-
2016 оны 7 сарын 01
УИХ-ын ээлжит сонгуулийн урьдчилсан дүн өчигдөр зарлагдаж, өнөөдөр ялалт байгуулсан нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж авна.
Энэ удаагийн сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулж, АН ялагдлаа хүлээн зөвшөөрч, ард түмний сонголтыг хүндэтгээд байгаа билээ. Тэгвэл энэ удаагийн сонгуульд ялалт байгуулсан нэр дэвшигчдийн болоод шинэ парламентийн бүрэлдэхүүн ямар байх талаар 24 баримтыг хүргэж байна.
-
2016 оны 7 сарын 01
Хонь
Сарын эхэн үед Хонинууд хайр дурлалын тал дээр идэвхтэй байх нь. Мөн од эрхсийн байрлал чамайг энэ сард хуял тачаал, эротик хүслээр дүүргэх нь. Бэлгийн амьдрал чинь урьд өмнөхөөсөө илүү идэвхтэй байх болно. Өөртөө ч итгэмгүй хэвийн биш зүйлсийг хүсэж, бодож эхлэх юм бол бүү гайхаарай. Энэ сар бүхэлдээ хостой Хонинуудын хувьд шинэлэг зүйлсээр дүүрэн болж өнгөрнө. Харин ганц биечүүд хайж байсан хүнээ олох магадлал бага ч сэтгэлд чинь таалагдах нэгэн гарч ирэх бололтой. Энэ сард шаргуу ажиллахаас илүүтэйгээр амралт зугаалгаар явах, гэр бүл, найз нөхөдтэйгөө хөгжилдөх хүсэл давуу байна. Хэрвээ энэ хүслээ биелүүлж чадахгүй бол хүссэн хүсээгүй ажлаа хийх хэрэгтэй болно. Хонины ордны ажил хэргийг ивээгч Бархасбадь гараг чамд маш их хүч өгөх учраас дэмий битгий өнгөрүүлээрэй. Түүний хүч ажил үүргээ амжилттай, хялбархан биелүүлэхэд чинь туслах болно. Удаан бодож явсан санаачлагаа бодит болгох боломж тохиох ба бүтээлч зан чанар чинь шинэ санаа санаачлага гаргах, тушаал дэвших, амжилттай, үр бүтээлтэй ажиллахад чинь туслах болно. Эрүүл мэнд маш сайн байх учраас сарын турш идэвхтэй байж, аялал зугаалга, зугаа цэнгэлд хангалттай цаг зарцуулна. Энэ нь ч чамайг тайвшруулах болно. Харин сарын хоёр дахь хагаст өөдрөг үзлээ зүлгэхэд анхаараарай.
Эцэст нь хэлэхэд өнөөдөртөө сэтгэл хангалуун бай. Ач холбогдол багатай зүйлсэд бүү санаа зов.
-
2016 оны 7 сарын 01
Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт нийтлэгдсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Төрийн ёслолын хүндэт харуулын цэргийн ёслолын дүрэмт хувцасны загварыг батлах тухай” зарлигт нэмэлт, өөрчлөлт оруулжээ.
Мөн дугаарт, Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн иргэнд 2016 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталсан байна.
Энэ тогтоолд, өмчлүүлэх газрын байршил, нийт хэмжээ, одоо эзэмшиж байгаа болон шинээр өмчлүүлэх газрын нийт хэмжээ, түүнчлэн улсын чанартай автозамын дагуу өмчлүүлэх, аж ахуйн зориулалтаар өмчлүүлэх газрын нийт хэмжээ, зориулалт зэргийг тогтоож өгсөн байна. Тухайлбал, иргэдэд өмчлүүлэх газрын нийт хэмжээ 29860.23 га. байхаар тогтоожээ.
Эмхэтгэлд нийтлэгдсэн Засгийн газрын тогтоолоор, Гадаадын тусламж авах, зарцуулах, удирдах, бүртгэх, тайлагнах асуудлыг журамласан байна. Энэ журмын зорилго нь хандивлагч орон, олон улсын байгууллагаас Монгол Улсын Засгийн газарт олгох буцалтгүй тусламж (хүмүүнлэгийн тусламж, хөгжлийн албан ёсны тусламж, техникийн туслалцаа)-ийг оновчтой төлөвлөх, боловсруулах, хүлээн авах, бүртгэх, тусламжийн хүрээнд төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх, тэдгээрт оролцогч талуудын эрх, үүргийг тодорхойлох, биелэлтэд нь хяналт тавих, үнэлэх, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршиж байна.
Тогтоолоор, энэ журмыг ямар этгээд үйл ажиллагаандаа дагаж мөрдөх, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд ямар шаардлага тавих, тусламж авах тухай гэрээ, хэлэлцээр хэрхэн байгуулах, төсөл, арга хэмжээнд ямар зарчим баримтлах түүнийг хэрхэн хэрэгжүүлэх, төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг төлөвлөх зэргийг тогтоож өгчээ. Мөн төсөл, арга хэмжээний хүрээнд хийх ажиллагаа, зохицуулалт, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, тайлагнах зэрэг асуудлыг тогтоож өгсөн байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
-
2016 оны 7 сарын 01
Улс төрд санаанд оромгүй их эргэлт гарч сонгуулийн үр дүнгээр МАН үнэмлэхүй олонх боллоо. Харин АН ялагдлаа хүлээн зөвшөөрч ард түмнийхээ сонголтыг хүндэтгэв. АН бусад нам шиг гоншигнож, ёс зүйгүй авирлаагүй нь энэ сонгуулийг амар тайван дуусгах нэг том үзүүлэлт болов. Сонгуулийн маргаашнаас амьдрал үргэлжилнэ гэсэн үг бий. Ирэх дөрвөн жил төрийн эрхийг барьж улс орны хувь заяаг залуурдах болсон МАН-аас бид юу шаардах ёстой вэ?. Хамгийн эхэнд эдийн засгийг сэргээх нь эрх баригчдын хийх ажил. Одоогийн эрх баригчид эдийн засаг хямраагүй, харин хүндэрсэн гэдэг. Учир нь манай улсын ДНБ-ий өсөлт саарсан ч 2015 оны эцсээр 2-3 хувиар өссөн. Энэ тоо хоёр улирал дараалан хасахтай гарвал хямрал нүүрлэлээ гэж үздэг байна. Мөн МАН-аас энэ сонгуулиар амласан амлалт болох мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийг шаардах ёстой юм.
-
2016 оны 7 сарын 01
Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны календарт багтдаг “Чингис хаан” гран при тэмцээн өнөөдөр эхэлж долдугаар сарын 3 хүртэл “Буянт-Ухаа” спорт цогцолборт болно.
Гран при нэрийн дор дөрөв дэх жилтэйгээ золгож буй тус тэмцээн “Рио-2016” олимпийн өмнө болох гэж байгаараа онцлогтой.
Тус тэмцээнийг МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” суваг 187 оронд шууд дамжуулан хүргэх билээ.
-
2016 оны 7 сарын 01
СЕХ хуралдаж дууслаа. Сонгуулийн дүнг танилцуулав. Гишүүнээр сонгогдсонд тооцсон нэр дэвшигчид УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг өнөөдөр олгоно.
Мөн гишүүнээр сонгогдогчдын нэрийн жагсаалтыг Ерөнхийлөгчид айлтгана хэмээн СЕХ-ны хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.
-
2016 оны 7 сарын 01
09.00 цагт: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Нээлттэй хаалганы өдөрлөг” Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтсийн байранд зохион байгуулна. Утас: 266338
09.00 цагт: “Хөдөлмөр хөгжлийн үндэс” сэдэвт Хөдөлмөрийн Үндэсний чуулган- 2015” Шангри-Ла зочид буудлын хурлын их танхимд болно.
09.00 цагт: ”Зочлох үйлчилгээний салбарын хөгжил, төлөвшил” сэдэвт онол практикийн хурал ШУТИС Төв номын сангийн 604 тоотод болно.
10.00 цагт: ”Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын төлөвшилд иргэний нийгмийн оролцоо” сургалт хэлэлцүүлэг Континентал зочид буудалд болно. Сургалтанд Босниа Герцоговинагийн Хэвлэлийн Зөвлөлийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал, хатагтай Лиллиана Зуровак оролцож, олон улсын туршлагаас хуваалцана. Утас: 99138780
10.00 цагт: “Пэлжидийн Гэндэн-120 жил” сэдэвт үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал, эрдэмтэн Ч.Дашдаваагийн бүтээл “П.Гэндэн Коментернд” шинэ номын нээлтийн ёслол Монголыг Үндэсний музейд болно. Утас: 99123922, 99114335, 70110914
10.00 цагт: НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан НЗДТГ-ын А танхимд болно. Хуралдаанаар нийслэлийн өмчийн хэд хэдэн барилга байгууламжийг бүртгэн авах, балансаас балансад шилжүүлэх асуудлыг хэлэлцэхээс гадна “Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-ыг хэлэлцэнэ. Утас: 88781218, 325044
11.00 цагт: Монгол Улсад Геодези, зураг зүйн салбар үүсч хөгжсөний 85, Төрийн захиргааны байгууллага үүсэн байгуулагдсаны 45 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй арга хэмжээ МҮЭСТО-нд болно. Утас: 262461, 98512323, 94902808.
11.00 цагт: Ашиглалтын шаардлага хангахгүй болсон Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай 5, 6, 7, 8, 16, 24 дүгээр байрны барилгажилтын төсөл боловсруулах, ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “Металл энд вүүд”, “Өндөр баганат” ХХК-д Нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбат НЗДТГ-ын Б танхимд батламж гардуулна.
11.00 цагт: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2015 оны эхний 11 сарын байдлаарх хэвлэлийн бага хурал Үндэсний статистикийн хорооны байранд болно. Утас: 261502
11.30 цагт: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд анх удаа шинээр ашиглалтад орж буй 130-р Бага сургууль, 218-р цэцэрлэгийн нээлт ”Хурд” хорооллын зүүн талд болно. Утас: 99263060, 90064111
12.00 цагт: Монгол Улсад нисэх загварын спорт үүсэж хөгжсөний 50 жилийн ойд зориулан дэлгэж байгаа ”Дүүлэн нисэх хүсэл” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт Улаанбаатар хотын музейд болно.
13.00 цагт: Чингис зочид буудлын 3 давхрын хурлын зааланд Дэлхийн монголчуудын глобал нийгэмлэг”-ээс зохион байгуулж байгаа Монгол туургатны боксын анхдугаар тэмцээний талаар мэдээлэл хийнэ. Утас: 88116363
14.00 цагт: Нийслэлийн Хангарьд ордны 14 давхарт Архи, тамхины хуулийн хэрэгжилтэд хийсэн шалгалтын дүнг хэлэлцнэ. Утас 88059661
-
2016 оны 7 сарын 01
Элсэлтийн ерөнхий шалгалтын /ЭЕШ/ хариу маргааш буюу долдугаар сарын 1-ний өдөр гарна. Энэ жилийн хувьд ЭЕШ-д 37 мянга гаруй хүүхэд оролцсон билээ.
ЭЕШ-ын хувьд энэ жил багагүй маргаан үүссэн. Тухайлбал, ЭЕШ-ын нийгэм, математикийн хичээлийн материал задарсан, олон нийтийн сүлжээгээр худалдсан хэмээн эцэг эх болон төгсөгчдийн төлөөлөл болсон хэсэг иргэд мэдээлж байв. Харин энэ асуудлыг Боловсролын үнэлгээний төвөөс цагдаагийн байгууллагатай хамтран шалгалт хийсний дүнд “Материал задраагүй” гэх хариу гаргасан юм. Энэ талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэхдээ “Шалгалтын материал задарсан гэх хэргийг шалгахад эх үүсвэр нь Д гэгч 12 дугаар анги төгсч буй сурагчдад ЭЕШ-ын давтлага өгдөг багш байсан. Д гэгч нь “ЭЕШ-д ирж болзошгүй тест” гэж магадлалын онолоор хүүхдүүдэд өгсөн. Өөрөөр хэлбэл, тухайн Д гэгч багш ирж болзошгүй тест гэсэн. Гэтэл энэ нь дам дамандаа худалдагдсаар сүүлдээ “ЭЕШ-ын хариу” гэж мэдээлж худалдагдах болсон нь тогтоогдсон. Тухайн Д гэгч нь ЭЕШ-ын комисст орж ажилладаггүй” хэмээн мэдээлсэн юм.
Улмаар Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ хэвийн үргэлжилсэн, долдугаар сарын 1-нд хариуг зарлана гэж мэдээлсэн.
-
2016 оны 7 сарын 01
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хална.
-
2016 оны 7 сарын 01
хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
-
2016 оны 7 сарын 01
2016 оны 06 дугаар сарын 30-ны 21 цагаас 07 дугаар сарын 01-ний 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хангай, Хөвсгөлийн уулсаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 5-10 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 17-22 градус, Орхон-Сэлэнгийн сав газраар 25-30 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 7-12 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө бүх нутгаар 24-29 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.
-
2016 оны 6 сарын 30
Ажиглагчид эвлэлдэн нэгдэх эрхийг хангасан сонгууль боллоо хэмээн дүгнэжээ
-
2016 оны 6 сарын 30
Хуульд зааснаар Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын гишүүнээр сонгогдогчдын нэрийн жагсаалтыг сонгууль дууссанаас хойш 15 хоногийн дотор гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтган нийтэд мэдээлдэг. Энэ асуудлыг ойрын өдрүүдэд багтаан төрийн тэргүүнд айлтгана гэсэн мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооноос өглөө.
Үүний дараа өрнөх процесс бол Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган, УИХ-ын анхдугаар чуулганыг товыг зарлах ёстой.
-
2016 оны 6 сарын 30
Монголын үндэсний ууган сонгодог бүтээл “Учиртай гурван толгой” дуурийг Үндэсний их баяр наадамд зориулан гадаа задгай талбайд тоглох бөгөөд гол дүрүүдийн сонгон шалгаруулалт өнөөдөр эхэлсэн.
-
2016 оны 6 сарын 30
АСЕМ-ын дээд түвшний уулзалт, түүний дагалдах арга хэмжээнүүдийг сурвалжлах олон улсын сэтгүүлчидтэй ажиллах сайн дурын 120 гаруй ажилтанд мэдээлэл, зааварчилгаа өгөх сургалт өнөөдөр ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд боллоо.
-
2016 оны 6 сарын 30
ӨВӨР МОНГОЛЫН УРАН БҮТЭЭЛЧИДТЭЙ ХАМТАРНА
-
2016 оны 6 сарын 30
Долдугаар сарын 02 гэхэд ихэнх их, дээд сургуулиудын бүртгэлийн хугацаа дуусна. Энэ жилээс эхлэн Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулж БСШУ-ы сайд баталдаг байсан хяналтыг тоог тухайн сургуулийн Удирдах зөвлөлийнхнөөр шийдүүлдэг болсон билээ.
-
2016 оны 6 сарын 30
Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн тэгш ойн баяр энэ жил тохиож байгаа.
-
2016 оны 6 сарын 30
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 17 настай И гэх эрэгтэй машин дотор мансуурч байгаад баригджээ.
-
2016 оны 6 сарын 30
Монголын тамирчдын баярыг ирэх сарын 1-нд тэмдэглэнэ