-
2016 оны 10 сарын 07
Монголчуудын амьдрал ахуйг харуулсан Cinelou Films-ын бүтээл “Burn Your Maps” уран сайхны кино Калгаригийн олон улсын кино наадамд 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр нээлтээ хийсэн юм. Киноны нээлтэнд Канад Улсын Калгари хотод суугаа Монгол Улсын өргөмжит консул П.Валлис болон кино зурганд оролцсон Алберта мужид амьдарч буй монголчууд оролцож хүрэлцэн ирсэн үзэгчдэд монгол ая дуу, үндэсний хөгжим эгшиглүүлж сонирхуулсан байна.
Жил бүр 40 гаруй орны дэлгэцийн урлагийн уран бүтээлчдийн 200 орчим кино толилуулж, шагнал гардуулах ёслолыг зохион байгуулдаг энэхүү наадамд энэ жил үзэгчдийн шилдэг шагналын төрөлд “Burn Your Maps” кино өрсөлдөж “үзэгчдийн шилдэг зохиол” шагналыг хүртлээ.
“Burn Your Maps” кино нь нэгэн америк гэр бүлийн тухай гарах бөгөөд тус гэр бүл нь зургаан сартай нэг охиноо алдчихсан, сэтгэл зүйчийн тусламж авах хүртлээ харилцаа нь хөндийрчихсэн хүмүүс аж. Харин энэхүү гэр бүлийн найман настай хүү Вэс /жүжигчин Жэйкоб Трэмблэй/ өөрийгөө харийн газар төөрж төрсөн Ганзориг хэмээх Монгол малчин гэж боддог. Үүнийгээ эцэг эхдээ хэлж, гэр бүлийнхний хамтаар Монголын уудам тал нутгаар мартахын аргагүй аялал хийсэн тухай тус кинонд өгүүлдэг байна.
Киноны зураг авалтыг Канадын Альберта мужийн хамгийн том хот болох Калгари хот болон Монгол Улсад хослуулан хийжээ. Учир нь киноны гол үйл явдал хүүгийн төрсөн нутаг гэх Хөвсгөл аймгийн Жаргалант сумын ойролцоо нутагт өрнөдөг байна.
Тус кинонд Канадын Алберта мужийн монголчууд оролцож Монгол соёл, урлаг, үндэсний хувцас, хөгжмийг чадварлаг сурталчилжээ. Мөн МУСТА жүжигчин Ц.Цэрэнболд, жүжигчин Вера Фармига, Виржиниа Мэдсэн болон Мартон Шокас, Сураж Шарма гэх алдартай жүжигчид гайхалтай дүрүүд бүтээсэн юм.
“Calgary International Film Festival” олон улсын кино урлагийн наадам нь жил бүрийн намар 12 хоногийн турш Калгари хотноо зохион байгуулагддаг. Энэ жил 9 дүгээр сарын 21-нээс 10 дугаар сарын 2-ны хооронд зохион байгуулагдсан бөгөөд Канад Улсад нэр хүнд бүхий кино наадмын нэг юм.
-
2016 оны 10 сарын 07
СХД-ийн 17-р хорооны иргэд сонгогчидтой уулзах үеээр 32-р байрны иргэн өндөр настан Лувсандоржийн Санжаа гуай үнэтэй хоёр санал ирүүллээ
Нохойг устгах биш Нохойн ферм байгуулах.
Малчдыг хөдөлмөр хамгааллын хувцастай болгох талаар ажил хэрэгч 2 санал хэлж байна түүнийг та бүхэнтэй хуваалцаж байна.
Нохойг устгах, савыг нь боох талаар сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас хэлэхдээ нийслэл хотод байгаа хараа хяналтгүй золбин ноходод 5 тэрбум төгрөг зарцуулж тэднийг устгах савыг нь боож гөлөглүүлэхгүй болгох талаар хэлж харагдсан. Оны эхний найман сарын байдлаар нийслэлд нийт 78500 нохойг буудаж устгаж. Нэг нохойг устгахад дунджаар 12500 төгрөг шаардагддаг бөгөөд жилд нохой устгалд 800 гаруй сая төгрөг зарцуулдаг гэнэ. Золбин нохдыг буудаж устгаж буй хэдий ч тоо нь буурахгүй байна. Улаанбаатар хотод 320 гаруй мянган золбин нохой байна гэсэн судалгааг ”Зооноз” судлалын үндэсний төвөөс гаргажээ.
Миний бодохнээ нохой бол хүний итгэлт анд нөхөр эртнээс нааш нохойг ингэж хоморголон устгах, савыг нь боох ийм үйлдэл хийх нь аль ч талаасаа тийм таатай зүйл бус болов уу гэж боддог.
Нэг жилд 5 тэрбум төгрөг зарцуулна. Бүх нохойд хүрч ажиллах боломж муу. Түүний оронд нохойн фрем хотоос гадна тусгай бүсэд байгуулбал олон төрлийн ашиг тустай гэж харж байна. Жишээлбэл: Олон улсын чанар, стандарт, эрүүл ахуйн өндөр шаардлага хангасан фрем тэр 5 тэрбум төгрөгөөрөө барьж байгуулаад нохойн эрүүл аюулгүй чанар стандарт хангасан махыг боловсруулж нохойн мах хүнсэндээ хэрэглэдэг улс орнуудад экспорт хийх. Хоёрдугаарт нохойн арьсыг нь өндөр технологийн боловсруулалтаар эцсийн бүтээгдэхүүн болгон сибирь, хойд туйл, хүйтэн сэрүүн уур амьсгалтай улс орнуудад гаргаж худалдах, үүлдэр угсааг ялгаж сургуультай тусгай зориулалтын нохой бэлтгэж түүнийг зохих байгууллагад ашиглах гээд олон боломж байна. Нийгмийн талаас авч үзвэл манай дүүрэг хороонд одоо ажилгүй орлогогүй залуус их байна. Тухайн фрем ашиглалтанд орвол олон арван залуус ажлын байраар хангагдаж ажилтай орлоготой монгол хүний тоо нэмэгдэх боломжтой гэж үзэж байна.
Нохойг бүгдийг нь байхгүй болговол зарим талаараа тусгүй байж ч болох талтай орчны эрүүл мэндэд сөрөг нөлөөтөй ч байж болно. Орчны эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй зарим хүнсний хог хаягдал хогийн зориулалтын болон зориулалтын бус цэгүүдэд төвлөрөөд устгагдаж хоргүй болохоос өмнө нян бактери болон үржиж олон нийтийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж магадгүй тэр зүйлийг өмнө нь идэж устгаж боловсруулдаг нэг ёсондоо бол гал хамгаалагчийн үүрэг, тэнцвэржүүлэгч болдог гэж боддог. Иймд тэр их төсвийн мөнгийг зарлага биш орлого болгож ажлын байр нэмэгдүүлэх талаас нь тооцож үзвэл ямар вэ гэдэг саналыг дэвшүүлж байна.
2016-10-06sanjaaguia0
Хоёрдугаарт
Малчдыг хөдөлмөр хамгаалах хувцастай болгох талаар санал
Монгол эх орон минь өргөн дэлгэр нутагтай. Арвин баялаг мал сүрэгтэй баатарлаг малчид та бүхний хөдөлмөр зүтгэлийн үр дүнд мал сүрэг нь жилээс жилд өсөн үржиж, ард түмэн биднийгээ тэжээн хооллож ирсэн уламжлалтай.
Сүүлийн жилүүдэд байгаль дэлхийн араншин эрс өөрчлөгдөж, цаг уурын аюултай үзэгдэл ойр ойрхон гарч хор хохирол үлдээх боллоо. Энэ аюултай үзэгдэл нь хүчтэй цасан болон шороон шуурга, гэнэтийн их устай бороо, мөндөр орох үзэгдлүүд тохиолдож, малчин та бүхэнд хор хөнөөлөө үлдээж байгаа явдлыг сонсож, сэтгэл их зовинож байдаг.
Ийм аюултай гэнэтийн үзэгдлүүд гарахгүй гэх баталгаагүй. Үүний учир малчин та бүхэнд хот суурийн газрын бид хэрхэн туслахын тухай бодох юм аа. Малчин та бүхэн байгалийн аюултай үзэгдлээс биеэ хамгаалах хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгсэл байнга авч явах хэрэгтэй. Хүнд үед ашиглаж занших, амь биеэ хамгаалах бололцоотой, энэ зорилгын үүднээс дараах саналыг та бүхний сонорт хүргэж байгааг хүлээн авна уу. Малчин айл бүхэн малчны үүргэвчтэй байх хэрэгтэй байна. Энэ үүргэвчинд байх зүйлсийг товч танилцуулъя.
Малчны үүргэвчинд байхзүйлсийн жагсаалт:
Сайн чанарын үүргэвч
Өмд, цамц, малгай үргэлж хийгдсэн (Комбинзон) 1ширхэг
Нимгэн, зузаан хуруутай бээлий 2 ширхэг
Жижиг транзистор 1 ширхэг
Дуран 1 буюу 2 нүдний байж болно. 1 ширхэг
Зүг чиг заагч (Компасс) 1 ширхэг
Дохио өгөх гар чийдэн 1 ширхэг
Нар, салхинаас хамгаалах нүдний шил 1 ширхэг
Амны хаалт (маск )
Асаагуур, шүдэнз тус тус 1 ширхэг
5 – 1 литр багтаамжтай халуун сав 1 ширхэг
Хүнсний зүйлс Борц, гоймон, будаа, боорцог гэх мэт
Эмийн сангийн хайрцаг (Эмүүд, боолт, иод, спирт, хөвөн гэх мэт )
Сайн чанарын гар утас 1 ширхэг
Дохио өгөх дарцаг 4*60 харьцаатай цагаан, улаан
Жижиг майхан аяны, эсвэл хөнжил
Эдгээр зүйлсийг үүргэвчинд байнга бэлэн хийсэн байх ёстой. Цаг агаар муудсан үед алс зайтай газар малд явах, эрэлд явах, хадлан тэжээлд бэлтгэх, өвөлжөө, намаржаагаа засаж сэлбэх гээд гэрээсээ хол явах үедээ байнга авч явах хэрэгтэй. Айлд нэгээс хоёр ширхэг байхад болно.
Малчины хөдөлмөр хамгаалын хувцас хувцасны онцлогууд :
Салхи ус нэвтрэхгүй, буцаж хөлөргөхгүй материалтай байх
Бие засахад саадгүй ар тал, урд тал
Өмсөж тайлахад хялбар хөвөрдөг товчтой
Хэмжээ том учир гадуур хувцасаа тайлахгүй.
Бие жижиг хүн багасгах кнопон болон наалдах
Хасууртай. Мөн уяагаар ч богиносгоно.
Хувцасны материал нь хөнгөн , нимгэн, бат бөх,
Эдэлгээ даах чадвартай байна.
Уул хувцас нь комбинзон маяг загварт хамаарна.
Өмд, цамц, малгай бүгд үргэлж хийгдэнэ.
Өвдөг, тохой, суудал давхар оёдолтой байна.
Мөн оёдол нь бат бөх утсаар давхар, үзэмжтэй оёдолтой байна.
Хувцасны өнгө морь, мал үргэхгүй даруухан байх дээл гуталны гадуур өмсөх бололцоотой элбэг байх.
Монгол Улсад сүүлийн жилүүдэд ажлын хувцас үйлдэврлэдэг үндэсний үйлвэрлэгчид олноор бий болж байна тэд эдгээр санааг ажил болгон хамтран хэрэгжүүлж чадвал нэгдүгээрт үндэсний үйлдвэрлэгчид ажил орлого нэмэгдэнэ, хоёрдугаарт малчдын аж амьдралд ч чухал сайн үр нөлөөг авчирах нь гарцаагүй юм.
Санаачлагч: СХД-ийн 17-р хорооны 32 дугаар байрны иргэн өндөр настан Лувсандоржийн Санжаа 2016 оны 10 дугаар сарын 06. Холбоо барих утас: 89989455
Иргэдийнхээ бүтээлч санааг ажил болгохын төлөө зүтгэнэ. СХД-ийн 17 дугаар хорооны ИТХ-ын сонгуульд нэр дэвшигч Ш.Отгон-Өлзий
2016-10-06sanjaaguia1
2016-10-06sanjaaguia3
-
2016 оны 10 сарын 07
УИХ-ын чуулганы хуралдаан өнөө өглөө 09:35 цагт 51.2 хувийн ирцтэйгээр эхэллээ. Энэ хуралдаанаар орон нутгийн сонгуультай холбоотой зарим хуулийн заалтыг хүчингүй болгох, Аж ахуй нэгжий орлогын албан татвар буюу ААНОАТ-т хөнгөлөлт үзүүлэх тухай хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцсэн юм. Уг хуралдаанаар гишүүд ААНОАТ-т хөнгөлөлт эдлүүлэх тал дээр өөр өөрсдийн саналаа дэвшүүлэв. Хуулийн төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүд аж ахуйн нэгжүүдээ ялгаварлахгүйгээр бүгдийг нь 90 хувийн хөнгөлөлтөд хамруулж болдоггүй юм уу гэсэн асуудлыг хөндөж байлаа.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү төсөлд хөдөө аж ахуй, газар тариалан, оёдол нэхмэл, барилга, хүнсний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг жилийн орлого нь 1.5 тэрбумаас ихгүй аж ахуйн нэгжид 90 хувийн татварын хөнгөлөлт үзүүлэхээр заасан юм. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 8300 орчим аж ахуй нэгж албан татвар төлдөг байна.
Б.Цэцэг
-
2016 оны 10 сарын 07
Өнөөдөр дэлхийн инээмсэглэлийн өдөр тохиож байна. Энэ өдрийг жил бүрийн аравдугаар сарын эхний долоо хоногийн баасан гарагт тэмдэглэдэг уламжлалтай билээ.
Энэхүү өдрийг тэмдэглэх санааг анх 1999 онд Массачусеттийн зураач Харви Болл санаачилсан бөгөөд 1963 онд “State Mutual Life Assurance Company of America” даатгалын компаниас түүнд хандаж, компанийнхаа нэрийн хуудас болсон тэмдэг хийлгэх захиалга өгчээ. Зураач Харви захиалгын дагуу инээж буй шар царайгаар байгууллагын тэмдэг хийн, хөлсөнд нь 50 ам.доллар авч байсан гэдэг. Түүний зуран зохион бүтээсэн “шар царай” байгууллагын үйлчлүүлэгчдэд ихэд таалагдаж, хэдхэн сарын дараа 15 мянган тэмдэг худалдаанд гарч байжээ.
-
2016 оны 10 сарын 07
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 377 жилийн ойд зориулан Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/652 дугаар захирамжаар “Спортлог Улаанбаатар” бүх нийтийн өдөрлөг зохион байгуулах талаар нийслэлийн нийтийн Биеийн тамир, спортын хорооноос мэдээлэл хийсэн. Өдөрлөг 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 10:00-17:00 цагт Сүхбаатарын талбайд зохион байгуулах юм байна.
Өдөрлөгт нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын хороод, спортын холбоод, чийрэгжүүлэх бялдаржуулах төв, клубүүд, олон улсын сайн дурын Америк, Англи багш нарын холбоо, нийслэлийн Засаг даргын дэргэдэх Оюутны шигшээ баг, дүүргүүдийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн тамирчид, нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг фитнесийн болон спортын клубүүд, Нийслэлийн Иргэдийн спортын V наадамд оролцогч иргэд, Нийслэлийн ЕБС-ийн сурагчид, нийслэлийн ахмадууд зэрэг 70 гаруй байгууллагын төлөөлөл 2000 гаруй хүн оролцоно. Нээлтийн ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга, Нийслэлийн Нийтийн Биеийн тамир, спортын хороо, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, “Их талын дуулиан” ТББ, фитнесийн болон спортын клубүүдийн удирдлагууд, төлөөлөгчид оролцоно. Өдөрлөгийн үеэр Монгол Улсынхаа нэр хүндийг ”Рио-2016” зуны XXXI олимпийн тэнгэрт өргөж, төрийнхөө далбааг тив, дэлхий, олимпийн дэвжээнд мандуулсан, амжилт гаргасан тамирчдыг нийслэлийн шагналаар шагнах юм.
Уран сайхны гимнастик, спортын гимнастик, спорт бүжгийн баг тамирчид үзүүлэх тоглолтуудаа иргэдэд үзүүлж сонирхууллахаас гадна иргэдийн дунд хөл бөмбөг, сагсан бөмбөг, олс таталт, софт теннис, ширээний теннис, үндэсний шагай няслах, шүүрэх, морь уралдуулах зэрэг тэмцээн зохиохоор төлөвлөжээ.
Олон улсын сайн дурын Америк, Англи багш нарын холбооны ерөнхийлөгч Д.Мөнхсаран “Өдөрлөгийн гол арга хэмжээ болох бүх нийтийн гүйлт 10-р сарын 8-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно. Гүйлтийн орлогоос олсон бүх орлогыг Улсын хэмжээний Олон улсын сургууль байгуулахад зарцуулна. Багш, оюутан, сурагчид гүйлтэд идэвхтэй оролцож, зуны англи хэлний багш, сурагч солилцоо хөтөлбөр болон зуны ярианы англи хэлний сургалтад хөнгөлөлттэй үнээр суралцах боломжтой болно” гэсэн юм. Үндэсний бүх нийтийн гүйлтийг цаашид жил бүрийн намар зохиохоор төлөвлөж байна.
-
2016 оны 10 сарын 07
Монголын залуучуудын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Цагаан-Уул” хайрын шүлгийн наадам ирэх сарын 7-ны өдөр 18 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.
Залуу уран бүтээлчдийг дэмжих, тэдний уран бүтээлийг үнэлж, нийтийн хүртээл болгох, олон нийтэд сурталчлах зорилготой энэхүү наадам хайрын шүлэг, богино хэмжээний шүлгэн мессежний уралдаан гэсэн төрлөөр явагдах ажээ.
Наадамд оролцогчдын шүлгийг энэ сарын 19-нөөс хүлээн авч эхэллээ. Тус наадамд яруу найрагчид 3 шүлгээр оролцох бөгөөд материалыг МЗХ-ны байранд бичгээр болон файлаар хүлээн авах юм байна. Залуу уран бүтээлчдийг дэмжих, тэдний уран бүтээлийг үнэлж, нийтийн хүртээл болгох, олон нийтэд сурталчлах зорилготой энэхүү наадам хайрын шүлэг, богино хэмжээний шүлгэн мессежний уралдаан гэсэн төрлөөр явагдах ажээ. “Цагаан-Уул” хайрын шүлгийн наадам болно.
-
2016 оны 10 сарын 07
Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр маргааш буюу энэ сарын 8-нд тохиож байна. Эл өдөр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол өөрийн сонгогдсон тойрог болох Баянзүрх дүүргийн II, XXI, XXVII зэрэг хорооны нутаг дэвсгэрт мод тарих бол салбарын яамны албан хаагчид Дамбадаржаа дахь Модлог ургамлын цэцэрлэгт хүрээлэнд мод тарина.
-
2016 оны 10 сарын 07
Монгол Улсын Ерөнхий сайдын гэргий хатагтай Д.Тунгалагийн урилгаар Япон улсын хүүхдийн зүрхний эмч нар Сэлэнгэ, Дархан-Уул аймагт 2-3 өдөр ажиллаж, хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзлэг хийхээр болсон байна. Мөн энэ үеэр жирэмсэн эхчүүдэд ургийн зүрхний эхо үзлэг хийх аж.
-
2016 оны 10 сарын 07
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2016.10.07/ хуралдаанаар хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий гурван ажлын хэсгийг байгууллаа.
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийг төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Жавхлангаар ахлуулан байгууллаа.
Мөн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төслийг байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийг төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Чинзоригоор, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийг төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Ундармаагаар ахлуулан байгууллаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 10 сарын 07
Зам тээврийн хөгжлийн яам, улс хоорондын ачаа тээвэрлэдэг аж ахуйн нэгж байгууллагууд хамтран мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй хүмүүсийг бүртгэж, ажилд авахаар болсон.
-
2016 оны 10 сарын 07
Ард түмэндээ Шилэн Цогоо хэмээн хүндлэгдсэн иргэн Б.Цогтгэрэл УИХ-ын бүлгийн зөвлөхөөс Зам тээврийн хөгжлийн дэд сайдаар томилогдсон юм. Харин түүний төрсөн дүү өмнө нь Зам тээврийн яамны бичиг хэргийн ажилтан байсан бөгөөд хуульч мэргэжилтэй нэгэн аж. Саяхан шилэн дэд сайд маань өөрийн нүүр номынхоо хуудсаар дамжуулан “ Миний төрсөн дүү ЗТЯ-нд бичиг хэргийн ажилтан байлаа. Ах нь дэд сайд болоод ирэх сургаар өргөдөлөө өгөөд гарсан. Төрийн албаны тангарагаа өргөчихсөн төрийн жинхэнэ албан хаагч. Хуулиар хориглоогүй ч тэр ажлаа өгөөд гарчихсан. Хэрвээ сайн хуульч, сахилгатай залуу эмэгтэй ажилтан хэрэг болсон бол түүнд ажлын санал тавиарай” хэмээжээ. Хэрэв өөрийн сайн дураар ажлаас гарсан тохиолдолд гэнэт халагдсаны 6 сарын тэтгэмж олгодоггүй журамтай юм. Шилэн дэд сайдынхан угаасаа ийм их жудагтай хүмүүс үү? хэмээн цахим орчинд шуугилдаж дарга даамал, УИХ-ын гишүүдийн ах дүү хамаатан садан амраг хайртууд аль зөөлөн суудалд тухлаж байхад өөрийнхөө дүүг аваад явчихгүй яадаг нөхөр вэ? хэмээн гайхширсан сэтгэгдэлүүд ч бишгүй байна.
-
2016 оны 10 сарын 07
Энэ сарын 6-7-нд шилжих шөнө Дундговь аймагт их хэмжээний цас оржээ. Тодруулбал, тус аймгийн Гурвансайхан, Өлзийт, Дэрэн сумдаар 17.4-19 мм, Дэлгэрхангай, Мандалговь, Эрдэнэдалай, Говь-угтаал сумдаар 10.0-14.0 мм, бусад сумдаар 4.4-9.0 мм хур тунадас орсон байна.
-
2016 оны 10 сарын 07
Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр 09.30 цагт Төрийн ордонд хуралдлаа. Тус байнгын хороо Үндсэн хуулийн Цэцийн 2016 оны 09 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбоотойгоор Сонгуулийн тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцээд дэмжсэн юм.
Үндсэн хуулийн Цэцээс Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж буй заалт нь Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэгт “Нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдсаны улмаас дахин сонгууль болсон бол хасагдсан нэр дэвшигч хүн зургаан жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших болон төрийн албанд томилогдох, сонгогдох эрхээ алдах ба урьд явагдсан сонгуулийн сурталчилгааны болон зохион байгуулалтын бүх зардлыг нөхөн төлөх үүрэгтэй” гэсэн заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Иймд УИХ-ын чуулганаар цэцийн дүгнэлтийг хэлэлцээд, хүлээж авсан юм. Орон нутгийн сонгууль эхлэхээс өмнө Сонгуулийн тухай хуулийн уг заалтыг хүчингүй болгох зорилгоор өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж дээрх заалтыг хүчингүй болгожээ.
Б.Цэцэг
-
2016 оны 10 сарын 07
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Ц.Нямдорж гишүүний “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар хийсэн мэдээлэлд намынх нь нөхөд шүүмжлэлтэй хандаж, ширүүн маргаан дэгдсэн гэх мэдээлэл гарсан. Үүний дараа УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар ”25 дугаар суваг” телевизийн “Ам нээвэл” нэвтрүүлэгт оролцох үеэрээ тус асуудлаар байгуулагдсан Засгийн газрын дэргэдэх ажлын хэсэг хэт удаан ажиллаж буйг шүүмжлээд огцруулна гэсэн хатуу байр суурь илэрхийлээд байна. Тэрбээр “Надад Засгийн газрын өмнө хүлээх үүрэг хариуцлага хоёр байхгүй. Бүр санаанд нийцэхгүй, хүлээсэн үүрэг хариуцлагаа гүйцэтгэж чадахгүй бол Засгийн газрыг огцруулах санал гаргах эрх нь надад байгаа” гэсэн нь олны анхааралд өртлөө.
Б.Цэцэг
-
2016 оны 10 сарын 07
Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 377 жилийн ойд зориулсан “Спортлог Улаанбаатар” бүх нийтийн өдөрлөг маргааш Сүхбаатарын талбайд болно.
-
2016 оны 10 сарын 07
Энэ оны хамгийн эрэлттэй порно одод
-
2016 оны 10 сарын 07
Хүчтэй цасан шуургатай байна.
-
2016 оны 10 сарын 07
Монгол Улсын Их Хурлын дарга М. Энхболд өчигдөр буюу энэ сарын 6-ны өдөр Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Чепурнойг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд ноён Элчин сайд С.Чепурнойтой уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлээд хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд хөгжиж байгааг тэмдэглэв. Тэрбээр хоёр талын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэхэд хууль тогтоох байгууллагуудын нягт хамтын ажиллагаа чухал болохыг онцлоод тус улстай худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, уул уурхай, зам тээврийн салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа дурдаж, энэ тал дээр анхаарал хандуулж ажиллахыг ноён Элчин сайдаас хүсэв.
Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа ЗХУ-ын үеэс эхлэлтэй бөгөөд өнөөг хүртэл идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа ноён Элчин сайд С.Чепурной хэлээд цаашид Монгол, Беларусь Улсын хамтын ажиллагааг улам хөгжүүлэх өргөн боломж байгааг онцоллоо. Мөн тэрбээр хоёр улсын хооронд өндөр дээд хэмжээний харилцан айлчлалуудыг тогтмолжуулах, яриа хэлэлцээрийн түвшинд байгаа төсөл хөтөлбөрүүдийг ажил хэрэг болгох тал дээр УИХ-ын даргыг дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм. Тухайлбал, Беларусь Улсын Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр зорчигч тээврийн автобус, зам засвар арчилгааны машин, гал унтраах машин, тоног төхөөрөмж, хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийг нийлүүлэх ажлыг зохион байгуулахад бэлэн байгаагаа УИХ-ын даргад уламжилсан юм.
УИХ-ын дарга М.Энхболд Монгол, Беларусийн харилцаа, олон талт хамтын ажиллагааг бодит агуулгаар баяжуулан хөгжүүлэхэд ноён Элчин сайд чухал хувь нэмэр оруулна гэж найдаж байгааг илэрхийлээд, УИХ-ын даргын хувьд болон УИХ-ын зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
-
2016 оны 10 сарын 07
УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2016.10.06/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар эхлээд Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 09 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж, дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго танилцуулав.
Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэгт “Нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдсаны улмаас дахин сонгууль явагдсан бол хасагдсан нэр дэвшигч хүн зургаан жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших болон төрийн албанд томилогдох, сонгогдох эрхээ алдах ба урьд явагдсан сонгуулийн сурталчилгааны болон зохион байгуулалтын бүх зардлыг нөхөн төлөх үүрэгтэй” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал ...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно ...” гэснийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ.
Цэцийн дунд суудлын хуралдаанаас УИХ-аас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэгт “Нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдсаны улмаас дахин сонгууль явагдсан бол хасагдсан нэр дэвшигч хүн зургаан жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших болон төрийн албанд томилогдох, сонгогдох эрхээ алдах ба урьд явагдсан сонгуулийн сурталчилгааны болон зохион байгуулалтын бүх зардлыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэж заасныг зөрчсөн байна гэж дүгнэжээ. Иймээс Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсгийн дээрх заалтын үйлчлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.
Үндсэн хуулийн цэцийн 09 дүгээр дүгнэлтийг хэлэлцсэн талаархи Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат нар танилцуулсан юм. Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх тухай асуудлыг Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороод хуралдаанаараа хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн байна.
Үндсэн хуулийн цэцийн гишүүний танилцуулга, Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл асуулт асууж тодруулан саналаа хэлсэн юм. Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 09 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороодын саналыг дэмжив. Мөн энэ талаархи УИХ-ын тогтоолын төслийг гишүүдийн 67.9 хувийн саналаар баталлаа. Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, тогтоол батлагдсантай холбогдуулан хуралдаан даргалагч хуульд зохих өөрчлөлт оруулах төслийг боловсруулж хэлэлцүүлэх үүргийг холбогдох байнгын хороонд өгөв.
Цэцийн 10 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ
Дараа нь Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 10 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Наранчимэг танилцуулсан юм.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр болж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсэгт “Хяналтын шатны шүүх шийдвэрээ энэ хуулийн 31.5-д заасан тусгай саналын хамт ...” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.”, Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ.” гэсэн заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн байна. Уг хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Н.Учрал оролцож тайлбар өгчээ.
Цэцийн дунд суудлын хуралдаанаас УИХ-аас 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсэгт “... энэ хуулийн 31.5-д заасан тусгай саналын хамт ...” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.”, Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна гэж үзжээ.
Харин Үндсэн хуулийн цэцийн 10 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн талаархи Хууль зүйн байнгын санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Учрал танилцуулсан юм. Хууль зүйн байнгын хороо энэ сарын 04-ний өдрийн хуралдаанаараа цэцийн энэхүү дүгнэлтийг хэлэлцэх явцад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн байна.
Цэцийн гишүүний танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 10 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжлээ. Түүнчлэн энэ талаархи УИХ-ын тогтоолын төслийг батлахыг гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэнээр чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
-
2016 оны 10 сарын 07
Баянгол дүүргийн нутаг дахь “Кензо” зочид буудалд энэ сарын 5-ны өдөр нэг залуу мансуурч байгаад үйлдэл дээрээ баригджээ.