Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5081 5082 5083 5084 5085 5086 5087
  • Долларын ханш өсчээ
    2016 оны 10 сарын 11
    Долларын ханш 2276 төгрөг болж өслөө. Өнөөдөр ”Найман шарга” валютын захад нэг ам.долларыг 2270 төгрөгөөр авч, 2276 төгрөгөөр худалдаалж байна.



    Харин арилжааны банкууд 2260-2267 төгрөгийн ханшаар авч, 2277-2279 төгрөгөөр худалдаж байгаа юм. Тэгвэл Монголбанкны нэрлэсэн ханш 2273,59 төгрөгтэй тэнцэж байна.
  • УИХ-ын чуулганыг түр завсарлуулах захирамж гаргалаа
    2016 оны 10 сарын 11
    УИХ дахь МАН болон АН-ын бүлгийн 2016 оны аравдугаар сарын 7-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу Монгол Улсын 2017 оны төсвийн төслийг иргэдэд тайлбарлан таниулах, төсөлтэй холбоотой санал хүсэлтийг сонсох зорилгоор УИХ-ын намрын ээлжит чуулганыг 2016 оны 10 дугаар сарын 11-18-ны өдрүүдэд түр завсарлуулах захирамжид УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр гарын үсэг зурлаа.

    Чуулган 10 дугаар сарын 20-ны өдрөөс тогтсон хуваарь, горимын дагуу үргэлжилнэ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    2016 оны 10 сарын 11
    Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш хуралдах байсан боловч Ерөнхий сайд маргааш Япон улсад айлчлах гэж буй учир ийнхүү өнөөдөр болгон наашлуужээ. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх аж.



    Хэлэлцэх асуудал




    Засгийн газрын гишүүн

    1.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын дүнгийн тухай

    Ц.МӨНХ-ОРГИЛ

    2.

    Канад Улсын парламентын Нийтийн танхимын даргын айлчлалын дүнгийн тухай*

    Ц.МӨНХ-ОРГИЛ

    3.

    Евразийн эдийн засгийн комисс хоорондын хамтын ажлын хэсгийн хуралдааны тухай*

    Ц.МӨНХ-ОРГИЛ

    4.

    Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийн тухай

    Б.ЧОЙЖИЛСҮРЭН

    5.

    Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлэх “Экспортыг дэмжих төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл

    Б.ЧОЙЖИЛСҮРЭН

    6.

    Боловсролын салбарт 2017 онд концессоор хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалт батлах тухай

    Б.ЧОЙЖИЛСҮРЭН

    7.

    Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

    С.БЯМБАЦОГТ

    8.

    Протоколын төслийг эгүүлэн татах тухай

    Д.ОЮУНХОРОЛ

    9.

    Бусад асуудал*

    Ж.ЭРДЭНЭБАТ

    Танилцуулах асуудал

    10.

    Монгол Улсын Шадар сайдын гадаад томилолтын талаар

    Ж.МӨНХБАТ

    11.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд оролцсон дүнгийн талаар

    Ц.МӨНХ-ОРГИЛ

    12.

    Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гадаад томилолтын дүнгийн талаар

    Д.ОЮУНХОРОЛ
  • Чуулганы хуралдаанд суух гишүүд олдохгүй байна
    2016 оны 10 сарын 11
    УИХ-ын чуулган энэ долоо хоногт товлосон өдөр, тогтсон цагтаа эхэлсэнгүй дахин хойшиллоо. Учир нь Орон нутгийн сонгууль ойртож буй энэ өдрүүдэд гишүүд хуралдах завгүй байгаа бололтой. Тодруулбал, өнөөдөр УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдаж, ирэх оны төсвийн төслийн талаар хэлэлцэхээр товлогдсон байв. Гэвч, ирц хүрэхгүй гэсэн шалтгаанаар тус Байнгын хорооны хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшлогдлоо. Мөн өчигдөр буюу энэ сарын 10-ны 10:00 цагт УИХ-ын чуулганы бүлгийн хурлаар 2017 оны төсвийн төсөл, аж ахуй нэгжийн орлогын албан татварын хуулийн төсөл болоод бусад асуудлыг хэлэлцэх байсан. Гэвч АН-ын зарим гишүүд хөдөө орон нутагт ажиллаж байгаа шалтгаанаар энэ долоо хоногт хуралдахгүй, МАН-ын ирц бүрдээгүй билээ. Түүнчлэн УИХ-ын намрын чуулган Орон нутгийн сонгууль хүртэл завсарлах тухай мэдээлэл байна. Гэхдээ одоогоор захирамж нь гараагүй байгаа гэдгийг УИХ-ын Тамгын газраас мэдээллээ
    Б.Цэцэг
  • Цагдаагийн хэлтэс, хэсгүүдэд албан хаагчдын хүрэлцээ муу байна
    2016 оны 10 сарын 11
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Улаанбаатар хотын Цагдаагийн газрын үйл ажиллагаатай танилцлаа. Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2, 3-р хэлтэс, Гачуурт тосгоны дэд хэсгийн алба хаагчдад ирэх дөрвөн жилд “Аюулгүй хот” хөтөлбөр хэрэгжүүлэх талаараа танилцуулж, санал бодлоо солилцлоо. Мөн цагдаагийн хэлтсүүдэд тулгамдсан асуудлыг сонсч, шийдвэрлэх боломжтойг нь газар дээр нь шийдвэрлэсэн байна.

    Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3-р хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Н.Ганболд “Манай хэлтэс 2015 оны есдүгээр сард Баянзүрх дүүрэг дэх 1, 2-р хэлтсийн ачааллыг бууруулах зорилгоор байгуулагдсан. Дүүргийнхээ зүүн талын хороодыг хариуцан ажилладаг. Энэ хэсэгт хулгайн хэрэг зонхилон үйлдэгддэг. Эргүүлийн машины хүрэлцээ муу байдаг” гэлээ. Мөн Гачуурт тосгоны цагдаагийн дэд хэсэг нь 10 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, 5-65 км-т дуудлаганд явдаг. Ихэвчлэн орон байрны болон малын хулгайн хэрэг гардаг. Алба хаагчдын хүрэлцээ муугаас 24 цагаар эргүүл хийж ажиллах бололцоо муу. Ихэвчлэн зуслангийн зориулалттай байр, сууц байдаг учраас иргэд улирлын чанартай ирдэг. Байшиндаа ирсэн хойноо л хулгай орсныг мэдэж дуудлага ирүүлдэг учраас хэргийн халуун мөрөөр мөрдөхөд хүндрэл учирдаг гэдгийг дуулгасан байна.

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд цаашид бүх дүүргийн цагдаагийн хэлтсүүдэд ажиллаж, “Аюулгүй хот” хөтөлбөрөө танилцуулах юм гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Хятадууд Мазаалайд тусална
    2016 оны 10 сарын 11
    Манай орны их говийн байгалийн дархан цаазтай бүсэд амьдардаг нэн ховордсон мазаалай одоо 28-хан ширхэг үлдээд байна. Иймд БНХАУ-ын Засгийн газрын тусламжаар хэрэгжүүлэх Мазаалай баавгайн амьдрах орчныг сайжруулах төсөл” –ийн техник эдийн засгийн үнэлгээний судалгааны ажлын уулзалтын протоколд гарын үсэг зурах ёслол өчигдөр БОАЖЯ-нд боллоо. Ёслолд БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яамны хэргийг Түр хамаарагч Ян Чиндүн, МУ-ын БОАЖЯ-ны дэд сайд Батбаяр нар оролцож, хоёр орны энэ хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч, амжилт хүсчээ.
    Хятадын Ойн шинжлэх ухааны хүрээлэнгийн ажлын хэсэг Манай улсад өнгөрсөн сарын 28-ны өдөр хүрэлцэн ирсэн байна. Тус ажлын хэсэг Их говийн дархан цаазтай бүсийн мазаалай тархан амьдардаг 18 мянган ам дөрвөлжин километр бүхий нутагт хээрийн шинжилгээ хийж, мазаалайн амьдрах орчин, удирдлагын өнөөгийн байдлыг их төлөв ойлгосны үндсэн дээр Монголын талтай олон дахин зөвшилцөж, техникийн тусламж үзүүлэх төсөл хэрэгжүүлэх зэрэг чухал асуудлаар тохиролцоонд хүрсэн аж. Энэ тохиролцооны дагуу эхний шатанд гурван жил мазаалайн оршин амьдарч байгаа нутгийн удирдалгын талаар тусламж үзүүлж, дараа нь бодит нөхцөл байдлын дагуу мазаалайг үржүүлэн өсгөх тусламж үзүүлэх юм байна.
    Б.Цэцэг
  • О.Магнай МАН-ын 100 хоногийн ажлын тайланг гаргажээ
    2016 оны 10 сарын 11
    О.Магнай: МАН 100 хоногийн хугацаанд хямралаас гарах ямар төлөвлөгөө байгааг танилцуулсангүй
    Мэргэжлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш 100 дахь хоног өнгөрсөн бямба гариг буюу энэ сарын 8-нд тохосон. Энэ хугацаанд Шинэ Засгийн газар ямар ажлууд хийсэн талаар тайлан судалгаа бүхий номыг иргэн О.Магнай гаргажээ. Үүнтэй уялдуулаад тэрбээр өнөөдөр хэвлэлийнхэнд хандав.
    Иргэн О.Магнай уг номоо хараат бус тайлан хэмээн нэрлэж, энд ямар нэгэн улстөржсөн, намчирхсан зүйл байхгүй гэсэн юм. Тайлан нь гурван хэсэгтэй бөгөөд нэгдүгээр бүлэгт МАН-ын амлалтыг багтаажээ. Тэрбээр “100 хоногийн хугацаанд МАН-ын мөрийн хөтөлбөр 180 градус эргэсэн, ураг төрлийн томилгоонууд хийгдсэн. МАН-ын дарга М.Энхболд өөрийнхөө ах, дүү амраг садны 20 хүнийг албан тушаалд томилсон. Энэ улс төрийн нам мөн үү. Эсвэл нэг хүний дарангуйлал тогтоох гээд өөрийнхөө ах дүүг томилж байгаа юм уу. Нэг гэр бүл энэ намыг эзэгнээд байна уу” гэв. Тухайлбал, УИХ-ын дарга М.Энхболдын хүү Анар Монголбанкны Төлбөр тооцоо бүртгэлийн газрын захирал, УИХ-ын гишүүн Н.Энхболдын худ А.Цогцэцэг Эрүүл мэндийн сайдаар томилсон, МАН-ын дарга асан Сү.Батболдын хүү Б.Баттүшиг Монголбанкны Бодлогын зөвлөлийн гишүүн. Мөн Сү.Батболдын эхнэрийн дүү Б.Асралт Гаалийн Ерөнхий газрын дарга, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн хүү Улам-Өрнөх Худалдан авах ажиллагааны газрын дарга, Сангийн сайд асан Т.Очирхүүгийн хүү О.Эрдэмбилэг Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа талаар мэдээллээ.
    Иргэн О.Магнай ярихдаа ““Засгийн газар 100 хоногийн хугацаанд бодитой нэг ч ажил хийсэнгүй. Мэдээж нэг өдрийн турш бүхнийг сайн, сайхан болгож чадахгүй. Гэхдээ 100 хоногийн дотор ядаж зөв чигээ авах ёстой. Нийгэмд хамгийн их тулгамдаж байгаа асуудал бол авлигал, албан тушаалын гэмт хэрэг. Энэ 100 хоногийн хугацаанд ард түмэн МАН-ын авлигатай хэрхэн тэмцэхийг харж байлаа. Харамсалтай нь юу ч хийсэнгүй. Эдийн засаг хямарлаа гэдгийг МАН хангалттай ярьсан. Гэвч 100 хоногийн хугацаанд хямралаас гарах ямар төлөвлөгөө байгааг ард түмэнд танилцуулсангүй” гэв.
    Б.Цэцэг
  • Торгоны замын хуралд гадны 150 орчим төлөөлөгч оролцоно
    2016 оны 10 сарын 11
    НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллага /ДАЖБ/, Монгол Улсын БОАЖЯ хамтран “Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт Торгоны замын аялал жуулчлалын олон улсын анхдугаар бага хурлыг энэ сарын 13-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Анх 2015 оны зургадугаар сарын 19-ний өдөр БНХАУ-ын Сиань хотод хийсэн уулзалтын үеэр НҮБ-ын ДАЖБ /UNWTO/-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Талеб Рифаигаас Монгол Улсын БОАЖ-ын сайд Д.Оюунхоролд ДАЖБ-ын Торгоны замын аялал жуулчлалын хөтөлбөрийн хүрээнд “Нүүдэлчдийн замаар аялахуй” төсөл санаачилгыг эхлүүлж, олон улсын аялал жуулчлалын зах зээлд манлайлагч улс болон, дэмжиж ажиллах санал тавьсан. Монгол Улсын аялал жуулчлалын салбарт нүүдлийн буюу “nomadic” хэмээх брэнд томоохон байр суурь эзэлдэг. Тиймээс бид энэхүү брэндээ дэлхийд сурталчлан таниулах, энэхүү брэндийг олон улсын аялал жуулчлалын зах зээлд “өмчилж авахад” энэхүү хурлын гол зорилго оршиж байгаа юм.
    Мөн энэхүү хурлыг зохион байгуулах нь Монгол Улсын хувьд дараахь ач холбогдолтой болно. Үүнд:


    Монгол Улсын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд заасан “Монгол Улс нь нүүдлийн соёл - аялал жуулчлалын төв болно” гэсэн зорилгыг хэрэгжүүлэх алхам болно
    Хуралд олон улсын 150 орчим зочид төлөөлөгчид оролцох ба Монгол Улсад 4-5 хоног байрласнаар ойролцоогоор нэг тэрбум орчим төгрөгтэй тэнцэхүйц гадаад валютын орлогыг онгоцны нислэг, зочид буудал, үйлчилгээний байгууллагуудаар дамжуулан оруулна.
    Хурлын үеэр шууд 100 гаруй, шууд бус 800 гаруй ажлын байрууд идэвхжинэ.
    Хурлын дараах жуулчдын тоон өсөлтөөс Монгол Улсын эдийн засагт бодит хувь нэмрийг 2017 оноос оруулах боломжтой.
    Монгол Улсын талаарх сурталчилгаа ДАЖБ-ын гишүүн 157 орнууд, дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээгдэнэ.
    Аялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулагчдыг татах өргөн боломж бий болно.
    Монгол Улс нүүдлийн аялал жуулчлалын эх өлгий нутаг болохыг олон улсын аялал жуулчлалын зах зээлд баталгаажуулах боломжтой.
    Торгоны замын аялал жуулчлалд үндэсний аялал жуулчлалын брэндийг бий болгоно.


    “Дэлхийн хотуудын шинжлэх ухааны хөгжлийн холбоо” /WCSDA/ олон улсын байгууллагаас өөрийн байгууллагын 2016 оны ээлжит хурлаа Улаанбаатар хотноо зохион байгуулах саналыг холбогдох талуудад тавьж, харилцан тохиролцсоноор энэ хоёр хурлыг нэгтгэн “Нүүдлийн аялал жуулчлал ба Хотуудын тогтвортой хөгжил” сэдвээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

    Уг хуралд Торгоны замын гишүүн улс орон, НҮБ –ын ах дүү хотуудын холбоо, НҮБ –ын ДАЖБ-ын гишүүн орнууд болон олон улс, бүс нутгийн аялал жуулчлалын холбогдох байгууллагуудын төлөөллүүд, нийтдээ 300 гаруй зочид төлөөлөгчид оролцох юм. Мөн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, НҮБ-ын ДАЖБ-ын “Торгоны зам” хөтөлбөрийн 33 гишүүн улсуудын сайд нарын төлөөлөл болон хандивлагч олон улсын байгууллагууд хамрагдахаар түрүүчээсээ ирж байна.

    Олон улсын бага хурлаар Торгоны зам дахь аялал жуулчлалаас нүүдлийн соёл иргэншлийг онцгойлон ярилцах бөгөөд Монгол Улс цаашид уг төслийн тэргүүлэгч орон байх боломжийг бүрдүүлж, жуулчдыг олноор татан, эдийн засгийг солонгоруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийн олон салбаруудад өсөлтийг авчрах олон талын ач холбогдолтой.

    Дэлхий нийтээр даяаршиж буй өнөө үед нийгэм өөрөө аялал жуулчлалын хүчирхэг эрэлтийг бий болгож, эдүгээ дэлхийн эдийн засгийн хамгийн хурдацтай өсч байгаа салбарын нэг бөгөөд олон сая ажлын байрыг бий болгож, экспорт, хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлдэг, ард иргэдэд шууд үр шимээ өгдөг салбар болсон юм.

    Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын тайланд 2015 онд дэлхий дахинд 1,1 тэрбум гаруй хүн аялж, салбарын өсөлт 5 хувьд хүрсэн бөгөөд 2030 он гэхэд дэлхий дахинд 1,8 тэрбум хүн аялах урьдчилсан таамаглалтай байна.

    Манай орны хувьд аялал жуулчлалын өнгө төрхөө дэлхийн зах зээлд тууштай таниулах аливаа нэг брэндийг сонгож, түүнийгээ тогтмол, давтамжтайгаар дэлхийн аялал жуулчлалын зах зээлд сурталчилснаар гадаадын жуулчдыг олноор татах, салбарын өсөлтийг хангах, улмаар эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх өргөн боломжтой. Нөгөө талаас эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгох зорилт тавьсан хэдий ч өнөөг хүртэл салбарын өсөлт хангалттай биш үндэсний брэндийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болохгүй байна.

    Иймээс бид 2015 онд олон улсын аялал жуулчлалын “Ай Ти Би” үзэсгэлэнд түнш орноор амжилттай оролцон, мөн “Нүүдэлчдийн замаар аялахуй” хэмээх аяллын төрөлд манлайлагч орон байх, бусад улс орнуудаас түрүүлэн энэхүү брэндийг Монголын гэсэн тодотголтой болгож, улмаар олон улсад өрсөлдөх чадвартай аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх тал дээр тууштай ажиллаж ирлээ гэж БОАЖЯ-ны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
  • 18 настай амрагтаа 1 сая долларын бэнтли машин бэлэглэжээ
    2016 оны 10 сарын 11
    18 настай амрагтаа 1 сая долларын бэнтли машин бэлэглэжээ
  • Журам зөрчсөн тээврийн хэрэгслийн тусгай дуут болон гэрэл дохиог хураалаа
    2016 оны 10 сарын 11
    Хууль зүй, дотоод хэргийн сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор Замын цагдаагийн газар, Лицензийн төвтэй хамтран “Тусгай дуут болон гэрэл дохио” нэгдсэн арга хэмжээг 14 хоногийн хугацаанд зохион байгууллаа. Аяны хүрээнд нийт 183 зөрчил илрүүлсэн байна. Үүнд зөвшөөрлийн хугацаа дууссан ч замын хөдөлгөөнд оролцож байсан 95, өөр өнгийн гэрлэн дохио хэрэглэж явсан 46, зөвшөөрөлгүй 40, хуурамчаар зөвшөөрөл үйлдсэн хоёр зөрчил багтаж байгаа юм. Холбогдох журам зөрчсөн тээврийн хэрэгслийн 45 тусгай дуут болон гэрэл дохиог хураан авч, дүүргүүд дэх Замын цагдаагийн тасгаас холбогдох байгууллагад зөрчлийг арилгах талаар 11 мэдэгдэл, шаардлага хүргүүлж ажилласан байна гэж Замын цагдаагийн газраас мэдээллээ.
  • Автобусны 3 зогсоол шинээр байгуулж, 11 зогсоолд карма гаргажээ
    2016 оны 10 сарын 11
    Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр жил бүр нийтийн тээврийн үйлчилгээний нөхцлийг сайжруулах зорилгоор 10-15 автобусны зогсоол, зогсоолын карманы ажлыг хийж гүйцэтгэдэг.
    Дээрх ажлын хүрээнд дүүргүүдээс санал авч, Нийслэлийн тээврийн газар, Замын цагдаагийн газар, Нийслэлийн автозамын газрын хамтарсан ажлын хэсгийн шийдвэрээр 2016 онд 14 зогсоолын карма гаргах ажил хийгдсэн байна. Үүнээс 3 зогсоол шинээр байгуулагдсанаар нийтийн тээврийн үйлчилгээ иргэдэд илүү ойртжээ. Үүнд: Баянзүрх дүүрэг Намъяанжугийн гудамж дахь “Шөнийн зах” зогсоол, С.Данзангийн гудамж дахь “Сос хүүхдийн хотхон” зогсоол, Сонгинохайрхан дүүрэгт Өнөр хорооллын гудамжинд “1 дүгээр байр” зогсоолууд тус тус нэмэгдэж, эдгээр зогсоолуудыг дайран өнгөрдөг 11 чиглэлээр үйлчлүүлэх боломж бүрдлээ. Шинэ зогсоолуудыг энэ сарын 13-наас ашиглаж эхэлнэ гэж Нийслэлийн тээврийн газраас мэдээллээ.
    Kарма хийгдсэн зогсоолуудын жагсаалт:
    № Зогсоолын нэр Гудамжны нэр Дайран өнгөрөх чиглэлүүд Тайлбар
    1 СХД, “Алтан тариа”-н урд талын автобусны эцсийн зогсоол Хүнсчдийн зам Ч:40 Нөхцөл сайжруулсан
    2 ХУД, Яармагийн хуучин эцсийн зогсоол /баруун/ Яармаг хороололын зам Ч:53, Ч:54 Нөхцөл сайжруулсан
    3 ХУД, Яармагийн хуучин эцсийн зогсоол /зүүн/ Яармаг хороололын зам Ч:53, Ч:54 Нөхцөл сайжруулсан
    4 Нисэхийн 7 сургуулийн зогсоол /баруун/ Нисэхийн хороололын зам Ч:7, Ч:9, Ч:15 Нөхцөл сайжруулсан
    5 Нисэхийн 7 сургуулийн зогсоол /зүүн/ Нисэхийн хороололын зам Ч:7, Ч:9, Ч:15 Нөхцөл сайжруулсан
    6 ХУД, Нарны зам, Соёолж төвийн зогсоол /урд/ Нарны зам Ч:6, Ч:17б Нөхцөл сайжруулсан
    7 БЗД, Шөнийн захын урд автобусны зогсоол Намъяанжугийн гудамж Ч:10,Ч:17б,Ч:32, Ч:36,Ч:49, Ч:51, ХО:2,ХО:3, ХО:5 Шинээр байгуулсан
    8 СХД, Өнөр хороолол,1-р байр зогсоол /хойд/ Өнөр хорооллын гудамж Ч:49 Шинээр байгуулсан
    9 БЗД, Нарантуул захын урд талын автобусны зогсоол Нарны зам /хойд/ Ч:6, Ч:30а Нөхцөл сайжруулсан
    10 Жамсранжавын гудамж 7 одой хүүхдийн эмнэлэг зогсоол /хойд/ Дилaв хутагт Жамсранжав Ч:21а, Ч:49 Нөхцөл сайжруулсан
    11 Алтай хотхон /зүүн/ Энгельсийн гудамж Ч:42, Ч:43 Нөхцөл сайжруулсан
    12 Алтай хотхон /баруун/ Энгельсийн гудамж Ч:42, Ч:43 Нөхцөл сайжруулсан
    13 Улаанхуарангийн авто замд “Сос хүүхдийн хотхон” зогсоол С.Данзангийн гудамж Ч:40 Шинээр байгуулсан
    14 Дарь-Эхийн авто зам шинэ эцэс автобусны зогсоол Дарь-Эхийн гудамж Ч:25, Ч:26, Ч:29 Нөхцөл сайжруулсан
  • “Цагаан хадаг” кино үзэгчийн тоогоор тэргүүлж байна
    2016 оны 10 сарын 11
    Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж байгаа 7 кино театрийн дэлгэцнээ гарч буй кинонуудаас хамгийн олон үзэгчтэй байгаа киноны талаарх мэдээллийг хүргэж байна. Монголын уран сайхны кинонуудаас 9-р сарын 28-нд нээлтээ хийсэн “Цагаан хадаг” кино одоог хүртэл үзэгчдийн тоогоор тэргүүлж байгаа бөгөөд түүний араас өнгөрсөн амралтын өдөр нээлтээ хийсэн “Итгэл” болон “Галзуу зугаалга”, “Одод болохын хүслэн” зэрэг кинонууд удаалж байна.

    Харин гадаад кинонуудаас өвөрмөц содон бүтээлээр кино сонирхогчдын мэлмийг гэрэлтүүлж, оюун санааг нь сэргээж байдаг домогт найруулагч Тим Бартоны 2016 оны цоо шинэ дэлгэцийн бүтээл “Хатагтай Перегриний” үзэгчдийн тоогоор тэргүүлж байна. Удаах байранд адал явдалт, трийлэр төрлийн киног маш чадварлаг бүтээдэг Марк Уолбергийн тоглосон “Deepwater Horizon” кино үзэгчдийн тоогоор тэргүүлсэн хэвээр байх аж. Холливудын киноноос эдгээр хоёр бүтээлийг Монголын үзэгчид хамгийн ихээр шимтэн үзэж байгаа бол “Зайдасны үдэшлэг”, “Өрөв тас” зэрэг кинонууд удаалж байна.
  • Нийтийн тээврийн 2 чиглэлд өөрчлөлт орууллаа
    2016 оны 10 сарын 11
    Нийтийн тээврийн 2 чиглэлд өөрчлөлт орууллаа
  • ЗЦГ: Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг анхаарууллаа
    2016 оны 10 сарын 11
    Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр өчигдөр нийт 446 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авчээ. Үүнээс

    -зам тээврийн ослын 371 дуудлага бүртгэгдэж

    -гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 7 бүртгэгдэж

    -8 хүн хүнд хөнгөн гэмтжээ.


    Тухайлбал, Баянзүрх дүүргийн нутаг Халдвартын эцэст Isuzu Swift автомашины жолооч нь явган зорчигч 9 настай Х, Т нарыг мөргөж гэмтээн ослын газрыг орхин явсан байна. Мөн 11-р хороололд T.Camry автомашины жолооч бусдын машиныг мөргөөд ослын газрыг орхижээ.


    Мөн орон нутагт ч хүний амь нас хохиросон, гэмтсэн хэд хэдэн осол гарсан байна. Тиймээс орон нутгийн халтиргаатай, мөстсөн замд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.
  • Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр тохиож байна
    2016 оны 10 сарын 11
    Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2011 оны арванхоёдугаар сарын 19-ны өдрийн хуралдаанаар дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр тунхагласан байдаг.


    Манай улсын хуьд өсвөр насны охидыг хүчирхэгжүүлэх, охидын эрхийн хөдөлгөөн дэх тэдний утга учиртай оролцоог хангах замаар нийгэм дэх охидын эрхийг хамгаалах асуудалд дэмжлэг үзүүлэх зорилготой “Биднийг сонс” охидын хоёрдугаар чуулган болох гэж байна.

    Тус чуулганд зорилтот бүлгийн 80 гаруй охид оролцохоос гадна, ЕБС-ийн ахлах ангийн сурагчид, их дээд сургуулийн нэгдүгээр курсын оюутнууд зэрэг нийтдээ 200 гаруй охид оролцож өөрсдийнхөө эрхийн төлөө нэгдэх гэнэ. Чуулган аравдугаар сарын 14-ний 09:00-17:00 цагийн хооронд “Танан” төвд зохион байгуулагдах ажээ.
  • Зэвсэгт этгээдүүдийн дээрэмдсэн эд зүйлсийг улсын орлого болгоно
    2016 оны 10 сарын 11
    Өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 9-10-нд шилжих шөнө 00:00 цагийн үед галт зэвсэг болон хүйтэн мэсээр зэвсэглэсэн этгээд их хэмжээний мөнгө дээрэмдэж, 30 гаруй иргэнийг шархдуулсан ноцтой хэрэг гарсан. Энэ тухай мэдээлэл өчигдөр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаж багагүй дуулиан тарьсан юм. Тэгвэл дээрх хэргийг А, Б нар удирдан зохион байгуулжээ. Цагдаагийн алба хаагчид дээрх этгээдүүдийг баривчилж, эрүүгийн хуулийн 147.3 заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна. Хамт хэрэг үйлдсэн этгээдүүдийг дайчлан баривчилна гэдгийг мөн ЦЕГ-аас мэдээллээ.
    Хэрэг гарсан шөнө буюу энэ сарын 10-ны 00:00 цагийн үед иргэнээс зодоон болж байна гэх дуудлага анх иржээ. Сүхбаатар дүүргийн нэгдүгээр цагдаагийн хэлтсийн алба хаагчид шалгалтаар очих үед Амины орон сууцанд энэ хэрэг болжээ. Энэ үед арван хүн мөрийтэй тоглож байсан бөгөөд галт зэвсэг болон хүйтэн мэсээр зэвсэглэсэн этгээдүүд дайран орсон аж.
    Арван хүний хоёр нь хүнд гэмтэж, ГССҮТ-д хүргэгдсэн бол үлдсэн хүмүүс нь бага зэргийн гэмтэлтэй байжээ. Хохирогчдын хувьд хууль бусаар мөрийтэй тоглож байсан учраас цагдаагийн байгууллага хэрэг гарах үед тухайн байранд байсан хүмүүсийг мөн шалгах юм. Тиймээс зэвсэгт этгээдүүдийн дээрэмдсэн мөнгө, эд зүйлсийг улсын орлого болгон хурааж магадгүй гэдгийг ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэн хэлэв.
    Б.Цэцэг
  • Замын цагдаагийн газрын даргаар Б.Даваазулыг томилжээ
    2016 оны 10 сарын 11
    Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ү.Зоригтбаатарыг өөр албанд томилж, оронд нь цагдаагийн хурандаа Б.Даваазулыг өнгөрсөн долоо хоногт томилжээ. Харин Ү.Зоригтбаатар хурандаагийн хувьд Цагдаагийн ерөнхий газрын автобаазын даргаар томилогджээ.
  • Итгэлт Хамбын шарил хөдөлжээ
    2016 оны 10 сарын 11
    ОХУ-ын Буриадын Иволгины дацанд байдаг Итгэлт хамбын занданшуулсан суугаа шарил гэнэт хөдөллөө гэж Буриадын буддын шашны хамба лам Дамба Аюшеев өөрийн Facebook хуудсандаа бичсэн байна. Тэрбээр “Энэ бол дуулиан. Итгэлт хамба өөрийн ордондоо хөдөлгөөн хийлээ. Энэ нь 2016 оны аравдугаар сарын 9-ний оройн 20 цаг 05 минут 51 секундэд болсон үйл явдал. Энэ бол түүнийг ажиглаж байсан бүхий л хугацаанд анх удаа тохиож байна. Гэхдээ гэрэл багатай учраас дүрс тодорхой биш байна” хэмээжээ. Мөн Ламтан энэ бичлэгтэй хамт дүрс бичлэгийг нь нийтэлсэн байв.
    “Би өөрөө энэ дүрсийг хараад үнэхээр гайхсан. Ийм зүйл байж болно гэдэгт би ямар ч бэлтгэлгүй байлаа шүү дээ” гэж Дамба Аюшеев ярьжээ.
    Итгэлт хамбын шарил байгаа өрөөнд ажиглалтын дөрвөн камер байдаг ч хачирхалтай нь хамбын цогцосны хөдөлгөөн ганцхан камерт л бичигдэж үлджээ.
    Б.Цэцэг
  • ”Далайн амьтдын тоглолт” маргааш эхэлнэ
    2016 оны 10 сарын 11
    ОХУ-ын “Московский Дельфинарий” явуулын циркийн ”Далайн амьтдын тоглолт” маргааш эхэлнэ. Тэрээр хүүхдийн паркт тоглох бөгөөд Монголд анх удаа болж байгаагаараа онцлогтой. Тоглолтын үзүүлбэрт далайн хав болон далайн гахайн сонирхолтой үзүүлбэрүүд багтжээ.



    Тус тоглолтод тусгай асар зориулан зассан бөгөөд лхагва, пүрэв, баасан гарагт 18:00 цагаас, бямба, ням гарагт 12:00, 15:00, 18:00 цагаас тоглох юм.



    Тасалбарын үнэ суудлаасаа хамааран 15-30 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд гурваас доош насны хүүхэд төрсний гэрчилгээгээ авчран үнэгүй үзэх боломжтой юм. Тасалбарыг Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн билетийн кассаар худалдаж байна.
  • Чуулган өнөөдрөөс завсарлана
    2016 оны 10 сарын 11
    ИТХ-ын сонгууль өнгөртөл завсарлана
    УИХ-ын намрын чуулган өнөөдрөөс сум,дүүргийн ИТХ-ийн сонгууль өнгөртөл завсарлана. Орон нутгийн сонгуулийн санал хураалт энэ сарын 19-нд буюу ирэх долоо хоногийн лхагва гаригт болох юм. Энэ удаагийн чуулганаар улс орны эдийн засагт голлон нөлөөлөх асуудлуудыг хэлэлцэх учраас Сөрөг хүчний зүгээс олон хоног чуулган тасалдуулахыг эсэргүүцээд байна. Чуулганы завсарлагаанаар эдийн засгийн чиглэлийн чухал хэлэлцээрүүд хийгдэх хүлээлттэй байгаа юм.
    Б.Цэцэг
5081 5082 5083 5084 5085 5086 5087
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
    6 цаг 47 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
    6 цаг 53 мин
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
    6 цаг 56 мин
  • “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна
    7 цаг 4 мин
  • Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
    7 цаг 23 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно
    8 цаг 11 мин
  • УИХ-ын гишүүн П.Ганзоригийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ
    8 цаг 45 мин
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
    9 цаг 15 мин
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
    9 цаг 45 мин
  • Дэд бүтцийн салбарт хэрэгжүүлэх түншлэлийн төслийг танилцууллаа
    10 цаг 3 мин
  • Н.Учрал: Засгийн Газар цахим хөгжилд тулгуурласан эдийн засгийг хөгжүүлнэ
    10 цаг 9 мин
  • Ой, хээрийн түймрийн аюулын урьдчилсан зураглалыг гаргажээ
    10 цаг 39 мин
  • Зөвшөөрлийн нэгдсэн сан болох e-business.mn системийн “Худалдаа” хэсэгт ТҮЦ болон мухлаг хоёул багтсан байна
    10 цаг 50 мин
  • “Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй уулзана
    10 цаг 53 мин
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    12 цаг 4 мин
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
    12 цаг 20 мин
  • Д.Трамп: Бид Тегерантай тохиролцоонд хүрэх хүртэл Ираны боомтуудын хоригийг цуцлахгүй гэдгээ мэдэгдэж байна
    12 цаг 54 мин
  • Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
    13 цаг 0 мин
  • МУУ ТОЙРОГ: Сэтгэл гутрал нь нойрны хямралын хамгийн том шалтгаан болж байна
    13 цаг 12 мин
  • ФОТО: Эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг сурталчилах өдөрлөг болж байна
    13 цаг 24 мин
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • ТАНЫ ХЭРЭГЛЭЭНД ОЙР ₮ КРЕДИТ КАРТ
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Өнөөдөр "Бийр ярьж, өнгө амилсан өдөр" тохиож байна
  • Монгол Улсыг гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: УИХ хулгайч дээрэмчид үүрээ засдаг, өндөглөдөг газар байж болохгүй
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК