-
2016 оны 4 сарын 20
Ассошиэйтед Пресс агентлаг 2016 оны Пулитцерийн шагнал хүртсэн байна. Уг нэр хүндтэй шагналын сэтгүүлзүйн салбарын нийгмийн сайн сайхны төлөө гэсэн төрөлд бичсэн нийтлэлээрээ шилдгээр шалгарсан тухай өчигдөр АНУ-ын Нью-Йорк хотноо албан ёсоор зарлан танилцууллаа. Ассошиэйтед Пресс агентлагийн сэтгүүлч Маржи Мэйсон, Робин МакДауэлл, Марта Мендоза, Эстер Хтусан нар Мьянмар гэх мэт зүүн өмнөд Азийн улс орнуудын олон зуун эрэгтэйчүүд Индонезийн нэгэн арал дээр орших тосгонд торонд хоригдон, хүчээр хөдөлмөр эрхлэж байсан талаар бичсэн цуврал сурвалжлага, мэдээ, нийтлэлээрээ Пулитцерийн шагналыг хүртжээ.
-
2016 оны 4 сарын 20
цахилгаан
-
2016 оны 4 сарын 20
зурхай
-
2016 оны 4 сарын 20
цаг агаар
-
2016 оны 4 сарын 19
Түүний дараа 2015 оны үндсэн чиглэлийн биелэлтэд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангад, 2015 оны үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн С.Одонтуяа ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулсан. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Тлейхан, Д.Ганхуяг, Ж.Батсуурь нар асуулт асууж, УИХ-ын гишүүн А.Тлейхан, Ж.Батсуурь, С.Одонтуяа, Ц.Баярсайхан нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн.
Ажлын хэсгээс Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлттэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг танилцуулсан бөгөөд уг тогтоолын төсөлд, Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын тайланд дурдсан дутуу хэрэгжсэн болон хэрэгжээгүй зорилт, арга хэмжээний шалтгааныг тодорхой болгож, хэрэгцээ, шаардлага, хөрөнгийн эх үүсвэрийг харгалзан эрэмбэлж, хэрэгжүүлэх боломжтой зорилт, арга хэмжээг 2016 онд Үндсэн чиглэлтэй уялдуулан нэгтгэж, хэрэгжүүлэх зэрэг хэд хэдэн арга хэмжээг авч ажиллахыг Засгийн газарт даалгахаар тусгажээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдээс санал гараагүй бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ.
Тогтоолуудад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Мөн өдрийн хуралдаанаар “Тогтоолуудад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригт танилцууллаа.
“Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай“ УИХ-ын 2011 оны 30 дугаар тогтоол, “Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2012 оны 74 дүгээр тогтоол тус тус батлагдсанаар Монгол Улс малын гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтэд төрөөс анх удаа урамшуулал олгох болсон нь улс орны эдийн засаг, малчдын амьжиргаанд эерэг олон нөлөөлөл авчирсан юм.
Малын гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог төрийн дэмжлэг, бодлогоор шинэчлэн өөрчилснөөр хөдөө нутагт талаар нэг тарж үнэ цэнэгүй байсан хонины ноосыг төвлөрүүлэн бэлтгэж үйлдвэрт нийлүүлэх, арьс, ширийг үндэсний үйлдвэрт тушаах үйл ажиллагаа, сонирхол сэргэж зөв гольдролд шилжсэн. Үндэсний үйлдвэрүүд түүхий эдийн хомсдолоос гарч үйл ажиллагаа нь хэвийн тасралтгүй явагдах, шинээр үйлдвэр, цех ашиглалтанд орж нэмүү өртөг шингэсэн, экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрс нэмэгдсэн.
Гэвч эдгээр тогтоолд заасан “хоршооны гишүүн байх” гэсэн томъёолол малчдын амьдралд цаг хугацааны хувьд хараахан тохиромжгүй байгаа нь амьдрал дээр нотлогдсоор байна. Хэдийгээр “хоршооны гишүүн” гэсэн томъёололын үйлчлэх хугацааг урамшуулал олгох явцад сунгаж байсан ч энэхүү томъёололоос үүдэн орон нутагт “эзэн төвтэй, хийсвэр” хоршоод олноор байгуулагдах, малчид төрийн урамшуулалд хамрагдахын тулд л хоршоонд төлбөр төлж элсэх асуудал ихэссэн. Энэ нь хоршооны ардчилсан зарчим, мөн чанарыг алдуулж, үр дагаварт нь малчид хохирох нөхцөл байдлыг үүсгэх болсон хэмээн сайд Д.Зоригт хэллээ.
“Хоршооны гишүүн биш” гэсэн үндэслэлээр 2014 онд 18,1 мянган малчин өрх үйлдвэрт тушаасан 2,6 мянган тонн ноосондоо 2.8 тэрбум төгрөгийн, 7,2 мянган малчин, мал бүхий этгээд үйлдвэрт тушаасан 148,2 мянган арьс, ширний урамшуулал болох 617,5 сая төгрөгийн урамшууллыг авч чадаагүй бол 2015 онд 7481 малчин өрх үндэсний үйлдвэрт бэлтгэн нийлүүлсэн 1,1 мянган тонн ноосонд 1,1 тэрбум төгрөгний мөнгөн урамшууллыг авч чадахгүйд хүрээд байгаа аж. Үүнээс үүдэлтэйгээр малчдаас Үндсэн хуулиар олгогдсон “үл ялгаварлах” эрх ашиг зөрчигдөж байна гэсэн гомдол, маргааныг үүсгэх болжээ.
Нийгэмд үүсч буй дээрх нөхцөл байдлыг харгалзан энэхүү асуудлаар 2015 онд Улсын Их Хурлын тогтоолын үзэл баримтлал, тогтоолын төслийг 2 удаа боловсруулж, Засгийн газрын 2015 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, хуралдаанаас “тогтоол батлагдсанаар гарах нэмэлт зардал, төсөв дээр ирэх ачааллыг тооцож, Сангийн яамтай тохирсны үндсэн дээр Засгийн газрын хуралдаанд оруулах”-аар шийдвэр гаргасан аж.
Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2016 оны батлагдсан төсвийн багцад урамшуулалд олгох санхүүжилтийг шийдвэрлэсэн тул энэхүү тогтоол батлагдсанаар ноосны урамшуулалтай холбоотой төсөвт ямар нэгэн ачаалал үүсэхгүй гэлээ.
УИХ-ын 2011 оны 30 дугаар тогтоол болон УИХ-ын 2012 оны 74 дүгээр тогтоолд тус тус өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлсэн байна.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн А.Тлейхан асуут асууж, хариулт авсаны дараа тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 4 сарын 19
ОХУ шууд яриа хэлэлцээр явуулахыг уриаллаа
-
2016 оны 4 сарын 19
Эвлэж нэгдэж сонгуульд оролцъё гэсэн боловч МАХН-хан тохирсноосоо буцаж МАНайхан дангаараа сонгуульд оролцохоор боллоо. Ярьсандаа байдаггүй хүмүүстэй ханилж болохгүй гэдгийг яс махандаа шингэтэл ойлголоо..
-
2016 оны 4 сарын 19
Сумитра Махажан нар
-
2016 оны 4 сарын 19
Компьютерийн сүлжээний улсын VI олимпиад, сүлжээний инженерийн ур чадварын II тэмцээн энэ сарын 16-нд боллоо.
Тэмцээнийг Улаанбаатарын Их сургуулийн “Физик электроникийн тэнхим”-ээс санаачлан, Нийслэлийн Мэдээллийн Технологийн газар болон Emposoft ХХК-тай хамтран зохион байгуулсан байна.
Тэмцээнд оролцогчдыг ганцаарчилсан төрөл болон багийн дүнгээр шалгаруулж ганцаарчилсан төрөлд тэргүүн байранд МУИС, ХШУИС-ийн оюутан Н.Мархаажий, дэд байранд МУИС, ХШУИС оюутан Т.Тэлмүүн, 3-р байранд Б.Цолмонбаатар нар тус тус шалгарчээ.
Харин багийн дүнгээр 1-р байрд D.C. #NUM(Defendin Champion) МУИС, ХШУИС-ийн баг шалгарсан ба энэ баг нь 3 жил дараалан тэргүүн байр эзэлсэн тул шилжин явах цомоо хадгалж үлдэхээр боллоо.
Мөн инженерийн ур чадварын II тэмцээнд 1-р байрыг Unitel группийн сүлжээний инженер Ж.Алтай, 2-р байрыг Mobicom Корпорацийн сүлжээний инженер Э.Улсболд, тусгай байрыг Топнэт ХХК-ийн сүлжээний инженер Б.Шийрэв, Unitel группийн сүлжээний инженер Г.Мөнхбат нар тус тус байр эзэлэлсэн байна.
Тэмцээнд амжилттай оролцож байр эзэлсэн оролцогчдод Улаанбаатарын Их сургуулийн Физик электроникийн тэнхим, Нийслэлийн мэдээллийн технологийн газар болон Empasoft ХХК-аас тус тус шагнал гардуулав гэж Нийслэлийн Мэдээллийн Технологийн газраас мэдээллээ. - See more at: http://zasag.mn/m/ulaanbaatar/view/13114#sthash.Cg5mT9vl.dpuf
-
2016 оны 4 сарын 19
Түүнчлэн нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу ажлын хэсэг хуулийн төслийн холбогдох зүйл, заалтыг нягтлан үзжээ. Ингэснээр тухайлахад, төслийн 21.2 дахь хэсгийн “тусламж үйлчилгээг гэрээний дагуу” гэснийг “эмнэлгийн тусламж, үйлчилгээний стандартын дагуу” гэж өөрчлөх саналыг хүлээн авах боломжгүй гэж үзсэн байна.
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийн шатанд “төслийн 15.1.4, 16.3.4 дэх заалтын “ял шийтгэлгүй” гэснийг тус тус хасах гэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсныг гишүүд дэмжлээ.
Байнгын хорооны хуралдаанаар Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр болов хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 4 сарын 19
2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1992.00-1998.00 төгрөгийн ханшаар 15.8 сая ам.доллар худалдах, 307.75 төгрөгийн ханшаар 2.0 сая юань худалдах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк энэ удаагийн дуудлага худалдаанд оролцоогүй болно.
2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 8.3 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 20.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах саналыг тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанкнаас нийт 8.3 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах саналыг 100 хувь биелүүлж, Монголбанкинд 20.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах саналыг биелүүлээгүй болно.
-
2016 оны 4 сарын 19
Монгол брэндээ үнэгүй бүртгүүлээрэй
-
2016 оны 4 сарын 19
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр БНЭУ-ын Парламентын доод танхим /Лок Сабха/-ын дарга хатагтай Сумитра Махажан бараалхав.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Энэтхэгийн Парламентын доод танхимын дарга хатагтай Сумитра Махажан Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэнд баяр хүргэж, Энэтхэгийн зочдыг айлчлан ирэхэд ямагт баяртай байдгаа илэрхийлэн тавтай морилохыг урилаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Энэтхэгийн зочдыг ирэхэд баяртай байдаг нь учир шалтгаантай гээд “Монгол, Энэтхэг хоёр орон урт удаан хугацааны сайхан харилцаатай явж ирсэн. Соёл, хүмүүс хоорондын болон шашны гээд эрт цагаас олон талын харилцаатай явж ирсэн. Өнгөрсөн жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиосон. Энэ үеэр Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсад айлчлал хийсэн. Одоо та манай улсад айлчлан ирж байна” гэлээ.
Энэтхэгийн Парламентын доод танхимын дарга хатагтай Сумитра Махажан хариу хэлэхдээ “Тантай уулзаад би маш их баяртай байна. Миний бие танд бараалхаж байгаа нь хоёр үндсэн шалтгаантай. Нэгдүгээрт, манай хоёр орон удаан хугацааны туршид оюун санааны харилцаатай явж ирсэн. Хоёрдугаарт, Монгол бол ардчиллыг тогтоож, батжуулан бэхжүүлж байгаа орон. Үүгээр та бүхнийг маш их хүндэлж бахархаж байдаг юм шүү. Манай хоёр орны дипломат харилцаа иж бүрэн түншлэлийн түвшинд байсан бол өнгөрсөн жилээс энэхүү харилцаа маань стратегийн түншлэлийн түвшинд дэвшиж, бид харилцааныхаа түвшинг ахиулж чадсан.
Манай эрч хүчтэй Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсад айлчилсан. Энэ бол монголчуудад хандах энэтхэгчүүдийн хандлагын илрэл юм. Түүний айлчлалын үеэр хоёр орны харилцааг стратегийн түншлэлийн түвшинд дэвшүүлсэн. Одоо бид харилцааныхаа шинэ шатны хөгжлийг тодорхойлоод явж байна.
Ерөнхий сайд Нарендра Моди өнгөрсөн жил айлчлахдаа нэг тэрбум ам.долларын зээл олгохоор болсон. Энэ нь Монголын дэд бүтэц, соёл болон бусад салбарын хөгжилд хувь нэмэр болж, бид цаашид хамтдаа дараагийн түвшинд харилцаагаа ахиулахад хувь нэмэр болох зүйл юм. Бидний сайн харилцаа нь хөршийн харилцаа гэж хэлж болохуйц хэмжээний харилцаа юм. Монголчууд биднийг гуравдагч хөрш гэдэг. Газарзүйн байршлын хувьд бол манай хоёр орон олон зуун км-ийн алсад оршдог. Гэхдээ бидний оюун санаа, соёл, боловсролын салбарын харилцаа шууд хиллэж байгаа хөршүүдийн түвшинд байдаг гэж хэлж болно.
Ноён Ц.Элбэгдорж та Монголд ардчиллыг тогтооход хичээнгүйлэн хүчин зүтгэсэн хүн гэдгийг бид бүхэн мэднэ. Энэтхэг бол ардчилсан орон. Ардчиллын өнөөгийн түвшнийг эдийн засаг, дэд бүтэц, бусад салбарын хүрсэн хөгжингүй өндөр түвшинд хамтдаа хүргэх бололцоотой” гэлээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цааш нь Ардчилал бол хялбар зүйл биш гэдгийг тэмдэглээд Энэтхэг нь ардчиллын хувьд Монголд тохирох сайн түншүүдийн нэг гэдгийг онцлов. Өнгөрсөн 2015 онд Ерөнхий сайд Нарендра Моди айлчилж ирэхдээ нэг тэрбум ам.долларыг маш хөнгөлөлттэй нөхцөлөөр Монгол Улсад зээлүүлэхээр болсон нь үнэхээр сайн мэдээ байсныг дурдлаа. Тэрээр мөн 2009 онд Монгол Төрийн тэргүүнээр анх удаа сонгогдоод анхлан төрийн айлчлал хийсэн орон нь Энэтхэг байсныг тэмдэглэсэн юм.
-
2016 оны 4 сарын 19
“Хэвлэлийн төв”–д хамтран ажиллах байгууллагыг сонгон шалгаруулна
-
2016 оны 4 сарын 19
Ч.Хүрэлбаатар: Товлосон хугацаанд хариу өгөхгүй бол хамтарч ажиллах боломжгүй
-
2016 оны 4 сарын 19
лс орны хувь заяаг шийдэлцэх гэж байгаа, бүхний хүндэтгэлийг хүлээхийг хүсч байгаа улс төрч хүн хувийн амбиц, эрх ашгаа золиослохоос өөр аргагүй. Дарга нь өөрийнх нь төлөө амиа өгнө гэдэгт эргэлздэггүй цэрэг ялалтын төлөө амиа өгөхөд бэлэн байдаг. Махатма Ганди, Пак Чон Хи, Ли Куан Ю зэрэг удирдагчдыг ард түмэн нь өчүүхэн ч эргэлзэлгүй дагаж, бүх хүчээ хамтдаа эх орныхоо хөгжлийн төлөө нэг цэгт төвлөрүүлж чадсан. Тэд ядуу тосгоноос агуу гүрэн болон өсч өндийсөн. Алдаа оноон дундуур зүтгэхдээ улс эх орныхоо төлөө хоёргүй сэтгэлтэй байсан тул тэд үеийн үед мөнхөрсөн, дэлхийд нэр алдар нь түгсэн удирдагчид болсон. Харин манайд ямар байна вэ?
-
2016 оны 4 сарын 19
Гэрэл зураг мэт гайхалтай ураг зургууд
-
2016 оны 4 сарын 19
Цагдаа нар малчдад хандив тусламж хүргүүллээ
0
-
2016 оны 4 сарын 19
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд, Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын дарга хатагтай Сумитра Махажаны нар өнөөдөр /2016.04.19/ дагалдан яваа төлөөлөгчдийн хамтаар Хавдар судлалын үндэсний төвд ажиллана.
Парламентын дарга нар15.00 цагт Хавдар судлалын төвд ажиллан, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газраас тус төвд хандивласан зайн туяа эмчилгээний “Bhabhatron II” аппарат, туяа эмчилгээний төлөвлөлтийн симулятор аппаратыг ашиглалтад хүлээлгэн өгөх арга хэмжээний нээлтийн ёслолд оролцох юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 4 сарын 19
Баян-Өлгий аймгийн Буянт сумын нутгаас өнгөрсөн долоо хоногт занданшуулсан шарил олджээ. Нутгийн нэгэн залуу Буянт сумын Хөх эргийн Улаан зуух гэх газарт эмийн ургамал түүж яваад шарилыг анх олжээ.
Аймгийн цагдаа, прокурорын газрынхан үзлэг хийхэд лам хүний шарил байсан бөгөөд 100 гаруй жилийн өмнө занданшуулсан гэж таамаглаж байгаа аж. Занданшуулсан шарил хадан дотор суугаа байдалтай, урианхай хөдсөн дээлтэй, эвэртэй хөх хонь дэрлүүлсэн, өвөр дээр нь XVIII зууны үеийн судар тавьсан байдалтай байжээ.
Одоогоор энэ занданшуулсан шарилыг тус аймгийн Соёл урлагийн газарт хандаж, хүлээлгэж өгөхөөр болж байгаа бөгөөд нутгийн иргэд энэ олдворыг түүх, соёлын үнэт дурсгал хэмээн онцлон хүндэтгэж байгаа гэв.