-
2016 оны 1 сарын 08
Баян-Өлгий аймгийн Булган сумын төвөөс зүүн зүгт 13 км-т энэ сарын долооны 05:29 цагт 3,8 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг ОБЕГ-т Одон орон геофолитикийн хүрээлэнгээс ирүүлжээ.
-
2016 оны 1 сарын 08
”Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль” энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн.
-
2016 оны 1 сарын 08
”Оддын дайн: Хүч сэргэсэн нь
-
2016 оны 1 сарын 08
Хүйтний эрч чангарсантай холбоотойгоор цагдаагийн байгууллагад иргэн осгож нас барсан гэх дуудлага цөөнгүй бүртгэгдэж байгаа аж.
-
2016 оны 1 сарын 08
АСЕМ-ын 11 дэх удаагийн Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд Нийслэлийн Хөдөлмөрийн газар 600 хөтөч, тайлбарлагчийг бэлтгэх бүртгэлийн арга хэмжээг зохион байгуулж байна.
-
2016 оны 1 сарын 08
Хар тамхины хэрэгт холбогдсон прокуроруудыг дахин цагдан хорьжээ.
-
2016 оны 1 сарын 08
Австралийн судлаачид 4,5 тэрбум жилийн настай солирын чулуу олжээ
-
2016 оны 1 сарын 08
Авлигатай тэмцэх газраас 2015 оны авлигын эсрэг үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, арга зүйн удирдлагаар хангах, хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах зорилгоор нийслэлийн “Хүрээ” амаржих газарт ажилласан дүнгээ танилцуулж байна.
-
2016 оны 1 сарын 08
СХД-ийн зургаадугаар хороонд байрлах “Гурван цүүр” өрхийн эмнэлэгт энэ сарын 7-ны өдөр гал гарч, Онцгой байдлын албанд дуудлага өгчээ.
-
2016 оны 1 сарын 08
Өвөрхангай аймгийн Тарагт сумын Алтан тал багийн Олон дов гэдэг газарт өвөлжиж буй малчны хотонд цусан халдварт өвчин гарчээ.
-
2016 оны 1 сарын 08
Зэвсэгт хүчний Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн 353 дугаар ангийн 323 дугаар салбарын алба хаагчдыг тээвэрлэж явсан микроавтобус осолджээ.
-
2016 оны 1 сарын 08
AQUA FITNESS CLUB шинэ оны анхны урамшууллаа зарлалаа
-
2016 оны 1 сарын 08
Сүүлийн хоёр сарын турш улс орны эдийн засаг ямар байгаа талаар ярьж байгаа хүн алга. Сөрөг хүчин МАН-ынхан төсөв батлах үед эдийн засаг хүндэрснийг зүйл бүрээр нотолсон. Тэгээд сонгуулийн хуулиа батлуулах гээд чимээгүй болцгоосон. Гэтэл өчигдөр Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд М.Энхсайхан улс орны эдийн засаг ямар болчихоод байгааг пал хийтэл зарлачихлаа.
-
2016 оны 1 сарын 08
“Ноёд” группын захирал асан Г.Буяндорж, сэтгүүлч С.Баттулга нарт холбогдох эрүүгийн хэргийг дээд шатны шүүх хурал өнөөдөр болно.
-
2016 оны 1 сарын 08
ЦЭРГИЙН ҮҮРЭГТНИЙГ АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД 10-18 ЦАГИЙН ХООРОНД БҮРТГЭНЭ
-
2016 оны 1 сарын 08
ГАЗАР ӨМЧЛӨХ ӨРГӨДЛӨӨ ЭНЭ САРЫН 15 ХҮРТЭЛ БАТАЛГААЖУУЛНА
Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ
2016-01-08 09:48:21
Нийслэлийн хэмжээнд цахим системээр газар өмчлөх тавдугаар ээлжийн бүртгэлд нийт 140 мянга орчим иргэн газар өмчлөх хүсэлт ирүүлснээс 8088 иргэн сонгогдсон юм.
Энэ удаад шинээр Сүхбаатар дүүргийн Тоосгоны нэгдүгээр хэсгийн 16 нэгж талбарт, тоосгоны хоёрдугаар хэсгийн 149 нэгж талбарт, Баянзүрх дүүргийн Шарын аманд 204 нэгж талбарт, мөн 1,2,3,4 дүгээр ээлжинд хамрагдсан Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт цахим газар өмчлөлийг явуулсан.
Сонгогдсон иргэд 01 сарын 04-ний өдрөөс эхлэн 01 сарын 15 хүртэл ажлын 10 хоногт багтаан газар өмчлөх өргөдлөө баталгаажуулна. Багахангай, Багануур, Налайх дүүрэгт сонгогдсон иргэд Хан-Уул дүүргийн Соёлын ордонд, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт сонгогдсон иргэд харъяа дүүргийнхээ Өмч, газрын харилцааны албаны байранд иргэний үнэмлэхтэйгээ очиж, сонгогдсон эрхээ баталгаажуулах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 1 сарын 08
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд /2016.01.08.Баасан гараг/
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2016 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 08-НЫ ӨДӨР /БААСАН ГАРАГ/-ИЙН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ
09.00 цагаас:
1.Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх үргэлжилнэ/:
2.“Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.12.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.ЭРДЭНЭ танилцуулна;
-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ДЭМБЭРЭЛ танилцуулна.
3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 16 дугаар дүгнэлт:
-Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.ГАНЗОРИГ танилцуулна;
-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.БААСАНХҮҮ танилцуулна.
-
2016 оны 1 сарын 08
Ирвэс судлаач Т.Лхагвасүмбэрэлийн амь үрэгдсэн нууцын мөрөөр 2-р анги
-
2016 оны 1 сарын 08
“Дүнжингарав” худалдааны төвийн босс “Мон-Уран”-ы Б.Наранхүү түрээсийн үнээ огцом нэмсэн нь наймаачдыг бухимдахад хүргээд байна.
Анх байгуулагдахдаа л багагүй шүүмж хүртэж байсан Дүнжингарав худалдааны төв “Нарантуул”-ыг бодвол тохилог орчинтой. Тийм ч учраас Дүнжингаравыг сонгон худалдаа наймаагаа эрхлэх наймаачид олширсон. Гэхдээ энэ бүхэн Дүнжингаравын удирдлагуудаас хямд түрээс, тохилог орчныг санал болгосны үр дүнд бий болсон гэхэд болно.
-
2016 оны 1 сарын 08
МҮОНТВ 11-р сувгийг “дээрэмдэх”-ийг санаархаж байгааг олон нийт шүүмжилж байна
МҮОНТВ буюу ”Монголын мэдээ” суваг бусад хэвлэл мэдээллийнхний эрхийг хааж боогдуулах алхам хийж байна гэх шүүмжлэл явах боллоо. Учир нь бусад телевизийн сувгууд байрладаг 11-р сувагт эднийх хүч түрэмгийлэн орж ирэхээр, реклам сурталчилгаагаа аль хэдийнэ цацаад эхэлжээ.
Үүнд эрхээ хязгаарлуулах гэж буй телевизүүд төдийгүй ард иргэд дургүйцлээ хүчтэй илэрхийлж байна.
Үүнээс болж тус телевизийг “Дээрэмчин телевиз” гэх нэрээр хүртэл дуудаж эхэллээ.
МҮОНТ-ийн ”Монголын мэдээ” сувгийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр сэтгүүлч Ц.Мөнхтөрийг томилсон. Тэрээр Үндэсний ТВ-1 суваг, MNB.MN сайт, ММ агентлаг, радиогийн ”Хурд” агентлагийг нэгтгэсэн ”Монголын мэдээ” суваг буюу Үндэсний ТВ-2 сувгийг удирдах болсон. Тэгвэл энэ бүх асуудалд тэрбээр нэн даруй хариулт өгөх цаг болсон биз ээ.
Дээрх асуудлаас болж Монголын телевизүүдийн холбооноос хүртэл МҮОНТВ-д мэдэгдэл хvргүүлсэн байна. Мэдэгдэлд “МҮОНТВ өөрийн веб хуудас болон, цахим хуудсуудаараа, эрх бүхий албан тушаалтанууд нь 2016-01-11-ээс эхлэн IPTV буюу Юнивишн, Скаймедиа, ДиДиЭш, Сансар -н 11 дээр мэдээний суваг байрлана гэсэн мэдээлэл тараажээ. Дээрх IPTV болон 11 дээр байрладаг, C1, Тв5, 11 р суваг, Монгол ТВ, VTV-д ямар нэг албан ёсны мэдэгдэл огт ирээгүй, энэ талаарх бүгд огт мэдэхгүй байхад МҮОНТВ-н хэрэг эрхлэх газрын дарга Ц.Оюундарь ийм мэдэгдэл хийж байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид тусгагдсан хувийн хэвшлийн эрх, бизнесийн эрх ашиг болон хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдсан, олон нийтийн эрх ашигт үйлчилдэг төрийн байгууллагын давуу эрхээ зүй бусаар хэтрүүлэн ашигласан ёс зүйгүй үйлдэл гэж МОНГОЛЫН ТЕЛЕВИЗҮҮДИЙН ХОЛБОО үзэж байна. Тиймээс Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбар, тэр тусмаа телевизийн салбарт огт гарч байгаагүй ёс зүйгүй үйлдэл, хууль бус сурталчилгаагаа албан ёсны баталгаатай мэтээр олон нийтэд зарлаж үзэгчидийг төөрөгдүүлэхгүй байхыг хүсье” гэжээ.
Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид тусгагдсан хувийн хэвшлийн эрх, бизнесийн эрх ашиг болон хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдсан, олон нийтийн эрх ашигт үйлчилдэг төрийн байгууллагын давуу эрхээ зүй бусаар хэтрүүлэн ашигласан ёс зүйгүй энэхүү үйлдэлд нь иргэд дургүйцлээ сошиал ертөнцөөр илэрхийлсээр байна.
Тухайлбал, “VTV” телевизийн зүгээс “MNB зах зээлийн хуулиараа бусад ТВ-тэй өрсөлдөж, контент хөгжүүлж, хүмүүс цалинжуулдаг газар мөн билүү? Хэдэн тэрбум төгрөгийг төрөөс зүгээр авдаг (2015 онд 7 тэрбум гаруй төгрөг). Гэтэл бид үзэгчдэд танин мэдэхүйн, хөгжөөнтэй, сонирхолтой, өгөөжтэй, бусадтайгаа өрсөлдөх олон олон нэвтрүүлгийг өөрсдийн хүч чадлаараа бүтээсээр ирсэн, тэгэх ч болно. IPTV-ийн эрин зуунд Univision-ий 11-р суваг дээр VTV гардаг гэдгийг хүмүүст хүргэх гэж нойр хоолгүй хэдэн арван хүн хүчин зүтгэж байхад энэ мэт вирус шиг юм ороод ирэхээр ой гутах юм. MNB-ийн захирал Оюундарь мэтчилэн мөрөөдлөө шууд ХҮЧЭЭР ажил хэрэг болгохыг оролддог, бусадтайгаа буюу бидэнтэй ярилцаж зөвшилцөлгүй ”ар хударга” зантай нөхдүүд болиорой хөөе!!! Эрүүл сэтгэхүйгээр өрсөлдөж чадахгүй бол ажлаа өөр чаддаг хүнд нь өгөөчдээ. МҮОНТВ сүүлийн 3 жилд төсвөөс 10 гаруй тэрбум төгрөг техникийн шинэчлэл нэрээр төсөвлөж авсан. Гэтэл HD болж чадаагүйг бүгд мэдэж байгаа. 1 тэрбум төгрөгөөр гурван ч сувгийг HD болгож чадсаныг жиргээнд хүмүүс бичээд байна. Төр хувийн хэвшлээ дээрэлхэж дээрэмдэж болдог гэж бодож байвал эндүүрч байна шүү” хэмээн олон нийтийн цахим сүлжээнд сэтгэгдлээ үлдээжээ.
Мөн зарим иргэдийн зүгээс “Нэгэнт шинэ суваг нээж байгаа юм бол олон жил энэ суваг дээрээ ажиллаж үзэгчидэд танил болсон тв-үүдийг сувгийг төрийн нэрээр булааж байгаад нь үнэхээр зэвүү хүрч байна”, “Ер нь бол цэцэрлэгт өдрийн хоолоо идэж суугаа хүүхдийг нэг том биетэй баньд дээрэлхэж түлхэж унагаад суудал дээр нь тухлахтай ижил үйлдэл мөн үү?” “11-р сувгийг дээрэмдэх гэж байна” гэх мэтээр үг “чулуудаж” эхэллээ.
Ер нь нийгэмд эрүүл сэтгэхүйгээр өрсөлдөнө гэдэг зайлшгүй байх ёстой асуудал. Харин энэ бүхнийг үл тоон зарим зүйлсийг хүчээр шийдэх гэж байгаа МҮОНТВ-ийн энэ үйлдэлд уншигч та ч тодорхой “үнэлгээг” өгсөн байгаа биз ээ.
Энэхүү асуудлыг төр засгийн удирдлагууд ч “овоо хараа”-ндаа авч шударга өрсөлдөөн, хэвлэлийн эрх чөлөө, хууль дүрэмд нийцэхүйц шийдвэр гаргахыг олон нийтийн зүгээс хүсч байна.
МҮОНТВ буюу ”Монголын мэдээ” суваг бусад хэвлэл мэдээллийнхний эрхийг хааж боогдуулах алхам хийж байна гэх шүүмжлэл явах боллоо. Учир нь бусад телевизийн сувгууд байрладаг 11-р сувагт эднийх хүч түрэмгийлэн орж ирэхээр, реклам сурталчилгаагаа аль хэдийнэ цацаад эхэлжээ.