2013 оны 10 сарын 02
Олон банк дампууруулсан гэх тодотголтой “Олон овоот”-ын асуудал намжаагүй байна. “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаяр “Анод”, “Зоос” банкнаас их хэмжээний зээл авч, хамгийн сүүлд “Жаст” группт зарсан. Гэсэн ч “Жаст” групп Олон овоотын төсөлд хөл тависнаар хэрхэн дампуурсан нь мартагдах болоогүй байна.