Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5338 5339 5340 5341 5342 5343 5344
  • Зайсангийн гудамжнаас “Жапан таун” хороолол хүртэлх замыг шинэчилж дууслаа
    2016 оны 6 сарын 03
    Зайсангийн гудамжнаас Удирдлагын академийн хойгуур “Жапан таун” орон сууцны хороолол хүртэлх 0.75 км авто замыг 05 дугаар сарын 23-нд улсын комисс байнгын ашиглалтад хүлээн авч, албан ёсоор нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гамтөмөр, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж, “Наранбулаг Хан” ХХК-ийн захирал Д.Балдандорж, иргэд оролцов.


  • Нөхөн нэр дэвшүүлэх хугацаа маргааш дуусна
    2016 оны 6 сарын 03
    Сонгуулийн тухай хуульд заасны дагуу Сонгуулийн Ерөнхий Хорооноос Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч, хуульд заасан үндэслэлээр нэр бүхий иргэдийг нэр дэвшихээс татгалзах тогтоол гаргасан.
  • Автобусны жолооч ноцтой осол гаргажээ
    2016 оны 6 сарын 03
    2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 325 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 229 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 10 бүртгэгдэж 13 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн үүнээс сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 5, Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 1, явган зорчигч 1. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлжээ.
  • Толгойтын замыг өргөтгөн шинэчлэх ажил эхэллээ
    2016 оны 6 сарын 03
    Сонгинохайрхан дүүргийн Орбитын уулзвараас-Толгойтын эцэс-Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3,6 км авто замын өргөтгөл шинэчлэлт, 36.75 урт метр, 48.75 урт метр төмөрбетон гүүрийн барилга угсралтын ажлын нээлт боллоо.
  • УИХ-ын дарга З.Энхболд мэдээлэл хийнэ
    2016 оны 6 сарын 03
    УИХ-ын дарга З.Энхболд, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Уул уурхайн сайд, УИХ-ын гишүүн Д.Ганбат, бусад албан хүмүүсийн бүрэлдэхүүнтэй баг энэ сарын 1-3-ны өдрүүдэд Япон улсад ажлын айлчлал хийж байгаа билээ. Тэгвэл уг айлчлалынхаа үр дүнгийн талаар УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр орой 19:00 цагаас Чингис Хаан Олон Улсын нисэх буудалд мэдээлэл хийхээр болжээ.
  • “Прайм Полимер” компанийн үйл ажиллагаатай танилцав
    2016 оны 6 сарын 03
    Япон Улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2016.06.03/ “Прайм Полимер” компанийн үйл ажиллагаатай танилцлаа.

    “Монгол Улс нүүрс болон төмрийн нөөцөөр дэлхийд дээгүүрт орох орны нэг юм. Улсын Их Хурлын дарга З.Энхболд өчигдөр Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзах үеэрээ нүүрс хийжүүлэх технологийн талаар ярилцсан нь бидэнд өндөр сэтгэгдэл төрүүллээ. Өнөөдөр та бүхэнд нүүрс хийжүүлж пропилен гарган авах процессыг үзүүлэх болно” хэмээн Япон Улсын Эдийн засаг, аж үйлдвэрийн яамны Эдийн засаг, худалдаа, хамтын ажиллагааны газрын дэд захирал Х.Андо хэллээ.

    Үүний дараа “Мицү Кимикал” үйлдвэрийн захирал Ц.Ийда төлөөлөгчдөд үйлдвэрийнхээ талаар танилцуулга хийсэн юм. Тус үйлдвэр нь олон химийн үйлдвэрүүдээс нэгдэн 1997 онд байгуулагджээ. Нийт 14364 ажиллагсадтай бөгөөд 143 салбар компанийнх нь нэг нь “Прайм Полимер” юм байна. Тус компани пропилен үйлдвэрлэлээр Япондоо нэгт бичигддэг байна.

    2005 онд байгуулагдсан “Прайм Полимер” компани 705 ажиллагсадтай бөгөөд жилдээ 1.170.000 тонн полипропилен /Polypropylene PP/, 600.000 тонн полиэтилен /Polyethylene PE/ үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Жилдээ 300 гаруй тэрбум иений борлуулалт хийдэг гэв.

    Полипропилен (PP) нь 1962 оноос эхлэн үйлдвэрлэлд нэвтэрсэн хөнгөн, бөх бат, дулааныг болон химийн бодисыг тэсвэрлэх чадалтай, өнгө сайн ойлгодог синтетик резин бөгөөд машины эд анги болон хуванцар эдлэл үйлдвэрлэхэд өргөнөөр ашиглагдаж байна. Энэхүү материалын Япон Улсын жилийн хэрэгцээ 2.5 сая тонн байдаг талаар захирал Ц.Ийда танилцуулгадаа дурдсан.

    Дараа нь Улсын Их Хурлын дарга дагалдан яваа төлөөлөгчдийн хамтаар үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж Япон Улсын нефьт, химийн үйлдвэртэй туршлага солилцох, түүхий эд, нүүрсний зах зээлийн талаар болон хамтран ажиллах асуудлуудаар санал солилцов.

    Улсын Их Хурлын дарга З.Энхболд “Прайм Полимер” компанийн үйл ажиллагаатай танилцах үеэр Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайд Р.Жигжид, УИХ-ын даргын зөвлөх Ц.Буянцогтоо, Б.Баярсайхан, “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Д.Ганбат, Дадлагажигч ажилтны шилжилт хөдөлгөөний төвийн дарга Ш.Батдэлгэр болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Сурагчдын зуны амралт энэ сарын 7-ноос эхэлнэ
    2016 оны 6 сарын 03
    Хоёр болон гуравдугаар улирлын амралтын хувьд нийслэлийн болон орон нутгийн сурагчдынх өөр, өөр байсан. Харин дөрөвдүгээр улирлын амралт орон даяар нэг өдөр эхлэх юм байна.
  • “Чингис хаан” Гран при ирэх сард болно
    2016 оны 6 сарын 03
    “Чингис хаан” Гран при ирэх сард болно
  • Дугаараа орхиогүй автомашины жолоочийн дугаарыг авах боломжтой
    2016 оны 6 сарын 03
    Машин, грашийн хаалга, гарц хааж тавиад дугаараа үлдээгээгүй явсан жолоочтой Автотээврийн нэгдсэн лавлахаар дамжуулан холбогдох боломжтой болжээ.
  • ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар А.Эрдэнэтуяаг томиллоо
    2016 оны 6 сарын 03
    ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар А.Эрдэнэтуяаг томилов
  • Танилц: Өнөөдрөөс халуун усыг хэсэгчлэн хязгаарлана
    2016 оны 6 сарын 03
    Улаанбаатар хотын дулааны шугам тоноглолд засварын ажлыг батлагдсан графикийн дагуу хийж байгаа талаараа ”Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-аас мэдээлэл өглөө.

  • Долларын ханш 1991 төгрөг байна
    2016 оны 6 сарын 03
    Монгол банкны нэрлэсэн ханшаар өнөөдөр нэг ам.доллар 1974 төгрөгтэй тэнцэж байна. Харин “Найман шарга” зах дээр нэг ам.доллар 1991 төгрөгтэй тэнцэж байгаа бол арилжааны банкуудын нэг ам.долларыг 2003 төгрөгөөр зарж байна.
  • ИЗНН өнөөдөр нэр дэвшигчээ тодруулна
    2016 оны 6 сарын 03
    Сонгуулийн Ерөнхий хорооноос ИЗНН-ыг сонгуульд оролцуулахгүй гэх шийдвэрийг гаргасан ч тус намаас шүүхэд гомдол гаргаж улмаар Улсын дээд шүүхээс СЕХ-г хууль зөрчин шийдвэр гаргасан гэж үзэн ИЗНН-ыг 2016 оны сонгуульд оролцуулахаар бүртгэх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан.


    Энэхүү шийдвэрийн дагуу ИЗНН-ыг УИХ-ын сонгуульд оролцуулахаар Сонгуулийн ерөнхий хорооноос өнгөсөн тавдугаар сарын 31-нд бүртгэж авсан. Хэдийгээр Сонгуулийн тухай хуулийн дагуу УИХ-д нэр дэвшигчдийг бүртгэж дууссан ч шүүхийн шийдвэрийн дагуу ИЗНН-ын нэр дэвшигчдийг бүртгэн авах юм. Өөрөөр хэлбэл бүртгэж авснаас хойш тав хоногийн хугацаанд буюу энэ сарын 5-ны дотор нэр дэвшигчдээ мэдүүлэх, баримт материалыг нь бүрдүүлэх өгөх чиглэлийг ИЗНН-д Сонгуулийн ерөнхий хорооноос өгсөн.

    Сонгуулийн хуулийн дагуу өнгөрсөн тавдугаар сарын 23-28-ны хооронд намууд нэр дэвшигчээ тодруулсан. Тэгвэл СЕХ-ны буруугаас болсон учраас ИЗНН өнөөдөр нэр дэвшигчээ тодруулахаар болжээ.

    Хуулийн дагуу намуудын нэр дэвшигчид энэ сарын 7-нд СЕХ-ноос батламжаа авах юм. Энэ удаагийн парламентын сонгуульд 12 нам, гурван эвсэл оролцохоор болж байна.
  • Аялал жуучлалын үзэсгэлэн болно
    2016 оны 6 сарын 03
    2016 оны 6 дугаар сарын 04-05-ны өдрүүдэд “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Үндэсний аялал жуулчлалын “Улаанбаатур-2016” үзэсгэлэнг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэнгийн зорилго нь дотоодын буюу Монгол аялагч нарт үзэсгэлэнт Монгол орондоо хийгээд гадаад улсад аялахдаа хэрхэн зөв төлөвлөж, оновчтой, үр өгөөжтэй бас хариуцлагатай аялах талаар мэдлэгт дусал нэмэр өгөхөд оршино. Тус үзэсгэлэнд нийт 40 аж ахуйн нэгж, 10 аймгийн аялал жуулчлалын байгууллага, гадаадын 4 улсын элчин сайдын яам оролцож аялал жуулчлалын зорих газар, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний дээжээсээ сонирхуулна. Мөн гадагшаа чиглэсэн (аутбаунд) аялал жуулчлал эрхэлдэг аж ахуйн нэгж, жуулчны бааз, амралт сувиллын газрууд, аяны хэрэгсэл, тоног төхөөрөмж, механизмын худалдаа эрхэлдэг компаниуд, хувиараа бизнес эрхлэгчид үзэсгэлэнд оролцож, зуны аяны хэрэгслийн худалдаа явагдана. Үзэсгэлэнд оролцогч байгууллагуудаас төрөл бүрийн сонирхолтой бүтээгдэхүүний танилцуулга, худалдаа, үйлчилгээнүүдийг сонирхуулах юм. Жишээ нь хөдөө орон нутагт хамгийн олон салбартай Төрийн банк нь аялал жуулчлалын улирал эхэлж байгаатай холбогдуулан Олон улсын Виза картын бүртгэлийг үзэсгэлэнгийн үеэр хийж бусад сонирхолтой мэдээллийг хүргэнэ. Мөн Хөвсгөл далайд тогтвортой, удаан хугацаанд үйл ажиллагаа явуулж буй “Далай Тур” жуулчны бааз 8-р сарын сүүлээр тус гэр баазад хөнгөлөлттэй нөхцлөөр байрлаж, аялах онцгой хямдралыг зарлана. “Улаанбаатур 2016” үзэсгэлэнгийн онцлог нь боловсрол, танин мэдэхүйн шинж чанартай бөгөөд үзэсглэлэнд хүрэлцэн ирснээр аялагчид аяллаа хэрхэн зөв зохион байгуулах, аялалд хувийн ба гэр бүлийн хэрэгцээгээ хэрхэн хангах, эрсдэлгүй яаж аялах вэ зэрэг хамгийн хэрэгцээтэй мэдээллүүдийг олж авах боломжтой юм гэж Нийслэлийн Аялал жуучлалын газраас мэдээллээ. - See more at: http://zasag.mn/m/ulaanbaatar/view/13958#sthash.7BmxUhxh.dpuf
  • Ц.Намуунцэцэг Азийн АШТ-ээс хошой мөнгөн медаль хүртлээ
    2016 оны 6 сарын 03
    2016 оны Ази тивийн залуучуудын эрэгтэй чөлөөт бөхийн ХҮIII, эмэгтэй чөлөөт бөхийн ХIII, сонгомол барилдааны ХҮII аврага шалгаруулах тэмцээн Филиппин улсын Манила хотын “Rizal Memorial Sports Complex” спортын ордонд болж байна.

    Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48, 55 кг жингийн барилдаан болж 55 кг-д “Дархан-Хасу-Мегастарс” клубын бөх, өсвөрийн ДАШТ-ий мөнгөн медальт Ц.Намуунцэцэг жиндээ аман хүзүүдэж Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хошой медальт бөх болов.

    Өнгөрсөн жил Мьянмар улсын Моутама хотод болсон тивийн залуучуудын АШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан юм. Өнөөдөр эмэгтэй 44, 51, 59, 67 кг жингийн барилдаанууд болно. Манай улсаас 3 бөх зодоглоно.
  • Цэцийн дунд суудлын хуралдаан энэ сарын 8-нд болно
    2016 оны 6 сарын 03
    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хууль нь Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаантай холбоотой зохицуулалтыг байхгүй болгож иргэний шүүхэд хандах эрхийг хязгаарлан, Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн мэдээллийг нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд ирүүлжээ.
  • МАН-ын 76 нэр дэвшигчийг СЕХ бүртгэлээ
    2016 оны 6 сарын 03
    СЕХ-ноос УИХ-ын 2016 оны сонгуульд өрсөлдөх МАН-ын 76 нэр дэвшигчийг бүртгэж авснаа албан тоотоор мэдэгджээ. МАН-ынхан Үндэсний аудитын газарт намын мөрийн хөтөлбөрөө дөрөвдүгээр сарын 20-нд хүргүүлсэн юм.

    Сонгуулийн Ерөнхий хорооноос УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй есөн нэр дэвшигчийг сонгуульд оролцуулах боломжгүй гэх шийдвэрийг гаргасан. Тэдний дунд МАХН-ын дарга Н.Энбаяр, дэд дарга Э.Эрдэнэжамъяан нар байсан юм. Дээрх есөн нэр дэвшигчийн заримынх нь ялтайд тооцох хугацаа нь дуусаагүй бол нэг хэсэг нь өртэй аж. Сонгуулийн хуулийн дагуу өртэй болон ялтай хүмүүсийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй юм.
  • Колумб: ”Рио-2016”-ийн өмсгөлөө танилцууллаа
    2016 оны 6 сарын 03
    Колумбын Богота хотод тус улсын олимпийн хорооны Ерөнхийлөгч Рио 2016 олимпийн наадамд оролцох Колумбийн тамирчдын дүрэмт хувцасыг танилцууллаа.

  • Зуун мянган өрхийн ус, дулааныг найдвартай хангах боломжтой болжээ
    2016 оны 6 сарын 03
    Нийслэлд 2012 оноос хойш дулаан, цэвэр, бохир усны шугамыг засварлах болон шинээр инженерийн шугам сүлжээний нийт 363,4 км шугамын ажил хийжээ. Ингэснээр 100,000 айл өрхийн дулаан болон цэвэр, бохир усны хэрэглээг найдвартай хангах боломжтой болсон байна. Мөн инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх, шинээр татах ажил хийгдсэнээр гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд барьх орон сууцуудын цэвэр бохир усны асуудлыг шийдвэрлэх боломжтой болсон байна. Харин энэ жил шинээр нэгдүгээр хорооллыг айл өрхийн хэрэгцээний усны шугамыг шинээр солих, УИД-ийн урд талаас Теди төвийн зүүн тал хүртэл 510 метр хос шугамыг өргөтгөн шинэчлэх, ногоон зоорь орчмын цэвэр усны 1900 метр цэвэр усны шугам тавих ажил, Яармагын бохирын шугам, Баянхошуу, Долоон буудлын бохирын шугамыг шинээр хийх зэрэг томоохон ажлуудыг эхлүүлээд байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Нийтийн тээврийн 51 чиглэлд өөрчлөлт орно
    2016 оны 6 сарын 03
    Автомашингүй өдрийг тохиолдуулан нийслэлийн зарим автозамуудыг өглөөний 08:00 цагаас оройн 18:00 цагийн хооронд хэсэгчлэн хаах болсонтойгоор холбоотойгоор нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт оржээ.
5338 5339 5340 5341 5342 5343 5344
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ц.Ганзориг: Хуулийн төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгч өөртөө шинэ эрх мэдэл нэмэх, УИХ-ын гишүүнийг “эгүүлэн татах” зохицуулалт тусгагдаагүй
    12 цаг 12 мин
  • 2026 онд Counter-Strike 2-ын календарьт багтсан олон тэмцээнүүдээс IEM Rio 2026 онцгой байр суурь эзэлж байна
    14 цаг 23 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    20 цаг 26 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    20 цаг 35 мин
  • Багш нар “Компьютерийн сүлжээг зохион бүтээх ба нэвтрүүлэх” DDCN сургалтад хамрагдлаа
    20 цаг 44 мин
  • Улаанбаатарт 3 градус дулаан байна
    20 цаг 55 мин
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    Уржигдар 19 цаг 37 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    Уржигдар 09 цаг 44 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    Уржигдар 09 цаг 31 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    Уржигдар 09 цаг 22 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    Уржигдар 09 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    Уржигдар 09 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    Уржигдар 09 цаг 00 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    2026-04-10
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-04-10
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    2026-04-10
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    2026-04-10
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    2026-04-10
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК