Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5471 5472 5473 5474 5475 5476 5477
  • Гэрэлтүүлэг болон троллейбусны шонгоор татсан кабель эзэмшигчдийн анхааралд
    2016 оны 4 сарын 01
    АСЕМ-ын чуулга уулзалтын бэлтгэл ажлыг хангах, нийслэлийн нийтийн эзэмшлийн зам талбайн өнгө үзэмжийг дээшлүүлэх, гэрэлтүүлгийн болон троллейбусны шон, багануудын ашиглалтын хугацааг уртасгах зорилгоор нэр бүхий 13 гудамж талбайн төв зам дагуух гэрэлтүүлгийн болон троллейбусны шонгууд дээр тогтоосон бүх төрлийн кабелиудын хариуцагч эздийг 04 сарын 08-ныг хүртэл тогтоон, заасан хугацаанаас хойш эзэн холбогдогч нь тогтоогдоогүй, ашиглагдахгүй байгаа кабелиудыг тасдан, буулгах юм.
  • АНУ,БНХАУ хамтран цахим гэмт хэрэгтэй тэмцэнэ
    2016 оны 4 сарын 01
    АНУ,БНХАУ хамтран цахим гэмт хэрэгтэй тэмцэнэ
  • Төвлөрсөн хогийн цэгүүдэд шалгалт хийв
    2016 оны 4 сарын 01
    Төвлөрсөн хогийн цэгүүдэд шалгалт хийв
  • УИХ-ын дарга З.Энхболд Булган аймагт ажиллаж байна
    2016 оны 4 сарын 01
    УИХ-ЫН ДАРГА З,ЭНХБОЛД БУЛГАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
  • Энэтхэгт баригдаж дуусаагүй барилга нуржээ
    2016 оны 4 сарын 01
    Энэтхэгт баригдаж дуусаагүй барилга нуржээ
  • 1800 гаруй хүүхэд харагч бэлтгэжээ
    2016 оны 4 сарын 01
    Хүүхдийн төлөө үндэсний газрын Олон нийт, түншлэл, хамтын ажиллагааны албаны дарга Ж.Азжаргал өнөөдөр Хүүхэд харах үйлчилгээний талаар мэдээлэл хийлээ.
  • ШӨХТГ “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д сануулга өгөв
    2016 оны 4 сарын 01
    “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д ШӨХТГ-аас сануулга өгчээ.
  • Чимх инээд: Алдартнууд ихэртэйгээ
    2016 оны 4 сарын 01
    Алдартнууд ихэртэйгээ
  • Эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлаар санал солилцов
    2016 оны 4 сарын 01
    Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт Эрүүл мэнд, спортын яам, Сангийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, зарим эмнэлгийн удирдлага, эмч, мэргэжилтэн, Төрийн бус байгууллагын төлөөлөлтэй өнөөдөр /2016.04.01/ Төрийн ордонд уулзаж эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлаар харилцан ярилцаж, санал солилцлоо.

    Уулзалтын үеэр улаанбурхан өвчний дэгдэлтийн байдал, авч буй арга хэмжээ, Элэгний С вирус, Харвони эмийг эмчилгээнд хэрэглэсний үр дүн, явц байдал, Элэг шилжүүлэн суулгахтай холбоотой асуудал, элэг шилжүүлэн суулгахад Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх боломж, бололцоо ямар байгаа болон Гемодиализын аппаратын хүрэлцээ, хангамжийн талаарх мэдээллийг сонсч харилцан ярилцав.

    Эдгээр чиглэлээр урьд нь Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга холбогдох албаны хүмүүсийг дуудан уулзаж чиглэл өгсөн бөгөөд энэ дагуу ямар арга хэмжээ авч ажиллаж байгааг уулзалтын үеэр сонссон юм.

    Улаанбурхан өвчний дэгдэлтийн байдал, авч буй арга хэмжээ

    Улаанбурхан өвчний дэгдэлтийн байдал болон авч буй арга хэмжээний талаар Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Энхболд товч танилцуулга хийсэн.

    Тэрээр, одоогийн байдлаар дэлхийн 110 гаруй улсад улаанбурхан өвчин дэгдэлт хэлбэрээр гарч байна. Ази болон Европын зарим улс оронд энэ өвчин бүртгэгдэж байгаа. Манай хөрш хоёр орны хувьд энэ оны нэгдүгээр сарын байдлаар БНХАУ-д 1366, ОХУ-д 100 орчим улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдсэн. Улаанбурхан өвчин амьсгалын замаар халддаг өвчлөлийн дотроос хамгийн өндөр халдварлалттай өвчинд тооцогддог. Манай улсад 2015 оны 3 дугаар сараас эхлэн улаанбурхан өвчин дэгдэлт хэлбэрээр гарч эхэлсэн. Одоогийн байдлаар нийт 36 мянган тохиолдол буюу 10 мянган хүн амд 120 тохиолдол бүртгэгдээд байна. 2016 оны 2 дугаар сараас өвчний дэгдэлт дахин нэмэгдэж эхэлсэн. Өвчлөлийн насны хувьд 53 хувийг 15-29 насны хүн ам эзэлж байгаа бол найм хүртэлх сартай буюу вакцинд хамрагдаагүй хүүхэд 15 хувийг эзэлж байна. Засгийн газраас тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Засгийн газрын 159 тоот тогтоолоор хоёрдугаар шатны нэмэлт дархлаажуулалтад шаардлагатай мөнгийг шийдэж өгсөн. Эрүүл мэнд, спортын яаман дээр эмнэл зүй, санхүү, нөөцийн багийг байгуулан нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ, мэргэжил арга зүйн тусламж үйлчилгээг үзүүлээд явж байна. Халдварт өвчин судлалын төвд нэн шаардлагатай байгаа 350 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг шууд худалдан авах гэрээ байгуулан хангахаар ажиллаж эхлээд байна. Мөн хүн амын аль бүлэгт дархлал сул байгаа талаар судалгаа хийх шаардлагын дагуу ажлууд хийгдэж байна гэлээ.

    УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, энэ өвчин олон оронд дэгдэлттэй байгаа юм байна. Манай улсад өвчний гол дэгдэлт юунаас болж үүссэн талаар онош тавьсан эсэхийг тодотгосон юм. Халдварт өвчний бодлогын хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Д.Нарангэрэл хариултдаа, энэ өвчин нь амьсгалын замаар халддаг. Дэлхий нийтэд энэ өвчин устаагүй тохиолдолд хаанаас ч гарч болно. Ялангуяа манай хөрш хоёр улс болон бүс нутгийн 16 оронд энэ өвчний дэгдэлт гарч байгаа. Вакцины хамралт хэдийгээр өндөр байлаа ч амьд вирусын вакцин учраас дархлалт тогтоцын түвшин 80 хувьтай байдаг гэлээ.

    Элэгний вирусын Харвони эмийг эмчилгээнд хэрэглэсний үр дүн, явц байдал

    Элэгний вирусын Харвони эмийн хамрагдалт ямар байгаа болон эмийг худалдан авахад өвчтөн зуун хувь өөрөө төлбөрөө гаргаж байна уу, эсвэл ямар нэгэн хөнгөлөлт эдэлж байна уу гэдгийг УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт асуув. Эрүүл мэнд, спортын яамны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээний бодлогын хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн М.Оюунчимэг хариултдаа, өнгөрсөн оны 12 дугаар сарын 25-нд эхний эм буюу 1600 ширхэг эм орж ирсэн. Одоогоор 1510 хүн эмчлэгдээд явж байгаа. Хоёр дахь шатны эм 4 дүгээр сарын 15-нд орж ирнэ. Энэ үед хяналтын эмч нар эмчлүүлэх хүсэлт бүхий хүмүүсийн шинжилгээ, холбогдох бичиг баримтыг цуглуулж бэлтгэл ажлыг хангаж байна. Нэг курс эмчилгээ буюу 3 сарын хугацаанд хэрэглэх эмийн үнэ 1200 ам.доллар байгаа. Энэ нь дэлхийн түвшингээс 98 хувийн хөнгөлөлттэй орж ирсэн гэлээ. Мөн энэ асуудлаар Эрүүл мэнд, спортын яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд, Сангийн яамны зарлагын хэлтсийн дарга М.Хуягцогт, Оном сангийн төлөөлөл Д.Наранбаатар нар тайлбар өгөв.

    Энэ асуудлаар Ажлын хэсэг бодит байдалд тулгуурлан судалгаа хийж, тооцоо судалгаа гарган шуурхай ажиллаж 4 дүгээр сарын 20-нд дахин танилцуулахаар тогтов.

    Элэг шилжүүлэн суулгахтай холбоотой асуудал болон элэг шилжүүлэн суулгахад Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх боломж, бололцоо

    Нэгдүгээр эмнэлэгт элэг шилжүүлэн суулгахад 75-80 сая төгрөгийн зардал гарч байна гэсэн яриа байгаа бол Хавдар судлалын үндэсний төв үнэгүй элэг шилжүүлэн суулгах үйл ажиллагаа явуулна гэж зарласан нь ард иргэдийн дунд буруу зөрүү ойлголттой байгаа юм. Иймээс энэ талаарх тайлбарыг уулзалтын үеэр сонсов.

    Хавдар судлалын үндэсний төвийн дарга Л.Төмөрбаатар өгсөн тайлбартаа, жилд нийт 2200 гаруй хүн элэгний хорт хавдраар өвдсөн судалгаа байна. Элэг шилжүүлэн суулгахаас бусад түвшний эмчилгээний асуудлыг манай эмч нар үндсэндээ шийдсэн. Манай дараагийн зорилт бол элэг шилжүүлэн суулгах. Гэхдээ өнөөдөр Нэгдүгээр эмнэлэг дээр элэг шилжүүлэн суулгаад эхэлсэн. Харин тэнд элэгний хавдартай хүнд элэг шилжүүлэн суулгаагүй байгаа. Иймд энэ технологийг Хавдар судлалын үндэсний төв өөр дээрээ нэвтрүүлнэ. Яагаад энэ мэдээлэл гарах болов гэвэл Шинжлэх ухаан технологийн санд элэгний хорт хавдартай хүмүүст элэг шилжүүлэн суулгах нутагшуулах төсөл бичсэнээр төслийн санхүүжилт болох 400 сая төгрөгийг авсан. Төслийн гол зорилго нь гурван жилийн хугацаанд 20 хүнд элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийх төлөвлөгөөтэй. Энэ тухай гол нь ярьсан. Энэ бол ганцхан энэ жил хийх асуудал биш. Өнөөдөр хорт хавдартай хүн гэхэд жилд шинээр оношлогдож байгаа хүмүүсийн 5 орчим хувь нь элэг шилжүүлэх шаардлагатай гэж үзэхэд жилдээ 130-150 хүн зөвхөн хорт хавдрын улмаас элэг шилжүүлэн суулгах шаардлагатай байгаа. Монголын эрүүл мэндийн салбарт өнөөдрийн хэрэгцээ шаардлагыг хичнээн ажилласан ч хангах боломжгүй. Гэхдээ гадагшаа явж байгаа иргэдийн тоог бууруулах ёстой. Тэдэнд учирч байгаа санхүүгийн дарамтыг бууруулах шаардлагатай гэдэг үүднээс энэ төслийн хүрээнд хийгдэх 20 хагалгааг тухайн өвчтөнөөс аль болох зардал авахгүй байхаар, зарим хэсгийг нь төсөвт суулгах, зарим хэсгийг нь олон нийтээс хандив цуглуулах байдлаар хийе гэсэн зорилт тавьсан. Тиймээс энэ хагалгааг огт үнэ төлбөргүй хийх боломжгүй, дийлэхгүй. Зөвхөн эм хэрэгслийн зардал гэхэд 50-60 сая төгрөг гарахаар байгаа. 2016 онд эхний тохиолдлыг хийхээр төслийн хүрээнд төлөвлөсөн. Өвчтөнөөс гарах эрсдлийг бууруулья гэсэн зорилт тавьсан. Харин зарим хэсэг нь буруугаар ойлгосон юм билээ. Одоо хагалгааны дараалалд орье гэж бидэнд хандаж байгаа. Өвчтөнийг явц дунд судалж байж авна. Өнөөдөр 20 жагсаалтыг гаргах ямар ч боломжгүй байгаа. Учир нь энэ хагалгаа нь гурван жилийн хугацаанд хийгдэх хагалгаа юм гэв.

    Хавдар судлалын үндэсний төв мэдээлэл өгөхдөө болгоомжтой хандаж, тодорхой бодит мэдээлэл өгөхгүй бол нийгмийн уур амьсгалд буруу нөлөө үзүүлнэ гэдгийг байнгын хорооны дарга санууллаа.

    Гемодиализын аппаратын хүрэлцээ, хангамжийн талаар

    2016 оны эхний 3 сарын байдлаар улсын хэмжээний нийт төрийн өмчийн 19, хувийн хэвшлийн 6, нийт 25 эмнэлэгт 113 гемодиализийн аппарат ажиллаж байна. Үүнд 429 хүнд архаг гемодиализийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Тооцоогоор 90 гаруй иргэн гемодиализийн аппаратад хамрагдаж чадахгүй хүлээгдэж байна. Үүнээс орон нутагт 26, нийслэлд 64 өвчтөн байна. Энэ чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна. 2016 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2, Булган, Хэнтий аймгийн эмнэлэгт тус бүр 2, нийт 6 геомдиализийн аппаратын машин суурилуулах ажлыг эхлүүлээд байна. Мөн нийслэлийн Баянгол, Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт тус бүр 4 гемодиализийн машин суурилуулах ажлыг хангаад байна. Гемодиализийн аппаратад орж байгаа иргэдийн ачааллыг тэнцвэржүүлэхийн тулд Эрүүл мэнд, спортын сайдын тушаалын дагуу ажиллаж байна гэдгийг Эрүүл мэнд, спортын яамны Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Энхболд танилцуулсан юм. Мөн энэ асуудлаар уулзалтад оролцсон холбогдох албаны хүмүүс мэдээлэл өгөв.

    Уулзалтын төгсгөлд УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, өнөөдрийн уулзалтаар ярих ёстой асуудлаа бүрэн ярилцаж санал бодлоо солилцсоныг онцлоод, ажлын ахиц дэвшил байгаа ч цаашид энэ чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлаа шуурхайлж, ахиц дэвшил гарган ажиллана гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Дэлхийн улс орнууд Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсоох арга зам эрэлхийлж байна
    2016 оны 4 сарын 01
    Дэлхийн улс орнууд Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсоох арга зам эрэлхийлж байна
  • ОУХМ Г.Ган-Эрдэнэ олимпийн эрхээ авлаа
    2016 оны 4 сарын 01
    ОУХМ Г.Ган-Эрдэнэ Олимпийн эрхээ г авлаа
  • Түрээсийн хуулийн төслийг танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ
    2016 оны 4 сарын 01
    Түрээсийн хуулийн төслийг танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ
  • Монгол хүү таэквондогийн Азийн аварга боллоо
    2016 оны 4 сарын 01
    Монгол хүү таэквондогийн Азийн аварга боллоо
  • Дорноговь гадаад харилцаа, аялал жуулчлалын салбарт тэргүүлэгч аймаг боллоо
    2016 оны 4 сарын 01
    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дорноговь аймагт ажиллаж байна.
  • Улсын өвс тэжээлийн нөөц дуусчээ
    2016 оны 4 сарын 01
    ХХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Мэнджаргал хаваржилт, мал төллөлтийн талаар өнөөдөр мэдээлэл хйив.
  • Долларын ханш 2055 төгрөгтэй тэнцлээ
    2016 оны 4 сарын 01
    Долларын ханш зогсолтгүй өссөөр өнөөдрийн байдлаар арилжааны банкууд 2055 төгрөгөөр зарж байна. Мөн “Найман шарга” зах дээр нэг ам.доллар 2052 төгрөгтэй тэнцэж байна.
  • Хот руу орж ирж, хүн хазсан чоно галзуу өвчтэй байжээ
    2016 оны 4 сарын 01
    Өнгөрсөн сарын 25-ны өглөө Сүхбаатар дүүргийн 19-р хорооны Хандгайтын аманд чоно айлын хот руу дайрч, нохойг нь хазаад, улмаар хоёр иргэн, мөн мал руу дайрч хазаж гэмтээсэн хэрэг гарсан билээ.
  • Фото: Дэлхийн алдартай газруудын загварыг өөрчилсөн нь
    2016 оны 4 сарын 01
    Фото: Дэлхийн алдартай газруудын загварыг өөрчилсөн нь
  • АТГ-аас Ч.Равдандоржийг баривчилжээ
    2016 оны 4 сарын 01
    АТГ-ын мөрдөн байцаагчид албан тушаал болон хээл хахуулын хэргээр хүмүүсийг баривчилж эхэлсэн билээ. Өнгөрсөн шөнө гэхэд гурван хүн баривчилж таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
  • Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэв
    2016 оны 4 сарын 01
    УИХ-ын гишүүн А.Тлейхан, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт нар Эрүүл мэнд, спортын сайдын томилгооны асуудлыг нэн даруй УИХ-д өргөн мэдүүлэхийг шаардаж Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт албан бичиг хүргүүллээ.
5471 5472 5473 5474 5475 5476 5477
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Элчин сайд Э.СарантогоС Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    21 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    21 мин
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
    54 мин
  • ИРЦ: УИХ-ын дөрвөн гишүүн эмнэлгийн чөлөөтэй байна
    1 цаг 4 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
    1 цаг 5 мин
  • Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
    1 цаг 10 мин
  • “Эрчим хүчний салбарын долоо хоног" арга хэмжээ болно
    1 цаг 16 мин
  • Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанид торгууль ноогдуулна
    1 цаг 24 мин
  • 2026 оны FIBA 3x3 World Tour-ийн албан ёсны хуваарь Азийн сагсан бөмбөгийн хөгжлийн шинэ үеийг тодорхой харуулж байна
    1 цаг 26 мин
  • Английн Премьер лигийн 32-р тойрог улирлын төгсгөлийн байрлалд шууд нөлөөлөх онцгой чухал тоглолтуудаар дүүрэн байна
    1 цаг 30 мин
  • Ж.Баярмаа: Нууцалсан гэрээнүүдийн ард дандаа хулгай, цавчаа явж байгаа
    1 цаг 31 мин
  • ТБХ:“Тогтоолд нэмэлт оруулах тухай” төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
    1 цаг 49 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    2 цаг 12 мин
  • Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
    2 цаг 46 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Өнөөдрийн санал хураалт бол Монгол Улс ардчилсан парламентын засаглалтай байх эсэх тухай түүхэн сонголт
    3 цаг 8 мин
  • Иран-АНУ хоорондын хэлэлцээр ямар шатанд, хэрхэн өрнөж байгаа вэ?
    3 цаг 18 мин
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
    3 цаг 26 мин
  • ТАНИЛЦ: Өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
    3 цаг 28 мин
  • Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтанд орсноор 300 000 өрхийг төвийн системд шинээр холбох боломжтой
    3 цаг 54 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
    3 цаг 56 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
24 баримт
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК