг 46 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахайболой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
  • Улаанбаатарт 18-20 градус дулаан
    2016 оны 8 сарын 26
    Тариаланчид, хадланчдад зориулсан цаг агаарын мэдээ:

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо хур багатай, өдөртөө дулаан байна.

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулсаар бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас, өдөртөө зарим газраар бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 4-9 градус, бусад нутгаар 7-12 градус өдөртөө бүх нутгаар 20-25 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.
  • ГХЯ: Италид болсон газар хөдлөлтөд монгол иргэд өртөөгүй
    2016 оны 8 сарын 25
    Гадаад харилцааны яамнаас Италид болсон газар хөдлөлтийн талаар мэдэгдэл гаргав.

    Уг мэдэгдэлд ”Италийн төв хэсэгт орон нутгийн цагаар энэ сарын 24-ний үүрээр хүчтэй газар хөдөлсний улмаас 247 хүн амь үрэгдэж, 200 гаруй хүн сураггүй болоод байгаа бөгөөд цаашид амь үрэгдэгсдийн тоо нэмэгдэх төлөвтэй байна. Италийн Засгийн газрын зүгээс гамшигт нэрвэгдсэн иргэдэд туслах талаар боломжит бүхий л арга хэмжээг авахаа мэдэгдэж, гамшгийн бүсэд онц байдал тогтоон аврах ажиллагаа явуулж байна.

    Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали улсад суугаа ЭСЯ-наас мэдээлснээр одоогийн байдлаар монгол иргэд өртсөн гэх мэдээлэл байхгүй байгаа бөгөөд гамшгийн голомттой ойр байрладаг хот, сууринд оршин суудаг монгол иргэд бүгд аюулгүй байна. ГХЯ-ны зүгээс Ром дахь ЭСЯ-аар дамжуулан монгол иргэдтэйгээ байнгын холбоотой ажиллаж байна” гэжээ.

    Италийн төвийн нутгийн Лацио мужид өчигдөр 6.2 баллын хүчтэй газар хөдлөлт болж, Аматриче хот газар хөдлөлтөд хамгийн их өртөн, хотын бараг бүх байшин барилга эвдэрч нураад байгаа юм.
  • Монголбанк өнөөдөр валютын дуудлага худалдаанд оролцсонгүй
    2016 оны 8 сарын 25
    Монголбанк өнөөдөр валютын дуудлага худалдаанд оролцсонгүй.
  • Эрүүгийн болон Зөрчлийн хуулиар завсарлага авлаа
    2016 оны 8 сарын 25
    Хууль зүйн байнгын хорооны хуралдаан Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдав. Хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын төсөлийг хэлэлцсэн боловч АН-ынхан завсарлага авлаа.

    Хэлэлцүүлгийн явцад АН-ын гишүүд тав хоног зарсарлага авах санал гаргасан. Гэвч цаг тулсан асуудал учраас боломжгүй гэж Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд тайлбарлаад нэг хоногийн завсарлага өглөө.

    Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

    -Энэ хуулийг хойшлуулж байгаа нэрээр цаашид хүчингүй болгоно гэж Б.Дэлгэрсайхан гишүүн сая хэлчих шиг боллоо. Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Б.Дэлгэрсайхан гишүүн хоёрын ярьж байгаа ярианууд өдөр шөнө шиг зөрж байна. Тиймээс бид тав хоногийн завсарлага авмаар байна. Тэр хугацаандаа тайлбар мэдээлэл аваад, зөвшилцмөөр байна.

    УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

    -Хуулиа хэрэгжүүл гээд өгчихөөд байхад шүүхээс бид хэрэгжүүлэхгүй гэж дүгнэлт ирүүлж байгаа бол хууль зөрчсөн үйлдэл. Гэтэл тэр хууль зөрчсөн саналыг нь үндэслээд бид бүхэн Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулах гэж байгаа нь бас л хууль зөрчсөн үйлдэл юм.

    УИХ-ын гишүүн Ц.Нямдорж

    -“Эрүүгийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхлэхэд олон ажил дутуу байна. Тиймээс тав хоногийн завсарлагаа наашлуулах хэрэгтэй” гэлээ.
  • ”Сайн хувьцаа”-ны мөнгийг гүйцээж олгоно
    2016 оны 8 сарын 25
    УИХ-д өргөн бариад буй Засгийн газар 2016 оны төсвийн тодотголд “Сайн хувьцаа” хөтөлбөр хамрагдаж, Тавантолгойн 1072 хувьцааныхаа 30 хувийг Засгийн газарт худалдсан иргэдийн үлдэгдэл мөнгийг гүйцээж олгохоор тусгажээ.

    Энэ хүрээнд Засгийн газраас хувьцаа авах хүсэлт гаргасан иргэдийн тоог харгалзан арилжааны банкнуудад холбогдох тооцоог хийсэн байна. Сайн хувьцаа хөтөлбөрийн хүрээнд нийт 1 сая 313 мянга 432 иргэн хүсэлт гаргасан байна.

    Тэдний 1 сая 294 мянга 944 иргэн хувьцааны төлбөрийг бүрэн болон хэсэгчлэн авсан аж. Харин хувьцааны мөнгөө бүрэн аваагүй 19 мянга орчим иргэн үлдсэн бөгөөд тэдний хувьцааны мөнгийг гүйцээн олгохоор болсон ч тодорхой хугацаа заагаагүй байна.
  • Орон нутгийн сонгуулийг 13,9 тэрбумаар зохион байгуулахыг дэмжив
    2016 оны 8 сарын 25
    13,9 тэрбум
  • Сүрьеэтэй тэмцэх төсөл хэрэгжинэ
    2016 оны 8 сарын 25
    Сүрьеэтэй тэмцэх төсөл хэрэгжинэ
  • Орон нутгийн замд ослоос болгоомжлохыг анхаарууллаа
    2016 оны 8 сарын 25
    Орон нутгийн замд ослоос болгоомжлохыг анхааруулав
  • Сайд нарын 48 хувь нь ХОМ-оо мэдүүлжээ
    2016 оны 8 сарын 25
    Авлигын эсрэг хуульд заасны дагуу УИХ, Засгийн газраас томилогддог албан тушаалтнууд тухайн албан тушаалд томилогдсоноос хойш 30 хоногийн дотор хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж Авлигатай тэмцэх газарт бүртгүүлэх үүрэгтэй.

    Одоогийн байдлаар Засгийн газрын гишүүд ХОМ-ээ бүрэн өгөөгүй байна. Тодруулбал, наймдугаар сарын 23-ны өдрийн байдлаар Засгийн газрын гишүүдийн 48.3хувь нь 2015 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн аж. Тиймээс Авлигатай тэмцэх газраас Засгийн газрын гишүүн, дэд сайд нарт хуулийн хугацаанд багтаан мэдүүлгээ гаргах талаар зөвлөмж, чиглэл хүргүүлж, хяналт тавин ажиллаж эхэлжээ.
  • ШЕЗ: Шүүгчдийн цалинг бууруулахыг эсэргүүцэж байна
    2016 оны 8 сарын 25
    ШЕЗ-өөс УИХ-ын даргад албан бичиг хүргүүлжээ
    Өдрийн сонин

    Засгийн энэ оны төсвийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлээд байгаа. Энэ тодотголд шүүгч нарын цалинг 61-63 хувиар бууруулж, 2016 оны төсвийн тодотголд 3.2 тэрбум төгрөг, 2017 оноос жилд 7.7 тэрбум төгрөг танах тооцоо гарсан. Үүнтэй холбоотойгоор Шүүхийн ерөнхий зөвлөл эсэргүүцэж, УИХ-ын дарга М.Энхболдод хандлаа. Албан бичигт шүүгч нарын цалинг Засгий газрын бус Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн УИХ тогтоодог гэдгийг онцолсон байна. Мөн шүүгч нарын цалинг бууруулах нь шүүгч хараат бус байх зарчимд нөлөөлнө хэмээн үзжээ.
  • Д.Отгондалай, Г.Мандахнаран нар маргааш эх орондоо ирнэ
    2016 оны 8 сарын 25
    олон чөлөөтийн баг тамирчид маргааш өглөө ирэх гэж байна.
  • Тагнуулын ерөнхий газарт томилгоо хийгдлээ
    2016 оны 8 сарын 25
    н.Донжчимбуугийн хувьд насаараа төрд ажилласан хүн. Түүний хувьд уг салбартаа олон жил ажилласан туршлагатай аж. Харин н.Энхсүх нь ТЕГ-т 20 гаруй жил ажилласан нэгэн юм байна. Тагнуулын Ерөнхий газрын даргаар өнгөрсөн жилүүдэд Б.Хурц ажиллаж байсан билээ. Монгол төрийн нүд чих болж хар хайрцагны бодлогыг зангиддаг тус байгууллагын удирдлагууд хэзээ, үргэлж олны анхаарлыг татдаг билээ.
  • Намъянжу хотын хүүхдүүд улаанабаатар ходод зочилж байна
    2016 оны 8 сарын 25
    НАМЪЯНЖУ ХОТЫН ХҮҮХДҮҮД УЛААНБААТАР ХОТОД ЗОЧИЛЖ БАЙНА
  • Энэ амралтын өдрүүдэд ЛГБТИ хүмүүсийн жагсаал болно
    2016 оны 8 сарын 25
    ЭНЭ АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ЛГБТИ ХҮМҮҮСИЙН ЖАГСААЛ БОЛНО
  • Автозамчид сангийн сайдад шаардлага хүргүүллээ
    2016 оны 8 сарын 25
    АВТОЗАМЧИД САНГИЙН САЙДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ
4983 4984 4985 4986 4987 4988 4989
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Гэр бүлээрээ боловсролын салбарт ажиллаж буй 8 өрхөд түрээслээд өмчлөх орон сууц олголоо
    15 цаг 42 мин
  • Навчаар урлагийн бүтээл хийж болох ШИЛДЭГ санаанууд
    15 цаг 55 мин
  • Угаартсан үед ХЭРХЭХ вэ?
    16 цаг 0 мин
  • Ханиадандаа "Битүү шөл" хийж уух жор
    16 цаг 5 мин
  • УИХ-ын гишүүн Э.Болормаа, Л.Мөнхбаясгалан нарыг COP17 хурлын Тусгай элчээр томиллоо
    17 цаг 48 мин
  • Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулж эхлээгүйг баримтууд баталж байна
    Уржигдар 18 цаг 37 мин
  • “Оргил стар” хотхоноос Зайсангийн гүүр хүртэл 550 метр явган хүний замыг шинэчиллээ
    Уржигдар 17 цаг 38 мин
  • Иран Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
    Уржигдар 17 цаг 33 мин
  • Тэтгэвэр нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн нөхцөлийг сайжруулах санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгээс холбогдох байгууллагын удирдлагуудтай уулзаж, чиглэл өглөө
    Уржигдар 16 цаг 19 мин
  • "Баянхошуу" цэцэрлэгт хүрээлэн ирэх сард ашиглалтад орно
    Уржигдар 16 цаг 12 мин
  • Хагас коксон шахмал түлш тохирлын гэрчилгээтэй боллоо
    Уржигдар 15 цаг 51 мин
  • 24 ФОТО: Сүхбаатар дүүргийн багш нарын баярын хурал боллоо
    Уржигдар 13 цаг 28 мин
  • ХХБ Бүгд Найрамдах Турк улсын “AKTIF BANK”-тай хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэлээ
    Уржигдар 13 цаг 00 мин
  • Олон улсын Санхүүгийн корпорац Голомт банканд 160 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
    Уржигдар 12 цаг 13 мин
  • Улирлын томуу идэвхжлийн түвшинд байна
    Уржигдар 11 цаг 55 мин
  • “Mommy brain” гэж юу вэ?
    Уржигдар 11 цаг 47 мин
  • “Динза Цондоолойгийн анд найзууд” НҮТББ-ынхан талбай дээр хууль бусаар өвөлжих гэж байжээ
    Уржигдар 11 цаг 39 мин
  • Гар утасны хэрэглээ: Утсыг толгойдоо нааж хэрэглэхээс зайлсхийгээрэй
    Уржигдар 11 цаг 09 мин
  • Хунтайж Уильям: Би хаан болохоороо хаант засаглалд өөрчлөлт авчирна
    Уржигдар 10 цаг 55 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалт хийж байна
    Уржигдар 10 цаг 45 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Н.Энхбаяр: Гурван Энхбаяр зөв юм ярихад ер нь буруудахгүй
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын мэдээллээс ОНЦЛОХ таван эшлэл
  • Teachers day: Багшдаа баярын мэндчилгээ болгон ДАЙХ шүлгүүд
  • 24 БАРИМТ: Кофеноос гарах анхилуун мэт үнэр нь кофены хорхойтон болоход хүргэдэг
  • Ханиадандаа "Битүү шөл" хийж уух жор
  • Танилц: Аравдугаар сард болох бөхийн барилдаанууд
  • Ерөнхий сайдын томилсон Хууль зүйн сайд Б.Энхбаярын ХОМ
  • Б.Энхбаяр: Намын дүрмээ цэгцэлчхээд намайг хөөх асуудлыг ярь
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 27 жил
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг намаас хөөх саналыг бага хурлын гишүүд гаргасан
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • МАН-ын даргаар сонгогдсон Д.Амарбаясгаланд улстөрийн намууд баяр хүргэж байна
  • Ж.Чинбүрэн: ЭМД-ын сангийн төсөв хаашаа орсон нь мэдэгдэхгүй байна
  • Н.Номтойбаяр: Энэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний хувьд үнэхээр чадамжгүй
  • “Монгол хаан” жүжгийн уран бүтээлчид Японд эх орноо сурталчиллаа
  • О.Алтангэрэл: АН-ын Улстөрийн зөвлөлийн бичиг УИХ дахь АН-ын бүлгийн байр суурийг төлөөлөхгүй
  • ФОТО: Аглаг бүтээлийн хийд
  • Манай Улсад айлчилж буй Туркийн батлан хамгаалахын сайд Яшар Гүлэр гэж хэн бэ?
  • Төрөөс мөнгөний бодлогын талаарх 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг өргөн барилаа
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Н.Энхбаяр: Гурван Энхбаяр зөв юм ярихад ер нь буруудахгүй
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын мэдээллээс ОНЦЛОХ таван эшлэл
  • Ерөнхий сайдын томилсон Хууль зүйн сайд Б.Энхбаярын ХОМ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг намаас хөөх саналыг бага хурлын гишүүд гаргасан
  • О.Алтангэрэл: АН-ын Улстөрийн зөвлөлийн бичиг УИХ дахь АН-ын бүлгийн байр суурийг төлөөлөхгүй
  • 24 БАРИМТ: Кофеноос гарах анхилуун мэт үнэр нь кофены хорхойтон болоход хүргэдэг
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 27 жил
  • ФОТО: Аглаг бүтээлийн хийд
  • Ж.Чинбүрэн: ЭМД-ын сангийн төсөв хаашаа орсон нь мэдэгдэхгүй байна
  • Б.Энхбаяр: Намын дүрмээ цэгцэлчхээд намайг хөөх асуудлыг ярь
  • Төрөөс мөнгөний бодлогын талаарх 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг өргөн барилаа
  • Б.Энхбаяр: Би нүүрсчдэд хөөгдөхгүй, нүүрсчдийг эх орноос нь хөөнө
  • 75 дугаар сургуулийн зүүн уулзвараас Энхтайван хотхон хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулж эхлээгүйг баримтууд баталж байна
  • Ханиадандаа "Битүү шөл" хийж уух жор
  • МАН-ын даргаар сонгогдсон Д.Амарбаясгаланд улстөрийн намууд баяр хүргэж байна
  • Д.Амарбаясгалан: Нэг хүний дарангуйлал тогтсон улс байж болохгүй
  • Гэр бүлээрээ боловсролын салбарт ажиллаж буй 8 өрхөд түрээслээд өмчлөх орон сууц олголоо
  • ФОТО: "Өнгөөр урласан нөхөрлөл" үзэсгэлэн
24 баримт
  • Манай Улсад айлчилж буй Туркийн батлан хамгаалахын сайд Яшар Гүлэр гэж хэн бэ?
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 27 жил
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • 24 БАРИМТ: Кофеноос гарах анхилуун мэт үнэр нь кофены хорхойтон болоход хүргэдэг
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын мэдээллээс ОНЦЛОХ таван эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК