Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5438 5439 5440 5441 5442 5443 5444
  • Таны гэрт аз жаргал авчрах 10 цэцэг
    2016 оны 4 сарын 17

    Таны гэрт аз жаргал авчрах 10 цэцэг
  • “Christian Louboutin” брэнд шинэ коллекцоо танилцууллаа
    2016 оны 4 сарын 17
    Алдарт “Christian Louboutin” брэнд шинэ коллекцоо танилцууллаа. “Nudes collection” хэмээн нэрлэгдээд байгаа шинэ цуглуулганд олон төрлийн өнгөний сонголт бүхий шаахайнууд багтжээ. Өндөр өсгийгүй, хөлд эвтэйхэн ч загварлаг гуталнууд энэ хавар, зуны шинэ чиг хандлагыг тодорхойлох ажээ. Энэхүү цуглуулгад багтсан гуталнуудыг хүний арьсны өнгөтэй яг адилхан байхаар бүтээсэн байна. Ингэхдээ ямар ч хүний арьсны өнгөнд зохицох олон өнгийн сонголттойгоор үйлдвэрлэж эхэлжээ. Өөрөөр хэлбэл “Nudes collection”-д багтсан гуталнууд яг адилхан загвартай хэдий ч өнгөний хувьд арвин сонголттой байх юм байна. Хүн арьстайгаа ижил өнгийн гутал өмссөнөөр урт хөлтэй харагддаг давуу талтай учир бүсгүйчүүд шаргал өнгийн өндөр өсгийтүүдийг сонгох болсон билээ. Гэвч цайвар шаргал өнгийн гуталнууд өнгөт арьстай бүсгүйчүүдийн арьсны өнгөнөөс ялгардаг юм. Тиймээс л “Christian Louboutin” брэнд бүхий л эмэгтэйчүүдийн сонголтонд нийцэх шинэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэлжээ.
  • Сугалаанд оролцох иргэдийн нэрийг маргааш зарлана
    2016 оны 4 сарын 17
    Төрийн орон сууцны корпорациас “Төрийн түрээсийн орон сууцанд иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг зохион байгуулах журам”-ын дагуу долоон ангилалаар иргэдийг 2016 оны 3 дугаар сарын 21-ны өдрөөс 4 дүгээр сарын 1 хүртэл хуваарийн дагуу бүртгэн материалыг хүлээн авсан билээ.


    Бүртгэлд нийт 2400 гаруй иргэд хамрагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар бүртгэлд хамрагдсан иргэдийн материалыг нягтлан шалгах ажиллагаа хийгдэж байна. Нягтлан шалгах ажиллагаа дуусмагц Цахим сугалаанд оролцох иргэдийн нэрсийг 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Төрийн орон сууцны корпорацийн www.tosk.gov.mn сайтад мэдээллэх бөгөөд иргэд өөрсдийн биеэр ТОСК-ийн байранд ирж сугалаанд оролцох эсэхээ тодруулж болно. Цахим сугалааг 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулна.
  • ”Ромео & Жульетта”-ыг тоглоно
    2016 оны 4 сарын 17
    Улсын драмын эрдмийн театраас энэ сард тоглох жүжгийн хуваарийг танилцуулж байна. Энэ сард У.Шекспирийн “Гамлет”, “Ромео Жульетта” жүжгүүдийг тоглохоос гадна Г.Ибсений “Нора” жүжгийг тоглоно. Тодруулбал, энэ сарын 13, 16-д У.Шекспирийн ”Гамлет”, 17-д ”Ромео & Жульетта”, 12-д Г.Ибсений ”Нора”-г тус тус тоглохоор болжээ. Мөн УДЭТ-ын уран бүтээлчид Дархан, Орхон аймагт энэ 22-30-ны өдрүүдэд тоглох гэж байна.



    Дөрөвдүгээр сарын үзвэрийн хуваарь:

  • Өндөр настнуудыг дээрэмддэг этгээдүүдийг илрүүллээ
    2016 оны 4 сарын 17
    Өндөр настнуудыг дээрэмддэг этгээдүүдийг илрүүллээ
  • Эмэгтэй хүнд чи өөрөө мэд гэж хэлж болохгүй
    2016 оны 4 сарын 17
    Эмэгтэй хүнд чи өөрөө мэд гэж хэлж болохгүй
  • Микроцефали өвчтэй хүүхэд төрсөн анхны тохиолдлууд бүртгэгдлээ
    2016 оны 4 сарын 17
    Латин Америкийн Колумб улсад микроцефали буюу толгой жижигрэх өвчтэй 2 хүүхэд төрсөн талаар тус улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Эрүүл Мэндийн Үндэсний Төвөөс өчигдөр албан ёсоор мэдэгдлээ. Энэ жил тус улсад микроцефали өвчн
  • “Цагаан шонхор” хүндэтгэл, ёслолын үйл ажиллагаа боллоо
    2016 оны 4 сарын 17
    цагдаа газар
  • С.Одонтуяа: БГД-ийн хүүхдийн эмнэлгүүдэд судас тодруулагчийг нэмэгдүүлнэ
    2016 оны 4 сарын 17
    УИХ-ын гишүүн С.Одонтуяа Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлэгт ажиллалаа. Тэрбээр дээрх эмнэлгүүдийн удирдлагуудтай уулзаж, улаан бурхан өвчнийг яаралтай бууруулахад ямар арга хэмжээ авах болон шаардлагатай тоног төхөөрөмжийг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцаж шийдвэрт хүрсэн байна. БГД-ийн хүүхдийн эмнэлгийн хувьд нь ачаалал ихтэй байгаа учир тоглоомын өрөөгөө суллан хүүхдүүдээ хэвтүүлж эмчилж байгаа аж. Өнөөдрийн байдлаар дээрх эмнэлэгт хүүхдийн судас тодруулагч нэн шаардлагатай байгаа хэмээн тус эмнэлгийн удирдлагууд хэлж байна. Тиймээс УИХ-ын гишүүн С.Одонтуяа судас тодруулагч болон бусад тоног төхөөрөмжийг яаралтай нэмэгдүүлэхээр болсон байна.
  • Н.Түвшинбаяр: Эхнэр хүүхэд минь дэмжихээр ирсэн. Энэ бас их хүч өгсөн
    2016 оны 4 сарын 17
    Н.Түвшинбаяр: Эхнэр хүүхэд минь дэмжихээр ирсэн. Энэ нь их хүч өгсөн
  • Сэлбэ голыг цэвэрлэлээ
    2016 оны 4 сарын 17
    Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр батлуулсан удирдамж, хуваарийн дагуу нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг хийлээ.

    Их цэвэрлэгээнд нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газрууд, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын харьяа хэлтэс, хороод, их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, аж ахуйн нэгж байгууллага, иргэд хамрагдсан юм.

    Тухайлбал, Улаанбаатар хотын цагдаагийн газрын 400 гаруй алба хаагч их цэвэрлэгээнд нэгдэж, 100 айлын гүүрнээс хойш 500 метр газар буюу Сэлбэ голын ай сав газрыг цэвэрлэжээ.
  • Өнөөдөр ”Спартак” балетыг тоглоно
    2016 оны 4 сарын 17
    Өнөөдөр ”Спартак” балетыг тоглоно
  • Энэтхэгийн хатагтай спикер маргааш ирнэ
    2016 оны 4 сарын 17
    Энэтхэгийн хатагтай спикер маргааш ирнэ
  • Өнөөдөр төв аймагт цахилгаан хязгаарлана
    2016 оны 4 сарын 17
    17/IV


    Төв аймаг


    11.00-18.00


    Баянхангай сум ШШГЕГ-ын хорих 403-р анги, Мод үржүүлэг орчмоор

    17/IV


    Төв аймаг


    10.00-15.00


    Баянхангай сумын Цагдаагийн пост, Цайз түүхий эдийн цэг, Цагаан хайрхан, Зочин бууз, Өег бууз, Мөнх ундарга, Чоно харайх, Хөвсгөл, Хан хэнтий зоогийн газрууд, Таны дэлгүүр, Идэр гол дэлгүүр, Цайдам бүлэг, Жавхлан гүнийн худаг, Өндөр ээж дугуй засвар болон айлууд
  • Ерөнхий сайд улаанбурхан өвчлөлийн асуудлаар ХӨСҮТ-д ажиллав
    2016 оны 4 сарын 17
    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллаж дараах асуудлуудыг шийдвэрлэлээ
    3 цаг 52 минутын өмнө
    Print Zasag and PDF
    ShareThis Facebook Tweet LinkedIn Email

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллаж, эрүүл мэндийн салбарын удирдлагуудтай уулзаж зарим үүрэг даалгаврыг өглөө. Тэрээр энэ үеэр тус төвийн Эрчимт эмчилгээний тасгийн эмч, ажилтнууд болон тус тасагт эмчлүүлж буй хүүхдүүдийн эцэг, эхчүүдтэй уулзан санаа бодлыг нь сонсч ярилцлаа.

    Эрчимт эмчилгээний тасагт өнөөдөр 18 өвчтөн эмчлүүлж байна.

    Засгийн газрын нэмэлт тусламжаар хоёр сарын өмнөөс шууд гэрээгээр захиалсан 350 сая төгрөгийн техник, тоног төхөөрөмж манай улсад өчигдөр ирлээ. Энэ сарын 18-нд буюу даваа гаригт ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт суурилуулна. Нэг инкубатор, хяналтын 12 монитор, амьсгалын 4 аппарат, соруулгын 5 аппарат, автомат 12 тариур, дуслын автомат 13 шахуурга, дефебрилятор зэрэг 350 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж иржээ. Эдгээрийг суурилуулснаар эмчилгээнд шаардагдах тоног төхөөрөмж дутагдахгүй болно гэдгийг тус төвийн удирдлага хэлж байна. Эдгээр тоног төхөөрөмж нь хүрэлцээгүй, шинээр авч байгаа эд биш, эрчимт эмчилгээний тасгийн 10 ор тутамд амьсгалын аппарат, хяналтын мониртой буюу стандартын хэмжээнд хүргэхээр захиалж, авчирсан гэж Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа хэллээ.

    Эмч, сувилагч дутагдалтай байгааг эцэг, эхчүүд хэлж байгаа юм. ХӨСҮТ-ийн Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт өөр эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийн эмч, сувилагч ажиллахад амар биш, тусгай бэлтгэгдсэн хүмүүс ажилладаг. Гэхдээ ажиллах хүчээ нэмсэн. Энгийн үед тус эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт 25 сувилагч шөнийн ээлжинд ажилладаг байсан бол одоо 45-50 хүн ажиллаж байгаа. Эмч ажилтнуудын илүү цагийн хөлсийг 10 дугаар сард нэгтгэж өгдөг нь гомдол дагуулдаг. Илүү цагийн хөлсийг цаг тухайд нь өгч эхэлсэн нь эмч, ажилтнуудын ажиллах урам, хүчийг нэмж байна гэж Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү хэлж байна. Мөн тусагт тасагт эмчлүүлж буй өвчтөнүүдийн ар гэрийнхнийг амарч, хонох өрөө гаргасан зэрэг ээж, аавуудын санал, хүсэлтийг сонсч, ажиллаж байгаа гэж тэрээр ярилаа.

    Өнгөрөгч гуравдугаар сард Засгийн газрын “Шийдлийн цаг” уулзалтаар ярьж, Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас 948 сая төгрөгийн хөрөнгө гаргахаар шийдвэрлэж, НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан улаанбурхны нэмэлт вакцин захиалсан. Мөнгө шилжсэн учраас захиалга энэ оны тавдугаар сарын 1 гэхэд орж ирнэ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шугамаар зөвшөөрөгдсөн үйлдвэрээс авч байгаа. Энэ нэмэлт вакцинд 18-30 насныхныг хамруулах зорилт тавьсан, гэхдээ хамрагдахыг хүссэн иргэдэд нээлттэй байх болно гэдгийг Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа хэлээд харин товлолын болон голомтод хийх вакцин тасраагүй, хуваарийн дагуу хийгдэж байгаа гэв.

    Хүндэрч ирж байгаа хүүхдүүдийн дархлааг сэргээх, эмчлэх зорилгоор иммуноглобулин, вантаксим зэрэг эм захиалгын дагуу ирсэн. Энэ эмийг өнөөдөр тус төвд хүлээлгэн өглөө. Энэчлэн шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна гэлээ.

    Сүүлийн хоёр, гурван сар штабын зохион байгуулалттай ажиллаж буй багийг Улсын онцгой комиссын зэрэглэлд шилжүүлж ажиллуулах нь зүйтэй. Хүүхдийн дархлааг дэмжих, сэргээх, эмчлэх зорилго бүхий эм хэчнээн шаардлагатай байгааг ирэх даваа гаригийн Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэрлүүлэх, захиалгаар орж ирсэн тоног төхөөрөмжийг Халдварт өвчин судлалын үндэсний төвд яаралтай нийлүүлэхийг үүрийг болголоо.

    0-8 сартай хүүхдийн эрүүл мэндийн үзлэгийг гэрээр нь явж, хянах тогтолцоонд долдугаар сарын 1 хүртэл шилжих арга хэмжээ авч ажиллахыг Эрүүл мэнд, спортын яам болон аймаг, нийслэлийн удирдлагуудад үүрэг болгоод ийм насны хүүхдээ өрхийн болон Эрүүл мэндийн төвд аваачих хэрэггүй, гэрээр нь очиж эмчилгээ үйлчилгээг үзүүлнэ гэдэг мэдээллийг ээж, аавуудад хүргэх нь зүйтэй гэлээ.

    Мөн нэг хүртлэх насны хүүхэдтэй, ажлаа хийж байгаа эхчүүдэд хүүхдээ асрах боломж олгох, энэ оны долдугаар сарын 1-нийг хүртлэх хугацаанд цалинтай чөлөө олгох зэрэг арга хэмжээ авахыг төрийн байгууллага болон хувийн хэвшлийн ажил олгогч нарт уриаллаа.

    Халдварт өвчний дэгдэлтийн талаар иргэдэд үнэн зөв мэдээлэл хүргэх, тэдэнд эрүүл мэндийн боловсрол олгоход хэвлэл мэдээллийн байгууллагууд эрүүл мэндийн байгууллагуудтай хамтарч ажиллахыг Ерөнхий сайд хүслээ.

    Улаанбурхан өвчний дэгдэлтийн энэ хүнд үед иргэн бүр эрүүл мэндийн байгууллагаас гаргасан сэрэмжлүүлэг, зөвлөмжийг мөрдөж, өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийг хамгаалахын төлөө цаг наргүй ажиллаж буй эмч, сувилагч нартай хамтарч ажиллахыг уриаллаа.

    24 цаг тасралтгүй ажиллаж буй эмч, сувилагч, ажилчдын илүү цагийн хөлс, цалингийн тооцоог гаргаж, цаг тухайд нь олгож байхыг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад өглөө.

    Улаанбурхан 18-30 насны хүмүүсийн дунд өвчлөл зонхилж байна. Энэ насныханд улаанбурхны эсрэг вакцинаар нэмэлт дархлаажуулалт хийх зайлшгүй шаардлага байгаа. Улаанбурхан өвчний дэгдэлтийг бууруулах, хариу арга хэмжээний зардалд 948,3 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн гэдгийг Ерөнхий сайд хэлээд 18-30 насныхныг вакцинд хамруулах ажлыг орон даяар кампанит ажил болгон зохион байгуулахыг энэ үеэр дахин үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харицлах албанаас мэдээллээ.
    - See more at: http://zasag.mn/news/view/13075#sthash.ePDWuvkI.dpuf
  • Бумба: Санаа тавьж, халамжилдаг хүмүүстэйгээ уулзахад сайн өдөр
    2016 оны 4 сарын 17
    Ням, 2016 оны 04 сарын 17
    Өнөөдөр анхаарлын төвд байхаас зайлсхий, тэгвэл чухал ажлаа хийж дуусгана. Энэ өдөр тулааны урлаг, йог, бясалгал, дасгал зэргийг сонирхоход тохиромжтой. Сэтгэл зүрхээ чагнах нь таны амьдралд амар амгаланг авч ирэх болно. Дотны хэн нэгэн өөр тийшээ нүүж магадгүй. Интернэт, гар утасны тусламжтайгаар байнга холбоотой байхыг хичээ.
  • Жүдо бөхийн ААШТ-нд манай улс тэргүүлж байна
    2016 оны 4 сарын 17
    Жүдо бөхийн 2016 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Узбекстаны нийслэл Ташкент хотноо болж байна. Манай улсаас Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, Гавьяат тамирчин С.Ням-Очир, М.Уранцэцэг, М.Бундмаа, Д.Сумъяа нарын 18 тамирчин оролцож байна.
  • Дэлхийн улсууд: Өнгөрсөн VS одоо
    2016 оны 4 сарын 17
    Дэлхийн улс орнууд маш хурдтайгаар хөгжиж, огцом өөрчлөгдөж байна. Жишээ нь гэхэд л Арабын Нэгдсэн Эмиратын Дубай хамгийн их хүн амтай хот болж, зүгээр л 20 жилийн дотор л цөлөөс гайхалтай хот болтлоо хөгжсөн байна. Ингээд дэлхийн зарим хотуудыг өнгөрсөн ба одоогийн өөрчлөлтийг танилцуулж байна.
  • 24 баримт: Мэргэжлийн сагсан бөмбөгчин болох мөрөөдлөө биелүүлсэн Коби Брайант
    2016 оны 4 сарын 17
    Дэлхийн спортын түүхэнд өнгөрөгч 14-ний өдөр нэгэн үйл явдал тодоос тод оч болон гялалзаж өнгөрлөө. Энэ нь спортын ертөнцөд АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны лигийн Лос-Анжелос Лэйкерс багийн тоглогч Коби Брайнт зодог тайлсан үйл явдал байлаа.
  • Үс засуулбал: Эрхтэн хурц болно
    2016 оны 4 сарын 17
    зурхай
5438 5439 5440 5441 5442 5443 5444
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    12 цаг 42 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    12 цаг 51 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    13 цаг 5 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    13 цаг 50 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    13 цаг 53 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    14 цаг 20 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    14 цаг 29 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    15 цаг 32 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    15 цаг 56 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    16 цаг 50 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    16 цаг 50 мин
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
    17 цаг 23 мин
  • ИРЦ: УИХ-ын дөрвөн гишүүн эмнэлгийн чөлөөтэй байна
    17 цаг 33 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
    17 цаг 33 мин
  • Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
    17 цаг 39 мин
  • “Эрчим хүчний салбарын долоо хоног" арга хэмжээ болно
    17 цаг 45 мин
  • Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанид торгууль ноогдуулна
    17 цаг 53 мин
  • 2026 оны FIBA 3x3 World Tour-ийн албан ёсны хуваарь Азийн сагсан бөмбөгийн хөгжлийн шинэ үеийг тодорхой харуулж байна
    17 цаг 55 мин
  • Английн Премьер лигийн 32-р тойрог улирлын төгсгөлийн байрлалд шууд нөлөөлөх онцгой чухал тоглолтуудаар дүүрэн байна
    17 цаг 59 мин
  • Ж.Баярмаа: Нууцалсан гэрээнүүдийн ард дандаа хулгай, цавчаа явж байгаа
    18 цаг 0 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК