-
2015 оны 4 сарын 22
<iframe width=”560” height=”315” src=”https://www.youtube.com/embed/VjWvLPUsE0g” frameborder=”0” allowfullscreen></iframe>
-
2015 оны 4 сарын 22
Солонгос иргэнийг барьцаалж, ална гэж сүрдүүлжээ
-
2015 оны 4 сарын 22
Хордсон хүүхдийн эцэг, эх Л.Эрдэнэчимэгийн үгэнд огт итгэхгүй байгаа гэв
-
2015 оны 4 сарын 22
Жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ны өдөр “Дэлхийн номын өдөр” тохиодог. Уламжлал ёсоор энэ жилийн номын өдрийг НҮБ-ын Соёл, урлагийн хорооноос зохион байгуулах юм.
-
2015 оны 4 сарын 22
“Гурван найз яасан байх нь уу” кино нээлтээ хийнэ
-
2015 оны 4 сарын 22
Төрийн өндөр дээд албан тушаалтнуудын 2014 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийг өнгөрсөн баасан гарагт олон нийтэд нээлттэй болгосон. Эдгээрээс www.24tsag.mn Аймгуудын засаг дарга нарын хөрөнгө, орлогын мэдүүлгийг багцлан хүргэж байна.
-
2015 оны 4 сарын 22
Ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилгуудын ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан компаниудыг батламжиллаа
22 минутын өмнө Print Zasag and PDF
ShareThis Facebook Tweet LinkedIn Email
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, гэрээ байгуулах эрх олгох тухай” захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Засаг даргын энэ оны А/124 дүгээр захирамжаар байгуулагдсан Үнэлгээний хорооны дүгнэлтийн дагуу ашиглалтын шаардлага хангахгүй болсон дараахь барилгуудын ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан компаниудыг батламжилж, шалгарсан компанид сууц өмчлөгч болон нийслэлийн Засаг даргатай гурван талт гэрээг батлагдсан загварын дагуу байгуулах эрх олгов. Үүнд:
Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай 17, 18, 20 дугаар байрны барилгажилтын төсөл боловсруулж, ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр “Тэргүүн чансаа” ХХК
Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай 13, 14, 15, 16 дугаар байрны барилгажилтын төсөл боловсруулж, ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр “Алтан трейд” ХХК
Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай 10, 11, 12 дугаар байрны барилгажилтын төсөл боловсруулж, ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр “Фүжи холдинг ББСБ” ХХК
Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай 4, 5, 6 дугаар байрны барилгажилтын төсөл боловсруулж, ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр “Эйч энд Эйч” ХХК
Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай 7, 8, 9 дүгээр байрны барилгажилтын төсөл боловсруулж, ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр “Эм Ар Эс Ди” ХХК
Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай 1, 2, 3 дугаар байрны барилгажилтын төсөл боловсруулж, ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр “Сити палас” ХХК
Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай БХН-1-27, БХН-2-27, ТТЭ-37, БХН-48, ОС-8, АТ-12, 30 дугаар байрны барилгажилтын төсөл боловсруулж, ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр “Молор констракшн” ХХК
Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий архитектур бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдоржид даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 4 сарын 22
Хөдөлмөрийн сайд оюутнуудтай уулзана
-
2015 оны 4 сарын 22
Хууль зүйн байнгын хорооны гишүүд Цагдан хорих 461-р ангийн ажилтай танилцав
Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, Ц.Оюунбаатар, Ц.Оюунгэрэл нар болон Хүний эрхийн үндэсний комиссын зарим гишүүд өнөөдөр /2015.04.21/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа цагдан хорих 461 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцав.
461 дүгээр хорих ангид өнөөдрийн байдлаар 788 хүн хоригдож байна. Үүний 60 гаруй хувийг хулгайн гэмт хэрэг эзэлж байгаа ажээ.
Гишүүд хорих ангийн нөхцөл байдалтай танилцахын зэрэгцээ хоригдож байгаа сэжигтнүүдээс ямар хугацаанд, ямар хэргээр хоригдож байгаа болон хүний эрх хэрхэн хангагдаж байгааг тодруулж байв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл сэжигтэн өмгөөлөгчтэйгээ чөлөөтэй уулзах боломж бага , Монгол Улсын хууль эрх зүйн орчин хорих, мөрдөх, тагнах чиглэл рүү илүү хөгжөөд, өмгөөлүүлэх эрхээ хамгаалуулах үйл ажиллагаа хоцрогдож байна гэсэн гомдол ихээр ирж байгааг хэлээд УИХ-аар хэлэлцэж буй Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөлтэй холбогдуулан гэр бүлийн хүчирхийллээс болж хоригдож байгаа хүмүүсийн санал бодлыг сонслоо гэлээ.
Мөн Байнгын хороон дээр Хүний эрхийн үндэсний комиссын илтгэлийг сонсож хэлэлцэнэ. Энэ үеэр хорих ангиудад өмгөөлүүлэх эрх хэрхэн хангагдаж байгаа талаар тодорхой мэдээлэл гарна гэдгийг хэлсэн юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2015 оны 4 сарын 22
АНУ-ын Лос-Анжелес хотын “Шрайн Аудиториум” театрт ганцхан удаа тавигдсан “Аниргүй нулимсыг хайрлахуй” дэлхийн шилдэг мюзиклийн Монгол дахь албан ёсны нээлт Төрийн ордны их танхимд өнөөдөр 14 цагт болно.
-
2015 оны 4 сарын 22
Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.
-
2015 оны 4 сарын 22
Авлигатай тэмцэх газар 2015 оны 4 дүгээр сарын 13-17-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 18 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 34 гомдол, мэдээллийг шалгаснаас 3 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэх, 4 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд 24 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.
-
2015 оны 4 сарын 22
Байнгын хороодын өнөөдрийн хуралдааны хуваарь /2015.04.22/
04 дүгээр сарын 22-ны Лхагва гарагт:
1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2015.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ/;
Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.01.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Төрийн албаны зөвлөлийн 2014 оны үйл ажиллагааны тайлан.
2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэгт/;
Байгаль орчны төлөв байдлын 2013, 2014 оны тайланг сонсох.
3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
“Мөнгөн усны тухай Минаматагийн Конвенци”-д нэгдэн орсныг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.02.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.04.14-ний өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
“Оюутолгой ХХК”-ийн анхны хөрөнгө оруулалтын зардлын хэтрэлтийг шалгасан ажлын хэсгийн шалгалтын дүнг сонсох;
Монгол Улсын гадаад, дотоод өр зээлийн талаарх Засгийн газар, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хорооны мэдээллийг сонсох /хаалттай/;
Бусад.
4.Тусгай хяналтын дэд хорооны хуралдаан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны дараа:
Хэлэлцэх асуудал:
Нууц асуудал.
5.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Засгийн газрын тогтоол хуульд нийцээгүй талаарх иргэний өргөдлийг хэлэлцэх тухай;
Нийслэлийн 84 дүгээр сургуулийн өргөтгөлийн талаарх 3370 иргэний өргөдлийг хэлэлцэх тухай.
-
2015 оны 4 сарын 22
Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд, тус газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Ц.Нямдорж нар УИХ-ын дэргэдэх байгууллагын удирдлагуудыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад УИХ-ын Тамгын газар, Сонгуулийн ерөнхий хороо, Төрийн албаны зөвлөл, Үндэсний Статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банк, Хүний эрхийн үндэсний комисс зэрэг байгууллагын дарга, төлөөлөгчид хүрэлцэн ирэв.
-
2015 оны 4 сарын 22
БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол өнөөдөр орон нутгийн ойн ангиудад автомашин хүлээлгэн өглөө. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 43 ойн анги үйл ажиллагаа явуулж байгаагаас 22 нь ийнхүү автомашинтай болж байгаа юм байна. Эздэдээ хүрсэн машинуудын хувьд зөвхөн ойн сангаа очиж эргэхэд зориулагдаж байгаа гэдгийг албаныхан онцолсон. 2-3 сумын дунд нэг ойн анги үйл ажиллагаа явуулдаг бөгөөд дунджаар 10-15 мянган га газарт ердөө 3-5 хүний бүрэлдэхүүнтэй баг ойн санг хамгаалж байгаа аж. Харин өндөр хөгжилтэй орнуудад нэг ойн анги 500-1000 га газрыг хамарч ажилладаг байна. Гэтэл манай улсын хувьд төсөв хөрөнгөний хүрэлцээнээс хамаараад 2-3 сумын дунд нэг ойн анги ажиллуулдаг байна. Цаашдаа сум бүрт ойн анги байгуулах төлөвөгөөтэй байгаагаа албаныхан хэлж байв.
-
2015 оны 4 сарын 22
ХУД-т ”Олон нийт - цагдаагийн хамтын ажиллагаа”-ны өдөрлөг боллоо
-
2015 оны 4 сарын 22
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба ус, эрчим хүч, хүнсний хангамжийн найдвартай байдлыг хангах чиглэлд Германы “GIZ Nexus” төсөлтэй хамтран ажиллаж байна. “Nexus” төсөл нь төр засгийн болон нутгийн захиргааны бүх түвшний байгууллагуудыг оролцуулан бодит загвар төслүүдийг хэрэгжүүлэх замаар хот байгуулалтыг цогцоор нь шийдэхийг зорьж байгаа юм. Тиймээс хамтын ажиллагааныхаа хүрээнд Улаанбаатар хотод инженер хангамжийн чиглэлээр ажилладаг төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, их дээд сургууль, мэргэжлийн холбоод, банк санхүүгийн байгууллагад ажилладаг 60 гаруй төлөөлөгчдийг оролцуулсан үндэсний хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
-
2015 оны 4 сарын 22
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Шинээр санаачлан, хэрэгжүүлсэн ажлыг батламжлах тухай” А/326 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэл дэх газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх үндсэн зорилгын хүрээнд нийслэлийн Өмчийн харилцааны газар, Мэдээллийн технологийн газар нь батлагдсан байршлуудад нийслэлийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх ажлыг цахим хэлбэрээр зохион байгуулах шинэ санаачилга гарган, амжилттай зохион байгуулсныг батламжиллаа.
-
2015 оны 4 сарын 22
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Нийслэлийн ЗДТГ, Улаанбаатар хотын Худалдааны танхимтай хамтран “Улаанбаатар-Хөрөнгө оруулалт 2015” бизнес чуулга уулзалтыг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан.
-
2015 оны 4 сарын 22
Гамшгаас хамгаалах улсын штабаас гаргасан шийдвэрийн дагуу Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас харьяа байгууллагууд, олон улсын төсөл, хөтөлбөрийн газрууд, хамаарах хүнсний үйлдвэрүүдээ зүүн аймгуудад гарсан хээрийн түймрийн аюулыг багасгах, хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагаанд зориулж хандив, тусламжийн аян зохион байгуулж байгаа.