-
2015 оны 5 сарын 08
Йемен дэх АНУ-ын агаарын цохилтын үеэр Арабын хойгийн Аль-Каида бүлэглэлийн толгойлогч Нассер Аль-Анси амь эрсэдсэн гэж АНУ-ын нэгэн судалгааны байгууллага мэдээллээ.
-
2015 оны 5 сарын 08
мөрдөн шалгасан хэрэг 9.5 хувиар өсчээ
-
2015 оны 5 сарын 08
2014 онд хяналт шалгалтанд хамрагдсан обьектын тоог 2009 онтой харьцуулахад 5 дахин буурсан байгаа нь шалгалтыг эрсдэлд суурилан явуулдаг болсны үр дүн юм. 2010 оноос өмнө улсын байцаагчид 100 хувь хяналт шалгалт хийдэг, ажлаа ч ингэж төлөвлөн явуулдаг байсан бол эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг нэвтрүүлснээр 30-40 хувьд нь хяналт шалгалт, үлдсэн 50-60 хувьд нь зөвлөн туслах үйлчилгээ, урьдчилан сэргийлэх, тандалт судалгаа, хяналт шинжилгээ, салбарын сургалт зохион байгуулах болсон юм.
-
2015 оны 5 сарын 08
Америк эр Бак Добсон хүүхэд багачуудыг хүчирхийлдэг явдлыг багасгахын тулд яг амьд юм шиг, хүүхдийн биетэй яг ижил хэмжээтэй хүүхэлдэй хийхээр шулууджээ.
-
2015 оны 5 сарын 08
Онцгойгийнхонд галын дуудлага түлхүү иржээ
-
2015 оны 5 сарын 08
Өнөөдрийн байдлаар Нийслэл болон 14 аймагт Улаанбурхан өвчний сэжигтэй 2,974 тохиолдол, үүнээс лабораториор батлагдсан 388 тохиолдлыг бүртгээд байна.
-
2015 оны 5 сарын 08
Монголын сургуулиудын 58 хувь нь газар хөдлөлтөд тэсвэргүй
-
2015 оны 5 сарын 08
2016 онд инфляцийг 1 оронтой тоонд барина
-
2015 оны 5 сарын 08
Бэлгийн дур хүслээ нэмэгдүүлж сексийн амьдралдаа сэтгэл хангалуун байхад тань хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүний сонголт маш чухал юм. Тэдгээр нь яргай загас, хясаа, цоохор майлзаас гадна санал болгож буй доорх арван хүнс юм.
-
2015 оны 5 сарын 08
Төрийн шагналт, СГЗ, Монгол улсын Ардын Уран Зохиолч, яруу найрагч Б.Лхагвасүрэнгийн “Үгүйлэгдсэн хайр” жүжиг өнөөдөр 19 цагт УДБЭТ-ын тайзнаа нээлтээ хийж, энэ сарын 9, 10, 13, 14, 16, 24-ны өдрүүдэд үзэгчдийн хүртээл болно. Тус бүтээл нь цаг мөч элэгдэх тусам хүний тухай, хүн хүнээ үгүйлэх, хайрлах , энэрэх сэтгэл хомсдож байгаа тухай өгүүлсэн, үзэгчид оюун ухаандаа хүний сэтгэл, энэрэл хайрын тухай эргэцүүлэн бодохуйц ухаарал хайрлаж, сургамж хайрлахаар онцгой ач холбогдолтой бүтээл юм.
-
2015 оны 5 сарын 08
Н.Мөнхбат: Хэвлэл мэдээллийнхэнд хуурамч мэдээллийг зориудаар тараасан
-
2015 оны 5 сарын 08
Хятадын Шаньси мужийн нэгэн хотод бяцхан хүүг гудамжинд зодож буй видео бичлэг шуугиан дэгдээж байна. Уг бичлэгт нэгэн эрэгтэй 3 настай бяцхан хүүг хэрцгийгээр зодон, толгой, гэдэс зэрэг биеийн хэсгүүд рүү өшиглөж буй нь бичигджээ. Хүүг 37 секундын турш зодож байхад хажуугаар нь өнгөрч байсан хүмүүс туслаагүй байна. Харин ойролцоох дэлгүүрээс нэгэн залуу гүйн гарч ирж, түүнийг зогсоожээ. Хүүг эмчилж буй эмнэлгээс толгойдоо гэмтэл авсан, дотоод гэмтэл бэртлийг тогтоохоор нарийн шинжилгээ хийж байгаа аж. Гэмт хэрэгтэнг одоогоор баривчлан саатуулаад байгаа ба сэтгэцийн өвчтэй байж магадгүй хэмээн үзэж, оношлогоонд оруулахаар болсон гэнэ.
-
2015 оны 5 сарын 08
Өнөөдрөөс эхлэн гурав хоногийн турш цэрэг татлага үргэлжилнэ. Нийслэлийн даргын захирамжийн дагуу 2015 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага ийнхүү эхэлж байгаа бөгөөд цэргийн жинхэнэ албаны зарлан дуудах хуудас хүлээн авсан иргэд иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэртэйгээ очих шаардлагатай.
Сүхбаатар дүүргийн цэрэг татлагын товчоо 31-р сургууль дээр байрлана. Дотоод их дээд сургуульд сурч байгаа оюутан сурагчид сургуулийн тодорхойлолт, сургалтын төлбөр төлсөн баримт болон бусад нотлох баримт бичгүүдийг бүрдүүлж ирэх ёстойг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас мэдээллээ. Цэргийн албаны зарлан дуудах хуудас авсан иргэд тогтоосон хугацаанд бэлэн байж үүргээ биелүүлэхийг албаны хүмүүс анхааруулж байна.
-
2015 оны 5 сарын 08
<iframe width=”560” height=”315” src=”https://www.youtube.com/embed/jQP9wzwmV4U” frameborder=”0” allowfullscreen></iframe>
-
2015 оны 5 сарын 08
Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх секторын эрхлэгч Ж.Цогтын мэдээлснээр, ойрын өдрүүдэд цаг агаар сэрүүвтэр, нутгийн хойд хэсгээр бага зэрэг цас орох юм байна. Цаашид баруун болон төвийн нутгаар баруун талаас бага зэрэг хур тунадас орох төлөвтэй аж. Энэ сарын 9, 10-нд төв болон зүүн зүгийн нутгаар хур тунадас, нойтон цас орох бол 12-ноос ихэнх нутгаар дулаарах төлөв ажиглагдаж буй юм байна.
-
2015 оны 5 сарын 08
Н.Түмэндэмбэрэл, Д.Тогооням нарын хэргийг шүүхээр шийдвэрлэжээ
-
2015 оны 5 сарын 08
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтоос гишүүд асуулт асууж, хариулт авч байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г. Уянга хатуухан шүүмжлэл хэллээ. Тэрбээр “ С.Баярцогт сайд та бултах газаргүй болсон, буланд шахагдчихлаа. Та нар 25 жилд хоёр дахин их өр тавьлаа, өөр юу ч бүтээгээгүй. Та бүхэн ачаа үүрээгүй юм байна, хувааж идэж уусан юм байна гэдгийг ойлголоо. Энэ үгийг би бүх намынханд хандаж хэлж байна. Та нар улс орныг яаж нурааж болдогийг харууллаа. Харин манай үеийнхэн энэ ачааг үүрэх юм байна. Харамсалтай байна. Та улстөрийн ойлголцол хэрэгтэй гэлээ. Улстөрийн ойлголцол бол та бүхний 25 жилийн түүх. Одоо энэ түүхийг дуусгах талаар л ярина. Одоо дахиад юун ойлголцол хэрэгтэй гээд байгаа юм бэ. Асуудлыг шийдэхийн тулд та нар төсвөөс, тендерээр мөнгө идэхээ болих хэрэгтэй. Та нэмээд ухаад байя гээд байх юм. Уг нь өөрт оногдсоноо идчихсэн шүү дээ. Миний хүүхдүүд өл залгах хоол байна уу. Одоо энэ Үндсэн хуулиа хэлэлцэе. Үндсэн хуулийн өөрчлөлтийг яриад л энэ парламентийг тараая” гэсэн юм.
Түүний хэлсэн энэхүү саналд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт “Үндсэн хуулийг хэлэлцэх нь зүйтэй гээд Ажлын хэсэг гаргаад төсөл бэлэн болж байгаа. Удахгүй орж ирэх байх. Таны хэлсэн саналуудыг хүлээж авахад хүнд байна. Та макро эдийн засгийн талаар их буруу ойлголттой явдаг юм байна. Бидэнд эдийн засгийн хямралыг даван туулсан сайн туршлага бий. Яагаад ингэж юмыг харлуулдаг юм бэ. Бид мөчлөгийн эсрэг эдийн засгийн бодлогоо хэрэгжүүлж чадаагүй нь үнэн. Урд үеийнхэн руугаа гар буу шагайвал ирээдүй чинь их буугаар буудна гэдэг үг бий. Та дүгнэлтүүдээ бодолтой хэлээрэй. “Самурай”, “Чингис” бондын зарцуулалтыг тайлангаа ҮАБЗ-д, УИХ-ын гишүүдэд өгч байгаа. Таны үг хэлэх эрхийг хүндэтгэж байна. Гэхдээ буруу дүгнэлтүүдийг чинь байнга залруулахын төлөө байна” гэсэн юм.
-
2015 оны 5 сарын 08
2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж байна
-
2015 оны 5 сарын 08
Төв, Баян-Өлгий аймгийн Засаг дарга нарыг зөрчлөө арилгахыг үүрэгдэв
-
2015 оны 5 сарын 08
Их Британийн парламентын сонгууль өчигдөр явагдаж өнгөрлөсөн. Тэгвэл гарцан дээрх санал асуулгаар их британичууд Консерватив намд итгэл үзүүлэх нь өндөр байна хэмээн ”BBC” агентлаг мэдээллээ.