зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5120 5121 5122 5123 5124 5125 5126
  • Улаанбаатарт өдөртөө 12-14 градус дулаан байна
    2016 оны 5 сарын 12
    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан байна.
  • АТГ-ын даргыг томилох асуудлаар АН завсарлага авлаа
    2016 оны 5 сарын 11
    Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар АТГ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан.
  • Газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх зөвлөлийн хуралдаан боллоо
    2016 оны 5 сарын 11


    Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 2016 оны 2 дугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар 3 дугаар сарын 24-нд улс орон даяар зохион байгуулсан Гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллах дадлага, сургуулийн үр дүн, зөвлөлийн 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийн явц болон “Говийн чоно” гамшгаас хамгаалах дадлага сургуулилтын дүнг хэлэлцлээ.

    Гамшгийн аюулын зарлан мэдээлэх дохиогоор ажиллах дадлагад нийт 700 гаруй мянган хүн хамрагдсан нь өмнөх онуудынхаас өссөн үзүүлэлт гэдгийг танилцуулаад цаашид нийслэлийн 9 дүүрэгт суурилуулсан зарлан мэдээллийн дуут дохиоллын цамхагийг нэмэгдүүлэх, аймгуудад гамшгийн аюулыг эрт зарлан мэдээлэх систем байгуулах, шинэчлэх зэрэг ажлыг хийж хэрэгжүүлэх хэрэгтэй байна гэж тус зөвлөлийн нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр мэдээлэв. Мөн тэрээр “Говийн чоно” гамшгаас хамгаалах дадлагыг анх удаа орон нутагт зохион байгуулсан. Олон улсын тусламжийн бараа угтан авах, үдэн гаргах үйл ажиллагааны болон нүүлгэн шилжүүлэх дадлагыг зохион байгуулж, практик үйл ажиллагааг нэмэгдүүлсэн гэлээ.

    Түүнчлэн гамшгаас хамгаалах Японы тогтолцоо үйл ажиллагааны талаар Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагааны зөвлөлийн нарийн бичгийн дарга Ё.Жаргалсайхан танилцуулга хийлээ.

    Тус зөвлөлийн дарга бөгөөд Шадар сайд Ц.Оюунбаатар Газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөөний удаашралтай байгаа болон анхаарах шаардлагатай 10 гаруй зүйл заалтын үр дүнг тооцож, дараагийн хуралд оруулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
  • Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжлээ
    2016 оны 5 сарын 11
    Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2016.05.11/ хуралдаан 15 цаг 02 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэхээр болов.

    Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжив

    Тус байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас өнгөрсөн 04 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хөгжлийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон танилцуулсан юм.

    Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улс /БНТУ/-ын Засгийн газар хооронд “Туркийн олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Хөтөлбөр зохицуулалтын төлөөлөгчийн газар байгуулах тухай” хэлэлцээрийг хоёр орны нийгэм, эдийн засгийн хөгжилд туслалцаа үзүүлэх зорилгоор 2004 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр байгуулж, Улсын Их Хурал соёрхон баталжээ.

    БНТУ-ын Засгийн газрын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/ нь дэлхийн 50 гаруй оронд Хөтөлбөр зохицуулалтын газраараа дамжуулан хөгжлийн албан ёсны тусламж үзүүлдэг бөгөөд Улаанбаатар хот дахь Хөтөлбөр зохицуулалтын газар нь байгуулагдсанаас хойш өнөөг хүртэл манай улсын дэд бүтэц, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах, боловсрол шинжлэх ухаан, соёлын хамтын ажиллагаа зэрэг салбарт нийт 400 гаруй төсөл, хөтөлбөрийг 30 гаруй сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлжээ. Тухалйбал, Хархорин-Хөшөө цайдмын 46 км авто зам барих (6.7 сая), Түрэгийн хөшөө дурсгалыг сэргээн хамгаалах (5 сая), Орхоны хөндийд Дэлхийн соёлын өвийн музей байгуулах (1 сая ам.доллар), Улсын клиникийн төв эмнэлгийн дэргэд цусны төв байгуулах (251 мянга), МУИС-д турк судлалын тэнхим байгуулах (427 мянга), Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвөөс Эрдэнэзуу хийд хүртэл 2.4 км хатуу хучилттай зам тавих төсөл хэрэгжүүлжээ. Мөн 2007 онд манай улсын ерөнхий боловсролын дунд сургуулиудад 150 мянган ам.долларын сургалтын тоног төхөөрөмж бэлэглэсэн бол 2008 онд Туркийн Засгийн газар 100 мянган ам.долларын хүнсний тусламж үзүүлсэн байна. Түүнчлэн 2014 онд ”Mэргэн Тоньюкукын автозам” төсөл, Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн автозамын Ар Жанчивлан рашаан сувилал руу салдаг цэгээс Мэргэн Тоньюкукын хөшөө хүртэлх 10 км автозам барих төслүүдийг санхүүжүүлжээ.

    Хоёр орны Засгийн газар хооронд 2004 онд байгуулсан хэлэлцээрийн хүчинтэй хугацаа дуусч байгаатай холбогдуулан шинэчлэн байгуулсан “Хөгжлийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр” нь Турк Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол Улсад хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, хоёр орны хамтын ажиллагааны гүүр болсон ТИКА-ийн Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулалтын газрын эрх зүйн орчинг бүрдүүлэх үндсэн баримт бичиг болох юм байна. Хөгжлийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрээр хамтын ажиллагааны хүрээ, тэргүүлэх салбар чиглэлийг нэмэгдүүлсний зэрэгцээ өмнөх хэлэлцээрт ерөнхий байдлаар тусгагдаж нэмэлт зохицуулалтын асуудал үүсдэг байсан зарим заалтыг тодорхой болгож шинэчилсэн гэдгийг хууль санаачлагч дурдлаа.

    Хууль санаалагчийн илтгэлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хэлэлцээрийн төслийг соёрхон батлахыг дэмжих санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээ дэмжив.

    Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

    Дараа нь Засгийн газраас энэ оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, М.Сономпил нар ажлын хэсгээс асуулт асууж хариулт авав.

    Улсын Их Хурлаас 1997 онд баталсан Геодези, зураг зүйн тухай хуульд байр зүйн зургийн ангиллыг нарийвчлан тусгаагүй бөгөөд Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн 32 дугаар зүйлд 1:100000-аас илүү нарийвчлалтай масштабын газрын зургийг төрийн нууцад хамааруулахаар заажээ. Хуулийн энэ зохицуулалтаас болоод бүх төрлийн геодезийн хэмжилтийн үр дүнд бий болсон байр зүйн зургийг дэд бүтцийн салбарт ашиглах, нийтийн хэрэгцээнд хэрэглэх боломжгүй байдаг байна. Түүнчлэн газрын зурагт суурилсан орон зайн өгөгдөл мэдээллээр төрийн байгууллагуудын хооронд болон иргэдэд нээлттэй үйлчлэх дэд бүтцийг бий болгох, энэ чиглэлийн бизнесийн орчныг сайжруулах, дэд бүтцийн салбарт бүх төрлийн төлөвлөлт, мониторинг хийхэд нийтийн хэрэгцээний байр зүйн зургийг ашиглах шаардлага, хэрэгцээ тулгарч байгаа аж. Иймээс Геодези, зураг зүйн тухай болон Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар батлан хамгаалах зориулалтын болон төрийн нууцад хамааруулснаас бусад байр зүйн зургуудыг нийтийн хэрэгцээнд ашиглуулахаар уг хуулийн төсөлд тусгасан байна.

    Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг санал нэгтэй дэмжив. Иймээс хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

    Гадаад харилцааны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

    Байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг нарын 6 гишүүнээс энэ сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн Гадаад харилцааны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг танилцуулсан юм.

    Даяаршлын энэ эрин үед улс орнуудын харилцан хамаарал улам бүр өсч, олон улсын харилцаанд зарчмын шинжтэй томоохон өөрчлөлтүүд гарах боллоо. Үүний сацуу Монгол Улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаа жил ирэх бүр өргөжин тэлж байна. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалд Монгол Улсын гадаад бодлогын нэгдмэл, тогтвортой байдлыг хангаж, залгамж чанарыг хадгалах асуудлыг чухалчлан үзэж, холбогдох заалтуудыг оруулсан. Үе үеийн Засгийн газар болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс мөн энэ асуудалд анхаарч, гадаад бодлогыг “нэг цонхоор” явуулах зохицуулалт хийхэд чиглэсэн хүчин чармайлт, холбогдох шийдвэрүүдийг удаа дараа гаргаж ирсэн.

    Гэсэн хэдий ч өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй эдгээр журам, тогтоолын хэрэгжилт хангалтгүй байгаа бөгөөд төрийн байгууллага, албан тушаалтнууд нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдаагүй гадаад айлчлал, арга хэмжээг дур мэдэн хэрэгжүүлэх, Гадаад хэргийн яамны санал зөвлөмжид үл нийцэх яриа хэлэлцээ хийх, гэрээ байгуулах зэрэг явдал гарсаар байна. Энэ нь Монгол Улсын гадаад бодлого нэгдмэл байж, “нэг цонх”-оор хэрэгжих суурь зарчмыг алдагдуулж, нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагаварт хүргээд зогсохгүй Монгол Улсын олон улсын нэр хүндийг унагах эрсдэлд хүргэж байна. Иймээс Улсын Их Хурлаас өгсөн үүргийн дагуу, гадаад харилцааны хэрэгжилтийг нэгдмэл байдлаар хангаж, тогтвортой, залгамж чанарыг хадгалах, гадаад харилцаанд оролцогч байгууллагуудын уялдаа холбоо, хариуцлагыг өндөржүүлж, батлагдсан төсвийг үр ашигтай зарцуулах, Монгол Улсын цаашдын хөгжил дэх гадаад харилцааны салбарын үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор уг хуулийн төслийг санаачлан боловсруулсныг төсөл санаачлагч илтгэлдээ дурдав.

    Хуулийн төсөл нь 6 бүлэг, 15 зүйлтэй юм. Уг хуулийн төсөлд Монгол Улсын гадаад харилцааны үндсэн зарчмуудыг тодорхойлж, бодлогын нэгдмэл байдлыг хангах, бодлогын хэрэгжилтийг уялдаатайгаар төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт тавих болон тайлагнах үйл ажиллагааг нарийвчлан зохицуулсан. Гадаад бодлогын хэрэгжилтийг уялдуулан зохицуулах, төрийн гадаад арга хэмжээг төлөвлөх, хэрэгжилтэд хяналт тавихтай холбоотой зохицуулалтуудыг тусгасан. Ингэхдээ өндөр дээд түвшний айлчлал, олон улсын арга хэмжээнд оролцох, зохион байгуулах, олон талт гэрээнд нэгдэн орох, улс хоорондын хамтын ажиллагаатай холбоотой уулзалт, хэлэлцээрийг нэгдсэн журмаар төрийн гадаад арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөнд тусган боловсруулж Засгийн газраар батлуулах, холбогдох байгууллагууд жил бүр гадаад арга хэмжээнийхээ төлөвлөгөөг боловсруулан, гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар хянуулан батлуулж, мөрдөж, тайлагнаж байх зохицуулалтуудыг тусгалаа. Мөн гадаад бодлогын цаг үеийн чухал асуудлаар гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээр ахлуулсан зохицуулах зөвлөл байгуулах, гадаад арга хэмжээний тусгай зохицуулалтууд, Монгол Улсын байр суурийг олон улсад илэрхийлэх асуудлыг нарийвчлан зохицуулж, төрийн захиргааны төв байгууллагын дэргэд гадаад бодлогын мэдээллийн нэгдсэн санг байгуулахаар төсөлд тусгасан. Түүнчлэн гадаад харилцааны нэгдмэл байдлыг хангах хариуцлагын тогтолцоог тодорхой болгож, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг нарийвчлан зааж өгснийг төсөл санаачлагч танилцууллаа.

    Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Цолмон асуулт асууж тодруулсны дараа хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалгахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжсэнээр тус байнгын хорооны энэ өдрийн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
  • Дугаартайгаа шилжих үйлчилгээг хэрэгжүүлэхийг үүрэгдэв
    2016 оны 5 сарын 11
    Лхагва гариг бүрт болдог “Шийдлийн цаг” уулзалтад өнөөдөр Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Б.Балгансүрэн нар оролцлоо.
  • Маргааш автомашиныг тэгш, сондгойгоор хязгаарлахгүй
    2016 оны 5 сарын 11
    Энэ сарын 12, 13-нд АСЕМ-ын хүрээнд “Ахлах албан тушаалтнуудын уулзалт” болно. Үүнтэй холбоотойгоор автомашины дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулна гэх мэдээлэл гарсан.
  • Засгийн газрын гишүүнийг томилох асуудлыг дэмжих боломжгүй гэж үзлээ
    2016 оны 5 сарын 11
    Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2016.05.11.Лхагва гараг/ 10 цаг 36 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

    Засгийн газрын гишүүнийг томилох асуудлыг дэмжих боломжгүй гэж үзлээ

    Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус үндэслэн Ганхуягийн Шийлэгдамбыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37.7 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайдаар Цэрэнхүүгийн Лхагвасүрэнг томилуулах саналыг тус тус танилцууллаа.

    Цэрэнхүүгийн Лхагвасүрэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр томилуулах саналын үндэслэл нь Засгийн газраас дэвшүүлж байгаа зорилтуудыг биелүүлэхээр ажиллах чадвар, танхимын зарчмаар ажиллах чадвар, тухайн ажил, үүргийг гүйцэтгүүлэхэд хуримтлуулсан туршлага, удирдан зохион байгуулах чадвар, ажил хэрэгч чанар зэргийг харгалзан үзжээ.

    Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа асуулт асууж хариулт авсан. Тэрээр, Эрүүл мэндийн салбар шинэчлэлээрээ нэлээдгүй хоцрогдсон салбар болоод байна. Өнгөрсөн жил эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн тухай олон хуулийн төсөл орж ирсэнээр энэ салбарын шинэчлэлийн асуудал хурдацтай явж байна. Эрүүл мэндийн салбар өнөөдөр төрийн бодлого, дэмжлэг туслалцаан дээр тулгуурласан гэхээсээ илүү хүний хүчин зүйл дээр тулгуурлаж хөгжиж ирсэн. Энэ салбарын хувьд онцгой анхаарах шаардлагатай. Шинээр томилогдох нэр дэвшигчийг салбартаа олон жил ажилласан туршлагатай хүнийх нь хувьд дэмжиж байгаа гэсэн юм. Мөн Ц.Лхагвасүрэн нь эвслийн бүлгээс орж ирсэн нэр дэвшигч. Гэтэл “Шударга ёс” эвслийн бүлэг бүрэлдэхүүнгүй болсон байхад нэр дэвшигчийг ямар субьектээс оруулж ирж байгаа болон эцсийн хариуцлагыг хэн хүлээх асуудлыг хөндсөн юм.

    Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар өгсөн тайлбартаа, эрүүл мэндийн салбарыг тойрсон шүүмжлэл бий. Энэ шүүмжлэлийг хүлээж авч бодлогын шинэчлэл, ялангуяа сахилга хариуцлага, зохион байгуулалтыг сайжруулахын зэрэгцээ улаанбурхан өвчний дэгдэлтийг бууруулах, эмчлэх бүхий л арга хэмжээг Эрүүл мэнд, спортын яам гүйцэтгэж ирсэн. Эрүүл мэнд, спортын сайдад нэр дэвшигчийг тухайн үед Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс “ эвслийн бүлгээс дэвшүүлсэн. Өнөөдөр эвслийн бүлэг бүрэн бүрэлдэхүүнгүй болсон. Гэхдээ Улсын Их Хуралд Ардчилсан нам, МАХН бусад дэмжиж байгаа гишүүдтэй хамтарч олонхийг бүрдүүлж байгаа. Иймээс Засгийн газар хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа тул Монгол Улсын Засгийн газраас Ц.Лхагвасүрэнг Эрүүл мэнд, спортын сайдад нэр дэвшүүлсэн санал хэвээр хүчин төгөлдөр байгаа гэв.

    Мөн байнгын хорооны дарга Д.Батцогт, Эрүүл мэнд, спортын сайдад нэр дэвшигчийг хувь хүний хувьд дэмжиж байна. Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг томилуулах саналыг өргөн барих үед эвслийн бүлэг үйл ажиллагаагаа явуулж байсан. Эрүүл мэнд, спортын сайдад нэр дэвшигчийг өргөн мэдүүлсний дараа “Шударга ёс” эвслийн бүлгээс дөрвөн гишүүн гарч, бүлэг тарсан байгаа. Ерөнхий сайдаас уг асуудлыг нэгэнт өргөн бариад хэлэлцэх асуудалд оруулсан тул бид шийдээд явах ёстой гэдгийг хэлсэн юм.

    Ингээд гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Ганхуягийн Шийлэгдамбыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх санал хураалт явуулахад 81.8 хувийн саналаар дэмжлээ. Үүний дараа Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайдаар Цэрэнхүүгийн Лхагвасүрэнг томилуулах саналыг дэмжих нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн 72.1 хувь нь дэмжих боломжгүй гэж үзэв.

    Киноны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив

    Мөн хуралдаанаар Засгийн газраас 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Киноны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр танилцуулав.

    Монгол киног дэлхийн зах зээлд гарган өрсөлдүүлэх, кино үйлдвэрлэлийг дэмжиж хөгжүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх, мөн киноны салбарыг зах зээл, эдийн засгийн хөгжилтэй уялдуулан хөгжүүлэх эрх зүйн орчинг бий болгох зорилгоор Киноны тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Киноны тухай хуулийн төслийг боловсруулах явцад киноны салбарын уран бүтээлчид болон орон нутгийн соёлын мэргэжилтнүүдийг хамруулсан хэлэлцүүлэг 4 удаа зохион байгуулж, хуулийн төслийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны сайт дээр байршуулан олон нийтээр хэлэлцүүлэн санал авч хуулийн төсөлд нэгтгэн тусгажээ. Мөн хуулийн төсөлд кино урлагийн салбарт хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлсэн дотоод, гадаадын байгууллага, хувь хүн, хөрөнгө оруулагчдад эдийн засаг, татварын таатай орчин, урамшууллын оновчтой механизмыг нэвтрүүлэх, тухайлбал, Монгол Улсад кино үйлдвэрлэж байгаа гадаадын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад оруулсан хөрөнгийнх нь 40 хүртэлх хувийг урамшуулал хэлбэрээр буцаан олгох, кино бүтээх зориулалтын тусгай тоног төхөөрөмж, техник хэрэгслийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татварөөс чөлөөлөх, киноны салбарыг дэмжиж өгсөн хувь хүн, аж ахуйн нэгжийн хандив, хөрөнгийг орлогын албан татвараас чөлөөлөх зэргээр киноны салбарыг хөгжүүлэх, дэмжих эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх зохицуулалтыг тусгасан байна.

    Дээр дурдсан 40 хувийн урамшууллыг буцаан олгохдоо Киног дэмжих сангаар дамжуулан олгохоор хуулийн төсөлд заасан бөгөөд энэхүү сан нь улсын төсөвт нэмэлт ачаалал учруулахгүй, өөрөө өөрийгөө санхүүжүүлэх хэлбэрээр ажиллах юм байна.

    Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд, Соёлын тухай хуулинд асуудлын нэг тал нь буюу зөвхөн монгол контент, монгол киног кино үзвэрүүд болон телевизээр гаргах ёстой гэсэн лозун маягийн заалтыг хуулинд тусгасан. Нөгөө талаар монгол киног хаанаас гаргаж ирэх, хэн хийх асуудал нь бүдэг байсан. Үүнийг нөхөх хууль орж ирж байна гэж үзэж байгаа тул дэмжиж байна. Монгол Улсыг гадаадад сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд энэ хуулийн төсөл нэмэр болно гэсэн асуудал яригдаж байгаа. Нөгөө талаасаа залуу үеийг хөгжүүлэх, ахмад үеээ хүндлэх, аав ээжийгээ асран халамжлах асуудал орхигдож, баруунжих тал руу явж байгаа төдийгүй, солонгос киног дуурайж байна гэсэн шүүмжлэл давамгайлж байна. Иймд зөвхөн түүхэн кино хийгээд гадаадад гаргаж шагнал авах тохиолдолд нийт зардлынх нь 40-50 хувийг нь өгнө гэсэн нь нэг талыг барьсан харагдаж байна . Иймээс телевизээр гарч байгаа сериалуудыг нэлээд дэмжих шаардлагатай. Энэ талд хөрөнгө мөнгө зарцуулах асуудал хуулийн төсөлд тусгагдсангүй. Жишээ нь Солонгос Улс телевизийн сериалаар дамжуулж улс орныхоо эдийн засаг, үндэснийхээ үйлдвэрлэлийг хөгжүүлдэг. Солонгос гар утас барих ёстой, цүнх барих ёстой гэсэн уриатай, шаардлагатай юм билээ. Энэ талын асуудлыг орхигдуулаад байна уу гэсэн дүр зураг харагдаж байгаа гэдгийг хэллээ.

    Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр гишүүнтэй санал нэг байгаагаа хэлж, Монгол Улс дэлхийн киноны талбар болох зорилт дэвшүүлсэн. Гарч байгаа уран бүтээлүүдэд чиглэсэн хөнгөлөлтүүдийг хуулийн төслийг хэлэлцэх явцад тусгаад явах боломжтой гэв.

    Түүнчлэн кино урлагийг хөгжүүлэхийн тулд асуудлыг цогцоор авч үзэх хэрэгтэй. Кино театруудад кино үздэг соёлыг бий болгох улмаар кино театруудыг хөгжүүлж байж кино бүтээгчдийг бодит утгаар нь дэмжинэ. Энэ санаа хуулийн төсөлд хомсхон туссан байгаа талаар байнгын хорооны дарга хэлсэн юм. Мөн кино театруудыг дэмжих чиглэлээр хуулийн төсөлд ямар зохицуулалт туссан талаар тавьсан асуултад ажлын хэсгээс хариулт өгөв. Гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй гэсэн саналаар санал хураалт явуулсныг 100 хувийн саналаар дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Ам.долларын ханш 2021 төгрөгтэй тэнцэж байна
    2016 оны 5 сарын 11
    Ам.долларын ханш сүүлийн үед бууралттай байгаа. Нэг үе 2055 төгрөгтэй тэнцэж байсан ам.доллар өнөөдрийн байдлаар 2021 төгрөгтэй тэнцэж байна. Тухайлбал Монголбанкны ам.долларын зарласан ханш 2021 төгрөг байна. Харин арилжааны банкууд нэг ам.долларын 2018 төгрөгөөр худалдан авч, 2021 төгрөгөөр зарж байна.
  • Ази, Европын дээд түвшний уулзалтыг зохион байгуулах үндэсний зөвлөлийн хуралдаан боллоо
    2016 оны 5 сарын 11
    Ази, Европын дээд түвшний XI уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах үндэсний зөвлөлийн 26 дугаар хуралдаанаар дээд түвшний уулзалтад үйлчлэх тээврийн хэрэгслүүдэд хяналт тавьж ажиллах тухай асуудлыг хэлэлцэж, БНХАУ-аас авах буцалтгүй тусламжийн хуваарилалт, АСЕМ-ийн үеэр ашигласан тоног төхөөрөмж, эд материалыг эргэн борлуулах асуудлуудтай танилцлаа.
  • Улсын төсөв 663 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ
    2016 оны 5 сарын 11
    Улсын нэгдсэн төсвийн энэ оны IV сарын гүйцэтгэлийн мэдээ гарчээ. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогын бүрдүүлэлт 89.1 хувийн, нийт зарлага 75.1 хувийн гүйцэтгэлтэй гарч, төсөв 663.6 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна.
  • Танилц: СЕХ-ноос жижиг 76 тойргийг хуваасан хувилбараа өргөн барилаа
    2016 оны 5 сарын 11
    Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээс шалтгаалан Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Ингэснээр УИХ-ын сонгуулийг 76 жижиг тойргоор буюу мажоритор системээр явуулахаар болоод байгаа.
  • Орон нутгийн замд нөхцөл байдал хүндрээгүй, саадгүй үргэлжилж байна
    2016 оны 5 сарын 11
    Өчигдрөөс эхлэн нийслэл болон төвийн бүсийн зарим нутгаар бороо, цас орж зам даваа хаагдаж болзошгүй байгааг анхааруулж байсан. Харин орон нутгийн замд нөхцөл байдал хүндрээгүй, замын хөдөлгөөн хэвийн саадгүй үргэлжилж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

    Харин одоогийн байдлаар нийслэлд цас борооны улмаас их хэмжээний ус урсаж шалбааг ихтэй байна. Тиймээс замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарыг анхаарал болгоомжтой явахыг анхаарууллаа.

    Эх сурвалжийн мэдээллээр Эрдэнэсантын замд цасаар шуурч, үзэгдэх орчин бага зэрэг хязгаарлагдмал байдалтай байгаа ажээ. Цаг агаарын нөхцөл байдал сайжиртал хөдөө орон нутгийн замд гарахгүй байхыг анхааруулан сэрэмжлүүлж байна.
  • Хачигт халдварын 178 тохиолдол бүртгэгджээ
    2016 оны 5 сарын 11
    Хачигт хазуулсан тохиолдол их бүртгэгдэх болжээ.
  • Швейцарийн “Новартис” сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    2016 оны 5 сарын 11
    Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт өнөөдөр /2016.05.11/ Швейцарь Улсын “Новартис” сан болон “Оном” сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
  • Нэгдүгээр төрөх эмнэлэгт дахин нэг нярай энджээ
    2016 оны 5 сарын 11
    Нийслэлийн нэгдүгээр амаржих газар эсэн мэнд амаржиж 3 кг хүүтэй болсон эх үрээ алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 09-ны өдөр Н гэгч эмэгтэй хийсвэр хагалгаагаар хоёр дахь хүүхдээ төрүүлжээ.
  • НИТХ-д нэр дэвшигчид маргааш 17 цагаас өмнө НСХ-нд бүртгүүлнэ
    2016 оны 5 сарын 11
    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд оролцохоор 13 нам, 2 эвсэл, 49 бие даан нэр дэвшигч хүсэлтээ илэрхийлсэн.
    Сонгуулийн тухай хуулийн 157.2-т “Нэр дэвшүүлсэн нам нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан дараах баримт бичгийг орон нутгийн цагаар 17:00 цагаас өмнө тухайн шатны сонгуулийн хороонд биечлэн ирүүлнэ” гэж заасан байдаг. Үүний дагуу нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслээс нэр дэвшигчид 05 сарын 09-нөөс 05 сарын 12-ны 17 цагаас өмнө, бие даан нэр дэвшигчид 05 сарын 12-ноос 05 сарын 14-ний 17 цагаас өмнө нийслэлийн сонгуулийн хороо бүртгүүлэх юм.

    Нам эвслээс нэр дэвшигчид дараах баримт бичгийг 05 сарын 12-ны 17:00 цагаас өмнө нийслэлийн сонгуулийн хороонд биечлэн ирүүлнэ. Үүнд :

    Нэр дэвшүүлсэн тухай шийдвэр
    Нэр дэвшигчийн жагсаалт
    Нэр дэвшигч бүрийн бичгээр өгсөн зөвшөөрөл
    Нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг / сүүлийн бүтэн нэг жилийн /
    Энэ хуульд заасан өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг
    Нэр дэвшигчийн намтар
    Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтийн нотариатаар батлуулсан хуулбар

    Харин бие даан нэр дэвшигчид дараах баримт бичгийг 05 сарын 14-ний 17:00 цагаас өмнө нийслэлийн сонгуулийн хороонд биечлэн ирүүлнэ. Үүнд:

    Нэр дэвшүүлснээ илэрхийлсэн мэдэгдэл
    Сонгогчдын гарын үсэг цуглуулсан маягт
    Нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлэг /Сүүлийн бүтэн нэг жилийн /
    Энэ хуульд заасан өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг
    Нэр дэвшигчийн намтар
    Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал ажил, албан тушаалаасаа чөлөөлөх тухай шийдвэрийн тус тус нотариатаар батлуулсан хуулбар
  • Ноосны урамшууллыг олгож эхэллээ
    2016 оны 5 сарын 11
    Өнгөрсөн оны ноосны урамшуулалыг өнөөдрөөс олгож эхэллээ.
  • Шинзо Абе Б.Обамагийн шийдвэрийг хүндэтгэн хүлээн авлаа
    2016 оны 5 сарын 11
    Шинзо Абе АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамагийн шийдвэрийг хүндэтгэн хүлээн авлаа
  • Г.Уянга: Оффшор данстангуудыг зугтахаас нь өмнө хууль батлахгүй бол хуулийнхан шалгаж чадахгүй
    2016 оны 5 сарын 11
    Панамын хуулийн фирмийн үйлчлүүлэгчдийн нууц материал задарч, Монголын улстөрчид холбогдоод байгаа асуудлаар Г.Уянга гишүүн өөрийн баяр суурийг илэрхийлэв.
  • АТГ-ын даргыг Ерөнхийлөгч санал болгохгүй байх хуулийн төсөл өргөн барив
    2016 оны 5 сарын 11
    Хууль зүйн байнгын хороогоор өнөөдөр АТГ-ын даргад нэр дэвшээд буй Х.Энхжаргалын асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа.
5120 5121 5122 5123 5124 5125 5126
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
    19 цаг 57 мин
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
    23 цаг 22 мин
  • Манай эмэгтэй шигшээ баг өнөөдөр Күүкийн арлуудын эсрэг тоглоно
    23 цаг 30 мин
  • Танилц: Энэ жил 100 жилийн ойтой нэг аймаг, 24 сум байна
    23 цаг 43 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
    23 цаг 54 мин
  • Энэ онд хот, нийтийн аж ахуйн салбарт 301 тусгай зориулалтын машин механизмаар парк шинэчлэлт хийнэ
    Өчигдөр 09 цаг 49 мин
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • Улсын хэмжээнд гол мөрөн, нуурын эрэг дагуу 400 орчим алба хаагч завьт, морьт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэм хүрч хална
    Өчигдөр 09 цаг 25 мин
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
    Өчигдөр 00 цаг 13 мин
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
    Уржигдар 10 цаг 46 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    Уржигдар 10 цаг 43 мин
  • Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна
    Уржигдар 10 цаг 38 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12400 болжээ
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Аюулт үзэгдэл, осолд 2880 хүн нэрвэгджээ
    Уржигдар 10 цаг 23 мин
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
    Уржигдар 08 цаг 43 мин
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 07 цаг 48 мин
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
    Уржигдар 07 цаг 40 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    Уржигдар 07 цаг 32 мин
  • Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
    Уржигдар 07 цаг 22 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
  • Д.Цахилгаан “Илиада”, “Одиссэй”, “Тэнгэрлэг туульс” бүтээлийн орчуулгаар нь Төрийн шагнал хүртлээ
  • АЖ Д.Жаргалсайхан гурван дуугаараа өнөөдөр Төрийн шагнал хүртэнэ
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Д.Жаргалсайханы Төрийн шагнал хүртэж байгаа ГУРВАН дуу
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Д.Жаргалсайханы Төрийн шагнал хүртэж байгаа ГУРВАН дуу
  • Д.Цахилгаан “Илиада”, “Одиссэй”, “Тэнгэрлэг туульс” бүтээлийн орчуулгаар нь Төрийн шагнал хүртлээ
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • АЖ Д.Жаргалсайхан гурван дуугаараа өнөөдөр Төрийн шагнал хүртэнэ
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК