-
2016 оны 6 сарын 13
Чүдэнз зураад л таван сая
Таван сая төгрөгтэй болмоор байна уу, залуус аа. Жүжигчин Амраагийн зурагтай футболк өмсч, чүдэнз асааж хэдэн үг хэлж түүнийгээ дүрсжүүлж чадна гэвэл асуудал алга. Жүжигчдийн хувьд энэ мэт ажлыг гарын үзүүрээр хийх нь ойлгомжтой. Тиймээс таван саятнуудын цувааг дуучин А.Хишигдалай өнгөлж Кивигийн Ука, Намуунаа, жүжигчин Анхаа, Тэмка араас нь дугаарлаж байна. Нэг зорилгын дор нэгдсэн тэдний хэлж ярих нь ч төстэй. Худалч хүний нээрээ олон гэдэгчлэн видео бүрийн өмнө “Би үүнийг хэн нэгний захиалгаар төлбөр мөнгөөр хийгээгүй шүү” гэх тайлбартай. Үнэндээ тэд жүжигчин Амрааг дэмжээд байгаа мэт наанаа харагдавч, цаанаа МАН-ын сурталчилгаа хийгээд байгаа нь ил. Та ч гэсэн таван сая төгрөгтэй болмоор л байгаа биз дээ. Тэгвэл МАН-ын төв байрны ресепшн дээр бүртгэж байгаа гэсэн шүү. Мөнгө өгвөл авчих, сонголтоо харин өөрөөр хийгээрэй гэж намынх лидер уриалаад байгаа юм чинь, яадаг юм. Явах уу , залуус аа.
-
2016 оны 6 сарын 13
УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга, Баянгол дүүргийн 70 дугаар тойрогт нэр дэвшигч Зандаахүүгийн Энхболд, НИТХ-ын 5 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Гомбосүрэн нар өнөөдөр /2016.06.13/ нийслэлийн Баянгол дүүргийн 11 болон 23 дугаар хорооны иргэдтэй уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд 2012 онд засгийн эрх авч байсан тухайн мөчид уул уурхайн гаралтай түүхий эдийн үнэ огцом унасан. Иймээс 2012-2016 онд эдийн засгийн бүтцийн шинэчлэл хийх шаардлага тулгарсан тул уул уурхай гэх ганц тулгууртай эдийн засгаа олон тулгууртай болгох эхлэлийг зоригтой тавьсан болохоо УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд хэллээ. Мөнгөний бодлогын шинэчлэл хийж, 8 болон 5 хувийн ипотекийн зээл, 10 хувийн малчны зээл, Сайн хашаа 5 хувийн зээл гэх мэт хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлж эхэллээ. Амаргүй дөрвөн жилд амжуулсан 10 ажлын хувьд, 1680 үйлдвэрийн төслийг дэмжиж үйлдвэржилтийг эрчимжүүллээ. Мөн 82000 өрх орон сууцанд орж, 3405 км авто зам тавигдсан. 573000 хүн ажилласан жилээ нэмэгдүүлснээс гадна, сайн оюутан хөтөлбөр, эрчим хүчийг нэмэгдүүлсэн, орон нутаг эрх мэдлийг олгосон зэрэг ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
-
2016 оны 6 сарын 13
Газрын тосны газрын албан тушаалтнуудын мэдүүлгийг шалгав
-
2016 оны 6 сарын 13
Саналын хуудас хэвлэх ажил эхэллээ
-
2016 оны 6 сарын 13
Хамтарсан сургалт зохион байгууллаа
-
2016 оны 6 сарын 13
Дүнжингарав худалдааны төвийн урд талын 0.7 км авто замын урд урсгалыг 2016.06.14-ний 23:00 цагаас 06.15-ны өдрийн 23:00 цаг хүртэл, хойд урсгалыг 2016.06.15-ны өдрийн 23:00 цагаас 06.17-ны өдрийн 23:00 цаг хүртэл хаан зам засах юм байна.
-
2016 оны 6 сарын 13
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны айл, өрхүүдэд өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн сонгуулийн сурталчилгааны материал дунд өрсөлдөгч намын ухуулагч нар мөнгө хийж тараасан тохиолдол гарлаа. Үүнийг Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны иргэн Гантөмөр бидэнд мэдээллээ. Өглөөний 10.00 цагт хотын дарга Э.Бат-Үүлийн сонгуулийн сурталчилгааны материалыг барьсан этгээдүүд мөрийн хөтөлбөр дунд мөнгө хийн гэрт нь авчирч өгчээ. Зөвхөн Гантөмөрийнд төдийгүй олон айл, өрхөд Э.Бат-Үүлийн нэрийг барьж мөнгө тараасан байхыг үгүйсгэхгүй юм.
Э.Бат-Үүл нь НИТХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт бус Хан-Уул дүүргийн 36 дугаар тойрогт нэр дэвшиж байгаа. Нэрийг нь ашигласан нь иргэдийг төөрөгдүүлээд зогсохгүй сонгуулийн хууль тогтоомжийг бүдүүлгээр зөрчсөн, зохион байгуулалттай увайгүй үйл ажиллагаа юм.
Нийслэлийн АН-ын сонгуулийн штабаас үүнийг шалгуулахаар цагдаа, Сонгууль зохион байгуулах төрийн байгууллагад албан ёсоор хандаад байна. Удахгүй үнэн мөнийг нь тогтоож, холбогдох этгээдүүдэд хариуцлага тооцно гэж найдаж байна.
Ийм төрлийн явуургүй өдөөн хатгалгад хууртахгүй байхыг Нийслэлийн АН-ын сонгуулийн штабаас мөн сэрэмжлүүлж байна.
Улаанбаатарын хөгжлийг урагшлуулах их бүтээн байгуулалтыг ухраах гэсэн бусармаг оролдлогоо нэн даруй зогсоож, хуулийн хүрээнд шударгаар өрсөлдөхийг уриалж байна.
-
2016 оны 6 сарын 13
УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд Баянгол дүүргийн 16 дугаар хорооны иргэдтэй уулзалт хийлээ
-
2016 оны 6 сарын 13
Авто худалдааны цогцолборт Авто тээврийн Үндэсний төвийн нэг цэгийн үйлчилгээ байгууллаа
-
2016 оны 6 сарын 13
Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороо 2016 оны орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг хууль бусаар нэрсийн жагсаалтаас хасч, сонгох сонгогдох эрхийг зөрчиж байна хэмээн нэр бүхий 15 иргэн өнөөдөр сэтгүүлчдэд хандлаа.
Дархан-Уул аймгийн ИТХ-ын ээлжит сонгуульд бие даагчаар нэр дэвшсэн 8, МАН-аас нэр дэвшсэн 7 иргэнийг аймгийн Сонгуулийн хороо нэрсийн жагсаалтаас хассан байна. Тэдгээр иргэд энэ тухайд, ”Тус аймгийн 9 тойргийн 35 мянга орчим сонгогчийн Үндсэн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн хэрэг болж байна. Бид энэ асуудлаар Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандахад Сонгуулийн хорооны шийдвэрийг хүчингүй болгосон. Гэтэл тус Сонгуулийн хороо сонгуулийн сурталчилгаа эхэлчихээд байхад нэр дэвшигчээр бүртгэхгүй байна” хэмээн ярив.
Тус аймгийн Сонгуулийн хороо ийн хууль зөрчиж, хэт нэг талыг барьж байгаа тул тэдгээр нэр дэвшигчид тэмцлийн олон хэлбэрийг сонгоно гэдгээ илэрхийллээ. Одоогийн байдлаар тэд тойрогтоо суулт зарлаад байгаа ба хурц хэлбэрт шилжихэд бэлэн гэв.
-
2016 оны 6 сарын 13
Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар ”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны 30 хувь буюу 322 ширхэг хувьцааг 300 мянган төгрөгөөр төр иргэдээсээ худалдаж авах шийдвэрийг гаргасан билээ.
-
2016 оны 6 сарын 13
Энэ оны зургадугаар сарын 1-ний байдлаар нийт нутгийн 60 хувьд буюу Ховд, Говь-Алтай, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Увс, Завхан, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн зарим сумдын нутгаар зуншлага сайн, нийт нутгийн 30 хувьд дунд зэрэг, 10 хувьд нь гантай байна.
-
2016 оны 6 сарын 13
Малайз улсын Пенанг хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд Ой тогтоолтын нээлттэй тэмцээн амжилттай зохион байгуулагджээ. Тус тэмцээнд найман улсын 97 тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр бага, дунд болон насанд хүрэгчдийн ангилалд оюун ухаан, сэтгэн бодох чадвараа сорьсноос манай улсаас багш дасгалжуулагч Б.Баасандоржийн хамт Монголын Оюун Ухааны Академийн 13 тамирчин оролцсон байна.
Энэ удаагийн тэмцээнээс манай тамирчид дунд насны ангилалд 9, бага насны ангилалд 4 нийт 22 медаль хүртжээ. Бага насны ангилалд өрсөлдсөн Б.Бат-Эрдэнэ ”Abstract Images” төрөлд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна. Түүнчлэн өсвөр насны ангилалд Их Мастер Б.Шижир-Эрдэнэ нийлбэр оноогоор тэргүүлж, хоёрдугаар байрт БНХАУ-ын тамирчин Li Lin Pei, гуравдугаар байрт М.Төгөлдөр нар тус тус орлоо. Өсвөрийн тамирчид маань авах боломжит 30 медалиас 16-г хүртэж, дэлхийд №1 гэдгээ дахин харуулжээ.
-
2016 оны 6 сарын 13
Улсын хэмжээнд энэ оны эхний 5 сард 12481 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 249 хэрэг буюу 2.0 хувиар буурчээ.
-
2016 оны 6 сарын 13
Сонгуулийн сурталчилгаа эхлээд хэдхэн хонож байгаа хэдий ч сурталчилгаа самбаруудыг урах, сүйтгэх тохиолдол цөөнгүй гарч байна.
-
2016 оны 6 сарын 13
2016 оны 06 дугаар сарын 14-нөөс 06 дугаар сарын 18-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
14-нд нутгийн зүүн хагаст, 15-нд баруун болон зүүн зүгийн нутгийн хойд, 16-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон зүүн зүгийн нутгийн зүүн, 17-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 14-нөөс дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.
-
2016 оны 6 сарын 13
Улсын хэмжээнд энэ нэгний байдлаар 367.9 мян.га талбайд тариалалт хийснээс үр тариа 315.4 мян.га-д, төмс 11.2 мян.га-д, хүнсний ногоо 5.0 мян.га-д, тэжээлийн ургамал 5.9 мян.га-д, техникийн ургамал 30.4 мян.га-д тариалсан байна.
-
2016 оны 6 сарын 13
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргалаа
-
2016 оны 6 сарын 13
Өнгөрсөн амралтын өдрүүдэд орон нутгийн замд дөрвөн иргэн амиа алджээ.
-
2016 оны 6 сарын 13
НИЙГМИЙН БОДЛОГЫН ЧИГЛЭЛЭЭР АН, МАН ЯМАР МӨРИЙН ХӨТӨЛБӨР ДЭВШҮҮЛЭВ
Сонгууль 2016: АН, МАН-ын мөрийн хөтөлбөрийг харьцуулъя
Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэнтэй зэрэгцэн намуудын мөрийн хөтөлбөр олон нийтэд ил боллоо. Сонгуульд оролцогч намуудаас Ардчилсан нам, Монгол ардын намын мөрийн хөтөлбөр иргэдийн анхаарлыг хамгийн их татаж байна. Шулуухан хэлэхэд, дээрх хоёр намын аль нь илүү биелэгдэх боломжтой, амьдралд ойр, өргөн цар хүрээг хамарсан, иргэн бүрт хүрч чадах мөрийн хөтөлбөрийг боловсруулсан тэр нь иргэдийн итгэлийг хүлээнэ. Эрх баригч Ардчилсан нам 2012 оны сонгуулийн“Монгол хүн 2020” мөрийн хөтөлбөрөө энэ жил дэлгэрүүлж илүү боловсронгуй болгосон байна. Харин Монгол Ардын нам улс орны өнөөгийн чиг хандлага, нөхцөл байдалд тохируулан шинэ мөрийн хөтөлбөрийг боловсруулжээ. Ингээд тус хоёр намын мөрийн хөтөлбөрийн ялгагдах онцлогтой танилцъя.
Монголын төрийн хамгийн эхэнд хийх ажил бол иргэдийг ажилтай, орлоготой болгох. Ажилтай, орлоготой хүн сайхан амьдарна. Тэр хэрээр улс хөгжинө. Тэгэхээр Засгийн эрхийг аль ч нам барьсан энэ чиглэл рүү бодлого, боловсруулан түлхүү ажиллах шаардлагатай юм. Намуудын мөрийн хөтөлбөрийн гол үзэл, баримтлал ч энэ чиглэлд байх ёстой. Энэ үүднээс Ардчилсан нам мөрийн хөтөлбөртөө ядуурлын түвшинг 18.0 хувь хүртэл бууруулна хэмээн тусгажээ. Тэдний зорьж буй тоо мэргэжлийнхэн, судлаачид ҮЭ-ийнхэн зэрэгт илүү тааламжтай сонсогдож байгаа. Гэхдээ иргэд макро түвшний үзүүлэлтийг биш өөрсдийн амьдралд гарах өөрчлөлтийг илүү харж байгаа шүү дээ. Өрх бүр хангалттай хэмжээний орлого олж тэр хэрээр сайхан амьдарч чадаж байвал л төрийн бодлого жинхэнэ ажил хэрэг болсон гэсэн үг. Харин өнгөрсөн жилүүдэд өрх бүрийн амьдралд дээрх өөрчлөлт орж чадсан уу гэдэг нь сонин.Монгол Ардын нам хүн амыг бүлгүүдээр нь хувааж тус бүрт нь чиглэсэн ажлыг зохион байгуулахаар болсноо мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Тухайлбал, боловсрол, мэргэжил зэрэгт нь тохирсон хөтөлбөрийг боловсруулан ажиллана гэсэн үг.
Ардчилсан нам орон сууцны ипотекийн зээлээр дамжуулан барилгын салбарын ажил эрхлэлтийг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавьжээ. Гэхдээ энэ нь биелэгдэх магадлал тун бага хэмээн мэргэжилтнүүд хэлж байна. Учир нь орон сууцны үнэ иргэдийн худалдан авах чадвараас давж, нийлүүлэлт илүүдсэн нөхцөлд барилгын салбарт ямар ч дэмжлэг нэмэр болохгүй гэж тус салбарын мэргэжилтнүүд үзэж байгаа аж. Харин Монгол ардын нам ипотекийн зээлийг олон хувилбартай олгох, хүүг нь бууруулах гэсэн зорилтыг мөрийн хөтөлбөртөө тусгажээ.
Ардчилсан намаас “Цагийн ажил” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгасан байна. Тус нам нь цагийн ажил, бүрэн бус хөдөлмөр эрхлэлт, аутсорсинг зэрэг хөдөлмөр эрхлэлтийн хэв шинжүүдийг сургуулиа дөнгөж төгссөн мэргэжилтнүүд, гэртээ хүүхдээ харж буй болон удаан хугацаагаар ажил хийгээгүй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд ашиглахаар тусгажээ. Энэ нь иргэдэд шинэ соргог сонсдож болох ч ийм ажлын эрэлт хир их байх нь эргэлзээтэй гэж ажил олгогчид үзэж байна. Ялангуяа эдийн засгийн хямралтай нөхцөлд уламжлалт бус хөдөлмөр эрхлэлтийн хэлбэр өргөн хэрэглэгдэж чаддаггүй сул талтай аж. Мөн тус намын мөрийн хөтөлбөрт хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн асуудал бүрхэг тусгагдсан байна. Тиймээс өрсөлдөгч Монгол ардын нам нь тэдний анзааралгүй үлдээсэн асуудлыг харж хувийн хэвшил рүү, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжсэн ажлыг хийх дарааллыг мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Тухайлбал, “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон байна. Уг хөтөлбөр хэрэгжсэнээр гэртээ хүүхдээ хардаг ээжүүд ажилтай болох цаашлаад гурваас дээш хүүхэдтэй ээж нийгмийн халамжийг илүү хүртэх юм байна.