зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5386 5387 5388 5389 5390 5391 5392
  • Шинэ жилийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийт байгууллагууд идэвхтэй ажиллалаа
    2016 оны 1 сарын 11
    Шинэ жилийн баярын өдрүүдэд мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд хэрэглээний халуун, хүйтэн болон ундны ус, дулаан, цахилгаанаар тасалдалгүй хэвийн хангах, шуурхай бригадыг бэлэн байлгах, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, цагийн хуваарьт хяналт тавих ажиллалаа. Шинэ жилийг тэмдэглэн өнгөрүүлэх авах арга хэмжээний хүрээнд нийт байгууллагууд идэвхтэй оролцож ажилласан байна.

    Шуурхай зөвлөлгөөн дээр нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:

    Нийслэлийн хэмжээнд Худалдан авах ажиллагааг ил тод болгон сурталчлах, төсвийн жилийг эхлүүлэх бэлтгэлийг хангах ажлын хүрээнд энэ сарын 20-нд “Улаанбаатар худалдан авалт-2016” бизнес чуулга уулзалт зохион байгуулах төлөвлөгөөний дагуу ажил хариуцсан байгууллагууд шуурхай ажиллах
    2016 онд Төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай байгуулах үр дүнгийн гэрээний бэлтгэл ажлыг хангах, гэрээний хавсралт болох үйл ажиллагааны төлөвлөлтийг бодитой, тоо хэмжээ, цаг хугацаагаар хэмжигдэн дүгнэгдэхүйц байдлаар томьёолон хийж батлуулах
    Нийслэлийн ИТХ-ын 2015 оны “Нийслэлд тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа ажиллуулах, үйл ажиллагааны төлбөрийн хэмжээг тогтоох тухай” 33/35 дугаар тогтоолыг 2016 оны 1 дүгээр 1-нээс мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан зөөж шилжүүлэх байгууллага, аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах, одоо байгаа тэмдэг, тэмдэглэгээг сэргээх, нөхөж байршуулах ажлуудыг эрчимжүүлж ажиллах
    Нийслэлийн дүүргүүд, хэрэгжүүлэгч агентлагууд, Улаанбаатар хотын Захирагчийн харъяа газрууд болон нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд, нийслэлийн төсөвт байгууллагуудын 2015 оны үйл ажиллагааны үр дүнгийн үнэлэх ажлыг хэсгүүд байгуулагдсан тул нийт байгууллагууд ажлын хэсгийг ажиллах боломжоор хангахыг даалгав гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • ”Алтан бөмбөрцөг” наадмын шилдгүүд тодорлоо
    2016 оны 1 сарын 11
    наадмын шилд
  • Халтиргаа гулгааг бууруулахад хяналт тавих 153 байцаагч ажиллаж байна
    2016 оны 1 сарын 11
    Явган болон зам тээврийн осол гэмт, хэрэг ихээр гарч байгаа цэгүүдийг тогтоож, цаашид авах арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хотод халтиргаа гулгаа үүсдэг 329 цэгийн байршлыг тогтоон халтиргаа гулгаа, хог хаягдлыг бууруулахад хяналт тавих нийт 153 олон нийтийн байцаагч ажиллаж байна. Мөн “Явган болон зам тээврийн осол гэмт, хэрэг ихээр гарч байгаа цэгүүдийг тогтоож, цаашид авах арга хэмжээ”-ний талаар танилцуулга мэдээлэл бэлтгэн, журмын дагуу 12 сарын 25-ны Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулж, гүүрэн гарц, хайс хашлага байршуулах санхүүгийн тооцоо судалгаа гаргах үүрэг даалгавар өгчээ.
  • С.Зориг агсаны ховор гэрэл зургууд дэлгэгдлээ
    2016 оны 1 сарын 11
    Цахим ертөнцөд Австралийн гэрэл зурагчин Петер Чарлесвортийн авсан С.Зориг агсаны ховор гэрэл зургууд дэлгэгдэв.
  • Нийслэлийн хэмжээнд нийт 871,2 тонн бодис, 1586,6 тонн давс цацав
    2016 оны 1 сарын 11
    Явган хүний зам талбай, гарцан дээрх халтиргаа гулгааг цэвэрлэх, халтиргаа, гулгааг арилгах, сэргийлэх зорилгоор давс, бодисыг нэмэгдүүлэх үүргийн хүрээнд нийслэлийн хэмжээнд 2015-2016 оны өвлийн улиралд нийт 871,2 тонн бодис, 1586,6 тонн давс, 1760 метр күб элс дайрга цацав. Одоогоор давс бодисны зарцуулалт 70 гаруй хувьтай байгаа нь урьд жилүүдээс өндөр байна. Нөөцийг нэмэгдүүлэх үүднээс нэмэлтээр 100 тонн бодис, 350 тонн давс авахаар ажиллаж байна.
  • Б.Энхбатад оноосон 25 жилийн хорих ялыг хэвээр үлдээв
    2016 оны 1 сарын 11
    Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Энхбатад холбогдох хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг өнөөдөр хянан хэлэлцэв.
  • Фото:”Алтан бөмбөрцөг 2016” улаан хивсний ёслол
    2016 оны 1 сарын 11
    ФОТО:”Алтан бөмбөрцөг 2016” улаан хивсний ёслол
  • Хэвийн боов, бууз, баншны үйлдвэрлэл эрхлэчдэд зориулсан зөвлөмж
    2016 оны 1 сарын 11
    Монголчуудын уламжлалт сар шинийн баяраар өргөн хэрэглэгддэг хэвийн боов, бууз, баншны чанар, аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар үйлдвэрлэл эрхлэгчдэд дараах зөвлөгөөг өгч байна. Үүнд:

    1. Хүнсний чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан үндсэн болон туслах түүхий эд материалыг хэвийн боов, бууз, баншны үйлдвэрлэлд хэрэглэх, хэвийн боовыг хуршсан тосонд чанахгүй байх;

    2. Үйлдвэрлэлийн бүх үе шатанд “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.3 дахь заалтыг үндэслэн эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадлуудыг нэвтрүүлэх;

    3. Хүнсний үйлдвэрлэлд хэрэглэх хүнсний нэмэлт бодис болон найрлагандаа хүнсний нэмэлт бодис агуулсан түүхий эд, бүтээгдэхүүнийг сонгож авахдаа тухайн нэмэлт бодисууд нь “Хүнсний нэмэлтийн ерөнхий стандарт” MNS САС 192 стандартад тусгагдсан эсэх, зориулалт нь хүнсний ангилалаар зөвшөөрөгдсөн эсэх, зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь стандартаас хэтрээгүй эсэхийг шалгах, жор орцын нормд тусгах, зарцуулалтын байдалд хяналт тавьж, бүртгэл хөтлөх;

    4. Бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн заавар, жор орцын норм, угаалга, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх журмын мөрдөлтөнд хяналт тавьж бүртгэл хөтлөх;

    5. “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу бэлэн бүтээгдэхүүний шошгонд дараах мэдээллийг бичнэ.

    -тухайн бүтээгдэхүүний оноосон нэр,

    -үйлдвэрлэгчийн нэр, хаяг,

    -бүтээгдэхүүний хэмжээ, тоо ширхэг,

    -үйлдвэрлэсэн огноо, хадгалах хугацаа

    -хадгалах нөхцөл,

    -найрлага, тэжээллэг чанар,

    -хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг гүйцэд боловсруулах аргачлал,

    -хүнсний нэмэлт бодис агуулсан бол олон улсад хэрэглэдэг Е кодыг бичих,

    6. “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 9 дүгээр зүйлийг үндэслэн Үйлдвэр, хөдөө аж ахуйн Сайдын 2013 оны А/98 дугаар тушаалаар батлагдсан “Мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийн журам”, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2014 оны 79 дүгээр тушаалаар батлагдсан “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох, бүртгэл хөтлөх аргачлал”-ын дагуу бүртгэл хөтлөх;

    7. Хүнсний чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнээс татан авахдаа Засгийн газрын 2013 оны 172 дугаар тогтоолоор батлагдсан “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг татан авах, устгах, дахин боловсруулах журам”-ыг мөрдлөг болгох, буцаан авсан, устгасан бүтээгдэхүүний бүртгэл хөтлөх;

    8. Ажиллагсдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх шинжилгээнд заасан хугацаанд хамруулах, магадлагаа гаргуулж хяналт тавих;

    9. Суулгалт өвчин, арьсны идээт үрэвсэл, ил ба далд шархтай ажилтанг ажлаас чөлөөлж, эрүүлжүүлэх, эргэж ажилдаа ороход нь эрүүл мэндийн шинжилгээнд хамруулах;

    10. Ажиллагсдад эрүүл ахуйн дадал хэвшилийн талаарх мэдлэгийг олгож, үйлдвэрлэлд чанд мөрдүүлэх;

    11. Бүтээгдэхүүнийг их хэмжээгээр үйлдвэрлэн хадгалж, худалдааны сүлжээнд гаргах өдрийн огноог үйлдвэрлэсэн огноо мэтээр шошгонд бичихийг хориглох;
    - See more at: http://zasag.mn/m/khanuul/view/8395#sthash.ICkTNtR8.dpuf
  • АН: Ерөнхийлөгчийн хууль Үндсэн хуультай зөрчилдсөн
    2016 оны 1 сарын 11
    УИХ дахь АН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хэд, хэдэн хуулийг төслийг хэлэлцсэнээс гадна УИХ-ын дарга болон Ерөнхий сайдын мэдээлэлийг сонссон байна. Мөн Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгджээ. Ерөнхийлөгчийн санаачилсан Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага тооцох тухай хуулийн төслийг энэ удаагийн чуулганаар хэлэлцүүлэх шаардлагагүй гэж үзжээ. Мөн энэ онд Монгол Улсын эдийн засгийн форумыг хэрхэн зохион байгуулах талаар ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын танилцуулгыг сонссон байна. УИХ-ын гишүүн Д.Ганбат нарын өргөн барьсан Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүлгийн хуралдаанаар 100 хувь дэмжиж, УИХ-ын чуулганаар яаралтай хэлэлцүүлэх ёстой гэсэн байр суурьт нэгджээ. Мөн Өргөдлийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн нэрийг дэвшүүлжээ.
  • Бизнес чуулга уулзалт энэ сарын 20-нд болно
    2016 оны 1 сарын 11
    Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын худалдааны танхимтай хамтран “Улаанбаатар худалдан авалт - 2016” бизнес чуулга уулзалтыг энэ сарын 20-нд хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
    Тус чуулга уулзалт нь нийслэлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх зорилготой юм. Чуулга уулзалтад Улсын Их хурал, Засгийн газрын гишүүд, Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд нар, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд, Улаанбаатар хотын худалдааны танхимын гишүүд, Олон улсын байгууллагын төлөөлөгч, Үндэсний баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагчид оролцоно.
    “Улаанбаатар худалдан авалт - 2016” бизнес чуулга уулзалтаар нийслэлд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хөрөнгө оруулалтын томоохон төслүүдийг танилцуулж, дэлгэрэнгүй нээлттэй мэдээлэл өгөх ба тус хөтөлбөрүүдэд хувийн хэвшлийнхэн хэрхэн оролцох боломжтой талаар харилцан санал солилцоно. Мөн төр хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллахад нийслэлээс баримталж буй худалдан авалтын бодлого, горим, төлөвлөгөөг танилцуулах юм. Тус чуулга уулзалт энэ сарын 20-нд Шангри-Ла зочид буудалд болох бөгөөд нэгдсэн хуралдаан 9:00-12:30, салбар хуралдаан 14:00-17:00 цаг хүртэл үргэжилнэ. Чуулга уулзалтад оролцох хүсэлтэй нийслэлд үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчид www.ubchamber.mn цахим хуудсанд хандаж, бүртгүүлэх боломжтой гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Ж.Батзанданг Өргөдлийн байнгын хорооны даргад нэр дэвшүүлжээ
    2016 оны 1 сарын 11
    рррррррррррррррррр
  • н.Баатар: С.Зориг агсны тухай баримтат киноны материалууд ч алдагдсан
    2016 оны 1 сарын 11
    Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярын “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт орох үеийн хар дүрс “Херо” энтертайнмэнтийн архиваас алдагдсан нь олны анхаарал татаад байна. Уг нэвтрүүлгийн бичлэгээс хасагдсан эл бичлэгт тус нэвтрүүлэгийн хөтлөгч Э.Анужингийн бухимдал, Н.Энхбаярын эхнэр О.Цолмонгийн яриа олон нийтийг гайхшрууллаа. Тодруулбал, дээрх бичлэгт Н.Энхбаярын эхнэр О.Цолмон “Би бол Н.Энхбаяраас ч илүү хор найруулж чадна, Сү.Батболд, С.Баяр нар миний дэргэд юу ч биш...” хэмээсэн байв.
  • Чару Мишра: Монголд төдийгүй дэлхийд тооцогдох гарз хохирол байлаа
    2016 оны 1 сарын 11
    Ирвэс бүртгэгдсэн 12 орноос Монгол Улс хамгийн их анхаарч ажиллаж байгаад талархаж байна.
  • Үндсэн хуулийн уг эхийг Төрийн түүхийн музейд залав
    2016 оны 1 сарын 11
    Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ойн өдөр тохиож буйтай холбогдуулан шинэ Үндсэн хуулийн уг эхийг залах ёслол өнөөдөр 11 цаг 40 минутад /2016.01.11/ Төрийн түүхийн музейд болов.

    Төрийн хамгаалалтад байдаг Үндсэн хуулийн уг эхийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Үндсэн хуулийн 24 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах комиссын дарга, Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, нийтлэг үйлчилгээний хэлтсийн дарга Н.Ширэндэв нар хүндэтгэлтэйгээр заллаа.

    Хүндэтгэлийн ёслолын үеэр Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар хэлсэн үгэндээ, жил бүрийн нэгдүгээр сарын 13-нд улс орон даяар тэмдэглэдэг шинэ Үндсэн хууль батлагдсаны өдрийг тохиолдуулан ардчилсан шинэ Үндсэн хуулийн уг эхийг Төрийн түүхийн музейд залж, иргэд олон нийтэд толилуулдаг уламжлалтай. Өнөөдрөөс эхлэн тав хоногийн хугацаатайгаар Төрийн түүхийн музейд байрлуулах Үндсэн хуулийн уг эхийг иргэд, олон нийт үзэж танилцах боломжтой гээд ардчилсан шинэ Үндсэн хуулиа туйлбартай сахиж, хүндэтгэж явахыг хүслээ.

    Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлэхдээ, Улсын Их Хурлын даргын санаачлагаар шинэ Үндсэн хуулийн уг эхийг Төрийн түүхийн музейд залж иргэд, олон нийтэд толилуулаад гурав дахь жилтэйгээ золгож байна. Энэ удаагийн ёслолын нэг онцлог нь Үндсэн хуулийн уг эхийг залах ёслолд шинэ Үндсэн хуулиа батлалцсан Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын гишүүдийн төлөөлөл оролцож байгаа явдал юм гээд Монгол Улсад өнгөрсөн 25 жилд гарсан улс төр, нийгмийн өөрчлөлт, хөгжил цэцэглэлт нь шинэ Үндсэн хуулийн үзэл санаа үнэн зөв байсны илэрхийлэл юм гэдгийг онцлов.

    Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийн цорын ганц уг эх нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан өрөөнд хадгалагдаж байдаг бөгөөд шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Үндсэн хуулийн энэхүү уг эх дээр гараа тавьж тангараг өргөдөг уламжлалтай.

    Үндсэн хуулийн уг эхийг залах ёслолд шинэ Үндсэн хууль батлалцсан Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын зарим гишүүд оролцлоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
  • Улс төрийн намын тухай хуулийн төслийг дэмжиж байгаа гэв
    2016 оны 1 сарын 11
    УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Бие даагчдын зөвлөл Улс төрийн намын тухай хуулийн төслийг дэмжиж буйгаа онцоллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан уг хуулийн төсөлд 3000-аас доош хүн амтай суманд намын анхан шатны байгууллага байгуулахыг хориглосон. Энэ босгыг илүү өндөрсгөх шаардлагатай гэж тэд үзэж буй аж.

    Мөн Эрүүл мэнд, спортын сайдыг яаралтай томилох ёстой гэсэн байр суурь барьж байгаагаа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн энэ тухай “Засгийн газрын тухай хуульд орон гарсан сайдын томилгоог 30 хоногийн дотор багтаан шийдэхээр заасан байдаг. Засгийн газар, УИХ хуулиа мөрдөх ёстой, хуульд заасан хугацаа дуусчихаад байна. Тийм учраас Ерөнхий сайдад шаардлага тавина” гэлээ.

    УИХ-аар энэ долоо хоногт Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм. Эл асуудлыг дэмжих боломжгүйгээ Х.Болорчулуун гишүүн онцлов.

    Тэрээр Гацууртын ордын төрийн эзэмшлийн 34 хувийг тусгай төлбөрт шилжүүлж борлуулалтын гурван хувь авахаар болж байгаа нь татвар биш, хураамж юм. 11 хувийн татварыг гурван хувь руу оруулсан нь чамлалттай. Нөгөө талаас Гацууртын ордыг ашиглахын тулд Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах талбайн хэмжээг бууруулсан. 37 мянган га талбайг хамруулж Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах ёстой байтал 11 мянган га болгож бууруулсан нь хамгаалалтад авсан нэр зүүж буй хэрэг гэлээ.

    Мөн Гацууртын ордыг ашигласан нөхцөлд хүнцэл гэх аюулт бодис агаарт дэгдэж хүн амьтанд асар их хор дагуулах болно гэдгийг хэлээд судлаач Ш.Пүрэвсүрэн, Р.Байгальмаа нарыг хуралд оролцуулж байгаагаа танилцуулсан юм.

    Ш.Пүрэвсүрэн нь хөрс судлаач аж. Тэрээр “Ноён ууланд хүнцэлийн хэмжээ 8000 дахин их. Гацууртын ордыг ашиглахаар тэсэлж дэлбэлж эхлэхэд хүнцэл ил гарч наранд гаран улмаар бороо орж урвалд ороход асар их аюул дагуулна. Хаад ихсийг хүнцэлээр хордуулдаг байсан. Хүнцэлийн нэг чанар нь шарилыг муутгадаггүй. Энэ чанарыг нь мэдэж Ноён ууланд хүннүгийн үеийн булшийг онголсон байж болох талтай. Хүнцэл газрын гүндээ хортой биш” гэсэн юм.
  • Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх санал, санаачилга бүрийг дэмжинэ
    2016 оны 1 сарын 11
    Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан Японы Сейтоки их сургуулийн профессор хатагтай Кейко О,Китагаваг хүлээж авч уулзлаа.

    Профессор Кейко Монголтой сүүлийн долоон жилийн турш холбоотой ажиллаж, Улаанбаатарын агаар, ус, хөрсний бохирдол хүмүүсийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буйг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эрдэмтэн багш нартай хамтран судалж буй юм байна. Тэдний судалгааны гол цэг нь гэр хороолол. Хөрс, усны бохирдол ихтэйгээс гадна Улаанбаатарын агаарын бохирдлын эх үүсвэр болж буй гэр хороололд амьдардаг хүмүүсийн амьжиргааны түвшин доогуур, ажилгүйдэл ихтэй нь судлаачдын санааг зовоож байгааг хатагтай Кейко ярьж байлаа. Тэрбээр гэр хороололд ажилгүйдлийг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх боломжийг хайж Хөдөлмөрийн сайдтай уулзах хүсэлт тавьсан бөгөөд цаг гарган уулзсанд талархал илэрхийлэхийн хамт олон улсын байгууллагын шугамаар санхүүжилт олж хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтрахыг Г.Баярсайхан сайдаас хүссэн юм.

    Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан монголчуудын төлөө сайхан сэтгэл өвөрлөн зүтгэж буй Кейко О,Китагавад талархаад Монгол Улсын Засгийн газраас хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, иргэдээ ажилтай орлоготой байлгаж, амьжиргааны түвшин, амьдрах орчны таатай байдлыг дээшлүүлэхийн төлөө олон талын арга хэмжээ авч буйг танилцуулсан. Гэр хорооллыг барилгажуулах, нүүрсний оронд ахуйн хийг хэрэглээнд нэвтрүүлэх замаар түлшийг өөрчлөх ажлыг хийж байгаа. Хөдөлмөрийн яамны хувьд нийгмийн бүлгүүдэд хандсан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой долоон хөтөлбөрийг хэрэгжүүлж буй бөгөөд өмнөх жилүүдэд эдгээр төсөл хөтөлбөрийн үр дүнд олон хүн байнгын болон түр ажлын байртай болсон. Мөн хувиараа аж ахуй эрхэлдэг хүмүүст шинээр ажлын байр бий болгосон тохиолдолд санхүүгийн болон тоног төхөөрөмжийн туслалцаа дэмжлэг үзүүлдэг тухай ч сайд ярилаа.

    Хэдийгээр төр засгаас хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажил хийж буй ч сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унаснаас үүдэлтэй эдийн засгийн бэрхшээлтэй байдал бий болсон нь ажилгүйлдийг багасгахад тодорхой хэмжээгээр нөлөөлж буйг дуулгаад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэхэд чиглэсэн санал, санаачилга бүрийг дэмжиж ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн.
    - See more at: http://zasag.mn/m/ministry-of-labor/view/11844#sthash.bZg3gmIU.dpuf
  • Ч.Нямзул хүндийн өргөлтийн Улсын рекордыг шинэчлэв
    2016 оны 1 сарын 11
    Хүндийн өргөлтийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд болов. Тэмцээнд төв, орон нутгийн 13 байгууллагын 80 гаруй тамирчин эрэгтэй долоо, эмэгтэй зургаан жинд өрсөлджээ.
  • Эерэг 24: Монгол инженерүүдийн урласан Эко автобусны үйлдвэрээр зочиллоо
    2016 оны 1 сарын 11
    Монголын анхны “Эколог бус” компанийн үйлдвэрлэсэн J-800T маркийн 20 ширхэг автобус иргэдэд үйлчилж эхлээд хоёр сар гаруй болж байгаа. Монгол инженерүүдийн ур ухаан шингэж бүтсэн уг автобус нь нийтийн тээврийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техникийг шингээсэн гэлцдэг.

    Гэвч зах зээлд дотоодын үйлдвэрлэлээ дэмжихгүй, автобус ахиж үйлдвэрлэлээ гэхэд эрэлт байхгүй байгаагаас үүдэж тус компанийн ажилчдын тоо цөөрч, ажиллах хүчин багасч байгаа гэх мэдээлэл байгаа юм. Тодруулбал ажилчид нь өөр ажил хийхээс өөр аргагүйд хүрч байгаа аж.

    Анх нээлтээ хийх үеэс нь эхлээд л төрийн бүхий л өндөрлөгүүд дэмжин ажиллана хэмээн ам гарч байсан уг компани өнөөдөр ямар байдалтай байгааг сонирхохоор Монгол инженерүүдийг нэгтгэж чадсан автобус компанийг зорьлоо.

    24tsag.mn энэ удаагийн “Эерэг 24” буландаа Монголдоо анх удаа автобус бүтээж буй “Эколог бус” компаниар зочилж дараах сурвалжлагыг бэлтгэлээ.

    Биднийг очиход тухайн компанийн үйл ажиллагаа явуулдаг агуулах “машины дулаан гараж” болж хувирсан байсныг энд онцлох нь зүйтэй биз. Анх 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр ажлаа эхлүүлж байсан уг компани өдгөө 30 хүрэхгүй ажилчинтай болсон байна. Мөн ажлаа эд өрнүүлдэг үйлдвэрийн байрандаа бага зэрэг ч болов ашиг олох зорилгоор иргэдэд үйлчилж машины гараж болгон ашиглаж байгаагаа учирлаж байв.

    Мөн тэрбээр “Нэг үеэ бодвол төр засгийн зүгээс бодлогын талаасаа дэмжиж эхэлсэн. Аж үйлдвэрийн яам хүртэл байгууллаа. Мөн хуульд нэлээд өөрчлөлт оруулж дэмжиж өглөө. Тухайлбал Монгол хүний бүтээсэн бүтээгдэхүүнийг тендерт шууд шалгаруулна ч гэдэг юм уу энэ талаасаа бол дэмжлэг сайн байгаа. Ер нь цаашид үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авах тал дээр анхаарал хандуулбал сайн л байна. Мөн бид автобусаа үйлдвэрлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, зарим эд ангийг гаднаас оруулж ирэхэд гааль, татвараа зохих журмын дагуу төлөөд оруулж ирдэг. Гэтэл гаднаас оруулж ирж байгаа хуучин автобусыг ямар ч татваргүй оруулж ирдэг. Энэ нь дотоодын үйлдвэрлэл хөгжихөд нэлээдгүй саад учруулдаг. Энэ асуудлыг шийдвэрлэх тал дээр анхаарал хандуулах нь зүйтэй болов уу. Монгол инженерүүд уур амьсгал, орчин нөхцөлдөө хамгийн сайн тохирох автобус үйлдвэрлэж, ажлын байр нэмэгдэж байхад төрийн зүгээс энэ мэт дэмжлэг үзүүлбэл болоод л явчихна” гэдгийг онцолсон юм.


    Ингээд Монголдоо цоо шинэ ажлыг эхлүүлж, монголынхоо нийтийн тээврийн хэрэгцээг хангах зорилгыг өвөртөлсөн тус компанийн ерөнхий инженер Д.Ариунболдоос зарим зүйлийг тодрууллаа.

    -Экобус үйлчилгээнд гараад хоёр сар гаруй болж байна. Энэ хугацаанд иргэдийн сэтгэгдэл ямар байна вэ?
    -Манай эко J-800T автобус маань бол нийтийн тээврийн салбарт шинэ стандарт, технологийг нэвтрүүлсэн. Загвар талаасаа намхан шалтай, заалаа Монголынхоо хүйтэн уур амьсгалд тохируулан халаадаг паар тавьж өгсөн зэрэг олон давуу талтай. Мөн Монгол иргэдийнхээ дундаж өндөрт тааруулаад заалны бариулыг нь хүртэл бусад автобуснуудынхаас намхан хийж өгсөн. Энэ бүх иргэдийн тав тухтай байдлыг хангасан байдал нь иргэдэд ихээхэн таалагддаг нь ажиглагдсан.

    -Хөдөлгүүрийн хувьд?
    -Евро 4 стандартын хөдөлгүүрээр ажилладаг. Энэ нь утаа ялгаруулдаггүй. Нэмэлт CRC катизатер төхөөрөмжтэй. Нэг ёсондоо жийпний хөдөлгүүрээр ажилладаг гэсэн үг.
    Нэг автобус ойролцоогоор 130 мянган ам.доллараар бүтсэн. Гаднаас оруулж ирж байгаа евро 1 стандартын Солонгос автобуснуудын нэг нь л 120 орчим мянган доллар байдаг.


    -Эдгээр автобусыг хэдий хэр хугацаанд үйлдвэрлэсэн бэ?
    -Автобус маань жил гаруйн хугацаанд үйлдвэрлэгдсэн байгаа.

    -Тэгвэл нэг автобусыг хэд хоногийн дотор үйлдвэрлэдэг гэсэн үг вэ?
    -Нэг автобусыг дунджаар 28 хоногийн дотор бэлэн болгодог. Гэхдээ олон ширхгээр үйлдвэрлэхэд энэ хугацаа багасаж болно.

    -Ойролцоогоор нэг автобус хэдэн төгрөгөөр үйлдвэрлэгдсэн бэ?
    -Нэг автобус ойролцоогоор 130 мянган ам.доллараар бүтсэн. Гаднаас оруулж ирж байгаа евро 1 стандартын Солонгос автобуснуудын нэг нь л 120 орчим мянган доллар байдаг.

    -Өөрсдийн үйлдвэрлэсэн автобусаа цаашид энийг нь нэг засаж сайжруулчихвал гэж бодож байв уу?
    -Эко автобусны тухайд техник арчлалт, аюулгүй ажиллагаа, үйлчилгээний хувьд Монголдоо цоо шинэ стандартыг бий болгосон автобус л даа. Тэр талаараа үйлчилгээнд явж байгаа автобуснуудаас бүх талаараа илүү, хөгжилтэй орны түвшинд очсон гэж хэлж болно. Цаашид мэдээж олон улсын жишгийн дагуу сайжруулаад явна.

    -Ашиглалтын хугацааны тухайд хэдэн жилийн баталгаа өгдөг вэ?
    -Ашиглалтын хугацааны хувьд бид Монголынхоо нийтийн тээврийн MNS 5012 гэх стандартын дагуу 12 жилийн баталгаа өгч байгаа. Өөрөөр хэлбэл ашиглалтын хугацаа нь 12 жил гэсэн үг л дээ. Уг нь бол дэлхийн жишигт найман жил байдаг юм.

    -Бүтээгдэхүүний түүхий эдээ хаанаас оруулж ирдэг вэ?
    -Манай инженерүүд зураг төслөө гаргачихаад шаардлагатай зайлшгүй гаднаас авч ирэх ёстой түүхий эдүүдийг бол БНСУ, БНХАУ—аас оруулж ирдэг. Гэхдээ бид аль болох дотооддоо үйлдвэрлэсэн түүхий эд авахыг зорьдог. Зайлшгүй шаардлагатай бол л гаднаас авдаг.
    Манайхан гаднаас оруулж ирж байгаа хуучин автобуснаас татвар авдаггүй хэрнээ, дотооддоо дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн шинэ автобус үйлдвэрлэхэд шаардагдах тоног төхөөрөмж, эд ангийг оруулж ирэхэд татвар авдаг.


    -Танай компани цаашид урт автобус үйлдвэрлэх боломжтой юу? Гаднаас нэлээн өндөр үнэтэй автобус оруулж ирсэн нь багагүй шүүмжлэл дагууллаа?
    -Боломжгүй зүйл байхгүй.

    -Экобусын хувьд аюулгүй ажиллагаа тал дээр хэр баталгаатай вэ? Нийтийн тээвэрт явж буй автобуснууд бараг өдөр алгасахгүй осол гаргах боллоо?
    -Манай нийтийн тээвэрт явж байгаа автобуснуудын тухайд Солонгостоо найман жил яваад үйлчилгээнээс хасагдсан ийм автобуснууд манайд орж ирээд дөрвөн жил орчим үйлчилгээнд явдаг. Тэгэхээр аюулгүй ажиллагаа алдагдахаас аргагүй. Манай автобусны тухайд үйлдвэрлэгдээд цоо шинээрээ үйлчилгээнд явж буй учир осол аваар гаргах магадлал маш багатай. Мөн Монголынхоо уур амьсгал бүх нөхцөлд тохируулан үйлдвэрлэсэн учир аюулгүй байдал тал дээр найдвартай.

    -Монгол инженерүүдийн ур чадварын хувьд ?
    -Манай компани нийт 80 гаруй ажилчинтай. Тэдний 30 гаруй нь инженер техникийн ажилчид байгаа. Инженерүүдийн хувьд бүгд мэргэшсэн. Олон жилийн дадлага туршлагатай хүмүүс бий. Тиймээс л Монголынхоо нөхцөлд маш сайн тохирох автобусыг ур ухаанаа шингээж хийсэн дээ.
    Бидний ярилцлага эн хүрээд өндөрвөл. Харин манай сурвалжлах баг “MADE IN MONGOLIA” гэх эко автобусуудаар зорчиж ая тух, тохилог байдал, иргэдийн санал сэтгэгдэлтэй танилцлаа.
    Тус автобусыг сонгон үйлчлүүлж байгаа ихэнх иргэд “Эко автобус гэдгийг нь мэддэг. Болж өгвөл сууж зорчихыг эрмэлздэг. Дулаахан хийгээд хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэдэд хүртэл зориулагдсан байгаа нь таалагддаг. Цаашлаад автобусны бариул нь хүртэл стандартын дагуу, мөн хаалгаар орж, гарч байгаа иргэдийг жолооч өөрөө хянадаг камертай зэрэг нь маш их сайшаалтай” хэмээн онцолж байв.
    Юутай ч өнөөдөр Монголд явж байгаа автобусууд аюулгүй байдлаа хангаагүй, тохь тух муутай, жолооч нар нь зөрчил гаргадаг гээд олон зөрчил үүсгэдэг. Энэ нь насжилт дууссан автобус үйлчилгээнд явуулж байгаатай холбоотой. Тиймээс тэдгээр автобусуудыг хэрэглээнээс хасч, дотоодын үйлдвэрлэлээ 100 хувь дэмжих боломж манай улсад байгаа юм.
    Гадны улсаас автобус оруулж ирэхэд шинэ автобус үйлдвэрлэсэнтэй яг адил зарлага гардаг гэдгийг хаа хаанаа бодолцох хэрэгтэй юм.
  • ”Ирвэс эрхлүүлэхийн учир”-01
    2016 оны 1 сарын 11
    Нэрт сэтгүүлч, МУСГЗ, Дамбын Шагдарсүрэн зохицуулалтгүй уул уурхай хэрхэн нутгийн ард иргэд, уул ус, ан амьтанд сөргөөр нөлөөлж байгааг үнэн бодитоор харуулсан ”Ирвэс эрхлүүлэхийн учир” 5 цуврал баримтат киног жил гаруйн өмнө бүтээсэн байна.
  • Өөрийгөө шатаасан С.Эрдэнэ Солонгост эмчлүүлж байна
    2016 оны 1 сарын 11

    С.Эрдэнэд 130 сая төгрөг өгчээ
    47 минутын өмнө
5386 5387 5388 5389 5390 5391 5392
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбурхан өвчний нас баралт 10 болжээ
    12 цаг 26 мин
  • Х.Нямбаатар: Давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол тоног төхөөрөмжийг шинэчилсэн
    12 цаг 38 мин
  • Киргиз Улсын нийслэл Бишкек хотод морин хуурын үзэсгэлэнг дэлгэлээ
    12 цаг 41 мин
  • Нийт нутгийн 37 хувьд гантай, гандуу байна
    12 цаг 51 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний улмаас 268 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 14 нь хүнд, 3 нь нэн хүнд байна
    13 цаг 36 мин
  • Хууль бус ангийн чиглэлээр хяналт шалгалт хийгдэж байна
    13 цаг 53 мин
  • Дүүжин замын тээврийн барилга угсралтын ажил 33 хувьтай үргэлжилж байна
    14 цаг 22 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
    14 цаг 32 мин
  • Х.Нямбаатар: Дүүргүүдийн ажил нийслэлээс гаргаж буй бодлого, шийдвэрээс зөрдөг байж болохгүй
    14 цаг 36 мин
  • Гол усны түвшин өмнөх өдрөөс 10-20 см нэмэгджээ
    15 цаг 33 мин
  • Хуучны орон сууцны үзэмжийг сайжруулж, цэвэрлэгээ, ногоон байгууламжаа чанаржуулахыг үүрэг болгов
    16 цаг 17 мин
  • Улаанбаатар хотын дундуур урсдаг голуудын ай савын хогийг цэвэрлэж, орчныг ариутгана
    16 цаг 22 мин
  • СТАТИСТИК: Экспортын 91.7 хувийг БНХАУ, 5.2 хувийг Швейцарь улс руу хийжээ
    16 цаг 57 мин
  • Монгол хэрэглэгчдэд зориулсан шилдэг 5 крипто хэтэвч
    17 цаг 3 мин
  • 45 дугаар сургуулийн урд талд түр байгууламж барьсан зөрчлийг арилгуулжээ
    17 цаг 53 мин
  • “Халзан бүрэгтэйн” ордын талаарх ерөнхий хяналтын сонсгол болно
    18 цаг 10 мин
  • Түймрийн голомтод 429 хүн, 30 автомашинтайгаар ажиллаж байна
    18 цаг 39 мин
  • Дараах замуудыг хааж, шинэчилнэ
    19 цаг 10 мин
  • Т.Даваадалай: “Нааново грийн энержи” ХХК хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих төсөлд өөрсдийн буруугаас болж шалгараагүй
    19 цаг 34 мин
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
    19 цаг 40 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
  • Аянга цахилгаанаас хэрхэн сэргийлэх вэ?
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • Х.Нямбаатар: Давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол тоног төхөөрөмжийг шинэчилсэн
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улсын аварга О.Хангай түрүүлж, улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
24 баримт
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК