Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5616 5617 5618 5619 5620 5621 5622
  • Нийслэлтэй байгуулах гэрээнүүдийг арбитр бүртгэнэ
    2016 оны 1 сарын 20
    “Улаанбаатар худалдан авалт-2016” бизнес уулзалт яг одоо болж байна. Энэ үеэр хамтран зохион байгуулагч Улаанбаатар хотын Худалдааны танхимын дэргэдэх Арбитрын дарга С.Энхцэцэгээс тодруулга авлаа.
  • Жихади Жон амиа алдсан болохыг баталжээ
    2016 оны 1 сарын 20
    Жихади Жон амиа алдсан болохыг баталжээ
  • Сар шинийн тавгийн чихэр 7000-20000 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна
    2016 оны 1 сарын 20
    ”Ёндоотой Цагаан сар” үзэсгэлэнд хямд үнээр олон төрлийн бүтээгдэхүүн худалдаалж байна
    Үндэсний их баяр цагаан сарын бэлтгэл аль хэдийнэ эхэлжээ. Сар шинийн баярт зориулсан худалдаа наймааны салхийг хагалж, “Ёндоотой Цагаан сар-2016” үзэсгэлэн худалдаа Монголын ”Үйлдвэрчиний эвлэлийн соёлын төв” ордонд энэ сарын 18-наас 24-нд зохион байгуулагдаж байна. Долоо хоног үргэлжлэх үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид, хөдөө орон нутагт өрхийн бизнес эрхлэгчид голчлон оролцож байгаа юм.
    Нийт 80 гаруй байгууллага, жижиг дунд үйлдвэрлэгчид оролцож байгаа үзэсгэлэн худалдаанаас сар шинийн идээ шүүс, ус ундаа, архи дарс болоод сар шинийн гарын бэлэг, өмсөх гоёлоо ч авч болох ажээ. Сар шинийн бэлтгэлээ эрт хийж зардалаа хэмнэхийг уриалан үйлдвэрийн АНХДАГЧ ҮНЭЭР ” Ёндоотой Цагаан сар 2016” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна.
    Тэгвэл бид сар шинийн сурвалжлаагаар тус үзэсгэлэн худалдааг зорьж дараах мэдээ мэдээллийг бэлтгэлээ.
    Цагаан идээ, хэвийн боов, гар урлалын бүтээгдэхүүнүүдээс эхлээд сар шинийн идээгээ чимэглэх тавгийн чихэр, сүү, тараг гээд олон төрлийн бүтээгдэхүүн дэлгэгджээ.
    Ингээд цагаан идээ, арвайн гурилаараа Монголдоо танигдсан Говь-Алтайн иргэн Д.Өлзий-Оршихтой уулзаж зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр “Би Говь-Алтай аймгаас ирээд нийслэлчүүддээ Алтайн сайхан брэнд бүтээгдэхүүнээрээ үйлчилгээ үзүүлж байна. Манай Алтайд олон сайхан бүтээгдэхүүн хийдэг. Тухайлбал, Чандмань тайшир суманд тарьдаг Халтар арвайн гурил, Сулхирын гурил гээд элэг, цөс, бөөр, сахарт сайн гурил зарагдаж байна.
    Нойргүйдэл, цус багадалт, ядаргаанд сайн Сулийн гурил гэж байна. Мөн манай Алтайчууд чипсэн ааруул хийж байгаа. Хүүхдүүдэд төмс идүүлж байхаар кальцийг нь нөхөх зорилготой чипсэн загвартай ааруул бий. Сар шинийн баярт зориулсан бэлгийн хайрцаг савалгаатайгаар ч зарагдаж байна. Нийслэлчүүд манай бүтээгдэхүүнүүдийг утсаар яриад, зорьж ирж авч байна. Нийслэлчүүддээ арвайн гурил, чипсэн ааруул, эрүүл мэндийн бүтээгдэхүүнээ аваарай гэж уриалж байна” гэлээ.
    Говь-Алтайн брэнд чипсэн ааруулны хувьд савалгаанаасаа шалтгаалаад харилцан адилгүй үнэтэй байгаа юм байна.
    Харин арвайн гурил 3кг нь 3500, 5кг нь 5000 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна.
    Мөн тус үзэсгэлэн худалдаанд “Талх чихэр”, “Суман гүн”, “Бамбууш” зэрэг компанийн сар шинийн хэвийн боов, еэвэн үйлдвэрийнхээ үнээр зарагдаж байгаа юм.
    Цаашлаад дээл хувцас, сар шинийн бэлгийн худалдаа ч хийгдэж байсныг дуулгах нь зүйтэй биз ээ.
    Харин чихэр, жимс төдийлөн зарж харагдахгүй байлаа. Гэвч “Бор шоон оргил” ХХК ОХУ-ын үйлдвэрээс шууд оруулж ирдэг өнгө будаггүй, сахарын агууламжгүй, органик чихрийн худалдаа явуулж байлаа. Өнгө үзэмж, амт чанар сайтай байгааг үйлчлүүлэгчдийн зүгээс онцолж байна.
    Мөн зөгийн балтай вафль анх удаа худалдаалж эхэлснээрээ онцлог байгаа аж.
    Үнийн хувьд 7000-20000 мянган төгрөгөөр зарагдаж байна.
    Цаашлаад “Монгол Алтайн Барагшун” үзэсгэлэн худалдаанд оролцож байна.
    Барагшун нь 40 гаруй макро, микро эрдэс бодис болон олон төрлийн витамин, амин хүчил фермент органик хүчил агуулдаг тул биеийн , бодисын солилцоог зохицуулах эд эсийн нөхөн сэргээлт, биеийн эсэргүүцлийг сайжруулах, төрөл бүрийн үрэвсэлт өвчнийг үүсгэгч бичил биетнийг давамгайлах бактерийн эсрэг үйлчлэлтэй юм.
    Мөн Монголд анх удаа барагшуныг шингэн хэлбэрээр бүх насны хүмүүс шууд ууж болох биологийн нэмэлт бүтээгдэхүүн хэлбэрээр үйлдвэрлэж байна.
    Нэг уут барагшун 800 төгрөгөөр худалдаалагдаж байна.
    Түүнчлэн, “Тэрэлж шонхор” компаниас өөрсдийн брэнд болсон Хатан цайгаа үзэсгэлэн худалдаанд дэлгэсэн байлаа. Хатан цайны хувьд хийц, амт чанар сайтай юм. Улмаар сар шинийн баярыг тохиолдуулаад сав баглаа боодлоо шинэчилж, бэлгийн хайрцагтай болсон байна.
    Энэхүү бүтээгдэхүүн нь мөн үйлдвэрийн үнээр зарагдаж байгаа аж. Арвайтай ногоон цай, сахар гээд олон төрлийн бүтээгдэхүүнүүд ч нэмэлтээр худалдаалагдаж байна.
    Ийнхүү ”Үйлдвэрчиний эвлэлийн соёлын төв”-д болж байгаа сар шинийн баярт зориулсан үзэсгэлэн өргөн дэлгэр болж байна.
    Удахгүй ээлжит сурвалжлагыг хүргэх болно.

  • Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах саналыг маргааш хэлэлцэнэ
    2016 оны 1 сарын 20
    УИХ-ын гишүүн Г.Уянга нарын 20 гишүүн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах саналыг өчигдөр өргөн барьсан.
  • Лам нарын хувцсаар үзэсгэлэн, худалдаа гаргана
    2016 оны 1 сарын 20
    Лам нар хувцсаараа үзэсгэлэн, худалдаа гаргана
    Сүхбаатар аймгийн “Эрдэнэмандал” хийд энэ сарын 20, 21-нд Улаанбаатар хотноо лам хуваргуудын хувцсаар үзэсгэлэн, худалдаа гаргахаар зэхэж байна. Буддын шашины лам нар ямар хувцас өмсдөг, хуврагуудын зэрэг дэвийг хувцсаар нь хэрхэн илэрхийлдэг нь энгийн хүмүүст сонин байж магад. “Гандантэгчэнлин” хийдийн дэргэдэх Шашины их сургуулийн зааланд болох уг үзэсгэлэн, худалдаагаар лам дээл, орхимж, хүрэм, хантааз, дан цамц, шарваар, цүнх зэрэг лам нарын хэрэглэдэг бүхий л зүйлийг хямдхан зарна. Эдгээрийг “Эрдэнэмандал” хийдийн оёдолчид оёжээ.

  • Дүрслэх урлагийнхан ”Транд арт 2016”-д хүч үзнэ
    2016 оны 1 сарын 20
    Дүрслэх урлагийнхан Транд арт 2016”-д хүч үзнэ
    Дүрслэх урлагийнханд ‘Транд арт” нэрээр танил болсон Монголын залуу зураачдын наймдугаар үзэсгэлэнгийн тов тодров. Үзэсгэлэн ирэх зургадугаар сарын 24-нд гарах юм байна. Монгол, БНСУ-ын 60 уран бүтээлчийн бүтээлийг хамтатган гаргаж, туршлага солилцдог уламжлалтай эл уралдаант үзэсгэлэнд 35 хүртэлх насныхан уран зураг, монгол болон зураасан зураг, уран баримал, холимог техникийн төрөлд бүтээлээ сойх боломжтой. Монголын залуу уран бүтээлчдийг дэмжих, бүтээлийг нь олон нийтэд хүргэх, шинэлэг шийдэл, өвөрмөц дүр төрх нээн илрүүлэх зорилготой тус арга хэмжээг Монголын урчуудын эвлэл, Монголын уран зургийн галерей, МУЭ-ийн дэргэдэх Залуу уран бүтээлчдийн нэгдэл, БНСУ-ын Тэжон хот дахь Олон улсын соёл, урлагийн харилцааны төв хамтран зохион байгуулж ирсэн юм. Уламжлал ёсоор уралдааны гран при шагналын эзнийг БНСУ-д гурван сарын хугацаатай мэргэжилтэн солилцох хөтөлбөрт хамрагдах эрх, мөнгөн шагнал хүлээж буй аж. Сонирхуулахад, өнгөрсөн жилийн уралдааны тэргүүн байрын шагналт Ж.Анунаран мэргэжилтэн солилцох хөтөлбөрийн хүрээнд тус улсын Хьюндай уран зургийн галерейд гаргасан бие даасан үзэсгэлэнгээ энэ сарын 25-нд “976” арт галерейд дэлгэх юм байна.

  • 16 шонхрын хэргийг шалгаж байна
    2016 оны 1 сарын 20
    Мөн өнгөрсөн аравдугаар сард нийслэлийн харьяалалтай бүлэг иргэд 16 идлэг шонхор шувууг ОХУ-руу хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг Баян-Өлгий аймгийн хуулийнхан илрүүлж, эрүү үүсгэн шалгажээ. Харин Сэлэнгэ аймгийн тухайд хууль бусаар буюу гар аргаар ашигт малтмал олборлох хэрэг даамжирсан байна. Тухайлбал Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ноён ууланд хулгайгаар алт олборлож байсан гурван иргэн шороонд дарагдаж нас баржээ. Сэлэнгэ аймагг гарсан гэмт хэргийн тоо өнгөрсөн жилийнхээс 3.8 дахин өсчээ. Монгол, ОХУ-ын иргэд харилцан визгүй зорчдог болсноор Алтанбулагийн боомтоор хууль бусаар архи, эм, ургамлын тос, тоо хэмжээ заан хязгаарласан бараа, бүтээгдэхүүнийг ихээр оруулж ирэх болжээ. Мөн согтуугаар, ахуйн хүрээнд үйлдсэн хүн амины хэрэг 2.5 хувиар өсчээ.


  • Урд хөршид шувууны томуугийн 3 тохиолдол бүртгэгджээ
    2016 оны 1 сарын 20
    Энэ сарын 11-нд Хятадад шувууны томуугийн A(H7N9) вирусын хүний халдварын лабораториор батлагдсан 10 шинэ тохиолдолд бүртгэгдэж, гурван хүн нас барсан талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлжээ.
  • Багц 24: ЗГ-ыг огцруулах асуудлаар УИХ-ын гишүүд юу гэж хэлэв?
    2016 оны 1 сарын 20
    Энэ долоо хоногт Нью-Йорк, Лондон гээд олон улсын санхүүгийн төвүүд дээр Засгийн газрын төлөөлөл томоохон зээлийн гэрээнд гарын үсэг зурах байсан. Гэтэл УИХ-ын гишүүн Г.Уянга нарын хүчин чармайлтаар энэ асуудал хойшилж байна. Энэ цаг мөчийг тааруулж улс төрийн хүчнүүд наймаа хийх тоглолт явж байна гэж харж байна.
  • Бурхан алдагдсан хэргийг шүүхэд шилжүүлэхэд бэлэн болжээ
    2016 оны 1 сарын 20
    Буддын шашны хамгийн эртний хийдүүдийн нэг Өвөрхангай аймгийн Хархорин суман дахь Эрдэнэ зуу хийдийн “Эрдэнэ зуу” музейд хулгай оржээ. Хулгайн хэргийг өнгөрсөн шөнө буюу тавдугаар сарын 18-19-нд шилжих шөнө үйлдсэн болохыг албаны хүмүүс мэдээлэв. Өвөрхангай аймгийн цагдаагийнхны мэдээлснээр хийдийн музейгаас долоон ширхэг бурхан алдагдсан бөгөөд тэдгээр нь хөөмөл жавилтай, их бие болон суурь нь алтан шахмал, цутгамал, 22,8 кг жинтэй Дүйнхор бурхан, 1.595 кг жинтэй, гууль цутгамал, алтан шармал Жүгдэрнамжил бурхан, зэс хөөмөл, алт шармал 1.230 кг жинтэй Майдар зэрэг бурхад байжээ. Эдгээр бурхадууд нь хосгүй үнэт соёлын өвд багтдаг юм.

    XVIII зууны дунд үед хамаарах, олон арван сая төгрөгөөр үнэлэгдэх бурхдыг хулгайлсан хэрэгтнийг эрэн сурвалжлах ажил үргэлжилж байна.
  • Г.Уянга гишүүн Ерөнхий сайд болон С.Баярцогт нарын аавуудад ил захидал бичжээ
    2016 оны 1 сарын 20
    Г.Уянга гишүүн Ерөнхий сайд болон С.Баярцогт нарын аавуудад ил захидал бичжээ
  • Соёлын өв бусдад нууцаар худалдсан тохиолдол тав гарчээ
    2016 оны 1 сарын 20
    Улсын хэмжээнд 1200 адуу, 16 шонхрын хэргийг шалгаж байна
    Улсын прокурорын ерөнхий газарт орон нутгийн прокурорууд өнгөрсөн оны ажлаа тайлагнасан, Прокурорын удирдах ажилтны зөвлөгөөн өчигдөр боллоо. Өвөрхангай аймгийн Прокурорын газрын тухайд өнгөрсөн онд нийт 833 хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавьж ажиллажээ. Харин 2015 онд 633 эрүүгийн гэмт хэрэг бүртгэгдэж, шалгагдсан байна. Гарсан эрүү хэргийн дийлэнх нь хулгайн гэмт хэрэг байжээ. Жишээлбэл, бурхны соёлын үнэт өвүүдийг хулгайлж, бусдад нууцаар худалдан, борлуулах хэрэг тав бүртгэгдсэн байх юм. Өнгөрсөн хавар Өвөрхангай аймгийн Хархорин суманд байрлах “Эрдэн зуу” хийдээс соёлын үнэт өвүүд болох бурхад алдагдсан. Уг хэргийг Өвөрхангай аймгийн Прокурорын газар шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлэхээр шинжээчдийн дүгнэлтийг хүлээж байгаа гэнэ, Харин өнгөрсөн арваннэгдүгээр сард тус аймгийн ерөнхий боловсролын IV сургуулийн аравдугаар ангийн сурагч амиа алдсан хэрэгт эрүү үүсгэн, нэг иргэнийг сэжигтнээр татан мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байна гэж Ц.Ариунболд прокурор ярилаа. Одоогоор талийгаачийн цогцост хийсэн шүүх, эмнэлгийн шинжилгээний хариу гараагүй байгаа юм. Баян-
    Өлгий аймгийн тухайд ОХУ-ын иргэд, цөөн тооны Монгол иргэдтэй хамтран тус аймгийн малчдын малыг хилээр хууль бусаар гаргах, хулгайлах хэрэг нэмэгджээ. Өнөөдрийн байдлаар 120 гаруй адууг ОХУ-ын хилээр хэн хулгайгаар гаргасан бэ гэдгийг тус аймгийн хуулийн байгууллагынхан илрүүлж чадаагүй байна.
    Мөн өнгөрсөн аравдугаар сард нийслэлийн харьяалалтай бүлэг иргэд 16 идлэг шонхор шувууг ОХУ-руу хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг Баян-Өлгий аймгийн хуулийнхан илрүүлж, эрүү үүсгэн шалгажээ. Харин Сэлэнгэ аймгийн тухайд хууль бусаар буюу гар аргаар ашигт малтмал олборлох хэрэг даамжирсан байна. Тухайлбал Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ноён ууланд хулгайгаар алт олборлож байсан гурван иргэн шороонд дарагдаж нас баржээ. Сэлэнгэ аймагг гарсан гэмт хэргийн тоо өнгөрсөн жилийнхээс 3.8 дахин өсчээ. Монгол, ОХУ-ын иргэд харилцан визгүй зорчдог болсноор Алтанбулагийн боомтоор хууль бусаар архи, эм, ургамлын тос, тоо хэмжээ заан хязгаарласан бараа, бүтээгдэхүүнийг ихээр оруулж ирэх болжээ. Мөн согтуугаар, ахуйн хүрээнд үйлдсэн хүн амины хэрэг 2.5 хувиар өсчээ.
  • С.Дэмбэрэлийг улируулан сонголоо
    2016 оны 1 сарын 20
    Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.
  • Мөсний шагайн харваанаас улсын мэргэн гурав төржээ
    2016 оны 1 сарын 20
    Мөсний шагайн 16 дахь удаагийн улсын аваргын тэмцээнд Архангай аймагт болж аваргууд тодорчээ.
  • Хүүхдийн мөнгө өгөх асуудлыг анхны хэлэлцүүлгээр дэмжив
    2016 оны 1 сарын 20
    УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

    Уг тогтоолын төслийг Засгийн газар энэ сарын 8-ны өдөр өргөн мэдүүлсэн ба нэн яаралтай хэлэлцэх дэгээр оруулж ирсэн юм. Тус тогтоолын төсөлд 0-18 насны нийт хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг олгох асуудлыг тусгасан.

    Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл тогтоолын төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд бусад хууль тогтоомжтой уялдуулах шаардлагатай гэж үзэж байгаагаа хэлсэн. Тодруулбал, Засгийн газар хүүхдийн мөнгийг бүрэн хэмжээгээр өгье гэвэл төсвийн тодотголыг яаралтай өргөн барих хэрэгтэй гэсэн байр суурьтай байв.

    УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, ”Энэ ажлыг хариуцаж буй ажилтнууд хариуцлагатай ажиллах хэрэгтэй. Цас зудын бэрхшээлтэй энэ үед мэдээлэлгүйгээс хүүхдүүд мөнгөө авч чадахгүй хоцрох вий. Тиймээс ямар нэг ялгаваргүйгээр хүүхдийн мөнгийг олгоход анхаарах нь зүйтэй юм” гэлээ.

    УИХ-ын гишүүн Д.Батцогт энэ үеэр тус тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргахад олонх дэмжив.
  • Хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ
    2016 оны 1 сарын 20
    Хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ
  • Г.Уянга: Луйврыг зогсооход оновчтой цаг, үе гэж байхгүй
    2016 оны 1 сарын 20
    Засгийн газрыг огцруулах тогтоолын төслийг өргөн бариад буй УИХ-ын гишүүн Г.Уянгаас цаг, үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.
  • Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
    2016 оны 1 сарын 20
    .Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан
  • Чежү осолдсон монгол залуусын ар гэрийнхэн тус улсыг зорьжээ
    2016 оны 1 сарын 20
    БНСУ-ын Чежү арлын дэргэд такси, мотоцикльтэй мөргөлдсөн зам тээврийн осол энэ сарын 17-ны өдөр гарсан талаар бид мэдээлсэн.
  • Ц.Шаравдорж МХЕГ-ын даргаар томилогдлоо
    2016 оны 1 сарын 20
    Байнгын хороогоор хэлэлцэн дэмжсэн хоёр дахь асуудал нь Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.



    Ирээдүйд тэтгэвэр гарах өнөөгийн даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах, нөгөө талдаа урт хугацаат ипотекийн зээлийн эх үүсвэр бий болгох зорилгоор Засгийн газар энэхүү хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Ирээдүйн тэтгэврийн нөөц санг эхний ээлжинд 2.5 их наяд төгрөгөөр бүрдүүлнэ. Мөн 2030 он хүртэл тэтгэвэр олгоход энэ хөрөнгийг ашиглахгүй зөвхөн ипотекийн зээлд ашиглахаар төлөвлөөд байна.

    Хүн амаа орон сууцжуулах зорилгоор бусад орнууд ийм аргыг хэрэглэж ирсэн аж. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийн тайлбараар бол Тэтгэврийн даатгалын сан ипотекийн зээлийн эх үүсвэр болох нь илүү үр дүнтэй гэж байна.

    УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар өмнө нь Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдэх үед гишүүд энэ асуудлыг Эдийн засаг болон Төсвийн байнгын хорооны хуралдаанаар тус бүр хэлэлцэх шаардлагатай гэсэн санал гаргасан юм. Энэ дагуу Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа.
5616 5617 5618 5619 5620 5621 5622
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-ын “Suitfabric” Монголын “Ханбогд кашмер”, “Нолур” брэндүүдтэй хамтран транк шоу хийнэ
    9 мин
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
    22 мин
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
    28 мин
  • А.Ариунзаяа: Залуу гишүүдийн дуу хоолойгоо илэрхийлэх, шүүмжлэлтэй хандах ардчилсан үзэл баримтлалыг боомилох бодлого явж байна
    34 мин
  • "Олон улсын туршлага солилцох бизнес эрхлэгчдийн өдөрлөг" болж өндөрлөлөө
    50 мин
  • Монголын оюутны спортын VII наадамд 14 спортын төрөлд 31 их, дээд сургуулийн 2461 тамирчин шигшээ шатанд өрсөлдөж байна
    1 цаг 9 мин
  • Монголын оюутны спортын наадмын нээлтийн ёслол боллоо
    1 цаг 36 мин
  • Стандартын шаардлага хангалтгүй, хэрэгжилтийн механизм сул байгааг өөрчилнө
    1 цаг 59 мин
  • Борооны ус зайлуулах шугам хоолойн цэвэрлэгээ үргэлжилж байна
    4 цаг 0 мин
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
    4 цаг 1 мин
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
    4 цаг 29 мин
  • Зөвлөлдөх зөвлөлийн ээлжит хурал боллоо
    6 цаг 8 мин
  • М.Нарантуяа-Нара:“Наад авгайгаа зайлуул, наад гахай чинь таалагдахгүй байна” гэсэн сэтгэгдлүүдийг өргөдөл, гомдол гэж хүлээж авсан байна.
    6 цаг 39 мин
  • Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхаарууллаа
    7 цаг 6 мин
  • Сүүлийн жилүүдэд Азийн сагсан бөмбөгт Хятад, Япон, Иран давамгайлж ирсэн ч Монгол Улс аажмаар хүчтэй өрсөлдөгч болж эхэллээ
    7 цаг 26 мин
  • Иргэдэд эрхийг, итгэлийг, өмчийг нь эргүүлэн өгсөн өдөр
    7 цаг 41 мин
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
    7 цаг 58 мин
  • Монгол хэл бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9-10-нд зохион байгуулна
    8 цаг 3 мин
  • Чи найзуудаасаа нэхэмжилчих, чиний тооцоог банк даая
    8 цаг 9 мин
  • Ц.Идэрбат: Тариаланчдын урамшуулал, шатахууны хангамж, зээлийн "Хар жагсаалт"-ыг шийдвэрлэж, хөнгөлөлттэй зээлийг шуурхай олгоно
    8 цаг 33 мин
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • DEK vs BOOGIE: 100 сая төгрөгийн төлөөх багийн халз тулаан болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • “Судалгаа-хөрөнгө оруулалт, бизнесийг чиглүүлэгч” арга хэмжээ эхэллээ
  • Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
24 баримт
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК