-
2021 оны 7 сарын 19
Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хохирол багатай давах ганц арга нь одоогоор вакцин болоод байгаа. Иргэдийг вакцинд хамруулах, идэвхжүүлэхийн тулд УОК, ОБЕГ, Засгийн газраас чамгүй мөнгийг төсвөөс гаргасан. Зөвхөн өнгөрсөн тавдугаар сард гэхэд л “Иргэд ээ, вакциндаа идэвхтэй хамрагдаарай” гэсэн агуулгаар сурталчилгааны ажил хийлгэхээр ОБЕГ найман Төрийн бус байгууллагатай гэрээ байгуулж ажиллажээ.
-
2021 оны 7 сарын 19
Үндэсний их баяр наадмын нээлтийн тоглолтын талаарх элдэв мэдээлэл хэд хоног цахим сүлжээнд олны амны "бай" болсон. Би монгол хүн тоглолтын талаар сайн муу олон мэдээлэл шүүмжлэл хөвөрсөн ч найруулагч Херо Б.Баатар тайлбар мэдээлэл хийхгүй хэд хоног нам гүм байсан.
-
2021 оны 7 сарын 19
АНУ Токио руу 613 тамирчнаа илгээхээр болсон нь энэ олимпийн хамгийн олон тамирчны бүрэлдэхүүнтэй багт тооцогдож байна. Гэхдээ энэ нь хоёр дахь дээд амжилт юм. Өмнө нь америкчууд 1996 онд нутагтаа болсон олимпод 646 тамирчин оруулж байлаа.
-
2021 оны 7 сарын 19
"Токио 2020" олимпийн наадам эхлэхэд дөрөв хоног үлдээд байна. Монгол Улсаас “Токио-2020” олимпод спортын 10 төрөлд 43 тамирчин өрсөлдөхөөр тус улсыг зориод байгаа. Монголын тамирчид олимпийн дэвжээнд хүч сорих хуваарийг танилцуулж байна.
-
2021 оны 7 сарын 19
Эх орны алс баруун хязгаар Ховд аймгаас Дорнодыг зорин гүйсэн хилчин залуу Э.Даваажамц 2127 км замыг 46 хоногт туулан барианд орлоо. Монгол Улсыг хөндлөн гулд гүйсэн анхны хүн нь Э.Даваажамц болов. Тэр зуны аагим халуун, хүйтэн бороо, хуй салхитайд ч гүйсээр байсан юм.
-
2021 оны 7 сарын 19
С.Баярцогт, Б.Бямбасайхан нарт холбогдох хэргийг Дээд шүүх хэлэлцэж эхэллээ
-
2021 оны 7 сарын 19
Дорнод аймгийн Баян-Уул сумын нутагт орших Онон голын эрэг орчимд амралт, аялал зугаалгаар явж байсан нэг иргэн хөл алдан голд унахад түүнтэй хамт явсан 50 гаруй иргэн аварч чадалгүй голын урсгал даган гүйж байхтай хилийн 0132 дугаар ангийн Хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх тасгийн дарга, дэд хурандаа Ж.Баатарцогт таарсан байна.
-
2021 оны 7 сарын 19
Байршл: Өнөөдөр нийслэлд 4,705 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ
-
2021 оны 7 сарын 19
НӨАТ-ын урамшууллын 6 дугаар сарын ээлжит сугалааны тохирол өчигдөр боллоо. Өнгөрсөн сард нийт 50,557,246 баримт хэвлэгдсэнээс 32,038,077 баримт бүртгэгджээ.
-
2021 оны 7 сарын 19
Нийслэлд үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 26-28 хэм дулаан байна.
-
2021 оны 7 сарын 18
Японы мэргэжлийн сүмо бөхийн долоодугаар сарын Нагояа башёо 15 өдрийн турш амжилттай зохиогдож өндөрлөлөө. Тус тэмцээнд мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо Даваажаргал болон Тэрүнофүжи Ган-Эрдэнэ нар илт илүүрхэн хoёул 14-0 харьцаатайгаар сүүлийн өдөр хоорондоо барилдаж Хакүхо Даваажаргал давж 15-0 амжилттайгаар мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд 45 удаагаа түрүүллээ. Тэгвэл та бүхэнд сүмо бөхийн 73 дахь Ёкозүна буюу их аварга болсон Тэрүнофүжи Ган-Эрдэний 24 баримтыг хүргэж байна.
-
2021 оны 7 сарын 18
Монгол Улсад “Ковид-19” халдварын тохиолдлын тоо нийт хүн амын 4.2 хувьд хүрлээ. Улаанбаатар хотын хувьд хүн амын 6.6 хувь, орон нутаг 2.2 хувьд хүрсэн байна. Орон нутагт хамгийн өндөр тархалттай аймаг бол Говь-Алтай 4.5 хувьтай, Орхон 3.6 хувь, Төв аймаг 3.7 хувьтай явна. Мөн Говьсүмбэр, Дархан-Уул, Баянхонгор зэрэг аймгийн хүн амын дундах тархалт бусад аймгаас өндөр явж байна.
-
2021 оны 7 сарын 18
А.Чингүнжав, А.Чин-Очир нар Токиогийн зуны олимпийн наадам үзэхээр 2018 оноос хойш цуглуулсан 500 мянган төгрөгөө Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт “Ковид-19”-ийн эсрэг хүүхдийн төлөө хандивлажээ. Тэд подкаст, контентоороо олонд танигдсан хүүхдүүд билээ.
-
2021 оны 7 сарын 18
Долоодугаар сарын 10-16-ны өдрүүдэд буюу баяр наадмаар гол усанд нийт 22 хүн осолдон амиа алдсан харамсалтай мэдээ байна. Тодруулбал, нийслэлд 6, орон нутагт 16 хүн нас баржээ. Хүйсээр нь харвал, эмэгтэй долоо, эрэгтэй 15 байсан ба том хүн 18, дөрөв нь хүүхэд байна. Осолдсон байдлыг үзвэл, Туул голд живсэн дөрөв, Хэрлэн голд гурав, Хараа голд гурав, Эгийн голд нэг хүн живсэн байна. Харин нууранд 5, тогтоол усанд 5 иргэн амь насаа алджээ
-
2021 оны 7 сарын 18
Гадаад зах зээлд нефтийн бүтээгдэхүүний үнэ өсөж байгаатай холбоотойгоор Монгол Улсын шатахуун импортлогч компаниуд жижиглэнгийн шатахууны үнийг литр тутамд нь 300 хүртэл төгрөгөөр нэмсэн. Тэгвэл шатахууны үнийн өсөлттэй холбоотойгоор Шударга өрсөлдөөн компаниудад шалгалт явуулж дууссан байна. Шалгалтын дүнд эхний ээлжид шатахуун импортлогч, үйлдвэрлэгч 26 компанид торгуулийн арга хэмжээ авахаар болсноо зарласан юм.
-
2021 оны 7 сарын 18
"COVID-19" халдвараас сэргийлэх үүднээс хүнсний дэлгүүр, худалдааны төвд өгөх зөвлөгөөг хүргэж байна.
-
2021 оны 7 сарын 18
Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс ирэх долоо хоногт аянга цахилгаантай аадар бороо үргэлжлэн орно.
-
2021 оны 7 сарын 18
Маргаашаас буюу долоодугаар сарын 19-30-ныг хүртэлх өдрүүдэд дараах газруудад халуун ус хязгаарлана гэж Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас мэдээлэв.
-
2021 оны 7 сарын 18
Монгол Улсын Гавьяат тээвэрчин УБТЗ ХНН-ийн дарга. Д.Жигжиднямаа таалал төгсчээ. Д.Жигжиднямаа нь эрүүл мэндийн шалтгаанаар олон сарын турш гадаадад эмчлүүлж байсан юм.
-
2021 оны 7 сарын 18
Иргэд ч гэр бүл, найз нөхдөөрөө хөдөө орон нутгийг зорьж, нийслэлийн замын хөдөлгөөн 80 хувь буурсан. Харин хөдөө явсан иргэд өчигдрөөс нийслэлийг чиглэж, энэ хэрээр замын ачаалал эрс нэмэгджээ. Мөн орон нутгийн шатахуун түгээх станцуудад доод тал нь 100-150 автомашины дараалал үүсээд байгаа аж.