-
2016 оны 8 сарын 24
ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ДЭРГЭДЭХ ЦЭЦЭРЛЭГИЙН ЗАСВАРЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2016 оны наймдугаар сарын 24. Гадаад харилцааны яам дэргэдээ 75 хүүхдийн цэцэрлэг байгуулах ажлыг эхлүүллээ. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA
2016 оны наймдугаар сарын 24. Гадаад харилцааны яам дэргэдээ 75 хүүхдийн цэцэрлэг байгуулах ажлыг эхлүүллээ. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA
“Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 17-ны хуралдаанаас Гадаад харилцааны яаманд хүүхдийн цэцэрлэг байгуулах шийдвэр гаргасан. ОХУ, Казахстан, АНУ, Австрали зэрэг улсын төрийн байгууллагуудын дэргэд төрийн албан хаагчдад зориулсан цэцэрлэг ажилладаг олон улсын жишиг, Засгийн газрын шийдвэрийг үндэслэн тус яам дэргэдээ 75 хүүхдийн цэцэрлэг байгуулах ажлыг эхлүүлээд байна.
Улсын төсвийн санхүүжилтээр 75 хүүхдийн цэцэрлэг шинээр барьж байгуулахад дунджаар 870 орчим сая төгрөг, жилийн үйл ажиллагааны зардалд 250-300 сая төгрөг зарцуулдаг байна. Төсвийн хүндрэлтэй үед Гадаад харилцааны яам удирдлага, албан хаагчдынхаа хандивын санхүүжилтээр нийт гарах 90 орчим сая төгрөгийн 20 орчим хувийн санхүүжилтийг шийдвэрлэн, барилгын тохижилт, засварын ажлыг хийж байна.
Гадаад харилцааны яамны цэцэрлэг нь Сүхбаатар дүүргийн 16-р цэцэрлэгийн салбар цэцэрлэг болох бөгөөд цэцэрлэгийн тохижилт стандартын дагуу хийгдэж байна. Тус цэцэрлэгт Гадаад харилцааны яамны ажилчдын 65 хүүхэд, Эрүүл мэндийн яамны ажилчдын 10 хүүхэд хамрагдах юм.
Төрийн байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулснаар ажиллагсдынхаа нийгмийн томоохон асуудлын нэгийг шийдвэрлэж, өглөө, оройд хүүхдээ авахад гардаг хүндрэл багасах, ажлын байрны бүтээмж өсөх зэрэг эерэг хандлагууд гарахаас гадна яамны системийн нийт албан хаагчид энэ ажлыг бүрэн дэмжиж байгаа болно.
-
2016 оны 8 сарын 24
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Улсын Их Хурлын ээлжит бус чуулган товлон зарлах тухай 09 тоот захирамж гаргалаа. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.4 дэх хэсгийг үндэслэн гаргасан тус захирамжид Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл зарлан хуралдуулж, дараах асуудлыг хэлэлцэхээр заажээ.
Үүнд:
1/ “Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
2/ “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
3/ “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
4/ “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
5/ Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлан, “Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
6/ Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд
7/ Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүд
8/ Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
9/ Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл
10/ Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
11/ Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
12/ Батлан хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд
13/ Зэвсэгт хүчний тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд
14/ Цэргийн албаны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд
15/ Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд
16/ Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний байгууллагын суурь конвенцийн Парисын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл
17/ Монголбанкны дэд ерөнхийлөгчийг чөлөөлөх, томилох тухай асуудал
18/ “Зарим хууль, тогтоолын төсөл буцах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
19/ “Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
20/ Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 16 дугаар дүгнэлт
21/ Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 04 дүгээр дүгнэлт
22/ Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 07 дугаар дүгнэлт
23/ Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 08 дугаар дүгнэлтийг хэлэлцэхээр заажээ.
Мөн Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Пүрэв гарагийн 10:00 цагт эхлэхээр товлосон бөгөөд Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хуралдааныг өглөө 10:00 цагаас эхэлж үдээс хойш 15:00 цагаас үргэлжлүүлэхээр захирамжилжээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 8 сарын 24
АН-ыг шинэчлэх шаардлагатай байна. Энэхүү эгзэгтэй цаг үед миний бие АН-ын шинэчлэлд өөрийгөө зориулах болсноо дуулгаж байна. АН-аа нэг том фракц болгох ажилд өөрийн хуримтлуулсан туршлагаа зориулах гэж байна” гэв.
-
2016 оны 8 сарын 24
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо энэ сарын 25-нд болно. Уг хурлаар намын дүрэм, тогтолцоог шинэчлэх ҮЗХ-ны гишүүдийн тоог нэмэх, зарим гишүүдийг ҮЗХ-ноос чөлөөлөх асуудлыг шийдвэрлэх аж. Тодруулбал, Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахад гар бие оролцсон гишүүдийг намын дүрмийн дагуу ҮЗХ-оос хасч магадгүй аж.
-
2016 оны 8 сарын 24
Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэлийг ил тод мэдээлэхийг үүрэг болгов
-
2016 оны 8 сарын 24
Тэрбээр Хил хамгаалах Ерөнхий газрын дарга болохоор хөөцөлдөж байгаа гэнэ. Түүний хувьд нийслэлийн Засаг дарга, Өмч хувьчлалын комиссын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглаж, улсад 605 сая төгрөгийн хохирол учруулсан хэргээр 2.1 жилийн хорих ялаар шийтгүүлж Мааньт дахь 415 дугаар ангид нэг жил ял эдэлж байгаад гарч ирсэн.
-
2016 оны 8 сарын 24
Мандах сумын Хаан банкыг дээрэмдсэн этгээдүүд Сайхандулаан сумыг дайран өнгөрчээ
-
2016 оны 8 сарын 24
ХУД-ийн 3-р хороо ”Орцонд хүн нас барсан байна” гэсэн мэдээллийг 08-р сарын 23-нд авч шалгахад: ”..” ХХК-ны ерөнхий механик ажилтай, ЧД-ийн 11 хороонд суух 53 настай эрэгтэй Б нь засварын ажил хийж байгаад лифтинд даруулж нас барсан байна. Хэргийг ХУДЦХ-ийн 1-р хэлтэс шалгаж байна.
Мөн СХД-ийн 15-р хорооны ”19-р байрны гадна өндрөөс унасан хүн байна” гэсэн мэдээллийг 08-р сарын 23-нд авч, шалгахад: СХД-15 хороонд суух М /эм.47н/ нь согтуурсан үедээ 3-н давхрын цонхоор буух гэж байгаад унаж гэмтсэн хэргийг СХДЦХ-ийн 3-р хэлтэс шалгаж байна.
Энэ мэт хөдөлмөр аюулгүй байдлаа хангаж чадаагүйгээс үүдэлтэй осол аваар гарсан бол биеэ авч явах чадваргүй согтуу иргэд гэмтэж бэртэх тохиолдол ч бүртгэгдсээр байгаа юм.
-
2016 оны 8 сарын 24
Хоёр хүүхэд осолд өртөж эмнэлэгт хүргэгджээ
-
2016 оны 8 сарын 24
Нийслэлийн төрийн албан хаагчдын тоог 20-30 хувиар танана
-
2016 оны 8 сарын 24
Цэргийн дүйцүүлэх албан хаагчдад гүнзгийрүүлэх шатны сургалт зохион байгуулна
-
2016 оны 8 сарын 24
Золбин нохойны үржлийг зогсоох шинэ аргыг хэрэгжүүлнэ
-
2016 оны 8 сарын 24
Сангийн сайд Б.Чойжилсүрэн өчигдөр 2016 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барилаа. Энэ оны Төсвийн тодотголоор хэний цалин багасаж, ямар халамж зогсож, яаж өөрчлөгдөхийг 24 баримтаар хүргэе.
-
2016 оны 8 сарын 24
Өнөө, маргаашдаа нийт нутгаар эрс сэрүүснэ
-
2016 оны 8 сарын 24
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын барилгын түүхийг танилцуулж байна
-
2016 оны 8 сарын 24
...Зардлыг танана, тансаглалыг зогсооно уриатай ажиллаж байгаа өнөө үед дарга нар зөвхөн “Ард түмний бүсийг чангалах” уриатай ажиллаж байна гэхэд хилсдэхгүй нь. Харин зардал таналтын эсрэг Хотын дарга Су.Батболд “ажиллаж” байна..
-
2016 оны 8 сарын 24
Хоорондоо эвтэй найрсаг амьдарцгаана. Хэрүүл шуугиан, хулгай дээрэм ховор, амьдрал хэвийн тайван үргэлжилнэ. Хүүхэд бид ах зах хүнээс айна, маш дуулгавартай, хичээл сургуульдаа явна. Худал ярих, хулгай хийнэ гэдгийг мэдэхгүй мөн ч дэгтэй хүмүүжлийг ахмад үеийнхэн маань тархи толгойд минь бат суулгаж өгсөн байгаа юм.
Аймгийн төвд Буянт голын гүүрийн доохно хоршоодын холбооны харьяа ноосны хэрэм гэж ноос угааж дэлгэж хатаадаг газар байх, ноосны ажилчид улирлаар ажилладаг зуны гурван cap голын усан дотор зогсч ноосоо гараараа угааж ажиллана. Ажил хүнд гэсэн үг яриа үл гаргана, би улсын ажил хийж байна үнэн сэтгэлээсээ сайн ажиллах ёстой гэсэн ухамсрыг биедээ шингээж чадсан хүмүүс ажилладаг. Хатаасан цав цагаан их ноосоо цагаан нуурын дамжлага баазаар Зөвлөлт улсад гаргадаг байлаа.
-
2016 оны 8 сарын 24
Өнгөрөгч долоодугаар сарын 20-ноос эхлэн жолооны үнэмлэхийг албан ёсоор хэвлэж эхэлсэн билээ. Одоогийн байдлаар зургаадугаар сард жолооны курс төгссөн төгсөгчдийн жолооны үнэмлэх хэвлэж байгаа аж. Тодруулбал жолооны үнэмлэхийг “Смарт солушин” компани хэвлэж байгаа бөгөөд иргэдийн жолооны үнэмлэхийг хэвлэх ажил хэвийн үргэлжилж байгаа аж.
Замын цагдаагийн газарт жолооны үнэмлэх шинээр авах болон хаяж, үрэгдүүлсэний улмаас солиулах хүсэлтэй 40 мянга гаруй иргэний жолооны үнэмлэх хэвлэх аж. Үүнээс одоогийн байдлаар дөрөв, тавдугаар сард жолооны курс төгссөн 20 мянга орчим төгсөгчид үнэмлэхээ авсан байна.
-
2016 оны 8 сарын 24
Монгол, БНХАУ, ОХУ гурван улсын туршилтын ачаа тээврийн цуваа Монгол улсын нутаг дэвсгэрээр дамжин ОХУ-ын Улаан-Үд хотыг зорьжээ. Тодруулбал гурван улсын туршилтын ачаа тээврийн цуваа нь наймдугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотноо буюу Монгол Улсад нээлтийн арга хэмжээгээ зохион байгуулсан бол хаалтын арга хэмжээ нь энэ сарын 24-ны өдөр Улаан-Үд хотод болох аж.
Энэ үеэр гурван талын хамтарсан логистикийн компани байгуулах, ашиглах замын асуудал болон хурдны зам барих эдийн засгийн үндэслэлийг судлах асуудлыг талууд ярилцаж, шийдэлд хүрэх гэнэ.
Тус цуваанд жолооч нар болон албаны төлөөлөл болсон 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр гурван улсаас ачаа тээврийн есөн машин оролцсон ажээ.
-
2016 оны 8 сарын 24
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу.
БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ
10.30-17.30 цагт: 2-р хороо Сэлбийн 1-8, 10, 11-р гудамж, Соно-Од, Цогт талст ХХК-ууд, Хараа бөөний худалдааны төв болон тэдгээрийн ойр орчмоор
11.00-13.00 цагт: 2, 27-р хороо ШШГЕГ-ын харьяа 421-р хорих анги, Дунд Дарь эхийн 1-6, 16-20, 34-41, Их Дарь эхийн 1-10, 14-17, 40-45, Сэлбийн 1, 2, 5, 6, 10-13-р гудамж, Зуун хас ХХК, 102-р сургууль болон тэдгээрийн ойр орчмоор,
СҮХБААТАР ДҮҮРЭГ
10.00-18.00 цагт: 1, 11, 12, 13-р хороо Рашаант, Хангайн гудамж, Ус өргөх насос, Сансар худалдааны төв, Макс хүнс, Санколл, Инкозон, Зоос одон тэмдэг, Оргил деко, Фортуна стар, Хүжийн гал констракшн, Гэрэлт жин, Эрчим инженеринг, Бэрэн констракшн ХХК-ууд болон тэдгээрийн ойр орчмоор,
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ
10.30-17.30 цагт: 9-р хороо Дэнжийн 31-45, 47-48, 51, 53, 70-р гудамж болон тэдгээрийн ойр орчмоор,
БАЯНГОЛ ДҮҮРЭГ
10.30-18.00 цагт: 10, 12, 13, 14, 22-р хороо 6-р бичил хороолол, 4-р хорооллын 5А, Б, 7-3, 16, ХД-34, 17-р байр, АСЭ, Бичил манал, Итгэл угтах эмнэлгүүд, МАДА фарма эмийн сан, Дөл, Солонго Ай СӨХ-үүд, АТЕ, БӨЭЗ, Ажнай сонголт, Алтаннаран, Рич констракшн, Таван булаг трейд, Ханхайрхан ХХК-ууд болон тэдгээрийн ойр орчмоор
11.00-18.00 цагт: 20-р хороо Монголиадевелопмент ресорсес, Дашваанжил, МТ ойл, Шунхлай, МТ, Ойн бирж ШТС-ууд болон тэдгээрийн ойр орчмоор,
ХАН-УУЛ ДҮҮРЭГ
11.00-18.00 цагт: Цагаан шонхор, Эрхэт сүлд, Монголиа Вояаж, Сандей, Морин нуур, Ди Си Би, Тахианы ферм, РЭС бетон зуурмаг, Хийт констракшн ХХК-ууд болон тэдгээрийн ойр орчмоор,
НАЛАЙХ ДҮҮРЭГ
10.00-18.00 цагт: 1-р хороо Баянзүрхийн гудамж, Энгэр шанд, Их ам, Туулын гүүр орчмоор.
Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.