Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Нацагдоржийн номын сан буюу их хотынхны “оюуны кафе”

2017-2-01
0
ЖИРГЭХ

 

 

Номын өргөөний үүд сөхөхүй


Улаанбаатар хотын нийтийн төв номын сан. Их зохиолч Д.Нацагдоржоор овоглосон байгууллага улсын хэмжээнд дөрөв байдгийн нэг нь эднийх.Тиймээс иргэд Д.Нацагдоржийн номын сан гэдэг нэрээр нь илүү мэднэ, бас элгэмсэнэ. Үндэсний төв номын сан зөвхөн оюутнууд болон магистр, доктор, эрдэм шинжилгээний ажилтнуудад үйлчилдэг бол Д.Нацагдоржийн нэрэмжит номын сан нийтийн гэдэг статустай учир дөнгөж үсэг нүдэлсэн балчруудаас эхлээд бүх насныханд үйлчилдгээрээ онцлог. Мөн тэр хэрээрээ ачаалал ихтэй байдаг ажээ. Оюутан, сурагчдын амралтын үе таарсан ч гэлээ нийтийн уншлагын танхимуудад нь сул суудал алга. Нийтийн уншлагын хоёр танхимаас гадна гадаад номын, хүүхдийн, сонин уншлагын, харааны бэрхшээлтэй хүмүүсийн гээд хэд хэдэн танхимтай. Мөн хувийн номоо авч ирээд уншиж болдог тусгай танхим ч бий. Д.Нацагдоржийн нэрэмжит номын сангаар ороход хамгийн түрүүнд угтан тосдог үйлчилгээ бол уншигч бүртгэлийн үйлчилгээ. Энэхүү хэсэгт шинээр уншигч болж бүртгүүлэн карт нээлгэснээр та тус номын сангийн бүх үйлчилгээнд хамрагдах боломж бүрдэнэ. 

 

Долоо хоногт амралтгүй ажиллаж иргэдэд үйлчилдэг, чөлөөт сонголттой хоёр уншлагын танхимдаа 70-аад мянган номтой, үндсэн фонд нь 190 мянган номтой. Сард 100 гаруй мянган уншигчид үйлчилдэг. Уншигчдын 70-80 хувь нь оюутнууд, мөн дунд сургуулийнхан байдаг гээд Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн хувьд нийслэлд төдийгүй улсдаа хамгийн томд орох номын сангийн нэг. Эднийх жилд дунджаар 10-20 сая төгрөгөөр шинэ ном худалдан авч фондоо баяжуулдаг гэнэ. Харин өнгөрсөн 2016 онд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр 50 сая төгрөгийн өртөг бүхий 2000 гаруй ном худалдан авчээ. Энэ бол номын хорхойтнуудын хувьд сайхан үйл явдал. Номын сангуудын фонд жил бүр ингэж 2000 номоор баяждаг бол сайхан аа. 

 

Хөтөлбөр хариуцсан ажилтан Б.Шүрэнбаганын хэлснээр тус хамт олон нийтийн номын сангийн чиг үүргийнхээ хүрээнд олон  тооны хөтөлбөр, үйл ажиллагааг үнэ төлбөргүйгээр зохион байгуулдаг ажээ. Долоо хоног бүр тогтмол болдог уулзалтууд үүний нэг хэсэг нь. Бүх нийтийн англи хэлний боловсолыг дээшлүүлэхэд чиглэсэн арга  хэмжээнүүд тогтмол хуваарийн дагуу явагдана. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн хөтөлбөрүүдийг мөн хэрэгжүүлдэг байна. Ардчиллын боловсролыг дэмжих чиглээр “Зориг” сан, “Lead Mongolia” зэрэг төрийн бус байгууллагуудтай хамтарч ажилладаг гэнэ. Ном уншихаас гадна эдгээр хөтөлбөрүүдийг зорьж ирэх иргэдийн урсгал сүүлийн үед нэмэгджээ.  Тус номын сангийн Маркетинг инновацийн тасгийн эрхлэгч М.Отгонбаяр 1.3 сая хүн амтай метро хотын иргэд, оршин суугчдын оюуны их өргөө болсон энэхүү номын сан энэ онд уншигчид, үйлчлүүлэгчдийнхээ хүрээг тэлэх, ном, соёл, боловсролын үйлчилгээг тэдэнд хүртээмжтэйгээр хүргэх чиглэлээр олон шинэлэг ажил төлөвлөөд байгаа гэдгээ онцолж байлаа.

 

Боломжоор дүүрэн төв


 

Тус номын санд АНУ-ын соёл мэдээллийн төв байрладаг. Энэхүү төвийг АНУ-ын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр 2004 онд байгуулсан юм байна. Тав тухтай орчин, үнэгүй интернэт, англи хэл дээрх номын өргөн сонголт гээд энэхүү төвд англи хэл сурч буй оюутан залуус, сурагчдад хэрэгцээтэй бүхэн бий. Хэлээ сайжруулахын тулд англи номууд уншихаас гадна англи хадмал орчуулгатай шилдэг кинонуудыг үнэ төлбөргүй үзэж болно. Мөн тус төвөөс зохион байгуулдаг хөтөлбөрүүдэд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой. 

 

Ер нь Д.Нацагдоржийн номын санд хэсэгхэн саатах хугацаандаа боломж гэдэг үгийг хамгийн их сонссон билээ. Үнэхээр тус номын сангийн хамт олон хүүхэд, залуучууддаа номын ертөнцөөр аялах, хэл сурах, өөрийгөө хөгжүүлэх гээд бүх талын боломжийг олгодог юм байна. АНУ-ын соёл, мэдээллийн төвийн уншлагын танхимын номын санч Ц.Байгальмаа төвийнхөө үйл ажиллагааг дэлгэрэнгүй танилцуулав. Тус төвийн номын сангийн үйлчилгээнээс гадна оюутан залууст зориулсан англи хэл дээрх үнэ төлбөргүй сургалт, лекц, хөтөлбөрүүд нь тун сонирхолтой ажээ. Долоо хоног, сараар нь төлөвлөгөө гаргадаг бөгөөд арга хэмжээ лекц, хөтөлбөр, сургалтуудад нь хамрагдах хүн маш олон байдаг гэнэ. Мөн долоо хоног бүрийн пүрэв гаригт “АНУ-ын тухай ярилцъя” цуврал лекцийг тус улсын ЭСЯ-тай хамтран зохион байгуулдаг ажээ. Бямба гариг бүр англи хэлний ярианы клуб, илтгэлийн клуб, лхагва гариг бүр  “Кино үдэш” хөтөлбөрүүдийг зохион байгуулдаг гэнэ. Эдгээр арга хэмжээнүүд англи хэл дээр явагдах бөгөөд бүгд үнэ төлбөргүй, бас нас харгалздаггүйгээрээ онцлог. АНУ-ын соёл, мэдээллийн төв англи хэл дээрх 30-аад нэр төрлийн сэтгүүлийг захиалдаг. Тиймээс дэлхийн сонин хачин, шинжлэх ухаан, танин мэдэхүйн мэдээллүүдийг цаг алдалгүй авах боломжтой. Уншигчид, үйлчлүүлэгчдийнхээ саналд үндэслэн хэрэгцээт номуудаа АНУ-аас захиалж авчруулдаг байна. Нийт номынх нь 70 хувь нь уран зохиолын номууд бөгөөд дан бэстсэллэрүүд байдаг ажээ. TOEFL зэрэг хэлний шалгалтад бэлтгэж байгаа залуучуудад хэрэгцээтэй бүх ном, сурах бичиг энд бий. 

 

Г.Уужимбаяр: Ийм төвийг аймаг бүрт байгуулаасай


Д.Нацагдоржийн нэрэмжит номын сангийн үйлчлүүлэгч Г.Уужимбаяртай ярилцав.

 

-Хотын төв номын сангаар хэдэн жил үйлчлүүлж байна вэ?


-Би оюутан байхдаа үйлчлүүлдэг байсан. Төгсөөд дөрвөн жил болсон байна. Тэгэхээр нийт 7-8 жил үйлчлүүлж байгаа юм байна.
-Номын сангийн аль тасгаар нь илүү үйлчлүүлж байна вэ?


-Д.Нацагдоржийн номын сангийн гол номууд нийтийн уншлагын төв танхимаараа олгогддог. Мөн АНУ болон тус улсын хэл, соёлыг түлхүү сонирхон сурч байгаа хүмүүст зориулсан танхим байдаг. Би голдуу АНУ-ын соёл, мэдээллийн төвд ирж суудаг. Яагаад гэвэл хичээл хийхэд маш таатай орчин бүрдүүлсэн. Компьютер хэрэгтэй бол бэлэн. Интернэт ашиглаж болж байна. Дээрээс нь бас англи хэл сурах гэж байгаа бол үнэгүй кино үзэж болно. Мөн энэ төвөөс олон үнэгүй үйл ажиллагааг англи хэл дээр зохион байгуулдаг. Миний хувьд хэл сурч байгаа хүмүүст зориулсан хөтөлбөр, англи хэлний уулзалт, кино өдөрлөгт нь суудаг. Ийм төв аймаг бүрт нэг байх юм бол хэл сурах эрмэлзэлтэй залууст мөн ч их тус болно доо.


-Номын санд ирж байгаа хүн бүр тодорхой зорилготой байдаг. Таны хувьд хэл сурах нь нэг зорилго юм байна. Өөр ямар зорилго тавиад байна вэ?


-Одоо удахгүй Японд сурах гээд бэлдэж байгаа. Ирэх гуравдугаар сарын сүүлээр явна. Нагоя их сургуульд улс төр судлаач мэргэжлээр, Азийн хөгжлийн банкны тэтгэлгээр суралцахаар болсон.

 
-Номын санд ном уншихад өдөрт хэдэн цагийг зарцуулдаг вэ?


-Би өмнө нь SBN телевизэд таван жил гадаад мэдээний орчуулагчаар ажилласан. Одоогоор ажлаасаа гарчихсан, хэлний боловсролдоо анхаарч байгаа тул өглөө 9-10 цагийн орчимд ирээд 17 цаг хүртэл суудаг. Аливаа тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахад хэлний мэдлэг чухал. Тиймээс шаардлагатай оноог авахын тулд ийм газар ирж сууж бэлдэхэд илүү  үр дүнтэй байдаг шиг санагддаг. Хэл сурч байгаа, ер нь ном бичгийн ажил хийж байгаа  хүнд тав тух чухал байдаг. Тиймээс би энд байнга ирж суудаг.


-Оюутан байхдаа англи хэлний төвшин чинь ямар байв. Одоо ямар төвшинд хүрсэн бэ? 


-Оюутан болоод хотод ирж байхан англи хэлэндээ муу байсан. Гуравдугаар курстээ АНУ явсан маань миний нүдийг нээсэн. Дэлхий ертөнц гэдэг шал өөр юм байна, залуус бид өндөр боловсрол, мэдлэгтэй болж өөрийгөө хөгжүүлэх ёстой юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд л бие дааж англи хэл сурсан. Телевизэд гадаад мэдээний орчуулагчаар ажилласан маань нэг талаараа дуртай ажил, нөгөө талаар хэлээ сайжруулахад түлхэц болсон. Зун нь жуулчдад хөтөч, орчуулагч хийсэн маань англи хэлний ярианы чадвараа сайжруулахад чухал нөлөө үзүүлсэн. Энэ дашрамд хэл сурахыг хичээн мэрийж байгаа залуустаа хэрэг болох нэг мэдээллийг хүргэе. Scholarship-Positions.com, www.scholars4dev.com сайт дээр тэтгэлэгт хөтөлбөрүүдийн тухай маш сонирхолтой мэдээлэл бий. Энэ мэдээллийг залуус маань ашиглаасай гэж бодож байна. 

 

Номын сан дахь гэр



Д.Нацагдоржийн номын сангийн хамгийн гэгээн орчин нь хүүхдийн уншлагын танхим. Хүүхдийн уншлагын танхим хоёр хэсэгтэй. Нэг нь бага насны хүүхдүүдэд зориулсан гэр бүлийн уншлагын танхим, нөгөө нь 1-5 дугаар ангийн сурагчдын ном уншлагын танхим. Гэр бүлийн уншлагын танхимыг 2015 онд дуучин, рэппэр Н.Цэцэнбилэгийн санаачилгаар байгуулжээ. Энд сургуулийн өмнөх насны хүүхдүүд аав, ээжийнхээ хамт ирж үлгэрийн ном уншуулж, мөн тоглож нааддаг байна. Амралтын өдрүүдэд гэр бүлийн уншлагын танхим үйлчлүүлэгч олонтой байдаг гэнэ. Нэг ёсондоо энэ танхим бол номын сан доторхи гэр л гэсэн үг. 
15 хүртэлх насныхан гурав хүртэлх хоногоор гэрээр ном авч уншихад ямар нэгэн хураамж төлөхгүй байх журам саяхан гарсан гэдгийг Хүүхдийн уншлагын танхимын номын санч Ж.Энхтуяа хэлж байлаа. Хүүхдийн уншлагын танхимынхны нэг өвөрмөц ажил нь номын нөхөр, тэргүүний уншигч хүүхдүүдийг шалгаруулан БСШУСЯ-наас олгодог “Д.Нацагдоржийн нэрэмжит тэргүүний уншигч” үнэмлэх, тэмдгийн эзэнд тодорхойлдог. Өнгөрсөн жилийн тэргүүний уншигчдаа яам руу тодорхойлчихоод байгаа гэнэ. Уншсан номоороо бусдыгаа тэргүүлсэн шилдэг уншигчдын нэг Х.Хонгорзул охин нийслэлийн 111 дүгээр сургуулийн хоёрдугаар ангид сурдаг. Тэрээр хоёр жилийн өмнөөс өөрөөр хэлбэл сургуульд орсноосоо хойш Д.Нацагдоржийн нэрэмжит номын санд ном уншиж эхэлжээ. Х.Хонгорзул уншсан номынхоо тухай тэмдэглэлийг тун өвөрмөцөөр хөтөлдөг гэнэ. Тэр нь уншсан номынхоо талаар өөрийн ойлголт, төсөөллийг зураг болгон буулгадаг явдал. Түүнд номын баатрууд болон үйл явдлын тухай хэдэн арван зураг бий гэнэ.


  
“Daisy”-гийн Цэнгэл



Харааны бэрхшээлтэй иргэд фэйсбүүк, твиттэр зэрэг олон нийтийн сүлжээг чөлөөтэй ашиглаж, компьютер дээр жирийн хүмүүсээс дутахгүй ажиллаж байна. Энэ бол М.Цэнгэл инженерийн хариуцдаг ажлын үр дүн гэж болно. М.Цэнгэл өөрөө Монголын харааны бэрхшээлтэй иргэдээс анх түрүүнд компьютер сурсан хүн. Анх 2002 онд компьютер дээр ажиллаж эхэлжээ. Ингээд олон улсын номын сангийн “Daisy” стандартыг нэвтрүүлэх  төсөлд хамрагдсан байна. Энэхүү төслийн онцлог нь харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан цахим номын программ нэвтрүүлэхэд чиглэж байжээ. Жирийн аудио номоос ялгаатай нь “Daisy” программаар бичсэн ном нь яг цаасан ном уншиж байгаа мэт хуудас хуудсаар нь хайж, гүйлгэж болдог байна. Одоогоор харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан уншлагын танхим 20 хүний суудалтай. Фонддоо “Daisy” программаар бичсэн 200, аудио программаар бичсэн 200 нийт 400 дижиталь номтой юм байна. Мөн брайль үсгийн 300 гаруй ном бий гэнэ. М.Цэнгэл өнгөрсөн онд БСШУЯ-ны дэмжлэгтэйгээр 50 гаруй номыг “Daisy” программаар хөрвүүлжээ. Эдгээр номын ихэнх нь дэлхийн сонгодог уран зохиол, хүүхэд, залуучуудын нэвтэрхий толь байжээ. Нийтийн номын сан зөвхөн ном унших газар биш гэдгийг дээр хэлсэн. Харааны бэрхшээлтэй иргэдийн танхим мөн тийм. Уг танхимаас гадна нийгмийн амьдралын төв гэж бий. Тэрхүү төвд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай программ бүхий компьютер байрлуулжээ. Эдгээр компьютерийг ашиглан тэд интернэтийг чөлөөтэй ашигладаг гэнэ. Мөн харааны бэрхшээлтэй иргэн гар утас, зурагт зэрэг бараа худалдан авлаа гэхэд түүнийг ашиглах зааврыг аудио эсвэл брайль үсгээр хэвлэн авах боломжийг энэхүү төвийнхөн бүрдүүлжээ. М.Цэнгэл “Daisy” программыг Монголд нэвтрүүлснээс гадна компьютер дээрх монгол брайль үсгийн программыг зохиожээ. 2007 оноос хойш Малайз, Тайланд зэрэг улсуудад мэдээллийн технологийн чиглэлээр гурван удаагийн сургалтад хамрагдсан нь түүний хувьд энэ чиглэлээр мэдлэгээ дээшлүүлэх сайхан боломж олгожээ. Одоо тэрээр интернэт орчинд чөлөөтэй ажиллана. Техник, программ хангамжийн тал дээр англи хэлний мэдлэг сайн гэнэ. Энэ бүх мэдлэг, чадвараа бусдадаа мэдлэг, мэдээлэл түгээх, тэдний ахуй амьдралд  дэм болоход зориулж яваа М.Цэнгэлээр бахархахгүй байх аргагүй. 

 

Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санд ийн саатан, номын ертөнцийн олон сайхан мэдээллээр мэлмий, сонороо баясгав. 37 дахь жилийнхээ түүхийг бичиж яваа энэ хамт олон их хотынхны “оюуны кафе” болж чаджээ. Эрдмийн гэгээ хурсан номын ордныг зорин ирэх хүмүүс улам олон болох болтугай.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хөлөөр толгой хийсэн Монголын хөлбөмбөгийн холбоо
Г.Баясгалан улс төрд үйлчлэх нь үү, Үндсэн хуульд үйлчлэх нь үү, харъя!
Одоогоос 59 мянган жилийн өмнөх неандерталь хүмүүс шүдээ эмчилдэг байсныг тогтоожээ
Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Оюутан цагдаа-2026” хөтөлбөрийг хоёр сарын хугацаанд хэрэгжүүлнэ
    11 цаг 16 мин
  • Монголбанк болон Хятадын Ардын Банк хооронд байгуулсан “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн ерөнхий гэрээ”-г сунгалаа
    11 цаг 57 мин
  • 2027 оны 1 дүгээр сарын 1-нээс амт, үнэр оруулсан бүх төрлийн тамхин бүтээгдэхүүнийг импортлохыг хориглосноор нийт тамхин бүтээгдэхүүний зах зээлийн 70-80 хувийг борлуулахгүй байхаар зохицуулжээ
    15 цаг 55 мин
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
    15 цаг 59 мин
  • Өнөөдрийн байдлаар 530.4 мянган га-д тариалалт хийж, улаанбуудай, төмсний тариалалт дууссан байна
    16 цаг 7 мин
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
    17 цаг 49 мин
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
    17 цаг 53 мин
  • ДЦС-5 төслийн талбайгаас 102.9 мянган шоо метр үнсийг зөөгөөд байна
    20 цаг 22 мин
  • “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
    21 цаг 49 мин
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
    22 цаг 0 мин
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
    22 цаг 59 мин
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
    23 цаг 4 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
    23 цаг 4 мин
  • Уругвай vs Испани: Биелээгүй хүлээлт ба Европын шилдэг багийн тулаан
    Уржигдар 23 цаг 44 мин
  • ДАШТ-д монголчууд хэнийг дэмжиж байна вэ? 
    Уржигдар 23 цаг 36 мин
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
    Уржигдар 23 цаг 30 мин
  • “Ардын нам-Ард түмэндээ” аян Дундговь аймгийн Гурвансайхан, Өлзийт суманд үргэлжиллээ
    Уржигдар 19 цаг 13 мин
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
    Уржигдар 18 цаг 38 мин
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
    Уржигдар 17 цаг 19 мин
  • Ойн хөнөөлт шавжтай агаарын хөлгөөр тэмцэх ажил үргэлжилж байна
    Уржигдар 17 цаг 11 мин
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Улаанбаатар Их дуулга тэмцээний медальтнуудын БҮРЭН жагсаалт
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • ФОТО: "Улаанбаатар их дуулга-2026"
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Португал vs Узбекистан: Узбекистаны шигшээ баг түүх бүтээж чадах уу? 
  • Бурхан Халдун хайрхны төрийн тахилга энэ сарын 23-нд болно
  • Өрхөд тохирсон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр бодит үр дүн авчрах давуу талтайг онцлов
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Монгол дахь анхны No Brand дэлгүүрийн хамт олонд нэгдэхийг урьж байна
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Монгол хөлбөмбөгийн шигшээ багийн өнгөрсөн 28 жилийн түүхэн ялалт, ялагдлууд
24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК