-
2016 оны 4 сарын 23
ЭЕШ-ын бүртгэл 75 хувьтай үргэлжилж байна
-
2016 оны 4 сарын 23
Иргэнээс ирсэн гомдлын дагуу Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдавааг Авлигатай тэмцэх газарт шалгаж эхэлжээ. Д.Пүрэвдаваа нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ажилтан, жирэмсэн бүсгүйг зодож дарамталсан тухай мэдээлэл хэвлэлээр цацагдсан. Тэгвэл энэ удаад түүнд зодуулсан гэх бүсгүй “Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа намайг ажилд оруулна гэж амлаад их хэмжээний мөнгө авлигад авсан. Улмаар зодож дарамталсан” гэх гомдлыг Авлиагтай тэмцэх газарт хүргүүлсэн байна. Энэхүү гомдлыг Авлигатай тэмцэх газарт нягталж эхэлсэн байна.
Тухайн үед хохирогч бүсгүй “Өдрийн сонин”-нд өгсөн ярилцлагадаа “Зодуулсны улмаас хэвлийд нь бүрэлдэж байгаа ураг зодуулсны улмаас доошилж, зулбах аюулд хүрсэн. Түүгээр ч зогсохгүй тархиндаа гэмтэл авсан” гэж мэдээлж байсан билээ.
-
2016 оны 4 сарын 23
Шашны байгууллагуудын үйл ажиллагаанд шалгалт хийж байна
-
2016 оны 4 сарын 23
Ази, Европын дээд түвшний 11 дэх уулзалт 2016 оны 07 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулахтай холбогдуулан нийслэлийн авто замын сүлжээг сайжруулах, зочид, төлөөлөгчид болон иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг хангах, хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх зорилгоор авто замын 6 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Эдгээр ажлын нэг болох Их Монгол Улсын гудамжны 2.1 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг эхлээд байна. Уг замыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр “Эрдэнэ зам”, “Тотал инж” ХХК-иуд барьж байгаа бөгөөд ажлын явц 20 хувьтай байна.
Их Монгол улсын гудамж буюу Замын цагдаагийн баруун урд уулзвараас Маршалын гүүрийн урд уулзвар хүртэлх 2.1 км авто замын зорчих хэсэг нь одоо 9 метр өргөнтэй бөгөөд өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд авто замын зорчих хэсгийг 14 метр болгон өргөтгөж, замын 2 талаараа явган хүний замтай, нэг талаараа дугуйн замтай, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах далд шугамтай, 4 эгнээ бүхий болгон шинэчлэх юм.
Уг ажлыг гэрээ ёсоор 2016 оны 06 дугаар сарын 30-нд ашиглалтад өгөх бөгөөд нийслэлийн Авто замын газраас 06 дугаар сарын 15-нд бүрэн дуусгахаар хуваарь гарган ажиллаж байна.
Замын өргөтгөлд 8 аж ахуйн нэгжийн барилгын түр хашаа болон гадна талбай, тохижилт орсон бөгөөд газар чөлөөлөлтийн ажил удаашрахгүй бол замыг хуваарийн дагуу ашиглалтад оруулахаар байгаа юм. Одоогоор нэг аж ахуйн нэгж хашаагаа чөлөөлжээ гэж гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.
-
2016 оны 4 сарын 23
Оргил худалдааы төвөөс Удирдлагын академийн уулзвар хүртэл замыг хаана
-
2016 оны 4 сарын 23
2016 оны 04 дүгээр сарын 24-нөөс 04 дүгээр сарын 28-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
24-нд баруун болон төвийн нутгаар, 25-нд зарим газраар, 26-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас орно. Салхи 24-нд ихэнх нутгаар, 25-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. 26-наас ихэнх нутгаар дулаарна.
-
2016 оны 4 сарын 23
Америк мөрөөдлийн орон гэдэг. Юугаараа бусдыг ингэтлээ татдаг юм бол? Учир нь АНУ-д хэн шинэ санаа сэдэж, хэн хөдөлмөрлөнө тэр амжилтанд хүрдэг. Бидний санаанд багтамгүй хачирхалтай санаануудаар саятан болсон сонирхолтой түүхүүдийг уншина уу.
-
2016 оны 4 сарын 23
Тэгвэл уг бичлэгийг захиалж хийлгэсэн эзэн нь МАН, МАХН-ын аль нь ч биш гэнэ. Тэгэхээр хэн болж таарах вэ гэж та бодож байна уу. Тэгвэл тэр сонирхолтой хүн УИХ-ын гишүүн Х.Баттулга гэх мэдээллийг эх сурвалж өгч байна.
-
2016 оны 4 сарын 23
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин ирнэ
-
2016 оны 4 сарын 23
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Алтайн, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус,өдөртөө 11-16 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Өдөртөө үүлшинэ, нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө түр зуур секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 14-16 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 16-18 градус дулаан байна.
-
2016 оны 4 сарын 22
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын үр дүнгийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ
Монгол Улсын Их Хурал Ази, Европын дээд түвшний 11 дүгээр чуулга уулзалт /АСЕМ/-ын хүрээнд Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Энэхүү уулзалтын үр дүнгийн талаар Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл хийв.
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Монгол Улсын Их Хурал Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг эх орондоо анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү уулзалт амжилттай боллоо. Уулзалтын үр дүнгээр хоёр тивийн хууль тогтоогчид Тунхаглал баталлаа. Энэ удаагийн уулзалтад Ази, Европын 32 орны болон Европын парламентын 170 төлөөлөгч оролцлоо. Парламентын төлөөлөгчид уулзалтын үеэрх нэгдсэн болон салбар хуралдаанууд, хороодын хурлын ажиллагаанд идэвхи, санаачлагатай оролцсон гэдгийг дурдаад дээрх уулзалтууд найрсаг, хамтын ажиллагааны уур амьсгалд болсныг тэмдэглэв.
АСЕМ-ын үйл явцын салшгүй хэсэг болох Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт нь АСЕМ болон Ази-Европын парламентын түншлэлийн 20 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог юм. Хоёр өдөр үргэлжилсэн уулзалтаар Ази-Европын парламентын түншлэлийн өнгөрсөн 20 жилийн ажлыг дүгнэн, цаашид баримтлах чиглэлээ түлхүү ярилцахын зэрэгцээ олон улсын болон бүсийн энх тайван, аюулгүй байдалтай холбоотой асуудлууд, уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн асуудлууд зэрэг өргөн хүрээний асуудлаар хоёр тивийн хууль тогтоогчид санал бодлоо солилцлоо.
Түүнчлэн Ази-Европын парламентчид дэлхийн болон бүсийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэхдээ олон улсын эрх зүйн бүх нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээний дагуу яриа хэлэлцээ хийх замаар эв зүйгээр шийдвэрлэх нь зүйтэй гэсэн нэгдмэл байр суурьтай байсныг Улсын Их Хурлын дарга З.Энхболд хэлсэн юм. Мөн тэрээр, Энэхүү уулзалтын явцад улс орнуудын илэрхийлсэн байр суурь, дэвшүүлсэн санал санаачлагууд Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын Тунхаглалд нийтийн зөвшилцлөөр тусгалаа олсон. Уг баталсан Тунхаглалыг ирэх 7 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах АСЕМ-ын дээд түвшний уулзалтад танилцуулна. Ази-Европын парламентчид хоёр бүс хоорондын түншлэлийг бэхжүүлэхэд чиглэсэн АСЕМ-ын үйл ажиллагааг цаашид ч үргэлжлүүлэн дэмжих, АСЕМ-ын үйл ажиллагаанд парламентын оролцоог бэхжүүлэх, АСЕМ болон Ази-Европын парламентын түншлэлийн хооронд хэлхээ холбоог бататгах, Ази-Европын улс түмний нийтлэг зорилт, эрх ашгийг амьдралд хэрэгжүүлэхэд парламентуудын үүрэг ролийг нэмэгдүүлэх асуудал дээр санал нэг байлаа. Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг угтан зохиогдох арга хэмжээнүүдийн салхийг хагал байгаагаараа онцлог бөгөөд бид гараа сайн бол бариа сайн гэж ярьдгаар дараа дараагийн саруудад болох арга хэмжээнүүд Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын нэгэн адил амжилттай болно гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Мөн хэвлэлийн хурлын үеэр Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, М.Батчимэг нар болон Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцсон төлөөлөгчид мэдээлэл хийж сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 4 сарын 22
АЗИ-ЕВРОПЫН ПАРЛАМЕНТЫН ТҮНШЛЭЛИЙН ЕСДҮГЭЭР УУЛЗАЛТЫН ТУНХАГЛАЛ
-
2016 оны 4 сарын 22
Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг хааж УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн үг
-
2016 оны 4 сарын 22
Олимпийн наадам үүссэн гэгддэг Грекийн Олимпиа хотноо өчигдөр ”Рио 2016” зуны Олимпийн наадмын бамбарыг асаах ёслол явагдлаа. Олимпиа хотноо орших Херагийн сүмд Олимпийн галт бамбарыг асаасан байна. Бамбарыг хүнхэр шилээр нарны гэрэл ашиглан асаадаг уламжлалын дагуу Грекийн алдарт жүжигчин Катерина Леху асаасан бөгөөд галт бамбарыг Грекийн уран гимнастикч Лефтерис Петруниасд гардуулсан байна. Лефтерис Петруниас Олимпийн галт бамбарыг Олимпийн наадмыг зохион байгуулагч орны төлөөлөгч болох воллейболын ахмад тамирчин Жиоване Гавиод дамжуулан өгсөн байна.
-
2016 оны 4 сарын 22
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо маргааш буюу Бямба гаригт хуралдахаар товлосон ч тодорхойгүй шалтгааны улмаас хойшлогджээ. Дөрөвдүгээр сарын 18-нд тус намын ҮЗХ хуралдаж, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө баталсан юм. Уг хороогоор Ардчилсан намын ҮЗХ-ын гишүүдийг нөхөн томилох, мөн Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярыг жинхлэх асуудлыг хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байсан юм.
-
2016 оны 4 сарын 22
20th Century Fox кино компаний зүгээс ”Deadpool” киноны хоёрдугаар ангийг хийж эхлээд байгаа тухайгаа Лас Вегас хотноо явагдсан CinemaCon үзэсгэлэн яармагийн үеэр мэдэгдсэн байна. Киноны гол дүрд Райан Рэйнольдс дахин тоглож, найруулагчаар нь мөн Тим Миллер дахин ажиллахаар болжээ. Марвел компаний ижил нэртэй зурагт номоос сэдэвлэн бүтээсэн ”Deadpool” кино өнгөрсөн 2 дугаар сард нээлтээ хийснээс хойш нийт 757 сая ам.долларын ашгийг авчраад байгаа юм. Ердөө 58 сая ам.долларын өртгөөр бүтсэн хирнээ их хэмжээний ашиг орлогыг олсон учир кино компаний зүгээс үргэлжлэлийг бүтээхээр болсон ажээ.
-
2016 оны 4 сарын 22
болж дөнгөж сая дууслаа.
-
2016 оны 4 сарын 22
Зайсан толгой орчмын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээнд шалгалт хийлээ
-
2016 оны 4 сарын 22
Нийслэл хотод шинээр инженерийн шугам сүлжээ барих өргөтгөн шинэчлэх, засварлахаар Авто зам, тохижилт, ногоон байгууламжийг сэтлэх, сүвлэх, орц гарц гаргах ажлын зөвшөөрлийг олгох ажлын хэсгийн ээлжит хурал боллоо. Зөвшөөрөл авсан компаниуд журмын дагуу нөхөн сэргээлтийн зардлыг байршуулсаны дараа ажлаа эхлэх үүрэгтэй. Заасан хэмжээнээс илүү зам сэтэлсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллага замын нөхөн сэргээлтийн зардлыг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээний төлбөр төлнө. Ашиглалтын явцад замд суулт өгсөн тохиолдолд нөхөн сэргээлт хийсэн байгууллага өөрийн хөрөнгөөр дахин хийж гүйцэтгэх юм. Хурлаас зөвшөөрөл авсан компаниуд:
Хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж Хийгдэх ажил Байршил Зам сүвлэх хугацаа
“Хангилцаг” ХХК Бохир усны шугам татах Их Монгол улсын гудамж 2016-04-28-ны 23:00 цагаас2016-04-29-ны 06:30 хүртэл
“Хурд групп” ХХК Дулааны шугам татах ХУД Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойно, /Энхтайваны гүүр/ 2016-04-24-ны 23:00 цагаас2016-04-25-ны 06:30 хүртэл
“МЦХ” ТӨХК Холбооны шугам ХУД Гандигийн гудамж, БНСУ-ын Элчин сайдын яам 2016-04-26-ны 23:00 цагаас2016-04-27-ны 06:30 хүртэл
Улаанбаатар хотод инженерийн шугам сүлжээний ажил гүйцэтгэх зорилгоор2016 оны 4 дүгээр сарын 24-нөөс 4-р сарын 30-ны хооронд авто зам сүвлэх хуваарь
Хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж Хийгдэх ажил Байршил Зам сүвлэх хугацаа
1 “MCS интернэйшл” ХХК Цахилгааны шугам татах ХУД 4-р хороо Яармагийн авто зам Хүннү молл худалдааны төвийн урд 2016-04-26-наас 2016-04-30-н хүртэл
2 “Хасу мегаватт” ХХК Цахилгааны шугам татах ХУД 4-р хороо Яармагийн авто зам Хүннү молл худалдааны төвийн урд 2016-04-26-наас 2016-04-30 хүртэл
3 “Мөнхнаран энержи” ХХК Цахилгааны шугам татах Эрчим хүчний гудамж 2016-04-23-наас 2016-04-28 хүртэл
Хяналтыг НАЗГ тавина. Энэ талаар холбогдох мэдээллийг 11323662 дугаарын утсаар лавлана уу
-
2016 оны 4 сарын 22
Улаанбаатар хотноо өнөөдөр ажлаа эхэлж буй Ази-Европын парламентын түншлэл /АСЕП/-ийн 9 дүгээр уулзалтын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож үг хэллээ.
Хоёр тивийн хооронд ийм өргөн хэлэлцүүлэг явж байгаа нь маш их чухал зүйл
Тэрээр хэлсэн үгэндээ “Та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтгая. Монгол Улсын Их Хурлын эрхэм дарга, энд хүрэлцэн ирсэн парламентын дарга нар, парламентын гишүүд, эрхэмсэг хатагтай, ноёд оо,
Аливаа парламентын төлөөллийн хурал гэдэг бол маш чухал хурал байдаг. Парламентын гишүүд бол маш их чухал үүргийг, нэр хүндтэй, хариуцлагатай албыг авч явдаг хүмүүс юм. Ази-Европын парламентыг төлөөлсөн нэр хүндтэй, хариуцлагатай элч төлөөлөгчид манай оронд айлчлан ирсэнд бид туйлын их баяртай байна. Өөрийн ард түмнээ төлөөлж Монгол Улсад хүрэлцэн ирж, энэ чухал асуудлыг хэлэлцэхээр ирсэн та бүхэнд туйлын их баярлаж байна. Та бүхний ажил үйлсэд амжилт хүсч, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. /Алга ташив/
Монголчууд “Хавар цаг бол шинэ цагийн эхлэл юм” гэж ярьдаг. Энэ удаагийн Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт бол манай улсад энэ жил болох олон цуврал уулзалтуудын хамгийн гол нээлтийн уулзалт юм. Тийм учраас бид энэ уулзалтад маш их ач холбогдол өгч оролцож байна.
Ази, Европ хоёр тивийн хувьд бие биеэсээ суралцах зүйл их байгаа. Мөн бие биетэйгээ ярилцах зүйл бидэнд их байгаа. Бие биетэйгээ хуваалцах зүйл асар их байгаа гэж бодож байна.
Би хувьдаа энэ АСЕМ гэдэг санаачилга, байгууллагыг Ази, Европ хоёр тивийн хоорондох яриа, хэлцлийн хамгийн чухал механизм юм гэж боддог. Тийм учраас энэ чухал үйл явцад Монгол Улс идэвхтэй оролцох ёстой. Учир нь Ази-Европын хоорондын уулзалт болох АСЕМ-ийн хүрээнд 100 гаруй идэвхтэй санаачилга, сэдэв байнга хэлэлцэгдэж, яригдаж байгаа. Аль ч олон улсын байгууллагын хүрээнд ийм өргөн хэлэлцүүлэг явдаггүй. Манай хоёр тивийн хооронд ийм өргөн хэлэлцүүлэг явж байгаа нь маш их чухал зүйл гэж бодож байгаа.
АСЕМ бол дэлхийд тулгамдаж байгаа асуудлыг ярилцах, хэлэлцэхэд шинэ үлгэр жишээ болсон сайн талбар юм
АСЕМ-ийн өөр нэг онцлог бол дарга нарын байгууллага биш. Мэдээж дарга нар оролцдог. Гэхдээ ард иргэд илүүтэй оролцдог. Эмэгтэйчүүд, залуучууд, ард иргэдийн төлөөлөл оролцдог. Бизнесийн төлөөлөл оролцдог. Нийгэмд байгаа бүх ашиг сонирхол, төлөөлөл оролцож санал бодлоо илэрхийлдэг, ярилцдаг, хэлэлцдэг ийм чөлөөтэй талбар юм. Тийм учраас дэлхийд тулгамдаж байгаа асуудлыг ярилцах, хэлэлцэхэд бас нэгэн шинэ үлгэр жишээ болсон сайн талбар юм гэж хувьдаа боддогийг энд хэлэх нь зөв байх аа.
Энэ бүхний манлайд парламенчдын чуулга уулзалт, тухайн ард түмнийхээ нэр төртэй төлөөлөл болсон та бүхний уулзалт явдаг юм.
Ази-Европын энэ уулзалт их чухал юм. Яагаад гэвэл Ази, Европ гэсэн хоёр тивд дэлхийн нийт эдийн засгийн 63 хувь, дэлхийн нийт хүн амын 58 хувь ноогддог. Эдийн засаг, хүн ам талаасаа авч үзвэл дэлхийд тулгамдаж байгаа хамгийн том асуудлыг манай хоёр тивийн хүрээнд ярьж ойлголцож чадах юм бол дэлхий нийтийн тогтвортой байдал, хөгжил дэвшил, энх тайванд их чухал үүрэгтэй.
Монгол Улсын хувьд АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалт, мөн АСЕМ-ийн цуврал уулзалтуудыг эх орондоо хүлээн авч байгаадаа бид туйлын их баяртай байгаа. Манай ард иргэд, олон нийт энэ уулзалтуудад маш их ач холбогдол өгч байгаа гэдгийг энд хэлье.
20 жилийн ойн уулзалтаар хэтийн төлвөө тодорхойлно
Энэ жилийн уулзалтын бас нэг онцлог бол АСЕМ байгуулагдсаны 20 жилийн ой давхцаж байгаа юм. Зөвхөн АСЕМ-ийн 11 дэх уулзалт төдийгүй 20 жилийн ойн уулзалт болно. Хорин жил гэдэг бол бид арав арван жилээр ажлаа дүгнэдэг хүмүүс. АСЕМ-ийн 10 жилийн ойн үеэр маш чухал, ирээдүйгээ харсан баримт бичиг гарч байсан Одоо энэ 20 жилийн ойн үеэр мөн чухал зорилтууд гарна. Бид нар 20 жилд юу хийснээ дүгнэж ярилцана. Цаашдаа энэ хоёр тив, дэлхий нийтийн өмнө юу тулгамдаж байгааг ярилцана. Хэтийн төлвөө тодорхойлно. Ийм учраас Монголд болж байгаа уулзалт бол их чухал уулзалт юм гэж харж байгаа.
Монголын төр засаг, ард түмэн АСЕМ-ийн Улаанбаатарт болж байгаа уулзалтыг 100 жилд нэг олдох боломж гэж үзэж байгаа. Яагаад гэвэл АСЕМ-ийн гишүүн орнуудыг тойроод энэ уулзалт 2 жил тутамд нэг удаа хийгддэг. Энд 53 гишүүн байгаа. Ингэж үзэх юм бол Улаанбаатарт магадгүй 100-гаад жилийн дараа АСЕМ-ийн уулзалт дахиад болох байх. Ийм учраас 100 жилд болж байгаа ийм чухал уулзалт гэж үзэж манай төр, засаг, ард иргэдийн зүгээс их ач холбогдол өгч оролцож байгаа.
800 жилийн өмнөх уламжлал, өвөг дээдсийн маань хийж явсан гайхамшигтай үйл хэрэг бидний үед, та бүхний оролцоотойгоор эргэн сэргэж байна
Сая манай УИХ-ын дарга тэмдэглэж хэлсэн. Монголчууд энэ уулзалтад ач холбогдол өгөх бас түүхэн учир шалтгаан байгаа юм. Энэ жил Их Монгол Улс байгуулагдсаны 810 жилийн ойг тэмдэглэнэ. Их Монгол Улс гэдэг бол бичсэн Үндсэн хууль, Их засаг гэдэг Үндсэн хуулийн дор удирдаж явсан, байгуулж явсан гүрэн. Дэлхийн хуурай газарт бий болгосон хамгийн том их гүрнийг бичмэл хууль, дэг журмын дор зохион байгуулсан үндэстэн бол монголчууд юм. Тэр үед монголчууд хүний сүсэг бишрэл, эрх чөлөөнд хүндэтгэлтэй ханддаг, худалдааны эрх чөлөөнд хүндэтгэлтэй ханддаг, энх тайван, сайн сайханд хүндэтгэлтэй ханддаг, ийм гүрнийг байгуулж явсныг энд хэлэх ёстой.
Одоо ч гэсэн Монгол Улс газрын байршлын хувьд Ази, Европ хоёр тивийн уулзвар дээр байдаг. 800 жилийн өмнө Монголд, Монголын нийслэл Хархорум хотод зөвхөн Европоос төдийгүй бусад улс орноос, дэлхийн янз бүрийн хэлийн чөлөөт худалдаачид ирж байсан. Уран дархчууд, алдартай архитектор, алдартай бүтээлчид цугладаг байсан. Улс улсыг төлөөлсөн дипломатууд, элч төлөөлөгчид ирдэг байсан. Цэргийн зүтгэлтнүүд, төрийн зүтгэлтнүүд Монголын нийслэлд цугладаг байсан. Шашны зүтгэлтнүүд Монголын нийслэлд цугларч тухайн үед тулгамдаж байсан асуудлуудыг ярилцдаг байсан юм. Ийм уламжлал бидэнд байдаг. Энэ уламжлалдаа үнэнч байхыг хичээдэг юм.
Энэ уламжлал, өвөг дээдсийн маань хийж явсан энэ гайхамшигтай үйл хэрэг 800 жилийн дараа, бидний үед, та бүхний оролцоотойгоор эргэж сэргэж, Монгол газар нутагт эргэн ирж байгаад монголчууд бид асар их баярлаж явдаг гэдгийг энд тэмдэглэж хэлье.
Монгол Улс гурван санаачилга дэвшүүлнэ
АСЕМ-ийн уулзалтад Монгол Улс ач холбогдол өгч оролцож байгаагийн бас нэг шалтгаан бол өнгөрсөн зүйлүүдээ ярьж, цаашдын хэтийн зорилтоо тодорхойлно. Монгол Улсын хувьд мөн тодорхой санаачилгатай оролцъё гэж бодож байгаа. АСЕМ-ийн санаачилгууд дотроос ороогүй санаачилга юу байна гэхээр бараг олдохгүй байгаа. Гэхдээ бага хэлэлцэгдсэн, бараг ороогүй байсан 2-3 санаачилга байгаа. Үүнийг Монгол Улсын хувьд, бид нэмж оруулж байгаа.
Энэ нь нэгдүгээрт, хуулийн засаглал ба авлигатай тэмцэх асуудал. Шинээр бий болж байгаа нийгэм, улс орон, дэг журам, янз бүрийн зүйлүүд нь муу засаглалаас болж алддаг, унадаг, иймэрхүү байдлууд харагдаж байгаа. Ийм учраас бид хуулийн засаглалыг нэгдүгээрт тавих ёстой. Муу засаглал, авлигатай бид тэмцэх ёстой. Энэ сэдвийг бид ярих ёстой гэж үзэж байгаа.
Хоёрт, бид эмэгтэйчүүдийн эрхийг хүндэтгэдэг улс. Тийм учраас эмэгтэйчүүдийн эрхийн талаар онцлон ярих ёстой. Эмэгтэйчүүдийг газар бүр, төрийн бүх институтэд дэмжих ёстой. Энэ бол маш чухал зүйл гэж үзэж байгаа. /Алга ташив/
Гуравт, дэлхий нийтэд чиг хадлага болж байгаа Start-up буюу шинэ бизнес гэсэн ойлголт байдаг. Бизнесийн шинэ эхлэлийн тухай, залуу үеийнхний шинэ бизнес, шинэ технологи, шинэ санаачлагуудын тухай сэдэвчилж яривал зүгээр гэж Монгол Улс ийм гурван сэдэв санал болгож, энэ уулзалтын хүрээнд ярилцъя гэж байгаа юм.
Улаанбаатарт “АСЕМ центр” байгуулахаар ярилцаж байна
Монголчууд нүүгээд явахад гэрийн буурь гэж үлддэг. Түүнтэй адил АСЕМ Монголд зохион байгулагдахад бидний үргэлж оруулж байх нэг хувь нэмэр байх ёстой гэж үзсэн. Ингээд бидний зүгээс Улаанбаатарт “АСЕМ центр” гэж байгуулъя гэж ярилцаж байгаа. АСЕМ-ийн нарийн бичгийн дарга нарын газар гэж хүнд суртлын байгууллага байдаггүй. Үүгээрээ манай энэ уулзалт бас онцлогтой. Бид зүгээр “АСЕМ центр” гээд утсан дээр сууж байдаг, дараагийн хурал болох улс оронд тусалж байдаг, АСЕМ-ийн өмнөх хурал болсон улс орнуудын сайн туршлагыг хуваалцаж байдаг, мэдээлэл хуваалцахад нь тусалж байдаг маш жижигхэн, хоёр гурван хүнтэй төв Монголд байгуулбал зүгээр юм байна. Яагаад гэвэл Монгол Улс өөрөө Ази, Европ тивийн дунд оршиж байгаа. Бид ийм байдлаар АСЕМ-ийн үйл ажиллагаанд цаашдаа дэмжлэг үзүүлэх ийм бодол байгаа. Ийм санаачилгыг бид гаргаж байгаа гэдгийг бас энд хэлье.
АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтаас гарах Улаанбаатарын тунхаглалд маш их ач холбогдол өгөх болно
Бид АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтаас гарах Улаанбаатарын тунхаглалд маш их ач холбогдол өгч байгаа. Парламентчид та бүхэн цуглаад, яриад бас тунхаглал гаргаж байгаа. Энэ тунхаглалыг АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр танилцуулна. Та бүхний гаргасан санал, санаачилгыг тэнд ирэх төр, засгийн тэргүүн, улс орноо төлөөлж байгаа хүмүүст хүргэхэд Монгол Улс, бидний хувьд маш их анхаарал тавих болно. Та бүхний ярьсан хэлсэн зүйл, та бүхний санаачилга тэнд тусгалаа олоход бид тусална гэдгийг энд хэлье.
Төгсгөлд нь хэлэхэд Монгол бол найрсаг орон. Монгол бол аугаа түүхтэй, аугаа соёлтой, өөрийнхөө ирээдүйгээр, өөрийнхөө өнөөдрөөр бахархаж явдаг ард түмэн. Монгол бол нээлттэй орон. Энд байх богинохон хугацаандаа манай оронтой, манай ард түмэнтэй, бидний соёлтой, бидний амьдралын хэв маягтай та бүхэн илүү танилцаасай. Илүү мэдээлэл аваасай гэж хүсч байна.
Та бүхэнд таалагдвал, дахин дахин ирмээр байвал дахин дахин Монгол Улсад ирээрэй. Та бүхэн бол манай УИХ-ын даргын, Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгатай байнгын зочид байх болно шүү гэдгийг бас хэлье. Та бүхний ажилд их амжилт хүсье” гэлээ.