Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголоос найман дипломатч, “хоёр” лүд гаргалаа

2016-11-25
0
ЖИРГЭХ


Амьд явсан хүн сонин л юм үздэг юм байна. МАН-ынхны  томилгоо гадаадад суух элчингүүдээр үргэлжилж байна. Саяхан 10 Элчин сайдыг бөөндөөд баталчихлаа. Хүмүүсийн ам тааруу байна.


 
Очиж очиж “С.Баяр, М.Энхсайхан хоёроос өөр Элчин сайд болчихоор хүн олдсонгүй юу даа” гээд нулимж байна. Хү­мүүсийн зэвүүцлийг энэ хоёр хүн яагаад тэгтлээ хүр­гэж байгааг жаахан тод­руулъя. Энэ хоёр эрхэм Монголд Ерөнхий сайд, сайд, намын дарга гэхчлэн хашаагүй өндөр албан тушаал бий гэж үү. Дандаа л огцорч, “оргож” явсан хүмүүс. Монголын нам, төрөөр тоглох шиг л болсон хүмүүс л дээ.


 
Монгол дахь хоёр том нам задарч, Монгол Улс дампуурлаа зарлах босгонд тулж, бид Азийн гуйлгачид болсон нь энэ хоёр хүнтэй салшгүй холбоотой. Хол­боо­тойгоор барахав, гар­даж хэрэгжүүлсэн хоёр толгой.


 
Санжийн Баяр:   -Би энэ хүнийг сайн мэднэ. УИХ-ын сонгуульд хамт өрсөлдөөд, хоёул ялагдаад муухай царайлж явсан удаа ч бий. Түүнээс хойш энэ хүн борви бохисхийлгүй “хувийн тоглолт” хийсээр өөрөө Монголын тэргүүн баячуудын нэг болж, өргөн олон түмнээ өлсгөлөн гуйланчлалд хүргэсэн хүн л дээ. Нэг үгээр хэлбэл Гадаадад Элчин сайдаар явах битгий хэл, Ганц худагт сууж байх хүн гэж хүмүүс ярьдаг.

 

 Монгол дахь хоёр том нам задарч, Монгол Улс дампуурлаа зарлах босгонд тулж, бид Азийн гуйлгачид болсон нь энэ хоёр хүнтэй салшгүй холбоотой. Хол­боо­тойгоор барахав, гар­даж хэрэгжүүлсэн хоёр толгой.


 
...2008 оны сонгуулийн дараа Д.Сүхбаатарын тал­байд монголчуудыг цагаан зээр шиг хөөн буу­даж, энэ хүндтэй тал­байг хүний цусаар угаа­сан гол буруутны нэг бол яах аргагүй С.Баяр. Монголчууд “онц байдал” гэдгийг зарлах нь бүү хэл сонсоо ч үгүй байсан үе. Тэр үед улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Ерөнхий сайд С.Баяр, Хууль зүйн сайд нь С.Баярын баруун гарын хүн Ц.Мөнх-Оргил байсан.


 
Н.Энхбаяр Ерөнхийлөгч байдлыг харзнан хүлээзнээд байхад, Ерөнхий сайд С.Баяр тулган шаардсаар байгаад Монголд анхны “онц байдал” зарлуулсан гэдэг. Ямар ч бэлтгэлгүйгээр “онц байдал” зарлуулж, шууд л ард түмэн рүүгээ галт зэвсгээр буудаж эхлэсэн. Энэ цуст яргалалд лав л таван сайхан залуу алагдаж, олон хүн хүнд хөнгөн гэмтэл авч, 800 орчим хүн баривчлагдан тамлагдаж тарчилж билээ. Энэ “онц байдлыг” удирдсан хүн бол Ерөнхий сайд асан С.Баяр, Хууль зүйн сайд асан Ц.Мөнх-Оргил. Ард түмнээ ингэж яргалсан С.Баяр, Ц.Мөнх-Оргил нар гэм зэмгүй өнгөрч, үүрэг даалгавар биелүүлсэн, цагдаагийн хэдэн генерал, офицер ялыг нь үүрч, шоронгийн хүндийг туулан тахир дутуу болцгоогоод гарч ирсэн, одоо амьд сэрүүн байгаа.


 
С.Баяр, Ерөнхий сайд, Намын даргынхаа тамга тэмдгийг найз Сү.Батболддоо шилжүүлээд “Эмчлүүлэх” нэрээр оргон гарч билээ. Янз бүрээр л ярьсан, бичсэн. Шар сонинд С.Баяр “ДОХ-ын шин­жилгээ хийлгэхээр гадаад руу явлаа” гээд уйлж байгаа хүүхний зураг хүр­тэл гарсан. Хэрэг явдал хуучирлаа гээд 2016 оны сонгуулийн өмнө гэмгүй царайлан ирцгээж Ц.Мөнх-Оргилыгоо Гадаад харилцааны сайд болгож байсан нь С.Баяр өөрөө Англид Элчин сайдаар явах “нүхээ мал­таж” байсан хэрэг мөн биз дээ?! МАН-ын толгой талд С.Баяр, Сү.Батболд, Ц.Мөнх-Оргил нар гарч ирэн дураараа тонгочих болсны далд учир утга энэ.
 


...С.Баяр Ерөнхий сайд байхдаа Монголд хамгийн том нүгэл хийсэн хүн. Оюутолгойн гэрээг Монголд ашиггүйгээр хийлгэж, хэдэн сайдаараа гарын үсэг зуруулсан. Мэргэжлийн, шударга сайд нар байсан бол улсаа худалдсан энэ гэрээг үзэглэхгүй байсан л даа. Дөчин хэдэн суудал авсан МАН-аа зориуд унагаан, Ардчилсан намтай хамтарсан “Стандарт бус Засгийн газар” гэгчийг байгуулж билээ. Ард түмний сонголтыг ингэж улан дороо гишгэхээс буцаагүй хүн.


 
Энэ нь Оюутолгойгоо Монголд ашиггүйгээр Рио Тинтод өгөх л ганцхан зорилготой байсан. Үүнд гар хөл болж зүтгэх хүмүүсээ ч сайтар сонгосон. МАН-аасаа, чулуу зэс хоёрыг ялгах ч юм уу, үгүй ч юм уу “балчир” Д.Зоригтыг Уул уурхайн сайдаар тавьж байгаад өнөө цуутай С.Баярцогтыг Сангийн сайд болгож, одоо шоронд байгаа Л.Гансүхийг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдад суулган, ийм багаар Оюутолгой гэдэг гайхамшигт ганц ордоо гадныханд өгчихсөн юм даа. Тэгээд Монгол хоосорсон юм. Тэгээд Монгол өрөнд орсон юм.

 


 
Тэгээд монголчууд өлбөрч үхэж байгаа юм. Тэгсэн чинь С.Баяр Элчин сайдаар томилогдох гэж Улсын Их Хурлын чуулганд орж ирээд хэлж байгаа үгийг нь: “Би Оюутолгойн гэрээг байгуулснаараа бахархдаг” гэнэ. УИХ-ын гишүүд рүү ямар бүдүүлэг дээрэнгүй харьцана вэ?! Миний ард Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга байхад та нар муусайн юу юм бэ! гэсэн байдлаар аархаж байна билээ. Золтой л “Аархал” дууг дуулсангүй.


 
...МАН ялагдаад Ард­чилсан намынхан дураараа тонгочиж байсан сүүлийн жилүүдэд С.Баяртангууд нам байтугай улсаа мартчихсан, гадаадаар зугаалж явсан. АНУ-д л гэхэд долоон хаус дамжаад явж байна гэж УИХ-ын гишүүний мэдээлэлд зурагтайгаа гарна билээ. Нэг орд харшныхаа гадаа цэцэг услаад зогсож байгаа зураг нь цахим ертөнцөд тавигдсан. Энэ бол С.Баяр асар богино хугацаанд хэт их баяжсаны илрэл юм. Хүмүүс бол “Оюутолгойн ашиггүй гэрээний шанд авсан их мөнгөөрөө зугаалж яваа” л гэдэг юм. Монголын банкуудад гэв гэнэт тийм их мөнгө ороод ирвэл сэжиг төрнөө дөө.


 
Тэгсэн чинь оффшорын тухай хамгийн анхны мэдээллээр С.Баяр, Сү.Батболд тэргүүтний булхай цухуйсан. С.Баяр маань хүүхдүүдийнхээ нэр дээр оффшор данс нээ­чи­хэж. Зайтай толгой л доо.


 
Ардын намынхан Оффшорын тухай хууль гаргана гэж байснаа гэнэт гацчихсан. Одоо болсон чинь “гэр бүл хүүхдүүдийн нэр дээр оффшор бүсэд компани байгуулах, данс нээхийг хориглохгүй” гэсэн хууль гаргах гэж байгаа гэнэ. Нэг үгээр хэлбэл дарга, сайд нар минь өөрсдийнхөө нэр дээр битгий нээ. Гэр бүл, хүүхэд, ах дүү нарынхаа нэр дээр нээ!” гэж баталгаажуулсан хуулийн төсөл явж байгаа юм уу даа. Энэ бол С.Баяр, Сү.Батболдынхны хийж байгаа ажил гэдэг нь хэнд ч ойлгомжтой.


 
...Ер нь таагүй мэдээ сонсогдох бүрд л С.Баярын нэр явж байдаг. С.Зоригийн хэргийг шалгах болоход ч С.Баяр, Казахстанд алдчихсан 10 сая ам.долларын хэрэг яригдахад ч С.Баяр, Канадын Хан Ресурт Монгол Улсаас 70 сая ам.доллар төлөхөд ч С.Баяр, Өмнөд Африкийн Стандарт банкнаас 150 сая шахам ам.долларыг Эрдэнэтээ барьцаалан зээлж авахад ч С.Баяр...гэхчлэн яригддаг. Өнөөхөндөө түүнийг шалгах зоригтой аавын хүү Монголд төрөөгүй байгаа юм гэсэн байхаа. Харин шалгуулъя гэсэн хүмүүс нь УИХ-ын гишүүнээсээ эхлээд бурууддаг хачин тогтолцоо байгаа болохоор “баян Баяр” аархал дуулаад явж байхаас яахав!


 
Мэндсайханы Энхсайхан:  -Энэ хүний угшил нь Монголын Ардчилсан нам. Ардчилсан намын буянаар очоогүй оргил, хүрээгүй суудал ховорхон. АН-ын дарга, энэ намаас сонгогдсон Ерөнхий сайд, сайд, сүүлдээ бүр сайдын шинэ суудал гаргуулаад заларч байсан хүн. Ардчилсан намыг задлах эхлэлийг тавьсан боловч хайр хишгийг нь хамгийн их хүртсэн хүн л дээ.


 
2016 оны сонгуулиар МАН ялж, төрийн эрх мэдлийг зангидаж атгахтай зэрэг М.Энхсайхан маань хорин хэдэн жил муулсан Ардын нам руугаа хадаг бариад ирсэн юм болуу даа. Хамгийн амгалан тайван, сайн сайхан газруудын нэг Швед улсад Монголоос суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар тохоон томилогдож байх юм. Хүмүүс ярьж л байна. “Манай намын удирдлагын хэнд нь их мөнгө өгчихсөн юм бол? Хэнтэй нь ураг төрөл, танил талын холбоотой болсон юм бол? Хэнд нь юу амласан юм бол?! гэхчлэн шуугиж эхлэлээ.


 
М.Энхсайхан гэдэг хүн чинь 2016 оны УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ыг сонгох сонгуульд АН-ыг дэмжинэ гээд тэр намын удирдлагуудын “шарилжийг нь зулгааж, шаахайгий нь зүлгэж” явсан хүн мөн биз дээ. Тэгтэл өнөөдөр яахлаараа ялсан намаас томилолт аваад гадаадын хамгийн сайхан газар Элчин сайд болоод явж байдаг билээ?!


 
Миний танил дипломатууд гайхаж байна. МАН боловсон хүчингүй боллоо гэхэд, ялагдсан намынхаа даргыг гуйж Элчин сайд болготлоо ядарлаа гэжүү! МАН-ын гадаад дотоодод сургууль номыг нь дүүргэсэн энэ олон залуус дунд Шведэд суух Элчин сайд хийчихээр залуучууд алга гэж үү? Адилхан л тэтгэврийн насандаа хүрсэн өдий төдий дипломатч нь Засгийн газарт  бүгд гологдлоо гэжүү...хэмээн бухимдацгааж байна.


 
Хамгийн гол нь энэ томилгоо нь ялсан МАН, түүний удирдлага, намаа гэсэн чин сэтгэлтэй мянга мянган гишүүдийг муухай харагдуулж байгаа юм. Өнгө мөнгөний нам болгон харагдуулж байгаа юм. Өвөр түрийний нам болгон харагдуулж байгаа юм. Огцордог, оргоод явчихдаг хүмүүс бүгэж байдаг, нэг ёсондоо луйварчдын нуувч болгон харагдуулж байгаа юм.

 

Элчин сайдуудын энэ удаагийн томилгоо нь намын хамт олноо, бүр ард түмнээ доромжилсон томилгоо боллоо гэж хүмүүс бухимдаад байгаа юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн дуулиан доор, эрээ цээрээ алдан нийлцгээсэн эрх баригч олигархи бүлэглэлийн энэ шившигт үйл ажиллагаа хэдий болтол үргэлжлэхийг манай намын хамт олон, нийт ард түмэн хүлээцтэй ажиглаж байгаа нь магад.


 
Эрхэм дээдэс минь, гэхдээ тэвчээрт төгсгөл гэж байдгийг битгий мартаарай гэх хүн олон тааралдана.
 


Монголоос найман дипломатч дунд хоёр “лүд” гаргалаа. Монголчууд хамаг муу юм шингэсэн “лүд”-ээ гаргаад эргэж ч харалгүй ирдэг юм. Харин энэ хоёр “лүд” дараагийн сонгуулийн өмнө, ичихгүй л ирж үймүүлэх байхаа даа.
 
 
Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн Г.Жамьян
 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (30)

  • zochin (202.21.124.130)
    iim muuhai ludnuud deeuuur sulbeldeed uls eh orniig mini ballaj guitslee
    2016 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.21.120.146)
    ямааны мах халуун дээрээ гэдэ,г одоо оройтсон бороо гэдэг шиг юм боллоо доо, ард түмэн өөрсдөө чарлахаас цаашгүй болж дээ
    2016 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (73.176.106.165)
    USA d zurh eleg buuruu soliulaad 20saya dollars tuluud irsen bug chutgur bosoo oroolon bayriig England huleej avahgui baih
    2016 оны 11 сарын 26 | Хариулах
  • egui (66.181.185.229)
    sanal huraalt yvuulaad tataj boldoggui ym uu
    2016 оны 11 сарын 25 | Хариулах
    • зочин
      tiim huuli baihgui . eersdiigee huuliar hamgaalsan. huuli ni deedsuuded uilchilehgui dordsuudad l uilchilne.
      2016 оны 11 сарын 25
  • зочин (202.72.246.134)
    монголд багатах орон зай бага байгаа учраас хэзээ нэгэн цагт үйлийн үрээ эдэлнэ дээ яасан үр хойчоо боддоггүй юм бэ
    2016 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.9.41.104)
    Харийн ноёдын бөгсийг долоож хувиа хичээсэн гадны тэжээврүүдийг олны өмнө ялыг нь асууж орчлон хорвоогоос тонилговол таарна
    2016 оны 11 сарын 25 | Хариулах
  • зочин (202.131.236.250)
    эд нарын идсэн уусан, баяжсан, цадсан, луйвардсан, булхайдсан, эх орноо худалдсан, хүүхнүүдтэй явалдаж тоглосон, олон эхнэрээс салсан, ар гэрийн амьдралгүй, бузар булай, шившиг бүхнийг бидний үр хүүхдүүд, ач зээ нар түүхийн хичээлээр уншиж хэн байсныг нь ойлгох болно. Тэр үед эдгээр луйварчид халуун тамд мөнхийн тэндээ орилоон хашгараан дунд насан турш мөнхөд зовох болно. Энэ бол бурханы үнэн үг.
    2016 оны 11 сарын 25 | Хариулах
  • зочин (202.131.236.250)
    Ёстой үнэн сайхан бичсэн энэ хүнд маш их баярлаж бн. Монголын ард түмний ихэнх нь Баярыг хараан зүхэж байгаа. Чи өнөөдөр инээж л бн, маргааш халуун тамд унах байтугай юм болно доо, юм ээлжтэй шүү, чи өнөөдөр ард түмнээр тоглож л бн, 1 л өдөр чи үр хүүхдийнхээ толгойг залгих болно доо, Баяр чи хэзээ ч өөдлөхгүй ээ, бурхан чамайг гэсгээнэ дээ, тэр цагт уйлахыг чинь харнаа
    2016 оны 11 сарын 25 | Хариулах
  • ЗОЧИН J&J (14.52.27.4)
    НААД ХОЕР ЛУДЭЭ ГУДАМЖИНД ГАРГААД ЛААЗ ОШИГЛОГЧДИЙН ДУНД ТАВЬЧИХ ШАЛЬЧИЙЛГААД ОГОХ ХУН !
    2016 оны 11 сарын 25 | Хариулах
  • УУР (202.70.46.227)
    ЭХ ОРОНОО ХУДАЛДСАН АРХИЧИН ХУЛГАЙЧ БАЯРАА ЧИ БОЛОН ЧИНИЙ ХҮҮХДҮҮД ЧИНЬ ЭЭЖ ЧИНЬ ХАЛУУН ТАМД УНАНАНАА ӨӨДГҮЙ МУУ ЛАЛАРЫН. БИРДЭЭ
    2016 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.70.34.115)
    үнэхээр үнэхээр үнэн шүү. лүд гэхээс өөр юу гэх билээ.
    2016 оны 11 сарын 25 | Хариулах
  • Zochin (213.185.225.81)
    Teged bur yanhan uvunud
    2016 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.57.94.61)
    Монголд юу ч хийдэггүй асуудлыг шийддэггүй тэгсгээд цаг нөгцөөгөөд байж байдаг улс төрчид л нэр хүнд сайн байдаг байх.Харин шийдвэр гаргаж чаддаг ажлыг урагшлуулдаг зоригтой бүтээлч Энхсайхан Баяр мэтийн улс төрчид хужаа авилгачаараа дуудуулдаг.Бид сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй
    2016 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (139.5.216.104)
    unen l bichsen baina
    2016 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.57.94.61)
    Бид үнэхээр бодит байдлаас хөндиирч дэмий туйлширч байна.Даваасүрэн Болорчулуун 2 Монгол төрийн төлөө юу хийсэн билээ.Энхсайхан Баяр 2бол Монгол төрийн хийдгээ хийсэн улс төрчид. Хэрвээ ард түмэн шүүмжилж байвал тэр улс төрчид асуудлыг шийдэх гэж шийдвэр гаргаж ажилласан хүмүүс л байдаг.
    2016 оны 11 сарын 25 | Хариулах
  • ЭМЭЭ (103.229.122.172)
    ӨВӨӨ МИНЬ БИТГИЙ ХУЦ. МАЙ ЧИ
    2016 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.9.40.121)
    Sv.batbold bol gartsaagui mongoliig duusagsan xvn shuu dee .olon ch sxn xvniig zanalhiilj .olon ch xvniig tsaash ni haruulsan daa .ene xvnii mash nuuts nadaa bga geed helchvel aluulah bh daa hnn
    2016 оны 11 сарын 25 | Хариулах
  • zochin (202.9.42.213)
    hulgaich tsaraitai yumnuudiig buudchih yumsan
    2016 оны 11 сарын 25 | Хариулах
  • ӨВӨӨ (103.57.92.241)
    с баяр МОНГОЛД МУУ ЮМ ХИЙГЭЭГҮЙ ЧАДЛААРАА АЖИЛЛАСАН ЖИНГИЙН ЦУВАА БОЛГОН РУУ ХУЦДАГ НОХОЙ ШИГ АМЖМЛТ БҮТЭЭЛ БОЛГОНЫГ ХАРЛУУЛДАГ АН ЫНХАНЫ ЭЭЛЖИТ ДАЙРАЛТ ЭНЭ НАМД АМАРЖАРГАЛААС ӨӨР ӨӨДТЭЙ ХЭН БАЙНА АА С ЭРДЭН ДАНХАР ЭРДЭНБАТ БЭЛТРЭГ ЭНХБОЛД ГЭХ МЭТ ЛУЙВАРЧДААР УДИРДУУЛСАН УТ ИЙН НАМ ГЭЖ ЯМАР БАЙХАВ ДЭЭ ШУДРАГА БАЙЯ Л ДАА
    2016 оны 11 сарын 25 | Хариулах
  • jnn (59.153.115.168)
    Umhii hyjaanyyd man ygasa heden tug ugsiin n deesh gargaj bga manai mongol hyrdan suntygei sain saihn bolno gej naidaad heteggyi bygd hyjaa garaltanyyd garsan bolhoir.
    2016 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.9.40.81)
    үнэнийг бичсэн байх
    2016 оны 11 сарын 25 | Хариулах
  • зочин (202.179.23.23)
    Энэ С,Баяр М,Энхсайхан, Сү,Батболд гэх мэтчилэн хүмүүс Монгол улсын хойчын түүхэнд хав хараар бичигдэн үлдэх нь гарцаагүй,
    2016 оны 11 сарын 25 | Хариулах
  • Туйлын үнэн (103.229.122.85)
    Таныг худал бичнэ гэж хэн ч бодохгүй .Яасан үнэн үг вэ ? Гээд ард түмэн яалтай билээ .Хий дэмий санал бодолоо шахуулан ,хянуулан байж бичнэ .
    2016 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.229.120.88)
    ENE KHARAAL IDSEN LALARUUDYN NUGEL NI NUDEER NI BULT GARNA DAA
    2016 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.229.120.88)
    ENE KHARAAL IDSEN LALARUUDYN NUGEL NI NUDEER NI BULT GARNA DAA
    2016 оны 11 сарын 25 | Хариулах
  • зочин (202.72.245.165)
    Түүхэнд хамгийн муухай хүмүүсээр мөнхөлж бичих болно үр удамд нь байнга сануулж байх хэрэгтэй миний хувьд элчингээр явуулахыг эрс эсэргүйцмээр байна
    2016 оны 11 сарын 25 | Хариулах
  • Дарь (122.201.31.123)
    С.Баяр бол дээрхийг бичсэн хүнээс хэдэн хувь илүү чадвартай, эх оронч хүн гэдгийг л мэдэх байна. Атаархахад ч бас учир бий шүү хөө.
    2016 оны 11 сарын 25 | Хариулах
  • zochin (103.23.51.2)
    Ха,ха ха,хах, үнэн гоё хэлсэн.ККККККККККККККККККККК.
    2016 оны 11 сарын 25 | Хариулах
  • ах (122.201.27.244)
    ерөнхийлөгч Элбэгдорж л гацааж ганцхудаг руу ачихаас өөр арга алга
    2016 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.131.250.130)
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ.
    2016 оны 11 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
    1 цаг 11 мин
  • Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
    1 цаг 34 мин
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
    1 цаг 37 мин
  • Г.Цэдэвдорж агсны нэрэмжит хүүхдийн яруу найргийн “Мөнгөн морь” наадам болно
    1 цаг 49 мин
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
    1 цаг 56 мин
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    4 цаг 3 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    4 цаг 18 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    7 цаг 20 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    7 цаг 42 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    7 цаг 59 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    8 цаг 2 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    8 цаг 17 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    8 цаг 26 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    8 цаг 37 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    9 цаг 6 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    9 цаг 18 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    9 цаг 26 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    9 цаг 37 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    Өчигдөр 17 цаг 39 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    Өчигдөр 17 цаг 30 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК