-
2015 оны 11 сарын 16
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2011 онд “Эмэнд нянгийн тэсвэржилт үүсэхээс сэргийлэх арга хэмжээ авах тухай” зургаан үндсэн чиглэлийг батлан, гишүүн орнуудаа энэ чиглэлд үйл ажиллагаагаа хандуулахыг уриалсан билээ.
-
2015 оны 11 сарын 16
Хил, хорио цээрийн хяналтын газраас “Хүний төлөө – Хилийн хяналт” сарын аян болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрын хамтран баталсан сургалтын хөтөлбөрийн дагуу “Барааны ангилал, хэрэглээ” сэдэвт цуврал сургалтыг 2015 оны 11 сарын 9-өөс 13-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Уг сургалт нь танхимын ба зайны хосолсон хэлбэрээр зохион байгуулагдсан бөгөөд МХЕГ, НМХГ-ын улсын байцаагчид танхимаас, хилийн боомтууд болон Дархан, Эрдэнэт хотоос зайны-онлайн хэлбэрээр хамрагдав.
Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем, барааны ангилал, хэрэглээний талаар мэдлэг олгох сургалтыг ГЕГ-ын Сургалт, судалгааны төвийн багш, Гаалийн итгэмжит зөвлөх С.Энхтуяа, ГЕГ-ын дэргэдэх Гаалийн төв лабораторийн дарга С.Цэрэнчимэд нар тус тус хичээлийг орж, хилийн мэргэжлийн хяналтын 70 гаран улсын байцаагч хамрагдлаа.
-
2015 оны 11 сарын 16
Бөөрний хорт хавдартай хэмээн оншлогдсон нэг ой таван сартай М.Мөнхсүлд хүүд туслах хандивийн аян өрнөсөөр байна.
-
2015 оны 11 сарын 16
”Ахлагчийн жил”-ийн хүрээнд арга хэмжээ зохион байгуулсаар байна
-
2015 оны 11 сарын 16
Улирлын томуугийн эсрэг вакциныг өнгөрсөн сараас эхлэн ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетаар хийж эхэлсэн бөгөөд ханиад томуу их байгаагаас үүдэн хувийн хэвшлийн зарим эмнэлэгүүдэд хийж байна.
Энэ жил аймгууд, дүүргүүд, албан байгууллагын захиалгад үндэслэн нийт 45000 хүн тун томуугийн вакцин хүлээн авч хуваарилан хүргүүлж байна. Үүнд 21 аймгийн Эрүүл мэндийн газарт-16000 хүн тун, нийслэлийн дүүргүүдийн Эрүүл мэндийн нэгдэлд 5000 хүн тун, эмнэлгүүд, хил, гааль, цагдаа, онцгой байдал, нийтийн тээвэр, тохижилт үйлчилгээний гэх мэтийн эрсдэлтэй ажлын байранд ажилладаг ажиллагсад болон хүүхэд асрах газрууд, нялхсын клиник сувилал гэх мэтийн 40 гаруй байгууллагад 24000 хүн тун вакцин хуваарилсан аж.
-
2015 оны 11 сарын 16
Хөдөө орон нутагт: Төв аймгийн Эрдэнэ сант сумын Өндөр толгой гэх газарт Т.Prius маркийн У жолоочтой авто машин онхолдож зорчигч 32 настай эмэгтэй М нас барсан.
Цас орж замын нөхцөл байдал хүндэрсэн хальтиргаа гулгаа ихээр үүссэн байх тул замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та тээврийн хэрэгслийн дугуйгаа өвлийн дугуйгаар солих, зорчих хэсгийн гадаргуу, тээж яваа ачаа, замын нөхцөл байдалд хурдаа зөв тохируулан анхаарал болгоомжтой оролцохыг зөвлөж байна.
-
2015 оны 11 сарын 16
“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийн ажилчид “Цас цэвэрлэгээний шинэ менежмент”-ийг хэрэгжүүлж эхэлжээ.
-
2015 оны 11 сарын 16
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас гэрэлтүүлгийн ашиглалт, засвар үйлчилгээ хариуцсан компаниудын ажилтай танилцаж шалгалт хийлээ. Шалгалтын үеэр гэрэлтүүлгийн тоноглол, тэжээлийн кабель, удирдлагын щит, самбарт хийх засвар үйлчилгээ, гэрэлтүүлгийн урсгал засварын ажлыг графикт хугацаанд хийж дуусгасан эсэхийг үзэж, засварын цех, техникийн хүчин чадал, хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн дэглэмийг хэрхэн мөрдөж байгаатай газар дээр нь танилцав.
Мөн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн асалтыг “Тулга“ системийн тусламжтай хянаж байгаа эсэхийг шалган иргэдийн санал хүсэлтийг тухай бүрт нь барагдуулахад анхаарч ажиллах хэрэгтэйг үүрэг болгосон юм.
Энэ үеэр гэрэлтүүлгийн компаниудын удирдлагууд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн тоног төхөөрөмжийг хулгайд алдах нь ихэссэн нь гэрэлтүүлгийн асалтанд сөргөөр нөлөөлж байгааг танилцуулсан.
Шалгалтын ажлын хэсгээс тухайн байршлуудад камер байрлуулан нийтийн ээмшлийн эд хөрөнгөд санаатайгаар хохирол учруулж олон нийтийн эрх ашгийг зөрчсөн хүмүүст хуулийн дагуу хатуу хариуцлага тооцох хэрэгтэй гэж үзэн холбогдох газруудад нь уламжлахаар боллоо гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
-
2015 оны 11 сарын 16
Ирвэс хамгаалагч бусдад хорлогдсон байж магадгүй
-
2015 оны 11 сарын 16
Гадаадын хөрөнгө оруулалт 516.3 сая ам.доллараар буурчээ
-
2015 оны 11 сарын 16
Солонгосчууд Ерөнхийлөгчөө огцрохыг шаардав
-
2015 оны 11 сарын 16
Тухайлбал: БГД-ийн нутаг Энэбишийн өргөн чөлөө, Гандангийн хойд автобусны буудлын замд Сутай буянт ХХК-ны Daewoo BS-106 маркийн автобусны жолооч Б нь явган зорчигч 59 настай эмэгтэй С-г мөргөж гэмтээсэн.
БГД-ийн нутаг Ард аюушийн өргөн чөлөө Капииал банкны урд замд Т.Raum маркийн авто машиины жолооч явган зорчигч 56 настай эрэгтэй Б гэмтсэн. Жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон.
-
2015 оны 11 сарын 16
2015 оны 11 дүгээр сарын 14, 15-ны өдрүүд буюу амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл хүлээн 604 авснаас зам тээврийн ослын 468 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 18 бүртгэгдэж 1 хүн нас барж, 18 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1, явган зорчигч 3, Зам тээврийн осолд 1 хүүхэд өртсөн. Үүнээс сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 1 хүүхэд. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 112 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан .
-
2015 оны 11 сарын 16
Т.Билгээ: Манай компанийн ажилчдад ажилгүй болох эрсдэл гарахгүй
-
2015 оны 11 сарын 16
Аймгийн Засаг даргын захирамжаар зохион байгуулагдаж байгаа “Хяналт шийдвэрлэлт-2015” нэгдсэн арга хэмжээний хүрээнд хяналт шалгалтад ажилласан цагдаагийн алба хаагчид Хэнтий аймгийн Биндэр сумын 3 дугаар багийн иргэн Ж нь 2015 оны 10 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд тус сумын нутгаас зохих зөвшөөрөлгүйгээр зэрлэг гахай, бор гөрөөс, зэвэг загас, мөн агнахыг хориглосон амьтан болох халиун бугыг хууль бусаар агнаж, амьтны эд эрхтэнг нь Улаанбаатар хотоос ирсэн иргэдэд худалдсан гэмт хэргийг илрүүлсэн байна. Шалгалтын явцад хууль бусаар ан агнасан болон худалдаж авсан хүмүүсээс бугын эвэр 2, бор гөрөөсний эвэр 1, чонын арьс 3, зэвэг загас 10 ширхэг, гахайн мах 2 хэсэг, 7 ширхэг ангийн буу зэрэг зүйлсийг эд мөрийн баримт болгон хураан авсан бөгөөд хориотой, ховор ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээ, нөхөн төлбөр нь 32.0 сая төгрөгөөр тооцогдож, эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Иймд иргэд та бүхэн хууль бус ан агнуур, мод бэлтгэл, худалдааны талаар мэдсэн, сонссон даруйдаа цагдаагийн алба хаагчид мэдээ мэдээлэл өгч, байгаль орчны журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд дэмжлэг үзүүлж хамтран ажиллана уу гэж Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл, мэдээллийн төвөөс мэдээлэв.
-
2015 оны 11 сарын 16
Цалин нэмэх асуудал ирэх жил хүртэл хойшлов
-
2015 оны 11 сарын 16
Улс тунхагласны баярын өдрийг тохиолдуулан, Хуулийн төв байгууллагуудын ажилтан, албан хаагчдын дунд уламжлал болон зохион байгуулагдаж ирсэн “Шилжин явах цом”-ын төлөөх 2015 оны тэмцээнийг Монголын Хуульчдын холбооноос зохион байгуулж байна.
Шатар, Снукер биллъяард, Ширээний теннис, Сагсан бөмбөг, Гар бөмбөг гэсэн спортын 5 төрлөөр хуульчид хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байгаа тэмцээн 2015 оны 11-р сарын 13-ны өдөр шатрын тэмцээнээр эхэлсэн бөгөөд 9 байгууллагын 27 тамирчин өрсөлдсөнөөс Улсын Ерөнхий прокурорын газар тэргүүн байрыг эзэллээ.
-
2015 оны 11 сарын 16
В.Путин,Б.Обама нар Сирийн асуудлаар зөвшилцөлд хүрлээ
-
2015 оны 11 сарын 16
Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс жил бүр жижиг дунд үйлдвэр эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүнийг зах зээлд таниулан сурталчлах, борлуулалтыг нэмэгдүүлэх, хэрэглэгч захиалагчтай холбож өгөх зорилгоор “Улаанбаатарт үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг уламжлалтай. “Улаанбаатарт үйлдвэрлэв - 2015” үзэсгэлэн худалдаа энэ сарын 20, 21, 22-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд болох бөгөөд тус үзэсгэлэнд нийслэлийн 140 гаруй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээр оролцох юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 11 сарын 16
Оюутны 70 мянгыг ирэх сард олгоно