зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4354 4355 4356 4357 4358 4359 4360
  • Монгол Улс Белиз Улстай дипломат харилцаа тогтоох тухай албан мэдээнд гарын үсэг зурлаа
    2017 оны 6 сарын 22
    НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоох зорилтын хүрээнд Монгол Улс Белиз Улстай 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Нью-Йорк хотноо дипломат харилцаа тогтоох тухай хамтарсан албан мэдээнд талууд гарын үсэг зурлаа.

  • Г.Ариунбаатарт цагдаагийн хошууч цол олголоо
    2017 оны 6 сарын 22
    “Чингис хаан” одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин, цагдаагийн ахмад Г.Ариунбаатарт Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар цагдаагийн хошууч цол олголоо.
  • Шенгений орны визийг Монголоос авдаг боллоо
    2017 оны 6 сарын 22
    Шенгений орнууд руу зорчих визийг Бээжин явахгүйгээр Монгол дахь Италийн Элчин сайдын яаманд хандаж авах боломжтой болжээ.
  • Ж.Эрдэнэбат: Экспорт сүүлийн саруудад тогтмол 40 гаруй хувийн өсөлттэй байна
    2017 оны 6 сарын 22
    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2017.06.21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум болон аймгийн төвд ажиллаж иргэдтэй уулзлаа. Тэрээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, гарч байгаа үр дүн зэргийн талаар танилцуулж иргэдийн асуултад хариулав.

    Ерөнхий сайдын ажлыг авснаас хойшхи 10 гаруй сарын хугацаанд төсвийн алдагдал буурч, орлого ч нэмэгдсэн. Гадаад худалдааны эргэлт нэмэгдэж, экспорт сүүлийн саруудад тогтмол 40 гаруй хувийн өсөлттэй гарч байгааг тэрээр тэмдэглэлээ.

    Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тасралтгүй уруудаж хасах хувьтай гарч байсан эдийн засаг энэ оны эхний улирлын байдлаар 4.2 хувьд хүрч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ажилгүй иргэдийн тоо 5000 хүнээр буураад байгааг хэллээ. Эдийн засаг, санхүүгийн байдал сайжирч, тогтворжиж эхэлсэн гэж олон улсын шинжээчид дүгнэж байгааг ч Ерөнхий сайд онцоллоо. Мөн эдийн засагт ногоон гэрэл ассан учир ирэх оноос тэтгэвэр нэмж, 2019 оноос цалин нэмэх шийдвэр гаргасан. Зөвхөн тэтгэврийн нэмэлтэд гэхэд л 150 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөж байгааг дуулгалаа.

    Цаашид гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг эргэн олж авч хамтран ажиллах ёстой. УИХ, Засгийн газар нэг бодлогоор, нэг зүгт харж ажиллаж байгаа нь хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлж байна гэв. Сэлэнгэ аймаг газар тариалангийн бүс нутаг. Тариалан эрхлэгчид, ногоочид хамтарч зоорь барих хэрэгтэй, бүтээгч, үйлдвэрлэгч иргэн, аж ахуйн нэгжээ Засгийн газар бодлогоор дэмжинэ гэлээ. Мөн Ерөнхий сайдын хувьд алт, мод хоёроор оролдохгүй. Тухайлбал Ноён уулыг хөндөхгүй гэж хэлснийг иргэд талархан хүлээж авлаа.

    Газар тариалан эрхлэгчдэд Итгэлийн зээл олгон, мах, сүүний чиглэлийн эрчимжсэн аж ахуйг дэмжих, тэжээлийн тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор “Мах, сүүний анхдугаар аян” өрнүүлж аймгуудад сүүний үйлдвэр байгуулж эхэлсэн. Энэ аяны үр дүнд манай улс хуурай сүүний импортыг бүрэн халж, улмаар гадаад зах зээлд экспортлох боломж бүрдэнэ гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

    Мөн “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”, “Цалинтай ээж” хөтөлбөр, төрүүлсэн хүүхдийн тоогоор ажилласан жилийг 1.5 жилээр нэмж тооцох, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр, Тавантолгой зэрэг уул уурхайн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, нийгмийн даатгал, Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, “Насны хишиг” зэргийн талаар иргэдэд танилцууллаа.

    Мөн өдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат аймгийн төвийн “Сэлэнгэ” олон улсын худалдааны төвөөр орж лангуу эрхлэгчидтэй уулзсаны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын сонгуулийн сурталчилгааны хаалтын арга хэмжээнд оролцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Ц.Цэнгэл:“Цайны зам” санаачилгад идэвхтэй оролцсоноор манай улсын дэд бүтэц, аялал жуулчлалын салбар хөгжинө
    2017 оны 6 сарын 22
    Ц.Цэнгэл:“Цайны зам” санаачилгад идэвхтэй оролцсоноор манай улсын дэд бүтэц, аялал жуулчлалын салбархөгжинө
    Аялал жуулчлалыг бүс нутгийн хэмжээнд хөгжүүлэх “Цайны зам” төслийн хоёр дахь шатны уулзалтУлаан-Үүд хотноо энэ өдрүүдэд болж байна. Уг арга хэмжээндБайгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл оролцож байгаа билээ. Түүнийг уулзалтад явахаас нь өмнө ярилцсан юм.
    - “Цайны зам” төсөлд манай улс ямар оролцоотой байх вэ. Өнөө жилийн уулзалтаар ямар асуудлуудыг хэлэлцэх юм бол?
    -Аялал жуулчлалын сэдвээр Монгол, Орос, Хятад гурван улсын хүрээнд томоохон арга хэмжээ зохиогдсон нь “Цайны зам” төсөл юм. Уг төслийн анхны уулзалт өнгөрсөн 2016 оны есдүгээр сардХөх хотод сайд нарын түвшинд болсон. Энэ удаагийнх нь Улаан-Үүд хотод болно. Энэ үеэр “Цайны зам”-ыг бүс нутгийн хэмжээнд яаж хөгжүүлэхэд ямар албан ёсны баримт бичиг байгуулах тухай талууд санамж бичигт гарын үсэг зурна. “Цайны зам”-ын асуудал түүхэн ач холбогдолтой. “Цайны зам”-ыг европт хүргэсэн алдарт тэмээн жингийн замын үргэлжлэлийг орчин үеийн галт тэрэг, онгоц, авто тээврийн хэрэгслүүдээр яаж аялал жуулчлалын бүс бий болгох талаар энэ удаагийн уулзалтаар ярилцах юм. Мөн хаана, хаана, ямар, ямар хот тосгодод аялал жуулчлалын цогцолборуудыг бий болгох асуудлууд анхан шатнаасаа яригдаад хэрэгжээд явна. Тэгэхээр манай улсын хувьд тус арга хэмжээнд идэвхтэй оролцоно.
    -Энэ төсөл “Нэг бүс-нэг зам”-тай яаж уялдах боломжтой вэ?
    -БНХАУ-ын санаачилсан “Нэг бүс-нэг зам” бол дэлхийн улс орнуудыг дэд бүтцээр холбох том төсөл. Ази Европыг холбох ихээхэн ач холбогдолтой. Энэхүү “Цайны зам”-ын хоёр дахь уулзалт нь “Нэг зам-Нэг бүс” төсөлд манай гурван улс яаж холбогдох уу. Ямар хот, тосгод хэрхэн оролцох юм. Газ, автозам, төмөр зам, агаарын тээврийн харилцаанд хөрш гурван улс хэрхэн оролцох талаарх томоохон баримт бичгүүдийн эхлэл болж байгаагаараа онцлогтой. Тиймээс дэлхий дахины сонирхдог уул ус, ан амьтны, үзэсгэлэнт байгалийн, өв уламжлалын, соёлын зэрэг аяллын маршрут маань гурван улсын “Цайны зам” уулзалтын хүрээнд хөндөгдөнө. Тус арга хэмжээний гурав дахь уулзалтыг 2018 онд манай улсад зохион байгуулах юм
    “Цайны зам” санаачилгад идэвхтэй оролцсоноор манай улсын дэд бүтэц, аялал жуулчлалын салбархөгжинө
    -Энэ хүрээнд жуулчдын урсгалыг яаж нэмэгдүүлэх вэ. Энэ талаар ямар тооцоолол гаргасан бэ?
    -Хүрээгээ тэлсэн, сурталчилгаа мэдээллээ бүрэн дүүрэн өгсний үр ачаар манай улсыг зорин ирэх жуулчдын тоо нэмэгдэж байна. Жил тутамд долоо, найман хувиар өссөн үзүүлэлттэй байгаа. Тэгэхээр манай онгон зэлүүд байгаль, мал аж ахуй, нүүдэлчин соёл иргэншлийн тухай мэдээлэл европын болоод хөгжсөн орнуудад тархсан. Тэдний үзэж харах сонирхолыг ихээр татдаг.
    Мөн ирэх есдүгээр сард олон улсын аялал жуулчлалын сайд нарын уулзалт БНХАУ-д болно. Тус арга хэмжээндулс бүр өөрсдийгөө сурталчлах өдөртэй байх юм билээ. Энэ ч утгаараа Монгол Улсаас томоохон баг явж, улсаа сурталчлах юм.
    -Төмөр зам болон нислэгийн рейсийг нэмэгдүүлээд, тасалбарын үнийг буулгавал жуулчид ирэх юм биш үү?
    -Жуулчдыг татахад төмөр зам болоод агаарын тээврийн асуудалд онцгой анхаарахёстой. Олон километр газар VIPзэрэглэлээр явж байгаа хэрнээ суудал нь ор болдоггүй, босоогоор зорчих, онгоц нь жижиг гэх мэт асуудлууд бий. Дэд бүтцийн салбарыг хөгжүүлэхгүйгээр гадаадын жуулчид олноор ирэхгүй юм билээ. Тиймээс тохитой тухтай хурдны галт тэрэгтэй болох, зундаа томоохон онгоц нойтон түрээсээр авах, найдвартай тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийг бий болгох шаардлагатай. Дээр нь үйлчилгээний өндөр соёлтой байх ёстой. Үйлчилгээний хөтчийн боловсрол, ресторан, зоогийн газрын үйлчилгээгээ сайжруулж, хүмүүсийг эргэн татахуйц өндөр соёлд суралцах хэрэгтэй. Энэ хүрээнд томоохон сургалтуудыг хийх нь чухал гэж салбарын яам үзэж байгаа.
    Галт тэрэг, онгоцны рейсийг нэмэгдүүлж, тасалбарын үнийг хямдруулах тал дээр манай зүгээс саналаа Зам тээврийн яаманд тавьж байгаа. Тус яамнаас боломжит тооцоо судалгаагаа хийж, эхнээсээ ажил хэрэг болоод явж байна.
    -Манай улсад аялал жуулчлалын бодлого үгүйлэгдэж байгааг аяллын компаниуд хэлдэг. Жишээлбэл,гадны жуулчид, дотоодын аялагчдад хоёр өөр үнээр үйлчилдэг. Үүнийг бодлогоор зохицуулж болдоггүй юм уу. Ер нь аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгчдэд ямар шалгуур тавьдаг юм бэ?
    -Уг нь гадаад, дотоодын аялагчдад хоёр өөр үнээр үйлчилдэг байдлыг 20-иод жилийн өмнө болиулсан. Гэхдээ л энд тэнд хяналтгүй байдлаас болоод үнийн зөрүүтэй асуудлууд гараад байгаа. Үүнийг нэн даруй цэгцлэх нь зүйтэй.Аялал жуучлалын төв, холбоотой болохоор ажиллаж байна. Эдгээр байгууллага зочид буудалд стандартуудаа тавиад мэргэжлийн хяналтын байцаагч нар зүй ёсныхоо шаардлагыг тавиад ажиллабал хаана, хаанаа хариуцлагажина гэж итгэж байгаа.
    -Танай яам саяхан Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Энэ тухай дэлгэрүүлэхгүй юу?
    -Бичил уул уурхай эрхлэгчид буюу нинжа нарт манай зүгээс хаалт хориг тавьж чаддаггүй ч энэ хүмүүс байгалийг нэлээд ихээр сүйтгэж байна. Гэтэл манай яам энэ хүмүүст ямар нэгэн байдлаар хяналт тавьж чадахгүй байна. Тиймээс МХЕГ-ын зарим эрх үүргийг манай байцаагч, газрын дарга, хэлтсийн дарга нарт олгож хамтарч ажиллахаар болсон. Энэ хүрээнд уул уурхай,амьтан, ургамлын бусад аялал жуулчлалын хяналтыг бид тавих юм. Гэрээгээр мэргэжлийн хяналтын байцаагчийн эрхтэй хязгаарлах эрхтэй ажиллана гэсэн үг.
    -Бурхан халдун уулыг ЮНЕСКО-д бүртгүүлсэн. Үүний дараахан та “их цэвэрлэгээ” хийгээд ирсэн байх аа. Энэ талаар дэлгэхүүлэхгүй юу?
    -Урьд нь гурван удаа Бурхан халдун уулыг дэлхийн өвд бүртгэхээс татгалзсан. Шалтгаан нь хил хязгаар нь тодорхой биш, намагтай, шуудуутай, гол горхийг нь нарийвчлан гаргаагүй гэдэг асуудал байсан. Гэхдээ бид бүртгүүлж чадсан нь бахархал юм. Юнескогийн хуралд дэлхийн 184 улс орон оролцож, 21 орон үг хэлэх эрхтэй байдаг. Тэдгээр улсуудтай нэлээд сайн ажилласны үр дүнд Чингис хааны өлгий нутаг, тахиж шүтэж байсан гэдэг утгаар 18 улс нь дэмжиж, дэлхийн өвд бүртгэсэн. Энэ хүрээнд манай тусгай хамгаалалтын захиргааныхан анх байсан шинжээр нь онгон дагшин байлгах үүрэг хүлээсэн юм. Бурхан халдун уулын онгон дагшин байдлыг нь хадгалан үлдэхийн тулд хүний мөр гаргаж болохгүй пайз хадсан.Тэгэхээр онгон дээр гарч болохгүй. Дээр нь байсан овоонуудыг уулын бэлд шилжүүлсэн. Ингэснээр уулын орой дээр биш бэлд нь тахилга хийдэг, шүтдэг эхлэлийг тавина гэж найдаж байна.
    -Богд ууланд аялагчдад зориулсан авто зогсоол барих асуудал юу болсон бэ. Мөн соёмбот уулыг нөхөн сэргээх ажил ямар шатанд байна вэ?
    -Улаанбаатар хотынхоо ард иргэдийг чөлөөтэй Богд ууландаа гарахдаамашин тэргээ байрлуулах зогсоол, ариун цэврийн газрын асуудлыг шийдэхээр зам, талбайг нь засъя гэж байгаа. Манайх газрыг нь гаргаад өгсөн. Улаанбаатар хот мэргэжлийн үүднээс барилга байгууламжийг нь барих ёстой. Уг нь ерөнхий сайдын захирамжаар наадмын өмнө аюто зогсоолыг барих ёстой л доо. Одоогоор баригдсан юм алга. Нэг нь үүрэг далгавар өгдөг. Нөгөөх нь ингэж хойрго хандаж болохгүй. Соёмбот уулыг хөндсөн хүмүүсийн газар ашиглах эрхийг цуцалж, нөхөн сэргээх үүрэг өгсөн. Нөхөн сэргээлт хийж хүлээлгэж өгөх хүсэлт тавьсан ч манай зүгээс дутуу байна гэж үзэж, хүлээж аваагүй. Үүнд мэргэжлийн хяналт, хууль хүчнийхэн оролцох ёстой.
    Ярилцсан М.МӨНХЦЭЦЭГ












  • Таеквондочид ДАШТ-д оролцохоор х орноосоо мордлоо
    2017 оны 6 сарын 22
    Таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ БНСУ-ын Мужу хотноо энэ сарын 24-30-нд болно.
  • Онцгойгийнхон 30 хоног цэнэгээ барьдаг гар утастай боллоо
    2017 оны 6 сарын 22
    Онцгойгийнхон 30 хоног цэнэгээ барьдаг гар утастай боллоо
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаярт хүндэтгэл үзүүллээ
    2017 оны 6 сарын 22
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаярт хүндэтгэл үзүүллээ
  • Хоёр иргэнд орон сууц эзэмших эрхийг гэрчилгээ олгов
    2017 оны 6 сарын 22
    Хоёр иргэнд орон сууц эзэмших эрхийг гэрчилгээ олгов
  • Ц.Шаравдорж: Сонгуулийн ерөнхий хороо татан буудах ёстой
    2017 оны 6 сарын 22
    ​МАХН-ын Нарийн бичгийн дарга Б.Тулга, Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Шаравдорж нар өнөөдөр 2017 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болон СЕХ-ны үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.
  • Улсын хэмжээнд 21 сая төл мал хүлээн аваад байна
    2017 оны 6 сарын 22
    Улсын хэмжээнд 21 сая төл мал хүлээн аваад байна
  • Сэрэмжлүүлэг :Орон сууц бэлэн мөнгөөр яаралтай худалдаж авах заруудад болгоомжлохыг анхаарууллаа
    2017 оны 6 сарын 22
    Монголын Үл хөдлөх хөрөнгө зуучлагчдын нэгдсэн холбооноос сэрэмжлүүлэг гаргажээ.
  • Малын галзуу өвчин гарчээ
    2017 оны 6 сарын 22
    Архангай аймагт он гарснаас хойш малын галзуу өвчин Хашаат, Жаргалант, Цэцэрлэг, Өндөр-Улаан, Хотонт гэсэн таван суманд нийт 11 удаагийн малын галзуу өвчний тохиолдол бүртгэгджээ.

  • Наадмын тасалбар ямар үнэтэй худалдаалагдах вэ
    2017 оны 6 сарын 22
    т, хаалт, бөхийн барилдааны тасалбарыг Соёлын төв өргөөнөөс ирэх сарын 07-нд худалдаанд гаргахаар болсон байгаа. Тэгвэл тасалбарын үнэ 16, 20, 24 мянган төгрөг байхаар тогтсон байна.
  • Их хэмжээний архи, дарс, шар айраг, тамхийг устгалд оруулжээ
    2017 оны 6 сарын 22
    Их хэмжээний архи, дарс, шар айраг, тамхийг устгалд оруулжээ
  • ТТАХНЭ, БНСУ-ын Косин их сургуулийн эмнэлэгтэй хамтран ажиллахаар санал солилцлоо
    2017 оны 6 сарын 22
    ТТАХНЭ, БНСУ-ын Косин их сургуулийн эмнэлэгтэй хамтран ажиллахаар санал солилцлоо
  • Г.Шийлэгдамба нарын шүүх хурал дахин хойшиллоо
    2017 оны 6 сарын 22
    Эрүүл мэнд, спортын сайд
  • С.Ганбаатарыг гадны иргэнээс хандив авсан эсэхийг шалгаж эхэлжээ
    2017 оны 6 сарын 22
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарыг БНСУ-ын иргэнээс хандив авсан эсэхийг цагдаагийн байгууллага шалгаж эхэллээ.
  • Үер уснаас болгоомжлохыг анхаарууллаа
    2017 оны 6 сарын 22
    Хичээл сургууль амарч нийслэлээс орон нутгийг зорих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар байхгүйгээс хүүхэд, багачууд болон аялал зугаалгаар явагчид аагим халуун өдрүүдэд гол, ус бараадан амардаг.


  • ”Бизнес инкубатор төв”-өөс залуучуудад дэмжлэг үзүүлэхээр боллоо
    2017 оны 6 сарын 22
    ​Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх “Бизнес инкубатор төв”-ийн үйл ажиллагаа албан ёсоор эхэлж, тус төвд бүртгүүлсэн 3 багт нэг жилийн хугацаанд нийт 15.840.000 төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр боллоо.
4354 4355 4356 4357 4358 4359 4360
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
    10 цаг 40 мин
  • "Улаанбаатар Трам" төслийн ТЭЗҮ-г нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ
    11 цаг 11 мин
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
    11 цаг 21 мин
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    11 цаг 54 мин
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
    12 цаг 15 мин
  • ТАНИЛЦ: Сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнс
    12 цаг 39 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад дараах иргэд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой
    12 цаг 56 мин
  • Ирэх даваа гарагт УИХ-ын намрын чуулган нээлтээ хийнэ
    13 цаг 11 мин
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
    13 цаг 35 мин
  • Монголын парламентын 35 жилийн түүхэн хөгжил, ололт амжилт, сорилт, алдаа сургамжийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэв
    13 цаг 43 мин
  • Маргааш томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй
    14 цаг 8 мин
  • Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар бороо, нойтон цас орно
    14 цаг 20 мин
  • Р.Гончигдорж: Улсын Бага Хурал төрт ёсны уламжлал, улс төрийн соёл, шударга ёсны үнэ цэнийг эрхэмлэж ажилласан
    15 цаг 2 мин
  • Даваа, гүвээнд халтиргаа, гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхаарууллаа
    15 цаг 8 мин
  • "Автомашингүй өдөр"-өөр томоохон зах, худалдааны төвүүд амарна
    15 цаг 8 мин
  • Маргааш “Автомашингүй өдөр" болно
    15 цаг 30 мин
  • “Номын баяр” есдүгээр сарын 19-нд эхэлнэ
    15 цаг 42 мин
  • Ц.Туваан: Ашигт малтмалын тухай хууль "сэглэгдсэн" хууль болчхоод байна
    16 цаг 7 мин
  • Эмгэнэл
    16 цаг 12 мин
  • Ж.Чинбүрэн: 11 сард томуугийн өвчлөл, улаанбурханы өвчлөлтэй хавсраад нэлээд ноцтой болж болзошгүй байна
    16 цаг 13 мин
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • Хэт нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
  • Хамтдаа дуулсан дуунууд- С.Жавхлан, Т.Баясгалан
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан хойшилжээ
  • Б.Батбаатар сайд төрийн яамыг төрлийнхөө хүмүүсээр дүүргэх нь ээ... 
  • Улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаасан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ
  • П.Наранбаяр: Сурах бичгээр бүрэн хангаж байгаа
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд
  • Ө.Шижир: МАН-ынхан зарлаж байгаад хулгай хийдэг болох нь ээ, монголчууд та бүхэнд хариуг чинь барина аа
  • ТАНИЛЦ: Ерөнхий сайд Г.Занданшатарын зөвлөхүүд
  • Байгалийн дурсгалт газруудын хилийн заагийг тогтоосноор хамгааллын менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ
  • Дулааны V цахилгаан станцыг “Митайм Интернэшнл” ХХК өөрийн хөрөнгөөр барина
  • М.Цэрэндаш: Энэ асуудлыг улс төрийн зорилгоор ашиглаж байгаад харамсаж байна
  • Реппер FAT JOE тайзны ард 30 сая төгрөгийн зоогтой ширээнд тухална
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл хагас коксоор хийсэн шахмал түлшний үйлдвэрт ажиллалаа
  • Байгалийн дурсгалт газруудын хилийн заагийг тогтоосноор хамгааллын менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан хойшилжээ
  • Б.Батбаатар сайд төрийн яамыг төрлийнхөө хүмүүсээр дүүргэх нь ээ... 
  • Төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслийн судсыг атгаж байсан ГОЛ ХҮН шүүхээс том болсон уу?
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Нийслэлийн цэцэрлэгт хамруулах хоёрдугаар шатны цахим бүртгэл маргааш дуусна
  • А.Амартүвшин: Зам дагуу түлш борлуулахгүй, түүхий нүүрсийг Улаанбаатарт огт нэвтрүүлэхгүй
  • П.Наранбаяр: Сурах бичгээр бүрэн хангаж байгаа
  • Ард түмний нийтлэг эрх ашиг дээр бид нэгдэж чаддаг байсан
  • ФОТО: Төрийн соёрхолт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн 120 жилийн ойг угтан “Урлахуйн өв” үзэсгэлэн...
  • ТӨСӨВ 2026: Нийгмийн халамжийн хөнгөлөлт, тусламж, үйлчилгээнд 2 их наяд төгрөгийг зарцуулна
  • Улсын хэмжээнд анхны Лаг хатааж шатаах үйлдвэрийг 2025-2027 онд барина
  • ТАНИЛЦ: Ерөнхий сайд Г.Занданшатарын зөвлөхүүд
  • Т.Ням-Очир: Сурах бичгийг сурагчдад олгохдоо сугалаа сугалуулж яасан ч болохгүй
  • Б.Чойжилсүрэн: Нар болон салхиар цэнэглэдэг станцад хөрөнгө оруулагч олдохгүй байна
24 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК