-
2016 оны 5 сарын 08
Ухаалаг утсыг удаан хугацаагаар ашиглах нь нүдийг хялар болгодог гэсэн дүгнэлтийг Өмнөд Солонгосын Чоннам их сургуулийн дэргэдэх клиникийн эмнэлгийн судлаачид гаргажээ.
-
2016 оны 5 сарын 08
Өнөөдөр Төв аймаг 10:00-14:00 Зуунмод сум Цагдаа, аймаг, сумын ЗДТГ-ууд, Самата, Боловсрол соёлын газар, Хас банк, Мобиком, Татварын хэлтэс, МАН-ын байр, 9, 10, 11, 12, 23-р байр, 3-р уурын зуух, Хүмүүн цогцолбор Б байранд цахилгааны хязгаарлалт хийх юм байна.
-
2016 оны 5 сарын 08
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацааг дуусгаж, бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажил өчигдөр албан ёсоор эхэлсэн.
-
2016 оны 5 сарын 08
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт эх малын 66.9 хувь буюу 15.9 сая эх мал төллөж 15.6 сая төл хүлээн аваад байна.
-
2016 оны 5 сарын 08
8. Чихний дэлбээнд зориулсан ээмэг
Чихнийхээ гэдэснээс илүү дэлбээнд анхаарч зүүсэн ээмгүүд урьд өмнөхөөсөө илүү хүчтэй түрж орж ирж байна. Мөргүй, энгэр цээж ил гарсан даашинзаас авахуулаад энгийн хүрмэн дээр хүртэл зүүж болохуйц том ээмгүүдээс гадна жижигхэн цагаригнууд ч энэ жил чихийг чинь чимэх бололтой.
-
2016 оны 5 сарын 08
Арьсны өвчин судлалын үндэсний төвийн захирал А.Цогцэцэгтэй ярилцлаа.
-
2016 оны 5 сарын 08
Сонгуулийн ерөнхий хорооноос 2016 оны сонгуульд Иргэний зориг ногоон нам /ИЗНН/-ыг оролцуулахаас татгалзсан шийдвэр гаргасан. Тэгвэл уг асуудлаас үүдэж ИЗНН Сонгуулийн ерөнхий хороог Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд өгөх гэж буйгаа мэдэгдсэн юм. Тэдний байр суурийг 24VS24 буландаа онцолж байна.
-
2016 оны 5 сарын 08
Дархан –Уул аймгийн Ардчилсан намын гишүүд Ардчилсан намын дарга З.Энхболдыг огцруулахаар Ардчилсан намын төв байр болон Барилгачдын талбайд гэр барьж улстөрийн тэмцэл хийж 7 хонож байна. Гишүүд Ардчилсан намын дарга З.Энхболдыг огцруулах дараах үндэслэл байна гэж үзэж байна.
-
2016 оны 5 сарын 08
Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн болно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрлэг лугаа учирна муу.
-
2016 оны 5 сарын 08
Улаанбаатар хотод үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 13-15 градус дулаан байна.
-
2016 оны 5 сарын 07
Нүхжилтээс салцгаая!
-
2016 оны 5 сарын 07
УИХ-аар ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлуудын жагсаалтыг хүргэж байна.
-
2016 оны 5 сарын 07
Эвслийн бүлгийн хувь заяа: М.Сономпил, Н.Батцэрэг нар АН-д, О.Баасанхүү МАН-д орно
-
2016 оны 5 сарын 07
ххх
-
2016 оны 5 сарын 07
Ачаалал багатай ажил хийлгэлээ гэж ШүүХЭД ӨГӨВ
-
2016 оны 5 сарын 07
ЗҮрхний бичлэг, Эхо , сахар үзнэ, Дотор, сэтгүл зүйгн зөвлөгөөнүүдийг өгөх юм
-
2016 оны 5 сарын 07
Жил бүрийн 5 дугаар сарын 8-ны өдрийг Дэлхийн “Хүмүүнлэгийн өдөр” болгон тэмдэглэдэг болсон юм. Энэ өдрийг угтан өнөөдөр ОБЕГ, МУЗН, Гамшиг судлалын хүрээлэн хамтран “Монгол Улс дахь хүмүүнлэгийн үйл ажиллагаа” сэдэвт онол, практикийн бага хурал зохион байгуулав.
Онол практикийн энэ хуралд ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нар оролцож тус тусын байгууллагын хүмүүнлэгийн ажлаас танилцууллаа. Мөн хурлаар ”Гамшгаас хамгаалах тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгад хүмүүнлэгийн тусламжийн зохицуулалт, уур амьсгалын өөрчлөлтийн олон нийтийн үнэлгээ, гамшгийн эрсдэл ба хүмүүнлэгийн үйл ажиллагааны хандлагыг хэрхэн тусгасныг мэргэжлийн үүднээс тайлбарлан таниулах ярилцлага өрнүүлж байна. НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийн бүтэц, зохион байгуулалт, МУЗН-Хүмүүнлэгийн тусламж 2016 оны байдал, МАА-д учирсан зудын эрсдэл, хүмүүнлэгийн тусламж, ”Дэлхийн Зөн Монгол ” Олон улсын байгууллагын туршлага, Монгол дахь хүмүүнлэгийн үйл ажиллагаа, Монгол Улсын Энхийг сахиулагчдын хүмүүнлэгийн тусламж, сургамж зэрэг сэдвүүдээр санал солилцсоноор хурал өндөрлөв. Мөн дээрх хуралд оролцсон гурван байгууллага ирэх 8-ны өдөр буюу ням гарагт Дэлхийн Хүмүүнлэгийн өдрийг хамтран тэмдэглэхээр болсноо бас мэдээллээ.
-
2016 оны 5 сарын 07
”Оюунлаг” продакшны шинэ уран бүтээл ”Туршилтын хосууд” уран сайхны кино удахгүй нээлтээ хийх гэж байна. Инээдмийн төрлөөр бүтээгдэж буй тус кинонд жүжигчин Р.Адъяа, Б.Хулан, СТА, жүжигчин Г.Золбоот, Ааяа, Ц.Дэлгэрсайхан нарын нэр хүндтэй олон уран бүтээлчид тогложээ.
Жүжигчин Р.Адъяа, Б.Хулан нар тус кинод туршилтаар хосууд болдог байна. Үзэгч та бүхэн тус киноноос залуусын ариун нандин, хайр дурлал тэдэнд тохиолдсон хөгжилтэй явдлуудыг харах болно.
Киноны Ерөнхий найруулагч Д.Отгонбаяр киноныхоо талаар ярихдаа ”Зохиол найруулгын хувьд шинэлэг өнгө аяс, шийдлийг харуулахаар ажилласан” гэжээ. Дашрамд дуулгахад, ”Оюунлаг” продакшн нь өмнө нь ”Хүүгүй ломбард”, ”Хуримын сюрприз” зэрэг кино уран бүтээлүүдийг хийж үзэгчдийг хүртээл болгож байсан юм. Харин энэ удаа инээд бэлэглэж, ухаарал хайрлах ”Туршилтын хосууд” киног хүргэх гэж байна.
Т.Энхэлээ
-
2016 оны 5 сарын 07
Драмьш урлагийн шилдгийг шалгаруулдаг хамгийн том уралдаан болох ’’Гэгээн Муза** наадмын шилдгүүдийг шалгаруулах ёслолын ажиллагаа, улаан хивсний ёслсш энэ бямба гарагт 15.00 цагаас УЦЭТ-Т эхэлнэ. Драмьш урлагийн өнгө төрхийг тодорхойлдог энэхүү наадмыг та зорин очиж шилдгүүдийг хамтдаа тодруулахаас гадна хүндэлж, хайрладаг олон уран бүгээлчээ гог дороос харах боломжтой. Энэ жилийн “Гэгээн Муза” наадамд цөөнгүй шигочлэл өөрчлөлТ орсон талаар зохион байгуупагчид хэлж байсан юм. Тодруупбал, ”Шилдгийн шилдэг бүтээл”-д олгох гранпри шагналыг БСШУ-ын сайдын нэрэмжит шагнал болгосон. Мөн хүүхдийн жүжгийн төрөлд нэр ттглитто-лх! vnawTvxaйн бүтээлийг бугээсэн хамт олон, нийслэлийн Хүүхэд, гэр бүл, хөгжлийн газартай хамтран харааны бэрхшээлтэй хүүхдэд зориупсан ^дио цомог болгон хэвлэн гаргах болсон юм. Үүнээс гадна энэ жшшйн наадамд Грек, Герман, Польш, ОХУ, Буриад улс болон ӨМӨЗО-ы уран бүгээлчид оролцож байгаагаараа онцдоггой.
-
2016 оны 5 сарын 07
Нийслэлийн Засаг даргын А/263 дугаар тоот захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацааг дуусгаж, бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажил өнөөдөр эхэлж байгаа бөгөөд 05 сарын 08 хүртэл үргэлжилнэ. Зарлан дуудах хуудсаа авсан иргэд цэргийн үүрэгтний үнэмлэх, цахим үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, хэрвээ оюутан бол оюутны холбогдох материалаа бүрдүүлж, дуудагдсан цэрэг татлагын байрандаа очно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Дүүргүүдийн цэрэг татлагын байр:
Баянгол дүүрэг - ”Оюуны ундраа” /96 дугаар дунд сургууль/ цогцолбор
Баянзүрх дүүрэг - 53 дугаар дунд сургууль
Сүхбаатар дүүрэг - 31 дүгээр дунд сургууль
Сонгинохайрхан дүүрэг - ”Ирээдүй” / 83 дугаар дунд сургууль/ цогцолбор
Хан-Уул дүүрэг - 34 дүгээр дунд сургууль
Чингэлтэй дүүрэг - 24 дүгээр дунд сургууль