-
2015 оны 12 сарын 11
2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 341 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 271 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 8 бүртгэгдэж 8 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-0, явган зорчигч-8, зорчигч-0. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 1 үүнээс сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 1, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож осолд өртсөн жолооч 1, явган зорчигч 2. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.
-
2015 оны 12 сарын 11
Өчигдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны 26 дугаар байрны 8 давхарт айлын цонхоор хүн унах гэж байна гэсэн дуудлага оройн 21:50 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагаар Аврах ангийн 9 аврагчтай бүлэг хүрэлцэн очиход 27 натай эрэгтэй архи ууж, гэр бүлийнхэнтэйгээ муудалцаж, гэрийнхээ хаалгыг дотроос нь түгжин хүн оруулахгүй 2-6 насны хоёр хүүхдийг цонхоор шидэх гэж байсныг аврагчид 9 давхарын айлын цонхоор доош буун тус айлын гал тогоо, зочны өрөөний цонхыг хагалан дотогш орж хүүхдүүдийг аюулгүй болгосон байна. Аврах ажиллагааг зохион байгуулж байхад согтуугаар хүүхдээ цонхоор шидэх гэж байсан 27 настай иргэн Б аврагчид руу хутга барин дайрч байсан байна. Аврагчид аврах ажиллагааг шуурхай зохион байгуулсан бөгөөд 2 хэсэгт хуваагдан хаалганы гадна Б-г саатуулж байхад нь зарим нь цонхоор орж 2 хүүхдийн амийг аварч цагдаагийн байгууллагад эсэн мэнд хүлээлгэн өглөө гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
-
2015 оны 12 сарын 11
Монгол ёс заншил, соёл урлаг гэдэг юутай ч зүйрлэшгүй гайхалтай. Тэгвэл бид энэхүү өөрсдийн өв соёлыг багтаасан үндэсний урлагаа гадны оронд сурталчилж дэлхийд таниулах нь юутай чухал билээ. Сүүлийн жилүүдэд манай соёл урлагийнхан энэ тал дээр түлхүү анхаарч гадаад дотоодын олонч тэмцээн уралдаад үндэсний урлагаа гайхуулж, бишрүүлээд авсан билээ.
Тэгвэл монгол улсын морин хуурын чуулгын морин хуурч А. Дэлгэрмаа Японы нэрт төгөлдөр хуурч Казуоки Фүжитэй хамтран алдарт С.Гончигсумлаа, Б. Дамдинсүрэн, Г. Жамьян, Н. Жанцанноров, Б.Шарав нарын “24 прелюд” цуврал бүтээлийг бүрэн эхээр нь Японы тайзнаа тоглох гэж байна.
Тоглолт энэ сарын 20-нд болох ажээ. Үндэсний соёл урлагаа дэлхийд таниулахаар зорин яваа уран бүтээлчиддээ амжилт бүхний дээдийг хүсэн ерөөе.
-
2015 оны 12 сарын 11
Хүний эрхийн үндэсний комисс, Баруун-урт сумын засаг даргын тамгын газраас хамтран “Олон улсын хүний эрхийн өдөр”-т зориулан зохион байгуулсан “ХАМТРАН АЖИЛЛАЯ” сэдэвт уулзалтанд тус Сүхбаатар аймгийн прокурорын орлогч Н.Эрдэмбилэг оролцож, Прокурорын байгууллагын үйл ажиллагаа, эрүүгийн нөхцөл байдал, хүний эрхийн хэрэгжилт сэдвээр мэдээлэл хийсэн байна.
Уг уулзалтанд тус аймагт үйл ажиллагаа явуулдаг Иргэний нийгмийн байгууллагууд, сургуулийн болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш, ажилтнууд, төрийн зарим байгууллагуудын төлөөлөгч нар оролцож, аймгийн хэмжээнд хүний эрхийн чиглэлээр тулгамдаж буй асуудлын талаар ярилцсан үр дүнтэй уулзалт болжээ.
Мөн тус аймагт үйл ажиллагаа явуулдаг“SB” телевизээр гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ярилцлага өгсөн байна.
-
2015 оны 12 сарын 11
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн шийдвэрийг үндэслэн Нийслэлийн Засаг дарга “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах тухай” захирамж гаргаж, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5, 6, 7, 8, 16, 21, 22, 24, 27 дүгээр байр, Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1, 2, 5, 8, 9 дугаар байруудыг дахин төлөвлөж барилгажуулахаар болсон. Үүнээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай 5, 6, 7, 8, 16, 24 дүгээр байрны барилгажилтын төсөл боловсруулах, ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “Металл энд вүүд”, “Өндөр баганат” ХХК-иудад нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат батламжийг нь гардууллаа.
Шалгарсан компаниуд сууц өмчлөгч болон нийслэлийн Засаг даргатай гурван талт гэрээг батлагдсан загварын дагуу байгуулах юм. Нийслэлийн Засаг даргын 5 удаагийн захирамжаар нийт 85 нийтийн зориулалттай орон сууцны барилгын 2224 сууц өмчлөгч дахин төлөвлөн барилгажуулах төсөлд хамрагдаж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 12 сарын 11
Исламын Улс бүлэглэлийн эсрэг ажиллагаанд Герман улс тагнуулын онгоцуудаа илгээлээ
-
2015 оны 12 сарын 11
”Дүүлэн нисэх хүсэл” гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдэнэ
-
2015 оны 12 сарын 11
Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр УИХ-аар батлагдсан бөгөөд ирэх оны 1 сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх юм.
-
2015 оны 12 сарын 11
”Алтан бөмбөрцөг” наадамд нэр дэвшигчдийг зарлалаа
-
2015 оны 12 сарын 11
Нийтийн тээврийн хэрэгслүүдэд өдөр бүр гэнэтийн шалгалт хийж байна
-
2015 оны 12 сарын 11
Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат “Ажил эрчимжүүлэх тухай” А/945 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэр дэх инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг 2015 оны 12 дугаар сарын 15-ны дотор эцэслэн тогтоож, хот байгуулалтын мэдээллийн санд хүлээлгэн өгөхийг шугам сүлжээний байгууллагуудад үүрэг болгов.
Шугам сүлжээний байгууллагуудаас ирүүлсэн инженерийн шугам сүлжээ, түүний хамгаалалтын зурвасын байр зүйн зураг, холбогдох бусад мэдээллийг нийслэлийн хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэн, мэдээллийн санд зохих шинэчлэл, өөрчлөлтийг оруулж, инженерийн шугам сүлжээ болон түүний хамгаалалтын зурвасын мэдээллийг 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор нийслэлийн Өмчийн харилцааны газарт хүлээлгэн өгөхийг Ерөнхий төлөвлөгөөний газарт даалгалаа.
Инженерийн шугам сүлжээ, түүний хамгаалалтын зурваст газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын судалгааг гаргаж, эзэмшил, ашиглалтын газрын хэмжээнд өөрчлөлт оруулах, инженерийн шугам сүлжээ, түүний хамгаалалтын зурвас газрыг тухайн шугам сүлжээний хангагч байгууллагуудад эзэмшүүлэх захирамжийн төсөл боловсруулан Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор танилцуулахыг Өмчийн харилцааны газарт, Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 12 сарын 11
Гал түймэрт гэр бүлээ алдсан бяцхан охины хүслийг биелүүлж байна
-
2015 оны 12 сарын 11
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Ил тод Улаанбаатар Академи” - Зөвлөлдөх ардчиллын танхим, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн хамтран зохион байгуулж байгаа “Нээлттэй-улаанбаатар” хэлэлцүүлэг энэ сарын 15-ны өдөр буюу Мягмар гарагт нийслэлийн Иргэний танхимд болно. Хэлэлцүүлгээр Нийслэлээс авлигыг бууруулах чиглэлээр хийж буй багц ажлууд, Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийн танилцуулга, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас гаргасан 2015 оны үнэлгээний тайлан, зөвлөмж, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж байгаа Төрийн үйлчилгээний ил тод байдал, хүртээмжийг иргэдийн онооны картаар үнэлсэн үнэлгээ, Нийслэлийн иргэний төсөв зэргийг танилцуулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 12 сарын 11
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц мэдэгдэл гаргалаа. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн Их суудлын хуралдаанаар Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хуульд заасан өмчлөгчийн эрхийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн. Уг хуулиудын холбогдох заалтаар барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгөө бусдад түрээслэх, хөлслөх, бусдын эзэмшилд шилжүүлэх, давхар барьцаалах тохиолдолд өмчлөгч иргэн үүрэг гүйцэтгүүлэгчээс буюу барьцаалагчаас заавал зөвшөөрөл авахаар зохицуулсан нь барьцаалагч этгээд тухайн хөрөнгийн хувьд өмчлөгчөөс илүү эрх эдлэх үр дагаврыг бий болгон өмчлөгчийн эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлах нөхиөлийг бүрдүүлж.иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш байдлын зарчимд халдсан, Үндсэн хуулиар тогтоосон өмчлөгчийн язгуур эрхийг дордуулсан байсныг хүчингүй болгосон билээ.
Гэтэл Үндсэн хуулийн цэц банкны зээл, түүний хүүгийн талаар ямар ч асуудал хэлэлцэж шийдвэрлээгүй байхад зарим этгээд Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн шийдвэрээрээ орон сууцны 8 хувийн зээлийн хүүг 20 хувь болгосон гэх мэтээр илт буруу ташаа мэдээлэл түгээж олон нийтэд буруу ойлголт тврүүлэн, иргэдийг төөрөгдөлд оруулж хууль бус үйлдэлд турхирч байгааг Үндсэн хуулийн цэц анхааруулж байна
• Цэцийн уг шийдвэр ипотекоор хангагдах шаардлагаа тэргүүн ээлжинд хангуулах барьцаалагчийн эрхийг хөндөөгүй. Мөн ипотекийн зүйл хэнд шилжсэнээс үл хамааран барьцааны зүйлийг дагалдан ипотекийн эрхээ хэрэгжүүлэх давуу эрх нь хуулийн дагуу барьцаалагчид хэвээр хадгалагдана.
• Иймд Үндсэн хуулийн цэцийн дээрх шийдвэрээр орон сууцны 8 хувийн зээлийн хүүг 20 хувь болгосон, банк, санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг эрсдэлд оруулсан мэтээр буруу ташаа мэдээлэл тараагч этгээдүүд хууль бус үйлдлээ таслан зогсоохыг шаардаж байна. Үндсэн хуулийн цэц, түүний шийдвэрийг мушгин гуйвуулж буруу мэдээлэл тарааж байгаа нь Үндсэн хуулийн шүүх эрх мэдэлд халдсан хууль зөрчсөн үйлдэл болохыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс мэдэгдэж байна гэж Үндсэн ХУУЛИЙН цэцийн хэвлэл. мэдээллийн телоологч мэдээлэв.
-
2015 оны 12 сарын 11
О.Орхон: ҮХЦ-ээс болж 8 хувийн зээл зогслоо
Өчигдөр 17 цаг 7 минут
Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар өчигдөр Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн асуудлыг хэлэлцсэн. Ингээд дээрх хуулийн зарим зүйл заалт Үндсэн хуультай зөрчилдсөн гэж үзлээ. Учир нь Үндсэн хуулийн Цэц өмнө нь дунд суудлын хуралдаанаараа Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хуулийн зүйл заалттай зөрчилдөж байна гэж үзээд байсан. Уг шийдвэрийг УИХ хүлээж авахгүй гэж үзээд байсан юм. Харин өчигдөр хуралдсан Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар эл асуудлыг дахин хэлэлцэж, өмнөх шийдвэрээ дахин баталгаажуулсан. Уг асуудлаас үүдэн өнөөдөр 12 цагаас эхлэн арилжааны банкны удирдлагууд хуралдаж шийдвэрт хүрсэн талаар Монголын банкны холбооны дарга О.Орхоноос тодрууллаа.
-Өчигдөр Үндсэн хуулийн Цэцийн зүгээс өмнөх шийдвэрээ баталгаажуулсан шийдвэрийг гаргалаа. Өнөөдөр банкны удирдлагууд хуралдсан байх. Ямар шийдвэр гаргасан бэ?
-Монголын арилжааны банкуудад энэ бол маш халгаатай асуудал боллоо. Орон сууцны найман хувийн зээл ингээд хууль эрх зүйн орчингүй болж байгаа учир иргэдийг болон банкуудыг эрсдэлд оруулахгүйн тулд бид орон сууцны найман хувийн зээлийг Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээс үүдэн зогсоож байна. Энэ бол өнөөдрийг хүртэл олон хүний хөөцөлдөж хэрэгжүүлсэн ажлыг нурааж байна гэсэн үг. Банк өөрөө ч эрсдэлд орж байна.
-Тэгэхээр найман хувийн зээлтэй болон хөөцөлдөж буй иргэдийн дунд хүлээлт үүсчихлээ шүү дээ?
-Зээлтэй иргэдийн хувьд өмнөх хуулиараа явах учир ямар нэг эрсдэл үүсэхгүй. Харин хамрагдахаар хүлээж байгаа иргэдийн хувьд хүнд байдал бий болж байна. Ямар ч байсан бид энэ асуудлыг холбогдох бүх шатанд нь хөөцөлдөж, хэлэлцүүлэх болно. Хэрвээ ирэх долоо хоногт УИХ-аар хүлээж аваад батлачихвал зээл хэвийн явагдаж эхэлнэ.
-
2015 оны 12 сарын 11
Нийтийн тээврийн 115 автобусыг хасна
-
2015 оны 12 сарын 11
Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат “Ажил эрчимжүүлэх тухай” А/945 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэр дэх инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг 2015 оны 12 дугаар сарын 15-ны дотор эцэслэн тогтоож хот байгуулалтын мэдээллийн санд хүлээлгэн өгөхийг шугам сүлжээний байгууллагуудад үүрэг болгов.
Шугам сүлжээний байгууллагуудаас ирүүлсэн инженерийн шугам сүлжээ, түүний хамгаалалтын зурвасын байр зүйн зураг, холбогдох бусад мэдээллийг нийслэлийн хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэн, мэдээллийн санд зохих шинэчлэл, өөрчлөлтийг оруулж, инженерийн шугам сүлжээ болон түүний хамгаалалтын зурвасын мэдээллийг 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор нийслэлийн Өмчийн харилцааны газарт хүлээлгэн өгөхийг Ерөнхий төлөвлөгөөний газарт даалгалаа.
Инженерийн шугам сүлжээ, түүний хамгаалалтын зурваст газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын судалгааг гаргаж, эзэмшил, ашиглалтын газрын хэмжээнд өөрчлөлт оруулах, инженерийн шугам сүлжээ, түүний хамгаалалтын зурвас газрыг тухайн шугам сүлжээний хангагч байгууллагуудад эзэмшүүлэх захирамжийн төсөл боловсруулан Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор танилцуулахыг Өмчийн харилцааны газарт, Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 12 сарын 11
ХУД-3 Үйлдвэрийн гудамж, “Жүр үр” ХХК-ийн урд замд амины Toyota Prius автомашины жолооч Э гэгч нь явган зорчигч СХД 2-р хороонд оршин суух О /45н.эм/ нь мөргөж гэмтээсэн.
Жич: Жолооч Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон /Др:1.64%/
БЗД-27 Дарь эхийн зам, “Шунхлай” ШТС-ын баруун замд амины Toyota Landcruiser автомашины жолооч Х нь амины Hyundai Sonata Рашцэрэнгийн Бэхбаяр жолоочтой автомашинтай мөргөлдөж, явган зорчигч БГД 1-р хороонд оршин суух А /40н.эр/-г мөргөж гэмтээсэн.
Жич: Явган зорчигч А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан /Др:1.98%/
-
2015 оны 12 сарын 11
СБД-ийн 6-р хороо “.....“ ХХК-ны ломбардны хаалыг хүмүүс хөшөөд байна“ гэсэн мэдээллийг өчигдөр цагдаагийн байгууллагад өгчээ. Дуудлагын дагуу алба хаагчид очиж шалгахад, СБД-ийн 11-р хороонд суух 34 настай эрэгтэй Б-ын барьцаалан зээлдүүлэх газрын хаалгыг СХД-ийн 30 хороонд суух 30 настай эрэгтэй А нь бусадтай бүлэглэн эвдэж байгаад баригдсан хэргийг СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
-
2015 оны 12 сарын 11
”Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2015 оны 46 дахь дугаарын тойм
Эмхэтгэлийн шинэ дугаарт, Дунд хугацааны стратеги батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг нийтэллээ. Энэ тогтоолоор, Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны стратегийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлахыг Аж үйлдвэрийн сайдад даалгаж, стратегийн зорилт, арга хэмжээг өөрийн эрхлэх асуудлын хүрээ, харьяа дэвсгэртээ хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга нар болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгожээ.
Тогтоолоор, дунд хугацааны стратеги боловсруулах болсон нийтлэг үндэслэл, стратегийн хамрах хүрээ, хэрэгжүүлэх хугацаа, баримтлах зарчмыг тогтоож өгсөн байна. Тухайлбал, стратеги нь уул уурхайн олборлох, баяжуулах үйлдвэрлэлээс бусад аж үйлдвэрийн салбарын хүрээнд үйлчлэх бөгөөд 2015-2020 онд хэрэгжүүлэх аж. Мөн тогтвортой хөгжлийн зарчимд нийцсэн, ногоон технологид суурилсан үйлдвэрлэлийг дэмжих, экспортын чиг баримжаатай, импортыг орлох эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих зэрэг зарчмыг үйл ажиллагаандаа баримтлах юм байна.
Үүнээс гадна тогтоолоор, стратегийн зорилго, зорилтыг тодорхойлж, зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээг тусгасны зэрэгцээ стратегийн хэрэгжилтийг хэрхэн зохион байгуулах, хэрэгжүүлэх үйл ажиллагааг ямар эх үүсвэрээс санхүүжүүлэх, үр дүнг хэрхэн үнэлэх, дүгнэх шалгуур үзүүлэлт ямар байх зэргийг тогтоож өгсөн байна.
Эмхэтгэлд нийтлэгдсэн Засгийн газрын тогтоолоор, сумын Засаг даргын Тамгын газрын орон тооны хязгаарыг тогтоох тухай тогтоолд өөрчлөлт оруулжээ.Үүгээр сумын Засаг даргын Тамгын газрын бүтцийн нэгжийн орон тоог тухайн сумын газар зүйн байршил, хүн амын тоо, тосгоны алслагдсан байдал, газар тариалан, мал аж ахуй эрхлэлтийн түвшинг харгалзан энэ тогтоолд заасан орон тооны дээд хязгаарт багтаан тогтоох ажээ.
Засгийн газрын тогтоолоор, “Санхүүгийн алба байгуулах тухай” тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Суманд үйл ажиллагаа явуулж байгаа төсөвт байгууллагуудад нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ үзүүлэх чиг үүргийг сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн алба хариуцан гүйцэтгэж байгаатай холбогдуулан аймгийн төвийн сум болон 8001-ээс дээш хүн амтай сумаас бусад суманд үйл ажиллагаа явуулж байгаа орон нутгийн төсөвт байгууллагуудад нягтлан бодогч давхардуулан ажиллуулахгүй байхыг аймгийн Засаг дарга болон холбогдох төсвийн захирагч нарт үүрэг болгосон байна.
Эмхэтгэлд, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн тогтоолыг бүрэн эхээр нь нийтлэв.
Монгол Улсын Их Хурал 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсгийн “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч,” гэснийг “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан,” гэж өөрчилж Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар дүгнэлтийн үндэслэлийн агуулгад нийцүүлсэн байгааг тогтоолдоо дурджээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.