-
2017 оны 5 сарын 26
Чуулганы нэгдсэн хуралдаантай.
-
2017 оны 5 сарын 26
МАН, АН, МАХН-аас нэр дэвшигч эрхмүүдийн нэр дэвшигчийн үнэмлэхийг маргааш олгоно. МАН-аас тус намын дарга М.Энхболд, АН-аас УИХ-ын
-
2017 оны 5 сарын 26
Сүхбаатар 10:30-15:00 3-р хороо 5-р хорооллын 2Б, 5Б, 13/1, 21, 22, 23, 23Б байр, 6-р сургууль, Бест худалдааны төв, НШШГ-ын алба, Монфарм ХХК болон эдгээрийн ойр орчмоор
10:30-17:30 Ногоон талбайн 6, 7, Рашааны 6-9-р гудамж, УИД-ийн ажилчдын байр, УСУГ-н харьяа зөөврийн ус түгээх байр, Хангайн 11, 12, 17-23-р гудамж, 58-р бага сургууль, Заламт номгон, Шуртын анир, Алтан жолоо трейд, Костын шовгор ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор
11:00-16:00 1-р хороо Петрожамп ХХК, УБДС ХК-ийн насос 1, 4
15:30-17:00 3-р хороо 1А, 8А, Б, 33А, 39А, Б, 40А, 44А, 59Б-р байр, Номадсхоспитал, 68-р цэцэрлэг, Шихихутуг ХЗДС болон эдгээрийн ойр орчмоор
Хан-Уул 11:00-17:00 2-р хороо Гастро сервис, Бэрэн констракшн энд автомэшн, Само институт, Сэлбэ плаза, Эрчим, МЖД, Жи-Эм-Ти, АПУ, Дөч гол ХХК-ууд, Богд хааны ордон музей болон эдгээрийн ойр орчмоор
11:00-18:00 ВСММ ХХК, Блокны үйлдвэр, Хайрганы үйлдвэр, Нийгэм ахуй, Бөхөг, Энгүүн
Баянгол 11:00-17:00 1-р хороо Дунд голын гудамж, Буян, Агни трейд, ХХХС үйлдвэр, Тал худаг, Шинэ барилга, Туушин, Шифр ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор
-
2017 оны 5 сарын 26
2017.5.26, БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 1
ЗУНЫ ЭХЭН ХӨХӨГЧИН МОГОЙ САР
ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ҮХЭР ӨДӨР
Аргын тооллын: 2017.5.26, Баасан гараг
Наран ургах шингэх: 05.02-20.36
Үс засуулбал: Нас ахар болно
Барилдлага: Шид
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр аливаа үйлс сэтгэлчлэн бүтнэ. Шүтээн босгох, хот балгадыг барих, тариа тарих, худалдаа наймаа хийх, хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарах, шид бүтээл үйлдэх тарни тоолох болон дэлгэрүүлэх үйл бүхнээ сайн болой. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох, хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болно. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.
-
2017 оны 5 сарын 26
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 20-25 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө Дархадын хотгор болон Хөвсгөлийн уулсаар 18-23 градус, бусад нутгаар 28-33 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 10-15 градус, өдөртөө 32-37 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 33-35 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 12-17 градус, бусад нутгаар 16-21 градус, өдөртөө бүх нутгаар 32-37 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 31-33 градус дулаан байна.
-
2017 оны 5 сарын 25
Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга С.Батболд дүүргүүдэд ажиллах хуваарийн дагуу Баянгол дүүрэгт ажиллаж байна. Энэ үеэр Баянгол дүүрэгт хэрэгжиж буй ”Гандан Хүрээ гудамж” төслийг танилцуулах арга хэмжээнд оролцсон юм.
Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар болон бусад албаны хүмүүс, иргэд оролцлоо.
Гандантэгчэнлэн хийдийн хувьд Улаанбаатар хотын төв хэсэг байрладаг бөгөөд ард иргэдийн шашин соёл оюун ухааны төв болсон бүс юм. Иймээс Гандантэгчэнлэн хийд орчмын бүсэд аялал жуулчлал, худалдаа үйлчилгээний цогц жишиг бүхий гудамжийг бүтээн байгуулах юм. Тус төсөл хэрэгжсэнээр бүс нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх улмаар аялал жуулчлалын хөгжилд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулна хэмээн албаны хүмүүс хэлж байлаа.
Нийслэлийн Засаг дарга С.Батболд ”Гандангийн бүс нутаг бол Улаанбаатар хотын хамгийн онцлог газруудын нэг. Нийслэлийн Засаг дарга болсноосоо хойш миний бие Гандан орчмыг хэрхэн яаж ая тухтай болгох вэ, хэрхэн Монголын соёлын өвийг хадгалсан аялал жуулчлалын төв болгох вэ гэдэг тал дээр анхаарлаа хандуулж ирсэн. Хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу энэ гудамж маань Улаанбаатар хотын шашин, соёлын өвийг хадгалсан аялал жуулчлалын төв болон өргөжих юм. Энэ ажлыг эхлүүлэхэд оршин сугчид болон газар зохион байгуулалтын ажилд хүндрэлтэй тал бий. Учир нь Гандан орчмын газар нь их үнэтэй газарт тооцогддог тул хувийн компаниуд худалдан авч Нийслэлд өндөр үнээр зарах сонирхолтой байдаг. Харин оршин суугч иргэдийн хувьд сайхан орчинд амьдрах хүсэлтэй байдаг. Тиймээс бид иргэдийн санаачилга дээр тулгуурлаж, иргэдийн амьдрах орчинг сайжруулах, аялал жуулчлалын бүсийн давуу талыг ашиглаж иргэдээ орлоготой болгох боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.” хэмээлээ.
Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар хэлсэн үгэндээ ”Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар жилдээ 400 мянга гаруй жуулчид ирдэг гэсэн судалгаа гарсан. Эдгээр жуулчдын маань хамгийн их очих дуртай газрын нэг нь Гандантэгчэнлэн хийд юм. Бид энэ хүү судалгаанд үндэслээд аялал жуулчлалын гудамжийг байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Тус аялал жуулчлалын бүс нь газар зүйн хувьд Бөмбөгөр худалдааны төвөөс Модны хоёр хүртэл үргэлжлэх бөгөөд 2018-2019 онд бүрэн ашиглалтад орно. Ийнхүү аялал жуулчлалын бүстэй болсноор иргэдэд тодорхой хэмжээний орлого олох боломж бүрдэнэ.
Газар чөлөөлөхтэй холбоотойгоор асуудлууд гарах ч жишиг гудамж нь өөрөө иргэдэд итгэл болох юм. Гандангийн газар чөлөөлсөн иргэдэд Нийслэлийн зүгээс түр оршин суух байрыг гаргаж өгөөд явж байна. 68 айл тус төсөлд хамрагдаж байгаа бөгөөд эхний ээлжинд 25 айл түр оршин суух байрандаа нүүж орсон.
Төсөл хэрэгжиж дууссаны дараа иргэд маань тухайн газарт нь баригдсан байранд орно гэсэн үг юм.
”Гандан Хүрээ гудамж” төсөл нь уламжлалт түүхэн дүр төрх, ав уламжлалыг хадгалсан 1,9 га талбай бүхий 4 давхар 1500-1700 м.кв үйлчилгээ орон сууцны барилга дурсгал шашны эртны эдлэлийн дэлгүүр, лааны тосон музей, хүрээ соёлыг харуулсан уламжлалт монгол хоолны газар зэрэг инженерийн дэд бүтэцтэй нам болон дунд давхрын аялал жуулчлалын загвар хорооллыг хуучны уламжлалт хэв маягийг шинэ орчин үеийн хэв шинжтэй хослуулан хэрэгжүүлэхээр болжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 5 сарын 25
“Багшийн нийгмийн баталгаа, хөгжлийн тухай” хуулийг олон нийтэд танилцуулах, багшийн талаар төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, эрх зүйн орчныг танилцуулах, багш нарын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд багш нараас санал авах зорилгоор “Багшийн нийгмийн баталгаа, хөгжил” форумыг зохион байгуулах гэж байна. 5 дугаар сарын 27-ны бямба гарагт Соёлын төв өргөөнд болох форумд УИХ, Засгийн газрын гишүүд, салбарын яамны удирдлага, хотын удирдлагууд болон нийслэлийн сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн удирдах албан тушаалтан, багш нарын төлөөлөл оролцох юм.
Уг форумаас “Нийслэлийн багшийн хөгжил-2017” Улаанбаатарын тунхаглал гарна. Мөн бямба гарагт Сүхбаатарын талбайд сурагчдын урлагийн тоглолт болох юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 5 сарын 25
УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн зураг бүхий “О.Баасанхүү” гэсэн цахим хуудаснаас худал цуурхал тарааж байгаатай холбогдуулан О.Баасанхүү гишүүн мэдээлэл хийлээ. Тэрбээр “Миний нэрийг ашиглаж, ФБ хуудас нээн Худалдаа хөгжлийн банкийг удахгүй дампуурах гэж байгаа тухай бичсэн байна. Энэ бол миний албан ёсны facebook хаяг биш. Миний нэрээр хуурамч хаяг нээн дээрх мэдээллийг цацсанд харамсаж байна. Би үүнийг асар ноцтой гэж үзэж, ТЕГ-т шалгуулахаар хандсан. Ялангуяа өмнө нь Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн нэрээр хуурамч хаягнаас мөн бичсэн байсан. Одоо миний нэрээр гаргаж байгаа нь зохион байгуулалттай үйлдэл гэж үзэж байна. Аливаа банк итгэлцэл, бусдын хадгаламж дээр суурилж үйл ажиллагаагаа явуулдаг. Одоогийн байдлаар надад болон УИХ-д ямар нэг банкны нөхцөл байдал хүндэрсэн, тодорхой хэмжээгээр дампуурахад бэлэн болсон гэдэг мэдээлэл ирээгүй гэдгийг хэлмээр байна. Үүнийг албан ёсоор мэдэгдэхгүй бол нийгэмд таавар, замбараагүй байдал үүснэ. Сонгууль дөхөөд ирэхээр энэ мэт балайрал хэрээс хэтэрч байна. Ерөнхийлөгчийн сонгууль ойртсонтой холбоотой эдийн засгийг савлуулах гэсэн иймэрхүү үйлдлийг зогсоох болно” гэсэн юм. Тэрээр ТЕГ-аас хариу ирэхээр дахин мэдээлэхээ хэллээ.
Ш.Даваа
-
2017 оны 5 сарын 25
Энхтайваны өргөн чөлөөнд 335у/м дугуйн мөрний ховил үүссэн байсныг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын Засвар ашиглалтын алба 2016 оны 11 сараас эхлэн үе шаттайгаар судласны үндсэн дээр засварын ажлуудыг хийж эхлэсэн. Үүний эхний хэсэг болох Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Jobi 72 төвөөс Зүүн дөрвөн зам хүртэлх зүүнээс баруун тийш зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд нийт 335у/м дугуйн мөрний ховил үүссэн байсныг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын инженер техникийн ажилтнууд энэ сарын 23, 24-ний өдрүүдэд 100у/м зорж, асфальтаар хучих ажлыг хийж гүйцэтгэлээ. Ингэхдээ эхний 50 метрийг галт уулын хүрмэн чулуунаас гарган авсан Basalt wool буюу шилэн мяндсан нэмэлттэй асфальтбетон хольцоор, дараагийн 50 метрийг асфальт бетоны гео тор дэвсэж, хучилтаа хүчитгэн асфальтбетоноор хучсан.
Зоролт хийхийн өмнө ховилын хамгийн гүн хэсэг 7см, овойж гарч ирсэн хэсэг нь 6см, нийт түвшний зөрүү 13см байсан юм. Хучилт хийгдэхийн өмнө уян харимхайн модулыг хэмжсэн бөгөөд хучилт хийгдээд бэхэжсэний дараа дахин уян харимхайн модуль хэрхэн өөрчлөгдсөнийг шинжлэх юм. Уг ажлыг гүйцэтгэх явцад Улаанбаатар хотын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга П.Баярхүү, Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, Орлогч дарга Б.Индра болон хэвлэл мэдээллийн байгууллагууд хүрэлцэн ирж, зоролт хийгдэж байгаа ажилтай танилцлаа.
Дугуйн мөрний ховил нь авто замын нэгдүгээр эгнээнд ихэвчлэн үүсч байгаа бөгөөд энэ нь нэгдүгээр эгнээнд хүнд даацын тээврийн хэрэгсэл байнга зорчих болсноос үүдэлтэй юм. Асфальтбетон хольцыг хүчитгэж, даацыг нэмэгдүүлэх технологиор дугуйн мөрний ховилыг зорж, хучсан анхны ажлыг ийнхүү “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ амжилттай хийж гүйцэтгэж байна. Энхтайваны өргөн чөлөөний 335у/м ховилын үлдсэн 225у /м ховилыг зорж, асфальтаар хучих ажлыг энэ сарын 25, 26-ны өдөр гүйцэтгэж дуусна гэж “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.
-
2017 оны 5 сарын 25
Цэндсүрэн Дэлгэрсайхан гэх цахим хэрэглэгч “Нэг хужаа эмэгтэй 3 монгол жаахан охиныг хулгайлчиасан явж байгаад сая Тэди төвөөс баригдлаа”
-
2017 оны 5 сарын 25
Засгийн газрын энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаар улсын тусгай хамгаалалттай газар авто зогсоолын цогцолбор барих тухай асуудлыг хэлэлцсэн байна. Хуралдаанаас Богд хан уул, Горхи-Тэрэлжийн байгалын цогцолборт газар, Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт иргэдийн ая тухтай амрах нөхцөлийг хангасан цогцолбор барих болон онцгой байдал, түргэн тусламж, цагдаа зэрэг шуурхай албаны автомашин саадгүй нэвтрэх автозамын асуудлыг шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгажээ. Мөн цогцолбор болон автозамын барилгын ажлыг Үндэсний их баяр наадмын өмнө гүйцэтгэж дуусгах талаар холбогдох арга хэмжээ авахыг БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нарт даалгасан байна.
Нийслэлчүүдийн хувьд Богд хан ууланд амралтын өдрөөр явган аялж зугаалах нь элбэг. Зайсан-Баруун ширээтийн аяллын чиглэлд аялагч олон тул Зайсангийн аманд автомашины бөөгнөрөл үүсгэдэг. Сүүлийн үеийн судалгаагаар энэ чиглэлд амралтын өдөр 300-400 автомашин бүхий 4-5 мянган иргэн явган аялахаар ирдэг гэсэн тоо байна. Энэ үед авто зогсоол хүрэлцдэггүйгээс түгжрэл үүсэх зэргээр иргэдээс ихээхэн гомдол санал гарах болжээ. Мөн 1976 онд ашиглалтад орсноос хойш засвар шинэчлэл хийгдээгүй учир эвдрэл гэмтэл ихтэй. Түүнчлэн гал түймэр, осол болсон үед шуурхай албаны машин саадгүй явах нөхцөл боломж бараг үгүй болдог байна. Ийм учраас Засгийн газрын хуралдаанаас иргэдийн ая тухтай зорчих авто зам, авто зогсоолын ажлыг шууд гэрээ байгуулах замаар чанарын өндөр түвшинд шуурхай зохион байгуулж ажиллахыг нийслэлийн Засаг даргад даалгасан байдаг. Нийслэлийн иргэд, гадаадын жуулчдыг дархан цаазат Богдхан ууланд зөв зохистой аялах орчныг бүрдүүлэх, авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зогсоолын хүртээмжийг сайжруулах, ойн түймрээс урьдчилан сэргийлэх, шуурхай албаны машин саадгүй нэвтрэх нөхцлийг бүрдүүлж, орчны тохижилтыг сайжруулах зорилгоор энэхүү 2.05 км авто замын шинэчлэлтийн ажлыг шууд гэрээгээр гүйцэтгүүлэхээр болсон байна.
Богд ууланд аялагчдад тусгай хамгаалалттай газар нутгийн дэглэмийг мөрдөн байгальд орчинд ээлтэй, тав тухтай аялах, амрах орчныг бүрдүүлэх, цогцолбор барих ажлын хүрээнд 3 га газарт 264 автомашины зогсоол, мөн дугуйн зогсоол, нийтийн бие засах газар, үйлчилгээний цэг, иж бүрэн гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугамын ажил, 2.05 км авто замыг шинэчлэх ажил хийгдэх юм байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2017 оны 5 сарын 25
Япон, Монгол улс хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд ”Талын баясгалан” тоглолт зохиогдоно.
-
2017 оны 5 сарын 25
Нийслэлийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсгийнхэн өнөөдөр Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаатай танилцсаныхаа дараа “Зуунтай” төрийн бус байгууллагын ахмадуудтай уулзлаа. “Зуунтай” ТББ нь ахмад настнуудад нийгэмд оролцох, эрүүл байлгах чиглэл рүү анхааран ажилладаг байна. Тус төрийн бус байгууллагын тэргүүн “Энэхүү ТББ-ыг анх 2005 онд 12 ахмадын хамт байгуулж байлаа. Түүнээс хойш манай төвийн гишүүдийн тоо багагүй нэмэгдэж, биднийг зорих ахмадуудын тоо ч эрс ихэссэн. Бид бүхэн явган аялал, иогийн дасгал, эрүүл мэндийн сургалтууд явуулах зэрэг үйл ажиллагааг ахмадуудад үзүүлж байна. Сүүлийн үед Японы 4 төрлийн спортоор хичээллэж байгаа. Хирошима дахь Зүүн Хойд Азийг хариуцсан багштай холбоотой ажилладаг. Тэр багш маань жилд 2 удаа ирж, бидэнд хичээл заадаг. Бидний үндсэн гол зорилго “Настны хөгжил” гэдэг зүйлийг Монголд нэвтрүүлж, олон хүнд мэдрүүлэх явдал юм. Хүний хөгжил гэхээр хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүдийн хөгжлийг л ярих юм. Гэтэл ахмадууд бид хөгжих ёстой юм шүү дээ. Тиймээс бид энэ төвийг бий болгосон. “Зуунтай” ахмадын хөгжлийн төв байгуулагдаад 18 жил болж байхад нийслэлийн удирдлагаас нэг ч хүн ирж уулзаж байгаагүй. Өнөөдөр таныг хүрэлцэн ирж, манай төвийн үйл ажиллагаатай танилцсанд ахмадууд бид маш их талархаж байна” гэв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Та бүхэнтэй уулзсандаа баяртай байна. Ахмадуудад нийгмийн амьдралдаа идэвхтэй оролцох, өөрсдийнхөө эрүүл мэндийг сахин хамгаалах, илүү аз жаргалтай урт наслах бололцоог бүрдүүлэх нь үнэхээр чухал асуудал юм. Та бүхэн нэгдээд ийм сайхан үйл ажиллагаа явуулж байгаад маш их баяртай байна. Нийслэлийн зүгээс ТББ, ахмадуудыг дэмждэг тодорхой хэмжээний төсөв, санхүү бий. Зөвхөн Баянгол дүүрэгт төдийгүй хөдөө орон нутагт салбараа байгуулаад ажиллан гэдэг маш том амжилт юм. Тиймээс танай ТББ-тай хамтарч ажиллах саналтай байна. Ингээд та бүхэнд урт нас удаан жаргалыг хүсэн ерөөе” хэмээн онцлоод тус байгууллагын ахмадуудын цаашдын зорилтод дэмжлэг үзүүлэх үүрэг даалгаврыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболдод өгөв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 5 сарын 25
Асашёорү Д.Дагвадорж аварга сошиал ертөнцөд тун идэвхтэй нэгэн. Гэвч тэрбээр өнөөдөр гэнэтхэн “мундаг бичээч” болж, 1
-
2017 оны 5 сарын 25
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Элчин сайд нарыг томиллоо. Тодруулбал, Л.Пүрэвсүрэнг Швейцарь, А.Баттөрийг Франц, Д.Ганбатыг Герман, Г.Тэнгэрийг Япон, Ё.Отгонбаярыг АНУ, Н.Чимгүүндарийг Канад улсад суух Элчин сайдаар томилсон. Энэ үеэр УИХ-ын гишүүд Элчин сайдад томилогдож
-
2017 оны 5 сарын 25
Сонгинохайрхан дүүрэг 26 дүгээр хорооны баруун талд буюу Нарангийн энгэрийн задгай гэх замд эргүүл хийж явсан цагдаа нар осолдож, нэг нь амиа алдсан байна.
-
2017 оны 5 сарын 25
Live: ОУВС-гийн хөтөлбөр батлагдсантай холбогдуулан Сангийн яам мэдээлэл хийж байна
-
2017 оны 5 сарын 25
Энэтхэгийн Мадяпрадеш хотын Дамо дүүрэгт галт тэрэгний замын ойролцоо хүн нас барсан байна гэсэн дуудлага иржээ.
-
2017 оны 5 сарын 25
Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас хэвлэлийн бага хурал хийлээ.
-
2017 оны 5 сарын 25
Элчин сайд болчихоод дарга нарт долигнохоо боль, хэний төлөө ажиллахаа сайн бодоорой