Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5766 5767 5768 5769 5770 5771 5772
  • Буянт-Ухаа дахь газрын байцаагч нараас зөрчил илэрлээ
    2015 оны 11 сарын 17
    Тээврийн прокурорын газраас Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний Буянт-Ухаа дахь газрын хяналтын улсын байцаагч нараас явуулж буй захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа хууль тогтоомжид хэрхэн нийцэж байгаа эсэхийг 2015 оны 3 дугаар улирлын байдлаар шалгасан байна.

    Шалгалтаар хяналтын улсын байцаагч нар нь захиргааны шийтгэл оногдуулж зөрчлийн тэмдэглэл үйлдэхдээ гэрч оролцуулдаггүй, холбогдох хуулийн зүйл заалт, хэсгийг буруу баримталсан, хэрэглэсэн, шийтгэвэрт торгуулийн мөнгөн дүнг бичээгүй орхигдуулсан, ерөнхий индекс тавигдаагүй зэрэг зөрчлүүд илэрчээ.

    Түүнчлэн дээрхи зөрчлүүдээс гадна зөрчлийг бүртгэх, материалжуулахдаа “бүртгэлийн журам зөрчсөн”, “визний хугацаа хэтрүүлсэн” гэж хэт товч тэмдэглэж зөрчлийн бүртгэл, тэмдэглэлийг зөвхөн бүртгэлийн цахим “Мсоз” программаар хязгаарлаж байгаа нь захиргааны арга хэмжээ авсан үндэслэл, түүнийг нотолж буй баримтуудыг бүрдүүлэн хавсаргах, зөрчил гаргагчийг тайлбараар дэлгэрэнгүй асууж материалжуулах ажил хангалтгүй байсан зэрэг зөрчил, дутагдлууд нь шалгалтанд хамрагдсан нийт материалуудад ижил, давтагдсан шинжтэй байна.

    Шалгалтын дүнг хяналтын улсын байцаагч нарт танилцуулж, захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааг хууль тогтоомжинд заасан шаардлагын дагуу явуулах талаар сургалт зохион байгууллаа.

    Шалгалтын дүнг Тээврийн прокурорын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газрын Буянт-Ухаа дахь газарт илэрсэн зөрчлийг арилгуулахаар прокурорын шаардлага хүргүүлэв.

  • Нийслэл хотын албан татвартай холбоотой түгээмэл асуултуудад хариуллаа
    2015 оны 11 сарын 17
    ийслэл хотын албан татварын тухай хууль хэрэгжиж эхлээд сар гаруй болж байна. Тус хуулиар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Зочид буудал, Амралтын газар, Ресторан, Баар зэрэг 4 төрлийн үйлчилгээ болон бүх төрлийн согтууруулах ундаа, тамхины худалдан авалтаас нэг хувийн татвар авах юм. Нийслэл хотын албан татвар /НХАТ/-ын тухай хууль хэрэгжиж эхлсэнтэй холбогдуулан иргэд аж ахуйн нэгжүүдээс маш олон төрлийн асуулт ирүүлж байгаа бөгөөд эдгээр асуултуудын хариултыг багцлан танилцуулж байна.
    Хотын албан татварын хууль хаана үйлчлэх вэ?
    Нийслэл хотын албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар Нийслэл хотын нутаг дэвсгэрт үйлчилнэ.

    Нийслэл хотын албан татвар суутгагч хэн бэ?
    Нийслэл хотын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д ”нийслэл хотын албан татвар суутгагч” гэж энэ хуулийн 4.1.3-т заасан бараа борлуулсан, үйлчилгээ үзүүлсэн этгээдийг хэлнэ гэж заасан.

    Нийслэл хотын албан татвар төлөгч гэж хэн бэ?

    Нийслэл хотын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д ” Нийслэл хотын албан татвар суутгагч /цаашид “албан татвар суутгагч” гэх/-аас энэ хуульд заасан бараа, үйлчилгээг худалдан авч байгаа этгээд нийслэл хотын албан татвар төлөгч” гэж заасан.

    Нийслэл хотын албан татвар суутгагчаар хаана бүртгүүлэх вэ?

    Нийслэл хотын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д ”Энэ хуулийн 4.1.1-д заасан этгээдийг улсын бүртгэл, нийслэлийн нутгийн захиргааны болон бусад холбогдох бүртгэл, мэдээллийн байгууллагын мэдээлэлд үндэслэн бүртгэнэ гэж заасан.

    Караоке ажиллуулдаг хувь хүн, хуулийн этгээд Нийслэл хотын албан татвар төлөх үү?

    Монгол Улсын МNS 4946:2005 стандартын 3.4-т заасан шаардлагыг хангасан хөгжим, гэрэлтүүлэг болон тусгай зориулалтын бусад төхөөрөмжөөр тоноглогдсон, үйлчлүүлэгчийн амралт, чөлөөт цагийг тав тухтай өнгөрүүлэхэд зориулагдсан, төрөл бүрийн ундаа, хөнгөн зууш, амттанаар үйлчилдэг үйлчилгээний газрыг баар гэж тооцно. Баарыг дотор нь үйлчилгээний онцлогоор нь ангилдаг ба караоке нь баарны нэг төрөл учир төлнө.
    Би БГД-т зочид буудал ажиллуулдаг. Ресторанаа Иргэн Б-д түрээслүүлсэн. Энэ тохиолдолд нийслэл хотын албан татвараа яаж тооцоолох вэ?

    ”Нийслэл хотын албан татвар ногдуулах, төлөх, тайлагнах аргачлал”-ын 4.3.3-д зааснаар НХАТ суутгагч нь тухайн цогцолбор, байгууламжид харьяалах, үйл ажиллагааны чиглэлдээ нийцсэн ресторан,баар, зочид буудал зэрэг үйлчилгээг түрээслүүлсэн тохиолдолд уг үйлчилгээг үзүүлж буй түрээслэгчийг НХАТ суутгагчаар бүртгэж, албан татвар тооцно.

    Кафе ажиллуулдаг хувь хүн, хуулийн этгээд Нийслэл хотын албан татвар суутгагч болох уу ? Хуулинд кафе гэж заагаагүй байна.

    Нийслэлийн нутаг дэвсгэрт кафе ажиллуулдаг хувь хүн, хуулийн этгээд нь нийслэл хотын албан татвар суутгагч болно. Учир нь нийслэл хотын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар согтууруулах ундаа борлуулж байгаа тул суутгагч болж байна. Иймд согтууруулах ундаа борлуулсан тухай бүр суутган авч, төлбөрийн баримт дээр нийслэл хотын хувь хэмжээг тусгаж,тооцно.

    БГД-т ресторан ажиллуулдаг хуулийн этгээд СБД-ийн Татварын хэлтэст татвар төлөгчөөр бүртгэлтэй. Энэ тохиолдолд аль дүүргийн татварын албанд албан татвар суутгагчаар бүртгүүлэх вэ?

    Нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах, мэдээлэл хүлээн авах журам”-ын 3-д заасны дагуу СБД-ийн Татварын хэлтэст НХАТ суутгагчаар бүртгүүлнэ.

    Бүх төрлийн согтууруулах ундаа, тамхинаас нийслэл хотын албан татварыг ногдуулахдаа бөөнөөр борлуулж байгаа цэг ба архины үйлдвэр дээрээс бүтээгдэхүүний дүнгээс 1хувиар бодож авч болохгүй юм болов уу?

    Нийслэл хотын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан жижиглэнгийн худалдаагаар борлуулсан бүх төрлийн согтууруулах ундаа, тамхинд нийслэл хотын албан татвар ногдуулна гэж заасан байгаа тул бөөнөөр борлуулж буй согтууруулах ундаа, тамхинд нийслэл хотын албан татвар ногдуулахгүй.

    Нийслэл хотын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-4.1.7-д заасан үйлчилгээ эрхэлдэг байгууллагын үндсэн бус үйл ажиллагааны орлогоос НХАТ тооцох уу?

    Нийслэл хотын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т ”Татвар төлөгчийн худалдан авсан зочид буудлын үйлчилгээ, амралтын газрын үйлчилгээ, рестораны үйлчилгээ, баарны үйлчилгээнд НХАТ ногдуулна” гэж заасан тул аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээнд НХАТ ногдуулах бөгөөд үндсэн бус үйл ажиллагааны орлогод ногдуулахгүй.

    Хүнсний дэлгүүрээс бараа худалдан авахад нийслэл хотын албан татвар төлөх юм уу?

    Хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасны дагуу жижиглэнгийн худалдаагаар борлуулсан бүх төрлийн согтууруулах ундаа, тамхинд татвар ногдуулж байгаа тул таны худалдан авсан бараанаас зөвхөн согтууруулах ундаа, тамхинд 1 хувийн татвар ногдуулна.

    ”“Жижиглэнгийн худалдаагаар борлуулсан бүх төрлийн тамхи” гэдэгт ямар тамхи хамаарах вэ?”
    Монгол Улсын MNS 5024:2013(янжуур тамхи), MNS 6422:2013(навчин тамхи), MNS 6274:2013(дүнсэн тамхи) стандартад заасан тамхийг ойлгоно.

    Албан татвар суутгагч суутгасан татвараа хэзээ төлж, тайлагнах вэ?
    Хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д: Албан татвар суутгагч нь тухайн сард борлуулсан бараа,үзүүлсэн үйлчилгээнд ногдох албан татварыг дараа сарын 10-ны дотор төлж, тайланг батлагдсан маягтын дагуу дараа улирлын эхний сарын 20-ны дотор харьяалах татварын албанд тушаана.

    Би супермаркет ажиллуулж, олсон ашгаасаа татвар төлдөг. Энэ хуулиар дахиад 1 хувийн татвар төлөх болж байна уу?

    Энэ тохиолдолд та борлуулсан буюу жижиглэнгээр худалдаалж буй бүх төрлийн согтууруулах ундаа, тамхиндаа 1 хувийн татварыг худалдан авч буй этгээдээс суутган авч, төсөвт төлөх үүрэг хүлээж байгаа болохоор та биш худалдан авагч татвар төлж байна гэж ойлгоно.

    Би кафе ажиллуулдаг, гэтэл татварын байцаагч нийслэл хотын албан татвар суутгагчаар бүртгүүл гэсэн шаардлага тавиад байна.Хуулинд кафе биш рестораны үйлчилгээ гэж байсан шүү дээ.

    Та кафе ажиллуулдаг бол согтууруулах ундааны зарим төрлөөс зарж борлуулах зөвшөөрөлтэй байдаг.Тиймээс нийслэл хотын албан татвар ногдох согтууруулах ундааны борлуулалтанд суутгагчаар бүртгээд, харин кафегаар үйлчилж байгаа үйлчилгээнд татвар суутгахгүй.

    Манай компани НӨАТ төлөгч учир бүх бараагаа НӨАТ-ын 10 хувийг шингээсэн дүнгээр худалдаалдаг, НХАТ-ыг тооцохдоо НӨАТ-тэй дүнгээсээ 1 хувийн татвар тооцох нь зөв үү?
    Хуулийн 11.3-д ”... албан татвар суутгагч нь нийслэл хотын албан татварыг ногдуулахдаа борлуулсан бараа, үзүүлсэн үйлчилгээний үнийн дүнд бусад албан татвар, төлбөр, хураамжийг оруулан тооцохгүй” гэж заасан тул танай компани НӨАТ-гүй үнээсээ 1 хувийн татвар тооцно.

    Амралтын газрын үйлчилгээ үзүүлдэг газар караоке,сауны үйлчилгээндээ татвар суутган авахгүй биз дээ?

    Нийслэл хотын албан татвар суутгагчийн тухайн цогцолбор, байгууламжид харьяалагдах, үйл ажиллагааны чиглэлдээ нийцсэн үйлчилгээг бүхэлд нь оруулан тооцож, /нийслэл хотын албан татварыг ногдуулах, төлөх, тайлагнах аргачлалын 4.3.3-д заасны дагуу /нийслэл хотын албан татвар ногдуулна.

    Манай компани ресторан түрээслэн үйл ажиллагаа явуулдаг, нийслэл хотын албан татвар төлөгчөөр хэзээ хэрхэн бүртгүүлэх вэ?

    Танай компани ресторан түрээслэн үйл ажиллагаа явуулж байгаа бол татвар ногдох бараа борлуулсан, үйлчилгээ үзүүлсэн өдрөөс эхлэн албан татвар суутгагчаар татварын албанд бүртгүүлэх үүрэгтэй. Албан татвар суутгагч нь татварын албанд бүртгүүлэх хүсэлтийг ТХ-01 маягтын дагуу цахим хэлбэрээр харьяалагдах татварын албанд гаргана. Татвар төлөгчийн хүсэлтийг үндэслэн татварын алба нь албан татвар суутгагчаар бүртгэнэ.

    Манай компани зочид буудлын үйл ажиллагаа эрхлэн үсчин, гоо сайхан, рестораны үйлчилгээгээ хувь хүн болон компанид түрээсэлдэг.Татвараа хэн нь төлж, тайлагнах вэ?

    НХАТ суутгагч нь тухайн цогцолбор, байгууламжид харьяалагдах, үйл ажиллагааны чиглэлдээ нийцсэн ресторан, баар, зочид буудал зэрэг үйлчилгээг түрээслүүлсэн тохиолдолд уг үйлчилгээг үзүүлж буй түрээслэгчийг НХАТ суутгагчаар бүртгэж, албан татвар тооцох үнэлгээг түрээслэгчийн үзүүлсэн үйлчилгээний үнийн дүнгээс тооцох тул /НХАТ-ыг ногдуулах, төлөх, тайлагнах аргачлалын 4.3.3-д заасан/ ресторан түрээслэгч нь суутгагчаар бүртгүүлэн тайлагнаж , харин үсчин гоо сайхан нь зөвхөн түрээсийн орлогоос нь танай зочид буудлын үйлчилгээний орлогод оруулан тооцно.

    Паб гэсэн хаягтай газрууд баарны үйлчилгээ мөн үү. Баарны үйл ажиллагааг нэр томъёоны хувьд тайлбарлаж өгнө үү?

    Баар гэдгийг Монгол Улсын МNS 4946:2005 стандартын 3.4-т заасан шаардлагыг хангасан хөгжим, гэрэлтүүлэг болон тусгай зориулалтын бусад төхөөрөмжөөр тоноглогдсон, үйлчлүүлэгчийн амралт, чөлөөт цагийг тав тухтай өнгөрүүлэхэд зориулагдсан, төрөл бүрийн ундаа, хөнгөн зууш, амттанаар үйлчилдэг үйлчилгээний газрыг нэрлэнэ.

    НХАТ суутгагч нь төлбөрийн баримт заавал үйлдэх үү?

    Нийслэл хотын албан татвар ыг ногдуулах, төлөх, тайлагнах аргачлалын 4.3.3-д заасан /НХАТ суутгагч нь албан татварыг бараа борлуулсан, үйлчилгээ үзүүлсэн тухай бүр суутган авч, энэ тухай төлбөрийн баримт үйлдэж, нийслэл хотын албан татвар төлөгчид олгоно. Төлбөрийн баримтад албан татварын хувь хэмжээ болон албан татварын дүнг тусгасан, төлбөрийн баримтад тавигдах ерөнхий шаардлагыг хангасан байна” гэж заасан.

    Манай компани зочид буудлаа бүхэлд нь түрээслүүлсэн бол түрээслүүлэгч нь татвараа суутгаж төлөх үү?

    Зочид буудал, амралтын газрын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий этгээд тухайн цогцолбор, байгууламжийг бүхэлд нь түрээслүүлсэн тохиолдолд түрээслэгчийг нийслэл хотын албан татварыг суутгагчаар бүртгэж, албан татвар тооцох үнэлгээг түрээслэгчийн үзүүлсэн үйлчилгээний үнийн дүнгээс нь тооцно.
    Бөөнөөр болон жижиглэнгээр худалдаалах гэдгийг ялгаж тайлбарлаж өгнө үү
    НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 1 сарын 17-ны өдрийн 07 дугаар тогтоолоор батлагдсан ”Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1.1-2.1.2-д: ”Бөөний худалдаа” гэж хэрэглээний болон үйлдвэрлэлийн зориулалттай барааг жижиглэн худалдаа эрхлэгч этгээдэд их хэмжээгээр худалдах үйл ажиллагааг; ”Жижиглэн худалдаа” гэж хэрэглэгчийн хэрэгцээнд зориулан барааг худалдах үйл ажиллагааг ойлгоно.

    ”Жижиглэнгийн худалдаагаар борлуулсан бүх төрлийн согтууруулах ундаа” гэдэгт юу хамаарах вэ?

    Монгол Улсын MNS 0179:2009 (60 хүртэл хувийн хүнсний спирт агуулсан архи), MNS 5984:2009 (ликёр болон ликёрийн төрлийн архи), MNS 5074:2011 (төрөл бүрийн дарс, дарсны төрлийн бүтээгдэхүүн), MNS 0181:2008 (бүх төрлийн бүрийн шар айраг), стандартад заасан согтууруулах ундааг ойлгоно.

    Нийслэл хотын албан татварын тухай хуулийг батлан гаргах эрх зүйн шаардлага юу байсан бэ?

    Манай Улсад “Нийслэл хотын албан татварын тухай хууль”-ийг батлах эрх зүйн үндэс бий болоод 20-оод жил өнгөрч байгаа ч өнөөг хүртэл хуульчлагдан батлагдаагүй байсан.Тухайлбал: “Монгол Улсын Төсвийн тухай хууль”-ийн 23 дугаар зүйлийн 23.6.1-т “Нийслэлийн төсвийн орлогын татварын нэр төрөлд Нийслэл хотын албан татвар орно” гэж заасан; • “Монгол Улсын Татварын ерөнхий хууль”-ийн 7 дугаар зүйлийн 7.4.14-д “Нийслэл хотын албан татвар” гэдгийг орон нутгийн албан татварын орлогын нэг бүрэлдэхүүн хэсэг болгон тогтоосон; • “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн 19 дүгээр зүйлд “Нийслэл хот албан татвартай байна. Нийслэл хотын албан татварыг хуулиар тогтооно” хэмээн тус тус заасан байдаг нь энэхүү хууль батлагдан гарах үндэслэл болсон.

    Нийслэл хотын албан татвартай холбоотой цогц мэдээллийг та бүхэн www.ubtax.mn цахим хуудсаас авах боломжтой гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилдцах хэлтсээс мэдээллээ.
  • Ц.Нямдорж: МАНАН-гийн загалмайлсан эцэг нь Н.Энхбаяр, М.Энхсайхан нар шүү
    2015 оны 11 сарын 17
    Ц.Нямдорж: МАНАН-гийн загалмайлсан эцэг нь Н.Энхбаяр, М.Энхсайхан нар шүү
  • Францтай “Сургалтын хамтарсан тэтгэлгийн хөтөлбөр” хэрэгжүүлнэ
    2015 оны 11 сарын 17
    Франц улстай “Сургалтын хамтарсан тэтгэлгийн хөтөлбөр” хэрэгжүүлнэ
  • Элэгний өвчлөл, эндэгдлийг бууруулах дэд хөтөлбөр баталлаа
    2015 оны 11 сарын 17
    Вируст хепатитаас сэргийлэх, элэгний өвчлөл, эндэгдлийг бууруулах дэд хөтөлбөр баталлаа

    Вируст хепатитаас сэргийлэх, элэгний өвчлөл, эндэгдлийг бууруулах дэд хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд, шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах замаар санхүүжүүлж ажиллахыг Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, Сангийн сайд Б.Болор, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

    Вируст хепатитийн анхдагч урьдчилсан сэргийлэлтийг оновчтой зохион байгуулах, халдварыг эрт илрүүлэх, хүн амын дундах вирусын халдварын тархалтыг хязгаарлах, элэгний өвчлөл, түүнээс үүдэлтэй архаг үрэвсэл, цирроз, анхдагч өмөнгийн шалтгаан, нас баралтыг бууруулах зорилгоор энэхүү дэд хөтөлбөрийг баталсан байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хепатитийн халдварыг хянах, сэргийлэх чиглэлд төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, шийдвэр гаргагчдын оролцоо нэмэгдэж, салбар дундын үйл ажиллагаа эрчимжинэ гэж үзэж байна.

    Хөтөлбөрийн хүрээнд вируст хепатитийн халдварын архаг болон шинэ тохиолдол бүрийг давхардуулалгүй хүн бүрээр бүртгэх, хянах, цахим мэдээллийн сүлжээ нэвтрүүлэх, халдвартай иргэдийг бүртгэх мэдээллийн нэгдсэн цахим программыг боловсруулж ашиглахаар төлөвлөжээ. Энэ санд бүртгэгдсэн иргэдэд элэгний С вирусыг эмчлэх ХАРВОНИ эмийг худалдах ажлыг эхлүүлэх юм байна.
  • Шинэ цэвэрлэх байгууламжийг концессоор барина
    2015 оны 11 сарын 17
    Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн байгуулах эрчим хүчний цогцолборыг нүүрсээр хангахыг үүрэг болголоо - See more at: http://zasag.mn/news/view/11408#sthash.ztLYAZ8k.dpuf
  • Нийтийн тээврийн 114 буудлыг бүрэн шинэчлэв
    2015 оны 11 сарын 17
    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Худалдаа хөгжлийн банкны санхүүжилтээр “Жи Си Деко Монгол” ХХК-тай хамтран хотын төвийн автобусны буудлуудыг бүрэн шинэчилллээ.
    Ингэснээр автобусны буудлууд байнгын арчилгаатай болж байгаа төдийгүй, иргэд автобус хүлээж зогсох зуураа эхний 20 минут үнэгүй интернэт ашиглах боломжтой болов.
    Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 114 автобусны буудлыг иж бүрэн шинэчлээд байгаа бөгөөд нийт 250 буудлыг яг ийм маягаар шинэчлэх юм.
    Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дуу, авиа, дохио сурах шинэлэг төхөөрөмжийг суурилуулж байгаа бөгөөд тохиргооны ажлуудыг хийж эхлээд байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвллэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Концессийн гэрээгээр барих асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ
    2015 оны 11 сарын 17
    Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад концессын барих-ашиглах-шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотод шинээр цэвэрлэх байгууламж барих-250000 м.куб/хоног хүчин чадалтай төсөл”-ийг нэмж оруулахаар шийдвэрлэж, концесс олгох уралдаант шалгаруулалтыг зохих журмын дагуу зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар нарт даалгалаа.
    1964 онд байгуулагдсан Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжид технологийн шинэчлэл, барилга байгууламжийн их засвар хийх, 250 000 метр куб/хоног хүчин чадал бүхий шинэ цэвэрлэх байгууламж барих зайлшгүй шаардлагатай байгаа юм.
    Төв цэвэрлэх байгууламж нь зөвхөн ахуйн бохир усыг цэвэрлэх технологитой боловч тус байгууламжид химийн өндөр бохирдолтой үйлдвэрийн бохир ус нийлүүлэгдэж байгаа нь биологи цэвэрлэгээний чанарыг бууруулах гол хүчин болж, стандартын шаардлагад нийцтэл цэвэрлэж чадахгүй байна.
    Лаг бүрэн боловсруулах систем өнөөгийн цэвэрлэх байгууламжид огт байхгүй бөгөөд хүнд металлын агууламжтай хаягдал лаг тунадасыг цэвэрлэх байгууламжийн лагийн талбайд ил задгай хатаадаг нь агаарын бохирдол үүсгэх гол шалтгаан болоод байна.
    Техник тоног төхөөрөмж нь хуучирч муудсанаас байгууламжийн эрчим хүчний хэрэглээ өндөр, эрчим хүчний зардалд нэг сард 250 сая төгрөг зарцуулж байна.
    Технологийн хоцрогдол, техник тоног төхөөрөмж хуучирсан, бетон арматурчлал, суурин барилга байгууламжийн элэгдэл зэргээс үүдэн Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа зогсоход хүрээд байгаа юм гэж Засийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
  • УИХ-ын гишүүн Р.Амаржаргал ”Цензургүй ярив”
    2015 оны 11 сарын 17
    <iframe width=”560” height=”315” src=”https://www.youtube.com/embed/AehNIs5O3WQ” frameborder=”0” allowfullscreen></iframe>
  • Исламын Улс бүлэглэл удахгүй АНУ-д Вашингтонд халдана гэж мэдэгдлээ
    2015 оны 11 сарын 17
    Исламын Улс бүлэглэл удахгүй АНУ-д Вашингтонд халдана гэж мэдэгдлээ
  • ”АПУ”-гийн борлуулагчийг хөнөөсөн этгээдэд 24 жилийн хорих ял оноов
    2015 оны 11 сарын 17
    ”АПУ”-гийн борлуулагчийг хөнөөсөн этгээдэд 24 жилийн хорих ял оноожээ.
  • С.Эрдэнийг БНСУ-д эмчлүүлэхээр болжээ
    2015 оны 11 сарын 17
    Өнгөрсөн баасан гарагт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ хэвлэлийн бага хурал хийх үеэрээ өөрийгөө шатаасан хэрэг гарсан.
  • “Хэн ч зарлаж завдаагүй дэлхийн 3 дугаар дайн” арга хэмжээ боллоо
    2015 оны 11 сарын 17
    Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон НҮБ-аас авто замын ослын хохирогчдын дурсгалыг хүндэтгэх өдрийг дэлхий нийтээр тэмдэглэх арга хэмжээ авч байна. ДЭМБ-ын байнгын дэмжлэгтэйгээр зам тээврийн ослын хохирогчдын дурсгалыг хүндэтгэх дэлхийн өдрийг тогтоох асуудлыг 2004 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралдаанаар хэлэлцсэнээр, НҮБ-ын 2005 оны 60/5 тоот тогтоолоор ”авто замын ослоор хохирогчид, тэдний гэр бүлийнхэнд хангалттай анхаарал хандуулах” зорилгоор дэлхий нийтийн хүндэтгэлийн өдрийг баталжээ. НҮБ-ын гишүүн болон олон улсын хамтын нийгэмлэгийн орнуудыг энэ өдрийг тэмдэглэж байхыг уриалж, жил бүрийн арваннэгдүгээр сарын гурав дахь ням гаригт зам тээврийн ослын хохирогчдын дурсгалыг хүндэтгэх дэлхийн өдөр 2015 оны 11 дүгээр сарын 15-нд тохиож байна.
    Манай улс 2 дахь жилдээ “Зам тээврийн ослоор хохирогсдод хүндэтгэл үзүүлэх өдөр”, “Хэн ч зарлаж завдаагүй дэлхийн 3 дугаар дайн” арга хэмжээг нийслэл, аймаг, сум, дүүргийн хэмжээнд зохион байгуулан явууллаа. Арга хэмжээний үеэр зам тээврийн ослоор хохирогсдод дуугүй зогсож хүндэтгэл үзүүлж, зул өргөх арга хэмжээг зохион байгуулж, Гандан тэгчинлэн хийдийн лам нараар ном уншуулж, уриалга, лоозон барьж хүндэтгэлийн жагсаал хийн, зам тээврийн ослоор хохирогсод болон зам тээврийн ослын үр дагаврыг арилгахад оролцдог хүмүүсийн дунд уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлэх, зам тээврийн ослын нас баралт, гэмтлийн статистик мэдээ, ноцтой ослыг харуулсан зурагт самбар, үзэсгэлэнг иргэдэд үзүүлж, зам тээврийн ослын хор уршгийг харуулсан үзүүлэх тоглолт хийн, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлсэн сэрэмжлүүлэг гаргах, гарын авлага материал тараах, анонс байрлуулах зэрэг ажлуудыг зохион байгууллаа .
  • Н.Энхбаяр, Н.Удвал нараас АТГ мэдүүлэг авчээ
    2015 оны 11 сарын 17
    Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамбыг баривчилснаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Хамгийн суулд авсаи мэдзчллээр өнгөрсөн баасан гаригт МАХН- ын дарга Н.Энхбаяр болон Эрүүл мэндиин сайдаар ажиллаж байсан Н.Удвал нарыг АТГ-ынхан дуудаж, мэдуүлэг авсан талаар эх сурвалж мэдэалэв. Мэдүүлэг авсан шалтгаан нь Г.Шийлэгдамбатай холбоотой аж. Тэрбээр ажльшхаа өроөнд ямар зорилгоор их хэмжээний менгө хадгалах болсои, энэ менгө нь намын санхүүжилтгэй холбоотой эсэхийг намын даргаас нь тодруулсан байна. Харин Н.Удвалаас Эрүүл мэндийн яаманд хэрэгжүүлсэн төсөл, тендерийн талаар шдрхүпга авчээ

    Мөн Эрүүл мэнд, спортын яаынь Төрийн нарийн бичгийн дарга ГГанчимэгтэй холбсютой хэд асуудлыг тодруулжээ. Ингэхдэз түүнийг намынхаа санхүүжит: ийг хариуццаг уу гэсэн асуулт тавьсан байна.
    Ерөнхийдөө АТГ, МАХН-ын уцирдлагуудаас ийнхүү шат дараалан мэдүүлэг, тодруулга
    аваад байгаа нь зарим хэргийн ожүүрээс атгасан байж болзошгүй 1эх хардлага төрүүлж байгаа юм. Гэхдээ өнөөдрийн байддаар Г.Шийлэщамбатай холбоотой асуудлаар АТГ ямар нэгэн тайлбар, мэдзэлал өгөө1үй 6aiina. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр ПШийлэгдамбыг хоригдохоос хэд хоногийн өмнө Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өрөөцдөө дууцаж уулзжээ. Ерөнхий сайд ПЛшшэгдамбад, “төсөв хэлал- цзж байгаа ийм үед гар утсаа салгаад хзд хоног хаагуур явсан юм. Салбарын чинь асуудал хзцүүдлээ” гэж хатуухан т)млэсэн байна.
    Түүний дараахан ердөө хоер хоногийн дараа ЕШийлэгдамбыг АТГ-аас баривчилжчэ. АТГ түүнийг баривчлах үедээ гүйцэтгэх ажиллагаа явуулжээ.
    Тодруулбал, одоо хэвлэлээр «одээлээд буй 500 сая төгрөг нь түүний ажлын өрөөнд баш аагүй, харин 120 сая төгрөг бэлнээр байсан гэдгийг эх сурвалж хэлж байгаа юм. Энэ мөнгийг авахдаа Г.Шийлэгдамба гар угсаараа хэн нэгэнтэй ярьж, ажлын өреөндөө авчирсан үед нь саатуулсан гэнэ. Өөрөөр хэлбэл, түүнийг ийм хэмжээний мөнгө авахыг оролдож байгааг хэн нэгэн утсаар дамжуулсан байж бсшзошгүй юм. Гэхдээ төрийн өндөр албан тушаалтан хүн ийм их хэмжээний мөнгийг ямар зорилгоор оройн цагаар ажлынхаа өрөөнд хадгалав гэдэг нь яах аргагүй асуудал дагуулж буй. Түүнийг намынх нь нөхөд хүнийхээ хувьд сайн, ерөнхийдөө намынхаа санхүүжилгийг олдог байсан талаар одоо ярьж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Г.Шийлэщамба мөн л намын санхүүжилгайн асуудлыг зохицуулсан гзж байв.
    Одоо тус намд ямар асуудал үүсээд байна ю. Намын дарга Н.Энхбаяр МАН-тай хамтрах асууцлыг сүүлийн үед идэвхийлэн хөөцөлдөж байгаа аж. Харин УИХ-ын гишүүн Г.Баасанхүү намынхантайгаа таарамж муутай яваа.
    Түүнийг хуульч хүний хувьд ГШийлэгдамбатай холбоотой хэрэг дээр ажилла гэсэн ч татгалзжээ. Мөн Н.Удвалын хувьд намынхаа нөхөдтэй харилцаа бараг тасарсан, мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр л авч байгаа гэнэ. Түүнд ингэх шалггаан байгаа бололтой. Зарим эх сурвалжийн мэдээлснээр, Н.Удвал зарчимтай хүн учраас зарим нэг зүйл дээр намын дарга Н.Энхбаяртай хэя амаа ололцоогүй тал бий аж. Харин намынхаа төлөө Хууль зүйн дэд сайд асан Э.Эрдэнэжамъян нэлээд санаа тавьж байгаа гэсэн. Тэрбээр, намынхаа удирдлагуудын харилцааг сайжруулах тал дээр анхаарал тавихаас гадна одоо хоригдоод буй Г.Шийлэгдамбын төлөе гүйж байгаа сурагтай. Харин Шадар сайд Ц.Оюунбаатар үүсээд байгаа нөхцөл байдалд хуулийн хүрээнд хандах байр суурь баримталж байгаа аж. Ерөнхийдөө тус намынхан дотроо эв түнжин муугай, бие биеэ бурууггасан байдалтай байгааг эх сурвалж хэлж байна.
  • Д.Булганы хоригдох хугацааг сунгажээ
    2015 оны 11 сарын 17
    17 жилийн өмнө бусдын гарт онц хэрцгийгээр хөнөөгдсөн УИХ-ын гишүүн асан С.Зориг агсны гэргийг өнгөрсөн баасан гарагийн шөнө цагдаагийн байгууллагаас саатуулсан. Түүнийг хуулийн дагуу 72 цаг саатуулсан бөгөөд саатуулах хугацаа дууссан тул хорих хугацааг дахин 14 хоногоор сунгасан байна.

    Ингэснээр Д.Булганыг сэжигтнээр татан байцааж эхэлжээ. Д.Булганыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан гэж байгаа ч ШШГЕГ-ын баттай эх сурвалж ”Д.Булган цагдан хорих 461 дүгээр ангид ирээгүй. Одоогоор хаана хоригдож байгааг нь мэдэхгүй” гэх тайлбарыг өгч байна. Д.Булганыг цагдан хорьсон шалтгаан нь одоогоор тодорхойгүй байгаа. Цагдаагийн байгууллагаас ”цагдан хорьсон нь үнэн” гэсэн боловч ямар шалтгаанаар хорьж, шалгаж байгаа талаараа мэдээлэл өгөх боломжгүй гэж байгаа юм. Тэрбээр С.Зориг агсны хэргийн ганц гэрч тул түүнийг уг хэрэгтэй холбогдуулан саатуулсан гэж хэвлэлүүд мэдээлж байгаа ч баттай бус. Юутай ч Д.Булганыг цагдаагийн байгууллагаас сэжигтнээр татан, 14 хоног цагдан хорихоор боллоо. Мөрдөн байцаалтын явцад шаардлагатай гэж үзвэл түүнийг яллагдагчаар татан дахин 2 сар хорьж, шалгах юм.
  • Хот байгуулалтыг цогцоор нь хэрхэн шийдэх талаар ярилцлаа
    2015 оны 11 сарын 17
    Хот байгуулалтыг цогцоор нь хэрхэн шийдэх талаар ярилцлаа
  • Д.Батсүрэн: Могойн чуулган манай гэрт болдог
    2015 оны 11 сарын 17
    Булган аймгийн Хутаг-Өндөр сумын иргэн Д.Батсүрэнгийн гэрт могой үүрэлж, ”хамт” амьдрдаг болжээ.
  • Тогоотой хоолонд хүүхэд унаж түлэгдэн нас баржээ
    2015 оны 11 сарын 17
    БГД-7 “ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт эмчлүүлж байсан хүүхэд нас барсан” гэх мэдээллийг 11-р сарын 16-ны 05:30-д шалгахад: Хэнтий аймаг Хэрлэн суманд суух Э /эм.3н/ нь 11-р сарын 01-нд гэртээ тогоотой хоолонд унаж биеийн 50-60% түлэгдэлт оноштой эмчлүүлж байгаад нас барсан хэргийг БГДЦХ-2 шалгаж байна.
  • Өвөрхангайд таван хүн ослоор нас барлаа
    2015 оны 11 сарын 17

    Өвөрхангай аймаг: “Бат-Өлзий сумын 2-р баг Дунд халзан гэх газар “Маяти” автомашин уулын уруу онхолдож Г, Ц, О, Б, Б нарын 5 хүн газар дээрээ нас барсан” хэргийг шалгаж байна.
  • ЭЕШ-ын оноо 720-иос дээш бол оюутны 70 мянгыг авах боломжтой
    2015 оны 11 сарын 17
    “Оюутны 70 мянга”-ыг олгох журам хоёр дахь удаагаа өөрчлөгджээ.
5766 5767 5768 5769 5770 5771 5772
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Ган-Очир: Тоглоомын дүрмээ тодорхой болгоод ард түмэнд мөрийн хөтөлбөрөө танилцуулж ялалт ялагдлаа шийдье
    10 цаг 0 мин
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
    10 цаг 8 мин
  • Counter-Strike 2 жирийн тоглогчид хүртэл мөнгө олох боломжтой экосистем болон хөгжиж байна
    11 цаг 50 мин
  • GalOl app нээлтээ хийлээ
    13 цаг 32 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр нийслэлд 38 хүн, хөдөө орон нутагт 26 хүн хэвтэн эмчлүүлж байна
    15 цаг 9 мин
  • Өнөөдөр дэлхийн "Олон улсын ухамсрын өдөр" тохиож байна
    15 цаг 13 мин
  • Халхгол сумын “Зүүн модон-овоо” гэдэг газар гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    15 цаг 17 мин
  • 3х3 ААШТ: Эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд хэсгээ тэргүүллээ
    15 цаг 23 мин
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
    15 цаг 52 мин
  • Нойтон цас орж, сэрүүснэ
    16 цаг 7 мин
  • Улсын аварга Г.Эрхэмбаярын нэрэмжит барилдаанд хэн түрүүлэх вэ?
    16 цаг 17 мин
  • 2026 оны улирлын хамгийн чухал хэсэг эхэлж буй энэ үед Барселона баг томоохон сорилттой тулгарлаа
    Уржигдар 13 цаг 25 мин
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
    Уржигдар 12 цаг 48 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 12 цаг 36 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Уржигдар 12 цаг 27 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Уржигдар 12 цаг 14 мин
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    2026-04-03
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
    2026-04-03
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
    2026-04-03
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
    2026-04-03
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • DEK vs BOOGIE: 100 сая төгрөгийн төлөөх багийн халз тулаан болно
  • Судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах арга хэмжээний нээлт болов
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК