Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол улсын ирээдүй ОУВС, олон улсын хөрөнгө оруулагчдын гарт байна

2017-2-01
0
ЖИРГЭХ

Хөгжлийн банкны 580 сая ам.долларын эргэн төлөлт ирэх гуравдугаар сарын 21-нд "тохионо". "Тохионо" хэмээн тодотгосны учир нь манай улсын эдийн засаг доройтож дээрх долларын өрийг данснаасаа шууд шилжүүлчих боломжгүй байгаа төдийгүй өдгөө ганц нэг хүн хандив цуглуулан нэмэрлэх гэсэн ядмаг шийдэлтэйгээр өдөр хоногийг өнгөрүүлж байгаад хамаг учир байгаа юм. Тиймээс Монголчуудын хувьд гуравдугаар сарын 21 чухал өдөр болж түүхэнд тэмдэглэгдэх нь.

Төр засаг эргэн төлөлтийн асуудлыг “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах эсэхээс хамаарч шийднэ гэж байгаа. Энэ асуудлаар ОУВС-гийн төлөөлөгчид манай улсад гурав хуваагдан ирж байгаа аж. Тухайлбап, эхнийх нь өчигдөр Монголд газардсан бол дараагийнх нь өнөөдөр ирнэ Харин үлдсэн хүмүүс ням гаригт ирэх юм гэсэн.

Нэг, хоёр гүүр давсан нэгжгээд болон хосгүй баячууд энэ аянд идэвхтэй нэгдэх аваас 580 сая ам.доллар ч асуудал биш байх.

Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн хэлж байгаагаар бол 580 сая ам.долларыг төлөх 2-3 хувилбар яригдаж байгаа аж. Мөн ОУВС-тай хийж байгаа хэлэлцээрийн хүрээнд ч асуудлыг ярьж байгаа бөгөөд эдгээр гурван хувилбарын аль нэгээр Хөгжлийн банкны 580 сая ам.долларыг хугацаанд нь төлнө гэнэ.

Гэхдээ одоогоор Сангийн сайдын хэлсэн 2-3 хувилбар нь иргэдэд тодорхой биш, албан хүрээнд л яригдаж байгаа учраас баттай төлөгдөх эсэх нь эргэлзээтэй.

Харин Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Осоргаравын эхлүүлсэн хандивын аянд эх орноо гэсэн иргэдийн хэн нь ч нэгдэх боломжтой. Гэхдээ сөхөрсөн эдийн засагтай манай улсын хүн амын дийлэнх нь өөрсдийгөө яая гэж байгаа нь нууц биш. Зүйрлэн хэлбэл 1990-ээд онд монголчуудыг хуйлруулж, гудамжинд ганц ч хүнгүй болтол нь цуглуулж байсан "Халтар царайт" кинон дээр гардаг баян хоосны ялгаа манайд жинхэнэ утгаараа бүрэлдсэн. Дээдсийн хүрээлэн саарал ордныг тойроод Зайсан руу чиглэнэ. Тийм биш гэж мэтгэвэл Толгойт, Баянхошуу, Дэнжийн 1000, Их бага нарангаас баячуудыг олоод ир л дээ. 

Ямар сайндаа л "нэг гүүр давбал нэжгээд баян, хоёр гүүр давбал хосгүй баян болжээ" гэх хоржоонтой үг гарч байхав дээ. Тиймээс нэг, хоёр гүүр давсан нэгжгээд болон хосгүй баячууд энэ аянд идэвхтэй нэгдэх аваас 580 сая ам.доллар ч асуудал биш байх. Дийлэнх нь оффшортонгууд. С.Баярцогт дансандаа мартсан 1 сая ам.доллар мартаж байна гэхээр бусад нь хэдийг мартаж, хэдийг дарсан байх вэ. 

Уржигдар 10 сая төгрөг, алтан бөгж, 10 адуутай эхэлсэн энэ аянд УИХ-ын 2 гишүүн нэгдлээ. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан 100 саяыг хандивлахаа албан ёсоор мэдэгдсэн. Харин УИХ-ын гишүүн Н.Оюундарь одоохондоо хэдэн төгрөг хандивлахаа мэдэхгүй байгаа. Учир нь нөхрөөсөө асууна гэсэн юм билээ.

Мөн Моннис 100 сая, "Ажнай" Д.Бат-Эрдэнэ 30 сая төгрөг тус тус хандивлаж байгаа юм гэсэн. Гэхдээ улсдаа өгч дансанд нь орсон хойно өглөө гэхгүй бол бас л барьцгүй л дээ. Яагаад гэвэл их дуулианы мөрөөр "ПОП"-рох дуртай одууд манайд олон бий.

Асуудлын эхэнд ард түмнийхээ талд зогсдог Ж.Батзандан, О.Баасанхүү, О.Магнай, Г.Уянга нар сураг байдаггүй

Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Осоргаравын эхлүүлсэн энэ аянд тэр даруй манай эх оронч нөхдүүдийн цуваа үл тасрах жим болж өргөжинө гэж бодож байсан маань талаар боллоо. Асуудлын эхэнд ард түмнийхээ талд зогсдог Ж.Батзандан, О.Баасанхүү, О.Магнай, Г.Уянга нар сураг байдаггүй. Уг нь ард түмнийхээ талд баттай зогсож, эх орноо элэг зүрхэндээ цуг авч явдаг, ачааны хүндийг үүрсэн гол хүмүүс юмсан.

Мөн УИХ-ын гишүүн Б.Наранхүүд төр засаг маань ичиж зовж, нэрэлхэлгүйгээр хэлэх л хэрэгтэй. "Наранхүү, нааш нь хэдэн сая доллар шидчихээрэй" гэж. Б.Наранхүү гишүүн өөрийн халааснаас аймгийнхандаа орон сууц, машин, мотоцикль, гурил, будаа за тэгээд өгч болохоор юу л байна өгсөөр байгаад бэлэнчлэх сэтгэлгээнд сургачихсан юм байх. Үүнээс нь болоод түүнийг нутагтаа очихоор захын нэг эмгэн л “Эмээдээ нэг машин шидчих” гээд амар заяаг нь үзүүлдэггүй талаар мань хүн өөрөө хэлсэн шүү дээ. Тэгэхээр Б.Наранхүү гишүүн төр засагдаа нэг биш нэгжгээд сая доллар шидчих байх гэж найдлага байна.

За тэгээд сүүлдээ цайгаад ирэхээр нэг нэгдэхгүй, хоёр хоёрдохгүй, гурав гуравдахгүй, дөрөв дөрөвдөхгүй, тав тавдахгүй гээд өсөн нэмэгдэж үржин тэлсэн хандивын аяндаа идэвхтэй оролцоорой, Монголчууд Солонгосчуудаас дутах юу байхав.

Улс орноо эдийн засгийн хямралаас гаргахын тулд 300 кг алтыг олон нийтийн дунд өрнүүлсэн аяны хүрээнд цуглуулжээ.

1997 онд болсон Азийн Санхүүгийн хямрал Өмнөд Солонгос улсад хүнд цохилт болж, харин тэд хямралыг хурдан даван туулах боломжийг зоригтой эрэлхийлсэн нь амжилтанд хүргэсэн түүхтэй.

Тухайн үед улс орноо эдийн засгийн хямралаас гаргахын тулд 300 кг алтыг олон нийтийн дунд өрнүүлсэн аяны хүрээнд цуглуулжээ. Улс орон даяар өрнөсөн энэхүү аяныг “Даевүү”, “Самсунг”, “Хьюндай” зэрэг томоохон бизнесийн группууд эхлүүлсэн байна. Мөн жирийн ард иргэд өөрсдийн алтан эдлэлүүдээ хандивлаж, олон улсын зах зээлд гаргаж, худалдахаар хайлуулж байсан юм. 

Гэрийн эзэгтэй нар хуримын бөгжөө өгч, тамирчид алтан медаль, цом, 60 насны төрсөн өдөр, эсвэл шинэ бизнес эхлүүлэхэд бэлэг болгон өгдөг уламжлал бүхий азын алтан түлхүүрүүдээ хүртэл өгч байсан гэдэг юм.

Тухайн үед Сөүл хотод айлчилсан ОУВС-гийн захирал Мишель Камдессю тус улсад өрнөж байсан үйл явдлыг “үнэхээр гайхамшигтай” хэмээн дуу алдаж байсан гэдэг юм билээ.

Солонгосчууд, тэдний ирээдүй ОУВС эсвэл олон улсын хөрөнгө оруулагчдын гарт байгааг мэдэрч байсан хэрэг. Тэд хямрал тус улсыг живүүлэх аюулыг мэдэрч байсан учраас, магадгүй өв уламжилж ирсэн, үнэт эдлэлүүдээ хүртэл өгч, өөрсдийнхөө хувь нэмрийг оруулахыг хүссэн байх. Монгол улс ч өдгөө үүнтэй яг адилхан нөхцөл байдалд ороод байна. Монголчуудын ирээдүй ОУВС эсвэл олон улсын хөрөнгө оруулагчдын гарт байна.

Анхандаа алт цуглуулах аян хэр үр дүнгээ өгөх талаар ямар ч төсөөлөл байгаагүй юм. Харин зохион байгуулагчдын хэлснээр Солонгосчууд хувьдаа бараг 20 тэрбум долларын өртөг бүхий алтыг хадгалж, эзэмшиж байжээ. Энэ нь ОУВС-аас авах тусламжийн зээлийнх нь гуравны нэг нь Солонгосчуудад байсан гэсэн үг юм. Далайд дусал нэмэр гэж энэ.

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хөлөөр толгой хийсэн Монголын хөлбөмбөгийн холбоо
Г.Баясгалан улс төрд үйлчлэх нь үү, Үндсэн хуульд үйлчлэх нь үү, харъя!
Одоогоос 59 мянган жилийн өмнөх неандерталь хүмүүс шүдээ эмчилдэг байсныг тогтоожээ
Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Зочин (202.131.234.182)
    Өдрийн сонины хамт олон ялангуяа гантулгын сэдэж эхлүүлсэн эх орноо өрнөөс гаргах аянг 100хувь дэмжиж баяр хүргэж байна. Гэтэл зарим нэг овилгогүй этгээдүүд хандив нэр болгон өөрөө санаачилсан мэт дөвчигнөх боллоо. Өдрийн сонингийнхон зөв зүйл буюу ард олон төрдөө зээл олгож өрнөөс гаргаяа гэсэн санаа нь маш оновчтой юм. Хэрэв хандив гэвэл энэ нохойн замаар ороод дуртай нь ийш тийш цацаад үгүй хийнэ. Бид энэ хорь гаруй жил гадна дотны хандив хичнээн ихийг авч үрэн таран хийлээ дээ. Бидэнд юу үлдэв. Эргэцүүлээд бодоорой монголчуудаа. Тийм болохоор зээл болгон засагтаа өгөөд тодорхой хугацааны дараа буюу төр мөнгөжсөний дараа уг зээлээ буцаагаад авдаг тийм зарчимыг сонгоцгооёо
    2017 оны 02 сарын 06 | Хариулах

  • зочин (43.228.130.66)
    Мөнгөтэй болох арга http httpCash4Visits.comref.php?refId=345626 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.
    2017 оны 02 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.21.106.167)
    bidnii ireedui bidnii gart l bgaa yun ter luivarchid OUBC-d bish biden d shiideh erh ni bidend bgaa.MAH-aas hurdan salahgui bol uls undesten muhluu
    2017 оны 02 сарын 01 | Хариулах
  • Lodoi (112.72.8.130)
    Odoo ard tumnees uych garahgui tyildsan bolhoor hamtdaa l dampyyrna yls dampyyrlaa geed amidral zogsohgui vrgeljilj l taaraa mongtei bayachyyd hariin ulsaad yasaa tavih blgui
    2017 оны 02 сарын 01 | Хариулах
  • Lodoi (112.72.8.130)
    Zov bodlogo yavyylj ard tumnee mongojuulej bsan bol odiid orsdiinhen biznesch sain ard tumen ch tsataglan bh bj de har tolgoigoo bodoj tsadhaa medehgui yrishig garaj bn da
    2017 оны 02 сарын 01 | Хариулах
  • зочин (43.228.130.66)
    Мөнгөтэй болох арга http httpCash4Visits.comref.php?refId=345626 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.
    2017 оны 02 сарын 01 | Хариулах
  • 100 -д жил нам улсыг удирдаад бид ийм боллоо (150.129.140.60)
    Ман-ынхан бараг 100-аад жил засагт тансаглаа биздээ. Энэ урт хугацаанд ард олондоо ямар зовлон ууруулж ирснээ нэг санацгааг. Намынх нь муу уйлийг хэлэхээр бидэнд хамаагуй гэж ичихгуй хэлнэ. Унгэрсний сайн болгоныг уэрсэддээ манвй нам гэж наадаг 2 нуэртэй бдгаа болих хэрэгтэй. Саараа хулээхгуй бна гдг тэр алдааг дахиад гаргах магадлалтай аюултай гсн уг. Уэнд учир бна эх орон минь ямар баян билээ. Гэтэл иргэд ядуураад хэдхэн гэр бул асар ьаядсан болохоор шударга бус гээл бгаа юм. Ман-ынханд их хурэнгэ бгаа тэд нар хандивлаг.
    2017 оны 02 сарын 01 | Хариулах
    • Зочин
      2012 онд ямар өсөлттэй Эдийн засгийг АН хүлээж авлаа? 2016 онд ямар болгоод хүлээлгэн өгөв! АН-ынхны тавьсан түүхэнд байгаагүй энэ их өрийг МАН-ынхан яаж ч чардайгаад төлж чадахгүй нь ойлгомжтой шүү дээ. Тэнгэрээс гэнэт л мөнгөөр бороо орохгүй юм бол яаж төлөх юм бэ? ЯАЖ? Тэр тусмаа өнөөдрийн байгуулаад байгаа ийм чадваргүй, туршлагагүй мэдлэггүй Засгийн газар Их хурал эдгээр нялх сэнгүмүүд учраа олохгүй байгаа нь аргагүй шүү дээ Нямдоржоос бусад туршлагатай улс төрчдөд нь зориг зүрх алга. Ганц Нямдорж хичнээн чарлаад яах юм.
      2017 оны 02 сарын 01
    • Зочин
      Сүүлийн 4 жил АН-ынхны тарьсан өр зээл энэ улсыг ингэж дампуурууллаа. АН нэртэй болгон бонд тендерээс шуудай шуудайгаар нь завшиж өнөөдөр Улаанбаатарын гудамжаар дүүрэн 570 багтаж чадахгүй түгжирч зогсоно. МАХН МАН төр барьсан 70 жилдээ энэ улсыг өр зээлгүй, өвчин зовлонгүй, өндөр боловролтой, үйлдвэржсэн улс болгосон байсан юм. 90 онд хэдэн хулиганиуд Ардчилал нэр барьж гарч ирээд 70 жил бүтээсэн бий болгосон бүхнийг нь хувьчилж аваад улсыг улс төртэй нь эдийн засагтай нь элгээр нь хэвтүүлж өөрсдөө баяжиж өнөөдөрч улсаар тоглож ард түмнийг тохуурхсаар байна. Хаана байна тэр шударга ёс?
      2017 оны 02 сарын 01
    • Зочин
      ungursun 4 jiliin Altanhuyagin ehluulsen balag chi meddegui yumuu
      2017 оны 02 сарын 01
  • Зочин (112.72.11.116)
    ard tvmen mini sereh heregtei .bidnii vr hvvhd ene uls orni ireedvig hedhen olgarhi zaigchihlaa shvv dee
    2017 оны 02 сарын 01 | Хариулах
    • Engin irgen
      Xandivaa shilen bolgo.xandivlamaar l bn sh de.avilgachidig icheene de.
      2017 оны 02 сарын 01
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Оюутан цагдаа-2026” хөтөлбөрийг хоёр сарын хугацаанд хэрэгжүүлнэ
    11 цаг 15 мин
  • Монголбанк болон Хятадын Ардын Банк хооронд байгуулсан “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн ерөнхий гэрээ”-г сунгалаа
    11 цаг 56 мин
  • 2027 оны 1 дүгээр сарын 1-нээс амт, үнэр оруулсан бүх төрлийн тамхин бүтээгдэхүүнийг импортлохыг хориглосноор нийт тамхин бүтээгдэхүүний зах зээлийн 70-80 хувийг борлуулахгүй байхаар зохицуулжээ
    15 цаг 54 мин
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
    15 цаг 58 мин
  • Өнөөдрийн байдлаар 530.4 мянган га-д тариалалт хийж, улаанбуудай, төмсний тариалалт дууссан байна
    16 цаг 6 мин
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
    17 цаг 48 мин
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
    17 цаг 52 мин
  • ДЦС-5 төслийн талбайгаас 102.9 мянган шоо метр үнсийг зөөгөөд байна
    20 цаг 21 мин
  • “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
    21 цаг 48 мин
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
    21 цаг 59 мин
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
    22 цаг 58 мин
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
    23 цаг 3 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
    23 цаг 3 мин
  • Уругвай vs Испани: Биелээгүй хүлээлт ба Европын шилдэг багийн тулаан
    Уржигдар 23 цаг 44 мин
  • ДАШТ-д монголчууд хэнийг дэмжиж байна вэ? 
    Уржигдар 23 цаг 36 мин
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
    Уржигдар 23 цаг 30 мин
  • “Ардын нам-Ард түмэндээ” аян Дундговь аймгийн Гурвансайхан, Өлзийт суманд үргэлжиллээ
    Уржигдар 19 цаг 13 мин
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
    Уржигдар 18 цаг 38 мин
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
    Уржигдар 17 цаг 19 мин
  • Ойн хөнөөлт шавжтай агаарын хөлгөөр тэмцэх ажил үргэлжилж байна
    Уржигдар 17 цаг 11 мин
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Улаанбаатар Их дуулга тэмцээний медальтнуудын БҮРЭН жагсаалт
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • ФОТО: "Улаанбаатар их дуулга-2026"
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Португал vs Узбекистан: Узбекистаны шигшээ баг түүх бүтээж чадах уу? 
  • Бурхан Халдун хайрхны төрийн тахилга энэ сарын 23-нд болно
  • Өрхөд тохирсон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр бодит үр дүн авчрах давуу талтайг онцлов
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Монгол дахь анхны No Brand дэлгүүрийн хамт олонд нэгдэхийг урьж байна
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Монгол хөлбөмбөгийн шигшээ багийн өнгөрсөн 28 жилийн түүхэн ялалт, ялагдлууд
24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК