зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5168 5169 5170 5171 5172 5173 5174
  • Нийтийн эзэмшлийн 1008 гэрэлтүүлгийн шонг угааж цэвэрлэжээ
    2016 оны 4 сарын 21
    “АСЕМ-11” уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн төв зам дагуух 1008 гэрэлтүүлгийн шонг угааж цэвэрлэлээ.
    Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, Сүхбаатар дүүрэг, Баянгол дүүрэг, Баянзүрх дүүрэг, Хан-Уул дүүрэг, Монгол Улсын Их сургуулийн 90 оюутантай хамтран Чингисийн өргөн чөлөөнд 280, Яармагийн гүүр 20, Наадамчдын гудамж 220, Нисэхийн гудамж, 111, Зайсангийн гудамж 165, Нийслэл хүрээ баруун хэсэгт 36, Олимпийн гудамж 66, Баруун 4 замаас Саппорогийн уулзвар хүртэл 170, Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу зэрэг газруудад нийт 1008 гэрэлтүүлгийн шонг угаасан.

    Одоогоор угааж цэвэрлэсэн 435 гэрэлтүүлгийн шонг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас баталсан кодын дагуу саарал өнгөөр будаад байна. Иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд угааж цэвэрлэн, будсан шонд дахин зар нааж байна. Тиймээс нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг бохирдуулан удаа дараа зар нааж хотынхоо өнгө үзэмжид нөлөөлөхгүй байхыг хүсье.
  • Фидель Кастро Конгрессийн хуралд үг хэллээ
    2016 оны 4 сарын 21
    Кубын удирдагч асан Фидель Кастро Коммунист намын хуралдаанд үг хэллээ. Өдгөө 89 настай Фидель Кастро Конгрессийн хуралдаанд зочилж, үг хэлсэн нь түүний хувьд бараг үдэлтийн гэж хэлж болох түүхэн үйл явдал боллоо. Тэрээр удахгүй 90 нас хүрэх гэж байгаагаа дурьдаад түүнийг нас барсны дараагаар түүний эхлүүлсэн үйл хэрэг, үзэл санааг цаашид үргэлжлүүлэн авч явахыг нийт гишүүдэд ухуулан сануулж, захисан байна. Мөн тэрээр Конгрессийн хуралд урьсанд болон түүний үгийг сонсч байгаад талархал илэрхийлжээ. Фидель Кастро ”Магадгүй би энэ танхимд сүүлийн удаа үг хэлж байж болох юм. Өнөөдөр намайг урьж, миний үгийг сонсч байгаа явдлыг нэр төрийн хэрэг гэж хүлээн авч байна. Та бүхэнд болон ялангуяа миний хамтран зүтгэгч Рауль Кастрод гүнээ талархаж байна” гэжээ.
  • АН-ын дарга З.Энхболд генсекээ солино
    2016 оны 4 сарын 21
    Мөн МАН-ынхан 8 хувийн ипотекийн зээлийг 20 хувьд шилжүүлэх гэж байна хэмээн гүтгэж байв. МАН-ын зүгээс Л.Эрхэмбаярыг худал мэдээлэл, цуурхал тараасанд буруутгаж шүүхэд өгсөн. Харин Л.Эрхэмбаяр андуурснаа хүлээн зөвшөөрсөн. Энэ мэт намын хариуцлагатай албан тушаалтнаас гарахааргүй хариуцлагагүй үйлдлүүд нь мөн ажил хийдэггүй байдал нь түүнийг огцруулах үндэслэл болж байгаа аж. Үүнийг нь ч намын дарга нь мэдэж түүнийг огцруулахаар сэтгэл шулуудсан гэж эх сурвалж мэдээллээ.
  • Чуулганы хуралдаантай
    2016 оны 4 сарын 21
    чуулган
  • Шашны байгууллагуудын үйл ажиллагааг шалгаж байна
    2016 оны 4 сарын 21
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл шашны байгууллагын үйл ажиллагааг шалгах ажлын хэсэг байгуулах тухай А/295 дугаар захирамж гаргаж тус захирамжийн дагуу шашны байгууллагын үйл ажиллагааг шалгаж эхэллээ. Ажлын хэсэг нь Хууль зүйн яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын баталсан удирдамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй сүм хийд, шашны байгууллага, шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, сургууль, цэцэрлэг, асрамж, халамжийн төвүүдийн ажлыг шалгаж байна. Шалгалалт энэ сарын 19-25-ны өдрүүдэд үргэлжилнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Загасны ордныхонд од эрхсийн нөлөөгөөр сайхан өдөр болох нь
    2016 оны 4 сарын 21
    ордууд
  • Анагаахын оюутнууд ХӨСҮТ-д жижүүрлэнэ
    2016 оны 4 сарын 21
    Улаанбурхан өвчний улмаас 50 гаруй хүүхэд хорвоог орхисныг албаныхан хэлж буй. Мөн Засгийн газар болон олон нийтийн дэмжлэгээр энэ төрлийн өвчнийг анагаахад шаардлагатай аппарат, төхөөрөмжийг эмнэлгийн байгууллагуудад хүргүүлсээр байгаа юм. Тухайлбал, АНУ-д амьдарч буй монголчууд 1888 ам. доллар хандивласан бол Д.Дагвадорж аварга болон сайн дурын клубынхан мөнгө цуглуулж эхний ээлжийн төхөөрөмжийг хүргүүлжээ.

    Сүүлийн өдрүүдэд улаанбурхан өвчний тархалт буурч байгаа ч эмч, эмнэлгийн ажилтнууд ачаалал ихтэй хэвээр байгаа юм байна. Тиймээс АШУИС-ийн оюутнуудыг бүртгэж /2016.04.21/ энэ сарын 4-өөс ирэх сарын 5-хүртэл ХӨСҮТ-д жижүүрт гаргахаар болжээ. Оюутнуудыг маргааш 18:00 цагт ХӨСҮТ-ийн тасаг нэгжүүдэд хуваарилж, шаардлагатай мэдээллийг өгөх юм.
  • Өнөөдөр томоохон зах худалдааны төвүүд амарна
    2016 оны 4 сарын 21
    Ази, Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын хүрээнд Ази Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт өнөөдрөөс эхлэн гурав хоногийн турш Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.

    Энэ үеэр зочид төлөөлөгчдийн аюулгүй байдал, гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор хэд хэдэн зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Захирамжийн дагуу дөрөвдүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд амрах бөгөөд эдгээр өдрүүдээс хойш ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

    Зохицуулалтад хамрагдах томоохон зах, худалдааны төвүүдийн цагийн хуваарийн өөрчлөлт



    № Худалдааны төвүүдийн нэр Аж ахуйн нэгжийн нэр Байршил Зохицуулалт хийх өдрүүд
    04/21 04/22
    Пүрэв Баасан
    1 Нарантуул ОУХТөв Нарантуул ХХК Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Амарна Амарна
    2 Өгөөмөр техникийн зах Даймонд ХХК Баянзүрх дүүргийн
    14 дүгээр хороо Амарна Амарна
    3 Бөмбөгөр- 1
    Худалдааны төв Юмт бөмбөгөр ХХК Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Амарна Амарна
    4 Бөмбөгөр- 2 худалдааны төв Эрдэнэбулган ХХК Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Амарна Амарна
    5 Алтжин бөмбөгөр худалдааны төв Даян Өндөр ХХК Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Амарна Амарна
    6 Дүнжингарав худалдааны төв Дүнжингарав ХХК Баянзүрх дүүргийн
    14 дүгээр хороо Амарна Амарна
    7 Сандэй худалдааны төв Сандэй плаза ХХК Баянзүрх дүүргийн
    14 дүгээр хороо Амарна Амарна
    8 Шөнийн зах Нармон ХХК Баянзүрх дүүргийн
    14 дүгээр хороо Амарна Амарна
  • Цахим сугалаанд оролцох эрхтэй эсэхээ үзээрэй
    2016 оны 4 сарын 21
    залуу гэр бүл-1-239

    төрийн албан хаагч-240-637

    хувиараа хөдөлмөр эрхлэгч-638-1250
  • Хувьцаагаа бусдад худалдах, шилжүүлэхгүй байхыг анхаарууллаа
    2016 оны 4 сарын 21
    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг түүний хоёр дахь зах зээл нээгдэх хүртэл бусдад худалдах, шилжүүлэхгүй
  • Өнөөдөр болох үйл явдлууд
    2016 оны 4 сарын 21
    Өнөөдөр болох зарим үйл явдлуудыг танилцуулж байна.

    11.00 цагт: Олимпийн эрх олгох Азийн АШТ-д оролцох тамирчид БТСХТ-ийн 4 давхарт хэвлэлийн хурал зарлалаа.


    11.00 цагт: НЗДТГ, НАЖГ-аас зохион байгуулах Олон Улсын “SES” байгууллагын мэргэжилтэн, Герман улсын зөвлөх эксперт Хайди Диксон “Найрсаг Улаанбаатар” зочид буудлын үйлчилгээний мэргэшүүлэх сургалт “Шангри-Ла Улаанбаатар” зочид буудалд болно.


    11.00 цагт: ЕБС-ийн сурах бичгийг хэвлэх тендер жилээс жилд будлиантай явагддаг. Энэ жил мөн л будлиан үүсч БСШУ-ыг шүүхэд өгсөн, төрийн өмчит үйлдвэрүүд хувийн хэвшлийхэнтэй шударга бус өрсөлддөг гэх мэт асуудлаар Хэвлэлийн Үйлдвэрүүдийн Холбоо болон Хэвлэх үйлдвэрүүдийн захирлууд Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ.


    11.00 цагт: ”Эрүүл мэндийн салбарт тавтай морил” сэдэвт хөдөлмөрийн яармаг МҮЭСТО-ны 2 давхарт болно.

    12.30 цагт: Хөдөлмөрийн сайд, Үндэсний хорооны дарга Г.Баярсайхан Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 хувиар нэмэх тохиролцоонд хүрч чадсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Хэвлэлийн бага хурал Хөдөлмөрийн яамны байранд болно.


    14.00 цагт: ”Мөрөөдлийн өрөө” төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгийн Хүүхдийн тасгийн тарианы өрөөг шинээр тохижуулсныг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа болно. Төслийн нээлтэнд Нийслэлийн эрүүл мэндийн газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн төлөөлөгчид, хамтран ажилласан байгууллага, Ротари төлөөлөл хүрэлцэн ирэх юм.

  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    2016 оны 4 сарын 21


    АСЕМ-ын дээд түвшний уулзалтын хүрээнд зохион байгуулах Ази, Европын парламентын түншлэлийн есдүгээр уулзалт дөрөвдүгээр сарын 21,22-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Уулзалтад 20 гаруй орны 100 гаруй парламентын гишүүд оролцох төлөвтэй байгааг албаныхан хэлж байгаа юм. Эдгээр төлөөлөгчдөөс 5 орны УИХ-ын дарга болон зургаан орны УИХ-ын дэд дарга хүрэлцэн ирэх юм байна. Эдгээр зочид төлөөлөгчид нь нэгдүгээр зэргийн хамгаалалттай зорчдог журамтай бөгөөд энэ өдрүүдэд замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зорилгоор тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш сондгойгоор нь ялган замын хөдөлгөөнд оролцуулахаар нийслэлийн Засаг даргын захирамж гарсан.

    Маргааш буюу 4 дүгээр сарын 21-ний Пүрэв гарагт тэгш тогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл, баасан гарагт сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно.

    Энэ өдрүүдэд дугаарын хязгаарлалтын үндсэн бүсээс гадна Наадамчдын гудамж, Дүнжингаравын гудамжны Төв аймаг руу салдаг уулзвараас Их тэнгэрийн уулзвар хүртэлх замдуудад 08:00-20:00 цагийн хооронд хязгаарлалтад орсон дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцохгүй.

    Энэхүү хязгаарлалтад зочид төлөөлөгчдийн цуваа, дипломат байгууллагын, нийтийн үйлчилгээний том оврын автобус, троллейбус, стандартын шаардлага хангасан такси, тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл болон хойшлуулшгүй ажил үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэл хамаарахгүй. Түүнчлэн 2016 оны 04 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд хязгаарлалт тогтоосон гудамж, замуудад хүнд даацын ачааны авто машин /10 тонноос дээш/-ыг 06:00-22:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцохыг түр хориглоно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Зурхай: Эл өдөр санасан хэрэг түргэн бүтнэ
    2016 оны 4 сарын 21

    2016.4.21, Пүрэв гараг / Билгийн тооллын: 14
    Хаврын адаг луу сар
    Дөрвөн ногоон мэнгэтэй харагчин тахиа өдөр

    Аргын тооллын: 2016.4.21, Пүрэв гараг
    Наран ургах шингэх: 06.52-20.51
    Үс засуулбал: Эд мал арвидна
    Барилдлага:
    Шүтэн барилдлага: Сэрэхүй

    Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр санасан хэрэг түргэн бүтнэ. Бүтээл үйлдэх, тус чухалчлах, хэл ам дарах, башир, хатуу, түргэн үйл, амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочиж айх, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно. амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочиж айх, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.
  • Улаанбаатарт 3 хэмийн дулаан байна
    2016 оны 4 сарын 21
    2016 оны 04 дүгээр сарын 20-ны 21 цагаас 04 дүгээр сарын 21-ний 21 цаг

    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:



    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан байна.



    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 9-14 метр, шөнөдөө зарим газраар секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.



    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч шөнөдөө нутгийн хойд хэсгээр 3-8 градус, нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 3-8 градус дулаан байна.



    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 15-17 градус дулаан байна.



    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 8-13 градус дулаан байна.



    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 9-14 метр, шөнөдөө секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.
  • Сэрэмжлүүлэг: Өнөө шөнө шороон шуурга шуурна
    2016 оны 4 сарын 20
    Өнөө шөнө Сэлэнгийн өмнөд хэсэг, Төв, Хэнтий, Сүхбаатар, Дундговь, Дорноговийн нутгаар, маргааш өдөр Хэнтий, Дорнодын өмнөд, Дундговийн зүүн хэсэг, Дорноговь, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна.
  • Мансууруулах бодисын асуудлаар НҮБ-ын тусгай чуулган явагдлаа
    2016 оны 4 сарын 20
    Дэлхийн мансууруулах бодисын асуудлаарх НҮБ-ын тусгай чуулган явагдлаа
  • Нью-Йорк мужийн сунгаанд Х.Клинтон, Д.Трамп нар ялалт байгууллаа
    2016 оны 4 сарын 20
    Нью-Йорк мужийн сунгаанд Х.Клинтон, Д.Трамп нар ялалт байгууллаа
  • Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хойшлуулав
    2016 оны 4 сарын 20
    хойшлуулав Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2016.04.20/ хуралдаан 14 цаг 45 минутад 52.6 хувийн ирцтэй эхэллээ.

    Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр, Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд нарын 8 гишүүнээс 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байв. Харин Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хийж, санал, дүгнэлтээ хараахан ирүүлж амжаагүй байгаа учраас хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг байнгын хорооны дараагийн хуралдаанаар хийхээр хойшлуулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэн юм.

    Тус байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэх байсан юм. Уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж дэмжсэнийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн.

    Ингээд Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн хуулийн төслийн талаар байнгын хорооны гишүүдэд танилцуулав. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй Олон улсын гэрээний тухай хуулийг 1993 онд баталж, 1998, 2012 онуудад нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Гэлээ ч энэ хуулийн үйлчлэх хүрээ тодорхойгүйн улмаас олон улсын хувийн эрх зүйгээр зохицуулах арилжааны гэрээ, хэлцлийн орчуулгын хяналтыг Гадаад хэргийн яам хийдэг, олон улсын гэрээ үйлдэх хэл, гэрээний орчуулга хийх, орчуулгын хяналт хийх харилцааны зохицуулалт бүрхэг учраас мөн тус яам бүх гэрээний орчуулгыг хянан баталгаажуулдаг байна. Мөн Олон улсын гэрээний эрх зүйн тухай Венийн конвенциор зөвшөөрсөн олон улсын гэрээ байгуулах аргуудыг бүрэн тусгаагүй, үүний улмаас нэг гэрээнд нэгдэн орох, соёрхон батлах зэрэг хоёр аргаар нэгдэн ордог, хоёр болон олон талт олон улсын гэрээ байгуулах, хүчин төгөлдөр олон талт гэрээнд нэгдэн орох процедурын зааг ялгааг нарийвчлан гаргаагүйн улмаас хүчин төгөлдөр гэрээнд нэгдэн орох асуудлыг Засгийн газар, Улсын Их Хурлаар хоёр удаа хэлэлцдэг. Түүнчлэн гарын үсэг зурах шаардлагагүй, эсхүл боломжит хугацаа нь дууссан байхад гарын үсэг зурах үүргийг Улсын Их Хурлаас өгөх, гэрээг хэвлэн нийтлэх харилцааны зохицуулалт хангалтгүйгээс гэрээнүүд хэвлэн нийтлэгддэггүй зэрэг олон хүндрэл учирдаг байна.

    Иймээс дээрх нөхцөл байдлыг арилгах, хуулийн зохицуулалтыг тодорхой болгох үүднээс Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны тогтоол, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулж, батлуулах үүрэг, зөвлөмжийг Засгийн газарт өгсний дагуу уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ. Хуулийн төсөл нь 8 бүлэг, 37 зүйлтэй юм.

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо биш Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх ёстой. Чуулганы хуралдааны дэгийн хуульд нэмэлт, өөрчлөлтт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас санаачилж оруулж ирж байгаа нь ч буруу. Энэ нь Төрийн байгуулалтын байнгын хорооны үндсэн асуудал учраас энэ хуулийн төслийг манай байнгын хороо хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй юм гэдгийг хэллээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү энэ саналыг дэмжиж буйгаа хэлсэн юм. Ингээд гишүүдийн гаргасан горимын саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн тул хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн бэлтгэлийг хангах үүднээс уг асуудлыг байнгын хорооны дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр түр хойшлууллаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
  • Буудлагынхан Дэлхийн цомд цэцээ сорьж байна
    2016 оны 4 сарын 20
    Буудлагынхан Дэлхийн цомд цэцээ сорьж байна
  • Н.Буянбаатар олон улсын хөгжимчдийг удирдана
    2016 оны 4 сарын 20
    Олон улсын залуучуудын симфони найрал хөгжмийн “Симфони нөхөрлөл” тоглолт ОХУ-ын Эрхүү хотын филармонид энэ сарын 21-нд болох аж.

    ОХУ, БНХАУ, БНСУ, Монгол, Польшийн хөгжимчид хамтарсан тоглолтыг Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын ерөнхий удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Буянбаатар удирдана. Тоглолтод И.Гайдн, А.Хачатурян зэрэг алдарт хөгжмийн зохиолчийн бүтээлээс гадна Монголын хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын морин хуурт зориулсан бүтээлийг толилуулна. Хөгжмийг “Домог” хамтлагийн морин хуурч Д.Шинэцог гоцlон тоглох юм байна.
5168 5169 5170 5171 5172 5173 5174
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Тендер: Тавантолгой түлш ХХК "хагас коксон шахмал түлш" авахад 226.2 тэрбум төгрөгийг зарцуулна
    14 мин
  • Энэ сарын сүүлчээр их хэмжээний бай шагналтай барилдаанууд болно
    37 мин
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлана
    48 мин
  • Шатахууны хангамжид эрсдэл үүсэхээс сэргийлж, 30 хоногийн нөөцийг тогтмол барих шаардлагатай талаар санал солилцжээ
    1 цаг 2 мин
  • ӨНӨӨДӨР: Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны эхний хагас жилийн үзүүлэлтийг танилцуулна
    1 цаг 10 мин
  • Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан, бороо орно
    1 цаг 20 мин
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    15 цаг 55 мин
  • 10 дугаар хорооллын уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчлэх ажлыг хойшлуулжээ
    17 цаг 24 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    17 цаг 45 мин
  • Хөлбөмбөгийн дасгалжуулагч, тамирчдыг дэмжих зорилгоор БНСУ-ын Гуяан хоттой боловсон хүчин солилцох хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
    18 цаг 4 мин
  • Танилц: Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойд зориулсан даншиг наадмын хөтөлбөр
    18 цаг 28 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийг Киргиз Улсын Ерөнхийлөгч албан ёсоор угтлаа
    18 цаг 50 мин
  • 10 дугаар хорооллын уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх замыг пүрэв гарагт нээнэ
    19 цаг 17 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч “Үркүн”-ий дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    19 цаг 20 мин
  • Улаанбаатар Их дуулгад өрсөлдөх Монголын 56 жүдоч
    19 цаг 31 мин
  • Үерийн аюултай бүсээс хол байхыг зөвлөлөө
    20 цаг 31 мин
  • НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гаригт явагдана
    20 цаг 34 мин
  • ЦЕГ: Улстөрчдийн хүүхдүүд байсан гэх мэдээллийг шалгаж байна
    21 цаг 21 мин
  • Олон улсын математикийн олимпиадаас 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
    21 цаг 33 мин
  • С.Баярбилэг: "Ноорог"-т холбогдох хэрэг хаагдаагүй
    21 цаг 49 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улсын аварга О.Хангай түрүүлж, улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК