2013 оны 10 сарын 02
Монгол орон авлига хээл хахуулийн нүдэнд үзэгдэж, гарт баригддаггүй гамшигтай хүлээсэнд баглуулчхаад дороо дэвхцэж байгаа нь хэнд ч илэрхий. Шүүх, цагдаа, гааль, эрүүл мэнд, боловсрол, төрийн үйлчилгээ гээд нийгмийн харилцааны бух л салбар хээл хахуульд бүрэн автаж, мөнгөөр бүхнийг зохицуулдаг бохир систем цэцэглэн хөгжиж байгаа. Тэгвэл хэн ч халдаж зүрхэлдэггүй хээл хахуулийн цайрчихсан «вант улс»-руу сүрийг үзүүлэн орж чаддаг болсон гэж нэгэн газрыг магтах болсон.