-
2015 оны 11 сарын 17
Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
-
2015 оны 11 сарын 17
Өнөөдрийн /2015/11/17/ гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1990.05-1993.00 төгрөгийн ханшаар 3.4 сая ам.доллар худалдан авах санал ирүүлжээ.
-
2015 оны 11 сарын 17
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын ээлжит хуралдаан өнөөдөр /2015.11.17/ боллоо.
Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга, тус комиссын дарга Д.Ганбат, зургаа дахь удаагийн Өршөөлийн хуулийг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтын хүрээнд шүүх байгууллага хэрэгжүүлж байгаагаараа онцлогтой болохыг тэмдэглэв. Хууль батлагдсанаас хойш Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх байгууллагууд өндөр зохион байгуулалттай, сайн ажилласан болохыг дурдаад талархал илэрхийллээ. Мөн Татварын Ерөнхий газраас комиссын нэрээр ирүүлсэн албан бичгийг танилцуулсан юм. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг хэрхэн ойлгож, хэрэгжүүлэх талаар тодруулга хүсчээ. Тухайлбал, Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль батлагдсантай холбогдуулан 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө гарсан гааль, татвартай холбоотой зөрчлийг ил тодоор мэдүүлэх боломжийг хувь хүн, хуулийн этгээдэд олгох зорилгоор Гааль, Татварын албаны зүгээс хяналт шалгалтыг зогсоогоод байгаа бол цагдаагийн байгууллагаас татварын холбогдолтой хяналт, шалгалт хийлгүүлэх хүсэлтийг Татварын албанд ирүүлсээр байгаа юм байна. Мөн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль болон Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрхэн уялдуулах талаар, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заалтад татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчил хамаарах эсэх, 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасан “шийдвэр” гэснийг өөрт төлүүлэхээр гаргасан шүүхийн шийдвэр хэмээн ойлгож хэрэгжүүлэх эсэх, 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасан төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэрт татвар төлөгчид нөхөн татвар, алданги, хүү, торгууль, ногдуулсан татварын улсын байцаагчийн акт хамаарах эсэх, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасны дагуу хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд хянагдаж байгаа татварын хэрэг хэрэгсэхгүй болсон тохиолдолд тухайн татвар төлөгчид захиргааны хариуцлага, торгууль, алданги, хүү хүлээлгэх эсэх, 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэгт хэргийг хэрэгсэхгүй болгоход гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлөхөө илэрхийлсэн байхаар заасан тул уг нөхөн төлөх хохирлын хэмжээг хэрхэн тодорхойлох, хууль батлагдахаас өмнөх хугацаанд татварын хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэгдсэн бол захиргааны хариуцлага ногдуулах эсэхийг тодруулж өгөхийг хүсчээ.
Тус тодруулгатай холбогдуулан хуралдаанд оролцсон Улсын дээд шүүх, Улсын Прокурорын Ерөнхий газар, Мөрдөн байцаах газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд байр сууриа илэрхийлэв.
Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль болон Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрхэн уялдуулах талаар байр сууриа илэрхийллээ. Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл, эдгээр хуулийг хэрэгжүүлэх явцад ялангуяа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэхдээ Татварын байгууллага, цагдаагийн байгууллага тэргүүтэй холбогдох төрийн байгууллагууд эрх сануулах үйл ажиллагааг хэр явуулж байгааг тодруулж, энэ үйл ажиллагааг идэвхжүүлэх талаар саналаа хэллээ.
Хэлэлцүүлгийн явцад Татварын Ерөнхий газрын дарга Б.Ариунсан дээрх хуулиудын хэрэгжилтийн явцын талаарх мэдээлэл өгч, үүсээд байгаа нөхцөл байдлын талаар танилцуулсан юм. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилт үр дүнтэй байгаа бөгөөд олон татвар төлөгч хамрагдах хүсэлтэй байгаагааг тоо баримтаас харж болно гэв. Нийт татварын 98 хувийг бүрдүүлдэг гол компаниудын 50 хувь нь өнөөдрийн байдлаар татварын холбогдолтой зөрчилтэй байгаа. Энэ нь эдийн засгийн тогтолцооноос үүдэлтэй хэмээн үзэж байгаа бөгөөд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль болон Өршөөл үзүүлэх тухай хуулийн хүрээнд тэнцвэртэйгээр шийдэх боломж бий гэв.
Ийнхүү комисс өнөөдрийн хуралдаанаараа Өршөөлийн хуульд заасан захиргааны зөрчилд Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа 210 орчим хуульд заасан захиргааны зөрчлийг хамааруулж, хэрэгжүүлэхээр шийдвэрлэв. Мөн зөрчилд зөвхөн алданги, хүү, торгууль зэрэг хамаарах бол татвар, төлбөр, хураамж зэрэг үндсэн төлбөр нь чөлөөлөгдөхгүй байхаар тогтлоо. Түүнчлэн захиргааны зөрчлийг хууль хэрэглэх эрх бүхий субьектүүд Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлж, шүүхийн шийдвэрээр захиргааны арга хэмжээ тооцсон тохиолдолд шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх санал гаргасныг комиссын гишүүд 100 хувь дэмжлээ.
Комиссын хуралдаанд комиссын дарга, Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, нарийн бичгийн дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга Г.Туулхүү, Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж, Ц.Оюунгэрэл болон комиссын бусад гишүүд оролцлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
-
2015 оны 11 сарын 17
Монгол улсад 2001-2015 оны байдлаар 70722 хүн зам тээврийн осолд өртсөнөөс Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын нурмын эсрэг гэмт хэргийн улмаас 6155 хүн амь насаа алдаж, 17882 хүн хүнд, хүндэвтэр гэмтлийг авсан байна. Он тус бүрээр үзүүлбэл:
№ Он Зам тээврийн осолд өртсөн хүн ТХХАБАЖЭГХэргийн улмаас хохирсон хүмүүсийн мэдээ
Зам тээврийн гэмт хэрэгт өртсөн хүн Нас барсан хүн Гэмтсэн хүн
Улс хот улс хот улс хот улс хот
1 2001 3788 2878 2147 1226 335 105 1812 1121
2 2002 3598 2645 1963 999 327 130 1636 869
3 2003 3210 2465 1615 862 391 155 1224 707
4 2004 3212 2507 1504 794 385 143 1119 651
5 2005 3233 2644 1401 811 355 168 1046 643
6 2006 4388 3640 1648 895 378 152 1270 743
7 2007 4383 3737 1276 622 344 111 932 511
8 2008 4223 3477 1204 453 313 59 891 394
9 2009 3822 3196 1237 609 317 98 920 511
10 2010 4368 3805 1253 691 320 127 933 564
11 2011 6145 5415 1527 725 434 103 1093 622
12 2012 6440 5716 1619 757 541 148 1078 609
13 2013 7669 6807 1842 875 560 149 1282 726
14 2014 7052 5955 2114 900 654 174 1460 726
15 2015 оны эхний 10 сар 5191 4288 1687 784 501 128 1186 656
Нийт: 70722 59175 24037 12003 6155 1950 17882 10053
Зөвхөн 2015 оны эхний 10 сард:
Нас барсан хүн 2014 оны эхний 10 сард 569 байсан бол 2015 оны эхний 10 сард 501 болж, 12,0 хувиар буурсан.
Нас барсан 501 хохирогчийг замын хөдөлгөөнд оролцож байсан хэлбэрээр нь авч үзвэл: жолооч 183, явган зорчигч 130, тээврийн хэрэгслээр зорчигч 188 байна.
Хүний амь нас хохирсон хэрэг: Согтуугаар үйлдэгдсэн хэрэг 123, мотоцикл холбогдсон осол 76, онхолдох хэлбэрээр гарсан осол 311 бүртгэгдсэн байна. Үүнээс нийслэлд согтуугаар үйлдэгдсэн хэрэг 22, мотоцикл холбогдсон осол 5, онхолдох хэлбэрээр гарсан осол 125 гарсан байна.
2015 оны эхний 10 сард 1167 хүн гэмтэж байсан бол 2015 оны эхний 10 сард 1186 хүн гэмтэж 1,6 хувиар өссөн.
Зөвхөн 2015 оны эхний 10 сард улсын хэмжээнд 49 хүүхэд нас барж, 201 хүүхэд хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтэл авсан байна.
2014 оны эхний 10 сард 39 хүүхэд нас барж байсан бол 2015 оны эхний 10 сард 49 хүүхэд нас барж, 25,6 хувиар өссөн.
2014 оны эхний 9 сард 183 хүүхэд хүнд, хэндэвтэр гэмтэж байсан бол 2015 оны эхний 10 сард 201 хүүхэд гэмтэж 9,8 хувиар өссөн.
Эхний 10 сард нийслэлд зам тээврийн осолд 862 хүүхэд өртөж, 14 нь нас барж, 848 нь гэмтсэн байна. Гэмтсэн хүүхдийн 120 нь хүнд, хүндэвтэр гэмтэл авсан байна.
Зам тээврийн осол гарсан шалтгаан, хэлбэрийг нь авч үзвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноос, замын нөхцөлд хурдыг зөв сонгож яваагүйгээс, хажуу хоорондын зайг бариагүйгээс бүртгэгдсэн осол буурахгүй байна. Энэ нь автомашин онхолдох, үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр гарсан ослын өсөлтөөс харагдаж байна.
-
2015 оны 11 сарын 17
“Солонгос-2015” аялан тоглолт болно
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын хамт олон анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ энэ сарын 18-наас ирэх сарын 7-ныг хүртэл БНСУ-ын Сөүл, Тэжон, Пусан хотод аялан тоглолт хийх болсон талаараа өчигдөр мэдээлэл хийсэн юм. Тус театрын симфони найрал хөгжмийн хамт олон энэ сарын 26-29-нд “Лучиа Ди Ламмермур” дуурь, ирэх сарын 2-3-нд “Цөмөөхэй” балетыг Тэжон хотноо тоглож, гоцлол дуучдын хамт энэ сарын 30-нд Пусан, ирэх сарын 4-нд Тэжон, 6-нд Сөүл хотод Монголын дуурийн уран бүтээлчдийн “Монголиан Гала” концерт тоглох ажээ. Тоглолтын хөтөлбөрт Монголын болон дэлхийн сонгодог хөгжмийи бүтээлүүд, дууриудын хэсгээс багтжээ.
”Монголын Гала” концертод гавьяат жүжигчин Э.Амартүвшин, С.Мөнгөнцэцэг, соёлын тэргүүний ажилтан Р.Доржхорол, гоцлол дуучин Ж.Бямбажав, Б.Гомбо-Очир, Б.Батжаргал нар оролцож байна.
Аялан тоглолтынталаар Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын захирал Ч.Мөнхзул хэлэхдээ “Театрын гадаад хамтын ажиллагааг олон чиглэлд үр дүнтэй өргөжүүлэхээр зорьж, ажиллаж байна. 2013 оны аарваннэгдүгээр сард манай театр болон Тэжон хбтын дуурийн театрын хооронд гурван жилийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Өнгөрсөн онд “Чио чио сан” дуурийг Монгол, Солонгос хоёр улсад харилцан тоглосон. Энэ жил хоёр том ажил хийсэн. Энэ нь Монгол, Солонгосын дипломат харилцааны 25 жилийн ойд зориулж Солонгосын уран бүтээлчид Монголд, Монголын уран бүтээлчид Солонгост гэсэн төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хоёр дахь хэсэг Солонгост УДБЭТ гэсэн үйл ажиллагаа өнгөрсөн аравдугаар сараас эхэлсэн. УДБЭТ-ын гоцлолдуучин Р.Доржхорол, гоцлол дуучин Ж.Бямбажав, Б.Гомбо-Очир нар Солонгосын Тэжон хотод “Лучиа Ди Ламмермур” дуурьд дуулахаар бэлтгэлдээ ороод байна” гэсэн юм.
-
2015 оны 11 сарын 17
Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт кино найруулагч, кино зураглаач, дэд профессор Халтарын Дамдин хүнд өвчний улмаас энэ сарын 16-ны өдөр таалал төгсөж, тэнгэрийн оронд заларлаа.
-
2015 оны 11 сарын 17
АН-ын бүлгийн Ажлын албаны дарга С.Дэмчиг Хайрхандулаан, Тарагт, Уянга суманд ажиллалаа
-
2015 оны 11 сарын 17
70 гаруй жилийн түүхтэй хэрэглэгчдийн хэзээний танил болсон “Атар-Өргөө”-ХК үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ он, сар, өдрийг худал мэдээлж хэрэглэгчдийг доромжлов.
-
2015 оны 11 сарын 17
ааааа
-
2015 оны 11 сарын 17
Москва хотод суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргажээ.
-
2015 оны 11 сарын 17
Монгол хүүхэд бүр айдсаас ангид, хүчирхийллээс хамгаалагдсан, хайрлагдсан тийм л нийгмийг томчууд бид бүтээх үүрэгтэй. Тэдний бие махбод, сэтгэл санаа, оюун ухаан, бэлгийн бойжил, хөгжлийг бүрэн бүтэн байлгахын төлөө гар гараа барилцан зүтгэцгээе. Ийм эрх ашгийн төлөө эв эе, ойлголцол, хайр хамгаас илүү үгүйлэгдэж байна. Яг одоо.....
-
2015 оны 11 сарын 17
Сүхбаатар дүүргийн 8-р хороо TV-9 телевизийн байранд 11-р сарын 13-ны 12 цагийн үед “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн үйлдвэрчиний эвлэлийн хорооны дарга С.Эрдэнэ нь хэвлэлийн бага хурал хийж байхдаа хуванцар савтай шатамхай шингэн зүйлийг биеэн дээрээ асгаж өөрийгөө шатаасан үйлдэлд Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95-р зүйл /Бусдыг амиа хорлоход хүргэх/ 95.1 зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн С.Эрднийг хохиргчоор тооцон шалгаж байна.
Хэрэгт холбогдуулан одоогоор ямар нэгэн байгууллага, хувь хүнийг сэжигтнээр тооцон шалгаагүй бөгөөд хэвлэл мэдээлэлийн байгууллагууд олон нийтэд мэдээлэл хүргэхдээ ташаа ойлголтыг төрүүлхүйц мэдээдээлэл тараасныг үүгээр залруулж байна.
-
2015 оны 11 сарын 17
<iframe width=”560” height=”315” src=”https://www.youtube.com/embed/SBy5FL98U28” frameborder=”0” allowfullscreen></iframe>
-
2015 оны 11 сарын 17
Үндэсний супер лигийн хугацаа дахин хойшилжээ
Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны үндэсний супер лигийн 2015-2016 оны шинэ улирлын тоглолт энэ сарын 28-нд эхлэхээр болжээ. Супер лиг энэ сарын 21-ний бямба гаригт эхлэхээр тов гараад байсан ч ийнхүү долоо хоногоор хойшилсон байна. Супер лигийн легионер тоглогчдын сонголт, монгол тоглогчидтой байгуулах гэрээ хэлцэл цэгцэрч дуусаагүй байгаа учраас түр хугацаагаар хойшлуулах хүсэлтийг багийн удирдлагууд тавьжээ. Үндэсний супер лигийн тоглолтод өнгөрсөн улиралд түүхэнд байгаагүй хамгийн олон багбуюу 11 баг өрсөлдсөн. Харин энэ удаа найман баг оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ.
-
2015 оны 11 сарын 17
С.Бямбацогт: Бодлого нь гараагүй байхад зохицуулалт хийх нь зөв юм уу?
-
2015 оны 11 сарын 17
Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсыг шууд хамааран ажиллах Элчин Сайд Михал Лабендаг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцов.
Уулзалтын үеэр Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсыг шууд хамааран ажиллах Элчин Сайд Михал Лабенда “Юуны өмнө хүлээн авч уулзаж байгаад таатай байна. Бид Улаанбаатар хотын нийтийн тээврийн шинэчлэлд хамтарч эдийн засагт үр ашигтай, эко цахилгаан тээвэр нэвтрүүлж, нийслэлд зоопарк байгуулах тал дээр хамтран ажиллах саналтай байна” гэлээ.
Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “ Улаанбаатар хотын нийтийн тээвэрт өнгөрсөн 8 дугаар сараас эхлэн парк шинэчлэл хийж, цахим систем нэвтрүүлсэн. Цахилгаан автобус манай улсын цаг агаар, нөхцөл байдалд тохирсон эсэхийг сайтар судалж, боломжтой гэж үзвэл хамтран ажиллахад бэлэн байна. Мөн 1980-аад оны үед Улаанбаатар хотод зоопарк байгуулах оролдлого хийж байсан ч бүтэлгүйтсэн. Таны хэлсэнчлэн Польшийн амьтны хүрээлэнгийн мэргэжлийн баг нийслэлийн аль байршилд зоопарк байгуулах боломжтойг судлах нь маш чухал. Нийслэлээс ч мөн адил амьтны хүрээлэн байгуулах бололцоог судалж тодорхой төсөл боловсруулах хэрэгтэй. Хэрвээ нийслэлд амьтны хүрээлэн байгуулах боломжтой гэж үзвэл энэ тал дээр хамтран ажиллахад таатай байх болно” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 11 сарын 17
Өвлийн тэргүүн сарын шинийн нэгний билэгт сайн өдөр буюу Их эзэн Чингэс хааны мэдэлсний түүхэн тэмдэглэлт баярын өдрийг тохиолдуулан Дорноговь аймгийн прокурорын газраас Монгол Улсын Ерөнхий прокурорын 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/274 дугаар тушаалаар Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророор томилогдсон Алтангэрэлийн Дүүрэнбилэгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны 125 дугаар зарлигаар батлагдсан “Прокурорын тангараг” өргөх журмын дагуу прокурорын тангараг өргөх ажиллагааг зохион байгуулсан байна.
Тангараг өргөх ёслолын ажиллагаанд тус аймгийн хууль сахиулах байгууллагын удирдлагууд оролцож, прокурорын нэр төрийг өндөрт өргөж, төрийн хуулийг хэрэгжүүлэн, хүний эрх эрх чөлөөг дээдлэн хүндэтгэж, прокурорын ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж ажиллахыг хүсэн ерөөжээ.
-
2015 оны 11 сарын 17
”Улсын Ерөнхий Прокурорын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/63 тоот тушаалаар батлагдсан “Прокурорын байгууллага, прокурор ажилтны аюулгүй байдлыг хангах журам” болон харуул хамгаалалт, нууц хадгалалт хамгаалалт, аюулгүй байдлыг ханган ажиллах журмын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Баянгол дүүргийн прокурорын газраас прокурор, ажилтнуудад, харуул хамгаалалтын Ест Цайз ХХК-тай хамтран сургалт зохион байгуулсан байна.
Үүнтэй холбоотойгоор жижүүрүүдэд харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэх үедээ баримтлан ажиллах журмыг батлан гаргаж, журмын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Тамгын хэлтсийн даргад үүрэг болгосон байна.
-
2015 оны 11 сарын 17
Хүний хөгжлийн сангаас олгодог хүүхдийн мөнгийг ирэх 2016 оноос эхлэн үргэлжлүүлэн олгохоор болжээ.
-
2015 оны 11 сарын 17
Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас “Орхоны Хөндийн байгалийн цогцолборт газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч нарын захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан материалын хууль зүйн үндэслэл”-ийг 2015 оны эхний 9-р сарын байдлаар шалгасан байна.
Шалгалтаар улсын байцаагч нараас захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан материалуудыг хянахад дээрх улсын байцаагч нар зөрчил гаргагч захиргааны шийтгэл оногдуулахдаа шийтгэврийн хуудсандаа хуулийн зүйл, заалтыг буруу бичдэг, шийтгэвэр биелүүлэх хугацаа дууссан байхад шийтгэвэрийг баталгаажуулах талаар шүүхэд хүсэлт гаргадаггүй, шийтгэвэрийн хуудсанд засвар хийдэг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд тухайн үзлэг хийж буй эд зүйлийн шинж байдлын талаар огт тэмдэглэдэггүй зэрэг зөрчлүүд илэрчээ.
Шалгалтын явцад хуулийн зүйл, заалт буруу бичсэн 1 шийтгэврийн хуудсыг өөрчилж зөвтгүүлэхээр прокурорын тогтоол бичин хүргүүлж, шалгалтын дүнг прокурорын зөвлөгөөнөөр хэлэлцүүлэн шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулж, цаашид зөрчил, дутагдал гаргуулахгүй байх талаар удирдлага, зохион байгуулалтын тодорхой арга хэмжээ авахуулахаар Орхоны хөндийн цогцолборт газрын удирдлагад прокурорын шаардлага бичсэн байна.