Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5441 5442 5443 5444 5445 5446 5447
  • Э.Бат-Үүлд шаардлага хүргүүллээ
    2016 оны 4 сарын 15
    Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Богд Ар” хорооллын анхны ерөнхий төлөвлөгөөгөөр 1088 айлын орон сууц, 640 хүүхдийн сургууль, 250 хүүхдийн цэцэрлэг, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн байр бариг
  • Конрад-Аденауэр сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав
    2016 оны 4 сарын 15
    Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Л.Цог Конрад-Аденауэр сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав
    Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Л.Цог Конрад-Аденауэр сангийн Суурин төлөөлөгч Даниель Шмюкингийг өнөөдөр /2016.04.15/ Төрийн ордонд хүлээн авч уулзав.
    Уулзалтын эхэнд ноён Даниель Шмюкинг, Улсын Их Хурлын дэд даргыг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлэв. Тэрээр, Конрад-Аденауэр сангаас энэ сарын 25-нд зохион байгуулах “Монгол болон ХБНГУ дахь улс төрийн хэлмэгдэгсдийн цагаатгал: дүгнэлт, сургамж, цаашид авах арга хэмжээнүүд” сэдэвт бага хурлын талаар ерөнхий мэдээллийг танилцууллаа. Тус бага хуралд ХБНГУ, Монгол Улсын холбогдох албаны хүмүүс оролцон улс төрийн хэлмэгдүүлэлтийн талаарх дүн шинжилгээ, цагаатгалын ажлын талаар төрөөс авч буй арга хэмжээний талаар илтгэл танилцуулах юм байна.
    Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Л.Цог “Монгол болон ХБНГУ дахь улс төрийн хэлмэгдэгсдийн цагаатгал: дүгнэлт, сургамж, цаашид авах арга хэмжээнүүд” сэдэвт бага хурал нь Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Конрад-Аденауэр сангийн хамтын ажиллагааны түүхийг баяжуулах тун чухал арга хэмжээ болохыг хэлэв. Тэрээр “Бага хуралд ХБНГУ-ын Берлин-Хөхэншөнхаузены хэлмэгдэгсдийг хүндэтгэх, дурсгалын газрын туршлагатай мэргэжилтнүүд оролцох юм байна. Монгол Улсын төрөөс улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах ажилд онцгой анхаардаг. Цагаатгалын комиссын 25 жилийн ой 2015 онд тохиосон. Бидний зүгээс 25 жилийн хугацаанд хийсэн ажлуудынхаа талаар танилцуулах, дүн шинжилгээ хийх, ХБНГУ-аас туршлага судлах, солилцох боломж юм” гэлээ. Түүнчлэн хэлмэгдүүлэлт нь хүний эрх, эрх чөлөөтэй шууд хамаардаг эмзэг сэдэв учраас цаашид гарч болзошгүй тохиолдлуудаас сэргийлэх үүднээс энэ чиглэлийн судалгаа хийж, дүгнэлт гаргах эрдэм шинжилгээний ажлууд чухал болохыг тэмдэглэн, Цагаатгалын комиссын зүгээс бага хурлын арга хэмжээг бүх талаар дэмжин, оролцохоо илэрхийллээ.
    Уулзалтад Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн дарга Д.Дамбасүрэн, тус комиссын зөвлөх П.Бямбацэрэн болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Тост, тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авсантай холбогдуулан мэдээлэл хийлээ
    2016 оны 4 сарын 15
    Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ

    Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэг, Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл нар өнөөдөр /2016.04.15/ “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл батлагдсантай холбоотойгоор сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

    Энэхүү тогтоолыг Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл, С.Оюун, М.Батчимэг, Д.Сарангэрэл, С.Одонтуяа, Г.Уянга, Д.Бат-Эрдэнэ, С.Дэмбэрэл нарын 9 гишүүн санаачлан боловсруулж, 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар анхны хэлэлцүүлгээр нь баталсан юм.

    Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэг хэлэхдээ, “Улсын Их Хурлын нэг бүхий 9 гишүүний өргөн мэдүүлсэн Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай тогтоолыг анхын хэлэлцүүлгээр нь батлууллаа. “Ирвэс хамгаалах сан” болон Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу энэ тогтоолын төслийг боловсруулсан. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Тост-Тосонбумбын нуруу нь экологийн эмзэг, өвөрмөц орчин болсон газар учраас нутгаа хамгаалах асуудалд нутгийн засаг захиргаа, иргэд онцгой анхаарал тавьж Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХТ-ийн 2010 оны хурлаар “Орон нутгийн хамгаалалттай газар” болгосон байсан. Гурвантэс суманд өнөөгийн байдлаар эрчимтэй хөгжиж газар нутгийн 70 гаруй хувийг эзэлсэн бөгөөд үлдсэн 30 хувьд нь цоохор ирвэс, аргал янгир, буга, хар сүүлт зэрэг манай улсад төдийгүй дэлхийд ховордсон ан амьтан төвлөрөн амьдарч байна. Зөвхөн ан амьтан ч төдийгүй Тост-Тосонбумбын нуруу орчмоор сумын иргэдийн амьдрах орчин, булаг шанд, малын бэлчээр зэрэг маш олон зүйлд сөрөг нөлөө үзүүлж байгаа учраас зайлшгүй тусгай хамгаалалтад авах шаардлага үүссэн. Нутгийн засаг захиргаа, иргэд долоон жилийн турш тусгай хамгаалалтад авахуулах гэж хөөцөлдөөд бүтэхгүй байсан. Тост-Тосонбумбын нуруу орчим нутагт байгаль хамгаалах үйл ажиллагааг оновчтой зохион байгуулж үр дүнтэй хэрэгжүүлснээр байгалийн унаган тогтолцоо, шим ертөнцийн бүрэн бүтэн байдлыг хадгалахад чухал үр нөлөө үзүүлнэ. Улсын Их Хурлын зүгээс байгалийн нөөц газраар авсан нь улсын тусгай хамгаалалтад авах ажлын 50 хувийг хийсэн гэсэн үг. Үлдсэн 50 хувийг Засгийн газар хийх ёстой. Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авахад хилийн заагийг Улсын Их Хурал тогтоохгүй Засгийн газар тогтооно. Засгийн газар 60 хоногийн дотор координатын асуудлыг баталгаажуулах ёстой. Бодит байдалд судалгааны ажлыг олон улсын байгууллага буюу шинжлэх ухааны байгууллагаар хийлгэдэг. Эдгээр байгууллагууд орон нутагтай хамтарч ажиллан орон нутгаас гаргасан санал санаачлагыг үндэслэн судалгаа гаргаж өгөх ёстой” гэлээ.

    Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл, “Бидний зүгээс нийт 896 мянган га талбайг улсын тусгай хамгаалалтад авахыг Засгийн газарт үүрэг болгосон. Засгийн газар хилийн заагийг тогтоохдоо лицензтэй газруудыг үлдээчихвий гэж санаа зовж байгаа. Гэхдээ Засгийн газраас хилийн заагийг тогтоохдоо ажлын хэсэг гаргах ёстой. Тэр ажлын хэсэгт өмнө нь лиценз олгоход байгаль орчны нөлөөллийн үнэлгээг гаргаж байсан хүмүүсийг оруулахгүй байх нь зүйтэй. Өчигдөр Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дараагаар олон улсын судлаач, экспертүүд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн. Тиймээс энэ чиглэлээр дотоод, гадаадын мэргэжилтнүүдийг дэмжин ажиллах болно. Одоогийн байдлаар Тост-Тосонбумбын нуруу орчимд 16 орчим лиценз байна. Үүнээс ихэнхийг нь хугацаа дуусч байгаа учраас нөхөн олговор олгохгүй. Тусгай зөвшөөрөл авч байгаа аж ахуйн нэгжүүд анхнаасаа байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээ үнэн зөв хийлгэх нь чухал байна. Үүнийг буруу хийж, үл тоосноос болоод эргээд олон сөрөг үр дагаврыг үүсгэж байна. Цаашид бид Гурвантэс сумын Хүрэн ханан хэцийн нуруу гэж байгалийн өвөрмөц сайхан тогтоцтой газрыг тусгай хамгаалалтад авахуулах талаар ажиллах болно” гэв.

    Мөн гишүүд энэхүү тогтоол батлагдсан нь Ирвэс судлаач Т.Лхагвасүмбэрэл агсны гэгээн дурсгалд зориулсан, түүний зорьсон үйл хэргийг үргэлжлүүлсэн ажил болсныг онцлоод сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

  • Хэлмэгдэгсдийн хөшөөний орчим жагсаал хийх зөвшөөрөл олгохгүй
    2016 оны 4 сарын 15
    Хэлмэгдэгсдийн хөшөөний орчим жагсаал зохион байгуулах зөвшөөрөл олгохгүй
  • 425 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт 15 жил эргэлдэнэ
    2016 оны 4 сарын 15
    Харамсалтай нь, банкны системд эзлэх чанаргүй зээлийн хэмжээ сүүлийн гурван жилд бага зэрэг өслөө. Гэхдээ манай эх үүсвэрээс санхүүжүүлсэн зээлүүд дээр ийм байдал анзаарагдаагүй. Яагаад гээч? Бид хувийн хэвшлээ банкны системээр дамжуулж санхүүжүүлсэн.
  • Д.Мөнхзул шатрын дэлхийн хошой аварга боллоо
    2016 оны 4 сарын 15
    “Дубай опен-2016” шатрын дэлхийн аварга шалгаруулах энэ тэмцээнд Д.Мөнхзул охин түрүүлж дэлхийн хошой аварга боллоо. Тус тэмцээн Арабын нэгдсэн эмират улсын Дубай хотноо 18 дахь удаагаа энэ сарын 11-19-ний өдрүүдэд зохиогдож байгаа билээ.

  • Гэндэн, Жамьян-Гүний гудамжийг тохижуулж байна
    2016 оны 4 сарын 15
    Гэндэн, Жамьян-Гүний гудамжийг тохижуулж байна
  • КАЗИНОГИЙН ХОЖЛООС ӨӨР ГАВЬЯАГҮЙ ХҮН
    2016 оны 4 сарын 15
    ...Х.Баттулга бизнесийн өрсөлдөгч нам нэгт Г.Батхүүг архины АПУ компаниар нь дайруулж энэ хуулийн төслийг өргөн барьсан ч түүнд нь Ц.Дашдорж ороогдсон байв. ...
  • “Бүү март” өнөөдөр нээлтээ хийнэ
    2016 оны 4 сарын 15
    Хүмүүн фильм”-ийн бүтээл “Бүү март” кино өнөөдөр нээлтээ хийж, бүх кино театраар үзэгчдийн хүртээл болох гэж байна. БНМАУ-ын Ардын Их Хурлын дарга, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга, МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Жамбын Батмөнхийн амьдралаар намтарчлан бүтээсэн уг кино нь мартаж болохгүй түүхийг хүмүүст хүргэж байгаагаараа онцлог гэж кино бүтээгчид өгүүлжээ.
  • Н.Энхбаярын хамгаалагчийг батлан даалтад гаргажээ
    2016 оны 4 сарын 15
    “ЦДҮС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан, Ардчилсан намын гишүүн, ардчиллын алтан хараацайнуудын нэг Ж.Равдандоржийг албан тушаалын гэмт хэрэгт холбогдуулан АТГ-аас хорих 461-р ангид саатуулан шалгаж байсан.

    Мөн МАХН-ын дарга Н.Энхбаярын бие хамгаалагч М.Мөнхөөг Д.Шийлэгдамба, Н.Энхбаяр нарын хэрэгт холбогдуулан ШШГЕГ-ын харьяа 401-р хорих анги буюу Төв аймгийн мөрдөнд хориод байсан юм. Дээрх хоёрыг өнгөрсөн сарын 31-ний өдөр баривчилсан байдаг. Тэгвэл хоёр өөр намын угшилтай эдгээр иргэдийн өмгөөлөгчөөр хуульч өмгөөлөгч Г.Батбаяр нар ажиллаж байгаа бөгөөд өчигдөр орой 18.00 цагт батлан даалтанд гаргажээ.

    О.Сайхан
  • АН-ын ҮЗХ-ны хурал энэ сарын 18-ны өдөр болно
    2016 оны 4 сарын 15
    АН-ын ҮЗХ-ны хурал дөрөвдүгээр сарын 16-нд болно гэж Ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр мэдээлсэн. Тэгвэл албан ёсоор дөрөвдүгээр сарын 18-нд зарлагдсан байна. Яагаад хойшлогдсон талаар албаны эх сурвалжаас тодруулахад “ҮЗХ хэзээ хуралдахыг албан ёсоор товлоогүй байсан. Тиймээс бид ярилцаад 18-нд буюу даваа гаригт хуралдах нь тохиромжтой гэж сонгосон” гэсэн юм.

    Энэ удаагийн ҮЗХ-аар намын мөрийн хөтөлбөр болоод намын эв нэгдлийн асуудлыг хэлэлцэх юм.
  • Төрийн тэргүүний төгөлдөршил
    2016 оны 4 сарын 15
    Засаглалын хуваа­рилал­тын сонгодог зарчим ч юм уу, Монголын онцлогтой хуваарилалт ч юм уу аливаа хуулиас цоорхой олоод өөртөө ашигтайгаар эргүү­лэх гэсэн оролдлогыг үе үеийн Ерөнхийлөгч нар төгөлдөршүүлсээр ирсэн бай­даг юм. Үе үеийн төрийн тэр­гүүн нар ч гэж дээ, Н.Багабанди Ерөнхийлөгчийн үед өөрсдөдөө таалагдсанаа сонгуулах ганц өгүүлбэр олж чадсанаар эхэлсэн энэ “төгөлдөршил” Н.Энхбаярын үед шүүх засаглалыг ашиглан өөрийн талд үйлчлүүлэх боломж болон үргэлжилсэн. Тэр үеэс хуулийнхныг ашиглан улстөрчдийн эмзэг сэд­вийг олж аваад өөрт ашигтай шийдвэр гаргуулах үйлд­лийг “төмсөгдөх” гэдэг болсон. Өдгөө Ц.Элбэгдорж Ерөн­хий­лөгчийн үед энэ арга улам төгөлдөршжээ. Улстөрч, биз­несмэнүүдээс үгэнд нь ороо­гүйг нь “байранд” нь тавьж, лиценз, газрыг нь хуваал­цахаас өөр аргагүй болгож, өрсөл­дөгчдөө намнах, замаасаа гаргах төгс механизм болон хөгжүүлж чадсан гэдгийг бид харж, сонсож, гэрч нь болон явж байна. Түрүүлж ургасан чихнээс сүүлд ургасан эвэр ямагт урт байдаг ажээ. Анхны Ерөнхийлөгч П.Очирбатын хувьд Тамсагийн нефтийг га­раа­раа арчин тансаг дээлээ мялаан байснаас биш хуулийн цоор­хойг хувьдаа ашиглах нь бага байсан байх. Анхны Ерөн­хийлөгчдөө ард түмнээс нь бэлэг болгон өгсөн хуримын орд­ны дэргэдэх хаусыг газартай нь хувийн компанид арилжсан, Үндсэн хуулийн цэцийг улс­төрч­­­дийн муугаа далдлах оромж болгосон зэрэг яриа бол буус­­­­наас нь хойшхи явдал шүү дээ.
  • Японд 6,5 магнитудын хүчтэй газар хөдлөв
    2016 оны 4 сарын 15
    Японы өмнөд хэсгийн Кумамото мужид урд шөнө 6,5 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 9 хүн амь үрэгдэж,250 гаруй хүн гэмтэж шархдаад байна.Үүнээс ч олон хүн байшингийн нурангид дарагдсан байх магадлалтай гэж албаны хүмүүс үзэж байна.Мөн есөн хотод наад зах нь 916 хүн гэмтэж, бэртжээ. Амиа алдсан хүмүүсийн гурав нь Машики хотын оршин суугчид байжээ. Харин гэмтэж бэртсэн хүмүүсийн 476 нь Кумамото хотын иргэд байсан бол 400 гаруй нь Машики хотын оршин суугчид байсан байна.
  • Дархан, Орхон, Булган чиглэлийн замыг түр хаажээ
    2016 оны 4 сарын 15
    Өнгөрсөн шөнө цас их орж, цасаар шуурсаны улмаас орон нутгийн чанартай зам, давааг хаажээ. Тодруулбал Дархан, Орхон, Булган чиглэлийн замыг түр хаажээ.
  • Хиймэл арал байгуулах шийдвэрээ хамгаалсаар байна
    2016 оны 4 сарын 15
    Өмнөд Хятадын тэнгист хиймэл арал барих шийдвэр гаргасан нь олон улсын эсэргүүцэл шүүмжлэлтэй тулгарсаар удаж байгаа билээ. Тэгвэл саяхан Японы Хирошма хотод зохион байгуулагдсан ”Их долоо”-гийн уулзалтын үеэр энэ асуудал хөндөгдөж, Хятадын тал өөрийн байр суурийг тодорхой илэрхийлсэн байна. Бээжингийн зүгээс хиймлээр газар нутаг үүсгэн байгуулж байгаа үйл ажиллагаагаа зөвтгөн хамгаалж, Спратли арлуудын ойролцоо хиймэл арал байгуулах эсэх асуудал ”Их долоо”-гийн дээд хэмжээний уулзалтын зорилго, авч хэлэлцэх үндсэн асуудал нь биш хэмээн мэдэгджээ. ”Их долоо” энэ удаад даян дэлхийд энх тайвныг тогтоох, үй олноор нь устгах зэр зэвсгийн үйлдвэрлэлийг зогсоохын төлөө хуралдаж, хэлэлцэж байгаа юм. Тиймээс ч Хятадын төлөөлөгчид зорилтот асуудлаа ярихыг хүсчээ.
  • Н.Алтанхуяг: Ц.Элбэгдорж, М.Энхболд, Н.Ганболд, Б.Хурц нар хуйвалдааны хонгилыг үүсгэсэн
    2016 оны 4 сарын 15
    УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболдыг чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан АТГ-ын дарга Н.Ганболдоос асуулт асууж, хариулт авсан юм. Мөн саналаа хэлж байв. Тэдний зарим нь улиг болсон гомдлоо АТГ-ын даргад хэлж, зарим нь хатуу, ширүүн үгийг хайр, найргүй шидэлж байлаа. Тэдгээрийн дундаас УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хэлсэн үг олны анхаарлыг ихээхэн татаж байна.
  • Замын хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг анхааруулж байна
    2016 оны 4 сарын 15
    Энэ сарын 14-ний өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 288 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 184 дуудлага бүртгэгдэв. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 14 бүртгэгдэж, 16 хүн хүнд хөнгөн гэмтсэн бөгөөд сургуулийн насны таван хүүхэд зам тээврийн осолд өртсөн тохиолдол гарчээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллалаа.
  • Чуулган хуралдана
    2016 оны 4 сарын 15
    Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаантай. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

  • Улаанбаатар хэвлэх үйлдвэрийн барилгын суурин дээр ийм барилга барина
    2016 оны 4 сарын 15
    Улаанбаатар хэвлэх үйлдвэрийн газрыг хувьчлах дуудлага худалдааг дуулайнтайгаар хоёр ч удаа зарласан. Тэгвэл сүүлийн дуудлага худалдаагаар “Таван Богд Трейд” ХХК хувьчилж авсан билээ. “Таван Богд”-ын зүгээс уг газрыг хэрэв хувьчилж авах юм бол өвөрмөц шийдэлтэй шинэлэг, хүмүүст хэрэгтэй төслийг хэрэгжүүлж, шинэлэг загварын барилга барина гэж байв.
  • Ирэх амралтын өдрүүдэд зам хаана
    2016 оны 4 сарын 15
    Ирэх амралтын өдрүүдэд зам хаана
5441 5442 5443 5444 5445 5446 5447
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    11 цаг 19 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    11 цаг 28 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    11 цаг 43 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    12 цаг 28 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    12 цаг 31 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    12 цаг 58 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    13 цаг 7 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    14 цаг 10 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    14 цаг 33 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    15 цаг 28 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    15 цаг 28 мин
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
    16 цаг 1 мин
  • ИРЦ: УИХ-ын дөрвөн гишүүн эмнэлгийн чөлөөтэй байна
    16 цаг 10 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
    16 цаг 11 мин
  • Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
    16 цаг 17 мин
  • “Эрчим хүчний салбарын долоо хоног" арга хэмжээ болно
    16 цаг 23 мин
  • Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанид торгууль ноогдуулна
    16 цаг 31 мин
  • 2026 оны FIBA 3x3 World Tour-ийн албан ёсны хуваарь Азийн сагсан бөмбөгийн хөгжлийн шинэ үеийг тодорхой харуулж байна
    16 цаг 33 мин
  • Английн Премьер лигийн 32-р тойрог улирлын төгсгөлийн байрлалд шууд нөлөөлөх онцгой чухал тоглолтуудаар дүүрэн байна
    16 цаг 37 мин
  • Ж.Баярмаа: Нууцалсан гэрээнүүдийн ард дандаа хулгай, цавчаа явж байгаа
    16 цаг 38 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК