-
2016 оны 10 сарын 05
Хүүхдэд ээлгүй МАН
МАН төрийн эрхийг барьсан даруйдаа Улс орны эдийн засаг хүнд байна гэсэн шалтаг хэлээд хасалт, таналтаа хамгийн түрүүнд хүүхдийн мөнгө, хөгшдийн тэтгэврээс эхлүүлчихлээ. Тухайлбал, Хүүхдийн мөнгийг ялгавартайгаар буюу амьжиргаа тогтоох судалгааны 1-10 дугаар бүлэгт хамрагдсан өрхийн хүүхдүүдэд 20 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгохоор болсон нь таагүй. Ийнхүү хүүхдүүдэд ялгавартай хандаж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэснийг, Хүүхдийн эрхийн тухай хуулийн “Хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй байх” гэснийг гээд олон хууль тогтоомж зөрчиж байгаа юм. МАН-ынхан “Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулна” гэх сайхан амлалт өгөөд байсан нь саяхан. Гэтэл эсрэгээр нь Засгийн эрхийг авсан даруйдаа “Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль”-ийн үйлчлэлийг 2021 он болгон өөрчиллөө. Энэ нь гэртээ цоожлогдох бус цэцэрлэгт явах байсан мянга мянган бяцхан үрсэд шийтгэл болсон шийдвэр боллоо. Үгээ хэлж, эрхээ хамгаалах чадваргүй хүүхдүүдийн эрх цаашил улам хумигдсаар байх бололтой.
-
2016 оны 10 сарын 05
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Б.Транкман, Швейцарийн хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны захирал Г.Спирли нар Даваа гарагт /2016.10.03/ 2017-2020 онд хамтран хэрэгжүүлэх “Монгол Улс дахь төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн баримт бичигт гарын үсэг зурсан юм.
Тэгвэл “Монгол Улс дахь төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн нээлтийн ажиллагаа өнөөдөр /2016.10.05/ Нэгдсэн үндэстний байгууллагын төв байранд боллоо.
“Монгол Улс дахь төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн нээлтэд Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Төслийн үндэсний захирал Ц.Цолмон, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Б.Транкман нар оролцож, үг хэлсэн юм.
Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд хэлсэн үгэндээ, “Нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэхэд эрх зүйн шинэчлэл зайлшгүй шаардлатай гэдэг нь ойлгомжтой. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт эрх мэдлийн харилцан хяналт, тогтвортой, хариуцлагатай төрийг бий болгох чиглэлээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг боловсруулж иргэдийн саналыг авч шийдвэрлэх, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тогтолцоо, эрх хэмжээ, чиг үүрэг, үйл ажиллагааны зарчим, зохион байгуулалтыг боловсронгуй болгох зорилтуудыг дэвшүүлэн тавьсан. Энэ зорилтын хүрээнд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай зэрэг нутгийн удирдлагатай холбоотой хуулиудын нэмэлт, өөрчлөлтийг боловсруулах, санаачлах ажлыг шат дараатай зохион байгуулж, Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд батлуулахаар зорин ажиллах болно. Ингэснээр нутгийн удирдлагад тулгамдаад байгаа, олон жилийн турш шийдэл нэхсэн асуудлуудыг шийдвэрлэх боломжтой. Энд орон нутгийн амьдралыг хамгийн сайн мэддэг Та бүхний саналыг авч, хамтран ажиллана гэдэгт найдаж байна” гэлээ.
Үүний дараа УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Төслийн үндэсний захирал Ц.Цолмон, “Монгол Улсын Их Хурал, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран 2013-2016 онд хэрэгжүүлсэн “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төсөл нь орон нутгийн хурлын төлөөллийн болон хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх чадавхыг бэхжүүлэх, төлөөлөгчдөд зориулсан үндэсний сургалтын хөтөлбөрийг боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх механизмыг бий болгох, иргэдийн оролцоог хангаж байгаа сайн туршлагыг дэлгэрүүлэх, нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчныг сайжруулах зорилт тавин ажилласан. Уг төслийн хүрээнд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлуудын хяналтын чиг үүрэг болон иргэдийн оролцоотой шийдвэр гаргах үйл ажиллагааг сайжруулах зорилгоор олон ажил зохион байгуулагдсан. Тухайлахад, Монгол Улсын 361 ИТХ-ын 8000 гаруй төлөөлөгчид, нийт тэргүүлэгчид, эмэгтэй төлөөлөгчдийг хамарсан гурван цуврал сургалтыг зохион байгууллаа. Нутгийн удирдлагын чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудыг дэмжих, чадавхжуулах тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж ИТХ-дад хэрэгцээ шаардлагатай үлгэрчилсэн дүрэм журам, сайн туршлагын эмхэтгэл, нутгийн удирдлагын талаарх иргэдийн боловсрол, хяналтын чиг үүргийг сайжруулах гарын авлага хэвлэгдэж бэлэн болсон. Төслийн өөр нэгэн томоохон үр дүн бол ИТХ-уудыг нэгтгэсэн интерактив, портал khural.mn цахим хуудсыг бүтээсэн явдал юм. 2017 оны 01 дүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхлэх Төслийн дараагийн шат нь үндсэндээ дээрх үр дүнг цаашид бататгах, илүү тогтвортой механизм бий болгох чиглэлээр үргэлжлэх юм. Харин энд миний зүгээс онцлох зүйл нь УИХ-аас 2015 онд баталсан Хууль тогтоомжийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор УИХ-ын Тамгын газрын чадавхийг бэхжүүлэх шинэ бүрэлдэхүүн хэсэг нэмэгдсэн байгаа. Энэ хүрээнд хуулийг иргэдэд сурталчлах, хэрэгжилтэнд нь хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, хуулийн төсөл дээр иргэдийн саналыг авах, нийтийн сонсголыг зохион байгуулах ажлууд дээр УИХ ба ИТХ хамтран ажиллах өргөн боломж нээгдэж байгаа” хэмээлээ.
Төслийн нээлт Нийслэл, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нарын уулзалтаар үргэлжиж байгаа бөгөөд Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаагаар өндөрлөх юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 10 сарын 05
2016 оны 10-р сарын 15 ны өдөр 19:00 цагт Монгол Улсын Филармонийн концертын танхимд гайхалтай нэгэн тоглолт болох гэж байна. Уг тоглолтод Морин хуурын чуулга Удирдаач Д.Түвшинсайхан СТА, Симфони найрал хөгжим Удирдаач Д.Нямдаш /СТА/, Б.Батбаатар.Баянмонгол Жазз найрал хөгжим Удирдаач С.Саруул-Од /СТА/ нар оролцох болно.Тоглолтонд С.Нямбаяр,Б.Солонго,Т.Отгонбаяр,Б.Дэлгэрбаяр /СТА/, Б.Номин-Эрдэнэ, Л.Насанбуян /СТА/, П.Өнөржаргал /СТА/, Т.Амина /СТА/, Б.Мөнхбаатар /СТА/, Ц.Хулан /СТА/, Н.Наранбаатар /СТА/, С.Баттулга /СТА/ нар оролцох юм.
-
2016 оны 10 сарын 05
Авто машины нээлттэй дуудлага худалдаа болно. Гаалийн хууль тогтоомж зөрчсөний улмаас хураагдаж, улсын орлого болгохоор 19 автомашиныг энэ сарын 13-нд нээлттэй дуудлага худалдаагаар борлуулахаар болжээ. Энэхүү дуудлага худалдааг Гаалийн ерөнхий газраас зохион байгуулж буй. Оролцогчдыг тус өдөр 8.30 цагаас бүртгэж, 9.30 цагт дуудлага худалдаа эхлэх юм байна.
Дуудлага худалдаанд 1997-2006 онд үйлдвэрлэсэн ”Volkswagen”, ”Toyota”, ”Nissan”-ы автомашинуудыг 360 мянгаас есөн сая хүртэл төгрөгөөр худалдах суурь үнийг тогтоожээ.
Б.Цэцэг
-
2016 оны 10 сарын 05
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг өнөөдөр /2016.10.05/ хуралдлаа.
Хуралдааныг Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Оюундарь ахалж, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, М.Оюунчимэг, Б.Ундармаа, Д.Цогтбаатар, Ц.Цогзолмаа болон Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Хуульчдын холбоо зэрэг байгууллагын холбогдох албан тушаалтнууд оролцлоо.
Хуралдаанаар ажлын дэд хэсгээс танилцуулсан болон холбогдох байгууллагуудаас ирүүлсэн саналуудыг хэлэлцлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 10 сарын 05
Ерөнхийлөгчийн сонгууль болоход найман сар гаруйн хугацаа дутуу байгаа ч сунгаа хэдийнэ эхэлжээ. УИХ-д суу¬далтай улс төрийн хүчнүүдэд нэр дэвшүүлэх эрх хадгалагдаж байгаа учир МАН, АН, МАХН-ын дунд өрсөлдөөн болно гэсэн үг. Тэгвэл ирэх дөрвөн жилд сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх Ардчилсан нам дотор намын дарга, Ерөнхийлөгчийн сунгаа зэрэг явагдаж байна. Өөрөөр хэл¬бэл, ирэх арванхоёрдугаар сарын 6-нд болох Их хурлаараа АН намын даргаа томилохоор төлөвлөөд буй. Намын даргаар сонгогдсон хүн Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэх магадлал өндөр тул тус намд дотоод өрсөл¬дөөн ширүүн байгаа хэрэг.
Харин эрх баригч намын хувьд эсрэгээрээ. Учир нь өнгөрсөн зур¬¬га¬дугаар сард болсон сонгуу¬лийн дараа үнэмлэхүй олонхыг бүр¬дүүлж чадсан МАН-ынхан Зас¬гийн газраа эмхлэн байгуулж, Ерөн¬хийлөгчийн сунгаанд хүч үзэх эрхмээ давхар тодруулсан юм.
Ингэхээс ч өөр арга байхгүй. Өнгөрсөн 2012 оны УИХ-ын сонгуульд ялагдал хүлээж, Парламентад цөөнх болоод зогсохгүй УИХ дахь бүлгээ хүртэл байгуулж чадахгүй нэг хэсэг явсан удаатай МАН-д энэ удаа үнэмлэхүй ялалт байгуулж, УИХ-д 65 суудал авахад манлайлан оролцсон намын даргын хувьд зүй ёсны хэрэг.
Уг нь, улс төрийн нийтлэг жишгээр МАН-ын дарга М.Энх¬болд гүйцэтгэх засаглалаа тэргүүлэх бүрэн боломжтой байсан. Гэхдээ тэрбээр нийтлэг жишиг дагахын оронд цоо шинэ сонголт хийж, өдгөө УИХ-ын даргын албыг хашиж буй. Товч¬хондоо бол М.Энхболд парламентад олонхыг бүрдүүлж буй намаасаа ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэхээр шулуудсан. МАН доторх Ерөнхийлөгчийн сунгааны нэг номерт М.Энхболд бий гэсэн үг.
Гэвч нам доторх нөхдөөс нь түүнтэй барьцах санаа агуулсан попууд мэр сэр хувийн тоглолт хийж эхэлснийг өнгөрсөн долоо хоногийн нэг үйл явдал нотолж орхив. Тэр нь УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж. УИХ-ын гишүүнээр зургаа дахь удаагаа сонгогдсон, Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын албан тушаалаас бусдыг нь хашсан гээд тэрбээр нэлээд зузаан намтартай түшээдийн нэг. Өнгөрсөн сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулсан учир МАН түүнд УИХ-ын дэд даргын албан тушаал санал болгож, ёсчилсон. Харамсалтай нь, санаснаар болсонгүй бололтой. Ямартай ч Ерөнхийлөгчид санаархаж, хувийн тоглолтоо тэрбээр эхлүүл¬сэн нь хэлсэн үгнээс нь ч үнэртэж буй. “Уучлаарай, одоо надад МАН хамаагүй шүү” хэмээн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлаж, нам дотроо Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэхээр болсноо ил, далд утгаар ийнхүү илэр¬хийлснээс нь уг санаа цухалзах ажээ.
Гэхдээ өөрийгөө жинхэнэ удирдагч, эх орон ард түмнийхээ төлөө чин сэтгэлээр тэмцэгч мэтээр харуулахын тулд үг, үйлдэл бүрээ төр засаг, хэн нэгэн, эсвэл хэсэг бүлэг рүү чиглэж эхэллээ. Хямралын үед массын сэтгэл зүй хүчтэй удирдагчийг хүсэмжлэх хандлагатай болд¬гоос поп улстөрчдийн рейтинг өсөх магадлал байдгийг өнгөр¬сөн хугацаанд бид хангалттай харсан. Тиймээс ч уулын баяжуулах ”Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлалын асууд¬лыг хөндөж, рейтингээ өсгөхөөр шулуудсан гээд хэлчихэд хэтрүүлэг болохгүй байх. Товчхондоо, ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн онилох бай нь мега төслүүд болсон бололтой. Уул уурхайн мега төслүүдийг онилж, улстөрчийн рейтингээ өсгөсөн туршлага өнгөрсөн парламентад байсан. Тэгвэл энэ аргыг удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд ашиглахаар зарим улстөрч шулуудаад байна.
Дашрамд дурдахад, цагийн жамаар популистуудын ярьдаг сэдвүүд хумигдаж хууртагддаг хүмүүс ч цөөрнө. Учир нь популизм тооцоо, судалгаанд суурилдаггүй. Дутуу дулимаг мэдлэг, мэдээлэл, хоосон лоозон, заримдаа эх оронч сэтгэлийн хамгийн энгийн, хялбарчилсан хувилбар болох ард түмэндээ хайр зарлах гэсэн цөөхөн бөгөөд ядмаг сонголтын хүрээнд л тоглолт хийдэг нь нэгэнт илэрхий хэрэг болжээ.
-
2016 оны 10 сарын 05
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маргааш сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийхээр болжээ. Ууулзалт Гадаад харилцааны яамны ”Зөвшилцөл” танхимд 10.30 минутад болох бөгөөд Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн удирдлагууд болон нийт хэвлэл мэдээллийн төлөөлөл оролцох юм.
-
2016 оны 10 сарын 05
чуулган
-
2016 оны 10 сарын 05
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд дагалдан ажиллаж буй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, албаны хүмүүсийн хамтаар өнөөдөр /2016.10.05/ Архангай аймагт ажиллаж байна.
Улсын Их Хурлын даргыг аймгийн удирдлагууд угтан авсан юм. Төлөөлөгчид Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцав. Нэгдсэн эмнэлэгт 65 их эмч, 156 сувилагч, тусгай мэргэжилтэн, 136 туслах ажилчин, нийтдээ 357 ажиллагсадтайгаар аймгийн иргэдэд эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байгаа талаар эмнэлгийн дарга Т.Ганбямба танилцууллаа. Тус эмнэлэг 14 тасаг нэгжтэй, амбулторийн эмчилгээ, үйлчилгээг жилд дунджаар 89000 гаруй иргэн авдаг бол нийт 224 ортой хэвтэн эмчлүүлэх тасгуудад жилдээ 9280 орчим үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлжээ. Архангай аймагт 2014 онд оношлогооны төв байгуулсан байна. БНХАУ-ын дэмжлэгээр “Цахим эрүүл мэнд” төсөл 2015 оноос тодорхой үе шаттайгаар хэрэгжиж байгаа бөгөөд тус эмнэлэгт зарим техник хэрэгслийг суурилуулж байгаа аж. Мөн Эрүүл мэнд, спортын яам, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр цусны салбар банкны тоног төхөөрөмж шинэчлэгдсэн байна.
Нэгдсэн эмнэлгийн дарга Т.Ганбямба төрөх тасгийн барилгад сүүлийн 25 жил их засвар хийгдээгүй болохыг дуулгаад уг асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтээ танилцууллаа. Мөн компьютер томографтай болох шаардлагатай байгаагаа уламжилсан юм. Тус эмнэлгээс жилд 1562 иргэн 13А маягтаар гуравдугаар шатлалын эмнэлэгт үзүүлэхээр Улаанбаатар хот руу явдаг. Үүний 60 хувь буюу 1000 орчим иргэн ердөө компьютер томограф аппаратаар оношлогоо хийлгэхээр явдаг байна. Мөн аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтнуудыг гаднын улс орнуудад орчин үеийн эмчилгээний аргад суралцах, туршлага солилцох сургалтад хамруулах хүсэлтээ уламжилсан юм.
Архангай аймаг элэгний С вирусын өвчлөлөөрөө улсад дээгүүр бичигддэг болохыг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг онцлоод, өнөөдрийн судалгаагаар Харвони эм уух шаардлагатай 2500 гаруй иргэн байгаа талаар дуулгав. Тус аймгийн хэмжээнд ажлын хэсэг байгуулан судалгаа хийсэн бөгөөд элэгний өвчлөлийг бууруулах, С вирусыг эмчлэх эмийн хэрэглээний талаар судалгаа гарган ажиллаж, санал дүгнэлтээ холбогдох яам, Засгийн газарт хүргүүлээд байгаа аж. Харвони эмийг Архангай аймгийн 20 гаруй иргэн ууж хэрэглэсэн бөгөөд 95-98 хувийн үр дүнтэй байдаг байна. Тус аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд эмийн компанийн удирдлагуудтай уулзсан бөгөөд Монгол Улсын хэмжээнд энэ төрлийн өвчлөлөөрөө дээгүүр байгаа учир Архангай аймагт туршилтын хэлбэрээр эмчилгээ явуулах боломжтой талаар ярилцаж, санал солилцсон байна.
Түүнчлэн Аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд болон аймгийн удирдлагууд хамтран төсөл боловсруулсан байна. Тусламжийн шугамаар дээрх эмийг иргэдэд үнэ төлбөргүй олгож эхлэхэд эмчилгээний үр дүнг тодорхойлох завсарын оношлогооны тоног төхөөрөмж, зардлыг тусгах шаардлага мөн үүсэх юм байна. Архангай аймагт уг төслийн хэрэгжүүлж, үр дүнг нь тооцсны дараа бусад аймагт загвар болгон хэрэгжүүлэх бололцоотой хэмээн Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат хэлж байв.
Үүний дараа Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд, албаны хүмүүсийн хамтаар нэгдсэн эмнэлгийн нэгж, тасагтай танилцсан юм.
Улсын Их Хурлын дарга Архангай аймагт ажиллах үеэрээ ШШГА-ны “Нэг цонхны үйлчилгээ” бүхий контор цагдан хорих байрны нээлтийн арга хэмжээнд оролцсон юм.
Улсын Их Хурлын даргыг Архангай аймагт ажиллах үеэр Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Уул уурхайн дэд сайд Х.Бадамсүрэн болон албаны бусад хүмүүс дагалдан ажиллаж байна. Орон нутгийн томилолтынхоо төгсгөлд Архангай аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж, Улсын Их Хурал, Засгийн газрын үйл ажиллагаа, батлагдсан хууль тогтоомжийн талаар мэдээлэл хийх юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 10 сарын 05
Урин дулаан болоход тас мартагдаад, хүйтэн болж эхлэхэд санаанд ордог өвлийн спортыг Монгол Улс цаашид хэрхэн авч явах ёстой вэ. Хэрвээ манай улс өвлийн спортыг хөгжүүлэх ёстой гэж үздэг бол яг одооноос санаа тавьж, өөрийн юм шиг хандах хэрэгтэй. НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болж дэлхийн хамтын нийгэмлэгт нэгдэн орсон 1961 оноос хойш л манай тамирчдад олимпийн наадмын өндөр босготой үүд хаалга нээлттэй болсон түүхтэй. Монголын тамирчид одоогоос хагас зуун жилийн тэртээ, 1964 оны нэгдүгээр сарын 29-нд Австрийн Инсбрук хоноо алтан соёмбот төрийн далбаагаа мандуулан жагсч, анх удаа олимпийн наадамд хөл тавьсан билээ. Тэр цагаас хойш манай баг тамирчид 1976 онд Инсбрукт дахин болсон өвлийн олимпоос бусдад нь оролцсон. АНУ-ын Солт-Лейк хотод 2002 онд болсон XIX наадмын үеэр тухайн үед ОУОХ-ны ерөнхийлөгч байсан Ж.Рогге МҮОХ-г он удаан жил удирдсан Ш.Магван гуайтай уулзаж, “Ази тивд өвлийн улиралтай, цас үздэг хуруу дарам цөөн улсын нэг байж Монголд өвлийн спорт хөгждөггүй нь хачирхалтай” гээд толгой сэгсэрч байсан тухай дуулсан. Шинэ зуун гараад өвлийн спорт улам л уналтад орсон нь нууц биш.
Анхныхаа өвлийн олимпод 13 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байсан манай улс 50 жилийн дараа Сочид ердөө хоёрхон тамирчнаа илгээсэн нь дээрх үгийн баталгаа. Уг нь өвлийн спортын зарим төрлөөр дэлхийд биш юм аа гэхэд “шар” тивдээ тэргүүлэгчийн эгнээнд орох боломж манайд байгаа юу гэвэл бий. Ж.Роггегийн тэмдэглэснээр манайх өвлийн улиралтай, цас үздэг Азийн цөөн хэдэн орны нэг. Үүнээс гадна төрөөс дэмжлэггүй хэрнээ манай өвлийн спортынхон санаанд оромгүй амжилт гаргасан тохиолдол цөөнгүй. Наад захын жишээ гэвэл тэшүүрчин Б.Сумъяа. Тэрээр Норвегийн Лиллехаммер хотод болсон Залуучуудын олимпийн наадмын тэшүүрийн төрөлд алтан медаль хүртсэн. Ингэснээр манай улс өвлийн олимпийн наадмын аваргатай болсон. Техникийн баазгүй, ядаж дээвэртэй ганц ордонгүй нь өвлийн спортынхны амжилтаас хойш татаад буйг дээр доргүй мэднэ. Өвлийн спортын битүү дээвэртэй ордонтой болбол өвлийн спорт хөгжөөд зогсохгүй өвлийн гадаад, дотоодын аялал жуулчлал ч хөгжих нь дамжиггүй. Үүнийг төр засгаас бодлогоор дэмжээд өгөхсөн. Өнөөдрийн байдлаар өвлийн спортын улсын шигшээ баг гэж хоёр л төрөлд хэдхэн тамирчин, дасгалжуулагчийн бүрэлдэхүүнийг төрөөс тэтгэж байдаг.
Үүнийг эс тооцвол Монголын өвлийн спортыг үнэндээ дур сонирхол, хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдсөн хэдхэн хүн, холбоод удирдан хөдөлгөж, амьтай авч яваа билээ. Өнөө улсынхаа нэрийг дэлхийд мандуулаад байгаа жүдо, бокс, чөлөөт бөх, буудлагын төрлийн амжилт ч гэсэн ядуу, дутуугийн зовлон туучиж явснаа төрийн зүгээс онцгойлон дэмжсэний хүчинд сэвхийтэл босоод ирсэн. Элэгтэй, сэтгэлтэй бизнесмэнүүдийн хичээл зүтгэл, зарцуулсан хөрөнгө мөнгийг үгүйсгэж болохгүй л дээ. Тэд улс орон хүнд байх жилүүдэд чангаасаар байгаад төрийн хараанд авчирсан нь үнэн. Өдгөө өвлийн спортод төрийн дорвитой дэмжлэг үнэхээр үгүйлэгдэж байна. Төрийн зүгийн дэмжлэг гэдэгт янз бүрийн зүйл багтана. Наад зах нь битүү дээртэй мөсөн гулгуурын талбай хэрэгтэй. Олигтойхон цанын бааз шаардлагатай. Түүнээс биш зугаалга, бизнесийн зориулалттай “Скай ресорт” шиг бааз биш юм. Монголын төр засгаас өвлийн спортод өнөөдрөөс зөвөөр анхаарч эхэлбээс мөдхөн БНСУ-ын Пёнчаньд болох цагаан олимпийн ээлжит наадамд ч тамирчид маань амжилт үзүүлж болох юм. Хамгийн гол суурь болох хүний нөөц буюу дур сонирхолтой, хүсэл тэмүүлэлтэй тамирчин, тэднийг дасгалжуулах багш нар манайд байна. Гагцхүү бааз, талбай, тоног төхөөрөмж, хувцас хэрэглэл нь дутагдаад байна. Энэ бол төр засгийн 100 хувь шийдэх асуудал билээ.
-
2016 оны 10 сарын 05
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. Байнгын хорооны энэ удаагийн хуралдаанаар эхлээд Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Киотогийн протоколын Дохагийн нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцэж, энэ талаар Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол танилцуулав.
-
2016 оны 10 сарын 05
ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд К. И. Кобландиныг өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд ноён Кобландин өнгөрөгч зун Улаанбаатар хотноо болсон АСЕМ-ын хуралд Казахстан улсын Ерөнхий сайд биечлэн оролцож улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нартай хоёр улсын хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлэх талаар ярилцсан болохыг дурдав.
-
2016 оны 10 сарын 05
Хөргөгчинд байсан шар айргийг нь уулаа” хэмээн үеэл дүүгийнхээ аминд хүрсэн Л-д Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 16 жилийн ял оноосон билээ.
-
2016 оны 10 сарын 05
Хотын Ерөнхий менежер нийслэлийн хэмжээнд 2016-2020 онд ногоон байгууламжийн чиглэлээр баримтлах бодлогыг Нийслэлийн Засаг даргад танилцууллаа.
-
2016 оны 10 сарын 05
Сүүлийн жилүүдэд БНХАУ-д зорчиж буй манай иргэд БНХАУ-ын хууль зөрчих, гэмт хэрэг үйлдэх тохиолдол ихээр гарах болжээ. Ялангуяа хулгайн гэмт хэрэгт холбогдон саатуулагдах, улмаар ял авах тохиолдол ихсэх хандлагатай байна. 2015 оны аравдугаар сараас 2016 оны аравдугаар сар хүртэлх нэг жилийн хугацаанд л гэхэд манай улсын 60 иргэн БНХАУ-д зорчих хугацаандаа хулгайн гэмт хэрэгт холбогдон нэг жилээс гурван жил хүртэлх хугацааны хорих ялаар шийтгэгдсэн байна.
-
2016 оны 10 сарын 05
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар Монголын Хуульчдын холбоотой хамтран хөдөлмөрийн маргаан, гэр бүл, газартай холбоотой асуудлаар иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгнө.
Энэ арга хэмжээ маргааш буюу энэ сарын 6-нд болох бөгөөд дүүргийн Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимд 13:30-17:30 хооронд болох юм. 10 гаруй өмгөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй баг Эрүү, иргэн, захиргааны чиглэлээр иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм.
-
2016 оны 10 сарын 05
Секс эрүүл мэндэд тустайг эрдэмтэд тогтоосон. Гэхдээ архи, мансууруулах бодист автдаг шиг сексийн хамааралтай болох нь байдаг. Сексологчид энэ байдлыг сэтгэцийн өвчин гэж дүгнэж үздэг. Сексээс хамааралтай хүмүүсийн тоо сүүлийн хэдэн жил хэлбэрэлтгүй өсөж байгаа талаар судалгаа бий. “Үгүй” гэж хэлж чадахгүй, Хормойн донтой хүн гэдэг шүү дээ. Сексээс хамааралтай хүн үүнтэй төстэй бөгөөд тэрээр зөвхөн сексийн тусламжтай стресс болон сэтгэл санааны тааламжгүй байдлыг даван туулдаг. Тэдний хувьд сексийн харьцаа нь үндсэн хэрэгцээ болохоос бусад хүчин зүйл тийм чухал биш. Сексээс хамааралтай хүмүүс өөртөө тавих хяналтаа алдаж, сонголт хийх чадваргүй болдог. Хэвийн хүмүүс шиг “үгүй” гэж хэлж чаддаггүй. Сексийн хамааралд өртдөг эрчүүд
Гол төлөв дөч орчим насны эрчүүд сексийн хамааралтай болох нь бий. Тэд ихэвчлэн гэр бүлтэй эсвэл тогтмол партнёртой байдаг. Хорт зуршлыг эс тооцвол тэд бусад зүйлд хэвийн хандлагатай хүмүүс.
Эмэгтэйчүүд
Тэд сексээс хамааралтай болсноо хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. Цөөн тохиолдолд л эмч мэргэжилтний туслалцаа авдаг. Голдуу хувийн амьдралдаа стресс, хүнд асуудалтай тулгарсан ганц бие эмэгтэйчүүд байдаг.
Сексийн хамаарал гэж юуг хэлэх вэ
Бэлгийн хэрэгцээ хэвийн бус болох. Секс нь ажил төрөл, хүмүүс хоорондын харьцаанд хутгалдах, зөрчилдөх, хүн өөрийн дур хүсэлд хяналт тавих чадвараа алдахыг сексээс хамааралтай болох гэдэг. Энэ нь хувь хүний сэтгэлзүйн хямралтай холбоотой байдаг тул эмч мэргэжилтний оролцоо зайлшгүй шаардлагатай. Эдгээр хүмүүс ганцаардал, сэтгэл гутрал, стресст нөхцөл байдал зэрэг бүх асуудлыг сексийн тусламжтай шийдвэрлэхийг эрхэмлэдэг. Тэд сексээс таашаал гэхээс илүү тайвшралыг авах хүсэл эрмэлзэлтэй байдаг. Ихэнх тохиолдолд энэ хямрал нь хүүхэд болон өсвөр насанд хүчирхийлэл эсвэл гаж хүмүүжлийн үр дүнд төлөвшин бүрэлдэх нь бий.
-
2016 оны 10 сарын 05
УИХ-ын намрын ээлжит чуулганаар 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл болон 2018-2019 оны төсвийн төсөөллийг хэлэлцэх юм.
-
2016 оны 10 сарын 05
Монгол Улсын нийслэл хот үүсч байгуулагдсаны 377 жилийн ойд зориулан Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/652 дугаар захирамжаар “Спортлог Улаанбаатар” бүх нийтийн өдөрлөг зохион байгуулах талаар Нийслэлийн нийтийн биеийн тамир, спортын хорооноос мэдээлэл хийлээ. Өдөрлөг 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 10:00-17:00 цагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах юм байна.
Өдөрлөгт нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын хороод, спортын холбоод, чийрэгжүүлэх бялдаржуулах төв, клубүүд, Олон улсын сайн дурын Америк, Англи багш нарын холбоо, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Оюутны шигшээ баг, дүүргүүдийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн тамирчид, нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг фитнесийн болон спортын клубүүд, Нийслэлийн Иргэдийн спортын V наадамд оролцогч иргэд, Нийслэлийн ЕБС-ийн сурагчид, нийслэлийн ахмадууд зэрэг 70 гаруй байгууллагын төлөөлөл 2000 гаруй хүн оролцоно. Нээлтийн ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга, Нийслэлийн Нийтийн Биеийн тамир, спортын хороо, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, “Их талын дуулиан” ТББ, фитнесийн болон спортын клубүүдийн удирдлагууд, төлөөлөгчид оролцоно. Харин өдөрлөгийн эхэнд Монгол Улсынхаа нэр хүндийг ”Рио-2016” зуны XXXI олимпийн өндөрт өргөж, төрийнхөө далбааг тив, дэлхий, олимпийн тэнгэрт мандуулж амжилт гаргасан тамирчдыг нийслэлийн шагналаар шагнах ёслолын ажилллагаа болох юм байна.
Уран сайхны гимнастик, спортын гимнастик, спорт бүжгийн баг тамирчид үзүүлэх тоглолтуудаа иргэдэд үзүүлж сонирхууллахаас гадна иргэдийн дунд хөл бөмбөг, сагсан бөмбөг, олс таталт, софт теннис, ширээний теннис, үндэсний шагай няслах, шүүрэх, морь уралдуулах зэрэг тэмцээн зохиохоор төлөвлөжээ.
Нийслэлийн нийтийн биеийн тамир, спортын хорооны Ерөнхийлөгч Д.Мөнхсаран “Өдөрлөгийн гол арга хэмжээ болох бүх нийтийн гүйлт 10-р сарын 8-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно. Гүйлтийн орлогоос олсон бүх орлогыг Улсын хэмжээний Олон улсын сургууль байгуулахад зарцуулна. Багш, оюутан, сурагчид гүйлтэд идэвхтэй оролцож, зуны англи хэлний багш, сурагч солилцоо хөтөлбөр болон зуны ярианы англи хэлний сургалтад хөнгөлөлттэй үнээр суралцах боломжтой болно.” гэсэн юм. Үндэсний бүх нийтийн гүйлтийг цаашид жил бүрийн намар зохиохоор төлөвлөж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 10 сарын 05
Фото: Жүржээр хийсэн хөгжилтэй бүтээлүүд