зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4435 4436 4437 4438 4439 4440 4441
  • М.Тунсаг: Сүрьеэ өвчин улам залуужиж, хүйсийн хувьд эрчүүд дийлэнх хувийг эзэлж байна
    2017 оны 3 сарын 24
    ДИЙЛЭНХ ХУВИЙГ ЭЗЭЛЖ БАЙНА
    Дэлхий нийтээр Сүрьеэ өвчинтэй тэмцэх өдрийг жил болгон 3 дугаар сарын 24-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол улсын хүн амын дундах сүрьеэгийн тархалтын судалгаагаар ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн 37 орноос сүрьеэгийн тархалт, нас баралт ихтэй долоон орны тоонд багтдаг аж. Манай улсад сүрьеэг эмчилж буй ганц том клиник нь ХӨСҮТ. Ингээд ХӨСҮТ-ийн дэд захирал М.Тунсагтай ярилцснаа хүргэж байна.
    Өнөөдөр буюу 3 дугаар сарын 24-ний Сүрьеэтэй тэмцэх өдрийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг вэ?
    Жил бүрийн энэ өдрөөр ХӨСҮТ-өөс хэвлэл, мэдээллийн бүхий л төрлийн хэрэгслээр иргэдэд Сүрьеэ тандалтын алба болон Клиник эмчилгээний эмнэл зүйн эмч нар мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл өгч ажилладаг. Харин эмнэлгийн хүрээнд өдөрлөг зохион байгуулж, өвчтөнүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөхөөс гадна үр дүнтэй эмчилгээ хийлгэх, цаашид үр дүнтэй эмчилгээнд хамрагдах талаас нь дэмжлэг үзүүлж ажилладаг. Сүрьеэтэй өвчтөнийг эрт илрүүлж, оношлох нь маш чухал байдаг. Оношилсон өвчтөнг эмчилж, улмаар халдварыг бусдад тараахгүй байх нь хамгийн сайн арга юм. Иргэд сүрьеэ өвчний талаар мэдлэгээ сайжруулснаар халдвараас өөрийгөө сэргийлж, өвдсөн тохиолдолд эмнэлэгт хандах хэрэгтэй гэдгийг олон нийтэд хэвлэл, мэдээллээр дамжуулан ойлгуулах нь их чухал байна.
    Манай улсад сүрьеэгийн хичнээн тохиолдол бүртгэгддэг вэ?
    Манай улсад жил бүр 400 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж, 100 мянган хүн амд 100-аас дээш тохиолдол илэрч байна. Манай улс Номхон далайн баруун бүсийн 37 орноос өвчлөл өндөртэй долоон орны нэг, сүрьеэ нь хүн амын нас баралтын шалтгааны зургадугаарт, халдварт өвчний шалтгаантай нас баралтын нэгт орж байна. 2014 онд улсын хэмжээнд 4172 сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдснээс нийт тохиолдлын 61 хувь нь Улаанбаатарт байгаа гэсэн судалгаа гарсан.
    Сүрьеэ өвчний тархалт ихэссэн шалтгаан нь юу вэ?
    Шалтгаан нь өвчтөн, эмчлүүлэгч маань эмээ таслах, үр дүнтэй эмчилгээнд тогтвортой хамрагдахгүй байхаас бүрэн шалтгаалж байна. Нөгөө талаас нийгмийн ажилгүйдэл, архи уух, амжиргааны төвшин доогуур зэрэг олон зүйлээс шалтгаалан энэ өвчин буурахгүй байна. Цаашлаад эдгээр өвчтнүүд ар гэртээ халдвар тараадаг. Ялангуяа халдвартай үедээ эмээ таслах, оношлуулж шинжилгээ хийлгэхгүй удаан хугацаагаар явах зэрэг нь тархалт ихсэх гол шалтгаан болж байна. Тодруулбал, энэ өвчнөөр өвчлөгсдийн 50 хувь нь ажилгүй, 70 хувь нь амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой иргэд тусч байгааг нотолсон. Монгол улсад бүртгэгдэж байгаа халдварт өвчний гуравдугаарт орж байна. Нийт өвчлөлийн дийлэнх хувийг залуучууд эзэлдэг. Ер нь сүрьеэ улам залуужаад байна гэж хэлж болно.
    Мөн сүрьеэ нь амьсгалын замаар халдварладаг учраас тархалт халдварын индекс өндөр өвчин юм. Мөн сургууль, цэцэрлэгийн багш нар сүрьеэгийн халдвар авсан тохиолдол цөөнгүй байгаа тул бага насны хүүхдүүд, сурагчид, оюутнуудын дунд сүрьеэгийн халдвар өндөр байна. Ялангуяа 15-40 насны залуучуудын дунд тархалт ихтэй байгаагаас эрчүүд дийлэнх хувийг эзэлж байна.
    Яагаад эрчүүд халдвар авах нь их байна вэ?
    Нэгдүгээрт тамхи, архи их хэрэглэж байна. Хоёрдугаарт эрчүүд эрүүл мэнддээ анхаарах нь бага байдаг төдийгүй ажилгүй, орон гэргүй, архи уудаг эрчүүд их байна. Гуравдугаарт эрчүүд маань гэр бүлийн гол ачааг нуруун дээрээ авч явдаг учраас хоол, нойргүй ажиллаж байна. Нөгөө талаасаа өвчин залуужаад байгаагийн нэгэн шалтгаан нь байгаль орчин, агаарын бохирдол, тухайн хүний дархлаатай шууд холбоотой.
    Сүрьеэтэй тэмцэхийн тулд ямар ажлуудыг зохион байгуулж байна вэ?
    Сүрьеэтэй тэмцэх нь зөвхөн эрүүл мэндийн салбарын ажил биш. Нийслэл, боловсрол , Сангийн яам гээд бүхий л салбар хамтран шийдвэрлэх ажил. Яагаад вэ гэвэл бидэнд хамгийн чухал асуудал нь хүний нөөцийн асуудал байна. Сайн боловсон хүчинтэй байхын тулд БСШУСЯ-ны зүгээс анхаарал хандуулах шаардлагатай. Мөн Сангийн яамны зүгээс эмч нарыг дэмжих, нийгмийн баталгаа бий болгох талаас бодлого баримтлах хэрэгтэй. Учир нь эрүүл мэндийн салбар тэр дундаа сүрьеэгийн эмч, мэргэжилтнүүд эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байна. Өөрсдөө халдвар авах, цаашлаад амиа алдах тохиодол бий. Тиймээс санхүүгийн хөшүүрэг маш чухал. Мөн нийгмийн халамжийн асуудал, хот төлөвлөлтийн асуудал зэрэг нь үүнтэй шууд холбоотой. Хөдөө орон нутгаас ирсэн, оршин суугаа тодорхой хаяггүй хүмүүс ихээр халдвар авдаг нь дээрх судалгаанаас харагдаж байна. 2017 оны сүүлээр Е гепатит буюу Е вирусээр үүсгэгдсэн элэгний өвчний тархалт ихсэх хандлагатай байна. Энэ нь ундны бохир уснаас үүдэлтэй. Өнгөрсөн онд 9 өвчтөн ирсэн бөгөөд эдгээр өвчтөнүүд бүгд орон гэргүй хүмүүс байсан. Тэгэхээр сүрьеэ гэлтгүй халдварт өвчний талаар цогц бодлого явуулах нэн шаардлагатай байна. Бид цаашлаад энэ тал дээр Нийслэлтэй хамтран ажиллах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл нийгмийн халдварт өвчин гэдэг утгаар бүх нийтээрээ энэ өвчинтэй тэмцэх шаардлагатай байна.
    Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-ийн сүрьеэгийн клиникийн ачаалал ямар байна вэ?
    Манай сүрьеэгийн эмнэлэг 200 ортой. Өнөөдрийн байдлаар бүх ор дүүрсэн. Зарим өвчтөн коридорт хэвтэн эмчлүүлэх тохиолдол бол байна. Коридорт өвчтөн хэвтүүлэх нь эмнэлгийн эмч ажилтнууд халдвар авах эрсдэл маш өндөр магадлалтай болж байдаг. Бид ХЗДХЯ, ЭМЯ-тай хамтран сүрьеэгийн өвчтөнийг албадан эмчилгээнд хамруулахаар төлөвлөж ажиллаж байгаа. Ингэж байж энэ халдварт өвчнийг бууруулах арга хэмжээ авах нь зүйтэй.
    Сүрьеэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
    Хамгийн гол нь урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах, 6 сар тутамд флюр зургаа өгөх, удаан хугацаагаар ханиалгасан тохиолдолд яаралтай эмчид хандах ёстой. Бүх улсын эмнэлэгт үнэгүй цэрний шинжилгээ, флюр зураг, сорил тавиулах үзлэгийг үнэ төлбөргүй хийлгэх боломжтой. Албан байгууллагууд 6 сар тутамд урьдчилан сэргийлэх үзлэгийг хийлгэж байх нь зөв.
    Олон эмийн дасалтай сүрьеэгийн талаар та тодруулахгүй юу?
    Энэ өвчний эмчилгээг ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу стандарт эмчилгээ хийдэг. Эмэнд тэсвэртэй болсон учраас эмээр эмчлэх боломжгүй болсон гэсэн үг. Үүнийг эмчлэхэд хүндрэлтэй, өртөг өндөр байдаг. Үүнд эмээ тасалсан зорилтот бүлгийнхэн илүү өвчилсөн тохиолдол байдаг. Манай эмнэлгийн хувьд 2 тасаг, 60 ортой үйл ажиллагаа явуулж байна.
    Эмч ажилчдын ажлын байрны аюулгүй байдал хангамж муугаас хоёр эмч тус өвчнөөр нас барсан гэсэн мэдээлэл гарч байсан?
    Хүний нөөцийн асуудал хүнд байна. Аль ч салбарт халдвараар өвчилсөн иргэд, тэр тундаа сүрьеэтэй тэмцэж тархалтыг зогсоох эмч, мэргэжилтнийг тэр бүр ойлгож дэмждэггүй. Манайд шинэ залуу эмч нар орж ажиллах нь ховор. Тиймээс төр засгийн цогц бодлого их хэрэгтэй байна. Энэ төрлийн хүний нөөцийн цалин, урамшууллын системийг оновчтой тогтоох нь энэ салбарт хүн хүч нэмэгдэхэд нөлөөлнө. Мөн төрөөс эмч, мэргэжилтний туршлагыг нэмэгдүүлэх зорилгоор сургалт, семинарт хамруулах, бүрэн халдвар хамгаалал тал дээр анхаарах хэрэгтэй байна.
    Ямар үед хүн өөрийгөө эрсдэлтэй гэж үзээд эмчид хандах ёстой вэ?
    Өнгөрсөн жилүүдэд Монгол улсын хэмжээнд явуулсан судалгаагаар илэрсэн сүрьеэтэй өвчтөнүүдэд ханиалгах, цэр гарах, биеийн жин буурах, цээжээр өвдөх, амьсгаадах шинж тэмдэг давамгай илэрсэн байна.
    Цаашид манай иргэд дээрх шинж тэмдэг илэрсэн үед харьяа өрх, сум, аймаг, дүүргийн эмнэлэгт хандаж, сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх, үзлэг шинжилгээнд зайлшгүй хамрагдах шаардлагатай байна.
    Хоёроос гурван долоо хоног ханиах, цустай цэр гарах, шөнө хөлрөх халуурах, жихүүдэс хүрэх, цээжээр өвдөх, шалтгаангүйгээр жин буурах, ядрах, хоолонд дургүй болох зэрэг шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд эмчид яаралтай хандах хэрэгтэй.

  • Өнөөдөр дараах дүүргүүдэд цахилгааны хязгаарлалт хийгдэнэ
    2017 оны 3 сарын 24
    Өнөөдөр буюу гуравдугаар сарын 24-ний баасан гарагт дараах байршил дахь хэрэглэгчдийг цахилгаанаар
  • ”Эйр маркет” ХХК-иас онц их хэмжээний онгоцны тийзийг залилжээ
    2017 оны 3 сарын 24
    Нийслэлийн прокурорын газраас гадаадын иргэд холбогдсон зарим эрүүгийн
  • Өнөөдөр болох үйл явдлууд
    2017 оны 3 сарын 24
    09.00 цагт
    Хэвлэлийн хүрээлэнгийн зургаадугаар чуулган
  • Инфографик: 2016 онд Сүрьеэ өвчнөөр 77 хүн нас баржээ
    2017 оны 3 сарын 24
    Өнөөдөр Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр. Улсын хэмжээнд бүх хэлбэрийн сүрьеэгийн тархалтыг 2013 онд 100 мянган хүн амд 254 гэж тооцоолж байсан ч, 2014-2015 оны хооронд
  • Орлогын шатлалд нийцсэн орон сууцны төрлийг бий болгоно
    2017 оны 3 сарын 24
    Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү болон холбогдох албаны хүмүүс “Орлогод нийцсэн орон сууц хөтөлбөр”-өөр
  • 24 баримт: Нийслэлийн Ардчилсан намын даргад нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ
    2017 оны 3 сарын 24
    Ардчилсан нам шинэчлэгдэж, нээлттэй нам болж байгаагаа тунхаглаж байгаа ч дотоод зөрчил нь хэдийнэ газар аваад байгаа билээ. Ирэх сарын 2-нд болох Дотоод сонгуульд хүч үзэх нэр дэвшигчид хэдхэн хоногийн өмнө батламжаа гардаж авсан. Олон сая төгрөгийн дэнчин, хураамж тогтоосон гэх шүүмжлэлд өртөөд буй дотоод сонгуулийг хууль бус болох гэж байгаа талаар намын зарим гишүүд хэлж, эсэргүүцэж байгаа ч намын удирдлагууд нь хэдийнэ тоглоомын дүрмийг гартаа атгаад үйл ажиллагаагаа үргэлжүүлсээр байна. Харин энэ удаагийн сонгууль хэр шударга болж, хэн, хэн ялалт байгуулах вэ гэдэг нь олны анхаарлыг мөн татах болов.
  • УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн дуулиант бичлэгийг Хотын мэр Су.Батболд тараасан нь илчлэгдлээ
    2017 оны 3 сарын 24
    Төрийн ордон бол төрийн тусгай хамгаалалттай газар. Дагаж мөрдөх журам нь хуулиас чанга шахуу, хатуугаас хатуу байдаг. Тэрхүү журмаар Төрийн ордонд архи уусан бүү хэл үнэртүүлсэн хүн ойртох ч эрхгүй. Жинхэн хувцас, тэр дундаа өмд, пүүз, богино даашинз, бошинз, хөлнийхөө хурууг гаргасан углааш өмссөн бол ордон руу орохыг мөрөөдөөд ч хэрэггүй.
  • Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ
    2017 оны 3 сарын 24
    2017.3.24, БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 26

    ХАВРЫН ТЭРГҮҮН ХАР БАР САР
    ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ЦАГААН НОХОЙ ӨДӨР

    Аргын тооллын: 2017.3.24, Баасан гараг
    Наран ургах шингэх: 06.47-19.10
    Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ
    Барилдлага: Идэр
    Шүтэн барилдлага: Нэр өнгө
    Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэх, үйл буруутгах, ламд золгох зэрэг цагаан зүгийн үйлэнд сайн. Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх, нохой уливал үхсэний сураг сонсох, хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдох, бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой. үйл буруутгах, ламд золгох зэрэг цагаан зүгийн үйлэнд сайн. Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх, нохой уливал үхсэний сураг сонсох, хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдох, бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой.
  • Улаанбаатарт 1 хэмийн дулаан байна
    2017 оны 3 сарын 24
    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 1-6 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.
    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө Хангайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр 16-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр 4-9 градус хүйтэн, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 0-5 градус дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи зүүн хойноос шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Бүх нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.
  • Видео: Ухаалаг гар утсанд Монгол хэлтэй GPS суулгах заавар
    2017 оны 3 сарын 23
    Ухаалаг гар утсанд Монгол хэлтэй GPS суулгах заавар
  • Өнгөрсөн онд түлэгдэлтээс болж 0-5 насны 59 хүүхэд амиа алджээ
    2017 оны 3 сарын 23
    “Нэг гэр бүл, нэг амь” үндэсний зорилтот төслийг ГССҮТ, “Эрүүл энхийн түүчээ” ТББ хамтран зохиож байгаа аж. Өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д тус төслийг хэрэгжүүлж буй холбогдох хүмүүс хэвлэлийн бага хурал хийж энэ талаар мэдээлэл өглөө.
  • Нийслэлийн Прокурор Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид эрүү үүсгэхээс татгалзлаа
    2017 оны 3 сарын 23
    Монгол улсын иргэн, Тусгаар Тогтнол, Эв Нэгдлийн Намын дарга Гантөмөрийн Уянга Монгол Улсын Ерөнхийлөгч
  • Оросын уран бүтээлчийг “Eurovision-2017”-д оролцуулахыг хоригложээ
    2017 оны 3 сарын 23
    Украины нийслэл Киев хотод 2017 оны тавдугаар сард болох 62 дахь удаагийн “Eurovision” дууны тэмцээнд
  • Айлын өвөлжөө малтайгаа шатжээ
    2017 оны 3 сарын 23
    Өчигдөр буюу гуравдугаар сарын 22-ны өдөр нийслэлийн ойролцоох малчин айлын өвөлжөө малтайгаа шатсан хэрэг гарчээ.
  • Том Круз найз бүсгүйтэй болжээ
    2017 оны 3 сарын 23
    Холливуудын нэрт жүжигчин Том Круз найз бүсгүйтэй болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээлжээ.
  • ”Төрийн мэдээлэл”-ийн шинэ дугаарт дотоодын цэргийн тухай хуулийг нийтэлжээ
    2017 оны 3 сарын 23
    “Төрийн мэдээлэл” хууль тогтоомжийн эмхэтгэлийн 2017 оны 12 дахь дугаарт Дотоодын цэргийн тухай хуулийг нийтэлсэн байна.


  • Баянхонгор аймагт боом өвчин гарчээ
    2017 оны 3 сарын 23
    Баянхонгор аймгийн Өлзийт сумын Бурхант баг, Бууцагаан сумын Баянбүрдбагт малын “Боом” өвчин гарсан талаар ОБЕГ-аас мэдээллээ.
  • Агаар орчныг бохирдолыг бууруулах үндэсний хөтөлбөрийг танилцууллаа
    2017 оны 3 сарын 23
    БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, НЗД-ын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан нар хамтран Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөртэй болсон талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөх зорилгоор өнөөдөр занигагүй уулзалт зохион байгууллаа. Уулзалтад нийслэлийн харьяа газар, агентлагуудын төлөөллүүд болон БОАЖЯ-ны мэргэжилтнүүд байлцаж сэтгүүлчдийн сонирхсон асуултуудад хариулт өгсөн юм.
  • Гамшгийн дуут дохио дуугарлаа
    2017 оны 3 сарын 23
    Өнөөдөр 16:00 цагт улс орон даяар гамшгийн дуут дохио дуугарна. Засгийн газраас жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногт “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасан билээ.
4435 4436 4437 4438 4439 4440 4441
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ч.Лодойсамбуу: Ганц Л.Оюун-Эрдэнээр бүтэн үеийг төлөөлүүлж гоочлох нь утгагүй
    27 мин
  • Б.Баатар: Херо энтертайнмент үнэн байхыг эрхэмлэн ажилласан
    33 мин
  • Х.Нямбаатар: Нийслэлийн иргэдийн баярын бай шагналыг Үндэсний их баяр наадмынхаас их байхаар төсөвлөж байгаа
    55 мин
  • Толгойтын авто замаас Улаанчулуутын хогийн цэг хүртэлх замыг хэсэгчлэн хааж шинэчилнэ
    1 цаг 26 мин
  • "Бэрх" олон улсын сургуульд суралцах хүсэлтэй сурагчдын дунд сонгон шалгаруулалт зарлажээ
    1 цаг 40 мин
  • Нийслэлийн аварга шалгаруулах 3vs3 барилдаанд хэн, хэн тэргүүлэх вэ?
    1 цаг 54 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
    2 цаг 6 мин
  • Зарим нутагт бороо орно
    2 цаг 26 мин
  • BLAST.tv Austin Major 2025: Эхний шат өндөрлөлөө
    21 цаг 4 мин
  • ФОТО: Сүхбаатар дүүргийн 60 жилийн ойд зориулсан “Morinkhuur Summer Festival”
    Өчигдөр 14 цаг 25 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Өчигдөр 11 цаг 12 мин
  • Спортын шилдэг 5 кино
    Өчигдөр 10 цаг 57 мин
  • Х.Ганхуяг: Татварын багц хуулийн шинэчлэл нь өрхийн орлогыг нэмэгдүүлж, хамгаалж, баталгаажуулахад чиглэж байна
    Өчигдөр 10 цаг 26 мин
  • Баруун дөрвөн замын уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
    Өчигдөр 10 цаг 21 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • Амралтын өдрийн жор: Овъёосны кекс
    Өчигдөр 10 цаг 04 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    Өчигдөр 10 цаг 01 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн-ийг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 17 цаг 51 мин
  • Д.Амарбаясгалан: Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход парламент анхааран ажиллана
    Уржигдар 17 цаг 19 мин
  • Баянхошуунд барьж буй 110 айлын ногоон орон сууцны барилга угсралтын явц 97 хувьтай үргэлжилж байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
  • Үхэлтэй нүүр тулж, тахир дутуу болсон хүү Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болж байгаа түүх
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • СТАТИСТИК: Мундгууд л түрүүлдэг Бүх цэргийн баяр наадам айсуй
  • Огцорсон Соёлын сайд ойр тойрныхноо албан тушаал ахиулан томилж байна
  • "Нийслэлийн аварга"-д зодоглох ШИЛДЭГ 27 хүчтэн хэн бэ?
  • Дараагийн Ерөнхий сайд хэн байхыг Ардын нам биш, “АХ” л шийднэ
  • С.Цэнгүүн: Цаашид хэчнээн хүн амь эрсдэхийг нууж чадах юм бэ?
  • Л.Оюун-Эрдэнэд Ерөнхий сайдын "эрх мэдэл" хангалтгүй санагддаг болох нь
  • Л.Мөнхбаясгалан: Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд илт нэг талыг барьсан үг хэлж, огцрох болзлоо хангалаа
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүү маань нэгэн бүсгүйд хайр сэтгэлтэй болоод, 17 сая төгрөгийн бөгж бэлэглэсэн нь үнэн байна
  • Ш.Цэрэнсамбуу: Л.Оюун-Эрдэнийн ЗГ эх нялхасын асуудалд хамгийн ээлтэй хандаж, их зүйлийг хийсэн
  • Н.Номтойбаяр: Дараагийн Ерөнхий сайд тодрох нь цаг хугацааны асуудал
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Д.Батбаяр: Татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар зарцуулсан асуудалд арга хэмжээ авах ёстой
  • Монгол, Туркменистан Улс хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа
  • Танилц: Нэгдсэн "Завхан даян" дэвжээнд харьяалагдах гурван Улсын гардиар манлайлуулсан 90 бөх
  • С.Нэргүй: Их эвслийн Засгийн газар байгуулах нь Монголчуудын нийтлэг эрх ашигт нийцнэ
  • Дараагийн засагт дайх үг
  • СТАТИСТИК: Мундгууд л түрүүлдэг Бүх цэргийн баяр наадам айсуй
  • Дараагийн Ерөнхий сайд хэн байхыг Ардын нам биш, “АХ” л шийднэ
  • Л.Мөнхбаясгалан: Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд илт нэг талыг барьсан үг хэлж, огцрох болзлоо хангалаа
  • Л.Оюун-Эрдэнэд Ерөнхий сайдын "эрх мэдэл" хангалтгүй санагддаг болох нь
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Ш.Цэрэнсамбуу: Л.Оюун-Эрдэнийн ЗГ эх нялхасын асуудалд хамгийн ээлтэй хандаж, их зүйлийг хийсэн
  • Н.Номтойбаяр: Дараагийн Ерөнхий сайд тодрох нь цаг хугацааны асуудал
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүү маань нэгэн бүсгүйд хайр сэтгэлтэй болоод, 17 сая төгрөгийн бөгж бэлэглэсэн нь үнэн байна
  • Огцорсон Соёлын сайд ойр тойрныхноо албан тушаал ахиулан томилж байна
  • С.Цэнгүүн: Цаашид хэчнээн хүн амь эрсдэхийг нууж чадах юм бэ?
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
  • Д.Батбаяр: Татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар зарцуулсан асуудалд арга хэмжээ авах ёстой
  • С.Нэргүй: Их эвслийн Засгийн газар байгуулах нь Монголчуудын нийтлэг эрх ашигт нийцнэ
  • Монгол, Туркменистан Улс хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа
  • Дараагийн засагт дайх үг
  • Л.Гантөмөр: Шуурган дундуур хамт зүтгэчхээд Ерөнхий сайдыг ийм, тийм гэж ярих нь жудаггүй хэрэг
  • Б.Пүрэвдорж: Та нар нэгэнт улстөржиж байгаа бол бид ч улстөржинө
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • ФОТО: Сүхбаатар дүүргийн 60 жилийн ойд зориулсан “Morinkhuur Summer Festival”
24 баримт
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • Үхэлтэй нүүр тулж, тахир дутуу болсон хүү Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болж байгаа түүх
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК