-
2015 оны 11 сарын 16
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас “Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрх хасах ялаар шийтгүүлсэн ялтнуудын ял эдлэлтийн байдал”-ыг ахлах прокуророор батлуулсан удирдамжийн дагуу шалгасан байна.
2015 оны эхний 10 сарын байдлаар тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрх хасах нэмэгдэл ялаар шийтгүүлсэн 10 ялтан хяналтанд авагдсанаас 1 ялтны хугацаа дуусч, 9 ялтан хяналтанд байгаагийн 8 ялтан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялаар, 1 ялтан эмчлэх эрх хасах нэмэгдэл ялаар тус тус шийтгүүлсэн байна.
Тус шалгалтаар ШШГЕГ-ын харъяа Хархорин дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь Тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрх хасах ялын биелэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Монгол Улсын Хууль зүйн сайдын 2013 оны 06 сарын 11-ний өдрийн А/130 тоот тушаалаар батлагдсан “Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих журам”-ын дагуу хэрэгжүүлэн ажилласан гэж дүгнэгдсэн байна.
Мөн 2015 оны 08 дугаар сарын 11-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай Монгол улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрх хасах нэмэгдэл ялаар шийтгэгдсэн этгээдүүдэд өршөөл үзүүлэх тухай асуудлыг 2015 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхээр шийдвэрлүүлж, нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлсэн ба өршөөгдсөн этгээдүүдэд Сум дундын прокурорын газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх яриа таниулга хийжээ.
-
2015 оны 11 сарын 16
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийн барилгыг буулгажээ.
-
2015 оны 11 сарын 16
МАН: Үндсэн хуулийн 50 орчим заалтыг өөрчлөх төсөл өргөн барьсныг дэмжихгүй
-
2015 оны 11 сарын 16
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Франц улсад айлчлал хийхээр өнөөдөр эх орноосоо мордов.
-
2015 оны 11 сарын 16
ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Бокова-д Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Алтан гадас” одон олгохоор болжээ.
-
2015 оны 11 сарын 16
Гвиней: Танах сууринд тогтоосон хөл хориог цуцалжээ
-
2015 оны 11 сарын 16
Өнгөрөгч баасан гаригт/11.13/ “Эрдэнэс-Таван толгой” компанийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатааж, 200 гаруй хүний өмнөөс эсэргүүцлээ илэрхийлж буйгаа мэдэгдсэн. Түүнийг тэр даруйд нь 103-аар Түлэнхийн төвд хүргэсэн. Харин өнгөрөгч амралтын өдрүүдэд зарим сайтад С.Эрдэнэд Эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцааж байгаа талаар мэдээлэл гарсан.
Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулбал, С.Эрдэнийг хохирогчоор Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа гэв. Харин тодорхой албан тушаалтнуудыг Эрүүгийн хуулийн 95-1-ээр мөрдөн байцааж байгаа аж. Энэ зүйл заалт нь бусдыг амиа хорлоход хүргэсэн гэх үндэслэл юм байна.
-
2015 оны 11 сарын 16
Нийслэлийн хэмжээнд энэ сарын 15-наас 16-нд шилжих шөнө их хэмжээний цас орж, хальтиргаа гулгаа үүссэн.
-
2015 оны 11 сарын 16
УИХ-ын гишүүн, Сонгуулийн хуулийн ажлын хэсгийн ахлагч Р.Бурмаатай Сонгуулийн хуулийн төслийн талаар ярилцлаа.
-
2015 оны 11 сарын 16
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Дуурга багийн иргэн, 47 настай эрэгтэй Э айлд очихоор гараад сураггүй болжээ.
-
2015 оны 11 сарын 16
Хуулийн төв байгууллагуудын ажилтан, албан хаагчдын дунд жил бүр уламжлал болон спортын таван төрлөөр зохион байгуулагддаг “Шилжин явах цом”-ын төлөөх тэмцээн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шатрын төрлөөр эхэлж, 11 дүгээр сарын 14-ний өдөр биллъяард, 11 дүгээр сарын 15-ны өдөр ширээний теннисний төрлүүд амжилттай явагдлаа.
Улсын Дээд шүүх, Үндсэн хуулийн цэц, Улсын ерөнхий прокурор, Монголын Хуульчдын холбоо, Хууль зүйн яам, Авлигатай тэмцэх газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Монгол Улсын ба Үндэсний арбитр, Өмгөөлөгчдийн холбоо зэрэг есөн байгууллагын баг тамирчид өрсөлдөж байгаа уг тэмцээнд Улсын Дээд шүүхийн баг, тамирчид шатрын төрөлд Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн ажлын албаны дарга М.Дамирансүрэн, Танхимын тэргүүний туслах-ахлах шинжээч Э.Энхжаргал, ахмад Г.Даваацэрэн нар багийн дүнгээр 3 дугаар байр, биллъяардын эмэгтэй ганцаарчилсан төрөлд шүүгч Ө.Уянга 3 дугаар байр, ширээний теннисний багийн төрөлд шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Л.Батбаатар, шүүгчийн туслах-шинжээч Т.Жавхлантөгс нар 1 дүгээр байр, ганцаарчилсан эрэгтэй төрөлд шүүгчийн туслах-шинжээч Т.Жавхлантөгс 2 дугаар байр, ганцаарчилсан эмэгтэй төрөлд шүүгч Ж.Эрдэнэчимэг 3 дугаар байр тус тус эзэлж багийн дүнгээр 2 дугаар байранд тус тус шалгарлаа.
-
2015 оны 11 сарын 16
С.Зориг агсны эхнэр Д.Булганыг гэрээс нь баривчилж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан талаар бид мэдээлсэн. Харин түүнийг ямар шалтгаанаар саатуулсан нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
Тэгвэл Цагдаагийн ерөнхий газраас 14.00 цагт хэвлэлийн хурал хийж, энэ талаар мэдээлэл өгөхөөр болжээ.
-
2015 оны 11 сарын 16
Өвөрхангай Говь-Алтай, Хөвсгөл аймгуудад галзуу өвчин гарчээ.
-
2015 оны 11 сарын 16
Б.Гарамгайбаатар:
-
2015 оны 11 сарын 16
Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдын дунд “Авлигагүй Сүхбаатарчууд” тэмцээнийг уламжлал ёсоор 3 дахь жилдээ зохион байгууллаа.
Тэмцээнийг эссэ бичлэг, илтгэл, дэвжээ тэмцээн гэсэн гурван төрлөөр явуулж, дүүргийн албан хаагчид авлигын эсрэг ойлголт, мэдлэгээ уралдуулав. Засаг даргын Тамгын газрын Захиргаа хуулийн хэлтсийн мэргэжилтэн Г.Нямдорж эссэ бичлэг болон илтгэлийн тэмцээнд тэргүүн байр эзэлсэн байна. Дүүргийн Засаг даргын Тамгын газар, дэргэдэх хэлтэс, албадын хамтарсан 14 баг оролцсон “Дэвжээ” тэмцээнд Цагдаагийн хоёрдугаар хэлтэс тэргүүн байр, Засаг даргын Тамгын газрын баг хоёрдугаар байр, Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн баг гуравдугаар байр эзэлсэн юм.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан тэмцээнийг хааж үг хэлэхдээ “Авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн талаарх мэдлэгээ дээшлүүлэх, бататгах, авлигаас ангид байх, түүнээс урьдчилан сэргийлэх, албан хаагчдын илтгэх, үйл баримтыг бичгээр илэрхийлэх, багаар ажиллах ур чадварыг дээшлүүлэх зорилготой энэхүү тэмцээн жил ирэх бүр чанаржиж, улам өрсөлдөөнтэй болж байна” гэж онцлов.
-
2015 оны 11 сарын 16
Г.Уянга: С.Эрдэнэ өөрийгөө шатаансан хариуцлагыг Засгийн газар хүлээх ёстой
-
2015 оны 11 сарын 16
О.Баасанхүү: Гэр бүлийн тогтворгүй этгээдэд хариуцлага тооцуулна
-
2015 оны 11 сарын 16
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Хууль зүйн сайд Д.Дорлигжавт Увс аймгийн Баруунтуруун суман дахь Хилийн 0311 дүгээр ангид болсон үйл явцтай холбоотой асуудлаар асуулга хүргүүлжээ.
Тэрбээр асуулгадаа Хууль зүйн сайдад өмнө нь эл асуудлаар 2013 оноос хойш 4 удаа асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлт бүхий албан тоот хүргүүлж байсан гэдгийг дурдсан байна. Өөрөөр хэлбэл, 2012 оноос хойш нийтдээ Хилийн 0311 дүгээр ангид 19-21 насны 5 залуу нас барж, 5 залуугийн биеийн байдал хүнд, бусдын асаргаанд байгаа асуудалд салбарын сайдыг тодорхой хариу өгөх нь зүйтэй хэмээн тэрбээр үзэж байгаагаа албан тоотдоо илэрхийлсэн байна.
Цаашид Хөвсгөл аймгаас тус ангид цэрэг татлага явуулахгүй гэж байгаа ч өөр аймгийн хэн нэгэн эцэг эхийн хүүхдэд ийм байдал тохиолдохгүй гэх баталгаа байхгүй хэмээн үзэж Ц.Даваасүрэн гишүүн, илүү тодорхой хариу нэхэж байгаа юм байна. Мөн тэдгээр хүүхдүүдийн эцэг эхээс Хил хамгаалах ерөнхий газарт болон салбарын сайдад удаа дараа өргөдөл явуулж байсан боловч тодорхой хариу аваагүй гэнэ.
Иймээс асуулгын хариуг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар сонсох болно гэж Ц.Даваасүрэн хэллээ.
-
2015 оны 11 сарын 16
С.Зориг агсны эхнэр Д.Булганыг гэрээс нь баривчилж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан талаар бид мэдээлсэн.
-
2015 оны 11 сарын 16
С.Одонтуяа: С.Зориг агсаны хэргийн талаар бидэнд мэдээлэл ирээгүй байна